Ном идэшт шидтэн 5

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг                                                                                                         Дараагийн

600

Ном ямар амтагддаг вэ? #1

Дин-дон-дан-дон…

Хоёрдугаар семестрийн сүүлийн хонх дуугарлаа.

Сурагч бүрийн үнэмлэх долоо хоногийн турш дахин шалгуулах хэрэггүй боллоо.

Бержэн академийн сүүлийн хичээл өнөөдөр дуусч байна.

Сургуулийнхаа дүрэмт хувцасыг өмссөн сурагчид хаалгаар гарч байхад профессор тэдэнд өвлийн амралтыг гэртээ өнгөрүүлээрэй гэж сануулна.

Бяцхан сурагчдаас бусад нь академид үлдэх сонирхол тун бага.

“Хэн нэгэн уурлаад байна. Хүйтэн, энэ тэрүүгээр холхиод л. Үнэндээ залуу байх л хамгийн сайхан үе юм.”

“Хэн юм? Лич юм уу?”

“Хахаха, би Личийг хараад л айдаг. Тэр яснуудыг нь.”

“Ахах, яг оноод хэлчихлээ ! “

Профессор сайхан ааштай байсан.

Эцэст нь аяга кофе уунгаа ширээ тойрч суугаад асуудлаа ярилцах цагтай байгаа нь тэдэнд сайхан байгаа бололтой.

Зарим нь бусдынхаа талаар ярьж байхад, зарим нь амралтын өдрүүдийг хэрхэн үр дүнтэй өнгөрүлэх талаар ярьж байлаа.

Профессор хэдэн өдрийн дараагаас гэр лүүгээ явахаар шийджээ.

Нэг профессор Винсээс,

“Профессор Винсэ, та амралтаар сургууль дээр үлдэх үү?”

“Тийм ээ” гэж хариулж байгаа нь энгийн байдгаасаа илүү хүйтэн байлаа. Профессор Винсийн амьгүй шахуу хоолой нь түүний сэтгэл хөдлөлгүй байдалтай зохицож байв.

Түүний профессор түүнийг хойш суулгахгүй.

Гэсэн ч, тэд хамтдаа хэдэн жилийг өнгөрүүлсэн бөгөөд ярьж байхдаа түгдрэхээ больсон.

“Ойрдоо, би таныг судалгааны ажил дээр төвлөрч байгаа гэж сонссон. Ямар нэг шалтгаан байгаа юм уу?”

Профессор Винсийн нүд хүйтэн болоод ирлээ.

Үнэндээ нэг шидтэн нөгөө шидтэнийхээ судалгааг нууцаар тагнана гэдэг бүдүүлэг хэрэг.

Түүний дуу нь намсаж санаа зовсон шинжтэй

“Энд ярих зүйл биш байна” гэж хэллээ.

“Ха,хахах. Тийм шүү, мартаарай.”

“….” Винсэ түүнрүү ширтэж байгаад харцаа цонх руу шилжүүллээ.

Өрөөний уур амьсгал гэнэт л хүйтэн болчихлоо. Профессор Винсэ нөхөрсөг биш гэдгээрээ алдартай нэгэн. Тэр бол Бержэн академид уригдсан анхны шидтэн бөгөөд, түүнийг ахлах шидтэн(6-р тойрог) гэдгээр мэднэ.

Өөрөөр хэлвэл, тэр лекц тавиулах болон бусдад багшлахад хэцүүхэн нэгэн.

“Өө! Чи ирчихжээ профессор Винсэ.”

Энэ үед  профессор оффист орж ирлээ.

Зөөлрүүлж хэлвэл, профессор бага махлаг нэгэн байсан. Түүний хувцас нь түүнийг яг л хийлсэн бөмбөлөг шиг харагдуулна.

Тийм ч болохоор сурагчид түүнийг “Бөмбөлөг” гэж хочилдог.

Профессор Бөмбөлөг эвгүйхэн инэгээд, “Би таниас нэг зүйл асууж болох уу?”

“… мэдээж” хэмээн Винсэ хариуллаа.

Бөмбөлөг багшийн царай Винсийн уурыг хүргэдэг байлаа. Винсэд яриа гахай шиг хүмүүс таалагддаггүй аж.

