Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 51]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 8 – Арван мянган километрын аялал, Хэсэг 51 – Вартон
Обриэн эзэнт гүрний хааны нийслэл, Чиян. Бүхэл Юлан тивд, Юлан эзэнт гүрний нийслэл л магадгүй Чиянтай дүйх биз.
Чиян гэх уг нэрийг Дайны бурхан Обриэн өөрөө сонгож байсан.
Хааны нийслэл Чиян. Энд хэдэн сая хүн оршин суудаг.
Нийслэл 5000 жилийн түүхтэй агаад, энд олон эртний овгууд байрладаг. Энд 9-р зэрэглэлийн мэргэжилтнүүд ихэд нийтлэг. Энд хэн ч дураараа дургиж зүрхэлдэггүй, учир нь энд олон хүчирхэг овгууд байдаг.
Гэхдээ мэдээж, Чиян хааны нийслэлийн хамгийн хүчирхэг нь, эргэлзэх зүйлгүй, Дайны бурхны сургууль.
Хэдийгээр Дайны бурхны биечлэн заадаг шавь нар нь царайгаа харуулдаггүй ч, хүндэт шавь нар дор хаяж л, 8-р зэрэглэл бөгөөд ихэнх нь 9-р зэрэглэл байдаг. Үүнээс үзэхэд л, Дайны бурхны сургууль хэр хүчирхэг болох нь харагдана. Бас мэдээж, Дайны бурхны сургуульд багш буй. Тэр нь Дайны бурхан өөрөө.
Обриэн эзэнт гүрэнд бусад шашнуудыг хориглодог. Иргэд нь хүртэл Дайны бурханд залбирцгаадаг. Тэдний хувьд Дайны бурхан бол итгэл үнэмшлийн объект!
Үүнээс харахад л, Дайны бурхан ард түмний зүрх сэтгэлд хэр чухлаар тавигддаг нь харагдана.
Чиян хааны нийслэлийн зүүн хэсэг цайз болон язгууртнуудын байшингуудаар бүрхэгдсэн агаад, хааны ордон хүртэл зүүн хэсэгт байрладаг. Зүүн Чияны Бул чулуу гудам гэдэг нэртэй гудмын хоёр талаар маш нягт нямбай барьсан эдлэнгүүд сүндэрлэнэ. Эдгээр нь Эзэнт гүрний хааны овгийн тушаалаар баригдсан бөгөөд, Эзэнт гүрэнд агуу үйл үйлдсэн язгууртнууд болон төрийн албан хаагчдад л олгогддог байшингууд ажээ.
Эдгээр эдлэнгүүдийн нэгэнд нь Эзэнт гүрний өсөж яваа од, Гүн Вартон аж төрдөг. Эдлэнгийн хаалганы тал бүрт хоёр харуулууд зогсох агаад хамгаалалт нь тун чанга ажээ. Харин одоо бол, эдлэнгийн гол танхимд, дөрвөн хүн байлаа.
Тэр дөрөв зогсож байх агаад нэг нь ийш тийш алхалан, хөмсгөө атиралдуулна.
Тэр эр 21-22 насных гэмээр бөгөөд өмссөн ханцуйгүй энгийн дайчны хувцас нь булчинг нь ил харагдуулна. Тэр шулуун хамар, өтгөн хар хөмсөг болон туранхай царайтай ширүүн харцтай ажээ.
Гэхдээ түүний би маш гайхалтай байсан юм.
Тэр гайхалтай өндөр агаар 2.2 метр өндөр аж. Тэр өргөн мөр, нарийн бэлхүүс болон зохицсон хос хүчирхэг хөлтэй ажээ.
“Зүгээр харахад л, Вартон Линлэйгээс л гайхалтай юм.” Хиллман дотроо ийн хэллээ.
Вартонтой харьцуулахад, Линлэй илүү жижигхэн.
“Залуу эзэнтэн, Вартон, та одоо болтол Долоо дугаар гүнжийн тухайд санаа зовсоор байна уу?” Гэрийн үйлчлэгч Хири, архи ууснаасаа болоод хамар нь улайчихсан ийн хэлээд инээвэл. Вартон түүнрүү хараад. “Хири өвөө, та ямар Нинагийн араас ямар хүмүүс гүйдэг болохыг мэдэхгүй биш дээ.” гэлээ.
