Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 55]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 8, Арван мянган километрын аялал – Хэсэг 55, Гэгээнтэн зэрэглэлийн тулаан
Хааны нийслэлийн иргэд Дайны бурхны 27 дахь хувийн шавийг авах баярт оролцож байсан бол, Баруун хойд мужаас холгүйхэн, Линлэй болон Майкэкан нар дарс уун баяртайгаар ярилцана. Тэд өнөө оройныхоо тулаанд бэлтгэж байлаа.
Өнөө орой, сар тэнгэрт өндөрт хөөрөхөд, ертөнц мөнгөлөг өнгөнд хучигдсан байх нь, хорвоо ертөнц бүхэлтэй самбай даавуунд ороогдсон мэт болжээ.
Басилын нийслэлийн гадна уулын жижигхэн уулын тэгш хэсэгт, Линлэй Майкэкан хоёр мөр зэргэцэн явцгаах ба Линлэйн мөрөн дээр Бэбэ сууж байлаа. Энд тэднээс өөр хүн байсангүй.
Тулааны цорын ганц гэрч бол Бэбэ.
Уулын энэ жижиг тал хэсэг тэв тэгш бас хоосон ажээ. Тэр хоёр уулын оргил дээр зогсоцгооно. Салхи салхилбал тэдний хувцас салхинд намирна.
Линлэй болон Майкэкан хоёр нэг нэгэнрүү харвал, нэг нэгнийхээ нүдэнд нуугдсан утга агуулгыг ойлгоцгоов.
Бэбэ Линлэй мөрөн дээрээс үсрэн буувал, Линлэй дээгүүр хувцсаа тайлаад орон зайн бөгжиндөө хийлээ. Тэр хувирч эхэлбэл, хар хайрсанд бүхэл бие нь хучигдаж, дух, тохой, өвдөг зэргээс нь гадас цухуйж араас нь төмөр ташуур мэт сүүл ургаж, нүд нь хар алтан боллоо. Түүний хайрс цэнхэр гэрлийн цацраг ялгаруулж байлаа. Линлэйн биенээс их хэмжээний хүч ялгарвал, эргэн тойрных нь шороо болон жижиг чулуунууд энергийн эргэлтэнд орж эхэллээ.
“Агуу дайчид амьдарсаар байна.” Майкэканы нүд бүлтийлээ.
“Вишш!”
Үүнтэй зэрэгцэн, Линлэй Майкэкан агаар хөөрөн солонгын хослол болон хувирлаа. Тэд газраас бараг 100 метрын өндөрт байлаа.
Майкэка гараа эргүүлээд, гүн хөх өнгийн жад гаргаад ирлээ. “Би эн жадыг авахын тулд 20 сая алтан зоос зарцуулсан. Би үүнийг аваад ‘Гүн хөх дөл’ гэж нэрлэсэн.”
Лилнэй ч гэсэн гараа эргүүлбэл, Цустягаан гараад ирэв.
“Би энэ илдийг Шидэт араатны уулын маш аюултай хэсгээс олсон. Нэрийг нь ‘Цустягаан’ гэдэг.”
Цустягааныг ашиглах чадварын хувьд, Линлэй 4-р түвшин буюу, Салхины гүн гүнзгий үнэн түвшинд хүрсэн. Гэсэн хэдий ч, Линлэй хамгийн эхний түвшин болох ‘Сэржигнэх салхи’ түвшинг л эзэмшсэн.
Гэсэн хэдий ч, Цустягааны өвөрмөц шинжтэй хослуулбал, Линлэй Майкэкны чадвартай дүйцэнэ гэдэгтээ итгэлтэй байв.
“Гэгээнтэн зэрэглэл надад хязгааргүй их хүчээр дүүрсэн мэт мэдрэмж өгч байна.” Цустягаан Бурхны илдээ бариад, Линлэй асар их итгэл мэдэрнэ. “Өмнө нь, Цустягаанаар Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчид хохирол учруулах боломжгүй байсан. Миний тулааны ки болон хүч хангалтгүй байсан болохоор, Цустягаан тийм ч хурц байгаагүй.”
