Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 50]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 8 – Арван мянган километрын аялал, Хэсэг 50 – Уулзалт
Майкэканы Линлэйг харах харц өөрчлөгдлөө.
“ХАха…” Хэсэг чимээгүй болсныхоо дараа, тэрээр чангаар инээлээ. Тэрээр тэнгэрээс бууж ирээд, алгуурхнаар Линлэйруу дөхөн очоод, нөхөрсөгөөр. “Линлэй, домогт суут ухаант шидтэн, түүхэн дэх хоёр дахь агуу гоц ухаантан. Гэхдээ миний хувьд, чиний дайчны авъяас чинь шидтэнийхээс чинь ч илүү бололтой. Ийм залуудаа Гэгээнтэн зэрэглэлд хүрчихдэг…. Луугийн цуст дайчид үнэхээр Агуу дайчид юм.”
Линлэй өөрийн овгийнхоо өв уламжлалаар үргэлж бахархаж явдаг. Гэхдээ овог нь бүхэлдээ сүйдэж, дүүгийнхээ хамтаар л үлдэж хоцорсноо эргүүлэн бодвол, өөрийн эрхгүй уйтгар гуниг төрнө.
“Ноён Майкэкан, өөр зүйл байна уу? Хэрэв байхгүй бол, би буцах хэрэгтэй байна.” Линлэй ийн хэлбэл.
Майкэкан яаравчлан. “Линлэй найз минь, энэ бидний анхны уулзалт. Яагаад бид хамтдаа үдэшлэг хийж болохгүй гэж? Би домогт Луугийн цуст дайчдын талаар ихэд сонирхож байна. Хэрэв хангалттай цаг байгаа бол, үнэндээ би чамтай нударга зөрүүлж үзмээр байна, Линлэй. Эцсийн эцэст, адилхан Гэгээнтэн зэрэглэлийн хүнтэйгээ л тулалдах нь өөрийнхөө түвшинг ахиулах хамгийн шилдэг арга.” ярьж дуусаад, Майкэкан Линлэйруу харлаа.
Нударга зөрүүлэх?
Майкэкан бол Баруун хойд мужийн захирагч. Түүнтэй сайн харилцаатай байх нь ашигтай. Түүнчлэн, Кэанэ Баруун хойд мужид харъяалагддаг. Энэ Кэанэд ч гэсэн тус болно гэж хэлж болно.
Хэсэг бодсоноо, Линлэй толгой дохилоо. “Би одоо шархтай байгаа. Хэдийгээр танайд очсон ч, тэр даруйдаа тулалдаж чадахгүй байх. Ингэвэл яаж байна? Би эхлээд гэррүүгээ буцлаа, тэгээд тодорхой хугацаа өнгөрсний дараа, танайхаар зочилъё. Тийм ч их удахгүй ээ, сар гаран л болох байх.” гэвэл.
Майкэкан баяртайгаар толгой дохиод. “Гайхалтай. Тэгвэл би чамайг Жиакэси овгийн цайзад маань ирэхийг чинь хүлээж байя.” гэхэд.
“Би заавал очих болно оо.” Линлэй ийн хэлээд инээмсэглээд толгой дохилоо.
Цасан ширхэг будран орно. Линлэй Майкэкан хоёр хоёул Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчид, тэд бие биерүүгээ инээмсэглэчийхээд, өөр өөрсдийн зүгт явцгаалаа.
Өргөн талд гагцхүү Линлэй, Бэбэ хоёр л үлджээ.
“Өвлийн цас.” Цасан будрахыг хараад, Линлэй Алис хоёр дурлалцаж байх үеийнх нь өвөл орсон их цасан шуургыг эргүүлэн саналаа.
Дараа жил, бас ийм шуургатай үеэр, тэд салцгаасан.
Тэгээд дараа нь, Шидэт араатны ууланд, бас ийм цастай өдөр, Линлэй тулгах түвшинг ойлгосон.
Харин өнөөдөр, дөрөв дэх цасан шуурганаар Линлэй 9-р зэрэглэлд орж, жинхэнэ хүч нь Гэгээнтэн зэрэглэлийн ертөнцөд орлоо.