Өөр нэг залуу эр хөхрөн инээгээд. “Залуу эзэн Вартон, та их зоригтой хүн байж, яагаад хайртай хүнтэйгээ уулзах болоод ирэхээрээ, ийм дүүнгэдүү болоод ирдэг юм бэ? Яагаад түүнтэй хамт эзэнт хаантай уулзахаар явж болохгүй гэж? Тэр чинь энгийн л зүйл биз дээ?” гэхэд.
“Шууд уу?” гээд Вартон хөмсгөө өргөлөө.
Хиллман зориг өгөн. “Надэгийн зөв. Чи хэдийн 8-р зэрэглэлийн дайчин болсон, болоогүй бүүр Луугийн цуст дайчны овгийнх. Эзэн хаан Луугийн цуст дайчны үр удам зөвхөн Луугийн цусны тулааны ки-гээр л бэлтгэл хийж байж 8-р зэрэглэл хүрдэг мөн тэднийг хувирах чадвартай болохыг мэдэж байж л таараа.”
Хиллманы харснаар, тулааны ки-н бэлтгэлгүйгээр 8-р зэрэглэл хүрнэ гэдэг бараг боломжгүй байсан юм.
Гэхдээ Хиллман одоохондоо мэдэхгүй, Линлэйтэй цуг байгаа таван ах дүүс дан ганц булчингийн хүчээрээ 8-р зэрэглэл хүрсэн гэдгийг.
“Вартон, Луугийн цуст дайчин, чи бол Долоо дугаар гүнжид яг тохирох нэгэн. Би Эзэн хааныг зөвшөөрнө гэдэгт итгэж байна.” Гэрийн үйлчлэгч Хири инээн хэлснээ. “Гэхдээ түүнээс өөрөө гуйхаас өмнө, Долоо дугаар гүнж өөрөө эзэн хаанд таны талаар дуулгасан нь илүү дээр байх. Тэгтэл, таны талаарх бодол нь ч илүү дээрдэнэ.”
Хиллман Хири хоёр нэг нэгэнрүүгээ харснаа инээлдэж эхэллээ.
Жил эсвэл хоёр жилийн өмнө, Вартон болон эзэнт гүрний Долоо дугаар гүнж нарын харилцаа хааны нийслэл даяар нэлээд алдартай болсон. Гагцхүү, хааны нийслэлийн бусад язгууртнууд л бууж өгөхөөс татгалзацгаасан. Тэрнээс гадна, тэдний хоёртой нь нэлээд өрсөлдөөнтэй байгаа.
“Одоо болно оо.” Вартон толгой сэгсэрлээ.
Тэр Долоо дугара гүнжид итгэдэг. Тэр хэдийнээ түүнд өөрөөс нь өөр хүнтэй гэрлэхгүй гэдгээ хэлчихсэн. Гэхдээ Вартон гүнжийг өөрөө дангаараа гэрлэлтээ шийдэж чадахгүй гэдгийг мэдэж байгаа. Түүнчлэн, Вартон гүнжийг хэтэрхий сэтгэлээр унагах эсвэл жаргалгүй байлгахыг хүсэхгүй байлаа. Хэрэв тэр түүнтэй нээлттэй хурим хийж чадвал, тэр л хамгийн сайхан үйл явдал болох юм.
“Өө, тийм. Хири өвөө, ахаас ямар нэг мэдээ дуулдав уу?” Вартон ийн асуухад.
Хири толгой дохиод. “Давсон худалдааны пүүс ахыг тань нуугдан бэлтгэлээ үргэлжлүүлсээр байгаа гэсэн. Өөр онцын мэдээ ирээгүй ээ.” гэвэл.
“Ах шаргуу хичээллэж байгаа байх нь ээ.” Вартон дотроо Линлэйгээр тун их бахархдаг.
Луугийн цуст дайчны овгийн үүрэг хариуцлагын хамаг хүнд нь, мөн өвөг дээдсийнх нь залгамжлалыг эргүүлэн авах эсвэл эцэг эхийнхээ өшөөг авах зэрэг бүгд Линлэйн мөрөн дээр буусан. Харин Вартон, хааны нийслэлд үлдэж чимээгүйхэн бэлтгэлээ хийж байсан.
