Нууц гэрлэлт: Хүү олж авада, үнэгүй нөхөртэй бол – 44

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх бүлэг                                                                                                                                                 Дараагийн бүлэг


44-р бүлэг: Сээтгэнэх чадвараа нээсэн нь

Нин Ши арай хийн тайвширвал тэрээр Лү Тиншяогийн энгэрт хагас цаг орчим уйлжээ.

Үнэхээр… гайхмаар юм…

Бүсгүй кинонд тоглохдоо уйлах шаардлага гардаг байсныг эс тооцвол тэрээр энэхүү таван жилийн турш огт сэтгэлээ онгойтол уйлаагүй билээ.

“Уучлаарай, би хувцсыг чинь муухай болгочихлоо…” хэмээн Нин Ши Лү Тиншяогийн цамцыг муухай болгосноо хараад ичин хэлэв.

Лү Тиншяо нүүрэндээ багахан инээмсэглэл тодруулаад, “Миний цамцны хувьд нэр төрийн хэрэг байлаа” хэмээв.

Нин Ши түүний хэлэхийг сонсмогцоо алмайрч, зүрх нь хүчтэй цохилов.

Бүсгүй Лү Тиншяог өндөр IQ-тай хэрнээ бага EQ-тэй* ухаантан хэмээн боддог байжээ.

Эр сээтгэнэж эхлэхээрээ ийм аюултай болдог гэж хэн санах билээ!

Бүсгүйн шар хөдөлж байлаа! Лү Тиншяо охидыг найрахдаа түүнээс ч илүү сайн юм гээч!

Лү Тиншяо мэдээжийн юм шиг бүсгүйн замбараагүй болсон үсийг янзлав, “Чи одоо яах гэж байна даа тэгээд? Илүү том тэврэх хөл олох уу?”

Нин Ши түүний хэлсэн үгийг үл ойлгон нүдээ анивчаад, “Айн? Юу гэсэн үг вэ? Юун тэврэх том хөл олно гэж?”

“Чи өчигдөр шөнө тэврэх том хөл олмоор байна гэсэн шүү дээ. Минийхийг хүртэл хангалтгүй гэсэн.” Лү Тиншяо түүнрүү битүүхэн утга илэрхийлсэн харцаар харав.

Нин Ши тасралтгүй ханиалгаж гараад золтой л шүлсэндээ хахаад үхчихсэнгүй.

Хараал ид гэж, өчигдөр бүсгүй хэчнээн их болж бүтэхгүй зүйл хийчихсэн юм бэ…

“Лү эзээн, би өчигдөр дэндүү согтчихсон байсан болохоор миний хэлсэн үгсийг битгий тоогоорой! Таны хөл мэдээж том байлгүй яах вэ, энэ нийслэлийн хамгийн том нь!” Бүсгүйн царай магтаал, бишрэлээр дүүрэн байв. Гэвч тэрээр ингэж хэлж дуусмагцаа хэлсэн үгэнд нь өөр нэг утга нуугдаж байх шиг санагдав…

Лү Тиншяо магтуулсныхаа дараа сэтгэл нь сэргээд явчхав. Тэрээр нүдээрээ инээмсэглээд, “Тэгвэл чи минийхийг тэвэрвэл яасан юм?”

“Б… Б… Би…” гээд Нин Ши гацаж түгдрэн хэлэх гэсэн үгээ хэлж чадсангүй.

Лү Тиншяо түүний толгойг илээд өршөөхөөр шийдэв, “За за би чамаар дахиж тоглоом хийхгүй ээ. Гэртээ орж унтацгаая. Чамд өмнөө байгаа асуудлуудтайгаа тэмцэхэд чинь их эрч хүрч шаардагдана. Эсвэл чи хонгортойгоо дахиад жаахан байх юм уу?”

“Үгүй дээ хэрэггүй, хоёулаа гэртээ оръё!” мэдээж бүсгүй машинаас буухыг ихэд хүсч байсан юм.

Лү Тиншяо машинаас буугаад хажууд нь хөдөлгөөнгүй зогсов.

Нин Ши толгойгоо маажин “Яасан бэ?” гэв.

Лү Тиншяо бургасруу алхаж очлоо.

Бүсгүй түүний араас сониучирхан очвол… Хоёрдугаар залуу эзэн Лү гартаа камер барьчихсан, бургасны доор гар хөлөө аччихаад нам унтаж байв.

Голден Эйж хэмээх нэрийн доор бүхэл бүтэн менежментийн компаниас гадна 300 гаруй мэдээллийн агентлаг ажилладгийг бүсгүй эрх биш мэдэлгүй яах вэ. Иймд Хоёрдугаар залуу эзэн Лү бүх папарацийн босс хэмээгддэг байсан юм.

Гэхдээ энэ залуу арай хэтэрнэ ээ, ахынхаа папарацийг хүртэл алдахгүй нь ээ…

Нин Ши амныхаа буланг татвалзуулаад, “Хоёрдугаар эзнийг… сэрээх үү? Энэ чигээрээ байвал ханиад хүрчих юм биш үү?”

Лү Тиншяо толгой дохиод түүнийг хөшиглөв.

Лү Жинли орилсоор сэрэв.

Тэрээр сэрмэгцээ л орилж гарлаа, “Та арай хэтэрхий юм аа! Энэ машины цонх яагаад ийм нэвтэршгүй юм бэ! Би яаж ч хичээгээд доторх нь харагдсангүй!”

Лү Тиншяо мангуу дүүрүүгээ эзэрхийлсэн харцаар хараад, “Миний ажлын өрөөнд хүрээд ирээрэй, чамаар хийлгэх юм байна” гэв.

“Өө~” Лү Жинли нүдээ нухан, тоос шороогоо гөвөөд хөл дээрээ босов. Тэрээр нөгөө хоёрруу нүдээрээ ээлжлэн харсаар амандаа гүвтнэв, “Машин яагаад хөдөлсөнгүй вэ! Би тэр торгон мөчийг алдчихсан юм байх даа? Тэгэх боломжгүй дээ! Ахын стаминагаар бол машин дор хаяж бүхэл шөнийн турш донслох ёстой доо…”

Нин Ши: “Чи ахынхаа стаминаг яасан сайн мэдэж байх юм…”

Хүмүүс их амархан буруугаар ойлгодог юм шүү дээ!

Лү Жинли толгойгоо маажин хэлэв, “Учир нь ах намайг зодохоороо бүхэл шөнөжин зоддог юм чинь!”

Нин Ши: “…”

За яах вэ, чи яллаа!

Нин Ши Лү Тиншяогийн түүнд бэлдэж өгсөнд ороод мэл гайхав.

Ганцхан шөнө, хагас өдрийн дотор зочны өрөөнд бүрэн тохижуулалт хийжээ.

Өрөө анх хүйтэн өнгийн цэмцгэр стилтэй байсан бол одоо дулаан өнгөтэй, тохилог болжээ. Тэр ч байтугай, шүүгээ нь бүсгүйн биед таарсан хувцсаар дүүрэн байв. Унтлагын хувцас, гэрийн хувцаснаас авахуулаад үдэшлэгний даашинз, гоёл чимэглэл, гар цүнхнүүд бүгд тун ховор тусгай загварынх байлаа…

Лү Тиншяо зүгээр л… солиотой баян байлаа…

———————————————————————————————————————————–

*EQ – Emotional Intelligence буюу өөрийн сэтгэл хөдлөлийг мэдэрч, захирч, илэрхийлэх чадамжийг хэлнэ. IQ нь оюун ухааны чадамж бол, EQ нь сэтгэл хөдлөлийн чадамж.

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s