Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 4]

2 comments

Өмнөх

Дараах


Ном 9, Түүний алдар нэр орчлон хорвоог донсолгоно – Хэсэг 4, Илдний нэр ‘Алуурчин’
Линлэй дүүрүүгээ харлаа. Тэрээр инээмсэглээд, “Вартон, энэ Блүмэр чамайг хэр хүчирхэг болохыг чинь мэдэж байгаа болоод л, тулаанд дуудсан хэрэг. Тэр өөртөө машид итгэлтэй байна.” гэхэд.
Вартон итгэлтэйгээр, “Санаа зовох хэрэггүй дээ, ах минь. Бид Луугийн цуст дайчдаас хойш ижил түвшний хэн бугай ч биднээс айх бус уу?”
“Та итгээд л байж бай.” гэхэд.
Линлэй Блүмэрын алд орж буй нурууг хараад. “Би Блүмэрын авч яваа илдийг анзаарлаа. Тэр зүйл онцгой.” гэвэл.
“Тийм ээ. Блүмэрын илд маш хурдан. Хүндэт шавь болох үед л, тэр илдний хурдаараа нэлээд алдартай болчихсон байсан. Гэхдээ хурдан илд ихэвчлэн хүч султай байдаг. Тэр энгийн 9-р зэрэглэлийн тулаанчаас илүү байж болох ч, миний хамгаалалтын хүчээр бол, тэр намайг цохисон ч, хамгаалалтыг минь эвдэж чадахгүй л болов уу.” Вартон тун итгэлтэйгээр. “Хэрэв хүндэт шавь тодруулах тэмцээнд шувтрагын шат байсан бол, тэр ялахгүй байх байсан юм.” гэлээ.
Линлэй инээмсэглээд Вартоны мөрөн дээр алгадаад. “Хангалттай. Дайны бурхны сургуулийн хүндэт шавь ий? ффф, явцгаая. Харих цаг болж.” гэв.
Луугийн цуст дайчны овгийн үр удмын хувьд, тэд үүгээрээ ихэд бахархдаг.
Блүмэр даруй Эзэн хаан Жоннд Вартонтой тулалдах болсноо мэдэгджээ. Үүнийг мэдмэгцээ, Жонн даруй Колизейд хоёр гоц ухаантны тулаанд бэлтгэ хэмээн тушаасан.
Хааны нийслэлийн бүх иргэд энэ талаар дуулаад ихэд сэтгэл нь хөдөлцгөөсөн.
Нэг нь Дайны бурхны хувийн шавь, 9-р зэрэглэлийн дайчин, Блүмэр.
Нөгөөх нь Луугийн цуст дайчны овгийн үр удам, Обриэн сургуулийн гоц ухаантан, Вартон!
Хамгийн чухал нь…
Хоёр гоц ухаантан хоёул Долоодугаар гүнжийн араас гүйдэг. Хүмүүс гадуур байгаа хов живээс болоод тэднийг гүнжийн төлөө тулалдаж байгаа гэцгээж байлаа. Вартон, Нина болон БЛүмэр нарын талаарх цуурхал хааны нийслэлийн гудмуудыг дүүргэжээ.
Зүүн Чиан. Вартон гүнгийн эдлэн, Бул чулуу гудам. Бэлтгэлийн газар.
Линлэй Вартон хоёр бэлтгэлийн газрын хоёр талд зогсоцгооно. Хири, Хиллман, Баркер болон бусад нь тэднийг холоос ажиглана.
2-р сарын 4нд болох тулаанд Вартон түрүүлэх учиртай.
Линлэй Вартонруу хараад. “Вартон, Блүмэр хурдан илдний дайралтаараа алдартай, тиймээс би чамд хурдан илдний дайралт ашиглая. Эргэлзэх хэрэггүй. Надтай тулалдахдаа бүх хүчээ ашигла.” гэхэд.
“За, ахаа.” Вартон цээж нүцгэн байсан бөгөөд даруй хувирлаа.
Гүн хөх луугийн хайрс Вартоны бийг бүрхэж, хумс нь урт хурц боллоо. Мөн араас нь Луугийн сүүл ургаж, духнаас нь ганц луугийн эвэр цухуйжээ.
Түүний нүд одоо ч хар хэвээрэй байх агаад, алтлаг гэрэл гялтгануулж байлаа.
“Энэ манай овгийн жинхэнэ Луугийн цуст дайчны хувирал.” Дүүгийнхээ хувирлыг хараад, Линлэйн сэтгэл хөдөллөө. Тэр даруй чангаар, “Вартон, надруу бүх хүчээрээ дайр. Түргэл!” гэхэд.
