Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 59]

9 comments

Өмнөх

Дараах


Ном 8, Арван мянган километрын аялал – Хэсэг 59, Ах дүүсийн уулзалт
Блүмэр Тайж зэрэг дэв хүртээд хэдэн хоёр өнгөрчээ.
“Ноёнтоон.” Гүнгийн эдлэнгийн харуул хүндэтгэлтэйгээр хэллээ.
Вартон харуулыг анзаарсан ч үгүй. Тэр харуулруугаа харалгүйгээр, шууд эдлэнрүүгээ явж орлоо. Хоёр харуул нэг нэгэнрүүгээ харцгаана.
“Гүн хэд хоногийн өмнөөс нэг л хачин болчихлоо. Тэр одоо бүүр ховоо ертөнцөөс тасарчихаж.” гэхэд.
“Тийм. Өмнө нь, тэр үргэлж бидэнтэй инээмсэглэн мэндэлдэг байсан. Харах нь ээ, Блүмэрын хүсэлтыг ордон зөвшөөрчихсөн юм байхдаа.”
Блүмэрын хүсэлт хааны нийслэл даяар тарчихсан.
Олон хүмүүс Вартон, Нина болон Блүмэр нарын хэргийн талаар мэдэж байгаа.
“Вартон юу болоо вэ?”
Вартон ийн хэлсэн хүнрүү харлаа. Хиллманы хүү, Надэр. Вартон толгойгоо сэгсрээд санаа алдлаа. Надэр ч ойлгож. “Долоодугара гүнжтэй уулзаагүй юу?” гэхэд.
“Тийм.” гээд Вартон толгой дохилоо.
Вартон Нина хоёр байнга тогтмол болздог байсан. Гэхдээ Блүмэрыг тийм хүсэлт тавьсанаас болоод, Нина тэр үйл явдлын дараа л нэг удаа Вартонтой уулзсан. Өнгөрсөн гурван хоногт, Нина түүнтэй уулзаагүй.
Вартонд ч түүнтэй уулзах боломж байсангүй. Үнэндээ, Вартонд тун зовиуртай байлаа.
Надэр Вартоны өмнөөс ихэд сэтгэл дундуур байлаа. Тэрбээр, “Блүмэр яг галзуурчихсан байх. Яаж шууд гүнжтэй гэрлэхийг асуудаг байна аа. Яачихсан хүн бэ.” гэхэд.
“Одоо тэр талаар яриад яах вэ.” гээд Вартон толгойгоо сэгсэрлээ.
Энэ мөчид…
“Гүнтээн, гүнтээн.” гаднаас хашхирах дуулдлаа. Тэрээр толгойгоо эргүүлэхэд, Нинагийн хувийн үйлчлэгч Люси байхыг харлаа.
“Түүнийг оруул.” Вартон даруй хэлэв.
Харуулууд Люсиг орохыг зөвшөөрлөө. Люси даруй Вартон дээр гүйн ирлээ. “Вартон, гүнжийг Эзэн хаан ордноос бүү гар хэмээн тушаасан. Зарим нэг онцгой нөхцөл байдлын улмаас л би гарч ирлээ. Энэ захиаг гүнж танд өгчихөөрэй гэсэн. Май, үүнийг ав. Надад цаг алга, би эргээд явлаа. Хэрэв би хоцорвол, бүх зүйл сүйрнэ.”
Люси Вартонд захиагаа өглөө. Вартон цочирдон зогсоно. Түүнийг юм хэлэхээс ч өмнө, Люси гүйгээд яваад өглөө.
“Эзэн хаан юу бодоод байгаа юм бол оо?” Надэр уурлан хөмсгөө зангидлаа.
Вартон даруй захиаг нээлээ. Захиаг нээн уншвал, Вартонд дулаан мэдрэгдэв.
Гүн хөх тулааны ки Вартоны гарнаас тэсрэн, захиаг үнс болтол нь шатаалаа.
“Дайны бурхны хувийн шавь, бас ах нь Оливер. Эзэн хаан Блүмэрыг дэмжиж байгаа бололтой.” Вартон бүх зүйлийг тодорхой харж байлаа.
Хэрэв Эзэн хаан Нинаг гэрийн хорионд оруулаагүй байсан бол, тэр Вартон дээр оччих байсан.
Энэ бол Блүмэрд туслах гэсэн тушаал.
Вартонд найдваргүй мэт мэдэрнэ. Луугийн хувиралд орсон ч, тэр дөнгөж л 9-р зэрэглэлийн оргил түвшнийх. Тэр тэр хүчирхэг давалгааг яах билээ дээ?
Олон өдрийн дараа, хааны нийслэлийн гадна.
Нэг сүйх тэрэг нэлээд хэдэн морьд болоод хар ирвэс ирцгээлээ. Хар ирвэсийг энгийн дээл өмссөн залуу эр унаж байлаа.
