Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 3]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 9, Түүний алдар нэр орчлон хорвоог донсолгоно – Хэсэг 3, Турхиралт
Эзэн хаан Жонн Линлэйн алдар нэрийг аль эртнээс дуулсан.
16 настайдаа Мастер сийлбэрч болсон мөн түүхэн дэх хоёрдахь гоц ухаант шидтэн. Туйлын гоц ухаантай нэгэн. Жонн Линлэйн талаар олж дуулаад, тэр өөрийн эрхгүй түүнийг хүндэлсэн.
Тэр Линлэйг алхаж байгааг нь харна.
“Тэр үнэхээр гоц ухаан нэгэн шиг харагдаж байна.” Жонн дотроо санаа алдлаа. Түүний биеийн пропорц болон хувийн нөөц зэргээс нь ч, Жонн Линлэйгээс мастер сийлбэрчийн өвөрмөц аураг мэдэрч байлаа.
“Эзэн хааны мэндийг эрж байна.” Линлэй бөхийлөө.
“Чи яаж зүрхэлж байна аа.” Эзэн хааны дэргэд байсан ордны үйлчлэгч ориллоо. “Чи яаж Эзэн хааны өмнө өвдөг сөгдөхгүй байж зүрхэлж байна аа?”
Линлэй түүнрүү хүйтнээр харахад. Үйлчлэгч яг л хорт могой харсан шиг болж, бие нь чичирлээ.
“Линлэй шиг мастер сийлбэрч хүнийг би эртнээс л биширч ирсэн. Мэдээж, өвдөг сөгдөж хүндэтгэл үзүүлэх шаардлагагүй дээ.” Жонн үйлчлэгчрүүгээ харахад, тэрээр үг ч дуугарч зүрхэлсэнгүй.
Обриэн эзэнт гүрэнд, сайдууд Эзэн хааны өмнө нэг өвдөг дээрээ сөгддөг. Гэхдээ БЛүмэр мэтийн Дайны бурхны хувийн шавь нар бол бөхийхөд л болдог.
“Вартон.” Жонн Вартонруу харлаа. “Би чиний ахын талаар аль эрт дуулж байсан. Яагаад өнөөдөр л уулзуулахаар авчирсан юм?” гэхэд.
Вартон даруй, “Эзэн хаантаан, ах маань дөнгөж л хааны нийслэлд ирсэн.” гэвэл.
Эзэн хаан тайвнаар толгой дохиод, Линлэйруу харан инээгээд. “Мастер Линлэй, та 17 настайдаа, хос элементийн 7-р зэрэглэлийн шидтэн байсан. Энэ арван жилийн хугацаанд, ямар зэрэгт хүрэв?” гэлээ.
Линлэй инээмсэглээд. “Арван жил бэлтгэл хийсний дараа, хэдхэн өдрийн өмнөхөн, 9-р зэрэглэлийн үүдийг давсан.”
“9-р зэрэглэлийн Амин шидтэн?” Жонн манарлаа.
“Юу?” Эзэн хааны араас цочирдсон хашхираан гарлаа. Линлэй Эзэн хааны суудлын арын хэсгийг харлаа. Тэр орж ирээд удаагүй байхдаа, хоёр 9-р зэрэглэлийн мэргэжилтнүүд нуугдаж байгааг мэдэрсэн, нэг нь дайчин нөгөөх нь шидтэн.
Жонн арагшаагаа харлаа.
Тэд өөрсдийгөө баригдсаныг мэдээд, урагш гарж ирцгээлээ. Тэдний нэг нь урт шидтэний дээл өмссөн байх бол, нөгөөх нь сонгодог дайнчны хувцас өмсжээ.
“Тэд бол хамгаалагчид. Тэд чиний дэвшилд хэтэрхий цочирдсон бололтой.” гээд Жонн тайван гэгч нь инээлээ.
“9-р зэрэглэлийн хос элементийн Амин шидтэн. Линлэй, энэ жил чи хэд хүрч байгаа вэ?” Мөнгөөг үстэй шидтэн Линлэйруу харлаа. Шидтэний хувьд, тэд зэрэг ахих маш хэцүү байдаг.
