Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 52]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 8 – Арван мянган километрын аялал, Хэсэг 52 – Бэирүт овог
“Хувийн зан чанарын хувьд, Кайлан сайн хүн.” Вартон Нинагийн гарнаас атгаан аяарханаар. “Би хаан аавыг чинь чамайг Кайланд өгөх вий гэхээс айж байна.” гэвэл.
Нина толгой дохиод. “Үнэхээр л аав минь түүний шидийн өндөр авъяастай гэдэг. Түүнд 9-р зэрэглэлийн Амин шидтэн болох их боломж буй, цаашлаад Гэгээнтэн зэрэглэлийн Их шидтэн ч гэсэн болох боломжтой. Эзэнт гүрэнд олон Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтнүүд бий. Гэхдээ тэдний ихэнх нь дайчид, шидтэнгүүд маш цөөн бий.”
Вартон Кайланаас аюул мэдэрнэ.
Хэдийгээр Ламонт Дайны бурхны сургуулийнх ч гэлээ, ердөө л хүндэт сурагч нь. Тэрнээс гадна, түүний овог тийм ч хүчирхэг биш. Харин Вартон бол Луугийн цуст дайчин. Эзэн хаан тэнэг л биш бол, Вартоныг сонгоно.
Гэхдээ Кайлан Вартонтой өрсөлдвөл байдал өөрөөр эргэнэ. Түүний аав нь хүчирхэг бас эзэнт гүрний зүүн гарын сайд.
“Нина.” Вартон ихэд ёсорхуу байдалтай болжээ.
“Ххмм?” Вартоны гараас тэврэх Нина түүнрүү харлаа.
“Би эзэн хаантай уулзах хүсэлт тавиар зэхэж байгаа, би түүнээс өөрийн биеэр чамайг өгөөч гэж гуйх болно.” Вартон ихэд ёсорхуу ийн хэллээ.
Нина гайхширснаа, төд удалгүй царайн дээр нь баяр баясал үзэгдлээ.
“Үнэн үү?” Нина ихэд баярлаж ээ.
“Тийм ээ.” Вартон толгой дохиод. “Нина, намайг очихоос өмнө, чи аавтайгаа ярилцаад салхи хаашаа үлээж байгааг ойлгуулж байгаарай.” гэвэл.
Нина толгой сэгсрээд. “Би чамд хэлсэн шүү дээ. Хаан аав минь өөрийнхөө бодлоор л хөдөлдөг. Түүний хэлсэн ганц зүйл нь ‘бүү яар’ байсан… Гэхдээ аав минь чиний тал дээр их эерэг сэтгэгдэлтэй бас чамайг өндрөөр үнэлдэг. Хэрэв чамайг намайг өгөхийг асуух юм бол, чамд ихээхэн боломж байгаа болов уу гэж бодож байна.” Нина тун итгэлтэй байлаа.
Түүний эгч нарынх нь зөвхөн ганц л нь хайртай хүнтэйгээ гэрэлсэн. Бусад нь зүгээр л улс төрийн гэрлэлт хийсэн бөгөөд, хэн ч түүндээ жаргалтай байдаггүй.
Вартон багахан толгойгоо дохиод.
“Санаа бүү зов, Нина. Би чамайг хэнд ч өгөхгүй ээ.” Вартон Нинаг тэврээд, ханагар цээжиндээ толгойг нь наалаа.
Баруун хойд мужийн Үүлний оргил тосгон. Уг тосгоны баруун хэсэг дэх ойд. Линлэй Луугийн хувиралдаа орчихсон Бэбэтэй тулалдаж байлаа.
“Бэбэ, намайг битгий хүчлээрэй дээ.” Линлэй адамантин хүнд илдээ атгаад. “Хэрэв чи надад үүнийг хийвэл, би Газрын гүн гүнзгий үнэнг ашиглах болно шүү.” гэхэд.
“Хэхэ, эзэнтээн, би таныг надад санаа тавьдаг болохыг чинь мэднэ ээ.” Бэбэ агаар дээгүүр нисэнгээ хүний хэлээр ийн хэллээ.
