Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 53]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 8 – Арван мянган километрын аялал, Хэсэг 53 – Зочин
Баруун хойд мужид амьдарч байхдаа, Линлэй бараг хүссэн бүх зүйлээ олж авсан гэхэд болно. Нүд ирмэх зуурт, Бэбэ болон Анк хоёр Гэгээнтэн зэрэглэлийн хүчтэй боллоо. Тэднийхнээс ингээд дөрөв нь Гэгээнтэн зэрэглэлийнх болсон. Гурван том худалдааны нэгдэл эсвэл дөрвөн том алуурчны бүлгэмүүд хүртэл ийм олон тооны мэргэжилтэн үгүй!
Энэ бол маш хүчирхэг нууц хүчин юм.
Харамсалтай нь, хааны нийслэлд, Вартонд үнэн эсэргээрэй байгаа.
Эдлэнгийнхээ хойд хэсэгд, Вартон өвөг дээдсийнхээ өв Дайны илд Алуурчингаараа бэлтгэл хийнэ. Биенээс нь хөлс цутгах ч, Вартон огт ядраагүй байх агаад, бэлтгэлээ үргэлжлүүлнэ.
Үүнийг чимээгүйхэн хараад, Гэрийн үйлчлэгч Хири толгой сэгсэрнэ.
“Вартон яг л аав шигээ юм. Тэр хайранд хэтэрхий их анхаарах юм.” Хири Хоггийг өсөж том болохыг харсан тул, түүний Линлэйн ээж Линад хэр их хайртай байсныг мэднэ. Линаг хулгайлагдах үед, Хогг хэдэн арван жил шаналалд унасан. Линлэй Вартон хоёрыг өсгөх ёстой гэх шалтгааны улмаас л Хогг тэсвэрлэж ирсэн.
Хогг хоёр хүүгээ өөрсдөө өсөж томорч буйг мэдрээд, бүх зүйлээ хаяад эхнэрийнхээ байршилыг тогтоохоор явсан. Эцэст нь, үүнийгээ амиараа төлсөн.
“Вартон түүнтэй яг л адилхан байна. Эзэн хаан түүний итгэл найдварыг бүрэн үгүй хийгээгүй. Тэр зөвхөн Вартоноос яарахгүй байхыг хүсэж, Долоо дугаар гүнжийг одоохондоо гэрлэх шаардлагагүй гэсэн. Гэхдээ Вартон ийм болчихдог…” Хири санаа алдана.
Хири Хогг Вартон хоёрыг ийм байхыг нь мэдэхгүй. Линлэйг ч гэсэн.
“Роооааар.”
Энэ архирааны дараа, Вартон гар дахь илдээ удаанаар зогсоолоо. Олон жилийн бэлтгэлийн дараа, Вартон хэдийнээ дайны илднийг ашиглах өндөр түвшинд хүрсэн. Саяны архираан бол түүний хөгжүүлсэн дайны илдний нэг арга барил.
“Хири өвөө.” Вартон Хирирүү харвал, царайнд нь инээмсэглэл тодорлоо.
Сэтгэлийн дарамтанд орсон тэрээр, одоо илүү дотогшоогоо нэгэн болсон байв.
“Вартон, хэтэрхий бүү гунигла. Та хоёрт одоо ч боломж байна.” Хири инээснээ. “Би эзэн хаан Кайлан та хоёрын нэгийг нь сонгох хэцүү байгаа болохоор хойшлуулаад байгаа болов уу гэж бодож байна.” гэхэд.
Вартон толгой дохилоо.
Вартон үнэндээ Эзэн хааны одоогийн санааг ойлгож байлаа.
Эзэн хаан хүний авъяас чадварыг өндрөөр үнэлдэг, бас нэлээд шийдэмгий хүн. Гэхдээ тэр нэг дутагдалтай. Тэр дутагдал нь – Ялгаварлал!
Хааны нийслэл дэх хүн бүр үүнийг мэднэ.
