Хуйларч буй луу [Ном 9, Хэсэг 1]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 9, Түүний алдар нэр орчлон хорвоог донсолгоно – Хэсэг 1, Хүчирхэг туслагч
Линлэй Вартон хоёр ойролцоогоор 17 жил тусдаа байсан.
17 жилийн өмнө, тэр жилийн Юлан наадмын дараа, Вартон Гэрийн үйлчлэгч Хиритэй хамт Вушан тосгоноо орхиж алс холын Обриэн эзэнт гүрнийг зорьсон. Тэр үед, Лилнлэй 10 настай, харин Вартон 6 настай байсан. Ах дүү хоёр гэнэн хонгорын дээр гадаах ертөнцийн талаар тун бага мэдлэгтэй байсан. Тэр үед, тэднийг Хогг халамжилдаг байсан бөгөөд яг л дэгдээхийгээ асар ч буй харцага шиг л байдаг байсан.
Гэхдээ одоо, Хогг үхсэн. Ах дүү хоёрын нэг нь Обриэн эзэнт гүрний Гүн, харин нөгөөх нь Гэгээнтэн зэрэглэлийн хүчирхэг тулаанч.
Гүнгийн эдлэнд.
Линлэй, Вартон, Гэрийн үйлчлэгч Хири, Хиллман, Надэр, Баркерын ах дүүс, Засслэр, Женне, Ребека болон Лина нар хамтдаа байлаа.
Хоёр ширээ хоол архиар дүүрэн байлаа.
Вартон Линлэй хоёр өдийг хүртэл болсон зүйлийн талаар ярилцана. Хэдийгээр Вартон Давсон худалдааны пүүсээс Линлэйн талаарх мэдээллийг олж сонсдог байсан ч, өөрөөс нь сонсоод тунчиг сэтгэл нь хөдлөн сонсоно.
Маш ойрхон. Түүний ах үхэлтэй маш ойрхон очиж.
“Шидэт араатны ууланд гурван жил бэлтгэл, мөн Баруун хойд мужид хийсэн зургаан жилийн бэлтгэлийн үеэр би олон аюултай тулаанд орсон ч, эцэст нь, би ямар ч томоохон хохирол авалгүй өдийг хүрлээ.” ийн хэлээд Линлэй инээд алдсанаа. “Өмнө нь, би Гэрэлт сүмийн тал дээр санаа зовдог байлаа. Гэхдээ одоо? Хэдийгээр би тэдэнрүү дайрахаар хүчирхэг биш ч гэлээ, өөрийгөө хангалттай хамгаалчихна.”
Юлан тивд Гэрэлт сүм маш олон жил оршин тогтнож байгаа.
Тэд ч гэсэн Обриэн эзэнт гүрэнтэй адилхан Юлан тив дэх их хамгийн хүчирхэгүүдийнх нь нэг, тэдэнд маш их нууцалсан хүч бий. Дайны бурхны сургууль хүртэл өөрсдөндөө байсан гурван Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтнүүдээ явуулсанаас харахад л, Гэрэлт сүмд ч гэсэн өөрийн гэсэн Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтэн байгаа гэдэг нь ил юм.
“Ахаа, та Гэгээнтэн зэрэглэлд хүрсэн үү?” Вартон цочирджээ. Вартон хэр хүнд бэлтгэл болохыг мэднэ. Хэдийгээр өөрийнх нь судсан дахь Луугийн цус өндөр нягттай ч, тэр одоо дөнгөж л 8-р зэрэглэл, бас Луугийн хувиралд орохоороо 9-р зэрэглэлийн оргил хүрдэг.
Линлэйгийн судсан дахь Луугийн цусны нягт өөрийнхөөс нь бага.
Гэхдээ Линлэй өөрийгөө хангалттай хамгаалахаар хүчтэй болсон гэдэг нь тэр Гэгээнтэн зэрэглэлд хүрсэн гэсэн үг.
“Луугийн хувиралд орсныхоо дараа, би Гэгээнтэн зэрэглэлд ордог болсон.” Линлэй ийн хэлээд инээмсэглэлээ.