“Линлэй, хараа.” Засслэр морьныхоо амыг татаад, алс хол байх өндөр уулыг заалаа. Олон оргилтой уул байлаа. “Тэр бол Дайны бурхны уул. Дайны бурхны сургууль оргил дээр нь байдаг.” гэхэд.
“Дайны бурхны сургууль ий?”
Эзэнт гүрний доторх үл тэмцэж чадах хамгийн хүчирхэг хүчин. Юлан тивийн оргилд зогсдог Дайны бурхны үүсгэсэн сургууль. Дайны бурхны уулыг холоос хараад, Линлэй санаа алдлаа.
“Дайны бурхан…”
Дайны бурхан Обриэн бол үнэхээр гялалзсан дүр зураг. Тэр Обриэн эзэнт гүрнийг үүсгээд зогсолгүй, Юлан гол дээр Дээд санваартантай тулалдсан. Тэр тулаан түүнийг маш алдартай болгож, Дээд санваартантай ижил байр сууринд хүрсэн.
5000 жилийн дараа, Дайны бурханг хэр хүчирхэг болсныг хэн ч мэдэхгүй ч гэлээ, тэр өмнө нь Дээд санваартантай тэнцүү байсан. Гэхдээ Обриэн эзэнт гүрнийхэн ганц Дайны бурханыг тахин шүтдэг. Үүнээс л Дайны бурханг хэр хүндэтгэдэг болох нь харагдаж байгаа юм.
Линлэйн сэтгэл хүсэл эрмэлзлэлээр дүүрлээ. “Нэг л өдөр, би ч гэсэн Юлан тивийн оргилд зогсох болно!”
Линлэй толгойгоо эргүүлээд эсрэг зүгт харлаа. Дайны бурхны уул хэр үзэсгэлэнтай байсан ч, Дайны бурханд харъяалагддаг зүйл.
“Хааны нийслэл Чиан.” Зүүн зүгт, бүхэл тив дэх хамгийн том хот сүндэрлэнэ. Чиан бол аварга том хот. Юлан эзэнт гүрний хааны нийслэл үүнтэй дүйцэх биз.
Чианы архитектур энгийн бас ямар ч хээ хуаргүй.
“Тивийн хамгийн хүчирхэг цэргийн хүчтэй эзэнт гүрний хааны нийслэл. Энд мэргэжилтнүүд байдаг.” Линлэйн царайнд инээмсэглэл тодорлоо. Хурц наран доор, Линлэй тэр хэд Чиан хотод орлоо.
Хэн ч энэ бүлэг хүмүүст онцгой анхаарал хандуулахгүй байлаа.
Гэхдээ тэд эдгээр хүмүүс Обриэн эзэнт гүрнийг чичиргэх хүмүүс гэдгийг мэдэхгүй.
“ХАха, Обриэн эзэнт гүрний хааны нийслэл үнэхээр хөл хөдөлгөөнтэй газар юм гээч. Гудамжнууд нь ч өргөн юм.” Баркер чангаар инээхэд, Линлэй ч гэсэн инээлээ.
Линлэй тэр хэд хааны нийслэлийн төв замын голоор алхална.
Баркерын ах дүүс явган явцгаах бөгөө, нуруундаа урт ишт сүхнүүдээ үүрцгээжээ. Замдаа тэд, Линлэйн орон зайн бөгжинд сүхнүүдээ хадгалсан байсан. Эцсийн эцэст, сүхнүүд их хүнд болохоор, морьд даахгүй.
“Ямар булчинлаг юм бэ.”
Энэ бүлэг хүмүүсийн өмнө хааны нийслэлийн олон хүмүүс зам тавьцгаана. Баркерын ах дүүсийн энгийн төрхөндөө байхдаа л машид булчинлаг. Тэд бүгд 2.2 метр өндөр, яг л баавгайгийнх шиг бүсэлхийтэй, хүнийх гэмээргүй булчинлаг ажээ. Тэрнээс гадна, тэд нуруундаа аварга урт ишт сүх үүрцгээсэн байлаа.
Эдгээр гангаар хийгдсэн урт ишт сүхнүүд, дор хаяж 1000 паунд. Гэхдээ эдгээр сүхнүүд, энгийн зэвсэгнүүд биш. Ийм хүнд зэвсгийг хэн өргөж зүрхлэх юм?
Энэ гялалзсан хар ирвэсийг хараад, хэн хувьс хийхгүй байх билээ дээ?
Хааны нийслэлд дэх хэн ч ийм ирвэс харж байгаагүй. Учир нь Хар үүл ирвэс Гэгээнтэн зэрэглэлд ороод, үснийхээ өнгийг амархан гэгч нь өөрчлөг чадвартай болсон.
“Бул чулуу гудамж.” Линлэй Вартоны байгаа газрыг мэдэж байгаа агаад, хүн бүр Чианы зүүн хэсгийн Бул чулуу гудамруу хурдалцгаалаа.
