Нууц гэрлэлт: Хүү олж аваад, үнэгүй нөхөртэй бол – 46

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх бүлэг                                                                                                                                                 Дараагийн бүлэг


46-р бүлэг: Чи миний сахиусан тэнгэр

“Нин Ши, Ван продюсер, Е кино зохиолч бид хэд чамд үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Гэвч гашуун үнэн гэвэл бид ганц энэ сэтгэгдлээрээ кино бүтээж чадахгүй. Кино бүтээхэд хамгийн чухал нь санхүүжилт, иймээс бид хааяадаа ямар жүжигчид тоглуулахаа сонгох эрхгүй байдаг юм. Тэгвэл хэн тийм эрхтэй байх вэ? Мэдээж хамгийн их мөнгө өгсөн л хүн байна!”

Түүний хэлэхийг сонсохын хэрээр Нин Шигийн сэтгэл мохов. Түүнийг хасжээ дээ? Тийм бол Чан Ли яагаад түүнд зураг авалтын тухай мэдэгдсэн юм бол доо?

“Өнгөрсөн шөнө Нин захирал надтай ярьсан нь үнэн. Тэр чамайг дэндүү шинэ болохоор энэ кинонд тоглуулахыг эсэргүүцсэн хэдий ч…” гэж хэлээд Гуо Чишэн түр азнав.

Нин Ши түүнийг утасны цаанаас гаргаж ирээд сэгсчмээр санагдав. Тэр бүгдийг нь нэг дор хэлчхэж болдоггүй юм байх даа?

“Гэхдээ чи азтай байна, Нин Ши. Өөр нэг ивээн тэтгэгчид чи таалагдсан бололтой. Тэд чамаас өөр хүнийг Мэн Чангэгийн дүрд тоглуулахгүй гэдгээ илэрхийлсэн. Тиймээс хичээгээрэй!”

“Нээрээ юү?” Нин Шигийн шархалсан сэтгэл хормын төдийд тэнгэрт дүүлэв. Найруулагчийн амнаасаа цувруулсан үгс бүсгүйг галзуу хулганад суусан мэт дээш доош сэгсчих шиг сандаргажээ! “Гуо найруулагч аа, та албаар ингэж хэлсэн биз дээ! Та хүн айлгаад, зүрх амаар гаргах шахлаа!”

“Ха ха ха, өнөө үеийн залуучууд иймхэн юм дааж чадахгүй нь ээ айн?”

“Та битгий тойруулаад бай л даа! Намайг сольсон юм уу, үгүй юм уу?”

“Үгүй дээ үгүй. Тэр ивээн тэтгэгч 50 саяын хөрөнгө оруулалт хийсэн; тэр нь Нин овогтны гэр бүл болон Старлайт Энтертэйнментийн хийсэн хөрөнгө оруулалтыг нийлүүлсэн хэмжээний мөнгө учир эцсийн шийдвэрийг тэр гаргах эрхтэй!”

“Би энэ киног уг нь ганц Нин овогтны гэр бүл, Старлайт Энтертэйнмент л спонсорлож байгаа гэж бодсон юм сан. Хаанаас шинэ ивээн тэтгэгч гараад ирэв ээ?” Нин Ши энэ явдлыг их хачирхалтай хэмээн боджээ.

“Энэ ивээн тэтгэгч хамгийн сүүлийн мөчид ирсэн юм аа, чи удахгүй мэднэ ээ” хэмээн Гуо Чишэний сэтгэгдэл өндөр байгаа нь утасны цаанаас сонсогдов.

Тэрээр мэдээж яахин баярлахгүй байх билээ? Тэдэнд гэнэт 50 сая юаны ивээн тэтгэлэг орж ирээд, түүний кино нийтдээ 1 тэрбумын хөрөнгө оруулалттай боллоо шүү дээ. Түүнчлэн, тэрээр юм мэдэхгүй спонсорын өмнө бөхөлзөж, хамгийн сэтгэл ханамжтай байсан жүжигчнээ хүртэл солих шаардлагагүй боллоо.

“Ойлголоо! Баярлалаа, найруулагч аа!”

Нин Шиг утсаа таслаад байж байтал хаалга онгойвол, нойрмог царайтай бяцхан бүжин зогсож байлаа.

Бүсгүй баярлан хашхирч, бяцхан бүжинрүү харайж очоод, баахан үнэсэж тэвэрч авав, “Хонгор минь! Чи бол миний азын тэнгэр! Чи намайг үргэлж л аюулаас аврах юм!”

Хаалганы гадна Аймшигт Чөтгөрийн хаан хүүг нь баярлан үнэсэх бүсгүйг харж зогслоо.

Энэ уг нь түүний л хичээл зүтгэл байсан юм сан…

За яах вэ, бүсгүйн гэрэлтсэн хөөрхөн инээмсэглэлээс өөр чухал зүйл гэж юу байх вэ.

Лү Тиншяо алхаж очоод “Ямар нэг сайхан зүйл тохиолдоо юу?” хэмээн асуув.

Бүсгүйн гэнэтийн их эрч хүчинд манарсан бяцхан бүжинг Нин Ши тэврээд, “Найруулагч сая энэ киноны хамгийн том ивээн тэтгэгчид нь би таалагдсан учир намайг солихгүй гэнэ ээ!”

“Тийм үү? Баяр хүргэе!” хэмээн Лү Тиншяо түүнд албаар маш чухал царай гарган баяр хүргэв.

Нин Ши бодолд автан эрүүгээ илээд, “Гэхдээ найруулагч хэн спонсорлосныг хэлсэнгүй ээ. Гэхдээ тэр хүн л лав маш сайн мэдрэмжтэй, хараатай хүн байх аа! Лав маш царайлаг хүн байгаа байх аа!”

Лү Тиншяо хөнгөхөн инээмсэглээд “Чи тэгж бодож байна уу?” гэв.

“Мэдээж!” хэмээн Нин Ши өнөө спонсорыг өмөөрөв. Түүний толгойд гэнэтхэн нэг бодол орж ирвэл, “Миний ихэнх зураг авалтууд өдрийн цагаар явагдана, гэхдээ зарим нь шөнийн цагаар бас явагдана.  Тэгэхээр Бяцхан-Эрдэнийг яана гэсэн үг вэ?” хэмээв.

Лү Тиншяо хару хэлэлгүй хүүрүүгээ харав.

Нин Шид зөндөө үнэсүүлж, тэврүүлсэн бяцхан бүжин үнэхээр сайхан ааштай байлаа. Энэхүү муу мэдээг сонссон ч гэлээ хүүгийн царай жаргалтай хэвээр байв. Тэрээр өрөөрүүгээ гүйгээд орчхов.

Хүүг дахиад өрөөндөө өөрийгөө түгжих болов уу хэмээн Нин Шигийн сэтгэл түгшиж байлаа. Гэтэл хүү гартаа бичдэг самбар барьж ирээд бушуухан өрөөнөөсөө гараад ирэв.

Самбар дээр бичсэн үг нь: Амжилт.

Үүнийг харсан Нин Шигийн сэтгэл ихэд хөдөлж, нулимс дуслуулах шахав, “Баярлалаа хонгор минь, чи бол миний сахиусан тэнгэр!”

Лү Тиншяо тэдний тэврэлдэхийг өмнө хэзээ ч байгаагүй зөөлхөн харцаар харж зогслоо.

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s