“Ойлголоо.”
Вартон газар хүчтэй өшиглөөд үсрэхэд, газар чичирхийллээ. Вартон Линлэйруу давшихад, түүний гар дахь дайны илд Алуурчин, тоолж баршгүй олон цусан судлуудаар бүрхэгдлээ.
“Хүнд зүйлийг хөнгөн мэт өргөх!” Цустягаан бурхны илд аажуухнаар Алуурчинг чиглэлээ. Алуурчин хачирхалтай аргааг дайралтыг хаалаа.
“Банг!” Хоёр хүч туллаа.
Линлэй аварга солир мөргөсөн шиг санагдвал, гайхалтай их хүч Цустягаанаар дамжина.
“Тэр үнэхээр гайхалтай хүчирхэг юм. Түүний “Хүнд зүйлийг хөнгөн мэт өргөх”-ийг ашиглалт нь энгийн төрхөндөө байгаа минийхээс ч хол илүү байна.” Линлэй бахдан санаа алдлаа. Луугийн цуст дайчин үнэхээр л гайхалтай хүчирхэг юм.
Хуй салхи мэт эргэлдээд, Линлэй Вартоны өмнүүр амархан гэгч нь бултлаа.
“Виш!”
Есөн ягаан гялбаа гялс хийлээ. Энэ бол Цуст ягааны энгийн дайралтын хурд. Линлэйн хувьд, Блүмэрын илдыг хурдан гэвэл, түүнийх хурдны түвшин дэх хамгийн шилдэг нь биз.
Вартон Линлэйн дайралтыг хаан, гаран дахь дайны илд Алуурчнаа ашиглан бултаад газар өшиглөн гэдрэг ухарлаа.
Гэхдээ хэдийгээр зургаан дайралтыг нь хаасан ч, үлдсэн гурван дайралт нь Вартоны бие дээр буусан. Эдгээр дайралт бол Линлэйн хүн төрхөндөө байх үеийнх нь энгийн дайралтууд нь билээ.
“Таг!” “Таг!” “Таг!”
Гурван метал шиг дуу гарахад, Вартоны гүн хөх хайрсан дээр гурван цагаан зураас гарч ирлээ.
“ХАха… Вартон, би жаахан хүчээ ашиглахгүй бол, чамайг гэмтээж чадахгүй бололтойдог шүү.” Линлэй чангаар инээсэн ч, тэр үнэндээ тун баяртай байлаа.
Вартон ахруугаа нухацтайгаар хараад. “Ахаа, өөрийгөө барих хэрэггүй.”
Хүн төрхөндөө байхдаа, Линлэй 9-р зэрэглэлийн анхан түвшний тулаанч.
Гэхдээ одоо бол, Вартон 9-р зэрэглэлийн оргил түвшний Луугийн цуст дайчин болчихсон байгаа. Хүч, тулааны ки бас хамгаалалтын хувьд ч, түүнийх Линлэйгийнхээс илүү.
“Ноёнтоон, та өөрийгөө бариад байвал, Вартон таныг хэмх нүдчих вий гэж эмээж байна.” Гэйтс хажуунаас нь хашхирлаа.
Линлэй толгой сэгсрэн хөхрөн инээгээд.
“Вартон, болгоомжтой бай.”
Линлэй улам нухацтай болоод, гэнэтхэн түргэн хөдөлж эхэллээ. Линлэйн бие аймшигтай хурдан болж бэлтгэлийн талбай гэнэтхэн догшин салхиар дүүрч эхэллээ.
“Хөөх!” Цустягаан Бурхны илд Вартоны зүгт савагдвал, эргэн тойрных нь орон зай Вартонтой хамт ихэд дарамтанд орлоо.
Тулгах!
Вартон түүнрүү ирэх аймшигтай дарамтыг мэдэрсэн ч, энэ аюултай нөхцөл байдалд, түүний бие дэх Луугийн цус улам буцалж эхэллээ. Вартон бие дэх Луугийн цуст тулааны ки-гээ тэслэхэд, түүний дайны илд Алуурчингаас догшин хүч тэсрэн гарлаа…
“Вишш.”
Линлэй Цустягааныг чиглэн дайны илдний цавчилт дөхөн ирнэ.
Гэхдээ Линлэйн цустягаан чичирхийлснээ, даруй зургаан илдний сүүдэр болон хувирлаа. Ойрын зайд, Вартоны дайны илднийг хаах боломжгүй.
