Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 56]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 8, Арван мянган километрын аялал – Хэсэг 56, Шидэт цөм
“Салхи байгаа газарт, илд гарч ирнэ!”
Энэ үгийг сонсоод Майкэкан үнэхээр цочирдлоо. Хэрэв тэр Линлэйтэй биечлэн тулалдаагүй байсан бол, энэ үгийг сонсоод хоосон зүйл гэж бодох байсан биз. Гэхдээ, тэр аймшигтай хурдан илдний дайралтыг өөрөө мэдэрч байлаа, энэ хурда өөрийнхөөс нь 10 дахин үгүй ээ, 100 дахин хурдан байв.
Түүнд тэднийг хаах арга байгаагүй тул, тулааны ки-гээрээ л хамгаалж байлаа.
Хүчний хувьд, Линлэйг бүрэн давуу талтай байгааг Майкэкан ойлгожээ.
“Линлэй, чи салхитай нэг бүхэл болсон талаар ярьж байсан. Би… чиний юу гэх гэснийг ойлгосонгүй.” Майкэкан ийн хэлэхэд, хөмсөг нь багахан үрчилзэж байлаа.
Линлэй юу ч нуухыг оролдсонгүй. Тэрээр инээгээд, “Майкэкан, та ойлгож байгаа байх, салхи өөрөө ямар ч хэлбэр дүрсгүй үл үзэгдэгч зүйл, гэхдээ аянга шиг хурдан эсвэл маш удаан тайван байдаг. Миний Салхины гүн гүнзгий үнэн бол, үнэн хэрэгтээ, Салхины хуулийн багахан хэмжээний ойлголт дээр үндэслэгдсэн зүйл.”
“Хууль.” Майкэканы нүд гайхширлаар дүүрэн байлаа. “Үнэний хамгийн дээд хэлбэр.”
Элементийн төрөл бүрийн хуулиуд машид гүн гүнзгий бас нууцлагдмал. Үнэндээ, Хуулиудын нэгийг нь хангалттай хэмжээнд ойлгож эзэмшсэн нэгэний сүнс элементийн ертөнцтэй тэнгэрийн гялбаагаар холбогдож, Тэнгэрлэг оршихуй зэрэглэлд ордог.
Линлэйн хувьд, тэр ердөө л Хуулийн гадраас дөнгөж хумсалж байгаа төдий.
Газрын гүн гүнзгий үнэн эсвэл Салхины гүн гүнзгий үнэн хоёрын аль альнаас нь Линлэй яг л хэмжээлшгүй их далайн ганц дусал шиг, багахан хэсгийг нь л ойлгосон.
“Салхитай нэгдсэнээр, миний илд салхитай бол хаана ч гарч ирж чадахаар болсон. Гэхдээ энэ төрлийн техник илдний бүтэцтэй холбоотой маш өндөр шаардлагатай, учир нь илд нэг газраас нөгөө газарт нүд ирмэх зуурт шилжиж очихын тулд, асар их хэмжээний дарамт илд өөр дээрээ авдаг.” Линлэй инээмсэглэснээ. “Хэрэв шаардлага хангаагүй байсансан бол, ингэж салхитай нэгдэж энд тэнд шилжиж чадах байсан гэж үү?” гэлээ.
Линлэй салхитай нэг болсон ч, түүний бие дээрх шилжилтийн дарамтыг арилгах арга үгүй юм.
“ХАха, шилжилт ий? Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийн тулаанч хүртэл ийм зүйл хийж чадахгүй биз.” гээд Майкэкан санаа алдлаа.
Хэр хүчирхэг мэргэжилтэн байлаа ч, бүүр Дайны бурхан байлаа ч, тэд аянга шиг хурдан хөдөлж чадна. Гэхдээ хэн ч шилжиж чадахгүй. Хэдийгээр хүмүүс шилжилтийн талаар ярьдаг ч, тэр бол ердөө л Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчид тулааны үеэр хурдан хөдөлсөнг нь хэлж байгаа аж.
Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтэн хэтэрхий хурдан. Энгийн хүмүүс тэднийг нэг бол энд эсвэл тэнд гарч ирэхийг нь л хардаг. Тэдэнд энэ нь яг л тэд шилжиж байгаа юм шиг харагддаг.
Үнэндээ, тэд огтхон ч шилжилт хийгээгүй.
Хэдийгээр тэгж болдог байлаа ч, Дайны бурхан шиг нэгэн хүртэл тийм зүйлийг чадахгүй.
“Майкэкан, таны техникийн тухайд? Яг юу юм бэ? Би таныг огт мэдрээгүй. Би намайг тойроод тоолж баршгүй олон жадны сүүдэр байгааг л мэдэрсэн.” Линлэй ийн асуугаад Майкэканруу ширтлээ.
Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтнүүдийн тулааны үеэр, маш хурдтайгаар илүү зүйл сурах боломжтой болдог. Мэдээж, Линлэйн энэ боломжийг алдахыг хүсээгүй.
Майкэкан хөхрөн инээгээд. “Үнэндээ, энэ төрлийн дайралт нэлээд түгээмэл. Товчхондоо бол, ихэвчлэн Гэгээнтэн зэрэглэлийн оргил түвшний тулаанчид ашигладаг.”
“Өө?” Линлэй гайхширан Майкэканруу харлаа.
“Өмнө нь, Дайны бурхан Дээд санваартантай тулалдаж байх үед, олон мэргэжилтнүүд ‘Бурхны ертөнц’-ийн аймшигтай хүчийг харсан. Тэрний дараа, олон Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчид Бурхны ертөнцийн нөлөөг хуулбарласан дайралт бүтээхийг хүссэн. Үнэндээ, миний сая ашигласан дайралт бол ‘Дуураймал ертөнц’ дайралт.” Майкэкан өөрөө өөртөө дургүйцэн инээлээ.
Линлэй Майкэканруу үргэлжлүүлэн харна.
Линлэй энэ дайралтын төрөл ард байгаа зарчмыг мэдэхийг хүснэ.
“Үнэндээ, энэ дайралтын төрөл их үр дүнтэй.” Майкэкан сэтгэл нь хөдлөн. “Жишээлбэл, би Галын хуулийг ойлгох замдаа явж байгаа.”
Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтнүүд олон янзын хуулиудыг ойлгох замаар явдаг. Тэд бүгд өөр өөрсдийнхдөө төвлөрдөг.
“Энэ ‘Дуураймал ертөнц’ дайралт, тулааны ки-н ганц тэсрэлтэн дээр суурилж, яг дэлбэрэх мөчид нь эргэн тойрныхоо газрын галын элементийн мөн чанарыг дуудан, ойр хавын 100 метр дэх газрыг галан далайд автуулдаг. Би өөрийнхөө тулааны ки-г галын элементийн мөн чанартай хослуулж, бүхэл галан далайд өөрийнхөө аураг шингээсэн, тэгснээр миний жинхэнэ биений байршилыг тогтоох боломжгүй болж байгаа юм.”
“Гэсэн хэдий ч, энэ миний удирдлаганд байдаггүй. Элементийн мөн чанарынхаа ганц жинхэнэ дайралтыг л би тулааны ки-гээрээ удирдаж чадна. Хэрэв би бусад бүх жадны сүүдрүүдээ удирдаж жинхэнэ дайралт хийж чаддаг байсан бол, чи том асуудалд орох байсан юм.” Майкэкан ийн хэлээд инээлээ.
Линлэй ойлгож эхэллээ.
Энэ дайралтын үндсэн зарчмууд нь маш энгийн юм. Элементийн мөн чанарыг удирдаг тун хэцүү.