Түүхэнд, арав гаран дайчид л 20 гаран насандаа Гэгээнтэн зэрэглэлд орсон байдаг.
Гэхдээ түүхэнд, хэн ч 30 хүрэхээсээ өмнө 9-р зэрэглэлийн Амин шидтэн болж байгаагүй. Сүнслэг энергийн нэмэгдэлт нь ямар нэгэн ойлголт дээр тулгуурладаггүй. Аажмаар хуримтлуулж, нэг нэг алхмаар ахих шаардлагатай зүйл.
“Ах маань энэ жил 27 хүрч байгаа.” Вартон ийн хэллээ.
“27!” Энэ тоог сонсоод, 9-р зэрэглэлийн шидтэн тун их цочирдлоо.
Түүх бол түүх. 10000 жилийн түүхэнд олон гоц ухаантнууд бичигдэж үлдсэн байдаг. Тэдний цөөхөн хэд нь 30 гаран насандаа 9-р зэрэглэлийн Амин шидтэнгүүд болсон байдаг ч, маш эртний түүх. Өнгөрсөн хэдэн зуунд, нэг ч хүн 30 гаран насандаа 9-р зэрэглэлийн шидтэн болж байгаагүй.
Гэхдээ…
“27. 27!” Мөнгөлөг үстэй хөгшин дотроо инээгээд. “Би 170 насандаа 9-р зэрэглэлийн Амин шидтэн болсон нь тийм ч муугүй хэрэг юм. Гэхдээ Мастер Линлэй тантай харьцуулахад…”
Мөнгөлөг үстэй эр толгойгоо сэгсрээд санаа алдлаа.
“Герхаус, өмнө нь, хамгийн залуудаа 9-р зэрэглэлийн шидтэн болсон хүн хэдэн настай байсан бэ?” Жонн даруй асуухад.
Мөнгөлөг үстэй хөгшин хүндэтгэлтэйгээр. “Эрхэм дээдсээ, түүхэнд тэмдэглэгдсэнээр, хамгийн галуу гоц ухаант 9-р зэрэглэлийн шидтэн 30000 жилийн өмнө төрж байсан. Тэр 32 настайдаа 9-р зэрэглэлийн шидтэн болсон. Харин Юлан цаг тоолол эхэлснээс хойш өдийг хүртэлх хамгийн залуу 9-р зэрэглэлийн шидтэн 35 настай байсан.”
Тулааны ки-н бэлтгэлд, хэрэв хэн нэгэн онцгой эрдэнэс эзэмшвэл, магадгүй тэдний тулааны ки гайхалтай ихээр өсдөг.
Ойлголтын түвшин нь нэг шатаар үсэрч давдаг.
Тиймээс л хүмүүс 20 хэдэн насандаа Гэгээнтэн зэрэглэлд хүрдэг хэрэг!
Гэхдээ сүнслэг энерги амархан нэмэгддэг зүйл биш. Чулуун сийлбэрийн Шулуун цүүцний сургуулийг ашиглаж л, 16 настайдаа Линлэй гэнэтхэн хязгаараа даван гарч байсан. Өмнөх 10 жилд, тэр удаанаар, зогсолтгүй бэлтгэл хийсэн. Тэрний үр дүнд л тэр 9-р зэрэглэлд хүрсэн.
“Би Мастер Линлэйн дан ганц шидтэн гэж дуулаагүй. Та бас хүчирхэг дайчин гэсэн байхаа?” Эзэн хаан Линлэйруу инээмсэглэхэд.
Линлэй тайван гэгч нь инээмсэглээд. “Эрхэм дээдсээ, дэргэдээ байгаа хүнээрээ намайг туршаад үзвэл ямар вэ.” гэхэд.
9-р зэрэглэлийн дайчин уруулуу жимбийлгээд. “Мастер Линлэй та хэдий гоц ухаантан байлаа ч 9-р зэрэглэлийн дайчины зэрэгт хүрнэ гэдэг?”
“Ланси, түүнийг туршаад үз. Гэхдээ болгоомжтой байгаарай. Мастер Линлэй Луугийн цуст дайчны овгийнх шүү.” гээд Жонн инээлээ.
Ланси даруй өөрийн хар далбагар илдээ сугаллаа.