Ихэнх мэргэжилтнүүдийн ашигладаг хурц зэвсгүүдийг энэ тэнгэрлэг эд зүйл болох Цустягаан Бурхны илдтэй зүйрлүүлж болно гэж үү?
Цустягаанд тулааны ки ашиглаагүй байсан ч, өөрийн ирээрээ, 7-р зэрэглэлийн шидэт араатнаас өлхөн хамгаалж чадна. Хэр олон зэвсэг ийм хурц байх билээ дээ?
Гэгээнтэн зэрэглэлийн тулааны ки гаргаж байгаа болохоор, үүний хурц байдал болон хүч нь бүүр ихээр өссөн.
“Тэгвэл, эхэлцгээе.”
Майкэканы бие тулааныг эцэс төгсгөлгүй хүснэ. Агаар дээр зогсож урт дээл нь салхинд намирч байтал, түүний бие гэнэтхэн дөлөнд хучигдах бөгөөд Гүн цэнхэр дөл жаднаас нь ч гал ялгарав.
Түүний бие бүхэлдээ галанд хучигджээ.
Жадаа барин галанд хучигдсан байх нь, түүнийг яг л тулааны бурхан мэтээр харагдуулна.
“Түүний тулааны ки үнэхээр тэр түвшинд хүрчихэж.” Линлэйн нүд бүлтийлээ.
“Бүүм!” Линлэй өөрийн тулааны ки-гээ тэслэвэл, гүн хар тулааны ки Линлэйн биеийг бүрхэн, Цустягаан илд идэвхжлээ. Гүн хар хайрс гүн хар тулааны ки-нд бүрхэгдвэл, Линлэй яг л чөтгөрийн ертөнцийн чөтгөр шиг харагдана.
Майкэкан инээмсэглэлээ.
Гэнэтхэн…
“Вишш!”
Линлэй Майкэканыг зам дахь агаараа цавчихыг л харлаа. Майкэканы гарт байсан жад, галаар шатаж, Линлэйн хязгааргүй их хүчний өөдөөс орон зайг сүлбэн ирлээ.
Энэ мөчид, энэ ертөнцөд ганц уг жад л байгаа мэт мэдрэмж төрж байлаа.
“Таг!”
Хачирхалтай, чөтгөрийн ягаан гэрэл орон зайг нэвтэлбэл, жадны үзүүр илдний үзүүртэй туллаа. Ингэх үедээ, Линлэй Майкэкан хоёр тулааны ки-гээрээ нэг нэгнийхээ зэвсгийг тэслэв.
“Бүүм!”
Хоёр Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтнүүдийн тэсэргээний хүч чөлөөлөгддөхөд бүх чигт аймшигт тэсрэлтийн дуу цуурайтлаа. Уулын доор байх бул чулуунууд хүртэл тулааны ки чөлөөлөгдөхөд хагарч байв.
Тэсрэлтийн дараа хурдтайгаар хоёр хуваагдаж байлаа.
“Ххмм?” Линлэй Майкэканруу хараад. “Түүний тулааны ки минийх хамаагүй хүчирхэг юм.” Луугийн цуст дайчдын төрөхөөсөө л асар их авъяас чадвартай байдаг. Гэгээнтэн зэрэглэлийн анхан түвшний Луугийн цуст дайчны тулааны ки энгийн Гэгээнтэн зэрэглэлийн дунд түвшний тулаанчийнхаас жаахаан бага байдаг.
Дөрвөн агуу дайчдн хувьд, Үхэшгүй дайчид хамгийн хамгаалалт өндөртэй нь, Барын судалт дайчид хамгийн хурдан нь, Ягаандөлт дайчид хамгийн хурдан эдгэдэг нь ч гэлээ, Луугийн цуст дайчид хамгийн хүчирхэг дайралттай нь.
Луугийн цуст дайчид тоглоом биш.
“Хаха гайхалтай. Миний дайралтыг ав!” Майкэкан чанга инээгээд Линлэйруу дахиад хурдтайгаар давшвал, гурван салаа зэрэглээ бий боллоо.
“Хурдаараа өрсөлдмөөр байна уу?” гээд.
