Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 54]

5 comments

Өмнөх

Дараах


Ном 8, Арван мянган километрын аялал – Хэсэг 54, Хувийн яриа
Жиакэси овгийн цайз үнэхээр том гэхдээ ихэнх хүмүүс эндэхийн ‘амар амгалангийн хүрээлэн’ гэдгээр нь илүү мэднэ.
Учир нь тэнд Майкэкан амьдардаг. Тэнд эхнэр болон гурван үйлчлэгч нартайгаа амьдардаг бөгөөд Майкэканы зөвшөөрлөөр л хүмүүс л оруурлдаг. Мэдээж овгийн ахлагч болон түүний хүү зөвшөөрөлгүй орох эрхтэй.
Амар амгалангийн хүрээлэн их том. Тэр том талбайн хагасаас илүүг нь мод цэцэгс эзэлдэг. Цайз ч тэр цэцэрлэгийн дотор ч тэр элдэв чимэг маяггүй. Энд зуун хүн амьдарсан ч өлхөн багтана.
Линлэй болон түүний нөхөд энд уригдсан билээ.
Ногоон үстэй, үзэсгэлэнтэй эмэгтэй Линлэй тэр хэдийг хүрээлэн рүү замчлан байрлах газрыг нь зааж өглөө.
“Блисс зоог бэлд. Сүүлд Хайдсоныг ирсэн үеийнх шигийг.” хэмээн Майкэкан үзэсгэлэнтэй үйлчлэгчдээ хэллээ.
“Мэдлээ, эзэнтээн.”
Ногоон үст эмэгтэй үнэхээр гайхсан байлаа. Майкэкан зочид хүлээж авах үедээ их шулуухан байдаг. Тэр гагцхүү Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчтай уулзахаараа л ингэж ярьдаг.
“Ийм залуудаа Гэгээнтэн зэрэглэлд хүрсэн гэж үү?” хэмээн Блисс Линлэй рүү харахад Линлэй дуугаа хураан зогссоор л байв.
Майкэкан Линлэй руу хандан инээгээд.
“Линлэй, хэдийгээр чи Баруун хойд мужид удаан хугацаанд байсан ч, би чамд Баруун хойд мужийн жинхэнэ амтыг амтлуулмаар байна.” гэв.
“Жинхэнэ амт?” хэмээн Линлэй хөмсгөө өргөн хэллээ.
Линлэй зочид буудалд байхдаа хамгийн чанартай хоол захиалдаг байсан. Линлэй шиг түвшинтэй хүмүүст мөнгө бол санаа зовоох зүйл биш.
“Мэдээж, мужийн нийслэлийн зоогийн газрууд сайн хоолтой. Гэхдээ зоогийн газрууд хамгийн чанартайг нь долоо хоногт нэг л удаа бэлтгэдэг. Тэдгээр гайхалтай онцгой амтыг мөнгө төлөөд ч авч болдоггүй юм шүү” хэмээн Майкэкан бахархалтайгаар хэллээ.
Майкэканд ердөө хоёрхон хобби бий.
Нэг нь сургуулилт хийх.
Нөгөө нь дэлхий дээрх амттай гэсэн бүхнийг идэж үзэх.
Гайхалтай зүйлийг амтлах боломж тохиолдоогүй бол, тэр хүний амьдрал ямар ч утга учиргүй гэж Майкэкан боддог.
“Тэгэхээр өнөөдөр, би таны санал болгосон бүхнийг хүртэх ёстой болох нь.” хэмээгээд Линлэй инээлээ.
Одоо Линлэй Мйакэкан хоёр гол танхимд зогсож байсан бөгөөд, Бэбэ Линлэйн мөрөн дээр сууж байлаа. Баркэр болон бусад нь бүгд тус тусынхаа өрөө рүү орсон.
“Хрм?” гэсээр Майкэкан Линлэйн мөрөн дээр байх Сүүдрийн хулганыг харан гайхан зогсоно.
“Линлэй би энэ шидэт араатнаас үнэхээр гайхалтай зүйл мэдэрч байна. Гэхдээ тэр яг л хар Сүүдрийн хулгана шиг харагдаж байна. Энэ…” Хар сүүдрийн хулгана бол сүүдрийн хулгана дотроо хамгийн сул дорой нь. Гэхдээ Линлэйн чадвараас авч үзвэл, тэр зүгээр ч нэг сул дорой шидэт араатан биш гэдгийг тэр мэдэж байлаа.
Бэбэ аль хэдийн Гэгээнтэн зэрэглэлд хүрсэн.
Үнэндээ Бэбэ өөрийнхөө аураг дарж байгаа. Гэгээнтэн зэрэглэлийн дайчид өөрсдийн аураг нууснаар өөрсдийн дайсандаа өөрсдийнхөө хүчийг мэдэгдүүлэхгүй байх ач холбогдолтой.
