Нууц гэрлэлт: Хүү олж аваад, үнэгүй нөхөртэй бол – 42

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх бүлэг                                                                                                                                                  Дараагийн бүлэг


42-р бүлэг: Миний бүсгүй, сайхан нойрсоорой

Нин Ши ханиалгаа дарах гэж хичээх зуураа эрэгтэйрүү яг л өөдгүй дээрэлхүү амьтанруу харж буй мэтээр харлаа.

“Хэх…” Лү Тиншяо түүний царайг хараад инээв. Түүнд инээдтэй байгаа гэдэг нь нүднийх нь гүнээс илэрч байлаа. Тэрээр тамхиа унтраагаад, амнаасаа утаагаа гаргаж дуусаад бүсгүйд ахин ойртож, толгойгоо гилжийлгэн түүний уруулыг бүчиж авав.

Нин Ши рефлексээрээ бултах гэж оролдсон боловч эр түүний бүсэлхийнээс барин авч баргил хоолойгоор чихнийх нь үзүүрт аргадан шивнэлээ, “Би энэ удаад чамайг хахуулахгүй ээ.”

Тийн хэлсний дараагаар бүсгүйн сүүлчийн эрүүл ухааныг тамхины үнэр амтагдсан гал халуун үнэсэлт хучин авлаа…

Эр бүсгүйг манартал нь удаан үнэсэв. Нин Шигийн бодол санаа үүлэн дунд хөвж буй мэт эмх замбараагүй байлаа.

Түүний мэдэж буй ганц зүйл гэвэл түүнийг гэр гараараа барьж буй энэ эр тамхинаас ч илүү аюултай гэдэг байлаа.

Түс хийх чимээнээр бүсгүйн суудал доош налж, эрийн халуун бие дээрээс нь дарав.

Эр бүсгүйн амьсгалыг удаанаар хулгайлж, Нин Шигийн оюун ухаан аажим аажмаар бүдгэрсээр гүн ёроолд живж буй мэт санагдав…

Доороос нь ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байгааг мэдэрсэн Лү Тиншяо толгойгоо өндийлгөн доош харвал хэн нэгэн хүн хэнэг ч үгүй унтаж байв. Бүүр бага зэрэг хурхираад…

Лү Тиншяогийн улайсан нүд эргээд хэвдээ орж, зүрхнийх нь хилэн бүр мөсөн намжив.

Ха, эр солиорсон байх аа, согтуу хүнд уурлаад яах гэсэн юм бол оо…

Ердөө л гурав хоног өнгөрсөн.

Тэд уулзаад ердөө л гурав хоног өнгөрсөн.

Гэтэл эр юунд ингэж яарсан юм бол оо?

Эр энэ эмэгтэйд татагдах байдал нь үнэхээр хачин жигтэй байлаа.

Эр түүнтэй анх учрахад яг л алдсан зүйлээ эргүүлж авч буй мэт солиотой мэдрэмж төрж байсан билээ.

Тэд анх удаагаа учирсан хэдий ч эрэгтэйн хувьд тэд яг л хуучны танилууд байсан мэт санагдсан ажээ.

Тэрээр бүсгүйг баарны агуулахын өрөөнөөс олоход түүнд яг л өөрөө ч мэдэлгүй алга болгосон эрдэнэс, амьдралд нь өгүүлэгдэж байсан зүйлийг олсон мэт мэдрэмж төрсөн билээ.

Тэрээр бүсгүйг яг одоо бүхэлд өөрийн болгохыг хүсэж байв.

Гэвч тэрээр бүсгүйг алдахыг хүсэхгүй байгаа учир хүлээхээс өөр сонголт байсангүй.

Лү Тиншяо араас хөнжил, дэр авчраад, агаарын температурыг тохируулан, бүсгүйн хажууд хэвтээд духан дээр нь үнсэлт буулгав.

“Миний бүсгүй, сайхан нойрсоорой.”

Дараа өглөө нь.

Нин Ши дулаахан энгэрт сэрлээ.

Бүсгүй нэг гараараа нүдээ нухах гэж өргөвөл толгой дээрээс нь харсан цонхоор ногоон навчис харагдлаа. Навчсын завсраар үзэсгэлэнт, гялбалзсан нарны гэрэл тусан түүний биеийг бүлээцүүлж байв. Шувууд мөн хэмнэлтэйгээр жиргэн байна…

Бүсгүй хаана байна аа?

Харцаа доошлуулан эргэн тойрноо ажвал бүсгүй машин дотор унтаж байснаа мэдээд гайхшрав.

Тодруулбал Лү Тиншяогийн тэвэрт унтаж байлаа.

ЮУ. ГЭЭЧ. НЬ. ВЭ!

Нин Ши яаран сандран босох гэж байгаад машины дээвэрт толгойгоо цохисонд маш их өвдөн шүдээ зуув.

Бүсгүй… Лү Тиншяотай… машинд…

Хараал идэг, өнгөрсөн шөнө юу болсон юм бол оо? Бүсгүй сэрэв үү, үгүй юү, яагаад ийм байдалд байдаг билээ!?

Өмнөө дэлгээтэй энэхүү дүр зургийг хараад буруугаар ойлгохгүй байхад хэцүү байлаа!

“Чи юу бодож байгаа юм?”

Нин Ши сэтгэлийн түгшүүртэйгээр хуруугаа хазав. Түүний бодол санаа энд тэнд байсанд тэрээр өөрийн мэдэлгүй хариулав, “Би өнгөрсөн шөнө согтуу байхдаа Аймшигт Чөтгөрийн хаантай секс хийчихсэн эсэхээ бодож байна. Ямар аймшигтай юм бэ…”

“Аймшигт Чөтгөрийн хаантай… машинд секс үү…? Хэрэв тийм зүйл болсон бол чи өдийд ингээд үсэрч харайлган, элдвийн юм ургуулан бодох тэнхээгүй байх байсан биш үү?” хэмээн хэлсэн эрийн хоолойн өнгөнөөс үзвэл тэрээр уураа тэвчиж ядан шүд зууж байгааг мэдэх ажээ.

“Аа-” Нин Ши Лү Тиншяог сэрүүн байсныг сая хожим нь л анзаарав. Бүсгүй айж мэгдсэндээ үсрээд золтой л дахиад толгойгоо цохичихсонгүй. Аз болоход Лү Тиншяо бэлтгэлтэй байсан тулдаа бүсгүйн толгойг нэг гараараа хамгаалжээ.

“Л… Лү эрхэм ээ…”

“Намайг нэрээр минь дууд.” Лү Тиншяо бага зэрэг хөндий сонсогдов.

Бүсгүй түүнээс зайгаа барихыг хүсэхдээ эрийг “Лү эрхэм”, айсан үедээ “Лү ноён” гэж дууддаг байв. Энэ нь Лү Тиншяод огт таалагдаагүй юм.

Нин Ши буруу дүгнэсэн эсэхээ мэдэхгүй ч Лү Тиншяо нэг шөнийн дотор яагаад ч юм бэ өөрчлөгдсөн юм шиг санагдав…

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.