Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 58]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 8, Арван мянган километрын аялал – Хэсэг 58, Блүмэрын хүсэлт
Линлэй тэр хэд боомт дээр газардаад, хааны нийслэлийг зорьцгоолоо. Гэхдээ энэ боомт Баруун хойд мужид байрладаг бөгөөд, Обриэн мужийн төвөөс 4000 км зайтай.
Энэ замыг туулахын тулд дор хаяж 10 өдөр эсвэл хагас сар зарцуулагдана.
Чиан хааны нийслэл хүрэх зам олон хүмүүс, Обриэн эзэнт гүрний өсөж буй од, Блүмэр Акэрландын талаар ярилцана.
“Би Дайны бурхны шавь болсон хэн бугай ч Гэгээнтэн зэрэглэлийн тулаанч болох боломжтой болдог гэж дуулсан. Блүмэр ч азтай юм аа.” гэхэд.
“Боломжтой гэдэг чинь юу гэсэн үг вэ? Баталгаатай шүү дээ.”
Хааны нийслэлийн нийтлэг хоолны газруудад, хүмүүс архи уунгаа ийн ярилцана. “Тэр өдөр, Блүмэрыг хувийн шавиараа зарлаж байхад нь, би тэнд байсан. Тэнд Дайны бурхны гурван шавь ирсэн, тэд бүгд Гэгээнтэн зэрэглэлийнх.” гэхэд.
“Бүх сурагчид нь Гэгээнтэн зэрэглэлийнх байх албагүй. Дайны бурхан 5000 жилийн өмнө анхныхаа шавийг авч байсан. Гэхдээ тэр нь одоо үхсэн. Бас бусад шавь нар нь ч алга болцгоосон. Тэднийг Гэгээнтэн зэрэглэлд хүрсэн эсэхийг хэн мэдлээ?” Нэг нь ийн хэлэхэд.
“Чи Дайны бурхны хүчинд итгэхгүй байгаа хэрэг үү?” гэвэл.
“Мэдээж би Дайны бурхны хүчинд итгэж байна, гэхдээ түүний хувийн шавь нар ч гэсэн тийм аймшигтай байх ёстой гэж үү?” өнөөх эр уруулаа жимбийлгэснээ. “Бэлтгэлд байгалийн авъяас шаардлагатай. Гоц ухаант илдний Гэгээнтэн, Оливерыг хар л даа. Тэр өөрөө бэлтгэл хийж энэ зэрэгт хүрсэн. Дайны бурхны хэр олон шавь нь түүнийг ялж чадах юм?”
“Чи Оливерыг (цаашдаа ингэж хэлээд явна) тэгж хэлж чадахгүй. Блүмэрыг ч гэсэн муу хэлэх чансаа байхгүй. Учир нь, тэр хоёр ах дүүс!”
Тэр жил, Оливер Гэгээнтэн зэрэглэлд ормогцоо, Солирын илдний Гэгээнтэн, Диллоныг ялсан. Тиймээс хүн бүр түүнийг Гэгээнтэн зэрэглэлийн оргил түвшний хүчийг эзэмшсэн гэдэгт итгэдэг.
Хэдийгээр Диллон Гэгээнтэн зэрэглэлийн дунд түвшний мэргэжилтэн ч гэлээ, Оливьер Гэгээнтэн зэрэглэлийн оргил түвшний тулаанч л биш бол, яаж түүнийг тийм амархан ялах билээ дээ?
“Би маргааш Эзэн хаан түүнд өөрийн биеэр язгууртны хэргэм зэрэг хүртээнэ гэж дуулсан.” Хэн нэгэн гэнэтхэн ийн хэлбэл.
“Би ч гэсэн сонссон юм байна. Маргааш, олон язгууртнууд Тулааны өргөөнд уригдсан.”
Обриэн эзэнт гүрэн асар хүчирхэг цэргийн хүчинтэй. Дайны бурханы үүсгэн байгуулсан Эзэнт гүрэн болохоороо ч тэр биз. Эзэн хаан сайд нартайгаа уулзах болохоороо, тэднийг Тулааны өргөөнд дууддаг.