“Цас…”
Линлэйн сэтгэл маш их хөдөлжээ. Гэхдээ өөрийгөө хараад толгой гудайлгах үед, инээмсэглэл нь сарнин алга боллоо. Тэр, “Би Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчийн талаар урт хугацааны туршид ярьсан, ингэж харагддаг байх нь ээ?”
Сахиусан тэнгэрийн эсрэг хийсэн тулаанд, Линлэй хувирсан болохоор түүний хувцас хунар нь бүрэн урагджээ.
Түүнийг одоо харвал, гуйлгачид хүртэл өрөвдөхөөр байдалтай байлаа.
Гэсэн хэдий ч, одоо бол, Майкэкан түүний хувцаслалтыг огтхон ч анзаараагүй. Үнэндээ, олон Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчид цу бэлтгэл хийх үедээ, тэд заримдаа хэдэн сараар ч бэлтгэл хийдэг. Тэдэнд халтайх зэрэг бол хэвийн үзэгдэл. Тиймээс, тэд гадаад үзэмжинд тэгтлээ анхаарал хандуулдаггүй. Тэдэнд дотрох хүн нь л илүү чухал.
Жишээлбэл, Линлэйн хувцас ноорхой байсан ч, түүний өмнө бөхийж зүрхлэхгүй хүн байхгүй.
“Эзэнтээн, та Гэгээнтэн зэрэглэлд орчихсон гэсэн үү? Эзнийхээ сүрлэг байдлаар бахархаж байна.” Бэбэ бяцхан нүдээрээ Линлэйруу ширтээнд оюун санаагаараа ийн хэллээ.
Линлэйн сэтгэл ихэд хөдөлнө.
Түүнд огтхон ч муу санаа үгүй.
“Зүгээр дээ.” Линлэй инээн хэллээ. Бэбэ даруй Линлэйн мөрөн дээр үсрэн гарвал, Линлэйн арьс дахин хар хайрсаар хучигдлаа. Өвдөг тохой зэргээс нь гадас цухуйж нүд нь хар алтан болов.
Тэр өмнөхтэйгөө адилхан харагдах авч Линлэйд тэс өөр мэдрэмж төрнө.
“Вишш.” Линлэй судас, яс, булчин, тэр бүү хэл хайрс, гадаснууд болон луугийн сүүлээрээ хүртэл Луугийн цусны өвөрмөц энергиэ урсгаж эхэллээ.
Эхэндээ хар толботой хайрс байсан ч цэнхэр гэрэл цацруулж эхэллээ.
“Юу гээч хүч вэ?”
Линлэйн хараа болон сонсгол гэнэтхэн хэдэн арав дахин нэмэгдлээ. Хэдэн километр дотор түүнээс зугтаж чадах хүн үгүй.
“Ийм их хүч. Ийм хүчирхэг тулааны ки.”
Линлэй нударгаа атгавал, агаар чичирхийллээ. Түүний хүчирхэг булчин одоо урьд өмнө байгаагүй их хүчийг агуулах агаад, бие дэх тулааны ки-н ихээхэн өсжээ.
“Хаха…” Линлэй хөхрөн инээж эхэллээ.
Шөнө. Линлэй эзгүй газар дээгүүр ниснэ. Тэр, Луугийн дайчны хувиралд орсон байх бөгөөд, агаар нисэх нь яг л мангас шиг харагдаж байв. Заримдаа тэрээр зэвүүнээр инээнэ.
Түүний инээд тэнгэр газарт цуурайтна.
“Баркер Гэгээнтэн зэрэглэлд хүрэх үедээ их баярлаж байсан. Энэ түвшинд хүрээд миний хүч ингэж нэмэгдэнэ гэж бодсонгүй.” Линлэй туйлын их баяртай байлаа.
Луугийн цуст дайчдад олон сайхан бэлэг бий. Тэдний хүч тодорхой түвшинд хүрснийхээ дараа, тэд нисэж чаддаг болдог. Энэ яг л нисдэг шидэт араатан шиг агаад ямар нэгэн ойлголт шаарддаггүй байгалиас нь өгсөн чадвар юм.
