Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 57]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 8, Арван мянган километрын аялал – Хэсэг 57, Өөр Гэгээнтэн зэрэглэлтэн
Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатны шидэт хүчний мөн чанар нь шидэт цөмдөө агуулагддаг. Гэгээнтэн зэрэглэлийн шидэт цөм маш хатуу, тиймээс үүнийг шингээхийн тулд их хугацаа зарцуулагдана. Өмнө нь, Линлэй домогт, Луугийн цуст дайчны удам болохоор, онцгой цусаараа 9-р зэрэглэлийн Хуягт ирт нуруун луугийн шидэт цөмийг шингээж чадсан.
Гэхдээ 9-р зэрэглэлийн шидэт цөмийг шингээсний дараа, Линлэй биед цөмийн энерги Луугийн цустай нь хамт үлдсэн. Линлэй тэрийг бүрэн эзэмшиж чадаагүй байгаа.
“Бид одоо, Баруун хойд мужаас хойд зүгрүү аялаж байна, бидэнд дахиад 3000 км зам үлдсэн. Энэ бол хэдэн өдөр зарцуулагдах их маш хол зай.”
Давалгаа долгионтохыг хараад, Линлэй дотроо ийн бодлоо.
Хэирүд Гэгээнтэн зэрэглэлийн шидэт цөмийг шингээхийн тулд хэдэн өдөр шаардагдана. Линлэйд шидэт цөмөөр 9-р зэрэглэлийн оргил түвшний шидэт араатан хязгаараа давж байсныг харсан туршлага үгүй.
“Гэйтс, яагаад эргээд ороод ирэв? Юлан голын үзэмж их төгөлдөр байхад.” Гуравдугаар ах, Хазэр чангаар ийн хэллээ.
Баркерын дөрвөн ах дүүс, тавцан дээр зогсоод, Юлан голын үзэсгэлэн ширтэцгээнэ. Ганц Гэйтс л дотогшоогоо эргээд орчихлоо.
“Нэг хоёрдугара нэг хоёур хязгаараа давцгаасан, гуравдугаар ах аа. Бидэнд цаг байгаа ч, миний сэтгэл санаа тавгүй байна. Би цаг хий дэмий үрмээргүй байна. Би бэлтгэлээ хийхээр явлаа.” Гэйтс чангаар хариуллаа.
Хазэр хариу хэлж чадсангүй.
Линлэй Гэйтсрүү гайхширан ширтэнэ. Одоо бол, таван ах дүүсийн хоёр нь хүнд зүйлийг хөнгөн мэт өргөх түвшинг эзэмшсэн. Баркер нөгөөх нь Гэйтс. Гэйтс бахархал өндөртэй хүн. Линлэй ч үүнийг нь мэднэ.
“Гэйтсийн зөв.” дөрөвдүгээр ах Бүүн толгой дохиод. “Би бас бэлтгэлээ хийлээ.” гэв.
Гуравдугаар ах Хазэр, Бүүнийг дагаад дотогш орлоо. Баркер Анк хоёр нэг нэгэнрүүгээ ширтэлцэж байгаад, инээлдэж эхэллээ.
“Хоёрдугаар дүү, шаргуу хичээллэ. Хэрэв Гэйтс хязгаараа давчихвал, чамаас ч хүчирхэг болно шүү.” Баркер инээн ийн хэллээ.
Анк толгой дохиод, нуруунаасаа хоёр урт ишт аварга сүхээ сугалаад. “Би хойд тавцан дээр очиж зэвсгээрээ бэлтгэл хийлээ.” гэхэд.
“Би чамтай хамт явъя.” Баркер өөрийнхөө урт ишт сүхийг сугаллаа.
Баркер тэр хоёрын урт ишт сүх маш гайхалтай. Тэр бол орчин үеийн ертөнц дээр оршиж буй хамгийн хүнд зэвсгүүд. Тус бүр нь 5300 паунд ба, энэ ч Үхэшгүй дайчидад яг тохирсон жин юм. Агуу дайчдын хүч машид алдартай.