Нэг ширээнд сууж байсан Хири Хиллман хоёр сэтгэл нь хөдлөн нэг нэгэнрүүгээ харц солилцоно. Хири сэтгэл нь хөдөлсөн чигээрэй, “Би Баруч овгийн гурван үеийн гишүүдийг харж хандсан. Эцэст нь нэг юм Баруч овогт Гэгээнтэн зэрэглэлийн тулаанч төрлөө.”
Гэгээнтэн зэрэглэл бол тэс өөр түвшин.
Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтэнтэй овог, Гэгээнтэн зэрэглэлийн хүн нь л үхэхгүй бол, овог нь суларч доройтохгүй.
“Вартон.” Линлэй Вартонруу хараад. “Би Барун хойд мужид байхдаа, чиний хэргийн талаар их бодсон. Чи болон Долоодугаар гүнжийн талаа…” гэхэд.
Вартон толгой дохиод. “Үнэндээ, ахаа. Би Нинатай гэрлэнэ гэдэгтээ их итгэлтэй байсан, гэхдээ одоо, нөхцөл байдал эсрэгээрээ эргэсэн. Кайланыг бууж өгсний дараахан, Блүмэр гараад ирсэн.” гэлээ.
Замдаа, Линлэй энэ талаар хэдийн дуулсан.
Эцсийн эцэст, одоо бол, Вартон, Нина болон Блүмэр нартай холбоотой цуу олон цуу яриа тарчихсан.
“Блүмэр. Би хааны нийслэлийн гудамуудад хүмүүс БЛүмэрын талаар ярьж байхыг нь дуулсан. Тэр Дайны бурхны хувийн шавь, бас ах нь Оливер гэсэн байхаа.” хэмээн Линлэйг тайвнаар хэлэхэд.
Вартон толгой дохиод, хөмсөг нь дахиад л зовнисон байртай болоод. “Ахаа, та Оливерыг Обриэн эзэнт гүрэнд хэр алдартай болохыг ойлгохгүй байна. Оливер хэтэрхий хүчирхэг. 9 жилийн өмнө, тэр Гэгээнтэн зэрэглэлийн оргилд хүрсэн. Харин одоо… хүмүүс түүнийг хэр хүчтэй болсныг ч тааж мэдэхгүй байгаа.” гэвэл.
Линлэй Вартоны мөрийг алгадаад. “Вартон, бусдын үйлдлээр бүү өөрийнхөө чадварыг дорд үнэл.” гэвэл.
Вартон толгой дохилоо.
Хири санаа алдаад. “Залуу эзэн Линлэй, та хааны нийслэлд амьдардаггүй. Магадгүй Дайны бурхны сургууль хэр нэр нөлөөтэй болохыг мэдэхгүй байгаа бололтой. Эзэн хаан хүртэл Дайны бурхны сургуулийн хувийн шавь нартай эелдэг харьцдаг. Дайны бурхны хувийн шавь нар маш эрх мэдэлтэй.” гэхэд.
Хиллман нухацтай болон, “Эцсийн эцэст, Дайны бурхан эзэнт гүрнийг байгуулснаас хойш 100 гаруй эзэн хаан солигдсон. Гэхдээ тэдний ихэнх нь Дайны бурхантай уулзаж байгаагүй. Гэхдээ хувийн шавь нар нь? Тэд түүнтэй уулзах чадвартай. Надад хэлээч, Дайны бурхан хэнд хамгийн их анхаарал тавих билээ?” гэлээ.
Линлэй одоо л ойлголоо.
Сайхан боломж.
Зуу гаруй үе өнгөрөн одож. Хэдийгээ Жонн Дайны бурхны үр сад ч гэлээ, 5000 жилийн дараа, хэн Дайны бурханг хэр их үр садтай гэдгийг мэдэх юм? Дайны бурхан өнгөрсөн хэдэн зууны турш тэр үр хойчоо хэр их анхаарсан?
Олон Эзэн хаад Дайны бурхантай уулзаж байгаагүй нь, үүний хариулт болно.
Харин хувийн шавь нар бол эсэргээрэй. Дайны бурхан тэдэнд бүүр өөрөө зааж сургадаг.
“Би бусдын үйл хэргээс болоод гутраад байгаа юм биш. Гэхдээ үнэхээр надад итгэл алга.” Вартон ихэд бухимджээ. “Хэрэв үнэхээр Нинаг Блүмэрд өгөхөөр шийдсэн бол би яахаа мэдэхгүй байна.”