“Бэбэ бол 9-р зэрэглэлийн оргил түвшний шидэт араатан.” хэмээн хэлээд Линлэй инээлээ.
Харин Линлэйгийн мөрөн дээр байсан Бэбэ Майкэканруу хорсолтойгоор сарвуугаа гаргалаа. Линлэйн хувьд Бэбэгийн Гэгээнтэн зэрэглэлд хүрсэн гэдэг нь тамга хөзөр нь.
Бэбэ Гэгээнтэн зэрэглэлд орохоосоо өмнө ч аймшигтай байсан. Одоо тэр Гэгээнтэн зэрэгт хүрсэн болохоор Линлэй Газрын гүн гүнзгий үнэнг ашиглахгүй л бол Бэбэд илд давуу ялагдана.
Гэхдээ Гэгээнтэн зэрэглэл дотор Линлэйн Газрын гүн гүнзгий үнэнг давах хичнээн хүчтэн байгаа билүү дээ? Гэсэн ч, Гэгээнтэн зэрэглэлийнхэн бүгд Бэбэтэй эн зэрэгцэхгүй.
“9-р зэрэглэлийн хар Сүүдрийн хулгана аа?” хэмээн Майкэкан гайхан асуулаа.
“Энэ талаар хангалттай гэж бодож байна. Ойрын өдрүүдэд би хааны нийслэлийг зорих санаатай байна. Тийм болохоор бид тулаандаа анхаарвал зүгээргүй юу?” хэмээн Линлэй асуухад.
“Удахгүй явна аа? Би чамайг бидэнтэй хамт байна гэж бодсон юмсан. Хэрвээ бид хоорондоо тулалдвал бидэнд аль алинд нь туршлага болно. Гэхдээ чи хааны нийслэл орох ажилтай байгаа бол… ингэвэл яаж байна? 3 өдрийн дотор, хотын гаднах уулын жижигхэн тал хэсэгт тулаанаа хийе.” хэмээн McKenzie урам нь хугарсан байдалтай хэлэхэд.
“Надад бол болно.” хэмээн Линлэй зөвшөөрөн толгой дохилоо.
“Алив, миний бэлтгэлийн талбайруу явъя.” хэмээн Майкэкан Линлэйд эелдгээр хэлэн дагуулан явлаа.
Линлэй Майкэканы зочломтгой занг бахдан байхад, Вартон Нина хоёр хааны нийслэлийг орхин Дайны Бурханы сургуулийг зорьсон байлаа.
Дайны Бурханы сургууль нь өндөр уулын оройд байрладаг. Тэр уулыг Дайны Бурхан уул гэдэг.
“Дайны Бурхан өөрийн сүүлчийн сурагчаа авснаас хойш хэдийнээ 200 жил өнгөрсөн байна. Хэдэн жилийн өмнө the Гоц ухаант илдний Гэгээнтэн, Оливье дайны бурханы урилгыг үл тоосон. Түүнийг өөрийг нь тоохгүй нэгнийг сонгоно гэж би үнэхээр төсөөлөөгүй.”
“Хэрвээ нэг л өдөр, би түүний гарын шавь нь болох өдөр ирвэл, би жаргалтайгаар үхэх болно оо.”
Нийслэлийн гадаах зам дээр хүмүүс битүү байх бөгөөд хоорондоо зогсолтгүй ярилцана. Дайны Бурханы сургууль хувийн асуудалгүй, бүхнээ зориулж чадах гарын шавь хайдаг. Гарын шавь нар нь хүндэт шавь нар шиг нь олон биш ч, газрыг чичиргэдэг. Хамгийн чухал нь хаан ширээнд шунадаггүй.
Эцсийн эцэст, өнгөрсөн 5000 жилд Дайны Бурхан Ориэн ердөө 20 гаран сурагч авсаны ихэнх нь үхсэн.
Эзэн хааны хувьд?
Өнгөрсөн 5000 жилийн хугацаанд зуу гаран удаа солигдсон.
Харц гаралтнуудын зүрхэнд хүчтэй дарамт байсан бол Дайны Бурханы сургуульд бол өөрийн шавиа бэлдэх нь энгийн л нэг аргуудынх нь нэг байсан. Цаг нь ирэх үед, тэд олон нийтэд хэн дараагийн шавь нь байх вэ гэдгийг зарлана.
Зарлах өдөр нь өнөөдөр.
Өглөө эрт гэхэд олон хүмүүс Дайны Бурханы уулын үүдэн цугларцгаасан байлаа. Вартон Нина хоёр энэ мөчийг алдалгүй харахаар иржээ.
Сүйх тэргэнд.
“Чи хэнийг дараагийн Дайны Бурханы сурагч болно гэж бодож байна?” хэмээн Нина асуулаа. Эзэнт гүрний гүнжийн нүдээр ч гэсэн Дайны Бурхан түүнээс хэд дахин өндөрт, хэний ч хүрж чадахгүй газарт байгаа мэт л байдаг. Нина төрсөн цагаасаа хойш Дайны Бурханыг нэг ч удаа харж байгаагүй.
