Нууц гэрлэлт: Хүү олж аваад, үнэгүй нөхөртэй бол – 38

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх бүлэг                                                                                                                                                  Дараагийн бүлэг


38-р бүлэг: Чи бол Чөтгөрийн хаан

Лү гүйцэтгэх захирал азтай байлаа. Учир нь цаг орой болж, эмэгтэйчүүдийн угаалгын өрөөнд хэн ч байсангүй. Лү Тиншяо ороод Нин Шиг хаалга налчихсан, шалан дээр шал согтуу сууж байхыг олж харав.

Бүсгүй өндөр өсгийтөө шидчихсэн; цүнхэн дэх хамаг юм нь ийш тийш тарсан байлаа.

Үс нь сэгсийж нүүрийг нь таглажээ. Тэрээр түрүүхэн л явж орсон гэрэлтсэн сайхан хүүхнээс тэс ондоо харагдаж байлаа.

Түүнийг хараад Лү Тиншяогийн нүдэнд энхрийлж халамжилсан харц тодров. Эр явж очоод цүнхийг нь авч, тарж бутарсан будаг шунхыг нь буцааж хийгээд, гутлыг нь авч, бүсгүйг бүсэлхий, өвдгөөр нь тэврэн авлаа.

Түүнийг өргөх гэсэн боловч Нин Ши хаалганаас тас зууран авч, согтуу нүдээрээ Лү Тиншяоруу ихэд болгоомжилсон харцаар хараад, “Чи хэн бэ…” гэв.

“Лү Тиншяо.”

“Лү Тиншяо…” гээд Нин Ши хэсэг алмайрч зогссоноо уурлаж, “Битгий худлаа ярь! Чи намайг тэнэг гэж бодоо юу!? Энэ чинь эмэгтэйчүүдийн угаалгын өрөө!”

Энэ охин үнэхээр согтчихсон юм байх даа? Юутай ч бага сага эрүүл ухаантай байгаа бололтой.

“Би худал хэлээгүй байна.”

“Битгий худлаа ярь… Би явахгүй… Хүсэхгүй байна…” хэмээн хэлэхдээ согтуу Нин Ши яг л ихээхэн айдастай нүүр тулсан үхэр зараа мэт маш сонор сэрэмжтэй байлаа.

Нин Ши явахыг огт зөвшөөрөөгүй учир Лү Тиншяо гарт байсан юмсаа тавиад түүнийг аргадахаас өөр замгүй болов, “Чамайг итгүүлэхийн тулд би яах ёстой юм?”

“Иргэний үнэмлэхээ үзүүл!” хэмээн Нин Ши согтуу жолоочийг саатуулан шалгаж буй замын цагдаа аятай шаардав.

Лү Тиншяо хөнгөхөн инээмсэглээд, сайн иргэний хувиар түрийвчээсээ иргэний үнэмлэхээ гарган өгөв.

Нин Ши нимгэн картыг чичирсэн гараараа бариад, нүдээ наах шахам ойроос үг бүрчлэн уншив.

“Лү… Тин… Шяо… Лү Тиншяо…”

Лү Тиншяо сэтгэл ханамжтай толгой дохиод “Одоо хоёулаа явж болох уу?” гэв.

“Явахгүй! Би чамтай явмааргүй байна! Чи бол Чөтгөрийн хаан… Би явахгүй. Явахгүй, явахгүй мэдэв үү…” хэмээн Нин Ши бүүр ч цухалдав.

“Чөтгөрийн хаан…” Лү Тиншяогийн царай барайв. Тэгэхээр бүсгүй эрийг ингэж боддог байсан байх нь ээ? Уг нь тэрээр бүсгүйд их л халуун дотноор хандсан юм сан.

Тэр хоёр хаашаа ч хөдлөх аргагүй ацан шалаанд орчхоод байтал хаалганы цаанаас хөлийн чимээ гарав.

“Нин Ши… Нин Ши, чи наанаа байна уу?”

Лү Тиншяо тэр даруй нуруугаа тэгшлэн, биеэ чангалав. Хэрэв хэн нэгэн түүнийг эмэгтэй угаалгын өрөөнд байгааг харах юм бол тэрээр дахиад хэзээ ч бусдын нүүрийг үзэж чадахгүй билээ.