Гэгээнтэн зэрэглэлд хүрэхэд, шидэт араатны биеийн хэмжээнд өөрчлөлт орж, хүний хэлээр ярьж чаддаг болдог. Гэхдээ Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийн шидэт араатан л хүний дүрд орж чаддаг болдог.
Юлан тивд, Харанхуйн ойн хаан болон Шидэт араатны уулын хаан хоёр л хүний дүрсэнд хувирч чадна.
Бэбэгийн хувьд, түүнийг тэр түвшинд хүрэх гэж хэр удахыг хэн мэдэх билээ?
“Чи муу мэхлэгч.” Линлэй санаа алдсанаа. “Би Гэгээнтэн зэрэглэлд орж чиний хурд болон хамгаалалтыг эцэст нь нэг юм гүйцэж ирж байхад. Чи тэр даруйд нь Гэгээнтэн зэрэглэлд орчих гэж. Чиний хурд үнэхээр аймшигтай юм.”
Гэхдээ хурд болон дайралтын хурд хоёр бол хоёр өөр ойлголт.
Хөдлөх хурд илдээ савах хурдаас хамаагүй хурдан байлаа. Хэдийгээр Линлэй бултаж чадаж байсан ч Бэбэтэй үйхгүй байсан тул дайралтыг нь л адамантин хүнд илдээрээ хааж чадаж байлаа. Тиймээс, Бэбэ, Линлэй зүгээр л зогсоод, илдээрээ өөрийгөө хамгаална.
“Хэхэхэ.” Бэбэ бахархалтайгаар инээнэ.
Үнэндээ, Линлэйн Газрын гүн гүнзгий үнэн Бэбэд одоо ч аюул учруулна. Эцсийн эцэст, Газрын гүн гүнзгий үнэн хамгаалалтыг үл хамаардаг, Бэбэгийн хүчирхэг хамгаалалт энэ дайралтанд ямар ч нэмэргүй.
Гэхдээ Линлэй яахан Бэбэгийн эсрэг тийм хэрцгий дайралтыг ашиглах билээ дээ?
Тиймээс, тэдний тулаанд Бэбэ давамгайлсан хэвээр байлаа.
“Хангалттай. Миний бие хоёр хумсны соривтой болчихлоо. Чи баяртай байна уу?” Линлэй Бэбэгийн бяцхан толгойг илээд хөхрөн инээгээд. “Буцацгаая. Хоолны цаг болчихож.” гэлээ.
Ийн хэлээд, Линлэй эргээд хүн дүрсэндээ ороод, шинэхэн хувцас өмслөө.
“Эзэнтээн, та хамгийн шилдэг нь.” Бэбэ Линлэйн мөрөн дээр үсрэн гарлаа.
Линлэйн одоогийн багийхан дунд, Линлэй хэрэв Газрын гүн гүнзгий үнэнг ашиглавал, Бэбэгээс өөр тэсэж чадах нэгэн үгүй. Бэбэ бол үнэхээр хүчирхэг Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан.
“Бэбэ, чи ямар төрлийн шидэт араатан юм бэ?” Линлэй алхангаа Бэбэтэй ярилцана.
“Би үнэхээр мэдэхгүй ээ.” Бэбэ бяцхан толгойгоо сэгсэрлээ.
Линлэй гэнэтхэн санаад, Бэбэрүү харлаа. “Бэбэ, биднийг тэнцвэртэй холбоо тогтоож байх үед, намайг чамаас нэрийг чинь асууж байсныг санаж байна уу? Тэр үед, чи ‘Бэй’, ‘Бэй’ гэж байсан. Чи хэлэхийг хүсэж байсан зүйлээ хэлж чадаагүй.”
Линлэй тэр үзэгдлийг тодорхой санана.
“Бяцхан Сүүдрийн хулгана, чиний нэрийг хэн гэдэг вэ?” Линлэй оюун санаагаараа асуухад.
Бяцхан Сүүдрийн хулгана, “Бэй… бэи…” гэхэд.
Линлэй бяцхан Сүүдрийн хулганаруу ширтлээ.
