Нууц гэрлэлт: Хүү олж аваад, үнэгүй нөхөртэй бол – 39

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх бүлэг                                                                                                                                                  Дараагийн бүлэг


39-р бүлэг: Ерөөсөө том биш

“Түүнийг чөтгөр аваг! Тэд одоо өөрсдийгөө хэн гэж бодсон юм бол оо?!” гээд Нин Ши гэнэтхэн нударга зангидан хүчтэй цохив. Хэрэв Лү Тиншяо даруй хариу үйлдэл үзүүлээгүй бол түүний эрүү мултрах байлаа.

“Эмэгтэй хүн хараал хэлж болохгүй” хэмээн Лү Тиншяо хөмсөг зангидав.

Гэхдээ бүсгүйн хараал хэлж байгаа нь үнэхээр хөөрхөн байлаа.

Нин Ши хэдийгээр согтуу байсан ч гэлээ түүнийг тэвэрч буй хүн үнэхээр дулаахан бөгөөд түүнд муу санаагүй гэдгийг тэрээр мэдэрч байлаа. Бүсгүй эрийн энгэрт зууралдахаа больж, гуян дээр нь суусан чигээрээ согтуугаар бувтнав, “Миний доор бэлэн хөл байгаагүй бол… байгаагүй бол би… би энэ царайгаараа… хамгийн том хөлийг… тэврээд авчхаж* чадах юм чинь… чи намайг дарж чадна гэж бодож байна уу… би яг одоо нэг хөл олчхож чадах юм чинь… яг одоо…”

Лү Тиншяо нэг хөмсгөө өргөн, ширүүн гараараа бүсгүйн гарыг гуян дээрээ тавиулаад, “Империалд** байгаа хамгийн том хөл энд байна. Чи үүнээс илүүг өөр хаанаас олох юм?” гэв.

Нин Ши түүний булчинлаг гуянд энд тэндгүй хүрч үзээд “Хангалтгүй! Ерөөсөө том биш байна!” хэмээн чангаар хашхиран хэлэв.

Лү Тиншяо: “…”

Түүнийг “хангалттай том биш” гэлээ.

Ингэж хэлүүлэхийг ямар ч эр хүн хүлээн зөвшөөрөхгүй билээ.

Хамгийн онцгүй нь, бүсгүй түүний “хүрэх ёсгүй газар” хүрээд бүүр тэмтэрч үзэн, “Ёо энэ юу вэ… ядаргаатай юм аа… хүний гарыг хатгаад байх юм…”

Бүсгүйн хоолойн өнгө аяс үнэхээр сэжиглэсэн янзтай байв.

Үүнийг сонсоод Лү Тиншяогийн царай барайв.

Тэрээр бүсгүйг энэ янзаар нь байлгавал түүнд хожим нь харамсах зүйл хийчхэж магадгүй байлаа.

Гадаа байсан хүн яваад өгсөн учир Лү Тиншяо бушуухан хаалга онгойлгон, Нин Шиг тэврэн гарч явав.

Газар доорх зогсоолд.

Лү Жинли гүйж очоод бушуухан тэдэнд хаалга онгойлгож өгөв.

“Чи энд юу хийж байгаа юм?” хэмээн Лү Тиншяо хөмсөг зангидан асуув.

“Би гэртээ хариад таныг хайсан чинь Бяцхан-Эрдэнэ та хоёр хоёулаа байхгүй байсан болохоор таныг хайж энд ирлээ! Ах аа, та дүүдээ ингэж хандах байсан юм уу? Та энэ машиныг хэзээ авсан юм бэ? Энэ чинь таны надад өгснөөс ч илүү сүрхий эд байна шүү дээ. Гэтэл би танд ийм машин байсныг ч мэдээгүй явдаг!” хэмээн Лү Жинли дургүйцэл дүүрэн хэлэв.

Лү Тиншяо түүнийг тоосонгүй, Нин Шиг арын суудалд оруулав.

Лү Жинли жолоочийн хажуугийн суудалд суун тэднийг ажиглаж, нүд нь тэдний эмх замбараагүй болсон хувцсан дээр тусав. Тэгээд би л нэг хов живд дуртай гэсэн шиг “Та түүнийг хаанаас олов? Яагаад ингэж их удав? Бяцхан-Эрдэнэ хүлээсээр байгаад бүүр хөшөө болчихсон байна!” хэмээн шалгааж гарав.

Бяцхан-Эрдэнэ Нин Шиг хармагцаа цонхонд наасан нүүрээ салгаад, түүнд наалдаж очив.

Лү Тиншяо Нин Шиг согтуудаа Бяцхан-Эрдэнэд ойртвол хэрүүл шуугиан тарих байх гэж эмээж байсан боловч бүсгүй харин ч түүнийг энгэртээ наагаад дэр мэт тухтай нь аргагүй тэвэрч авав.

Мэдээж Лү Тиншяо хэн нэгэн хүнтэй хов жив базах сонирхол байгаагүй учир зангиа, хөлстэй хүрмээ тайлаад, “Өнөөдөр юу болсон юм?” хэмээн асуув.

Мэдээлэл цуглуулах чадвар нь хэрэг болсныг мэдээд баярласан Лү Жинли догдлон хариулав, “Миний дуулснаар бол бүх зүйл асуудалгүй болж өнгөрсөн гэсэн. Та Артурыг дуудсан болохоор Шяо Ши Ши*** өнөөдрийн цэнгээний анхаарлын төвд байсан. Хэвлэл мэдээллийнхэн ч гэсэн түүнийг таатайгаар угтсан!”

“Тэр өнөө орой хэнтэй уулзсан юм?” хэмээн Лү Тиншяо ахин асуулт тавив.

Лү Жинли санах гэж хичээв. “Зураг авалтын баг, жүжигчдээс гадна ганцхан Нин Яохуатай л уулзсан. Үүнээс гадна…”

Лү Жинли ахынхаа царайг ажиглаад цааш үргэлжлүүлэхээс өмнө үгээ цэгнэн бодолтойгоор хэлэв, “Сү Янтай уулзсан… Нин Ши экс-найз залуугаа өрсөлдөгчийнхөө найз залуу болсонд сэтгэлээр унаж согттолоо уусан байх л гэж бодож байна даа…”

Лү Жинли уг нь үгээ сайтар цэгнэж хэлсэн боловч Лү Тиншяогийн царай тэр даруй барайв.

Үнэхээр аймаар.

* “Том хөл тэврэх” гэдэг нь нэр нөлөө бүхий эсвэл баян хүнээр санхүүжүүлэх/тэжээлгэх гэсэн утгатай хэлц юм. Иймд Нин Ши Лү Тиншяогийн хөлөн дээр сууж байсан учир “доор нь бэлэн хөл байгаагүй бол өөр хамгийн том хөлийг олох байсан” гэж хэлсэн.

** Өмнөх бүлгүүдэд “нийслэл хот” гэж байсныг “Империал хот” болгон засав.

*** “Шяо Ши Ши” гэдгийн “Шяо” нь Хятадад дотно бөгөөд өөрөөсөө дүү хүмүүсийг дуудахад хэрэглэгддэг учир Лү Жинли түүнийг Шяо Ши гэж дуудаж байна.

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.