Линлэй инээлээ.
Линлэйн бие сүүмэлзэж, Майкэканруу гурван салаа зэрэглээ болоод давшвал, тэр тэнгэрийн доор зурвас хийн алга боллоо.
“Хаах!”
Майкэкан одоо өмнөхөөсөө илүү догшин болж гурван зэрэглээ нь ес боллоо. Гэсэн хэдий ч, Майкэканы есөн сүүдэр гарт байх жадаа өөр өөр янзаар эргүүлнэ.
“Бам!”
Есөн зэрэглээ өөр өөрөөр жадаа эргүүлж байснаа, Линлэйруу чиглүүллээ.
Эхэндээ, Линлэй есөн жад харсан ч, жаднууд нууцлагаар эргэлдэж байснаа, гэнэтхэн, хорвоо ертөнц бүхэлдээ тоолж баршгүй жадны сүүдрээр бүрхэгдлээ.
Энэ тоо томшгүй жадны сүүдрээс Линлэйд зугтах газар байсангүй.
“ХАха…” Линлэй чангаар инээгээд, хуй салхи шиг боллоо. Нүд ирмэх зуурт, Линлэйн бие хуй салхи шиг эргэлдэж, эргэн тойрондоо чөтгөрийн ягаан гэрлийн тоолж барашгүй гялбаа түгээлээ..
Тоолж барамгүй жадны сүүдэр тоолж барамгүй ягаан гэрлийн гялбаанд хаагдлаа.
Майкэкан цочирдож орхижээ.
“Хуй салхи техник – Бутаргах!”
Линлэй чангаар хашхираад, Майкэканы зүгт аварга дайны алх дэлслээ. Нүд ирмэх зуурт, Цустягаан арван мянган өөр илд болон хувирлаа.
Илднүүд машид хөнгөн авч, Майкэканы жадтай тулах үедээ, тус бүр нь аянгын хүчийг мэдрүүлнэ.
Хүнд зүйлийг хөнгөн мэт өргөх!
“Бам!” “Бам!” “Бам!” “Бам!”
Линлэйн бүхэл бие хуй салхи болон хувирна, Майкэканд тэнгэр Линлэйн тусламжтай тогтож байгаа мэт мэдрэмж төрнө. Хамгийн хачирхалтай нь, Линлэйн гарт байсан илд алга болсноо эргэж гарч ирж байв.
Хэдэн дараалласан дайралтнаас болж, Майкэкан хүчээр газарт буухаас өөр сонголт үлдсэнгүй.
“Бам!”
Майкэкан газарт хүчтэй газардвал, эргэн тойронд нь шороо босно. Майкэканы биенээс төөнөх дөл улам халаан болж, харц нь илүү догшин болов.
Линлэй ч гэсэн газарт хүчтэй газардлаа. Гүн хар тулааны ки-д бүрхэгдсэн Линлэйн аура Майкэкантай харьцуулахад эсэргээрээ байлаа.
Эзэрхэг, харанхуй бас нууцлаг.
Майкэканы толгойноос нь доошлон цээжрүү нь харлаа.
Хувцасных нь доороос шинэхэн цус асгарвал, дөлнийх нь халуунд ууршиж байлаа. Гэхдээ Майкэканы цустай хувцсыг харвал тэр шархадсан нь илт байв.
“Линлэй, би чиний хөдөлгөөнийг ойлгож байна, гэхдээ нэг зүйлийг ойлгохгүй байна. Яаж чи Цустягааныг салхитай яаж ийм сайн нэгтгээд байгаа юм бэ?” Майкэкан Гэгээнтэн зэрэглэлийн маш туршлагатай тулаанч.
Тулгах түвшин тэнгэр газрын хүчийг зээлдэг.
Гэхдээ Линлэйн дайралтандаа дэмжихийн тулд ашиглаж байсан байгалийн хүч үнэхээр аймшигтай байсан юм
“Мэдээж, тэнгэр газраас зээлж болох энерги хязгаартай. Тиймээс л маш түвэгтэй хамгаалалт…” гэснээ инээмсэглээд, Линлэй Цустягаанаа агаар дээр өргөснөө, гэнэтхэн, мурилзуулж эхэллээ.