Жишээлбэл, 20 жилийн өмнө, Зүүн өмнөд мужийн удирдлагууд алдаа гаргасан. Тэдний ард Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчийн дэмжлэг байхгүй тул, Эзэн хаан тэдний овгийг тоносон. Тэр үед, олон овог Зүүн өмнө хэсгийн мужийг эзлэхийг хүсэцгээсэн. Гэхдээ эцэст, Эзэн хаан өөрийн дүү, Ван Жүлиндээ Зүүн өмнө мужийг өгсөн.
Эзэн хаантай ойрхон хэнбугайд ч, тэр ялгаварлан харьцдаг.
Кайланы аав, Зүүн гарын сайд, Жиад Дарил, эзэн хааны дэргэд өссөн. Тэд нэг нэгэнтэйгээ их сайн харилцаатай. Эзэн хаан болсныхоо дараа, тэр Жиад Дарилыг Зүүн гарын сайдаа болгосон. Тэр асар их хүчийг эзэмшсэн бөгөөд, эрх мэдлээрээ эзэн хааны араас орох нэгэн.
Эзэн хаан, Зүүн гарын сайдтай их ойр байдаг тул, Кайланд их элэгтэй.
Тэрнээс гадна, Кайлан өөрөө их авъяастай, зөв хүн. Эзэн хаан Кайланыг Нинатай сүй тавихыг ерөнхийдөө зөвшөөрнө. Гэсэн хэдий ч, Вартон ч гэсэн Нинатай сүй тавихыг хүсэу буй, дээрээс нь Нина ч өөрөө Вартонд хайртай. Энэ нь ч Эзэн хааныг тээнэгэлзэхэд хүргэж байлаа.
Кайлан Вартон хоёр хоёул авъяастай.
Тэр Кайланыг хайрладаг ч, тэр Нинад хайртай.
Кайланы аав бол түүний найз мөн Эзэнт гүрний багануудын нэг.Гэхдээ Вартон бол Луугийн цуст дайчин.
Энэ түүнд сонголт хийхэд улам хүнд болгож байв.
“Би Эзэн хааны бодлыг ойлгож байна. Миний Нинатай гэрлэе гэсэн хүсэлтэнд татгалзсан учир Нина бид хоёр хамт байх амаргүй байна байх.” Вартон санаа алдана.
“Вартон, чи өөртөө итгэлтэй байх хэрэгтэй.” Хири ийн хэллээ.
Вартон хүчээр инээмсэглээд. “Хири өвөө, би ямар нөхцөл байдалд байгаагаа мэдэж байна аа. Эзэнт гүрэнд, Эзэн хааны шийдвэр үнэмлэхүй. Тэр гагцхүү Дайны бурхнаас л эмээдэг. Тиймээс л би эхэндээ Дайны бурхны сургуулийн хүндэт шавь болохоор өрсөлдсөн юм. Би Дайны бурхантай холбоо тогтоохыг хүссэн. Дайны бурхан надад туслахыг хүсвэл, бүх зүйл миний талд шийдэгдэнэ.”
Дайны бурхан. Обриэн эзэнт гүрний жинхэнэ тулгуур багана.
Дайны бурхан ганц үг хэлэхэд л Эзэн хаан хүртэл гомдол мэдүүлж зүрхлэхгүй. Эцсийн эцэст, Дайны бурхан бол Обриэн эзэнт гүрний үүсгэн байгуулагч, бас Юлан тивийн оргилд байдаг Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийн тулаанч.
“Аажуухнаар. Бүү яар.” Гэрийн үйлчлэгч Хири ийн хэллээ.
“Гүнтээн, Долоо дугаар гүнж ирлээ.” Үйлчлэгч хүрч ирээд хүндэтгэлтэйгээр хэлбэл.
“Нина ирээ юу?” гэхдээ Вартон нэлээд цочирдсон байлаа.
Хэдийгээр тэр хоёр дотно ч гэлээ, Нина тэднийхээр ховор ирдэг. Вартон даруй үсрэн босоод, шинэхэн хувцас сольж өмсөөд, Нинатай уулзахаар явлаа.