“Нууцлаг байдал болон сүр хүчээрээ, Хуягт ирт нуруун луугийн удам Луугийн цуст дайчны угсаанаас доогуур.” Агаар дээр нисэх Линлэй ийн мэдэрнэ.
Эхэндээ, Линлэй их хэмжээний луугийн цус ууж Хуягт ирт нуруун луугийн цөмийг идсэн. Гэсэн хэдий ч, Линлэйн судсан дахь Луугийн цус үүнийг шингээх чадвартай байсан.
Харин одоо, Гэгээнтэн зэрэглэлд орсноор, түүний судсан дахь луугийн цусны энерги биеийнх нь бүтэц өөрчилж хүчирхэгжүүлж байгааг мэдэрч байлаа.
“Миний хурд дор хаяж хоёр дахин нэмэгдэж.” ийн бодсоноо, Линлэй гэнэтхэн хар сүүдэр болоод улам хурдтай нислээ.
“Хамгаалалтын хувьд…” Линлэй өөрийн эвдрээгүй хайрсруугаа хараад, цэнхэр гэрлийн цацраг дээр анхаарлаа хандууллаа. “Хэрэв би Дөрвөн далавчит Сахиусан тэнгэрийн дайралтыг дахиж авбал хөнгөн шархдаг байх.”
Линлэйн уруул нумарлаа.
Итгэл!
Хосгүй итгэл!
Үнэндээ, Гэгээнтэн зэрэглэлийн ихэнх хүмүүсийн хамгаалалт сул байдаг. Хэдийгээр Гэгээнтэн зэрэглэлийн оргил түвшний тулаанч байсан ч хамгаалалт нь Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатныхаас их доогуур байдаг.
Гэхдээ Дөрвөн агуу дайчдын авъяас билгийн ачаар тэднийх шидэт араатнуудынхаас ч илүү бат бөх.
Ийм шалтгааны улмаас л Луугийн цуст дайчид хүн төрхөндөө байхдаа Гэгээнтэн зэрэглэлд хүрвэл, Луугийн хувиралд орсныхоо дараа Гэгээнтэн зэрэглэлийн оргилд хүрдэг. Тэд ялагдашгүй. Ойлголтын хувьд ялгаа энэ тэр байхгүй.
Гагцхүү хүчнээс л хамааралтай ч гэлээ, Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчид дундаа тэд ялагдашгүй.
Энэ тэдний байгалийн авъяас!
Бэбэгийн хэр хүчирхэг болж байгаад Хэирү атаархаж байсан шиг, Дөрвөн агуу дайчид ч гэсэн Юлан тивд бусдын бахархал атаархалыг төрүүлдэг.
“Эзэнтээн.” Бэбэ унавал.
Линлэй гараа сунган, Бэбэг агаар дээр барьж авлаа. Одоо бол Линлэй хар хайрсанд хучигдсан байх агаад, мөрөн дээр нь хар Сүүдрийн хулгана сууж байлаа.
Энэ үнэхээр зохицолдоотой харагдаж байв.
“Бэбэ, одоо жинхнээсээ Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтний хурдыг мэдрэх цаг боллоо.” Линлэй чангаар инээснээ, хар сүүдэр болоод бараа сураггүй алга боллоо.
Шөнөөр цасан ширхэгүүд үргэлжлүүлэн бударсаар.
Гагцхүү цогцоснууд л энд тулаан болсныг гэрчилнэ.
Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчийн нисэх хурд үнэхээр хурдан. Цагийн дотор, тэр 1000 км зам туулсан байлаа, Богино хугацаанд л Линлэй Үүлний оргил тосгоны барааг харлаа.
Өнөө шөнө, Үүлний оргил тосгон цасанд хучигдан үнэхээр нам гүм байв.
Линлэй тосгоны баруун хэсэгрүү нисэн, солир мэт хашааныхаа голд буулаа.
“Хэн бэ?!” Хэдэн сүүдэр архиралдан гялс хийлээ.