“Хааах!” Вартон зүүн нударгаа атгахад, гэнэтхэн гүн хөх гэрлээр бүхэгдэж, ойрхон байсан илдний сүүдрүүдтэй туллаа.
“Бам!” “Бам!” “Бам!” “Бам!” “Бам!”
Зургаан илдний сүүдэр лам физик иртэй болоод Вартоныг чиглэхэд, Вартоныг чичрүүлэм аймшигтай аура тэднээс ялгарч байлаа.
Хүнд зүйлийг хөнгөн мэт өргөх! Аянгийн хурд!
Нүд ирмэх зуурт, Линлэй Вартоны биерүү дөрвөн удаа дайрлаа. Эдгээр нь Вартоны тулааны ки болон хайрсан хамгаалалтыг нь цоо сүлбэн, махан дээр нь буулаа.
Хайрсын нэвтлэнгүүтээ, Линлэй илдээ эргүүлэн татлаа.
Вартон гуйван зогсоод, Линлэйруу толгойгоо өргөн хараад. Үл итгэсэн байртай, “Ахаа, та яаж ийм хурдан хөдлөв өө?” Түүний чадвар хүрсэнгүй. Үүнээс харахад, саяны дайралтууд ямар богино хугацаанд болж өнгөрснийг илтгэж байгаа юм. Тэгсэн ч, Линлэй тэр богино хугацаанд бүх дөрвөн дайралтаа илгээсэн.
“Чи тэрийг хурдан гэж байгаа юм уу? Хэрэв би хязгаараа тулгавал, өшөө зургаан илд ч илгээж чадна. Энэ бол цэвэр хурд, ямар ч нууцлаг зүйл байхгүй. Хэрэв Сэржигнэх салхи техникийг ашиглавал…” Линлэй инээмсэглээд. “Нүд ирмэх зуурт, би хэдэн зуун илд ч гаргаж чадна!” гэлээ.
Салхи байгаа газарт түүний илд гарч ирнэ.
Сэржигнэх салхи техникийн хүчийг илтгэх ганц үг бол: “Хурд.” Яг л шилжилт шиг хурдан. Гэхдээ энэ түвшний хурдны дайралтын хүч тийм өндөр байдаггүй. Гэхдээ олон зуун илдний дайралт нэгдвэл, үнэхээр гайхалтай их хүчийг гаргана.
“Олон зуун илдний дайралт ий?” Вартон цочирдон. “Гэхдээ… аз болж, Блүмэрын хурд таныхаас удаан, ахаа. Хэрэв тэр ийм хурдан байсан бол, би гарцаагүй ялагдах юм байна.” гэлээ.
“Азанд бүү найд.” Линлэй хүйтнээр зэмлээд. “Вартон, чи Блүмэрын дээд хурдыг мэдэх үү?” гэхэд.
“Үгүй, би мэдэхгүй.” гээд Вартон толгой сэгсэрлээ.
“Чи миний эсрэг хамгийн хүчирхэг дайралтаа ашигла.” Линлэй нухацтай хэллээ.
“За ахаа.” Вартон нухацтай болоод. “Энэ дайралтыг би Хүнд зүйлийг хөнгөн мэт өргөх түвшний талаарх ойлголт дээрээ суурилж хөгжүүлсэн. Нэрийг нь ‘Нэг дайралтат усгал’.” Вартон Алуурчингаа хоёр гартаа атгахад, илдний ирмэгүүдээс металын гэрэлт гялтганана.
Линлэйн царайнд инээмсэглэл тодорлоо.
“Аллуурчны нэр байна.” Линлэй Цустягаанаа нэг гартаа атгалаа.
“Хөөх!” Вартон асар хурдан, нүд ирмэх зуурт Линлэйн өмнө гарч ирлээ. Дайны илд Алуурчингаа савчуулан, унаж буй навч шиг буулгалаа. “Виш!” Линлэйн зүгт цавчлаа.
Хэдийгээр удаан байсан ч, нүд ирмэх зуурт, Линлэйн өмнө хүрээд ирлээ. Энэ цавчилт, Линлэйд алуурчны, цуст аура мэдрүүллээ.
Линлэйн өчүүхэн ч хайхрамжгүй хандаж зүрхэлсэнгүй.
“Тас!” “Тас!” “Тас!”
Линлэйн сая ягаан гэрлийн гялбаа нар шиг болон хувирлаа. Ягаан гялбаа Алуурчинг бүрхлээ. Аймшигтай дайралт эхэндээ удаан байснаа, тоолж баршгүй ягаан гэрлийн гялбаа асар их хүч гаргалаа.