Линлэй гараа эргүүлэхэд, гарт нь Цустягаан гараад ирлээ. 9-р зэрэглэлийн дайчны эсрэг, түүнд хувирах шаадлага байхгүй.
“Ххмм.” Хуумаг давхарга үүсэж, Лансигийн гар дахь далбагар илдгийг солирын гэрэл хучлаа. “Ланси бол Солирын илдний Гэгээнтний шавь.” Жонн тайлбарлалаа.
Солирын илдний Гэгээнтэн?
Линлэй түүний шавь байтугаа өөрөөс нь ч төвөгшөөхгүй.
“Виш…” далбагар илд агаар зүсэн, Линлэйн зүгт асар хүчтэйгээр дөхөн ирнэ. Линлэй зогссон газраасаа алхам ч холдсонгүй. Цустягаан гялбалаа…
Лансид гэнэтхэн орчлон хорвоо бүхэлдээ ягаан гэрэлт хучигдсан мэт болж, ойртных нь орон зай хөлдөх шиг санагдлаа.
“Бам!” Цустягааны хавтгай хэсгээг Лансигийн эсрэг туллаа, түүнийг арагш шидэнт чулуун хана мөргүүллээ. Хана мөргөөд, Ланси газарт оочвол амнаас нь цус садарч байлаа.
Ланси газарт гараараа тулаад алгуурхнаа хөл дээрээ бослоо. Түүний нүдэн дэх бардамнал арилжээ. Оронд нь, тэрээр талархан, “Зөөлөн хандсанд баярлалаа, Мастер Линлэй.” гэв. Илдний хавтгай хэсэг л түүнд их хохирол учруулан. Хэрэв энэ үзүүр байсан бол тэр өдийд үхчихсэн байх байсан.
“Мэдээж. Энэ чинь зүгээр л нэг үзүүлэн тулаан шүү дээ.” Линлэй ийн хэллээ.
“Мастер Линлэй, та хэдийн тэнгэр газрын хүчийг ашиглах түвшинд хүрчихсэн бололтой. Манай багш Гэгээнтэн зэрэглэлд орсныхоо дараа л энэ түвшинд хүрсэн гэж байсан. Би таны түвнөөс хэт доогуур юм, Мастер Линлэй.” Ланси өөрийнхөө хязгаарыг мэддэг.
Багшийнхаа тулааныг хараад, түүнд эргэн тойрных нь орон зай хөлдөх шиг болохыг мэдэрч байсан.
Эзэн хаан Жонны нүд нарийслаа.
Эзэнт гүрний тагнуулууд Луугийн цуст дайчны талаар нэлээд мэдээлэлтэй. Хэрэв хүн төрхөндөө байхдаа 9-р зэрэглэл бол, тэд Луугийн хувиралд орох үедээ, Гэгээнтэн зэрэглэлийн хүчтэй болдог. Мөн хүн төрхөндөө байхдаа Гэгээнтэн зэрэглэлийн хүчтэй байвал, тэд хувирсныхаа дараа Гэгээнтэн зэрэглэлд ялагдашгүй болно.
“Гэгээнтэн зэрэглэл…”
Линлэйн байрь суурь Жонны оюун бодолд өссөн байлаа.
“ХАха… Мастер Линлэй, та бидний харж байсан хамгийн гоц суут нэгэн юм. Оливер хүртэл тантай дүйцэхгүй нь.” Жонн чангаар инээлээ.
Дайчны хувьд, Оливер Линлэйтэй дүйж очиж болно.
ГЭхдээ шидтэний хувьд? Хэн түүхэн дэх хамгийн гоц суутантай дүйж очих юм?
Бас Чулуун сийлбэрчны тухайд? Линлэй 16 настайдаа л Мастер сийлбэрч болсон. Чулуун сийлбэрт дурлагчид бүгд түүнийг биширдэг.
Ямар ч талбарын оргилд зогсох хэцүү зүйл. Харин гурван талбарын оргилд зогсох нэгэн… яахын аргагүй түүнийг гоц суутан гэж л тайлбарлаж болох биз.
