Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 2]

3 comments

Өмнөх

Дараах


Ном 9, Түүний алдар нэр орчлон хорвоог донсолгоно – Хэсэг 2, Сүнслэг энергийн хязгаараа эвдсэн нь
Зургаан Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтнүүд хэтэрхий цочирдуулам байлаа. Вартон болон бусад нь удаан хугацаа өнгөрсний дараа л нэг юм сэтгэл хөдлөл нь намдацгаав. Гэхдээ тэгсэн ч гэсэн, тэдний сэтгэл догдолсон хэвээр байлаа.
Тэд бүхийл хугацааны туршид Вартон Нина хоёрт санаа зовцгоож байсан.
Блүмэр Дайны бурхны шавиас гадна, ах нь Оливер гэдэг маш их дарамт болж байсан. Гэхдээ одоо, тэд тэмцэх чадвартайдаа бүрэн итгэлтэй болцгоолоо.
Вартоны царайнд инээмсэглэл тодорно. Ах нь олон хүчирхэг мэргэжилтнүүд авчирж. Вартоны нүдэнд бараг л Нинатай гэрлэж байгаа нь харагдана.
“Ахаа, баярлалаа. Нэг барьчих.” гээд Вартон хундагаа өргөлөө.
Инээснээ, Линлэй ч гэсэн өөрийнхийгөө өргөлөө.
Вартон бага байхаасаа л Линлэйг биширч ирсэн. Эрнст сургуульд тэнцэж шидтэн болохоор Вушан тосгоноос явсан нь гайхалтай зүйл байсан. Гэхдээ одоо, 17 жилийн дараа, Лилнэй хоёр Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан, гурван Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтнүүдийг дагуулчихсан ирлээ.
“Ахаа, хэдэн өдрийн дараа, Юлан наадам болно. Та одоо 27 настай. Гэрлэе гэж бодож байна уу?” Вартон налас хийснээ Линлэйн чихэнд шивнэлээ.
“Чи нээрээ.” Линлэй хөхрөн инээснээ. “Одоохондоо энэ талаар яриад яахав.” гэхэд.
“Өө.” гээд Вартон толгой дохилоо.
Хэдийгээр одоо Вартон 2.2 метр өндөр, бас Гүн цолтой ч, Линлэйн өмнө, тэр яг л бага байхдаа ямар байдаг байсан тэрэн шигээ л байлаа.
“Үнэндээ, Лина энэ хэд сайн охидууд л байна даа.” Вартон нууцхан шивнэхэд.
Лилнэй Вартоны толгойг зөөлөн цохиод авахад.
“Би больлоо, больлоо. Ууцгаая.” Вартон даруй хэллээ.
Хири Хиллман хоёр, Линлэй Вартон хоёрыг ингэж ярилцаж байхыг хараад, тэдэнд аз жаргал мэдрэгдэнэ. Тэд харц солилцож байснаа, инээлдэж эхэллээ.
Линлэй Вартон хоёр Линлэйг ирсэн эхний хэдэн өдөр үнэхээр жаргалтай байцгаалаа. Гэсэн хэдий ч, Линлэй Вартонд өөрийг нь болон Хэирүг Гэгээнтэн зэрэглэлийнх гэдгийг олонд мэдэгдэж болох ч, Бэбэ болон Баркерын ах дүүсийг Гэгээнтэн зэрэглэлийнх гэдгийг нууцлахыг зааварлалаа.
Баркерын ах дүүс болон Бэбэ бол Линлэйн нууц хүчин.
Тэрнээс гадна, Обриэн эзэнт гүрэнд, үнэндээ Баркерын ах дүүсийг Үхэшгүй дайчид гэдгийг хэн ч мэдэхгүй. Тиймээс, үүнийг нууцлах амархан.
Линлэй болон Хэирү хоёр Гэгээнтэн зэрэглэлийнх гэдэг нь хүмүүсийн зүрхэнд айдас хуруулахад хангалттай.
Юлан цаг тооллын 10008 он. 12-р сарын 30. Энэ бол Юлан наадмын өмнөх өдөр. Энэ өдөр цасан бударч, Обриэн эзэнт гүрнийг цас хучиж, орчлон ертөнц бүхэлдээ цагаан өнгөнд будагдсан байлаа.