Линлэй өндөр хурдтай нисэж байсан болохоор том тэсрэлт гаргасан. Мэдээж, энэ нь Баркерын ах дүүс шиг мэргэжилтнүүдийн анхаарлыг татсан хэрэг. Гэхдээ тэд Линлэйн Луугийн хувирлыг хараад, нууцхан санаа алдацгаалаа.
“Ххмм, хаалга нээлгүй орж ирж байгаа хэрэг үү?” Тав дахь дүү нь болох Гэйтс, Линлэйруу хараад. “Ноёнтоон, наадах чинь…?” гэвэл.
Линлэй инээмсэглэн түүнрүү харлаа.
Гэйтс бол таван ах дүүсийнхээ хамгийн ухаантай нь, тэрээр хамгийн түрүүнд ‘Хүнд зүйлийг хөнгөн мэт өргөх’ түвшинг ойлгосон.
“Аа! Гэгээнтэн зэрэглэл!” Нөгөө хэд нь одоо л анзаараад, Линлэйг гайхширан ширтэцгээлээ.
“Лэй ах эргээд ирэв үү?” Женнегийн хоолой гарвал, гүйн ирлээ. Гэхдээ Линлэйн хувирсан байхыг хараад, даруй ‘мангас’ хэмээн хашхирлаа.
Ребека болон Лина хоёр түүнтэй өрөөгөө хуваалцаж байгаа бөгөөд, түүний яаравчлан тайвшрууллаа.
“Женне, тэр бол Линлэй ах. Тэр Луугийн цуст дайчны хувиралд орчихсон байгаа юм.” гээд Ребека хөхрөн инээлээ.
Линлэй эргээд хүн төрхөндөө орлоо. Айж цочирсон Женне Ребекаруу тэнэгдүүхэн хараад. “Луугийн цуст дайчин? Луугийн цуст дайчин гэж юу юм бэ?” гэхэд.
“ХАха, Луугийн цуст дайчид бол Дөрвөн агуу дайчдын нэг. Бид таван ах дүүс бол Агуу дайчдын нэг болох Үхэшгүй дайчид!” Гэйтс ийн хэллээ.
Женне эргэн тойрныхоо хүмүүсрүү цоо ширтэнэ.
Тэр орой Хэирүтэй хамт ирэхдээ, тэр Ребека Лина хоёртой түр хамт байрлахаар болсон. Гэхдээ Ребека Лина хоёр хүмүүсийг танилцуулж байхад, Засслэр дээр ирээд тэр их гайхширсан.
Женне Засслэрыг Амин шидтэн гэдгийг дуулаад гайхширч дуусаагүй байтал, гэнэтхэн Луугийн цуст дайчин болон Үхэшгүй дайчин гэсэн ойлголтууд нэмэгдчихлээ.
“Энэ… Та нар…” Женне үймэрч орхилоо.
“Женне, өрөөндөө ороод амардаа.” Линлэйн ийн хэлээд инээлээ.
Баркерын ах дүүс Линлэйг хязгаараа давсанд ихэд цочирдоцгоожээ. Хоёр дахь дүү, Анк, хөхрөн инээгээд. “Ноёнтоон, та үнэхээр хурдан давсан байна шүү. Баркер ах Гэгээнтэн зэрэглэлд хүрсэн ч гэлээ, тантай огт дүйцэж чадаагүй. Одоо тэгтэл… бидний хоорондын ялгаа улам л холдчихлоо.” гэхэд.
“Хэрэв бид хүчирхэг биш байсан бол, бидний ноёнтон, биднийг удирдаад Гэгэлт сүмийн эсрэг босох байсан гэж үү?” гээд Гэйтс ихэмсэгээр хэллээ.
“Та бүгд Гэгээнтэн зэрэглэлийн хүчинд тун ойрхон байгаа.” Засслэрын царайнд инээмсэглэл тодроод. “Аз болоход, энэ хөгшин эцэст нь тодорхой ойлголттой болсон. Би 10 жилийн дотор, Гэгээнтэн зэрэглэлийн хязгаарыг давна гэдэгтэй итгэлтэй байна.”