Холоос ч гэлээ, Линлэй түүнийг салхи борооноос хамгаалсаар л байсан.
“Ахаа…” Вартон одоо ч түүнийг бага байхад нь, Вушан тосгонд болсон Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчдын тулааны үеэр, тэнгэрээс бул чулуугаар бороо орж байсныг санаж байгаа. Түүний ах өөрийгөө үл хайхран Вартонг өөрийн биеэр халхалж байсан.
Вартон тэр аюулт мөчийг тов тодорхой санаж байлаа…
“Доошоо!” Линлэй Вартонруу ууртайгаар хашхираад, тэрээр өөрийгөө үл хайхран түүнрүү гүйн ирсэн.
Вартон зургаан настайдаа гэрээсээ явсан, харин одоо 22 настай. Дараа сард, 23 хүрнэ.
Бараг 17 жил болж.
Тэр 17 жил ахыгаа хараагүй.
“Залуу эзэн Вартон, санаа бүү зов. Залуу эзэн Линлэй, тодорхой түвшинд хүрээд таныг хайж ирэх байх. Эцсийн эцэст, тэр таныг хаана байгааг мэднэ шүү дээ.” Хири итгэлтэйгээр хэллээ.
Вартон толгой дохиод дотроо инээгээд. “Ахтай уулзах үед, ах намайг таних болов уу.” Гэхэд.
“Зургаахан настай байсан хүү нэлээд өөрчлөгдсөн шүү. Хаха… Үнэндээ ах чинь чамайг танихгүй байхаа.” Гээд Хиллман хөхрөн инээлээ.
Надэ толгой дохиод. “Би аавтай хамт Ариун нэгдлээс энд ирэх үедээ ч, таныг таниагүй шүү дээ, залуу эзэн Вартон. Гэрийн үйлчлэгч Хири гуайг харсныхаа дараа л энэ өндөр эр өнөөх бяцхан хүү болохыг мэдсэн шүү.” Гэхэд.
“Надэр чи.” Гээд Вартон Надэррүү харлаа.
Надэр бол Хиллманы хүү. Гэвч түүнд дайчны авьяас тийм ч их байхгүй. Тэр одоо 25 настай ч гэлээ, дөнгөж л 4р зэрэглэлийн дайчин. Гэхдээ тэрээр тун болгоомжтой нэгэн, тэр аавынхаа хамтаар эдлэнгийн харуул хамгаалалтыг хариуцдаг.
“Өө, ийм орой болчихсон хэрэг үү.” Вартон халаасны цагруугаа хараад. “Авга ах Хиллман, Хири өвөө би явах боллоо.” Гэвэл.
“Тэр дахиад л Долоо дугаар гүнжтэй уулзах гэж байна.” Гээд Надэр жуумганавал.
Вартон түүнрүү итгэлтэйгээр хараад. “Тийм ээ. Яасан атаархаа юу?” Гэж хэлснээ эдлэнгээсээ гараад явчихлаа.
Түүний явахыг хараад Хиригийн сэтгэл хөдлөх шиг боллоо.
“Биднийг энд ирэхэд, Вартон жаахан хүүхэд байсан. Гэхдээ одоо, ийм том болчихож. Ноён Хоггийн даалгаврыг биелүүлсэндээ би сэтгэл хангалуун байна.” Хоггийн талаар бодвол, Хири зогсолтгүй санаа алдана.
“Баруч овог олон жил доройтсон. Гэхдээ эцэст нь одоо нэг юм, дахин сэргэх гэж байна. Дахиад арван жилийн дараа гэхэд, бүхэл Юлан тивийн хүмүүс ам булаалдан домогт Луугийн цуст дайчдын талаар ярьцгаах болно.” Хиллман итгэлтэй нь аргагүй хэллээ.
Вартон дайны илд Алуурчинг бариад, Чинжаал шүдэт бараа унаад гудмаар явна. Чинжаал шүдэт бар 8-р зэрэглэлийн шидэт араатан. Түүний ялгаруулах ауранаас бусад шидэт араатнууд дайжина. Дээрээс нь, Вартон өөрөө их том биетэй болохоор хамтдаа харсан хэний ч айдсыг төрүүлэхээр байв.