“Банг!” Дайны илд нисэн ирж, Вартон тоолж баршгүй олон ягаан гялбааг цавчлаа.
Вартон цээжээ тэнийлгэн зогсоно.
“Муугүй шүү. Хүчтэй байлаа.” Линлэй ийн хэлээд. “Арав… үгүй ээ, арван зургаан дайралтыг минь хаалаа.” Сэржигнэх салхийг ашиглах үед, бүх илдний дайралт сул болдог.
Үнэндээ, Линлэйн бүх хүчээ гаргасан бол, Вартоны нэг цавчилтын хүч 25% хавьцаа байх байсан.
Товчхондоо, Линлэй өөрийн дөрвөн дайралтаа цуцалсан.
“Үнэндээ, чамтай ямар ч 9-р зэрэглэлийн мэргэжилтэн тэнцэхгүй, Агуу дайчид л чамтай тулалдаж чадна.” Линлэй ийн хэлээд.
“Бас.” Линлэй Вартонруу хараад. “Чи илүү хурдан хөдлөх бас тулааны ки-гээ хэрхэн улам сайн удирдах талаар сурах хэрэгтэй. Чи өрсөлдөгчийнхөө дайралтыг хүлээж авч болохгүй.” гэвэл.
Вартон толгой дохилоо.
“Ноёнтоон.” үйлчлэгч хүндэтгэлтэйгээр бөхийлөө. “Ноёнтоон, Рэйнолдс гэх хүн Ноён Линлэйтэй уулзахаар ирсэн байна.” гэхэд.
“Рэйнолдс?” Линлэйн нүд бүлтийлээ.
Линлэй дүүтэйгээ яриагаа эхлээд удаагүй байсан ч, даруй эдлэнгээс гүйн гарлаа. Линлэй дөрөвдүгээр дүү, Рэйнолдсоо 9 жил хараагүй.
Хашааны өмнө ирээд, Линлэйн алхаа удааширлаа.
Хаалганы гаднах дү зургийг хараад, Линлэй хуучнаа дурсана. Тэр бага насандаа, Хаш усан диваажинд ах дүүстэйгээ уун хөгжилддөг байсансан.
Тэдгээр өдрүүд ихэд аз жаргалтай байсан.
Харин одоо, одоогийн Рэйнолдс…
Рэйнолдс урт энгийн дээл өмсжээ. Гэхдээ түүний бэлхүүс одоо эрс шулуун болжээ. Олон жил армид байсан түүнээс цэрэг хүний аура ханхална. Рэйнолдс одоо, 1.9 метр өндөр болжээ.
“Дөрөвдүгээр дүү!”
Рэйнолдс, хаалган дээр хүлээс байхдаа ийн хашхирхыг дууллаа. Тэр даруй тэр зүгт харлаа. Линлэй түүнрүү ирж байлаа. Тэрхүү гоц ухаантан одоо илүү боловсронгуй болсон харагдана. “Гуравдугаар ахаа!”
“Хаха…”
Ах дүүс нэг нэгэнрүүгээ гүйлдэн очоод, тэврэлдлээ.
“Би чамайг армид орно гэж зүүдэлж ч байсангүй. 7-8 жил болчихсон уу? Хаалган дээр зогсож байхад чинь, чамайг байна гэж бодсонгүй шүү. Яагаад цэргийн Оффицер хүрэдэ ирсэн юм бол гэж бүүр гайхлаа шүү дээ?” Линлэй ийн хэлэхэд.
Рэйнолдс цээжээ тэнийлгэн. “Гуравдугаар ахаа, надад армид орохоос өөр сонголт байгааүй юм. Намайг хүчилсэн юм. Би өөр яах билээ дээ?” гэснээ.
“Аз болоход, энэ удаа намайг чөлөөтэй байхад, Иел надруу чамайг хааны нийслэлд байгаа гэх мэдээг хүргүүлсэн юм. Тэгээд буцах замаараа, зочлоод гардаг юм билүү гээд. Би гуравдугаар ахыг хааны нийслэлд ирмэгц очиж уулзана даа гэж бодож байсан юм. Хар л даа? Тэгтэл та энд ирчихсэн байна шүү дээ.” гэхэд.
“Хаха, дотор орж ярилцацгаая.” гэлээ.
9 жил өнгөрсөн учир, ах дүүстэйгээ ярих зүйл тоолж баршгүй байлаа. Тэд 9 жилийн турш тусдаа байцгаасан. 9 жилийн дараа, тэр хоёр амжилтанд хүрсэн залуу эрс болцгоожээ.


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

2 comments on “Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 4]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s