Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 49]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 8 – Арван мянган километрын аялал, Хэсэг 49 – Гэгээнтэн зэрэглэлийн Луугийн цуст дайчин
Хүйтэн салхи үргэлжлүүлэн үлээнэ.
Эцэст нь нэг эндэх амар тайван болжээ. Гэхдээ анхнаа бодвол, газар сэндийчлэгдэж, энд тэндгүй цус болж олон цогцос хөглөрнө. Тулааны үр дүн илт харагдаж байлаа. Энд тэндгүй газар сэндийчлэгдэж, аварга нүхнүүд үүссэн байх агаад төвд нь нэлээд гүн нүх үүсчээ. Энэ мөчид, хар Сүүдрийн хулгана, тэр гүн нүхнээс аажуухнаар дээш мацан мөлхөнө.
“Эзэнтээн.” Бэбэгийн бие улаан өнгөнд будагдсан байх ба, үс ноос нь хүртэл цус болжээ.
Бэбэгийн санаа зовниж байлаа. Тэр Линлэйг хэвтэж байхыг харах агаад тэрээр огт хөдлөхгүй байлаа. Хэдийгээр Херуб ч гэлээ, Цустягаан илдний аймшигт ауранаас болоод дайралтынх нь хүч суларсан, гэсэн хэдий ч, түүний хүч Хос далавчит Сахиусан тэнгэрийнхээс хэд дахин илүү.
Бэбэ урагш мөлхсөөр, Линлэйн дэргэд ирлээ.
“Эзэнтээн, та зүгээр үү?” Бэбэ оюун санаагаараа асуулаа. Бэбэгийн санаа үнэхээр зовниж байлаа. Одоо бол Линлэй цээж гүнзгий хонхойж, хайрсных нь хагас нь бутран унасан байлаа. Цээж нь шинэхэн улаан цусанд будагдаж, царай нь цонхийсон байлаа. Дээрээс нь нүд нь аниастай байв.
Удаанаар Линлэй нүдээ нээгээд, Бэбэрүү харснаа.
“Би зүгээр ээ. Бэбэ. Миний биеийг битгий хөдөлгө.” Линлэйн хоолой Бэбэгийн оюун санаанд дуулдвал.
Бэбэ толгой дохиод, Линлэйн дэргэд хэвтлээ.
“Энэ удаа, би хүнд шархдаж.” Линлэй амьсгалах бүртээ цээжин хэсгээсээ их хэмжээний өвдөлт мэдэрнэ. Линлэйд ‘Нууц Луугийн цусны боть’ дээр заасан аргын дагуу судсан дахь Луугийн цусны тулааны ки-гээрээ авсан гэмтлээ эмчилхээс өөр хийж чадах зүйл байсангүй. Агуу дайчны хувьд, түүний сэргээгдэх чадвар аймшигтай байлаа.
Гэхдээ энэ удаа, түүний шарх хэтэрхий хүнд байлаа.
Түүний цусны судас болон зүрх нь ажуухнаар Луугийн цусны өвөрмөц энергийг түүний судсаар удаанаар шахаж, биеийнх нь хэсэг нэг бүрээр Луугийн цусны тулааны ки-г урсгана. Хамгийн хүнд гэмтэл авсан газар болох цээжин хэсэгтээ, Луугийн цустны онцгой энергиэ урсгаснаар, Линлэй аажуухнаар нөхөн сэргээгдэж эхэллээ. Амьсгалах бүрт, Линлэйн цээж аажуухнаар өөрчлөгдөж эхэллээ.
“Нөхөр сэргээхдэх хурдаараа, Дөрвөн агуу дайчид дундаа, Луугийн цуст дайчид Ягаан дөлт дайчид болон Үхэшгүй дайчидаас удаан байх ёстой.” Ийм үед, энэ бодол гэнэтхэн Линлэйд бодогдлоо.
Ягаандөлт дайчид хүчирхэг нөхөн сэргээгдэх хүчийг эзэмшсэнээс гадна, аймшигтай хүчирхэг Нирвана дахин төрөх чадварыг эзэмшдэг.
Тэдний биеийг бүрэн устгалаа, хангалттай цаг л байвал, Ягаандөлт дайчны бие оргил үе дээрхээрээ дахин сэргэж чадна.
“Хүфф.” “Пүфф.”
Амьсгалах бүрт нь хүржигнэн дуугарч, цээжнийхээ гэмтлийг нөхөн сэргээнэ. Үүнтэй зэрэгцэн, Линлэйн биеийг бүрхсэн хар хайрс арилж эхэллээ. Нүд ирмэх зуурт, Линлэй эргээн хүн төрхөндөө орсон байв. Гэхдээ хүн төрхөндөө орсон түүний бие одоо ч цусанд будагдсан хэвээр байр агаад цээжнийх нь шарх урьдын адил хүнд хэвээр байлаа.