Вартон үнэндээ энэ үр дүнг хүлээн зөвшөөрч чадахгүй байлаа.
“Чөтгөр алгад, хэрэв эзэн хаан тийм зүйл хийвэл, ах дүү бид гүнжийг хулгайлаад аваад ирье.” Гэйтс даруй ийн хэллээ.
Танхим тэр чигтээ анир чимээгүй боллоо.
Вартон Гэйтсийг цочирдон харснаа, Линлэйруу эргэн хараад. “Ахаа, энэ хэн бэ?” гэлээ.
Линлэй одоо анзаарлаа. Тэр дүүтэйгээ дахин уулзсандаа хэт догдлоод, өнөө хэдээ танилцуулалгүй үлдээчихсэн.
“ХАха…”
Линлэй хөл дээрээ босоод. “Вартон, эхлээд үйлчлэгч нараа гаргачих. Гадаах үйлчлэгч нараа ч гэсэн явуулаарай.” Линлэй Вартонд ингэж гэж зааварлав.
Түүнд өөрийнхөө хүнээс юм нуух шаардлага байхгүй.
“Ойлголоо.” Хэдийгээр Вартон Линлэйг юуны талаар ярих гэж байгааг мэдээгүй ч, даруй Линлэйн зааварласнаар үйлчлэгч нараа гаргалаа.
Линлэй эхлээд Женне, Ребека болон Лина нарын өмнө хүрч ирлээ. Тэрээр санаа алдсанаа, “Вартон, өмнө нь, бидний ээж цэвэр сүнстэйгээсээ болоод Гэрэлт сүмд хулгайлагдсан. Ребека Лина хоёр ч гэсэн ижил шалтгаанаар хулгайлагдчихаад байсан юм.”
Үүнийг сонсоод, Вартоны сэтгэл хөдөллөө.
“Би Баруун хойд мужид байхдаа, тэднийг сулласан юм. Харин энэ Женне. Вартон, чи тэдний эгч эсвэл дүү шигээ бодож байх хэрэгтэй шүү.” Линлэйн ийн зааварлахад.
Вартон толгой дохилоо.
“Энэ эрхэм бол…” Лилнэй Засслэрын зүгт алхан хүрлээ. Үнэндээ, Вартон болон бусад нь Засслэрыг хараад, зүрх нь салганах шиг болсон. Түүний яс арьс болсон бие болоод хар ногоон нүд нь харсан хэн бугайд ч айдас хуруулам.
“Энэ бол Засслэр, 9-р зэрэглэлийн Үхдлүүдийн сүнс дуудагч Амин шидтэн. Тэр манай хэдийн хамгийн хөгшин нь, тэр хэдийнээ 800 насыг зооглосон.” гэв.
Линлэйн энэ үгс Вартон болоод нөгөө хэдийг нь тунч гайхшрууллаа.
Үхдлүүдийн сүнс дуудагч ий? Энэ бол домогт шидтэний төрөл. Дээрээс нь 9-р зэрэглэлийн Амин шидтэн гэнээ? Дайчнаас илүүтэйгээр шидтэний сүнслэг энергийн шаардлага өндөр байдаг болохоор тун хэцүү. Өөрөөр хэлбэл, дайчдад тийм ч их сүнслэг энерги шаардагддаггүй.
8-р зэрэглэлийн шидтэний сүнслэг энерги л гэхэд Гэгээнтэн зэрэглэлийн дайчныхаас их байдаг.
Хэдийгээр Гэгээнтэн зэрэглэлийн дайчин хүчирхэг, бат бөх сүнслэг энергитэй ч, ижил түвшний шидтэн нь түүнээс 100 дахин их сүнслэг энергитэй байдаг.
“800 настай? Би 500 наслахаасаа л өмнө Гэгээнтэн зэрэглэлд хүрэхгүй бол хүний наслалтын дээд хязгаар нь тэр гэж дуулж байсан юм байна.” Хири гэнэтхэн ийн хэллээ.
Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтнүүд хязгааргүй настай, гэхдээ хүн Гэгээнтэн зэрэглэлд л хүрдэггүй юм бол дээд талдаа л 500 насалдаг.