Тиймээс хүн бүр түүнд зам тавьж өгч байв.
“Тэр бол Обриэн сургуулийн гоц ухаантан, Вартон. Хардаа. Тэр 8-р зэрэглэлийн шидэт араатан унаж байна.”
“Чинжаал шүдэт бар байна. Ямар аймшигтай юм бэ. Хэрэв тэр миний шидэт араатан байсан бол, ямар сайхан бэ.”
Олон хүн гудманд Вартоныг явж өнгөрөхөд нь түүний талаар ярилцана. Өмнө нь, Линлэй ч гэсэн Хурдны лууг анх хараад ийм хүчирхэг шидэт араатантай болох юмсан хэмээн мөрөөдөж байсан. Олон залуусын нүдэнд, Вартон загвар өмсөгч шиг байлаа.
Чинжаал шүдэт бар маш хурдан. Хэдий гудмаар явж байсан ч, алхаа нь маш түргэн байлаа.
“Бид энд байна.” Вартон холоос сүрлэг зочид буудалруу харлаа. Энэ бол Долоо дугаар гүнж тэр хоёрын уулзахаар товлосон газар. Зочид буудлын хүлээн авагчид Вартоныг анзаараад, даруй түүнийг орууллаа.
Чинжаал шүдэт бараа дагуулсаар, Вартон зочид буудалд орлоо.
Вартон эргэн тойрноо ажиглан харсаар, нэг хүн дээр ирээд харц нь тогтлоо. Тэгээд даруй баяртайгаар, “Нина.” Гэхдээ энэ мөчид, Вартоны хөмсөг атиралдлаа… Тэр өөрийг нь ундууцуулдаг хүнийг дахин олж харлаа.
“Вартон.”
Нина гялгар шаргал үстэй агаад, цайвар царай нь дур булаам ажээ. Түүний гялалзсан очир эрднийн нүдэнд нь ямар ч хир буртаг үл байна.
Нина баярлан Вартонруу гүйн ирээд, гарнаас нь атгалаа.
“Тэр залуу дахиад л надаа түвэг удаад байна.” Нина Вартонд ийн шивнэн хэллээ.
Вартон холоос тэр эррүү хараад, сулхан дуугаар, “Нина, тэр залууг анхаарах хэрэггүй.” гэв. Гэтэл энэ мөчид, царайлаг эр алхан хүрч ирлээ. Тэр тайвнаар, “Вартон, чамайг энд харна гэж таамагласангүй. Яагаад үргэлж Нинатай хамт байж байдаг юм?” гэхэд.
“Амаа хамхи, Ламонт.” Вартоны хөмсөг атиралдан. “Санаж ав. Нинагийн нэрийг чам шиг хүн дуудах ёсгүй. Бас. Тэгж асуух ёстой хүн нь чи биш би. Яагаад Нинагийн явсан газар бүрт чи байж байдаг юм?”
Ламонт Вартонруу харахад, тэр инээх байхын хооронд байлаа.
Гадна талдаа, нэг их анхаарахгүй байвч, Ламонт дотроо Вартонд тун дургүй. Эцсийн эцэст, Вартон түүнээс Нинаг булаасан хүн шүү дээ.
“Өө, Чинжаал шүдэт бар.” Ламонт Вартоны шидэт араатанруу харлаа. Тэрээр хөхрөн инээгээд. “Вартон, чи Чинжаал шүдэт бараа миний Цэнхэр нүдэт баран Мастифтай тулалдуулмаар байна уу? Би миний Цэнхэр нүдэт баран Мастиф ялна гэдэгт итгэлтэй байна.”
Цэнхэр нүдэт баран Мастиф болон Чинжаал шүдэт бар хоёр бол хоёулаа 8-р зэрэглэлийн шидэт араатнууд.