Тулааны өргөөг Дайны бурхан өөрөө ийн нэрлэсэн.
Дараа өдөр нь.
Хааны нийслэлийн олон язгууртнууд өнөө өглөө эртлэн босоцгоожээ. Тэд хувцсаа өмсөөд, ар араасаа, сүйх тэргэндээ сууцгаан хааны ордонг зорьцгооно. Өнөөдөр, Эзэн хаан Блүмэрд язгууртны хэргэм зэрэг өгөх өдөр. Энэ бол маш том хэрэг явдал.
Дайны бурхны хувийн шавь нар бүгд Эзэнт гүрнээс язгууртны хэргэм хүртдэг.
Эзэн хааны хувьд энэ явдал бол маш азтай хэрэг. Эцсийн эцэст, 5000 жилд, 100 гаруй Эзэн хаан солигдсон бол, Дайны бурхан дөнгөж л 27 хувийн шавь авсан.
Түүний цол хэргэм хэдийн тодорхой болсон. Ван шиг өндөр хэргэм зэрэг биш ч, ихэнх нь тайж болцгоодог.
“Дайны бурхны хувийн шавь болсны дараа, Блүмэрын авах хэргэм зэрэг минийхээс ч өндөр байна.” Вартон сүйх тэргэн дотроо явахдаа ийн бодно.
Хувийн шавь нар машид эрх мэдэлтэй. Эцсийн эцэст, хувийн шавь болсон хэн бугай ч Гэгээнтэн зэрэглэлд хүрэх боломжтой байдаг.
Тэрнээс гадна, тэдний ард Дайны бурхан байдаг. Үнэндээ, хэн ч тэднээр оролдож зүрхэлдэггүй. Хэрэв нэг хувийн шавиар нь оролдвол бусад нь гараад ирнэ.
Ордны хаалганд ирээд, Вартон сүйх тэрэгнээсээ буугаад бусад язгууртнуудын хамтаар дотогш орлоо.
Тулааны өргөөнд ихэвчлэн 100 гаруй сайд нар цуглардаг боловч, өнөөдөр бол онцгой үйл явдал тохионо. Энд өнөөдөр маш олон язгууртнууд ирцгээжээ.
Хааны нийслэлийн энгийн язгууртнууд энд орох эрхгүй. Энд оролцож буй хүмүүс бүгд өндөр хэргэм зэрэгтэй эрх мэдэлтэй хүмүүс. Вартоны хувьд, тэр Эзэн хаанаас өөрөөс нь Гүн цол хүртсэн, тиймээс түүнд үүнд оролцох эрх бий.
Тулааны өргөө том бас хов хоосон байдаг байсан ч, одоо бол 800 гаруй язгууртнууд болон сайд нараар дүүрсэн учир, тийм ч том харагдахгүй байлаа. Энд хаа сайгүй хүмүүс байв.
“Блүмэр, баяр хүргэе.”
Өргөөний төвд олон язгууртнууд Блүмэрыг хүрээлчихээд баяр хүргэцгээнэ. Блүмэрын ах бол Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтэн, бас өөрөө ирээдүйд Гэгээнтэн зэрэглэлийнх болно. Хүчирхэг овгууд хүртэл Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтнүүдийг хилэгнүүлж зүрхлэхгүй.
Блүмэр толгой дохин язгууртнуудад хариу барина.
“Ертөнцийн хүч?” Блүмэрт энэ талаар огт санаа зовохгүй байлаа.
Дотроо, түүний цорын ганц хүндэлдэг хүн нь ах Оливер нь. Тэр ч бүү хэл, түүний хэрэглэдэг илдний техникүүдийг ах нь түүнд зааж өгсөн.
Бага байхаасаа л, Оливер гайхалтай авъяастай байж, үргэлж Блүмерын хамгаалдаг байсан. Хэн ч дүүг нь дээрэлхсэн, тэр өшөөг нь авдаг байсан.