Бул чулуу гудам. Гүн Вартоны бэлтгэлийн газар.
Хэдийгээр цас орж буйвч, Линлэй өвсөн дунд бясалгалын байрлалтай сууна. Вартоны хувьд гэвэл, тэр цасыг ч ажирхааргүй хүчирхэг биетэй хүн.
“Хөөх.” Вартоны дээд бие хүч болоод дулаанаар бялхана. Тэр дайны илд Алуурчингаа тавиад, амархаар зэхнэ. Гэхдээ Линлэйн зүгт хараад…
“Ххмм?”
Вартоны олж харсан зүйл түүнийг гайхшрууллаа, хэдийгээр хаа сайгүй цас ор байсан ч, Линлэй дээр цас ирэлгүй тойрон өнгөрч байлаа. Линлэйн эргэн тойронд үл үзэгдэх шуурга шуурч байлаа. Линлэйн хувцсан дээр ганц ч цасан ширхэг буугаагүй байв.
“Энэ юу гээч нь вэ?” Вартон жаахан цочирдлоо.
Линлэй, бясалган байснаа, гэнэтхэн нүдээ нээгээд. “Вартон, чи юу харсан?” хэдийгээр Линлэй гүн бясалгалд орсон байсан ч, хэн нэгэн өөрт нь анхаарал хандуулбал, тэр анзаарч чадна.
“Ахаа, цас… яаж? Энэ нөгөө манай овгийн түүхэнд дурдсан байдаг ‘тулгах’ түвшин үү?” Вартон гайхширан хэллээ.
Линлэй инээмсэглээд. “Вартон, чи тулгах түвшинд хүрвэл, бороо цасыг бие дээрээ буулгахаас сэргийлж чадна гэдэг нь үнэн. Гэсэн хэдий ч, энэ нь орчин тойрныхоо тулгах хүчийг ашиглан анхаарлаа сайтар төвлөрүүлэх шаардлагатай. Үүнийг бясалгал хийхдээ ашиглавал бясалгалдаа анхаарлаа төвлөрүүлэх боломжгүй болно.”
Линлэй өөртөө цасан ширхэг хүргэхээс урьдчилан сэргийлээгүй. Гэхдээ, энэ бүхэн ердөө л бодол байсан ч, цасан ширхэгүүд түүнд ойртож ирж чадахгүй байсан хэрэг байв.
“Тэгвэл тулгах түвшний дараа юу байдаг юм бэ?” Вартон сэтгэл зүрхнийхээ гүнээс ахыгхаа биширч байлаа.
Вартон олон жил бэлтгэл хийсэн, бас Обриэн сургуулийн ч зааварчилгааг авсан, гэхдээ тэр одоо, дөнгөж л хүнд зүйлийг хөнгөн мэт өргөх түвшинд хүрсэн.
Үнэндээ, Вартонд хэтэрхий даруу байх шаардлага байхгүй. Линлэйн ийм гайхалтай ахиц гаргасан шартгаан бол, түүний байгалийн авъяасаас гадна, түүний элементийн мөн чанар тусалж байснаас болсон.
Энгийн хүнд, элементийн мөн чанар нь шидийн хүч илүү хурдан цуглуулахад л тус болдог. Гэхдээ мэргэжилтнүүдэд бол, ертөнцийн Хуулийг ойлгох болон, байгальтай харилцахад нь илүү хялбар болгож өгдөг.
“Энэ бол миний ойлгосон Салхины гүн гүнзгий үнэний нэг хэсэг нь.” Линлэй тайван гэгч нь инээмсэглэснээ. “Энэ бол энгийн зүйл.” гэхэд.
“Салхины гүн гүнзгий үнэн?” Вартоны нүд бүлтийлээ.
“Чи бэлтгэлээ үргэлжлүүлэ.” Линлэй дахин нүдээ аниад, бясалгалдаа эргээд орлоо.
Үнэндээ, сүүлийн хэдэн өдөрт Линлэй чулуун сийлбэртээ их хугацаа зарцуулаагүй, гэнэтийн хүсэлд баригдчихсан байгаа. Хүсэл төрөх үед, Линлэй оюун санаандаа зөв байдлаас илүү амархан нэвтэрч, бас илүү ач тустай байдаг.