Хөлийн чимээ улам ойртсоор нөгөө хүнийх нь өмссөн хувцас хүртэл харагдаж эхлэв. Лү Тиншяо амандаа хараал хэлээд, бүсгүйн эд зүйлсийг хамж аван, бүсгүйг нэг бүхээгт оруулан чихэв.

Нин Шиг Е Линлон кино зохиолч хайж байжээ.

Нин Ши шинэхэн жүжигчин учир зураг авалтын багийнхны хэнийг ч танихгүй ажээ. Ганцхан Е Линлон л Нин Шиг угаалгын өрөө орчхоод ирээгүй удаж байгааг анзаараад, хайхаар ирсэн нь энэ байжээ.

Нин Ши гэнэтхэн хүчээр чирэгдэн бүхээгт орсондоо айж балмагдан, эрийн энгэрээс салах гэж ноцолдов. Е Линлон коридорт явж байгаад дотроос чимээ сонссонд, “Нин Ши, энэ чи юу?” хэмээн асуулаа.

Хоолой улам бүр ойртохыг сонссон Лү Тиншяогийн царай улам л барайсаар… Гэтэл яг энэ мөчид бүсгүй түүний амыг таглаж байсан эрийг гарыг тас хазсанд Лү Тиншяо хөмсөг зангидав. Эр хэзээ мөдгүй нурж унах гэж байгаа мэт харагдав. Лү Тиншяо энэ амьдралдаа үүнээс өөр ийм хөөрхийлөлтэй байдалд орж үзсэн билүү?

Лү Тиншяо уртаар амьсгаа аваад, сэтгэл хөдлөлөө дарах гэж хичээснээс болж сөөнгөтсөн хоолойгоороо “Биеэ сулла… би одоохон хийлээ…” гэв.

Е Линлон хаалгыг тогших гэж байтал дотроос эрэгтэй хүний дуу гарсанд дотор юу болоод байгааг ухаарч, хөшин зогсов. Түүний хацар улайн бушуухан гүйгээд гараад явчхав.

Тэрээр хэн нэгнийг “юу яаж байх”-тай тааралдах юм гэж огт санасангүй.

Зочид буудалд байж байж яагаад ганц өрөө авчхаж болдоггүй юм бэ? Зарим хүмүүсийн хоббиг ойлгоход үнэхээр хэцүү юм аа!

Нин Ши эмэгтэй угаалгын өрөөнд байхгүй юм бол өөр хаачдаг байна аа…

Е Линлоны толгойд энэхүү ганц л бодол огт орж ирээгүй билээ: Угаалгын өрөөнд “юу яаж” байгаа хүн нь түүний хайж байгаа Нин Ши байсан гэсэн бодол!

Гадаах хөлийн чимээ бүдгэрэн алга болохыг сонсоод Лү Тиншяогийн санаа амарч, уртаар амьсгаа авав.

Эр 00-ын таглаатай суултуур дээр суугаад, энгэрт нь зууралдах бүсгүйг гуян дээрээ суулгаад ширүүхэн загнав, “Битгий төвөг удаад байгаач!”

Үгүй бол эр жинхэнээсээ “юу яасан ч” чадахаар байна шүү.

Түүний хоолойн өнгө хэтэрхий ширүүн байсанд Нин Ши цочирдсондоо зогьсуулж гарав. Бүсгүй түүнрүү яг л дээрэлхүүлсэн амьтан шиг харлаа.

Лү Тиншяо түүнийг ганцхан хором л айлгасан боловч түүнийг тайтгаруулан нурууг нь зөөлөн илэхээс өөр яаж ч чадсангүй. “Уучлаарай, би чамтай ширүүн харьцах хэрэггүй байсан юм.”

Гэвч түүний өвөр дээр суугаа бүсгүй улам сэтгэлээр унав. Түүний хацраас нулимс тасралтгүй бөмбөрөн урсав.

Лү Тиншяо эгшин зуур яахаа эс мэдэв.

Тэр яахаараа Бяцхан-Эрдэнээс ч илүү аргадахад хэцүү байдаг байна аа?

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.