Засслэр цагаан сахлаа үрэн инээгээд. “Таван ах дүүс ч үнэхээр шаргуу хичээж байна шүү. Тэд энэ хөгшинийг хүртэл ичихэд хүргэж байна.”
Ийн хэлсэн ч, Засслэр үргэлжлүүлэн байгалийн үзэсгэлэнг ширтлээ.
Засслэрийн одоогийн түвшинд, хэрэгтэй байгаа зүйл гэвэл ойлголт. Ганцаарчилсан бэлтгэлээр хийчих зүйл биш.
Линлэй инээмсэглэн хөлөг онгоцны өмнө зогсоно. Удаанаар Линлэй нүдээ аньлаа. Юлан голын дээгүүр салхи хүчтэй салхилан, Линлэйн дээлийг намируулна.
Линлэй салхитай нэг болсон байх бөгөөд салхины элементийн мөн чанарыг хөдөлгөөнийг мэдэрч байлаа.
….
Цаг хугацаа ус шиг л урсана. Нүд ирмэх зуурт, дөрвөн өдөр өнгөрч, хөлөг онгоц Баруун хойд мужийн нутагт орж ирлээ. Хоёр гурван хоногийн дотор тэд хүрэх ёстой боомтондоо хүрнэ.
“Линлйэ ах бэлтгэлээ хийж байгаа юм уу?” Женне аяархан ийн хэлэхэд.
Ребека болон Лина нар толгой сэгсрэн мэдэхгүй гэдгээ илтгэлээ.
Одоо бол, шөнө болж байсан ч, Линлэй хөлөг онгоцны тавцан дээр нүдээ анин зогссон хэвээр л байв. Хэрэв хэн нэгэн Линлэйг унтаж байна гэж бодвол, тэр хүний буруу. Яагаад гэвэл, Линлэйн биенээс ягаан гэрлийн цацран ялгарч байсан юм.
Ялгаа нь гэвэл, энэ удаа, Линлэйн онилолт хурдан байсангүй.
Түүнийг Сэржигнэх салхи техникээ бэлтгэх үед, үргэлж түүний бие илдний гялбаанд бүрхэгддэг. ГЭхдээ одоо бол, ганц л ягаан гялбаа байв.
Хэн ч Линлэйг бэлтгэл хийж байгааг мэдэхгүй байв.
“Хөнгөн зүйлийг хүнд мэт өргөх. Хүнд зүйлийг хөнгөн мэт өргөх. Яг л хүчтэй салхи шиг эсвэл хаврын зөөлөн салхи шиг.” Удаан хугацаанд бэлтгэл хийсний дараа, Линлэйн ойлголт Салхины гүн гүнзгий үнэний хоёрдугаар шатанд хүрлээ.
Салхины гүн гүнзгий үнэн эхний шат – Сэржигнэх салхи. Энэ хамгийн дээд түвшний хурдтай.
Үнэндээ, техник тодорхой хурданд хүрэхэд, дайралт маш хүчирхэгждэг. Тиймээс л Линлэй Майкэканы хамгаалалтыг сэтэлж чадсан.
Гэхдээ Салхины гүн гүнзгий үнэний хоёрдугаар шат бол Линлэйн хөгжүүлсэн өвөрмөнц төрлийн дайралт.
Түүнийг илдээ савахад, илд нь заримдаа аянга мэт гялбаж, заримдаа уул мэт хүнд болно. Үнэндээ, энэ илдний дайралт маш хурдан ч гэлээ, удаан болон хурдтай болохын хоорон дахь хэлбэлзэл нь байнга өөрчлөгдөж байсан юм.
Энэ техникийн зорилго нь тэр.
“Салхины гүн гүнзгий үнэн хоёрдугаар шат – Салхины хэмнэл.”