Жишээлбэл, ‘тулгах’ тэнгэрийн хүчийг зээлдэг ч, энэ нь ‘Дуураймал ертөнц’-өөс өөр. Бүрэн удирдлагандаа байлгахыг шаарддаг! Товчхондоо, Гэгээнтэн зэрэглэлд эргэн тойрныхоо газрын бүх элементийн мөн чанарыг удирдах боломжгүй.
Гэхдээ Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтнүүд маш ухаалаг. Тэд тулааны ки-гээ тэслэн, элементийн мөн чанартай нэгтгээд, элементийн мөн чанарыг удирдахдаа ашигладаг. Хэдийгээр их хүчин чармайлт болон тулааны ки шаардаг ч, тэд бараг л энэ ‘Дуураймал ертөнц’-ийг бүтээж чадсан.
Гэхдээ, элементийн мөн чанар удирдалтын хувьд ‘Бурхны ертөнц’-ийн техникүүдээс доогуур.
Линлэй Алуурчдын хаан Цезарийг Бурхны ертөнцийн хүчийг ашиглан, Гэгээнтэн зэрэглэлийн Шитэлэй болон өөр хоёрыг нь хэрхэн нүд ирмэхийн зуурт хөдөлгөөнгүй болгосныг харсан.
Тэр бол аймшигтай элементийн мөн чанарыг удирдалт байсан.
Тэрэнтэй харьцуулахад, ‘Дуураймал ертөнц’ маш дорой.
“Энэ Дуураймал ертөнц ихэд хүчирхэг. Хэдийгээр их хэмжээний тулааны ки ашигладаг ч, ойлголтын өндөр түвшинтэй хүн бол нэг доор арван сая дайралт үүсгэх боломжтой. Түүнчлэн, нэг биеийг нуух боломжтой. Энэ миний Сэржигнэх салхи техникээс ч хүчирхэг юм. Ганц сул тал нь хэтэрхий их тулааны ки ашигладаг, их гарзтай.”
Гэхдээ, Линлэй дараа нь түргэн гэгч нь толгойгоо сэгсэрлээ.
“Үгүй. Энэ бол зүгээр л Бурхны ертөнцийн чадварыг дуурайлгасан ухаалаг бяцхан техник. Хэдийгээр элементийн мөн чанарыг удирдах хүний чадварыг шалгах ч, хүний Хуулийн үндсэн ойлголттой ямар ч хамааралгүй.” Линлэй энэ бэлтгэлийн замыг буруу гэдэгт итгэдэг.
Газар, гал, салхи, ус. Тус бүр өөрийн хуулиудтай, Газрын хууль гэх мэт.
Элементийн хууль бол бүрэн цогц барилга л гэсэн үг. Тоосго нэг бүр нь Хуулийн гүн гүнзгий хуулиудын нэг хэсэг. Хууль бүүр тоолж баршгүй олон гүн гүнзгий нууцуудтай.
Линлэй нэг нууцыг нь мэдээд, өөрийн чичиргээнт дайралтын техникэ хөгжүүлсэн. Энэ бол Газрын хуулийн дээд түвшний хуулиудын нэг.
Энэ тулааны дараа, Линлэй Майкэкан хоёрын хувцас бүрэн урагджээ. Гэхдээ мэдээж, Линлэйн өмд л урагдсан байлаа. Тэр хоёр хувцсаа солиод, инээмсэглэцгээгээд, уулнаас буулаа.
“Ссккааак!” Линлэй мөрөн дээрх, Бэбэ Майкэканруу час хийн дуугараад, соёогоо гаргалаа.
“Муу мэхлэгч. Ёстой нэг…” гээд Майкэкан дурамжхан инээлээ.
Линлэй ч гэсэн инээлээ. Линлэйн зааврын дагуу, Бэбэ Гэгээнтэн зэрэглэлийн хүчний ямар ч ул мөр үзүүлээгүй. Гагцхүү шаардлагатай үед л Линлэй өөрийнхөө тамга хөзрийг ил гаргана.
Сарны гэрэл доор, хоёр Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтнүүд хоорондоо инээлдэн ярилцаад Басилын нийслэлрүү буцацгаана.