“Эрхэм дээдсээ.” Линлэй Жоннтой дэмий цаг үрэхийг хүссэнгүй. “Би хааны нийслэлд саяхан ирсэн. Тиймээс Эзэнт гүрэнд болж буй хэргүүдийг сайн ойлгохгүй байна л даа. Гэхдээ дүүд маань Долоодугаар гүнж Нина үнэхээр таалагддаг болохыг ойлгосон. Баруч овгийн ахлагчийн хувиар би Эрхэм дээдэс танаас юм гуйхаар ирсэн юм. Нинаг манай Баруч овгийн бэр болгохгүй биз?”
Хогг үхсэн тиймээс Линлэй Баруч овгийн ахлагч болсон билээ.
Гэхдээ гишүүн нь гэж дуудагдах хүн ердөө хоёрхон.
“Энэ…” Жонн Линлэйг гэнэтхэн ингэж урхидсанд машид хэцүү байдалд орлоо.
Линлэй үнэхээр гоц суут, түүнчлэн Жонны сэтгэл ихэд хөдөлж байлаа.
Обриэн эзэнт гүрэнд Гэгээнтэн зэрэглэлийн дайчид цөөнгүй бий. Дайны бурхны сургуульд л гэхэд нэлээд байгаа. ГЭхдээ Гэгээнтэн зэрэглэлийн Их шидтэн нэг гарт тоологдохуйц. Магадгүй тэдний ганц л эзэнт гүрний тушаалыг дагах биз.
Магадгүй нэгийн эсрэг нэг тулаанд Гэгээнтэн зэрэглэлийн шидтэн тийм ч хүчирхэг биш.
Гэхдээ дайны цагт, Гэгээнтэн зэрэглэлийн их шидтэн маш аюултай.
Ингэж бодвол. Хэрэв Гэгээнтэн зэрэглэлийн Их шидтэн нийслэл дээр нь хориотой шид ашиглавал, хэр их гарз хохирол амсах бол? Хэдэн сая хүнтэй арми байсан ч, ганц л Устгалын хуй салхи гэх хориотой шидэнд л хүйс тэмтрэгдэнэ.
27 настай 9-р зэрэглэлийн хос элементийн шидтэн.
Хэрэв хэн нэгэн ийм хүнийг Гэгээнтэн зэрэглэлийн Их шидтэн болж чадахгүй гэж хэлбэл, Жонн түүнийг оюуны хомсдолтой нөхөр л гэнэ.
“Хүний авъяас.”
Гэгээнтэн зэрэглэлийн Их шидтэний анхаарал татах байдал Гэгээнтэн зэрэглэлийн дайчныхаас ч илүү.
“Мастер Линлэй, бидэнд энэ талаар бодох цаг өгөөч.” Эзэн хаан Уонн тун нөхөрсөг байлаа.
“Тэгвэл би дүүтэйгээ таны шийдвэрийг хүлээгээд байж байя.” Линлэй тайвнаар инээснээ. “Баяртай, эрхэм дээдсээ.” гэлээ.
“Мастер Линлэй, яагаад бидэнтэй хамт зоог барьж болохгүй гэж?” Эзэн хаан яаравчлан хэлэхэд.
“Эзэн хааны сайхан сэтгэлд талархаж байна. Гэхдээ надад зохицуулах ажил байна.” Линлэй ийн инээмсэглэлээ. Жонны царайн урам хугарал үзэгдэнэ, гэхдээ энэ бол нэг их асуудлыг шийдэх гээд байхаа зүйл биш. Тэрээр инээмсэглээд, “Тэгвэл, дараагийн удаад.” гэлээ.
Линлэй Вартон хоёр ордноос гарна. Вартоны сэтгэл үнэхээр хөдөлжээ. “Ахаа, би Эзэн хааныг ийм байсныг урьд нь огт харж байгаагүй Блүмэртэй нүүрэлдээд хүртэл, тэр ийм даруу байгаагүй.” гэхэд.
“Обриэн эзэнт гүрэнд олон Гэгээнтэн зэрэглэлийн дайчид бий, гэхдээ ГЭгээнтэн зэрэглэлийн шидтэнгүүд ховор.” Линлэй ийн хэлээд тайван инээснээ. “Магадгүй, тэр миний авъяасыг үнэлсэн биз.” гэлээ.