“ХАха…” Засслэр хөгшин хоолойгоор, “Чи энгийн хүний талаар ярьж байна. Би чамд нэг зүйл хэлье. Гурван гайхамшигт шидийн төрлөөр бэлтгэгдсэн шидтэнгүүд, маш урт насалдаг. Тэр дундаа, Үхдлүүдийн сүнс дуудагч шидтэнгүүд бид хамгийн урт настай нь.”
Засслэр тэр хэдрүү чөтгөрийн гэмээр нүдээр ширтээд. “Хэрэв та нарын нэг чинь хөгширч үхвэл, намайг олоод ирээрэй. Линлэйтэй тогтоосон харилцаагаа бодоод, би биеийг чинь хэзээс үхэхгүй зомби биеэр солиод өгье.” гэлээ.
Хэзээ ч үхэхгүй?
Энэ бол маш олон хүмүүсийн зорилго. ГЭхдээ зомби бие гэдэг? Сонсоход л, үхдэлтэй холбоотой зүйл болох нь ойлгомжтой байв.
Вартон, Хири болон Хиллман нар инээмсэглэцгээлээ. Тэд Амин шидтэнтэй харилцахдаа тунч их сандарцгааж байлаа.
“Засслэр.” Линлэй Засслэррүү дурамжхан харлаа.
Засслэр ногоон нүдээ гялтгануулаад инээд алдан, “Би дүү болон найзуудаар чинь тоглосон юм аа. Хүний биеийг зомби болгох тийм ч амар ажил биш.”
Линлэй толгойгоо сэгсрээд, Баркерын ах дүүсрүү очлоо.
“Эцэст нь нэг юм бидний ээжл ирэв үү.” Гэйтс цээжээ тэнийлгэлээ. Вартон нүдээ бүлтийлгэлээ. Эдгээр ах дүүс өөрөөс нь ч өндөр, бас булчинлаг ажээ. Түүнчлэн, урт ишт сүх нь эргэлзэх зүйлгүй маш хүнд зэвсгүүд байж таарна.
“Вартон, чи Арманд овгийн талаар дуулж байсан уу?” Линлэй дүүрүүгээ харахад.
“Арманд овог оо? Үхэшгүй дайчдын овог уу?” Вартон ийн хариулахад.
Лилнэй сэтгэл нь ханан толгой дохиод. “Тийм. Баркер, Анк, Хазэр, Бүүн болон Гэйтс нар Арманд овгийн Үхэшгүй дайчид.” гэлээ.
“Энэ тав Үхэшгүй дайчид гэж үү?” Вартон цочирдлоо. Дэргэд нь байсан, Хири болон Хиллман нар ч цочирдоцгоожээ.
Арманд овгийн үр сад болон Үхэшгүй дайчид бол тэс өөр ойлголт.
Жишээ нь, хэдийгээр Хогг Луугийн цуст дайчны овгийнх ч гэлээ, тэр Луугийн цуст дайчин биш. Агуу дайчдын овгуудаас маш ховор гоц ухаантнууд л Агуу дайчны хувиралд орж чаддаг.
“Тийм.” Линлэй толгой дохилоо.
Вартоны гайхширсан царайг хараад, таван ах дүүс өөрсдөөрөө бахархацгаана.
“Арманд овог хүнд хэцүү цаг үетэй учирж уналтанд орж, Нууц үхэшгүйн ботио алдсан. Аз болоход, Ноён Цезарь тус болсон.” Лилнэй талархан хэлээд. “Вартон, эдгээр таван ах дүүсийн Баркер, Анк болон Гэйтс нар 9-р зэрэглэл. Харин нөгөө хоёр нь 8-р зэрэглэлийн оргил түвшнийх.” гэхэд.
“9-р зэрэглэл ий?” Вартон сонссон зүйлдээ эргэлзлээ.
“Ахаа, та…?”
“Тийм ээ. Тэд хувиралд орсныхоо дараа, Гэгээнтэн зэрэглэлийнх болдог.” гэснээ Линлэй инээмсэглэлээ.