Линлэйн царайнд инээмсэглэл тодорно. Тэр Цустягаанаараа агаар цавчих үед, түүнд хоёр өөр мэдрэмж төрүүллээ. Нэг нь энэ дайралт хуй салхи шиг тэсрэлттэй ширүүн байсан бол, нөгөөх нь бургас сэржигнүүлэх хаврын зөөлөн салхи шиг байлаа.
Хоёр эсрэг тэсрэг хэмнэлтэй нэг техник.
“Хоёр эсрэг тэсрэг хэмнэлийг нэгтгэн, агаараар бүтсэн илдийг бий болголоо.” Линлэйн илдээ ашиглаж буй зорилго бол дайралтын төрлийн Хэмжээс ирмэгийг бүтээх.
Энэ Салхины хэмнэл дайралт нэг байнд л үйлчилнэ.
Хэдийгээр хүч нь Хэмжээст ирмэг шившлэгээс муу ч, бодит хана хэрмийг цавчих үед маш хүчтэй болно, хүчний хувьд энэ техник хэдийн Сэржигнэх салхи техникийг хол хаясан.
Энэ бол жинхэнэ нэгийн эсрэг нэг тулаанд зориулагдсан техник.
“Энэ Салхины гүн гүнзгий үнэний хоёрдугаар шатны, Салхины хэмнэл техникийг, Гэгээнтэн зэрэглэлийн оргил түвшний мэргэжилтэн л эзэмших боломжтой.” Линлэй Майкэкантай тулалдах үед, түүний ойлголт Гэгээнтэн зэрэглэлийн оргил түвшний тулаанчийнхаас ч давсан. “Гэсэн хэдий ч, энэ Салхины хэмнэл техник бол Салхины гүн гүнзгий үнэний үндсэн нууцаас ч илүү зүйл байж болох юм.”
Линлэйн Салхины хэмнэл техник машид хүчирхэг техник.
Гэхдээ Салхины хэмнэл бол Хэмжээст ирмэг шившлэгийн хамгийн анхан түвшний, үндсэн суурь зүйл. Тэр ч бүү хэл, материаллаг, физик дайралт бөгөөд, тулааны ки эсвэл хуягаар хамгаалагдсан байсан ч хэрэглэх боломжтой.
Гэхдээ Газрын гүн гүнзгий үнэний чичиргээнт дайралтаас илүү дээд түвшний дайралт. Чичиргээн дайсныхаа хуягийг эвдэлж чадахгүй, шууд л дотоод эрхтэнд нь гэмтэл учруулдаг.
“Энгийн Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтэнд, Цустягааныг ашиглахад л хангалттай.” Линлэй хөхрөн инээснээ. “Мэдээж, би зарим хүчирхэг Гэгээнтэн зэрэглэлийн оргил түвшний хүнтэй ч таарах юм билүү.”
Гэгээнтэн зэрэглэлийн оргил түвшний мэргэжилтнүүд янз бүрийн түвшнийх.
Жишээлбэл, Ариун эзэн хаан болон Шитэлэй нар хоёул Гэгээнтэн зэрэглэлийн оргил түвшний мэргэжилтнүүд ч, Шитэлэй Ариун эзэн хаанаас сул дорой. Эцсийн эцэст, Ариун эзэн хаан Зөгнөлийн шидээр хичээллэдэг.
Эсвэл жишээлбэл, Цул илдний Гэгээнтэн Хэйдсон, хамгийн хүчирхэг Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтэн гэгддэг. Өнөөг хүртэл, нэг ч хүн түүнийг давж байгаагүй.
МЭдээж, Хэйдсонтой тулалдаж байгаагүй хүмүүс гэвэл, Ариун эзэн хаан, Харанхуйн хамба нар. Тэд түүнтэй тулалдаж зүрхлэхгүй, учир нь тэд өөрсдийнхөө байр суурийг алдах гэхгүй. Тэд ялна гэдэгтээ бүрэн итгэлтэй л биш бол тулалдахгүй.
….