Дараа өглөө нь, Майкэкан түүнийг яаж ч ятгасан, Линлэй хааны нийслэлрүү явахаар бат шийджээ. Майкэкан өөрөө тэднийг хүргэж өглөө, тэр Тэдэнтэй 100 км газрыг хамт тууллаа. Шөнө нь, тэр хэд Юлан голын боомт дээр ирцгээлээ.
Түрүүлээд, Майкэкан боомт дээр Линлэйд гурван давхар хөлөг онгоц бэлтгэхээр хүмүүс явуулчихсан байсан.
“Ноён Майкэкан, та цааш явах шаардлагаггүй дээ.”
Одоо бол, Линлэй Майкэкантай их сайха харилцаатай. Майкэкан тэдэнтэй хамт явж, боомт хүргэж өгчээ. Линлэй яахан Майкэканы энэ эелдэг занд талархахгүй байх билээ дээ?
“Линлэй дүү, би чамтай дахиад хэдэн сар байж чадаагүйдээ үнэндээ тун дурамжхан байна. Гэсэн хэдий ч, чи дүүтэйгээ уулзахаар яарч байгаа болохоор, чамайг энд үлдээх нь буруу гэдгийг мэдэж байна.” гэснээ Майкэкан үнэхээр нухацтайгаар. “Линлэй дүү, аюулгүй хүрч очоорой.” гэв.
Майкэканыг харж байхад, Линлэй тэр хэдийн хөлөг онгоц, Юлан голын урсгалыг даган, хойд зүгийг зорьлоо.
Юлан гол үнэхээр өргөн, бас голын урсгал их ширүүн.
Энэ хөлөг онгоц Линлэй тэр хэдийн түрээсэлсэн завиас ч сайн байлаа. Түүнчлэн, далайчдын чадвар нь их сайн ажээ. Хэдийгээр голын урсгалын чиглэл нэг зүгт ч гэлээ, тэд нар өмнөх хүмүүсээсээ хурдан явж байлаа.
“Энэ Юлан гол байх нь ээ? Үнэхээр том юм аа.” Баркерын ах дүүс голын урсгалыг хараад, нүд нь гялтганалдана.
Баркерын ах дүүс хойд зүгийн 18 Вант улсуудаас ирсэн. Тэд мөс цасанд хучигдсан тал л харж байснаас, ийм том гол харж байгаагүй.
Ребека Лина хоёр маш их баяртай байцгаалаа, Женне тэдэнд Юлан голын талаар хэлж байсан.
Одоо бол, Бэбэ Хэирү хоёр, хоорондоо архиралдан ярилцана.
Линлэй Бэбэг Гэгээнтэн зэрэглэл болсноос хойш Хэирү Бэбэгийн өмнө байхаас ичиж байгааг мэдэж байгаа. Эцсийн эцэст, Хэирү бол 9-р зэрэглэлийн оргил түвшний шидэт араатн. Тэр их бардам. Гэхдээ тэр одоо, Бэбэгээс болж оюун санааны гүн дарамтанд буй.
“Хэирү, нааш ир.”
Линлэй Хэирүрүү хараад, хөлөг онгоцны хоёрдугаар давхарыг зорьлоо. Бэбэ болон Хэирү Линлэйг дагацгаалаа. Одоо бол, хөлөг онгоцны хоёрдугаар давхар хов хосоон байв.
“Эзэнтээн, яагаад Хэирүг энд дуудаж авчирсан юм?” Бэбэ гэнэтхэн асуулаа. Гадны хүмүүс байсан тул, Бэбэ ярьж зүрхлээгүй, гэхдээ одоо, энд ямар ч гадны хүн байхгүй учир, тэр чөлөөтэй ярьж байв. Бэбэд үнэндээ хүний хэлээр ярих их хөгжилтэй байгаа.
Хэирү хүйтэн нүдээрээ Линлэйруу ширтэнэ.