Вартон, Хиллман, Хири болон Надэр нар сэтгэл хөөрлөөр дүүрлээ. Тэд Линлэйг Гэгээнтэн зэрэглэлийнх болсон гэдгийг дуулаад ихэд сэтгэл хөдөлсөн ч, ахиад гурван Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчид байгаа гэж яахан бодох билээ дээ?
Дөрвөн Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтнүүд!
Энэ бол үнэхээр аймшигтай хэрэг.
Итгэл төгс байх суурь!
Итгэл төгс байх бат бөх суурь. Өмнө нь, Вартон Блүмэртэй хэрхэн тэмцэлдэх тал дээр санаа зовж байсан. Гэхдээ одоо түүний ах нөхөдтэйгөө ирэхдээ, түүнд их наяд алтан зоос өгч байгаа мэт мэдрэмж түүнд төрнө.
“Ноён Хогг, та үүнийг харсан бол? Та үүнийг харсан бол?” Хиллманы сэтгэл машид хөдөлжээ.
Хэрэв Хогг амьд байсан бол, тэр эргэлзээгүй машид баярлах байсан.
“Вартон, энэ бол Шидэт араатны ууланд өөрийн болгосон шидэт араатан. Нэрийг нь Хэирү гэдэг юм. Хэирү бүгдэнтэй нь мэндэл.” Лилнэйг ийн хэлээр инээхэд.
Хар үүл ирвэс газарт хэвтэж байснаа босоод. Вартон тэр хэдрүү хүйтэн, хар нүдээр ширтээд, хүний хэлээр. “Хэирү та бүхэнд хүндэтгэл үзүүлж байна.” гэлээ.
Вартон Линлэйрүү гайхширан харна. “Ахаа, энэ шидэт араатан, энэ шидэт араатан…”
“Тийм ээ. Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан.” гээд Линлэй толгой дохилоо.
Вартон тэр хэдийн хоолой зангирна. Бурхан минь гэж. Шидэт араатнууд төрөхөөсөө л тухайн хүнтэй ижил зэрэглэлтэй байсан ч тэднээс хүчтэй байдаг. Товчхондоо, Гэгээнтэн зэрэглэлийн оргил түвшний хүн л Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатныг ялж чадна.
Линлэй өөрөө Гэгээнтэн зэрэглэлийнх нь яая гэхэв гэхэд. Шидэт араатан нь хүртэл Гэгээнтэн зэрэглэлийнх гэж үү?
“Ххмм.”
Хүйтэн инээмсэглэл дуулдлаа. Вартон тэр хэд тэр зүгт харцгаалаа. Уг чимээ Бэбэгээс гарсан бөгөөд, тэр Линлэйн хажууд сууж байлаа. Бэбэ ихэмсэгээр толгойгоо өргөлөө.
“Бэбэ.” Бэбэгийн танил царайг харвал, Вартонд үнэхээр дотно мэдрэмж төрнө. Эцсийн эцэст, Бэбэ Линлэйтэй аль эртнээс л хамт байх болсон. Бага байхдаа, Вартон Бэбэтэй хамт тоглодог байсан. “Бэбэ, Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатантай аялах ямар байна даа? Түүнийг үнэхээр биширч байгаа биз дээ?” гэхэд.
Бэбэ Вартонруу хараад, хүйтнээр. “Вартон, чи муу тэнэг! Бэбэ би ямар төрлийн шидэт араатан билээ дээ? Хэирү Гэгээнтэн зэрэглэлийнх болсон ч, яаж надтай дүйцэж байдаг юм!” гэв.
“Аааа!”
Вартон тэр хэдийн царай сүнс харсан мэт болцгоолоо. Тэд энэ нууцлаг ирвэсийн төрлийн шидэт араатны Гэгээнтэн зэрэглэлийнх гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч, Бэбэ? Тэд бүгд Бэбэг бага байхаасаа л Линлэйг дагаж явдаг байсныг харж байсан.
ТЭрхүү жижигхэн Сүүдрийн хулгана үнэхээр Гэгээнтэн зэрэглэлийнх болчихож.
“Бэбэ надаас хүчтэй шүү.” Хар үүл ирвэс Хэирү, хүний хэлээр нэмж ийн хэлэхэд.
Бэбэ бахдалтайгаар өөрийнхөө бяцхан толгойг өргөнө.


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.