“Би Ноён Блүмэрыг Нина гүнжтэй гэрлэх бүрэн боломжтой гэж бодож байна.”
Замынхаа хагаст, Линлэй гэнэтхэн ойролцоох хоолны газарруу толгойгоо эргүүллээ. Линлэйн хөмсөг атиралдан. “Нина? Вартоны хайртай Нина юу? Вартоны өрсөлдөгч чинь КАйлан биш билүү? Блүмэр гэгч бас яачихсан юм?”
Линлэй Блүмэрыг мэднэ.
Вартон хүндэт шавь болох тэмцээнд Блүмэртэй өрсөлдөөд ялагсан.
“Хэн мэдлээ. Би лав Ноён Вартоныг л Нина гүнжтэй гэрлээсэй гэж хүсэж байна. Гүнж Вартон хоёр үргэлж хамт байдаг шүү дээ.” гэхэд.
“Хэлэхэд хэцүү юм. Блүмэрын одоогийн байр сууриар бол, тэр Дайны бурхны хувийн шавь.” гэлээ.
“Ноёнтоон?” Баркер аяархан дуугарахад.
Линлэй чимээгүйхэн зогсоно.
Блүмэр Оливерын дүү. Тийм байж бас үнэхээр Дайны бурхны хувийн шавь болчихлоо гэж үү? Дээрээс нь Эзэн хаанаас Нинатай гэрлүүлэхийг асуусан гэнээ.
Баркер тэр хэд Линлэйруу харцгаавал.
Линлэй, “Явцгаая.” гэлээ.
Линлэй тэр хэд Бул чулуу гудамд ирцгээлээ. Бул чулуу гудмын бүх эдлэнгүүд язгууртны овгуудад харъяалагддаг, тиймээс энэ гудамд тийм ч их хүн байдаггүй.
Хоосон гудмаар явангаа, Линлэй эдлэн бүрийг анхааралтай ажиглана.
“Урагшаа.” Линлэй ийн хэллээ.
Хоёр харуул Линлэй тэр хэдийг алхаж явааг хараад хоорондоо ярилцана. Тэд Баркерын ах дүүсийн аварга булчинг харада даруй сэрэмжлүүллээ.
“Гүнтээн, эдгээр хүмүүс их өндөр бас булчинлаг юм.” Хоёр харуул ихэд цочирдоцгоожээ.
“Та нар хэн бэ?” Харуулуудын нэг нь зоригтойгоор хашхирлаа.
Гэйтс эхлээд чанга дуугаар, “Энэ Вартон Гүнгийн эдлэн мөн үү?” гэхэд.
“Тийм.” гээд харуул толгой дохив.
Үүнийг сонсоод, Линлэйн зүрх булгилан цохилно. Хэдэн жил болоо вэ? Вартон зургаан настайдаа явсан. Тэр өдрөөс хойш 17 жил өнгөрч.
Бүхэл бүтэн 17 жил!
Линлэй инээмсэглээд, “Ах Линлэй нь ирлээ гэж мэдээ хүргэ.” Энэ үгийг сонсоод хоёр харуул зочирдоцгоолоо. Вартон гүнгийн ах ий? Тэд тэр хүний талаар огт дуулж байгаагүй.
Гэхдээ хоёр харуул ихэд шийдэмгий байцгаалаа. Тэд даруй бөхийгөөд олон зүйл хэлэлгүйгээр. “Түр хүлээнэ үү. Би мэдэгдээд ирье.” гэв.
Линлэй гүнзгий амьсгаа аваад тайвширлаа.
“Линлэй энэ чиний дүүгийн эдлэн үү?” Засслэр инээн хүрч ирээд. “Дүү чинь хааны нийслэлд нэлээд сайн ажилласан бололтой.” гэв.
Линлэй дүүгээрээ ихэд бахархана.
Хиллман болон Хири нар архи уун ярилцаж байтал, гэнэтхэн харуулууд гүйлдэн ирцгээлээ. “Ноён Хиллман, бүлэг хүмүүс ирлээ. Тэдний удирдагч нь Вартоны гуайн ах, Линлэй гэсэн.”
“Тас!” Хири хундгаа газарт унаган хагаллаа.
“Линлэй!”
Хири Хиллман хоёр хөл дээрээ босоцгоолоо. Тэд нэг нэгэнрүүгээ харвал, нүд нь цочирдол болоод баяр хөөрөөр дүүрцгээжээ.
“Хурдлаарай! Гүнд мэдэгд!” Хири даруй зааварлалаа.
Тэгснээ, Хири Хиллман хоёр гадагшаа хамаг хурдаараа гүйлдлээ. Хириг бүүр ухаанаа гээсэн байгааг хараад, харуул энэ хэр чухал хэрэг болохыг ойлгоод, даруй бэлтгэлийн талбайруу гүйлээ.