Винсийн ингэж бодсон бодлыг ч Бөмбөлөг профессор нураасангүй.

“Энэ хүү энэ жил дахиад л төгсөж чадсангүй юу?” хэмээн профессор Бөмбөлөг нүдээ эргэлдүүлэн асуулаа.

Теодре Миллэр…

Профессор Винсийн нүд түүний хэлсэн сурагч хүү шилжлээ. Теодре Миллэр бол өөрийгөө дайчилж авъяасаа нээхийг хүсдээгүй нэгэн билээ. Теодре Миллэр муу гэсэн тодотголыг гурван ч удаа авч байсан нэгэн.

“Аха, тэр хүү юу?”

“Энэ жил түүний гурав дахь удаа нь биш гэж үү? Дараа жил гэхэд бид түүнийг дахиж харахгүй. Намайг уучлаарай… Би ингэж хэлэх хэрэггүй байсан уу? Хахаха !”

 

“Профессор Клауд та намайг гомдоож байна шүү.”

“Эцэст нь гэж хэлэхэд тэр хэлмэгдсэн язгууртан гэр бүлийнх. Түүний авъяас зүгээр л тодроогүй байна.”

Зэвүүн үгс урссаар л байлаа.

‘Нүд нь нээлттэй ч юм харж чадахгүй нэгэн.’

Винсэ хэдэнтээ алхаад тэдэн рүү жигсэн байдалтай харлаа. Тэдний яриаг цааш нь үргэлжлүүлээд сонсоод л байвал Винсийн чих нь илжрэх нь байна. Сурагчдад зааж ч үзээгүй байж тэдний ямрыг мэдэхгүй багш нар.

Үгүй ээ, зөвтгөж хэлвэл сурагчдаа бассан баш нар гэвэл зөв биш үү?

Тэр энэ асуултыг бодон толгой сэрсэрнэ.

‘Тэд чамаас хол илүү шидтэн.”

Эдгээр үгс түүнийг амнаас нэг л гарч өгөхгүй байлаа.

Винсэ профессор Бөмбөлөгийн нүүр лүү нь аягатай кофе шидэхийг хүсч байв.

Гэсэн ч, Винсэ тэвчлээ… учир нь тэр бүхэн үнэн байв.

Тэр Теодрийн хувийн асуудалд түүний хүсэл мэдрэмжид нөлөөлхөө больсон. Түүний хүслийг Винсэ үгүйсгэж байгаа хэрэг биш, авъяасаас нь нүүрээ бууруулж байгаа хэрэг ч биш.

Ийм болохоор л Винсэ бусдын хэрэгт хошуу дүрэхээ больсон хэрэг.

‘Теорде Миллэр.’

Цээжинд ээ жигшил мэдэрсээр Винсэ цонхоор харж зогслоо.

Гадаах бүрхэг тэнгэр түүнийг сэтгэл санааг нь илтгэх шиг. Тэгээд эсрэг талын номын сангийн гэрэл асаалттай байгааг тэр анзаарлаа.

Ёслолын дараа тэнд орох нэг л хүнийг тэр мэднэ.

Хичээл зүтгэлийнхээ төлөөсийг хүртэх  тэр өдрийн төлөө залбирлаа.

*     *     *

Энэ үед, тэд бүжиглэж байв.

“Уха!”  гэх ширээг цохих чимээ гарна.

 

Энэ чимээ ширээний голд тавьсан долоон номноос болж үүсчээ. Энэ олон номыг хөлөн дээрээ унагаавал хөхөрч хавдахаас ч илүү зүйл болно.

Номын санд хараалтай ном нээж үзээд үхсэн хүмүүс байдаг гэсэн цуу яриа бий.

‘Энэ хараалтай ном биш л бол би энд үхэхгүй биздээ?’

Эдгээр номнууд тоосгоноос ч хүнд ажээ.

Хэрвээ нэг л ном хүний толгойн дээр унавал гавлын яс нь хагарна. Тийм л учраас номын санчдад битгий саад бол гэсэн дүрэм гарсан хэрэг.

