Нууц гэрлэлт: Хүү олж аваад, үнэгүй нөхөртэй бол – 43

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх бүлэг                                                                                                                                                 Дараагийн бүлэг


43-р бүлэг: Намайг дахиад хаз

Эсвэл өөрчлөгдсөн гэхээсээ илүү өөрийнхөө жинхэнэ төрхийг нуусан гэж хэлэх нь зүйтэй байх. Бүсгүй эрийг огт ойлгож чаддаггүй байлаа.

Нин Шигийн харц санаандгүй Лү Тиншяогийн гарын ард болсон цусны хатсан мөрөн дээр буув, тэгээд асуувал, “Лү… Лү Тиншяо, чи гараа яачихсан юм?”

Лү Тиншяо гаран дээрх шүдний оромруу хараад бүсгүйрүү инээмсэглэн “Чи юу гэж бодож байна?” гэв.

Нин Ши шүлсээ залгив, “Наад шүдний ором чинь… жаахан танил харагдаж байна…”

Лү Тиншяо магтсан аятай царайгаар “Сайн хараатай байна” хэмээв.

“Аан магтсанд баярлалаа.” Нин Ши дахин нэг ханиалгаад, эвгүйрхэн инээмсэглээд, болгоомжлон асуув, “Би ингэсэн юм уу?”

“Би чамайг худлаа гүтгэж байна гэж бодож байна уу? Чи намайг дахиж хазаад харьцуулж болно шүү.” Лү Тиншяо түүнд гараа санал болгон сунгав.

Нин Ши ичин гараа савчаад, “Хэрэггүй дээ, тэгэх ямар ч шаардлага байхгүй! Би хүлээн зөвшөөрч байна аа! Би өөрийгөө хэрэгтэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна! Гэхдээ… өчигдөр шөнө юу болсон юм бэ? Би согтсоныхоо дараа юу болсныг сайн санадаггүй ээ, Би эмэгтэйчүүдийн 00 орсон гэдгээ л санаж байна. Тэрнээс цаашаа юу болсныг огт санадаггүй ээ… Би яаж энд ирсэн юм?”

“Чи эмэгтэйчүүдийн угаалгын өрөөнд тасарчихсан байсан болохоор би чамайг авах гэж дотоор орсон. Чи харин надтай хамт явахгүй гээд миний гарыг хүртэл хазсан” хэмээн Лү Тиншяо товч бөгөөд тодорхой хариулт хэлэв.

Нин Ши мэл гайхав, “Ч… Чи эмэгтэйчүүдийн угаалгын өрөөнд орсон юм уу…”

Бүсгүй ёстой том нүгэл үйлджээ! Аймшигт Чөтгөрийн хаан үнэхээр их зүйлсээ золиосложээ…

“Тэгвэл би яагаад машин дотор унтаж байгаа юм?” хэмээн Нин Ши зориглон асуув.

“Учир нь чи хонгороосоо салахыг хүсээгүй болохоор.” Лү Тиншяо “хонгор” гэсэн үгийг тодотгож эхэлв.

Нин Ши удаан хугацааны турш биширсэн машинруугаа хараад Лү Тиншяогийн хэлсэн үгэнд үнэмшив.

“Намайг үнэхээр уучлаарай, би чамд их төвөг удчихлаа!” хэмээн Нни Ши сулхан дуугаар уучлалт гуйв.

Бүсгүй энд хоносон хоёр дахь өдрөөсөө л эхлэн ийм их төвөг удсандаа ичиж үхэх шахаж байлаа.

Лү Тиншяо түүнийг үгийг хэрэгссэнгүй, тэс хөндлөнгийн асуулт тавив, “Чи өчигдөр орой яагаад тэгтлээ их уусан юм?”

Түүнийг асуултыг сонсоод Нин Ши нухацтай царай гаргав.

Бүсгүйн гэнэтийн царайны хувирлыг хараад Лү Тиншяогийн дотор унтаж буй араатан цухалдаж эхлэв.

Нин Ши хувийн асуудлаа бусадтай хуваалцдаг хүн биш л дээ. Гэвч түүнд сэтгэлдээ хадгалахад үнэхээр хэцүү байсанд хуваалцлаа. Бүсгүй суудлаа налан дээш хараад, ногоон навчсыг харан амандаа бувтнав, “Би Мэн Чангэгийн дүрийг алдчих шиг боллоо… алдчихсан…”

Лү Тиншяогийн царайнд гайхшрал илрэв, “Яагаад?”

“Чи гүйцэтгэх захирал юм чинь гол дүрийн туслах нэг муу дүр авсан миний сэтгэлийг ойлгохгүй биз. Чи намайг энэ дүрийг авах гэж хэчнээн их зүтгэснийг мэдэх биш, энэ дүрийг авсандаа хэчнээн их баярласныг… та нар бүгд мэдэхгүй… “ Нин Ши ярьж байхдаа гараараа нүдээ таглав.

Лү Тиншяо бүсгүйг Сү Янаас болж хяналтаа алдатлаа уусан хэмээн дүгнэж, өөр юмнаас болсон гэж огт бодсонгүй.

Тэрээр Сү Янаас болж сэтгэлээр унаагүй. Харин дүрээ алдсандаа сэтгэлээр унасан хэрэг үү?

Эрийн бүхэл шөнийн турш мэдэрсэн уйтгар гуниг эгшин зуур замхран алга болов. Гэвч охиныг хэчнээн их гуниглихыг хараад түүний сэтгэл өвдөв.

Бүсгүйн мөрөөдөл түүнд хэчнээн чухал байсныг эр яагаад анзаарсангүй вэ?

Үгүй сэн бол бүсгүй товч зам байсаар байхад юунд алхам алхмаар зөрүүдлэн мацах байсан билээ дээ?

“Битгий гунигла даа. Чи хангалттай сайн хичээсэн.” Лү Тиняшо охины толгойг өөрийн цээжин дээрээ тавин амраав.

Тэгэхээр буруутан нь Сү Ян биш… Нин Яохуа байжээ.

Эцсийн эцэст Нин Яохуа “Тэнгэр доорх газар” киноны хамгийн том ивээн тэтгэгч байсан учир ямар жүжигчин тоглохыг шийдэх эрх түүнд байлгүй яах вэ.

Гэвч түүний эмэгтэйг хэн ч дээрэлхэх ёсгүй. Эцэг нь ч байлаа гэсэн.

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s