Үнэндээ одоогийн эзэнт гүрний хаан Иоханн хүртэл Дайны Бурхантай уулзаж байсан удаагүй.
Гэхдээ түүний гарын шавь нар нь түүнтэй уулзах боломжтой байдаг. Үүнээс л, Дайны Бурханы сургуулийн гарын шавь нар үлэмж байр суурьтай болох нь харагдана. Өмнө нь, Дайны бурхныг гарын шавиа болгоё гэж байхад нь, Гоц ухаант илдний гэгээнтэн Оливье татгалзахад, хүн бүр зочирдоцгоосон..
“Дайны Бурханы онцгойлон сургах нэгэн бол давтагдашгүй авьяастай нэгэн байх ёстой. Ядаж л 9-р зэрэглэлийн дайчин, Гэгээнтэн зэрэгтэй ойрхон нэгэн байх болно.” хэмээн Вартон өмнөх зүйлсийг бодон хэллээ.
“Гэсэн ч энэ эзэнт гүрэнд чадварлаг 9-р зэрэглэлийн дайчид олон болохоор алийг нь гэж хэлэх хэцүү байна. Дайны Бурхан тэрнийг сонгох болно гэж хэлэхэд ч хэцүү юм.”
Гэнэт сүйх тэрэг зогслоо.
“Гүнжтээн, бид Дайны Бурхан ууланд ирчихлээ. Тэнд их олон хүн байна. Тийм болохоор сүйх гарч чадахгүй нь.” хэмээн гаднаас үйлчлэгч нь хэллээ.
Вартон Нинаг сүйхнээс буухад нь тусаллаа.
“Энд ч их олон хүн байна шүү.” хэмээн урдаа байх олон тооны хүнийг хараад ийн Нина хэллээ.
Үүл шүргэсэн Дайны Бурханы ууланд хүмүүс хаа сайгүй шигсэн байлаа. Эхлээд сүйхтэй явж болох байсан боловч одоо тийм боломжгүй болжээ. Уулын зам хүмүүсээр дүүрсэн байлаа.
“Нина” хэмээн Вартон Нина руу хараад инээлээ.
“Рооаар.” Сүх тэргийг тасралтгүй дагаж байсан Чинжаал шүдэт бар архиран гарч ирлээ. Вартон Нинаг суулгав.
“Сайн суугаад чангахан зуураарай. Бид зам товчиллоо шүү.”
Нина бол дайчин болон шидтэний хүчийг хамтад нь эзэмшсэн нэгэн. Хэдий тэр хангалттай хүчирхэг биш ч гэсэн Чинжаал шүдэт бараас сайн зуурчээ.
“Явцгаая.” Нина их догдолсон байлаа.
Чинжаал шүдэт бар агаарт үсрэн Вартон түүнийг нэмж хурдлуулна. Вартон Нина хоёр гол замаар явалгүй уулын ард хэсгээр явж байлаа.
Төвөгтэй уулын зам соёот барын хувьд зүлэгт тал шиг л байлаа. Вартон ч түүнийг хурдлуулсаар байв.
Тэр хоёр хамаг хурдаараа дээш явж байлаа. Замдаа тэд өөрсөдтэй нь адилхан хүчирхэг хүмүүстэй ч учрав. Тэд гол замаар явсан бол хэр удах байсан бол?
“Бид ирлээ.” хэмээн Чинжаал шүдэт барын сүүлийн үсрэлт газардах үед Вартон хэллээ.
“Хөөх. Айснаас болоод бүх бие хөлөрчихөж.” гэсээр улайсан нүүртэй Нина барны нуруунаас буулаа.
Цэвэрхэн талбай нь үнэхээр том байлаа. Аль хэдийнээ арван мянга гаран хүмүүс ирчихсэн байхад ч хүртэл дүүрээгүй байлаа. Үнэндээ хоосон мэт л харагдаж байлаа.
“Чи энэ газрыг Дайны Бурхан өөрөө хийсэн гэж бодож байна уу? Тэр жил Дайны бурханы уулын оройг илдээрээ цавчин тэгшилж тэгээд одоогийн Дайны Бурханы Коллежоо өөрийн гараар барьсан гэдэг.”
Вартон Дайны Бурханы хүчийг гайхан биширч байлаа.
Үнэндээ Дайны Бурханы уул хэд хэдэн оройтой ч нэг том оргилтой. Гэхдээ Дайны Бурхан илдээрээ нэг цавчин газрыг нь тэгшилж Дайны Бурханы Коллежоо барьж өөрийн хувийн шавиа бэлдэх болсон юм.
Домог яриагаар бол тэр өөрийн шавиа өөрийнхөө амьдардаг уулын орой дээр бэлддэг гэлцдэг.