Тэд номыг янзалж тавьна гэдэг бол их аюултай.

“Тэгэхээр, өнөөдөртөө хангалттай” хэмээн Теодре гаранд наалдсан саарал тоосоо гөвлөө.

Номын санд ихэвчлэн хоосон байдаг болохоор номнууд тоосонд  дарагдсан байдаг. Харин номын санчийн үүрэг бол номнуудын цоожийг нь үе үе шалгаж байх явдал.

‘Эхлээд би шинжлэл хийх хэрэгтэй.’

Теодре зүүн гараа нэг л танил хөдөлгөөнөөр хөдөлгөнө.

Тэр номны үнэ цэнийг Глаттонигийн ‘хоол шүүх чадвараар’ хэмжиж байв.

Энэ хүчийг ашиглах нь түүний бодсоноос ч хялбар байв.

Теодре зүүн гараа ном руу заахад, Глаттони идэх гэж байв.

Тэгээд тэр “Шинжил” гэсэн тушаал өглөө.

Түүний зүүн гарнаас хэл гарч ирлээ.

Их чимээтэй гарч ирсэн бөгөөд заасан бай руугаа чиглэж байлаа.

Тэгээд хамгийн дээр байсан номыг долоов.

Яг энэ агшинд, төсөөлөл болон мэдээлэл нэгдэн харагдлаа.

[Асах болон Асаах]

[Энэ номонд галны шидийг хэрхэн сайжруулж хүссэн үедээ гал асаах талаар заасан байна. Асаахаас ялгаатай нь гал ямар ч газар байсан үл хамааран агаар дээр хүртэл асаах боломжтой шид. Асаах шидийг илүү гүнзгийрүүлвэл зай харгалзахгүй хэрэглэх боломтой. Гэсэн ч галын хүч асах шиднээс бага зэрэг сул байж болно.

* Ойлголт их өндөр байна. (96.7%)

* Энэ шидний номны үнэлгээ ‘Хэвийн’.

* Хооллосны дараа 1-р ‘Асаах’ шидийн тойргийг эзэмшлээ.]

“Санаад авчихад илүүдэхгүй л юм” гэсээр инээгээд номоо авлаа.

Глатоннигийн ‘Шинжлэл’ бол хоолыг шинжилж байгаа л гэсэн үг. Энгийнээр хэлбэл энэ хоолонд ямар орц орсон байна вэ гэдгийг нарийн мэддэг. Шинжлэлийг хэрэглэхэд тухайн номыг уншаагүй  байсан ч Теодрет асуудал болохгүй.

Мөн номыг авахад ч гэсэн илүү хялбар болгож байгаа юм.

‘Баярлалаа, илүү хялбар болж байна.’

Теодрет бол боломжтой л зүйл.

Номын санд 5 жилийг өнгөрөөсний лараа, түүнд мэдэхгүй ном гэж байхгүй. Теодре эдгээр ширээн дээр тавьсан номнуудаа нэгээс ч олон уншсан ч түүний ойлгоогүй номны жагсаалтанд орсон байлаа.

Дахиад л тэр Шинжлэл ашиглан дараагийн номыг авлаа…

Глатонни сэрэв.

[Глатонни унтаж байгаад сэрсэн болохоор түүний гэдэс хоосон байна.]

[Энгийн хоол түүний өлсгөлөнг сайн дардаг. Глатонни асуултанд нь хариулан 2 ном идсэний дараа 3 дахь ном идвэл Глатонни шууд унтана. Энэ унталт нь 30 минут үргэлжилнэ.]

2 ном эсвэл 3 ном….

Тэр энэ сонголтыг хэд хэдэн удаа хийж байсан ч, сонголт хийхдээ үргэлж л дотроо тэмцэлдэнэ. Хэрвээ 2 номыг сонговол тэр асуултынхаа хариултыг олж авна. Хэрвээ 3 номыг сонговол шинэ номны агуулгийг өөртөө нэмж чадна.

Өнгөрсөн удаад, тэр 3 ном идэж өөрийгөө тэлэхийг сонгосон.

Харин энэ удаад түүний сонголт ямар байх бол?

Өмнөх хэсэг                                                                                                         Дараагийн

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s