Цаг хугацаа өнгөрч, шөнө болж эхэллээ.
Хүйтэн салхи сэржигнэнэ. Сарны гэрэл үүлсэд хаагдана. Гэхдээ Линлэй Бэбэ хоёрт цаг агаар ямар ч хамаа байсангүй.
“Эзэнтээн, дээрдэж байна уу?” Бэбэ бяцхан нүдээрээ Линлэйруу ширтвэл.
“Миний дотоод гэмтэл харьцангуй бага. Ердөө гуравхан хавирга л хугарсан. Аз болоход, тэд өөр эрхтнүүдрүү сүлбэж ороогүй.” ийн хэлээд Линлэй Бэбэрүү инээмсэглэснээ. “Гэсэн хэдий ч, хугарсан хавиргаа нөхөн сэргээхэд дор хаяж 10 эсвэл хагас сар зарцуулагдана.” Энгийн хүн хугарсан хавиргаа эдгээхийн тулд хэдэн сар шаардлагатай болдог. Харин Линлэй Луугийн цуст дайчны удам учир тун итгэлтэй байв.
Бэбэ толгой дохилоо.
“Гэхдээ хэрэв би гэрлийн эсвэл усны хандлагат шидтэн олчихвол, арай хурдан эдгэх байх.” Линлэй энэ төрлийн эмчилгээний шидүүд их хүчтэй болохыг мэднэ.
Линлэй Гэрэлт дуганд хоригдож байхдаа, биеийнх нь бараг бүх яг хугарсан байсан. Тэгтэл Гэрэлт дэд эрхт ноёлогчийн ариун гэрэл тусахад л, түүний бие нүд ирмэх зуурт л эдгэж эргээд хамгийн оргил нөхцөл дээрээ очсон байсан. Энэ төрлийн хүчирхэг нөхөн сэргээх чадвар маш хэцүү.
Линлэй үргэлжлүүлэн Луугийн цуст тулааны ки-гээ үүсгэнэ.
Луугийн цусны тулааны ки байгалиасаа элементийн мөн чанарыг шингээсэн байдаг, харин Линлэйд судсанд өвөрмөц Луугийн цус буй. Аажмаар бэхжсээр, Линлэйн биеийн бүх хэсгийг тэжээнэ. Линлэйн дотоод гэмтэл одоо бүрэн эдгэрчээ. Үлдсэн ганц хэсэг нь хугарсан хавирга нь л байлаа.
“Ххмм?”
Линлэй хөмсгөө өргөөд, баяр баяслыг мэдэрлээ.
Луугийн цусны тулааны ки түүний биед эргэлдэж байснаа гэнэтхэн чичирхийлж эхэллээ, тэгээд дантиан дахь шингэн Луугийн цусны тулааны ки нь гэнэтхэн далайн давалгаа мэт хуйларлаа. Линлэй даруй дантианыхаа доод хэсэгт судсан дахь Луугийн цусны тулааны ки-гээ чиглүүллээ. Удалгүй… Түүний дантианы доод хэсгийн Луугийн цусны тулааны ки-н нягт дээд цэгтээ туллаа.
“Чичирхийлэлх…”
Дантиан дахь Луугийн цусны тулааны ки-гээ хувирч эхлэхийг мэдрээд Линлэйн царайнд инээмсэглэл гийлээ.
Тулааны ки-гийнх нь бүх зүйлс өөрчлөгдлөө. Чанар болон шинж гээд бүгд өөрчлөгджээ.
“Би эцэст нь хязгаараа давж чадлаа.” Линлэй тайвнаар хүлээлээ. Эхэндээ, Луугийн цусны тулааны ки багахан өөрчлөгдөсөн ч, цаг явах тусам, улам бүр өөрчлөгдөж байлаа, улам хурдтайгаар. Эцэст нь, хүн арван удаа амьсгалах хугацаанд, тулааны ки-н үлдсэн хагас амжилттай хувирч дууслаа.
“ХАха…”
Линлэй хөл дээрээ босоод, биеийнхээ хэсэг бүрт байх судсан дахь хувирсан Луугийн цусны тулааны ки-гээ тараалаа. Заримыг нь хугарсан хавиргаруугаа илгээн, эдгэлтийг нь хурдасгалаа.
“Эзэнтээн?” Бэбэ Линлэйруу сониучирхан ширтэнэ.
Линлэй Бэбэг тэврэн аваад агаарт өргөлөө. Тэгээд инээн. “Би зүгээр ээ. Харихдаа бэлдэцгээе.” гэлээ.
Энэ удаа, Линлэй туйлын баяртай байв. 8-р зэрэглэлийн оргилд хүрснээсээ хойш тэр энэ өдрийг л хүлээсэн. Хэдийгээр, өнгөрсөн сард, Линлэйд хязгаараа давах гэж байгаа мэт мэдрэмж төрсөн ч, тэр үед энэ үйл явдал тохиогоогүй. Гэтэл одоо, гэмтэл нь эдгэрч, гэнэтхэн хязгаараа давчихлаа.