“Цаг арай болоогүй байна. Хэсэг амарцгаая” хэмээн Вартон Нинагийн гарыг атган ойрхон байх чулуун сандал дээр суулаа.
Талбай бага багаар дүүрсээр дүүрсээр. Эцэст нь цаг нь боллоо. Олон хүмүүсийн өмнө өндөр тайз босгожээ.
“Хараач Гэгээнтэн зэрэглэлтэн.”
“Хэн нэгэн дээгүүр нисч байна.”
Вартон Нина хоёр хоёул тэнгэррүү харлаа. Тэд цэнхэр юүдэнтэй хүмүүс тайзыг тойрон эргэлдэн ниссээр газардаж байхыг харлаа.
“Гурван Гэгээнтэн зэрэглэлийн тулаанч!” Хүн бүхний зүрх чичирхийлнэ. Гэгээнтэн зэрэглэлтэн бол өдрийн од шиг байтал, одоо тэгтэл тэдний өмнө гурвын гурвуулаа байна.
Газардсаныхаа дараа тэдний дундаас ахлах нь гарч ирэн чангаар.
“Бүгд өнөөдөр 27 дахь шавь нь хэн болохыг харах гэрч болох болно.” хэмээн ориллоо.
Бүгд чимээгүй болов.
“Тэд гурвуулаа Дайны Бурханы шавь.” Вартон гэнэт амьсгалж чадахгүй боллоо. Дайны Бурханы сургууль их хүчирхэг. Гурван сурагч нь хүртэл Гэгээнтэн зэрэглэлийнх. Обриэн эзэнт гүрэн эргэлзэх зүйлгүй хамгийн хүчирхэг цэргийн хүчтэй улс юм.
Дунд орчим насны залуу үргэлжлүүлэн.
“Юлан цаг тооллоор хамгийн сүүлд тодорсон сурагч 9723 онд тодорсон. Харин өнөөдөр Юлан цаг тооллын 10008 он. 285 жил өнгөрчээ.”
Хүн бүр дор дороо шивнэлдэж эхэллээ. Шинэ шавиа тодруулах хүртэл үнэхээр урт хугацаа өнгөрчээ. 285 жил. Ямар ч энгийн хүн ийм удаан амьдрахгүй.
“Би багшийнхаа 27 дахь шавийг зарлах болно…. Тэр бол Блумэр Акэрланд”
Энэ нэрийг сонссон бүгд л түүнийг нэрийг дуудан орилолдоно. Энэ мөчтэй зэрэгцэн тайзан дээр зогсох Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчидруу Блумэр алхан очлоо.
Блумэр туранхай бөгөөд нүд нь хөнхийсөн байлаа. Анх харахад л хүйтэн нэгэн байв.
“Та бүхэнтэй уулзах нэр төрийн хэрэг билээ.” гэсээр Блумэр тэдний өмнө мэхийн ёслолоо.
Тэр гурав ч бас үл мэдэг ёслолоо. Тэдний ахлах нь юүдэнтэй нөмрөг дундаасаа бөгж гарган түүнд гардууллаа.
Блумэр энэ юу болохыг мэдэх билээ. Энэ бол Дайны Бурханы шавь гэсний баталгаа болох улаан өнгөтэй бөгж байлаа.
“Тэгэхээр тэр байх нь ээ.”
Доороос нь харах Вартон багахан толгойгоо сэгсэрлээ. Өнгөрсөн удаа, тэр Дайны Бурханы хүндэт шавь нь болохоор хичээсэн боловч, түүний оронд Блумэр тунаж үлдсэн.
Үнэхээр таамаглашгүй. Блумер нэг жилийн турш алга болж болж гарч ирээд Дайны Бурханы гарын шавь болчихллоо.
Нина толгой дохин, “Энгийн л нэг Акерланд овог ингээд хоёр гайхалтай хүчтэнтэй боллоо. Дайны Бурханы урилгыг үл ойшоогч Гоц ухаант илдний Гэгээнтэн, Оливье. Харин нөгөөх нь түүний дүү Блумэр ингээд Дайны Бурханы шавь болчихлоо.”
Гэсэн ч Блумэрыг хараад Вартоны өөртөө итгэх итгэл бөхсөнгүй.
Тэгэхээр Блумэр Дайны Бурханы сургуульд орохоор болчихов уу? Тэр Гэгээнтний түвшинд хүрчихсэн юм болов уу? Луугийн цуст дайчин, Вартон, Гэгээнтэн болчихвол Гэгээнтэн зэрэглэлийн хүмүүс дундаа хамгийн хүчирхэг нь болно.


Өмнөх

Дараах

 

Advertisements

5 comments on “Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 54]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s