Хөлөг онгоц дээрх тав дахь өдөр, үд дундад, Линлэйг нөгөө хэдтэйгээ ярилцан хоолоо идэж байхад, гэнэтхэн…
“Эзэнтээн, түргэлээрээ!” Бэбэгийн хоолой Линлэйн оюун санаанд дуулдлаа.
Линлэй огтхон ч эргэлзэлгүй, даруй Хэирүгийн өрөөрүү гүйхдээ. “Та нар хоолоо идэж бай.” гэв. Линлэй Хэирүгийн өрөөнд орж ирлээ.
Хаалга хаагдахад, Линлэй гайхширан ширтэнэ.
“Чичрэх.” Хар үүл ирвэсийн арьс булчин нь татваганана. Түүний биеийг хар гэрэл бүрхжээ. Хар үүл ирвэс өвдөлтөндөө нүдээ анина.
Үүнтэй зэрэгцэн, Хар үүл ирвэсийн биеийн бүтэц өөрчлөгдөж эхэллээ. Заримдаа дөрвөн савар нь цасан цагаан болж, тэгснээ хар болно. Заримдаа бүхэл бие нь цагаан цагаан болж байлаа…
ХАчирхалтай.
Хар үүл ирвэсийн толгой гайхалтай хар цэнхэр хоёр энергийн тойрогт хучигдлаа.
“Эзэнтээн, Хэирү ингээд байна. Би яахаа мэддэггүй.” Бэбэ эргэлзжээ.
Линлэй Хэйрүрүү харна.
“Хэйрү.” Линлэй оюун санаагаараа хэллээ.
“Э… Эзэнтээн. Би зүгээр ээ.” Хэирүгийн шаналсан хоолой Линлэйн оюун сананад дуулдана. Линлэй зовнилоо даран, харзналаа.
Линлэй Хэирүгийн толгойд анхаарлаа хандууллаа. Шидэт араатны хувьд толгой нь маш чухал хэсэг нь, энд тэдний шидэт цөм байрладаг.
Хар үүл ирвэсийн толгой байгаа хэсэг болон газар хоёрын хоорон дахь агаарт, цэнхэр хар энерги хурдтайгаар тасралтгүй хуйларна. Заримдаа хар энерги тэлснээ эргээд агшина, мөн цэнхэр энерги ч гэсэн өсөж байлаа.
Энэ нь ахин дахин давтагдана.
Тэгээд, тэр хоёр гэнэтхэн аймшигтай их хүчийг гаргалаа. Үүнд Линлэй хүртэл цочирдов. Энэ хоёр энерги тэсэрсэвэл, хөлөг онгоц бүхэлдээ чичирхийллээ.
“Чичрэх.” Линлэй бие гэнэтхэн хар хайрсанд хучигдлаа. Багахан ч эргэлзэлгүйгээр, Линлэй даруй Луугийн хувиралдаа оржээ.
Хэрэв тэр Луугийн хувиралдаа ороогүй байсан бол, энэ энергийн тэсрэлтийг Линлэй өөр дээрээ хүлээж авч чадахгүй байх байсан. Линлэй сэтгэл хөдлөлгүй хар алтан нүдээрээ Хар үүл ирвэсрүүгээ ширтэнэ.
Гэнэтхэн, өнөөх хар цэнхэр хоёр энерги эргээд тогтуун болоод Хар үүл ирвэсийн гавалд нь нэвчин орлоо. Тэгээд, Хар үүл ирвэсийн бие ч тавьран, хувирал нь зогслоо.
Линлэй амьсгаа авлаа.
Одоо бол, Хар үүл ирвэсийн бие бүхэлдээ цусан сувдаар хучигджээ. Түүний бие болоод сүнс нь өөрчлөгджээ.
Хар үүл ирвэс нүдээ нээгээд, Линлэйрүү талархсан харцаар харлаа.
“Амжилттай юу?” Линлэй ийн хэлээд инээмсэглэснээ эргээд хүн төрхөндөө орлоо. Тэр зөвхөн дээд хэсгийнхээ хувцсыг л уржээ.