Гол танхимд.
Нинагийн царай аз жаргалаар дүүрэн байлаа. Түүний ард байх эмэгтэй үйлчлэгч инээмсэглээд, “Гүнжээ, Гүнтэн энэ мэдээг сонсоод царай нь яаж хувирах бол?” гэхэд.
“Том булчинлагхан минь яах бол?” Нина инээнгээ дотроо төсөөлнө.
Тэднийг ярилцаж байтал, Нина хөлийн чимээ дууллаа. Эргэн харвал, том, хүчирхэг, өндөр нэгэн алхан ирж байв. Энэ төрх ихэд танил ба Нина дотроо баяр баясал мэдэрнэ. Түүний хувьд, Вартон хэдийнээ тулгуур багана нь болсон.
“Нина, энд яагаад ирээв? Аавдаа загнуулахаас айхгүй байна уу?” Вартон алхан ирэхдээ инээхэд.
Нина ийн бувтналаа. “Хүсвэл загнаж л байна биз. Би ирэхийг хүссэн болохоор ирлээ.”
Нинагийн энэ хөөрхөн төрхийг хараад, Вартоны сэтгэл дулаан мэдрэгдэнэ. Тэр Нинагийн хажууд суугаад гараас нь атгаад. “Нина, царайнаас чинь үзвэл, чи нэг зүйл нуугаад байгаа бололтой.” гэхэд.
Нина хамраа үрчилзүүлснээ. “Би чамаас юм нуугаагүй. Зүгээр л чамд сайхан мэдээ дуулгах гэсэн юм.”
“Сайхан мэдээ? Ямар сайхан мэдээ? Аав чинь чамайг надтай гэрлүүлэхээр шийдээ юу?” Вартон ийн хэллээ.
Эзэн хааны үг бол алт.
“Мэдээж үгүй.” Нина инээмсэглэлээ.
“Тэгвэл юу болсон юм?” гэхэд.
Нина сэтгэл нь хөдөлсөн байдалтай. “Хоёр өдрийн өмнө, чи хаан аавтай минь ярилцсан ч, тэр зөвшөөрөөгүй. Би дурамжхан байсан болохоор нэг зүйл бодсон юм. Тэгээд шууд Кайлан ах дээр очсон.”
“Чи Кайлан дээр очоо юу?” Вартоны хөмсөг дээшиллээ. Кайлан бол түүний хайрын өрсөлдөгч. “Түүн дээр яах гэж очсон юм бэ?”
Нина инээмсэглээд. “Таамаглал дэвшүүлэх гэхээ боль. Би Кайлан ахтай ярилцахаар очсон юм. Би түүнийг зөвхөн ахаа л гэж боддог гэдгээ хэлсэн. Бид хамтдаа өссөн бас тэр яг л ах шиг минь байдаг. Би Кайлан ахаас бидэнд туслахыг асуусан. Би хэрэв Вартоныг орхих юм бол амьдарч чадахгүй гэдгээ хэлсэн юм.” гэхэд.
Вартоны сэтгэл маш ихээр хөдөллөө.
“Кайлан ах хэсэг чимээгүй байснаа, эцэст нь, тэр Хаан аавд, биднийг дэмжиж намайг орхино гэж хэлье гэсэн.” Нина инээмсэглэвэл царайн улайжээ.
“Кайлан бууж өгсөн хэрэг үү?” Вартон цочирдлоо.
Вартон хааны нийслэлд ирээд удаан хугацаанд амьдрахдаа, Кайлантай хэдэн удаа харилцаж байсан. Вартон Кайланы Нинаг гэх хайрыг мэдэрлээ. Тэр үнэхээр л түүнд хайртай юм. Бас, Кайлан бууж өгөхөөр шийдэж. Вартоны сэтгэл хөдлөхийн хажуугаар, Кайланыг биширлээ.