Гэсэн хэдий ч, 8-р зэрэглэлийн шидэт араатнуудын дунд ч гэсэн хүчний ялгаа бий. Жишээ нь, Алтан зогдорт Мастиф болон Цэнхэр нүдэт баран Мастиф хоёр бол 8-р зэрэглэлийн шидэт араатнуудын оргилд оршдог хаадууд. Цэнхэр нүдэт баран Мастиф барын төрлийн шидэт араатнуудын эсрэг маш үр дүнтэй.
“Сонирхол алга.” Вартон хүсэлтэнд нь зөвшөөрсөнгүй. Тэгээд тэрээр Ламонтруу хүйтнээр хараад, “Ламонт, хэрэв чи надтай өрсөлдмөөр байвал, надад чамтай тулаад байх зүйл байхгүй. Шидэт араатнаараа өрсөлдөх ий? Ххмм.”
“Хүмүүсийн хоорондын өрсөлдөөн байвал ямар байна?”
Ламонт хөхрөн инээснээ өөр юу ч хэлсэнгүй.
Ламонт бол Дайны бурхны сургуулийн хүндэт шавь, тэрээр одоо 9-р зэрэглэлийн дайчин. Тэрээр ихэд бардам нэгэн. Гэхдээ одоо бол, хааны нийслэлийн бүх эртний овгууд Вартонг Луугийн цуст дайчны Баруч овгийн хүн гэдгийг мэднэ. Мөн Вартон тулааны ки ашиглах чадвартай.
Луугийн цуст дайчны овгийн үр удам тулааны ки ашиглаж Луугийн хувирал хийдэг.
Ламонт Вартоныг 8-р зэрэглэлийн дайчин ч, дайралтандаа өнөөх өвөрмөц, онцгой дайны илдээ ашиглавал, энгийн 9-р зэрэглэлийн дайчинтай тулалдаж чадна. Гэхдээ Вартоныг хувирвал, Ламонт, түүнтэй тулалдах гэхгүй.
“Явцгаая.” Цэнхэр нүдэт баран Мастифийнхаа толгойг аяархан эргүүлээд, Ламонт хөхрөн инээлээ.
Тэгээд тэрээр шидэт араатныхаа хамтаар яван одлоо.
Нина болон Вартон шууд зочид буудлын хоёр дахь люкс өрөөрүү явцгаалаа. Нинагийн эмэгтэй үйлчлэгч өрөөний гадна үлдсэн.
“Том булчинлагхаан, надад хэлээч, бид Ламонтыг яах вэ? Тэр үнэхээр ядаргаатай юм.” Нина Вартоны гарнаас тэврээд, зөөлөн дуугаар асуулаа.
‘Том булчинлагхан.’ Энэ бол Нина Вартонтой анх уулзах үедээ өгсөн хоч нь. Тэд хувиараа уулзах үед, тэр үргэлж ингэж дуудаг.
“Ийм сэтгэл татам байгаа чинь чиний буруу, Нина.” Вартон Нинагийн хамрыг чихээд инээмсэглээд. “Үнэндээ, би Ламонтэд тийм ч их санаа зовохгүй байна. Санаа зовоож байгаа ганц хүн бол Кайлан.”
“Кайлан ах уу?” Нина байрнаасаа буцан, “Би түүнийг гагцхүү ахаа л гэж боддог, гэхдээ тэр…”
Кайлан 23 настай ч хэдийнээ 7-р зэрэглэлийн шидтэн болчихсон.
23 настайдаа 7-р зэрэглэлд орсон дайчид олон ч, шидтэнгүүд цөөхөн. Тэрнээс гадна, Кайлан 21 настайдаа 7-р зэрэглэлийн шидтэн болсон.
Хэрэв Линлэй ‘Зүүднээс сэрсэн нь’ сийлбэрээ урлаагүйсэн бол, 20 нас хүртлээ 7-р зэрэглэлд орж чадахгүй байх байсан биз.
Хааны нийслэлд, Кайлан бол гоц суут шидтэн. Тэр Нинатай багын найзууд. Хамгийн чухал нь, Кайланы аав эзэнт гүрний Зүүн гарын сайд бөгөөд их хүчирхэг нэгэн. Дээрээс нь Кайлан өөрөө, энгийн хэрнээ их сайн хүн. Бараг л төгс гэж хэлж болохоор нэгэн.


Өмнөх

Дараах

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s