Нууц гэрлэлт: Хүү олж аваад, үнэгүй нөхөртэй бол – 45

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх бүлэг                                                                                                                                                  Дараагийн бүлэг


45-р бүлэг: Талархал илэрхийлэх

“Яасан? Чиний сэтгэлд нийцэхгүй байна уу?” Лү Тиншяо түүний ард зогсож байв.

Нин Ши духандаа хүрээд, “Энэ чинь сэтгэл нийцэх, нийцэхгүйн асуудал биш ээ…”

“Тэгээд юу нь болохгүй байгаа юм?”

“Лү гүйцэтгэх захирал аа…”

“Нэрээр минь дууд.”

“За за Лү Тиншяо, чи надад арай л дэндүү сайн… хандаад байгаа юм биш үү?” Эр түүнийг дэндүү сайн халамжилж байсанд бүсгүй түүнийг буруугаар ойлгох нь аргагүй байлаа.

“Одоо л анзаарав уу?” хэмээн Лү Тиншяо хүүхдэд арай хийн юм ойлгуулсан аятай хэлэв.

Нин Ши: “…”

Бүсгүйн төөрөгдсөн царайг хараад Лү Тиншяогийн нүд барайгаад, эргээд хэвдээ орон “Чи Бяцхан-Эрдэнийн амийг аварсан. Түүнд чиний тусламж нэлээд удаан хугацааны туршид хэрэг болно. Ийм байхад чамд сайн хандах нь буруу гэж үү?” хэмээн хэлэв.

Тэрээр үг хэлэхээсээ өмнө түр азнаад, “Эсвэл би чамд талархлаа өөр байдлаар илэрхийлэх юм уу?” гэв.

Бүсгүй түүний үйлдлийг үнэхээр буруугаар ойлгож байжээ. Түүний зүрхийг дарж байсан нэг том бул чулуу хагдран унах шиг болов. Тэрээр гараа савчин, “Үгүй дээ, үгүй, зүгээр… болно доо…” гэв.

Бүсгүй түүнд талархлаа илэрхийлж болох өөр аргуудыг яасан ч хэлэхгүй.

Нин Ши хэзээ ч Лү Тиншяогийн хүрээлэлд орж чадахгүй. Хэрэв эр түүний бузар өнгөрснийг мэдэх юм бол түүнийг Бяцхан-Эрдэнэтэй дахиад хэзээ ч уулзуулахгүй биз.

“Өглөө эрт байна, дахиад жаахан амарчхаад доош бууж өглөөний цайгаа уугаарай.”

“За.”

Лү Тиншяог явсны дараа Нин Ши том, тохилог орон дээр сэв сэрүүн хэвтэв.

Бүсгүй муу мэдээ сонсохоо мэдэж байж яаж унтаж чадах вэ дээ?

Найруулагч нар нь түүнд сэтгэл хангалуун байлаа гээд яаж ивээн тэтгэгчээс нь ирэх дарамтыг тэсэж чадах вэ дээ.

Бүсгүй үхлээ хүлээгээд зүгээр суухаас тэсгэл алдав.

Нин Ши босож суугаад, нөүтбүүкээ асаан MSN-рүүгээ оров.

Миний хоосон гунигтай гарз: Чи байна уу?

Хуншгүй Чөтгөрийн хаан: Хөөх манай том од Нин. Танд над шиг харц иргэнтэй ярилцах зав байна гэ жүү?

Миний хоосон гунигтай гарз: Чамд мөнгө байна уу? Надад 8 саяыг зээлээч.

Хуншгүй Чөтгөрийн хаан: Юу болсон юм?

Миний хоосон гунигтай гарз: Гуйя, шалтгааныг нь битгий асуу.

Хуншгүй Чөтгөрийн хаан: Би байсан мөнгөө дарсны үйлдвэрт хөрөнгө оруулчихсан болохоор бэлдэх гэж жаахан цаг авах л байх.

Миний хоосон гунигтай гарз: Хэр удах вэ?

Хуншгүй Чөтгөрийн хаан: Гурван өдөр.

Миний хоосон гунигтай гарз: Баярлалаа.

Хуншгүй Чөтгөрийн хаан: Хэх хэх, хонгор минь. Чи надаас анх удаагаа юм гуйж байгаа юм байна.

Миний хоосон гунигтай гарз: Чи хэзээ Хятадад ирэх юм? Би тосож авъя.

Хуншгүй Чөтгөрийн хаан: Нин Ши, чи ёстой хүйтэн сэтгэлтэй юм аа!

Хуншгүй Чөтгөрийн хаан офлайн болохыг хараад Нин Шигийн дотор бачимдав.

Бүсгүй хүнд тус хүргээгүй л бол бусдад өртэй явах дургүй байлаа, ялангуяа энэ эрэгтэй түүний экс болохоор.

Бүсгүй түүнтэй өгөө аваатай солилцоо хийж байгаа нь нөгөө хүнээ шархлуулна гэдгийг мэдэж байсан ч түүнд өөр сонголт байсангүй.

Бүсгүй бүх юмсыг тоохоо болиод удаж байна, дахиж тийм мэдрэмж амсахыг ч хүсэхгүй байлаа.

Яагаад Лү Тиншяогаас мөнгө зээлээгүйн хувьд гэвэл тэрээр Лү овогтны гэр бүлтэй хэтэрхий орооцолдоод байгаа учир юм. Тэрээр тэдний гэр бүлтэй улам орооцолдохыг ёстой хүсэхгүй байлаа. Тэр тусмаа мөнгөний асуудал дээр.

Цагийн дараа Нин Шид дуудлага ирэв.

Чан Ли байлаа.

Нин Ши гарын алгаа цээжин дээрээ тавин гүн амьсгаа аваад дуудлагыг авав, “Байна уу?”

“Кино зураг авалт маргааш өглөө 9 цагт эхэлнэ шүү. Би Шүэлүог бэлдэх хэрэгтэй байна, чамд гаргаж байх зав надад байхгүй шүү. Чи угаасаа чадварлаг юм чинь миний хэрэг болохгүй байлгүй!” хэмээн Чан Ли өнөө л хар яр хийсэн өнгө аясаараа хэлэв. Ганц ялгаа нь гэвэл хүүхний ааш өнөөдөр бүүр ч муухай байлаа, яг л Нин Ши түүнд 8 саяын өртэй юм шиг.

“Айн? Зураг авалтаа үргэлжлүүлэх юм уу?” хэмээн Нин Ши гайхшран асуулаа.

“Чи унтаад байгаа юм уу, хайш юм? Сэрээч! Эхний өдрөө хоцроод үзээрэй!” Чан Ли яаруу явж байсан бололтой утсаа даруй тасалчхав.

Нин Ши утсаа барьсан чигээрээ удаан хугацаанд алмайрч суув.

Юу болов оо? Бүсгүйг хасаагүй юм байх даа?

Бүсгүй орноосоо ухасхийн босож, өрөөн дотроо алхаж алхсаны эцэст найруулагчруугаа залгав, “Байна уу, Гуо найруулагч аа? Өглөө эрт залгасанд уучлаарай, надад танаас асуух зүйл гараад аа!”

“Чи Нин захирал чамайг зураг авалтын багаас хасах гэж оролдсон тухай асуух гэж байна уу?”

“Тийм ээ.” Нин Ши биеэ чангалав. Нин Яохуа яг л хэлснээрээ хийсэн байх шив.

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s