“Ах ганцаараа уулын оргил дээр бэлтгэл хийдэг. Тэр одоо ямар түвшинд хүрсэн бол.” Блүмэр дотроо чимээгүйхэн санаа алдлаа.
Ойролцоогоор 9 жилийн өмнө, түүний ах Гэгээнтэн зэрэглэлд ормогцоо амархан гэгч нь Солирын илдний Гэгээнтэн, Диллонг ялсан. Тэр үед, хүмүүс түүнийг хэдийнээ Гэгээнтэн зэрэглэлийн оргил түвшинд хүрсэн хэмээн итгэцгээсэн.
Гэхдээ Оливер ямар ч бэлэг сэлт нэр алдар хүлээн авалгүй, ганцаараа үргэлжлүүлэн бэлтгэлээ хийсэн.
3 жилийн өмнөөс, тэр ганцаараа хааны нийслэлийн гаднах ууланд бэлтгэл хийх болсон. 9 жилийн өмнө Гэгээнтэн зэрэглэлийн оргил түвшинд хүрсэн байсан түүнийг одоо хүмүүс хэр хүчтэй болсныг нь мэдэхгүй.
“Магадгүй, нэг л өдөр ах маань Тэнгэрлэг оршихуй зэрэглэлд орох байх.” Блүмэрын хувьд, ах нь эргэлзэх зүйлгүй гоц ухаантан. Аханд нь хийж чадахгүй зүйл гэж үгүй.
Үнэхээр тийм л байлаа.
Оливер бол Дайны бурхны шавиа болгохыг хүссэн гоц ухаантан.
“Эзэн хаан ирлээ.” олон язгууртнууд Эзэн хааныг ирэхийг хараад, даруй байр байрандаа буцацгаан, Эзэн хаанд хүндлэл үзүүлцгээв.
Обриэн эзэнт гүрний эзэн хаан, Жонн Обриэн бол жаахан асуудалтайг нь эс тооцвол, шударга хаан.
Жонн 1.9 метр өндөртэй. Эзэн хаан болсныхоо дараа ч, тэр тулааны ки-гээ үргэлжлүүлэн бэлтгэсэн тул, түүний бие маш хүчирхэг. Тэрээр хааны дээл өмсөж хааны титэм зүүжээ.
“ХАха, Блүмэр хаана байна?” Эзэн хаан инээгээд доош харлаа. Өнөөдөр, тэрээр ихэд баяртай байлаа. Түүний аав болон өвөө нь ч Дайны бурхны хувийн шавьд язгууртны хэргэм зэрэг хүртээж байгаагүй, тэгтэл тэр тэгэх гэж байна.
Ийм зүйл бүхэл амьдралын туршид ганц л тохионо.
Тэр 800 гаруй хүний өмнө зогсоод, Блүмэрын байгаа газарруу харлаа. Тэр олон дундаас ялгарч харагдана. Тэр Тулааны өргөөний голд хүндэтгэлтэйгээр бөхийн зогсоно. “Блүмэр би, Эзэн хаанд хүндэтгэл үзүүлж байна.”
Жонн Блүмэррүү анхааралтай харж байгаад санаа алдан. “Чи үнэхээр гайхалтай юм. Хэр Акэрланд овгоос ийм хоёр гайхалтай гоц ухаантнууд төрнө гэж таамаглах билээ? Чи ахаасаа дутах зүйлгүй.” гэхэд.
Блүмэрын царайнд инээмсэглэл тодорлоо.
Бусад хүмүүс өөрийг нь ахтай нь ижил зиндаад тавьж байгаад тэр үнэхээр бахархаж байлаа.
“Бид чамайг Дайны бурхны хувийн шавь болсонд тун баяртай байна. Өнөөдөр, бид чамд Тайж цол хүртээж, Бул чулуу гудманд, 100 хамгаалагчтай, 100 үйлчлэгчтэй эдлэнгийн хамтаар 100 мянган алтан зоос бэлэглэж байна.” Жонн чангаар ийн хэллээ.