“Тийм ээ. Эзэнтээн.” Хар үүл ирвэсийн уруулнаас хүний хэлээр ийн хэлэх нь дуулдлаа.
Хар үүл ирвэсийн биенээс цэнхэр гэрэл гарч, аажуухнаар цусан сувднууд нь арилж, эргээд гялалзсан хар өнгө нь сэргэлээ.
“Муугүй шүү.” Бэбэ Хар үүл ирвэс дээр хөвж очоод. “Гэгээнтэн зэрэглэлийн шидэт цөм дэмий үрээгүй чинь сайн хэрэг. Эс бөгөөс..” гэхэд.
Хэирү алсыг ширтэнэ.
Хэрэв тэр бүтэлгүйтсэн бол, Бэбэ түүнийг химх нүдэх байсан.
“Хангалттай. Гарцгаая.” Линлэй хувцсаа сольж өмсөөд ийн хэллээ.
Луугийн хувиралд орсны дараа түүний хувцас урагддаг тул, Линлэй орон зайн бөгжиндөө зуун хувцас аваад хадгалчихсан. Гэхдээ мэдээж, одоогийн Линлэйн хувьд, хувцас авахдаа зарцуулсан мөнгө нь харьцангуй бага.
….
Завин дээрх зургаа дахь өглөө, эцэст нь тэд боомт дээр ирцгээлээ.
“Эцэст нь нэг юм ирлээ.” Ребека, Лина болон Женне нарын нүд гялтгана. Гэхдээ энэ мөчид, тавцан дээр, чанга дуутай тэсрэлт болсны дараа, хүмүүс инээлдэж эхлэв.
“Ххмм?”
Линлэй, Засслэр, болон бусад нь тавцанруу харлаа, энэ бүх хугацаанд Баркерын ах дүүс тавцан дээр бэлтгэл хийж байсан.
“Баркер, та тав хурдал. Бид эрэг дээр ирчихлээ.” Ребека чангаар хашхирлаа.
“Очиж байна аа.” Баркерын ах дүүс инээлдэн ирцгээлээ. Линлэйн нүдэнд тэд, ихэд баяр баясалтай байгаа харагдана.
Бакерын ах дүүсийн царайг хараад Линлэй гайхширч эхэллээ. “Эд нарын… нэг нь дахиад хязгаараа давчихсан юм байх даа?” гэв.
Одоо бол, таван ах дүүсийн хоёр том ах нь болох Баркер болон Анк нар л Гэгээнтэн зэрэглэлийн хүчтэй болцгоосон. Бусад нь, хүн төрхөндөө байхдаа 8-р зэрэглэлийн оргил түвшнийх хэвээр байгаа.
“Ноёнтоон.” Бакерын царай сэтгэл хөдлөлөөр дүүрэн. “Гэйтс хязгаараа давчихлаа.” гэв.
“Гэйтс хязгаараа давсаан?”
Хэдийгээр урьдчилан таамаглаж байсан ч, Линлэйн сэтгэл ихэд хөдөллөө. Тэр Гэйтсийн зүгрүү ухас хийн харлаа. Ихэвчлэн дэггүй томоогүй байдаг тэр одоогоор толгойгоо маажаад баяртайгаар инээж байлаа.
Тэднийг хөлөг онгоцонд суугаад Басилыг орхих үед, Линлэйн хүчинд дөрвөн Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчид байсан. Линлэй, Бэбэ, Баркер болон Анк. Гэхдээ газардах үед, Линлэйн хүчин зургаан Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтнүүдтэй болсон байлаа.
Эзэнт гүрэн хүртэл ийм хүчирхэг хүчинтэй болгоомжгүй харьцаж зүрхлэхгүй.
Хар үүл ирвэс Хэирүгийн араас Гэйтс, Линлэй эрэлхэгээр хашхиран. “Хаха, бүгдээрэй бууцгаая! Бид хааны нийслэлийг зорино!” гэхэд.
“Явцгаая!” таван ах дүүс баяртайгаар хашхиралдацгаалаа.


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s