Удалгүй, Хири Хиллман хоёр урд талбайд ирцгээлээ. Төв хаалганы өмнө ирээд, тэд удаанаар болгоомжтой гэгч нь харцгаалаа.
Тэд таван булчинлаг эрчүүдийг харлаа. Тэдний хоёр нь нуруундаа урт ишт сүх үүрсэн байв. Тэр тавын дэргэд, туранхай яс арьс болсон аймшигтай ауратай ногоон нүдтэй хөгшин байлаа.
Харин тэр хөгшний дэргэд гурван үзэсгэлэнтэй охид байв.
Харин хамгийн урд нь…
“Линлэй!” Хиллман эхлээд дуу алдлаа. Гэрийн үйлчлэгч Хири Линлэйг сайтар ажиглана. Хэсэг хугацааны дараа л, тэр Линлэйг гэнэт танив. Тэр цочирдож бас баярлалаа. “Залуу эзэн Линлэй.”
Линлэй, Засслэртай ярилцаж байснаа дундаас нь толгойгоо эргүүллээ.
Хири өвөө нь яг Линлэйн дурсамжиндахаар нь, архинаас болоод хамар нь улайсан хэвээр байв. Авга Хиллман нь ч гэсэн энд байлаа. Тэднийг хараад, Линлэйн сэтгэл машид хөдлөнө.
“Хири өвөө, авга Хиллман.” Линлэй талбайд гүйн орж ирэхэд, нүд нь чийгтжээ.
Хири Линлэйн дэргэд улайчихсан нүдтэй алхан ирээд. “Том болжээ. Үнэхээр том болж. Залуу эзэн Линлэй, та бүү өндөр болчихож.” Хири 17 жил Линлэйг хараагүй.
Вартонтой хамт явах үед, Линлэй дөнгөж 10 настай байсан.
“Хири өвөө, та яг хэвээрэй байна.” Линлэй машид сэтгэл нь хөдөлсөн байдалтайгаар ийн хэллээ.
Линлэйг хараад, Хиллман сэтгэл нь хөдлөн. “Залуу эзэн Линлэй, та том болжээ. Гэхдээ 10 жилийн өмнөхтэйгөө яг ижилхэн харагдаж байна.” гэв.
10 жилийн өмнө, Линлэй 1.7 метр өндөртэй байсан. Тэр тэрнээс хойш нэг их өөрчлөгдөөгүй.
Гэнэтхэн, хөлийн чимээ сонсогдлоо.
Түүнийг толгойгоо эргүүлбэл, Линлэй өндөр нэгэн, хаалганаас гарч ирлээ. Энэ хүн Линлэйтэй маш төстэй харагдаж байв. Линлэй энэ хүн дүү Вартон шиг нь санагдлаа.
Зургаахан настайдаа гэрээ орхисон Вартон одоо маш их өөрчлөгдсөн.
Гэхдээ Вартонд Линлэйг танихад хэдэн хором орлоо. Линлэй яг л өмнөх шигээ харагдаж байв. Вартон амаа ангайлгахад. Нүднээс нь хэдийнээ нулимс бөмбөрч байлаа. “Ахаа…”
Линлэй түүнрүү цоо ширтээд, Вартонруу удаанаа дөхөж очлоо.
“Ахаа…” Вартон урагш хоёр алхлаа.
“Бяцхан Вартон минь. Энэ үнэхээр чи гэж үү?” Линлэй Вартоныг цоо ширтэнэ. Өнөөх жаахан хүүхэд 2.2 метр өндөртэй том эр болжээ.
“Ахаа, би байна аа.” Энэ мөчид, Вартон Нинагийн талаар хүртэл мартаж орхилоо. Түүний сэтгэл ихэд хөдөлжээ. Тэр энэ их сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй байв.
Линлэй чичирж байсан гараа сунгаад, Вартоны мөрөн дээр тавьлаа. Тэр Вартоныг анхааралтай ажиглана. Түүний царайн инээмсэглэл тодрохын сацуу, нүднээс урсам нулимс нь гялтганаж байлаа. Линлэй чичирсэн хоолойгоор, “Бяцхан Варто., чи том болжээ.”
Түүний дурсамжинд дахь, үргэлж ахаа гээд гүйж байдаг жаал хүү, одоо том болжээ.
“Ахаа!” Вартон Линлэйг тэврэн авлаа. Вартоныг хараад, Линлэйн сэтгэл ихэд хөдөлсөн. Тэд нулимсаа барьж дийлэлгүй асгаруулцгаалаа.


Өмнөх

Дараах

 

Advertisements

9 comments on “Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 59]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s