“Кайлан ах буугаад өгчихсөн, бас бусад нь аюул учруулж чадахгүй. Ламонт ч гэсэн, аавын хувьд, чамтай өрсөлдөж чадах нэгэн биш.” Нинагийн царай тун баяртай байлаа. “Том булчинлагхан минь, одоо бидний хамт байхыг хэн ч зогсоож чадахгүй.”
Гайхалтай!
Түүний дотор мэдрэгдэх энэ баяр баясал зогсолтгүй мэдрэгдэнэ. Хамгийн хэцүү, толгой өвтгөсөн өрсөлдөгч нь өөрөө буугаад өгчихлөө. Энэ гэнэтийн баяр баяслаас болж толгой нь эргэх нь мэдрэгдлээ.
Нинагийн инээмсэглэлийн хараад, Вартоны сэтгэл улам хөдлөнө.
“Тийм. Хэн ч биднийг салгаж чадахгүй.” Вартон Нинагийн гарнаас тас атгана.
Линлэй, Бэбэ, Ребека, Лина, Женне, Засслэр болон Баркерын ах дүүс нар Үүлний оргил тосгоноос гарч, Басилын нийслэлийг зорьлоо.
Басилын нийслэл. Жиакэси овгийн цайз.
Линлэй тэр хэд хаалганы өмнө ирцгээжээ.
“Хэн ирэв?” Цайзын харуул холоос бархирлаа. Баруун хойд мужийн захирагч Жиакэси овог. Тэдний төв байр бол хэний ч орж чадахааргүй газар биш юм.
Гэйтс даруй чангаар, “Майкэкан гуайд манай эзэн Линлэйг ирсэн гээд хэлээд өгнө үү.” гэхэд.
“Хэн гээч гадны хүн шуугиан дэгдээгээд байна?!”
Танил хоолой дуулдлаа. Линлэй хоолой гарсан зүгт харав. Гоёмсог хувцас өмссөн залуу эр, Алберт, хэдэн үйлчлэгч нартайгаа гүйн ирж байлаа.
Линлэй тэр хэдийг хараад, Албертын царай хувьс хийв.
“Чи чинь Лэй гэгч үү дээ? Яаж манай гэрт ирж зүрхлэв ээ?” Албертын царай аймшигтай болоод. “Чамайг Гэрэлт сүмийн зургаан хүн алж чадахгүй байна гэж таамагласангүй. Гэхдээ миний Жиакэси овог чамайг амархан явуулчихгүй шүү.”
Энэ мөчид, Алберт, Линлэй ард байх, Женне, Ребека болон Лина нарыг анзаарлаа.
Женнегийн гоо үзэсгэлэн яг л усан дээр хөвөх үзэсгэлэнт цэцэг лугаа адил бол, Ребека Лина хоёрынх ихэд нууцлаг нандин ажээ.
“Энэ хэн болоод ийм үзэсгэлэнтэй олон эмэгтэйчүүдийг дагуулж явж байдаг юм?” Албертын уур нь хүрлээ.
“Манай Жиакэси овгийн цайзын хаалган дээр асуудал удаж зүрхлэнэ гэнээ? Эрчүүдээ! Түүнийг барь!” Алберт даруй хашхирлаа.
Эргэн тойрных нь харуулаад бүгд түүнрүү давшицгаалаа, гэхдээ Линлэйг хөдлөхөөс өмнө, Баркерын ах дүүс түрүүлж хөдөлцгөөлөө.
“Тэдний амийг өршөөчих.” Линлэй тайван хэлбэл.
“За.” Гэйтс ийн хэллээ.
“Тэднийг алахгүй байж болж байгаа юм уу?” Баркерын нүд зугаатай байгааг нь харуулна. Ах дүү тав Хойд зүгийн 18 Вант улсууддаа цусанд донтсон дайныг эзэгнэгчид гэдгээрээ алдартай. Тэднийг арми удирдах үед, тоолж барамгүй олон хүн үхдэг.
