Нууц гэрлэлт: Хүү олж аваад, үнэгүй нөхөртэй бол – 41

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх бүлэг                                                                                                                                                  Дараагийн бүлэг


41-р бүлэг: Дахиад хүсэж байна уу?

“Чи… яг яах гэж байна?” хэмээн Нин Ши зорчигчийн суудалд гэнэт орж ирэн суусан Лү Тиншяог хараад хоолоо хамгаалж байгаа аятай асуулаа.

Лү Тиншяо барвагар царайлан суудал налан суулаа.

Ха, тэр яамаар байгаа юм бэ гэж үү?

Бүсгүй мэдээгүй байсан нь түүнд өлзийтэй шүү.

Лү Тиншяо дээгүүрээ ердөө ганцхан цагаан цамц өмссөн байлаа. Тэрээр дотроо дүрэлзэж буй хүслээ даран, захныхаа товчийг ширүүхэн тайлан… үргэлжлүүлэн тайлсаар, тайлсаар…

Нин Ши хажуудаа буй эрийг эхнээс нь төгсгөл хүртэл болгоомжлон ажиглаж суулаа. Эрийг цамцныхаа товчийг нэг нэгээр нь тайлан чанга сайхан цээжээ гаргахад Нин Ши хэсэг сэтгэл алдарч ширтэхдээ Цагаахан машинаа хэсэг зуур мартжээ…

Лү Тиншяо бүсгүйн царайны хувирлыг харин анзаарсангүй. Тэрээр өнөө шөнө машинд атаархсан атаархлаа ихэд дарж ядаж байлаа. Эр тамхи гаргаж ирээд томоор сорж, урт утаа уугиуллаа.

Лү Тиншяог тамхи гаргаж ирэх мөчид Нин Ши аль хэдийнэ тэсэхээсээ байжээ. Бүсгүй түүний гөлгөр хоолой, нарийн урууланд нь зуулттай цагаан тамхи, түүнээс нь суунаглах утааруу нүд цавчилгүй ширтэж суулаа…

Лү Тиншяо хажуунаас нь хүчтэй ширтэж буйг анзааран толгойгоо эргүүлэн харвал Нин Ши туйлаас хүсэмжилсэн харцаар харж байв.

Лү Тиншяо бүсгүйн харцыг золтой л буруугаар ойлгочихсонгүй. Сайтар ажвал түүний харц эр дээр тогтоогүй байлаа.

Түүний үнэхээр хүсэмжилж байсан зүйл нь Лү Тиншяо бус түүний барьж байсан тамхи байжээ.

Лү Жинли ганц мэдээлэл цуглуулахдаа л сайн ажээ. Түүний бүсгүйн талаар олж мэдсэн мэдээлэл дунд, бүсгүйн ар гэрийн байдал, сонирхол бүүр одоогоор тамхинаас гарах гэж хичээж буй тухай аар саархан мэдээлэл хүртэл багтсан байжээ.

Лү Тиншяо бүсгүйн тамхи татах хүсэл сэдэрснийг тэр дороо ойлгов.

Эр түүний экстэй харьцуулагдахгүй байсан ч яах вэ. Эр машинтай хүртэл харьцуулагдахгүй байсан ч яах вэ. Гэвч тэрээр яг одоо тамхины зиндаанд хүртэл хүрэхгүй байна шүү дээ.

Лү Тиншяо амьдралдаа хэзээ ч ийм том ялагдал амсаж үзээгүй бөгөөд хэзээ ч одоо байгаа шигээ өөртөө эргэлзэж үзсэн удаагүй билээ.

Эр бүсгүйтэй учирсан цагаасаа хойш бүсгүйг бүхэлд нь өөрийн мэдэлд оруулахыг хүссэн боловч түүний сэтгэлийг мөн бодолцож үзээд, жижиг алхам бүрдээ үйл хөдлөлөө цэгнэж байсан билээ. Гэсэн хэдий ч бүсгүй түүнийг үерхэх боломжтой хэмээн тооцох байтугай хоорондын харилцаагаа яг таг заагладаг байлаа.

Бүсгүйн хувьд эрийн эхнэр болсонд орвол өөрийг нь эрхлүүлэх өөр эрэгтэй олсон нь дээр байжээ.

Хүмүүсийн хэлдгээр, хэрэв хүн өмнөх хайраа мартаж чадахгүй байвал одоо байгаа нь хангалтгүй байна гэсэн үг байдаг. Асуудал эрд байгаа юм болов уу? Нин Ши хаягдсан экс-найз залуугаасаа болж ингэтлээ уусан юм болов уу?

Тэрээр бүсгүйг эргүүлэх хамгийн сайн арга нь аажим аажмаар хөдлөх хэрэгтэй гэдгийг мэдэж байсан учир өөрийн дур хүслээ даран, энэ зарчмаа мөрдөж ирсэн билээ. Гэсэн боловч тэрээр багахан хэмжээний оч үсрэхэд л цонхоор гарчих хэмжээний ухамсартай гэдгээ мэдсэнгүй явжээ.

Түүний сэтгэл хөдлөл эмх замбараатахын сацуу Лү Тиншяо тамхиа соров. Тамхины үзүүрээс асах улаан гэрэл нүднийх нь доор гэрэлтэхэд эрэгтэйн хоолой машин дотор цуурайтав, “Чи татах уу?”

Нин Ши эргэлзэлгүй толгой дохилоо. Бүсгүй энэ тамхинд дурлаад байгаа эсвэл энэ эрэгтэйд дурлаад байгаа эсэхээ хэлж мэдэхгүй байлаа.

Лү Тиншяо тамхиа унтрааж, Нин Шигийн халуун харцан дор ахин нэгийг гаргаж ирэв. Дараачаар нь гэнэт бүсгүйд дөхөж очоод, тамхи шингэсэн уруулаа түүний уруулд наав…

Нин Ши нүдээ бүлтийлгэв. Бүсгүй өмнөө тамхины хурц үнэр, эрийн хүйтэн амьсгал бүчин авахыг л мэдэрч байтал амыг нь нэг зөөлхөн зүйл нээж, тамхины утаа орж ирэв.

Ингэнэ гэж мэдээгүй, санаагүй байсан Нин Ши хахаж, зогсолтгүй ханиалгаж гарав.

Лү Тиншяо тамхины үлдсэн талыг сороод, бүсгүйг нулимс гартлаа ханиалгахыг тайван гэгч нь харж суув. Бүсгүйн ийм төрх бүүр ч сэрэл хөдөлгөм байсан бөгөөд эр түүнийг улам өдмөөр санагдав.

“Дахиад хүсэж байна уу?” хэмээн эрэгтэй асуулаа.

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s