Одоо бол, Линлэйд энгийн чулуун сийлбэр нь энгийн бясалгал хийсэнтэй адил нөлөөтэй.
Үүний шалтгаан нь, Линлэйн Салхи болон Газрын гүн гүнзгий үнэний талаарх ойлголт нь, түүнийг бясалгал хийх үед, түүнийг байгальтай нэгэн бүхэл болоход илүү хялбар болгож, энгийн нөхцөлд сийлбэр хийх үед хүртэл адил үр ашигтай болгож өгч байгаа юм.
Энэ төрлийн бясалгал нь ч Линлэй сүнслэг энергийг тогтмол сайжруулахад ч их тус дэм болдог.
Шөнө.
Линлэй, энэ бүх хугацаанд чимээгүйхэн бясалгал хийж байснаа, гэнэтхэн царайнд нь инээмсэглэл тодорлоо. Тэгснээ, Линлэй уруулаа алгуурхнаар хөдөлгөлөө. Хэсэг хугацааны дараа…
“Вишш!”
Линлэй сууж байснаа, гэнэтхэн асар хурдтайгаар хөдөллөө. Үүнтэй зэрэгцэн, Линлэйн дүрс гэнэтхэн бэлтгэлийн талбайн есөн өөр газарт гарч ирлээ.
Өнөөх есөн дүрс алга болоход, Линлэй бэлтгэлийн талбайд дахиад л бясалгалын байрлалтайгаар сууж байв.
Линлэй одоо гагцхүү нүдээ л нээсэн байв. “9-р зэрэглэлийн салхины хандлагат ‘Салхин сүүдэр’ шившлэг, асар хүчтэй хурд нэмэгдүүлэх шившлэг. Энэ надаар хүн төрхөндөө байсан ч, Гэгээнтэн зэрэглэлийн хурдыг гаргуулна.”
“Тийм ээ.”
9-р зэрэглэлийн шид!
Линлэй Шидэт араатны уулруу орсноосоо жил хагасын дараа, 8-р зэрэглэлийн шидтэн болсон. Гэхдээ 8-р зэрэглэлээс 9-р зэрэглэлд орох сүнслэг энергийн хэмжээ асар их. Хэдий гоц ухаантан байлаа ч, дор хаяж 10 жил зарцуулагдана.
Гэхдээ байнга бясалгал хийснээр, Линлэй сүнслэг энерги эрчимтэй өссөн.
7 жилийг зарцуулсны эцэст, Линлэй эцэст нь нэг юм хязгаараа эвдэн 9-р зэрэглэлийн Амин шидтэн боллоо.
“Маргааш Юлан наадам болно. Юлан наадмын өмнөх өдөр нь, би 9-р зэрэглэлийн Амин шидтэн болчихов уу даа? Ххмм…” Линлэй ихэд баяртай байлаа.
Шидтэний дайралт маш хүчирхэг. Хэрэв тэдэнд хангалттай хугацаа өгвөл, шидтэнгүүд ижил түвшнийхөө дайчныг шившлэгээрээ баталгаатай ялж чадна. Шидтэний өргөн хүрээг хамарсан шившлэг үнэхээр гайхамшигтай.
“Маргааш, би 27 хүрнэ. 27 настай хос элементийн 9-р зэрэглэлийн Амин шидтэн. Энэ ч түүхэнд анхных нь байх шүү.” Линлэйн царай итгэл дүүрэн байла.
Ямар гайхалтай хэрэг гээч.
27 настай хос элементийн 9-р зэрэглэлийн Амин шидтэн. Энэ бол Юлан тивд урьд өмнө нь гарч байгаагүй амжилт. Өмнө нь түүхэнд хамгийн залуудаа 9-р зэрэглэлийн Амин шидтэн болсон хүн 30 настай байсан.