“Бяцхан Сүүдрийн хулгана юу гэсэн бэ?” Линлэй үнэхээр ойлгоогүй.
Түүний эргэд байсан Делин Кевоте цагаан сахлаа илээд оюун санаагаараа, “Линлэй, энэ бяцхан Сүүдрийн хулгана нялх хэвээрэй. Тэр хараахан үг хэлж чадахгүй байгаа байх. Та хоёр одоо оюун санаагаараа холбогдсон ч, тэр ердөө л энгийн яриаг л ойлгоно.”
Тэд сүнсний холбооны ачаар, Линлэй бяцхан Сүүдрийн хулганы сэтгэл хөдлөлийг ойлгож байсан ч, бяцхан Сүүдрийн хулгана энгийн зүйл ярьж чадахгүй л байлаа.
“Зүгээр ээ. Чи Бэй… Бэй гэсэн юм чинь чамайг Бэбэ гэж дуудая. Яаж байна?” Линлэй бяцхан Сүүдрийн хулганаруу хараад инээлээ.
Бяцхан Сүүдрийн хулгана хэсэгхэн зуур бодсоноо, баяртайгаар толгой дохисон.
Тиймээс түүнийг Линлэй Бэбэ гэж нэрлэсэн.
“Би тэгж хэлсэн гэж үү?”
Бэбэ гайхширлаа.
“Тийм ээ.” Бэбэ саналаа. “Би одоо саналаа. Би нүдээ ч нээж чадахааргүй жаахан байхдаа, би их дулаахан дуу сонссон.”
Линлэй даруй Бэбэрүү хараад. Тэр өмнө нь Бэбэгийн талаар сонсож байгаагүй.
Шидэт араатан төрөөд удаагүй байхдаа л нүдээ нээж чаддаггүй. Тэр үед, тэгэхээр Бэбэ төрөөд удаагүй байсан гэсэн үг. Тэр бол маш эртний ой санамж байлаа. Хэрэв Линлэй энэ талаар дурсаагүйсэн бол, Бэбэ эргүүлэн санахгүй байсан байх.
“Тэр хоолой манай овгийн нэгнийг байсан. Тэр намайг танай овгийн эдлэнгийн хашааны хойд хэсэгт нуугдаад битгий холдоорой гэж байсан. Тэгээд тэр хоолой алга болчихсон.” Бэбэ бүүр төөрөлдөж ээ.
“Бэй ямар нэг овог гэж үү?” Линлэй асуунгүй хэлэхэд.
“Би үнэхээр санахгүй байна. Бэй… Бэй… ӨӨ!” Бэбэ бяцхан нүдээ бүлтийлгээд. “Бэйрүт. Тийм шүү дээ. Бэйрүт. Тэр хоолой намайг Бэйрүт овгийн гишүүн гэж байсан. Тэр надад гаднах аюултай болохоор, эндээс битгий холдоорой гэсэн. Тиймээс л би танай эдлэнгийн хашааны хойд хэсэгт байж, бага багаар өсөж байсан юм.”
Линлэй одоо л ойлголоо.
“Бэйрүт овог?” Линлэй төөрөлдөн. “Шидэт араатанд овог байдаг гэж үү?” гэхэд.
Бэбэ толгойгоо сэгсрээд. “Би мэдэхгүй ээ. Би төрснөөсөө хойш эцэг эхтэйгээ уулзаж байгаагүй. Би зүгээр л танай овгийн эдлэнгийн хашааны хойд хэсэгт байж байшингийн нурсан өөдсүүдийг иддэг байсан.”
Линлэй энэ нэрийг оюун санаандаа гүн сийлж үлдээлээ – Бэйрүт овог!
Линлэй Юлан тивд Бэйрүт гэдэг хүчирхэг овог байсан талаар сонсож байгаагүй. Гэхдээ энэ овог шидэт араатных байх.
Шидэт араатны овог?
Линлэй шидэт араатан биш тул энэ талаар мэдэхгүй.
Гэхдээ Бэбэ ч гэсэн эцэг эхгүй болохоор энэ талаар мэдэхгүй.