27 настай 9-р зэрэглэлийн хос элементийн Амин шидтэн.
Хэнд ч энэ үгс аймшигтай сонсогдоно.
Ирээдүйд Линлэйг хэр аймшигтай болохыг хэн ч тааж мэдэшгүй.
“Эрхэм дээдсийн царайнаас нь харвал, тэр энэ зүлийг нухацтайгаар хүлээж авч эхэлж байгаа. Би эзэнт гүрэнд хэсэг хугацаанд л байгаа ч, ГЭгээнтэн зэрэглэлийн Их шидтэний талаар дуулж байгаагүй.” Вартон санаа алдлаа.
Обриэн эзэнт гүрэнд цөөхөн Гэгээнтэн зэрэглэлийн Их шидтэн байдаг.
“Ххмм?” Вартон гэнэтхэн холоос хэн нэгнийг харлаа.
Вартоныг зогсохыг анзаараад, Линлэйн асуулаа. “Юу харсан юм?” гэхэд.
“Өө, Вартон. Чи Эрхэм дээдэс дээр зочилж ирээ юу?” хүйтэн хоолой дуулдлаа. Линлэй эргэн харав. Тэгтэл, түүний өмнө огтхон ч сул дорой биш хүү харагдлаа.
“БЛүмэр, чи эн юу хийж байгаа юм?” Вартно хүйтнээр хэллээ.
Вартон ордонг сайн мэднэ, ялангуяа Нина гүнжийн байдаг хэсгийг. Блүмэрийн явж байгаа зүг Нинагийн байрладаг хэсэг байлаа.
Блүмэр тайвнаар. “Юу? Би Нина гүнж дээр зочилж болохгүй юу?” гэв.
“Нина гүнж дээр зочлох ий?” гэснээ Вартон гэнэтхэн тайвшираад. “Блүмэр, чамайг гол хаалганаас цааш орохыг чинь зөвшөөрөхгүй л болов уу.” гэлээ.
Энэ үнэхээр л тохиолдлын хэрэг байлаа.
Блүмэр Нинатай уулзахаар ирсэн ч, Нина уулзахаас татгалзсан.
Блүмэрын сэтгэл уур хилэнгээр дүүрнэ. Амьдралдаа, тэрээр ахыгаа л биширч байснаас, өөр хэний ч өмнө доромжлогдож байгаагүй. Дайны бурхны хувийн шавь болсныхоо дараа, тэр өөртөө машид итгэлтэй болсон.
“Үгүй. Би чадсангүй.”
Вартон тайвнаар инээгээд. “БЛүмэр, чи өөрийгөө Дайны бурхны хувийн шавь боллоо гээд Нинатай баталгаатай гэрлэсэн гэж бодоо юу? Мөрөөдсөний чинь гарз! Ахаа явцгаая.” гэв.
Линлэй тайвнаар инээмсэглэснээ толгой сэгсрээд, Вартонтой хамт явлаа.
“Байз!” Блүмэр гэнэтхэн хашхирлаа.
“Өө?” Вартон толгойгоо эргүүлээд. “Дайны бурхны хувийн шавьд хүсэл зүйл гараа юу?” гэхэд.
Блүмэр түүнрүү хүйтнээр хараад. “Вартон, би чамайг Луугийн цуст дайчны овгийн гэж дуулсан, би хувиралд орсныхоо дараа хүчтэй болдог байхаа. Гэхдээ би итгэхгүй байна. Өнөөдөр би чамайг тулаанд дуудаж байна. Чи хүлээж авч зүрхлэх үү?” гэхэд.
Линлэйн нүд нарийслаа.
Вартон гайхаснаа, чангаар инээгээд. “Би айна гэнэ ээ?”
“Одоогоос сарын дараа, хааны нийслэлийн Колизейд. Би эрхэм дээдэс болон Дайны бурхны сургуулийн дагалдагч нарыг урих болно. Хэрэв айж байвал бууж өгч болно.” Блүмэр хүйтнээр хэллээ.
Тэгснээ Блүмэр Вартонд огтхон ч анхаарал хандуулалгүй даруй яваад өглөө.


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.