Арван жил?
Засслэр одоо 800 настай. Түүнд 10 жил гэдэг бол богино хугацаа.
“Үхдлүүдийн сүнс дуудагч Их шидтэн? Энэ ч үнэхээр аймшигтай санаа байна шүү.” Линлэйн нүд гялтгана. “Тэр үед, чи Гэгээнтэн зэрэглэлийн үхдэл дуудаж чаддаг болно, тэгээд хэдэн сая үхдлүүдтэй арми удирдана!”
9-р зэрэглэлийн Үхдлүүдийн сүнс дуудагч Амин шидтэн л хангалттай аймшигтай.
Гэхдээ Үхдлүүдийн сүнс дуудагч Их шидтэн бүхэл бүтэн эзэнт гүрнийг ч айлгана.
“Хаха, бүгдээрэй өсөж хөгжсөөр байна. Хараал идсэн, Гэрэлт сүм одоо бидэнрүү хүн явуулж зүрхлэнэ гэж үү? Хэрэв тэд нэгийг явуулбал, бид тэр нэгийг нь ална. Хэрэв тэд арвыг явуулбал, бид тэр арвыг нь алах болно. Тэгээд бид Засслэраар цогцсыг нь үхдэл зарцаа болгож байгаад тэдэнрүү хариу дайралт илгээнэ.” Гэйтс хэлэхдээ, өөрийнхөө санааг хэрэгжихийг тэсэж ядна.
Хүн бүр баяртай байлаа. Тэдний хүч нэмэгдэж байна гэдэг тэд Гэрэлт сүмийн өөдөөс тэмцэх илүү чадвартай болж байна гэсэн үг юм.
Линлэйн туйлын их баяртай байлаа.
Тэрээр тэнгэр өөд толгойгоо өргөөд будрах цасыг харснаа, эргүүлээд бусадруугаар харцаа эргүүллээ. “Өнөө шөнө шуургатай байх нь. Ярилцахыг хүсэж байвал бүгдээрэй дотор ороод гол танхимд ярилцацгаая.” гэхэд.
“За! Өнөө шөнө, бид бүгд согтох хүртэл болихгүй.” Тайван Баркер хүртэл баярлан хашхирна.
Үдэшлэг шөнийн хагас хүртэл үргэлжиллээ. Үнэндээ, тэд Гэрэлт сүмийн эсрэг тэмцэлдэж чадах эсэх нь цэвэр тэдний хүчнээс хамаарна. Тиймээс л тэдэн дундаа хамгийн хүчирхэг нь болох Линлэй тэдний удирдагч нь болсон.
Цаг хугацаа өнгөрсөөр. Нүд ирмэх зуурт, гурван өдөр өнгөрчээ.
Женне хүн бүрийн ар талыг ойлгох ойлголт нь нэмэгдэж, бүхнийг бага багаар хүлээн зөвшөөрнө. Женне эдгэрэ хүмүүст, зүгээр нэг хол бол юу ч биш гэдгийг одоо ойлгож буй.
Үнэндээ, хот байтугай, Баруун хойд мужийг захирдаг хүчирхэг Жиакэси овог хүртэл, Линлэй тэр хэдэд асуудал удаж чадахгүй. Тэдний Жиакэси овгийг энэ тэнцүү гэж үзэж байгаа ганц шалтгаан нь, Майкэкан байгаа учраас юм.
“Баркерын ах дүүс болон Линлэй ах шаргуу хичээж байна.” Ребека, Лина болон Женне, эдгээр гурван үзэсгэлэнтэй авхай нар сагс барин явангаа ийн ярилцана.
Гэхдээ тэд хашаан дотор, гэнэтхэн…
Сүүдрийн хулгана, Бэбэ, агаар дээр хөвхийг харлаа. Женне тэр хэдийг хараад, тэр нүдээ ирмээд, амаа нээн хүнийн хэлээр.
“Хөөх, гурван үзэсгэлэнтэй охид. Сайн байцгаана уу, авхай нараа!”


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.