Нууц гэрлэлт: Хүү олж аваад, үнэгүй нөхөртэй бол – 40

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх бүлэг                                                                                                                                                  Дараагийн бүлэг


40-р бүлэг: Хонгор минь, би чамтай гэрлэмээр байна

Лү Жинли ханиалгав, “Гайхаад байх зүйлгүй л дээ. Нин Ши гадаадад үерхэж байсан хүмүүсийнхээ алинтай ч жинхэнээсээ харьцдаггүй байсан. Тэднээс уйдах л юм бол огт эргэлзэлгүйгээр хаядаг байсан гэсэн. Харин энэ Сү Ян гэгч нөхөр л түүний жинхэнээсээ хайрласан цор ганц хүн юм шиг байсан.”

Түүнийг тайлбарлаж дуусмагц Лү Тиншяогийн царай улам бүр ярвайв

Лү Жинлид хэлэх үг олдсонгүй. Тэрээр дотроо “Та хоёр үерхэж эхлээ ч үгүй байхад танд түүний үерхсэн залуу болгоныг тонилгох эрх байхгүй шүү дээ” хэмээн бодож байлаа.

“Ах аа, та түүнийг өөрт чинь дурлахыг хүлээх гэж байгаа бол ядаж түүнийг эхлээд Голден Эйжид оруул л даа. Тэр манай өрсөлдөгч компанид байгаа нь хүндрэлтэй юм аа! Миний дуулснаар бол тэнд нь Нин Шүэлүо түүнийг үнэхээр их дарамталдаг гэсэн!” хэмээн Лү Жинли үглэв.

Лү Тиншяо Бяцхан-Эрдэнийг тэврээд чимээгүй болсон бүсгүйг хараад, “Цаг нь болоогүй байна” хэмээн хэлэв.

Тэд ашгүй нэг гэртээ ирээд машинаас буух гэтэл дахин нэг асуудал гарч ирэв.

Нин Ши хажуудаа байсан мөнгөлөг цагаан спорт машиныг хараад нүд нь яг л өлсгөлөн чонынх шиг гэрэлтээд явчхав. Тэрээр машинд очиж наалдаад, огт салахгүй, яг л мөрөөдлийнхөө залууг олсон өсвөрийн охин шиг “Өө! Цагаахан хонгор минь!” гэв.

Лү Тиншяогийн царай замын гэрлэн дохио шиг ууртай нь аргагүй өөрчлөгдөв.

Эр түүнийг энд авчрах гэж их зүдэрч, бүүр эмэгтэйчүүдийн 00-оос гаргах гэж нэр нүүрээ ч эрсдэлд оруулсан байтал бүсгүй түүнд талархаа ч үгүй, бүүр чөтгөрийн хаан гэж дуудсан. Гэтэл одоо болохоор нэг муу машиныг тэвэрч аваад, хонгор минь гэж дуудаж байгаа хэрэг үү?

“Ха ха ха… Ах аа, та наад машиндаа атаархаагүй биз дээ? Хэн таныг энэ машиныг уна гэсэн юм! Шяо Ши Ши гадаадад байхдаа машин уралдах дуртай, бүүр мэргэжлийн уралдаач байсан гэсэн! Тийм юм чинь дэлхийн №1 спорт машиныг хараад яаж биеэ барьж тэсэх вэ дээ!” хэмээн Лү Жинли ахынхаа азгүйдэлд баярлан хэлэв.

Гэвч тэрээр Лү Тиншяогаас гадна өөр нэг хүнд илүү хэцүү байгааг олж мэджээ.

Тэр нь Бяцхан-Эрдэнэ байв.

Түүнд тусгайлан зориулсан “хонгор минь” гэсэн хочийг нэг муу машин түүнээс булааж авахыг харсан Бяцхан-Эрдэнийн нүдэнд нулимс цийлгэнэж байв.

Гэтэл хэргийн эзэн Нин Ши өнөө машиныг энд тэндгүй энхрийлэн таалж, хүрч үзсээр л байв, “Хонгор минь, чи дэндүү, дэндүү, дэндүү янзтай юм аа… Чамайг хүсэхгүй байхын аргагүй юм аа! Би чамтай гэрлэмээр байна!”