Тэр Линлэйг ямар төлөвлөгөөтэй байгааг мэдэхгүй.
“Хэирү өмнө нь, Бэбэ та хоёр харанхуйн хандлагат Гэгээнтэн зэрэглэлийн цөм хүсэж байсан байхаа?” гээд Линлэй инээлээ.
Үүнийг сонссон, Хэирү Линлэйг яах гэснийг ойлгоод, нүд нь бүлтийлээ.
“Эзэнтээн, та түүнд Гэгээнтэн зэрэглэлийн цөмийг өгөх гэж байгаа юм уу?” Бэбэ таамаглажээ.
“Юу, чи эсэргүүцээд байгаа юм уу?” Линлэй Бэбэрүү харлаа.
Бэбэ баяртайгаар толгой сэгсрээд, Хэирүрүү харснаа. “Мэдээж үгүй. Хэдийгээр Хэирү хааяа жаахан бардамнадаг ч, тэр сайн нэгэн. Ирээдүйд, тэр намайг дагана биз дээ? Би Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан. Хэрэв миний дагагч надаас хэтэрхий сул дорой байвал, ичмээр биз дээ.” гэлээ.
Бэбэгийн үгийг сонссон, Линлэй инээдээ барьж дийлсэнгүй.
“Хангалттай. Хэирү, энэ Гэгээнтэн зэрэглэлийн цөмийг ид, тэгээд өрөөрүүгээ яв. Би хэнийг ч чамд саад болгуулахгүй.” Линлэй гараа сарвайгаад, Гэгээнтэн зэрэглэлийн харанхуйн хандлагат шидэт цөмийг өглөө.
Линлэй бага насныхаа явлыг эргүүлэн дурсана, Гэгээнтэн зэрэглэлийн ягаан шивээст баавгай болон Хуягт ирт нуруун луу хоёрын тулаан үнэхээр аймшигтай байсан болохоор Линлэй нууцхан санаа алдлаа.
Цаг хугацаа урсан өнгөрсөн. Одоогийн Линлэйн хүч Хуягт ирт нуруун луу эсвэл Ягаан шивээст баавгайгийнх шиг болсон. Гэхдээ тэр үед, түүний хийж чадах зүйл ганц нуугдах л байсан.
“Бэбэ, чи Хэирүгийн өрөөрүү яв. Түүнийг харж бай. Хэрэв Хэирүг хязгаараа давахаас нь өмнө ямар нэгэн зүйл болбол тэр даруй надад мэдэгдээрэй.” Линлэй Гэгээнтэн зэрэглэлийн шидэт цөм идвэл Хэирүд нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байлаа.
“За, эзэнтээн.” Бэбэ цээжээ тэнийлгэнэ.
Линлэй Гэгээнтэн зэрэглэлийн харанхуйн хандлагат шидэт цөмийг Хэирүд өглөө. Хэирү амаа нээгээд, Линлэйрүү талархсан байртай харна. Хэирүд Гэгээнтэн зэрэглэлийн шидэт цөм маш үнэ цэнэтэй зүйл. Тэрнээс гадна, Гэгээнтэн зэрэглэлийн шидэт цөм идлээ ч заавал хязгаараа давна гэж байхгүй. Бүтэлгүйтэж ч болно.
Гэхдээ Линлэй түүнд Гэгээнтэн зэрэглэлийн шидэт цөмийг өгсөн.
“Би Хэирүг урмыг минь хугална гэж бодохгүй байна.” Хэирү Бэбэ хоёр Хэирүгийн өрөөрүү явбал, Линлэй нууцхан санаа алдлаа. Тэгээд, гол тавцан дээр эргэж ирээд, Юлан голын урсгалыг ширтэнэ.
Энэ хөлөг онгоц хурдтайгаар хойд зүгийг зорино. Хар үүл ирвэс Хэирү, Гэгээнтэн зэрэглэлд хүрэх саадруугаа дөхөж эхэллээ.


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.