Хүн бүр Блүмэррүү атаархсан байртай харна.
Ерөнхийдөө бол, Тайж цол бол хамгийн доод хэргэм зэрэг. Хэрэв ирээдүйд үр удам нь чадваргүй хүмүүс байвал, тэд язгууртныхаа хэргэм зэргийг алдан энгийн ард болдог.
ГЭхдээ залгамжлалын язгууртан цол хэргэм бол өөр. Тэдний зэрэг дэв огт буурахгүй. Залгамжлалын Тайж цол хэргэм бол ихэнх энгийн ВАнт улсуудаас ч чухал. Эзэнт гүрэнд 100 гаруй Вант улсууд байдаг. ГЭхдээ хэдхэн нь л залгамжлалынх.
“Эзэн хаанд талархаж байна.” Блүмэр хүндэтгэлтэйгээр бөхийлөө.
Жонн сэтгэл ханамжтайгаар толгой дохилоо. Үнэндээ, энэ бэлэг хэдийнээ урьдаас тодорхой болчихсон байсан зүйл. Дайны бурхны бүх хувийн шавь нарт Тайжит улс өгч, залгамлалт цол хэргэм өгдөг.
Сайд язгууртнууд дундаас, Вартон Блүмэрыг харахад, тэр төв хэсэгт бахархалтайгаар зогсоно.
Өмнө нь, тэр Дайны бурхны сургуулийн хүндэт шавийн суудлыг түүнд алдсан. Эзэн хаан өмнө нь Вартонд залгамжлалт гүн цолын хамтаар 50 харуул, 50 үйлчлэгч болон 50 мянган алтан зоос өгсөн. Блүмэрын шагнал түүнийхээс их байна.
Вартон үүнд хэт их анхаарахгүй байлаа.
Гэхдээ дотроо, Вартон Блүмэрыг хэдийн өрсөлдөгчөө хэмээн бодож байгаа. “Хэдийгээр тэр надаас арваад насаар ах ч гэлээ, тэр бол энгийн хүн. Харин би Луугийн цуст дайчин. Бид хоёр ялгаатай. Юу ч болж байсан, би түүнийг сул дорой биш.” Вартон зөрүүд бас бардам хүн.
Гэхдээ дотроо л эдгээр мэдрэмжүүдээ нууцална.
“Блүмэр өнөөдөр, би сайхан зантай байна. Чи намайг хаан ширээнд сууснаас хойших анхны хувийн шавь. ХАха, надад хэлэх зүйл байвал хэл? Боломжтой бол, би бүтээж өгье.” Жонн Тулааны өргөө даяар цуурайттал хэллээ.
Хүн бүр Блүмэрыг ширтэнэ.
Үнэндээ, Жонны эдгээр үгс бол зүгээр л эелдэг байгаагаа үзүүлж буй хэлбэр. Түүхэнд, ихэнх хувийн шавь нар “Эзэн хааны сайхан сэтгэл талархлаа.” гэцгээдэг. Тэд ямар ч хүсэлт тавьдаггүй.
“Эзэн хаантаан, хүсэлтийг минь биелүүлбэл үнэхээр тус болно шүү.” Блүмэр ийн хэллээ.
Вартон жаахан гайхширан түүнрүү харлаа.
“Хэл.” Жонн гараа даллаа.
Блүмэр ярихаасаа өмнө бөхийгөөд. “Эзэн хаантаан, таны Долоодугаар гүнжийг харсан даруйд миний зүрх булгилсан. Танаас Долоодугаар гүнжээ өгөөч хэмээн гуйж байна.”
Түүнийг ийн хэлсний дараа, хүн бүр цочирдоцгоолоо.
Тэр гүнжийг өөртэй нь гэрлүүлэхийг асуулаа!
Энэ Блүмэр үнэхээр л гүнжийг өөртэйгөө гэрлүүлэхийг асуучихлаа!
Үүнийг сонссон Вартоны толгой эргэх шиг болов. Тэр толгойгоо сэгсрээд, Блүмэррүү харлаа.