Хэрэв чи илдээ хатуу хурц байлгахыг хүсвэл, илд чинь огт уян хатан байж болохгүй гэсэн урьдчилгаа нэг шаардлагатай байдаг.
“Энэ… энэ уян хатан илд хэрэг үү?” Майкэкан ихэд цочирдлоо.
Дараа нь, Линлэй түүнрүү Цустягааны мурилзсан хөдөлгөөнийг ашиглан дайрлаа. Гэсэн хэдий ч, Линлэйг тулгахыг ашиглах үед, илд гэнэтхэн алга болоод, хаа нэгтээгээр гэнэтхэн гараад ирлээ.
Энэ тулгах түвшинг ашиглах өөр нэг арга юм.
“Тийм. Энэ бол уян хатан илд.” Линлэйн ийн хэллээ.
“Гэхдээ миний Гүн хөх дөл жадтай яаж уян хатан илдээр тулалдаж болдог юм?” Майкэкан ихэд цочирдсон байв.
Тиймээс л уян хатан илд тулааны ки-гээс бол хатуурдаг. Гэхдээ яаж тулааны ки-д хариу үзүүлдэг зэвсэг байж болох билээ?
Майкэканы Гүн хөх дөл жад маш үнэтэй жад.
“Энэ бол тэнгэрлэг эд зүйл.” Линлэй огт нуусангүй.
“Тэнгэрлэг эд зүйл.” Майкэкан гайхширан толгойгоо дохисоноо хөхрөн инээгээд.
“Гайхалтай. Линлэй, дараа нь би өөрийнхөө үхлийн дайралтаа хийлээ шүү. Болгоомжтой байгаарай.” гэхэд.
“Би ч гэсэн ашиглаагүй онцгой дайралтаа ашиглалаа.” Линлэй тун итгэлтэй байлаа.
Одоо бол тэд байгаа байгаа газраасаа нэгнээ ширтэнэ.
“Хаааа!”
Майкэкан гэнэтхэн хөдөлж эхэллээ. Тэр жадаа өргөөд, тэнгэррүү заалаа. Гэнэтхэн, Майкэканаас эцэс төгсгөлгүй галан давалгаа бүх зүгт давалгааллаа.
Нүд ирмэх зуурт, хэдэн зуун метр газар бүхэлдээ галан ертөнцөд хучигдлаа.
Линлэй бүслэгджээ. Тэрээр хар алтан сэтгэл хөдлөлгүй нүдээрээ ажиглана зогсоно. Энэ Галан ертөнцөд, Майкэканы жадтайгаа байгаа дүрс энд тэнгээс нь үзэгдэнэ.
Дарамт!
Энэ Галан ертөнц Линлэйг ихэд дарамталж байсан бөгөөд тэр тулгахын хүчинд ойртож чадахгүй байв.
“Сүнхх…” Нэг жад гэнэтхэн агаар сүлбэн Линлэйг чиглэлээ. Тэр нь галнаас хуйлран гарч ирэх жинхэнэ галт лууг үүсгэв.
Яг энэ үед…
Линлэй ард, Майкэкан Линлэйн зүгт жадаа чиглүүлэн гарч ирлээ.
Урд нь нэг, ард нь нэг. Линлэйд зугтах газар байсангүй.
“Сэржигнэх салхи!”
Линлэйг хөдөлж эхлэхэд, Цустягаан уян хатан илд гэнэтхэн тоолж баршгүй олон хорт могой болоод, Линлэйн энд тэндээс дайрах жадны сүүдэррүү дайрлаа. Илд жад хоёр тулах бүрт, хүчтэй тэсрэлт гарна. Хүчирхэг галт луу олон тоон аварга могойнд бүслэгдсэн байх агаад, могойнууд бас тэсэрч байлаа.
“Сап!” Майкэкан Линлэйн араас жадаа чичлээ.
Гэхдээ Цустягаан уян хатан илд хойш сунаж гарч ирээд жадыг хаалаа. Уян хатан илд жадыг хаавал, Линлэй ч гэсэн тэр даруй Майкэканаас зайгаа барьлаа.