“Салхины хандлагат шид Өшөө авалтын шуурга шившлэг нь, зуун мянган цэрэгтэй армийг ч амархан хүйс тэмрэч чадна. Газрын хандлагат, Газрын цамхаг шившлэг нь маш өргөн хүрээтэй хамгаалалтын шид…” Линлэй хүчирхэг шидтэнгүүдийн шидүүд нь тулаанд маш үр ашигтай болохыг улам бүр хүлээн зөвшөөрч байлаа.
Шидтэн бүр нэг нэг асар хүчтэй шившлэг эзэмшдэг.
“9-р зэрэглэлийн салхины хандлагат шившлэг, ‘Үгүй хийх устгал’. Хангалттай их шидийн хүч байх юм бол, энэ шившлэгийг нэг байн дээр оноож өгвэл энэ Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтнийг ч алж чадна. Үнэхээр хүчирхэг.” Лилнлэй бахдан санаа алдлаа.
Салхины хандлагат шид бол маш аймшиггүй хүчирхэг. ‘Үгүй хийх устгал’ 9-р зэрэглэлийн хамгийн хүчтэй дайралтын шившлэг. Харин Хэмжээст ирмэг шившлэг нь, хориотой зэрэглэлийн шившлэгүүд дундаам хамгийн хүчирхэг дайралтын шившлэг юм.
Харин Газрын хандлагат шиднүүдийн хамгаалалт аймшигтай, тэднээр өөрийгөө эсвэл өргөн хүрээтэй газрыг ч хамгаалах боломжтой.
9-р зэрэглэлийн газрын хандлагат шидтэн Татах хүчний талбайг ашиглах үед, бусад мэргэжилтнүүдийн зүрх болон судсууд нь дэлбэрт улмаар үхдэг. Эцсийн эцэст, хэдийгээр их хүчирхэг булчинтай хүн байсан ч, тэдний зүрх бас судсууд нь тийм ч бат бөх биш.
“Гэсэн хэдий ч, надад, одоогоор Салхин сүүдэр шившлэг л хамгийн ашигтай нь байна. Хамгийн хүчирхэг хурд нэмэгдүүлэх шившлэг!”
Хүн төрхөндөө байхдаа, Линлэй Луугийн хувиралд орсон үеийнхээ хурдны хагасыг гаргаж чадна. Гэхдээ Салхин сүүдэр техник дээр тулгуурлавал, тэр хүн төрхөндөө байх хурд нь Луугийн хувиралд орсон үеийнхээс нь ч хурдан болж болно. Үнэхээр аймшигтай!
Юлан наадмын өдөр. Тэнгэрт нар өндөрт гарч, цасанд хучигдсан модод болон дээврүүд дээр тусан, нүд гялтгануулна. Хааны нийслэл энгийн үеийнхээсээ ч илүүтэйгээр гэрэлтэй байлаа.
Энэ өдөр, хааны нийслэлд том хэмжээний баяр болж буй.
Сүйх тэргэнд.
Наадмыг ажиглан, Вартон Линлэй хоёр сүйх тэргэндээ Нинагийн талаар ярилцана.
“Вартон, хоёр өдрийн дааа, би Эзэн хаан дээр зочилно.” Линлэй шууд хэллээ.
“Эзэн хаан дээр зочилно оо?” Вартон Линлэйруу гайхширан ширтэнэ.
Линлэй тайвнаар инээгээд, “Би Обриэн эзэнт гүрний эсрэг ямар ч үзэл бодолгүй. Хэрэв Эзэн хаан Нинаг чамтай гэрлүүлэхээр болбол, би Обриэн эзэнт гүрэнд суурьшихгүй.” гэлээ.
Вартон ахруугаа харна. Дотроо, тэр Линлэйн хэлсэн зүйлийг ойлгож байлаа.
“Гэхдээ хэрэв Эзэн хаан юу сайн гэдгийг мэдэхгүй Нинаг Блүмэртэй суулгана гэж зүтгэвэл, бид нөөц төлөвлөгөөндөө орох болно. Бид Нинаг хулгайлаад та хоёрыг аваад зугтах болно.” гэснээ Линлэй Вартонруу хараад. “Вартон чи энэ үр дүнг зөвшөөрөхдөө бэлэн байна уу?” гэхэд.
Вартон хэсэг чимээгүй байснаа. “Мэдээж. Би Обриэн эзэнт гүрэнд үнэнч нэгэн биш. Гэхдээ Нина…” гэвэл.