Ах дүү тав бол яг л дайны машин гэсэн үг. Тэдний хэмжээнээс үзвэл, тэд харуулуудыг яг л тахиа шиг барьж аваад, элстэй шуудай шиг амархан нухаад хаяж дөнгөнө. Тэр тавын хүч маш их. 5-6р зэрэглэлийн дайчид тэдний цохилтонд яс нь хугаран газарт оочицгоожээ.
“Чи…” Алберт уурлавал хамаг бие нь чичирхийлнэ. “Чи хэтэрхий бардам юм. Яаж Жиакэси овгийн минь өмнө ингэж аашилж зүрхлэв ээ?” гэж хэлтэл.
“Энд юу болоод байна?”
Ууртай хашхираан сонсдоход, цайзаас хэсэг бүлэг хүмүүс гарч ирлээ. Тэднийг дунд эргэм насны дөрвөлжин царайтай эр удирдаж байлаа. Алберт даруй бөхийгөөд. “Ааваа, эдгээр хүмүүс цайзын хаалган дээр асуудал гаргаж харуулуудыг гэмтээсэн.” гэхэд.
“Өө?” Энэ дунд эргэм насны эр бол Жиакэси овгийн удирдагч, Один Жиакэси.
Один Жиакэси Линлэй тэр хэдрүү хүйтнээр харна.
“Хаха, Линлэй дүү, чи ирээ юу!” Гэнэтхэн тэнгэрээс нэг зүйл чангаар цайзын хаалганы өмнө буун ирлээ.
Энэ хүн цэх шулуун нуруутай, цагаан үстэй байлаа.
Один болон Алберт нар энэ хүнийг хараад даруй хүндэтгэлтэйгээр бөхийцгөөв.
“Один, чи энд юу хийж байгаа юм?” Майкэкан Одинруу хүйтнээр харахад.
Один чичрэн, ярьж зүрхэлсэнгүй. Тэр Майкэканыг Линлэй дүү гэхийг сонссон тул ганц ч үг хэлж зүрхэлсэнгүй.
“Энэ Один гуайтай ямар холбоогүй зүйл ээ. Ердөө л, хүү Алберт бид хоёрын хоорон дахь жижигхэн өс хонзон. Тиймээс, тэр хувийн асуудлаа шийдэхийн тулд овгийнхоо хүчийг ашиглахыг хүссэн юм.” Линлэй тайвнаар ийн хэлбэл.
“Өс хонзон?” Майкэкан толгой дохилоо.
Албертрүү хүйтнээр харснаа, Майкэкан Одинруу хараад. “Один, Албертыг Дэко хотруу авгад нь туслуулахаар явуул. Түүнд энд байлгахгүй.” гэхэд.
Албертын царай цонхий цайлаа.
Түүийг Басилын нийслэлд цаашид байлгахгүй ээ? Энэ бол түүний овгийн ахлагчийн байр суурьнаас түтгэлзүүлсэн гэж хэлж байгаагаас ялгаагүй зүйл. Тэрнээс гадна, тэр хотын захирагчийн газар очоод захирагч болох бус, зүгээр л авгадаа туслана. Ирээдүйд, тэр Кэанэгийн зэрэгт ч хүрэхгүй.
“За, өвөө.” Один огтхон ч эргэлзсэнгүй.
Баруун хойд мужид бол, Майкэкан яг л Обриэн эзэнт гүрэн дэх Дайны бурхан Обриэн шиг байр суурьтай нэгэн. Хэрэв тэр Одиныг овгийн ахлагчийн суудлаас нь буулгая гэвэл, Один ганц ч үг өөдөөс нь сөрж зүрхлэхгүй.
“Линлэй дүү, өршөөж үзнэ биз. Би нэг тийшээ яваад ирж байсан болохоор, жаахан хоцорчихлоо.” Майкэкан Линлэйг цайздаа дулаанаар угтан орууллаа.
Инээмсэглээд, Линлэй Майкэкантай хамт цайзад орвол, Один тэдний араас дагаад явлаа. Харин Алберт тун цонхигор царай гаргасан байсан ч, хэн ч түүнийг авч хэлэлцсэнгүй.


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s