“Бам!” “Бам!” “Бам!” “Бам!”
Линлэй болон Майкэкан нарын эргэн тойронд гэнэтхэн салхи босвол, Линлэйн гар дахь Цустягаан зүг бүрт ягаан аянгын ниргэлт тараалаа. Нүд ирмэх зуурт, Галан ертөнц эвдрэн нээгдлээ.
Линлэй хэдийнээ Майкэканы байршилд иржээ.
“Сүпп!” “Сүпп!” “Сүпп!” Цустягаан илд алга болоод эргээд гарч ирнэ. Майкэканы нүдэнд, энэ нь өөрийг нь тоолж барамгүй олон илдний үзүүр ирж байгаагаар харагдана.
Маш хурдан байлаа. Хэтэрхий хурдан байсан болохоор, Майкэкан эднийг бүгдэнг нь хааж чадалгүй бөгөөд тулааны ки-гээрээ хамгаалахаас өөр сонголт үлдсэнгүй.
Тоолж барамгүй олон илдний үзүүр тулааны ки-н хамгаалалтын давхаргыг сүлбэх агаад дайралт бүр их хүчирхэг байлаа. Гэнэтхэн тэсрэх дуу сонсдоход, тулааны ки-н давхарга эвдэрч, уг эвдрэх үеийн хүчнээс болоод газар чичирж, 10 гүн хагарал үүсгэсэн байлаа. Энд тэндгүй тоос босно.
Хэсэг хугацааны дараа, тоос шороо намжив.
Майкэканы хувцас бүхэлдээ урагджээ.
Тэрээр Линлэйруу хараад инээснээ, толгой дохиод. “Би ялагдлаа.” гэв.
Гэхдээ Линлэй гайхширан түүнрүү хараад. “Майкэкан, яагаад галан ертөнц дахь жадны сүүдрүүд чинь яагаад тийм сул байсан юм бэ? Миний илд тэднийг амархан гэгч нь хэмхэлж байсан. Хэрэв тэдгээр дайралтнууд жинхэнэ байсан бол, би ялагдах байлаа.” гэв.
Линлэйн ойлголт хэдийнээ маш өндөр түвшинд хүрсэн. Тэр жадны сүүдрийг жинхэнэ дайралт болох боломжтой байсныг мэдсэн. Товчхондоо, тэдгээр тоолж барамгүй олон жадны сүүдрүүд жинхэнэ жаднууд байж болно. Хэрэв тийм байсан бол, тэднийг хаах их хэцүү байх байсан. Тэгтэл, тэднийг хаах ихэд амархан байлаа.
“Хаха, хэрэв тэд жинхэнэ байсан бол, би Гэгээнтэн зэрэглэлийн оргил түвшний мэргэжилтэн байх байсан юм.” Майкэкан ийн хэлээд инээснээ. “Миний одоогийн Галан ертөнц ийм л түвшнийх.” гэснээ.
“Яаж чиний Сэржигнэх салхи тийм хурдан байгаа юм бэ? Биднийг эхлэх үед ашигласнаас чинь ч аймшигтай байлаа.” Майкэкан тээнэгэлзэн асуухад.
Линлэй тайлбарла. “Биднийг тулалдаж эхлэх үед, би тулгах техникдээ салхины хүчийг л зээлсэн байсан. Сэржигнэх салхи бол Салхины Гүн гүнзгий үнэн дээр тулгуурласан зүйл. Илд салхитай нэг болсноор, салхи байгаа газарт, илд гарч ирж чадна.”
Сэржигнэх салхи үнэхээр хурдан. Бүүр аймшигтай хурдан байсан юм.
Линлэй Цустягаан илднийхээ өвөрмөц шинжийнх нь ачаар л энэ аймшигтай техникийг хөгжүүлж чадсан. Цустягаанаар энэ техникийг ашиглавал, нүд ирмэх зуурт Линлэйд арван сая илдний дайралт хийх хүртэл хэцүү байхгүй.


Өмнөх

Дараах

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s