Үүлний оргил тосгонд арав гаран өдөр боллоо. Линлэй Майкэканд өгсөн амлалтаараа бол, тэр 30 өдрийн дотор Жиакэси овгоор зочлох учиртай.
“Линлэй ахаа, танд захиа ирж.” Женне гаднаас сэтгэл нь хөдөлсөн байртай гүйн ирвэл.
“Өө, Давсон худалдааны пүүсээс байх.” гэлээ.
Давсон худалдааны пүүсээс сар бүр захиа ирдэг. Линлэй даруй алхан очлоо. Гадаа залуу эр морь хөлөглөн зогсож байв. Линлэйг хараад тэрээд даруй бөхийн хүндэтгэлтэйгээр, “Ноён Лэй, танд захиа авчирлаа.” гэв.
Линлэй инээн захиаг авлаа. “Дараа сараас, чи энд ирэх шаардлагагүй.” гэхэд.
Залуу эр асуунгүй харвал.
“Дараа сараас, би эндээс явна.” Линлэй хэд хоногоос Жиакэси овогруу явахаар шийдсэн.
Түүний шарх эдгэрч, бас Луугийн хувиралд орохоороо Гэгээнтэн зэрэглэлийн тулаанч болдог болсон. Түүний дүү дээрээ очих цаг болжээ.
Тэр Вартонтой уулзсанаасаа хойш их хугацаа өнгөрсөн. Дотроо, Линлэй өөрийн ганц дүүгээ үргэлж санагалздаг.
“За, Ноён Лэй.” Залуу эр хүндэтгэлтэйгээр хэлээд морин дээрээ мордоод яваад өглөө.
Линлэй захиаг нээн уншлаа. Захианд Гэрэлт сүм болон Юлан тив дэх хэрэг явлын ерөнхий байдлын талаар байлаа. Гурван ах дүүсийнх нь талаарх мэдээлэл байхын сацуу дүү Вартоных нь ч талаар байв.
“Жорж үнэхээр аймшигтай юм.” Линлэй дотроо санаа алдлаа.
Валш гэр бүлийн тусламжтайгаар, Жорж Юлан эзэнт гүрний дотор улам өөд чиглэсээр байв. Тэр өөрөө их авъяастай, гэхдээ тэрнээс чухал нь…
Юлан эзэнт гүрний Гуравдугаар ханхүү хааны суудлыг хүлээн авч, Юлан эзэнт гүрний хаан болсон.
Гуравдугаар ханхүүг хаан ширээнд суухаас өмнө, Жорж түүнтэй маш ойрхон байсан. Тэр хоёр улс төрийн хувьд нэг бодолтой байсан. Харин одоо Гуравдугаар ханхүү хаан ширээнд суусан тул, Жорж Юлан эзэнт гүрний хамгийн залуу Их сайд болсон.
Бүхэл Юлан эзэнт гүрэнд ердөө 12-хон Их сайд байдаг. Тэд бүгдээрэй их хэмжээний хүч болоод эрх мэдлийг эзэмшдэг. Тэрнээс гадна, Жорж Юлан эзэнт гүрний Баруун гарын сайдын орлогч.
“Харьцуулаад үзвэл, Рэйнолдс Жоржтой тэнцэхгүй нь.” Линлэй хөхрөн инээснээ, Вартоны талаарх мэдээллийг уншлаа. Линлэй Вартоны хийсэн зүйлийн талаарх ерөнхий таамаг байлаа.
Гэхдээ захиаг уншаад…
“Юу?! Линлэй цочирдлоо. “Вартон Долоодугаар гүнжийг гэрлэхийг асуусан гэнээ?”
Давсон худалдааны пүүс уг явдлыг болсноос нь хойш нэг их удаагүй байхад нь дамжуулсан. Эцсийн эцэст, энэ явдал болоод хэдэн өдөр өнгөрсөн.
“Эзэн хаан зөвшөөрөөгүй ээ?”
Линлэй хөмсөг атиралдан үргэлжлүүлэн уншлаа. “Аз болоход, тэр зөвшөөрөөгүй ч, хатуу хандаагүй юм байна.”