Лү Тиншяо хурууны үеэ дуугаргаж, гэнэтхэн хараал хэлмээр санагдаад явчхав.

Эр түүнээс гэрлээч хэмээн гуйхад бүсгүй зэрлэг араатан мэт уурлаж байсан атал одоо болохоор нэг муу машинд өөрөө гэрлэх санал тавьж байгаа хэрэг үү?

Лү Тиншяо ханцуйгаа нэг нэгээр нь нугалаад, “Зан туслах, алх аваад ир” гэв.

Энэ үед амьсгаа тасартлаа хөхөрч унан инээж байсан Лү Жинли бушуухан босож ирээд “Болохгүй ээ! Ах аа, тайвшир! Энэ машин чинь бараг 2 тэрбум юаны үнэтэй шүү дээ! Та хүсэхгүй байгаа бол надад өгчих! Би яг одоо аваад явъя! Тэгээд би таны нүдэнд дахиад хэзээ ч үзэгдүүлэхгүй гэж амлая!” хэмээв.

Лү Жинлиг хэлж дуусав уу, үгүй юү, түүний нүдэнд ертөнц орвонгоороо эргэн харагдав. Туяхан биетэй Нин Ши түүнийг мөрнөөс нь угз татан шидсэн байлаа.

“Миний Цагааханд хүрээд үзээрэй!” хэмээн хэлсэн Нин Шигийн хөөрхөн царай аллага үйлдэх гэж буй мэт хувирч, бурхдыг хүртэл хороож мэдэхээр харагдлаа.

Лү Жинли бэртэл авсан бүсэлхийгээ бариад “Гуйя хатагтай, намайг өршөөгөөч. Миний буруу…” гэв.

Энэ охин жүдогийн мастер тамирчин бололтой. Түүгээр ганц авч шидүүлэхэд л Лү Жинлигийн тал нас явах шиг санагдлаа.

Аюулыг амжилттай зайлуулсныхаа дараа Нин Ши бушуухан жолооны ард суугаад машины рулийг тэврэн авав, “Цагаахан минь, битгий ай…”

Харин жолоочийн суудлаас хөөгдөн гарсан Зан туслах “ууган залуу эзээн…”хэмээн гайхшран хэлэв.

Лү Тиншяо хөмсгийнхөө голыг бариад гараа даллан түүнийг яв хэмээн дохив.

Тэрээр хүүрүүгээ хараад, “Бяцхан-Эрдэнэ, орой болсон байна. Түрүүлж очоод унтаж бай” гэв.

Хайртай хүнийхээ хайр халамжийг хүртэж чадахгүй болсондоо гуниглаж байсан Бяцхан-Эрдэнэ самгардан толгой сэгсрэв.

Энэ удаад Лү Тиншяо уурласангүй, тайвнаар “Охид өөрсдийн сул талыг хамгийн чухал хүмүүстээ харуулахыг хүсдэггүйг чи мэддэггүй юм уу?” хэмээн хэлэв.

Хамгийн чухал хүндээ…

Бяцхан-Эрдэнэ хэсэг зуур гүн бодолд автаад дуулгавартайгаар эргэж хараад, яваад өгөв.

“Ах аа, та ямар ичгүүргүй юм бэ!Та хүүхдэд худлаа хэлчихлээ шүү дээ!” хэмээн Лү Жинли нүдээ бүлтийлгэн хэллээ.

“Чамд өөр хэлэх зүйл байна уу?”

“Байна аа. Би танд энэ аварга мегаваттын хүчин чадалтай гэрлийн чийдэнгийн* халууныг мэдрүүлмээр л байна!”

Лү Тиншяогийн хүйт даасан харц Лү Жинлигийн ясанд хүртэл гүн хатгах шиг болов.

“За за за. Би явлаа даа, явлаа…” гээд Лү Жинли тэр хоёрыг хардсан харцаар харчхаад яваад өгөв.

Эрэгтэй, эмэгтэй хүн спорт машинд үлдээд ямар нэг юм болохгүй байлгүй дээ…

Хэх хэх, 63 дахин томруулдаг холын зайны дуран ч хэрэг болох нь дээ!

* “Гэрлийн чийдэн болох” гэдэг нь илүүдэх, гуравдагч болох гэсэн утгатай.

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.