Блүмэр гагцхүү Эзэн хаанруу л ширтэнэ.
“Эзэн хааныг хүсэлтийг минь зөвшөөрөөч хэмээн гуйж байна.” Блүмэр ахин хэллээ.
Ойролцоох язгууртнууд болон сайд нар Вартонруу харна. Хааны нийслэлд Вартон Нина хоёрыг мэдэхгүй хэн байх билээ дээ? Саяхан хүртэл, Зүүн гарын сайдын хүү, Кайлан Эзэн хаанд тэдэнд саад болохгүй гэдгээ хэлсэн.
Олон хүмүүс Вартон Нина хоёрыг нийлнэ гэж итгэж байсан.
Эзэн хаан хүртэл Нинаг Вартонтой гэрлүүлэхээр төлөвлөж байсан. Гэхдээ энэ хүсэлт Жонны үнэхээр цочирдууллаа.
Жонн Вартонруу харлаа. 2.2 метр өндөр эр язгууртан болон сайд нарын сууж байсан газарт байж байв.
Жонн хөхрөн инээгээд. “БЛүмэр, чамд зөвшөөрмөөр л байна, гэхдээ эхлээд Нинагаас асууж үзэх нь зүйтэй. Тэвчээргүй байж болохгүй. Хаха…” гэхэд.
“За эзэн хаантаан.” Блүмэр өөр юу ч хэлсэнгүй.
Энэ үйл ажиллагаа дууссаны дараа, Вартон явахаасаа өмнө Блүмэртэй харьц тулгарцгаасан. Блүмэрын хувьд тэр Вартоныг хамгаалалтаа сулруулсан байхад нь гэнэтхэн тийм үйлдэл гаргасан.
Эзэн хаан Жонн, цэцэрлэгт хүрээлэн зугаална. Тэр маш сайхан зантай байлаа.
“Оливер язгууртны алдар нэрэнд анхаардаггүй. Түүнийг өөртөө ажиллуулах хэцүү байна. Би Акэрланд овогтой хэрхэн ойртох талаар бодож байсан ч, ингэнэ гэж санасангүй…”
Жонн, Оливер, Солирын илдний Гэгээнтэн Диллоныг ялсан, тиймээс тэр бол яахын аргагүй холбоо тогтоох нь зүйтэй хүн.
Мөн түүний дүү Дайны бурхны хувийн шавь.
Акэрланд овог, ирээдүйд, хоёр хүчирхэг Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчидтай болно.
“Оливер үнэхээр хүчирхэг Гэгээнтэн зэрэглэлийн тулаанч. Ирээдүйд, тэр бүүр ч гайхалтай болно. Үүний зэрэгцээ, би ДАйны бурхны хувийн шавьд би нүүр өгөхгүй байж болохгүй.” Жонн хөмсгөө атиралдуулснаа. “Гэхдээ Вартон…”
Энэ шалтгаанаас л болж Жонн тэр даруйд нь зөвшөөрч чадаагүй.
Вартон Нина хоёр нэг нэгэндээ хайртай.
“Вартоныг ганц Луугийн цуст дайчны овог л дэмждэг бол, Блүмэрыг Дайны бурхан болоод Оливер нар дэмжиж байгаа.”
Жонн Блүмэрыг Дайны бурхны хувийн шавь гэдэг байр сууринд үнэхээр их ач холбогдол өгч байлаа.
“Одоохондоо хойшлуулж байя. Яарах шаардлага байхгүй.” Жонн өмнөн Вартон Кайлан хоёрт хэрэглэж байсан аргаа хэрэглэхээр боллоо. Гагцхүү дотроо бол, тэр хэдийнээ Блүмэрын талд орсон байлаа.
Гэхдээ хааны нийслэлийн язгууртнууд, энэ мөчид мэдэхгүй байгаа, Линлэйг зургаан ГЭгээнтэн зэрэглэлийн мэргэжилтнүүдтэй хааны нийслэлийг зорьж байгааг.


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.