Захиан дээрхээр бол, Эзэн хаан харзнаж байгаа бололтой.
Ламонт мөн адил ижил зүйл асуусан ч, Эзэн хаан зөвшөөрөөгүй аж. Эзэн хаан Вартонд татгалзсан хэвээрэй л байгаа. Тэр хэлэхдээ, “Нина одоо ч жаахнаараа байна. Бүү яар.” гэсэн.
Нина хэдийнээ 21 хүрсэн. Тэр одоо жаахан биш.
Гэхдээ Нина бол шидтэн мөн дайчин, тэр бол усны шидийн шидтэн, энэ нь биед нь их үр нөлөөгөө өгнө. Нинагийн амьдрах хугацаа маш урт. Түүнд 300-400 жил амьдрах амархан байна. Тиймээс, үнэхээр л гэрлэх гэж яарах шаардлага байхгүй.
“Нэг нь Эзэнт гүрний Зүүн гарын сайдын хүү, нөгөөх нь Дайны бурхны сургуулийн хүндэт шавь.” Линлэй дүүгийнх нь хамгийн том өрсөлдөгч хэн болохыг тэр даруй мэдлээ. Тэр бол Зүүн гарын сайдын хүү, шидтэн Кайлан.
“Нөхцөл байдал тийм ч сайнгүй байна.” Линлэйн дух үрчийн, нүдэнд нь хүйтэн гэрэл хурна. “Юу ч болж байсан, Вартоныг өөртэйгөө ижил замаар явуулахгүй. Маргааш. Маргааш, би Жиакэси овгоор зочилхоор явна. Амлалтаа биелүүлчихээд, даруй хааны нийслэлрүү явах болно.”
Линлэй шийдвэрээ гаргалаа.
Гэхдээ энэ мөчид…
“Ноёнтоон, ноёнтоо!” Гэйтсийн танил дуу дуулдлаа.
“Ноёнтоон!” Ганц Гэйтс ч биш, нөгөө хэд нь ч хашхиралдлаа.
Төөрөлдөн, Линлэй хашааруугаа буцлаа. Түүнийг тэдэн дээр гүйн ирэхэд, тэдний царай баяр баяслаар дүүрэн байлаа.
“Та нар яасан баяртай байх юм. Ямар сайхан мэдээ байна?” гээд Линлэй инээхэд.
“Хоёрдугаар ах, 9-р зэрэглэлд хүрчихлээ!” Гэйтс эхлээд ийн хэллээ.
“Анк, бидний хоёрдугаар ах хувирсныхаа дараа, Гэгээнтэн зэрэглэлд орж чадахаар боллоо.” Гуравдугаар ах, Хазэр баярлан ийн хэллээ.
Линлэй гайхширч орхижээ.
Таван ах дүүсээсээ, Баркер түрүүлж 9-р зэрэглэлд орсон. Түүнийг Гэгээнтэн зэрэглэлийн хүчтэй болсноос хойш, нөгөө тав нь шаргуу бэлтгэл хийсэн. Удагүй, нэг нь гэнэтхэн л 9-р зэрэглэлд орчихлоо.
“Би. Бэбэ. Баркер. Тэгээд Анк. Бид гэнэтхэн л Гэгээнтэн зэрэглэлд хүрчихлээ.” Линлэй дөрвөн Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчтай овог байдаг талаар дуулж байгаагүй. Хамгийн аймшигтай нь… үлдсэн гурав нь хариугүй хязгаараа давах гэж байгаа.
Линлэйд ямар ч санаа байгаагүй ч, уруул нь нумарвал тэрээр хөхрөн инээв.
Магадгүй хэдэн өдөрт л, ах дүүсийн нэг нь хязгаараа давах байх. Тэгвэл тэд өөр нэг Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчтай болно.
Линлэй одоо бол Баркерын ах дүүсийг аварсан нь маш зөв шийдвэр байсныг мэдэрнэ. Одоо бол, Баркер Анк хоёроос гадна, нөгөө гурав нь Гэгээнтэн зэрэглэл болох гэж буй.


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.