“Долоодугаар гүнж татгалзвал гэж үү?” хэмээн Линлэй асуулаа.
Энэ бол гол асуудал.
Вартон толгойгоо сэгсрээд. “Би түүнийг мэднэ. Би Кайлантай тэмцэлдэх үед, Нина Эзэн хаанд өөрийг нь хүчилбэл, надтай хамт зугтана гэж хэлж байсан. Гэхдээ Нинаг бидэнтэй хамт тийм зүйл хийж чадахгүй болов уу гэж айж байна.” гэхэд.
“Чи санаа зовох хэрэггүй, Дайны бурхан үүнд оролцохгүй.” Линлэй тайвнаар хэллээ.
Линлэй Дайны бурхны байр суурийг мэднэ, тэр энэ жижиг асуудалд оролцохгүй. Хэрэв Эзэнт гүрэн үнэхээр л хүнд хямралд орвол л, Дайны бурхан өөрийгөө харуулна.
Товчхондоо, Дайны бурхан Эзэн хааны алуулсан байсан ч оролцохгүй.
Дайны бурхан тоолж баршгүй үр удамтай. Хэрэв нэг Эзэн хаан үхвэл, өөр нэг нь суудлыг нь залгана. Эзэнт гүрний суурьт бүхэлд нь л заналхийлээгүй л бол, Дайны бурхан саад болохгүй.
Гурван өдрийн дараа, хааны ордны хаалган дээр сүйх тэрэг ирлээ. Хослол өмссөн залуухан өндөр эрийн дэргэд, урт хар дээл өмссөн залуу эр сүйх тэрэгнээс буулаа.
“Вартон Гүн, энэ хүн хэн бэ?” Ордны харуул асуулаа. Тэдний нүдэнд, Вартоны дэргэд байх эр энгийн хүн биш болох нь харагдаж байлаа.
Вартон тайвнаар инээснээ, “Энэ хүн бол миний ах. Би түүнийг эзэн хаантай уулзуулахыг хүссэн юм.” гэлээ.
Тэд ордны харуулуудад ямар ч хүндрэл учруулаагүй тул, тэд даруй зөвшөөрлөө. Үнэндээ, ордонд орох нь тийм ч хэцүү зүйл биш. Ямар нэг баяр суурьтай л бол тэр хүн ордонд орж болно.
Энэ нь ордон асар том болохоор юм. Хэрэв хэн нэгэн ордны чухал хэсэгрүү л орох гэх юм бол, харуулууд хориглодог.
“Зогс!” хоёр харуул хашхирлаа. “Вартон Гүн, таны дэргэд байгаа хүн чинь хэн бэ?”
“Мэдээ хүргэнэ үү. Энэ хүн бол миний ах, Линлэй. Би ахыгаа эзэн хаантай уулзуулахаар авч ирсэн юм.” Вартон шуудхан хэлж орхилоо.
“Эхлээд хүлээнэ үү.” Нэг харуул дотогш гүйхээсээ өмнө ийн хашхирлаа.
Энд маш олон мэргэжилтнүүд байлаа. Эзэн хааны зөвшөөрөлгүйгээр, ямарч язгууртан яаран орох гэж зүрхлэхгүй биз. Удалгүй, өнөөх харуул гүйн ирээд. “Эзэн хаан зөвшөөрч байна.” гэлээ.
“Энд ч цөөхөн мэргэжилтнүүд байна шүү.” Линлэй алхангаа, салхины элементийн мөн чанараараа ойролцоох мэргэжилтнүүдээ тун амархан мэдэрч байлаа.
Тэд хэсэг алхасны дараа дугариг замаар ороод, сонгодог, хүлээлгийн танхимд ирцгээв.
“Эзэн хаантаан.” Вартон чанга дуугаар мэндэллээ.
“ХАха, Вартон, чиний ах Линлэй ирсэн гэж дууллаа? Алив, түргэл!” Эзэн хаан Жонны хоолой өрөөнөөс дуулдаж байлаа.
Инээмсэглэсээр Линлэй дотогш орж ирлээ.


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

3 comments on “Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 2]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.