9-р зэрэглэл!
Энэ өдрөөс, Линлэй 9-р зэрэглэлийн дайчин… гэхдээ энэ бол энгийн төрхөндөө байх үеийнх нь хүч. Луугийн хувиралд орсны дараа, Линлэй Гэгээнтэн зэрэглэлийн анхан түвшинд орно. Хамгаалалт, хурд болон хүчний хувьд, тэд маш ихээр нэмэгдсэн.
“Хэрэв Дөрвөн далавчит Сахиусан тэнгэртэй дахин таарвал, би адамантин илдээ ашиглаад, түүнийг зохицуулчихна.” Линлэй ихэд итгэлтэй байлаа.
Гэгээнтэн зэрэглэл!
Энэ бол цоо шинэ зэрэглэл. Хүчирхэг Давсон худалдааны пүүс хүртэл цэргийнхээ хүчинд Гэгээнтэн зэрэглэлийн хүн элсүүлэхийг хүсдэг. Жиакэси овгийн хүч хүртэл, ганц Гэгээнтэн зэрэглэлийн тулаанч дээр тогтдог. Энэ бол тэдний бардамналын эх сурвалж юм. Тиймээс л тэд Обриэн эзэнт гүрний Баруун хойд хэсгийг одоог хүртэл захирдаг хэрэг.
Гэгээнтэн зэрэглэлийн ганц мэргэжилтэн.
Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчийн өмнө, хэдэн арван сая хүн захирдаг Хаан эсвэл Ван нар ч хэн ч биш.
Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчийн өмнө, хэдэн мянган жил оршин байсан эртний овгийн язгууртнууд хүртэл толгой гудайлгана.
Гэрэлт сүм, Харанхуйн сүм болон Дөрвөн агуу эзэнт гүрнүүд хүртэл Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчдыг өөрсдөндөө татаж оруулахыг хүсдэг!
Юлан тивд, хүмүүсийн оргилд зогсдог гурван хүн болон, хоёр тэнгэрлэг оршихуй зэрэглэлийн шидэт араатны хаануудын дараа, Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчид ордог. Гэгээнтэн зэрэглэлд орсон хэн бугай ч, хязгааргүй амьдралыг хүртдэг. Алуурчдын хаан Цезарь хүртэл, Гэгээнтэн зэрэглэл болоод 5000 жил амьдарсан шүү дээ?
“Гэгээнтэн зэрэглэл!”
Линлэй толгойгоо тэнгэр өөд өргөлөө.
Гэнэтхэн, тэнгэрээс цас бударч, Линлэйн нүүрэн дээр хүрэн хайлцгаалаа.
“Би одоо ч бага байхад минь Вушан тосгонд болсон хоёр Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчдын тулааныг санадаг. Тэр үед, Гэгээнтэн зэрэглэл над шиг нэгнээс алс холд орших зүйл мэт санагдаж байж билээ. Хурдны лууг унасан тэр 8-р зэрэглэлийн шидтэн ч гэсэн. Тэгтэл одоо?” Линлэй дотор бахархал нэмэгдэнэ.
Эцэст нь, тэр хийж чадлаа.
Хэрэв одоогийн Линлэй Солирын илдний Гэгээнтэн, Диллонтой уулзсан ч, ялж чадах байсан.
“Баруч овгийн өвөг дээдэс минь, намайг харж байгаарай. Би Луугийн цуст дайчныхаа домог алдар хүндийг сэргээж, тив даяар тараах болно.” Линлэй өөртөө итгэх итгэл мэдэрнэ.
Линлэй одоо дөнгөж 26 настай. Гэхдээ Луугийн хувиралд ороод, Гэгээнтэн зэрэглэлийн дайчин болдог болчихлоо.
“Би хүчний оргилд хүрэх өдөр ирэх л болно.” Линлэйн нүүрэнд инээмсэглэл тодорлоо.
Линлэй өөрийгөө чухам хэр хүчирхэг болсноо мэдэж байгаа. Хэдийгээр тэр Луугийн хувиралд орсноор дөнгөж л Гэгээнтэн зэрэглэлийн анхан түвшинд ордог болох ч, Гэгээнтэн зэрэглэлийн анхан түвшнөөс оргил хүртэл хамгийн хэцүү хэсэг нь тулааны ки цуглуулах явдал биш. Харин ойлголтын илүү гүн гүнзгий түвшин шаарддаг. Гэхдээ Линлэйн ойлголтын түвшин хэдийнээ Гэгээнтэн зэрэглэлийн оргил түвшинд хүрчихсэн.
Үнэндээ, заримдаа хоёр хүний тулааны ки яг жижилхэн ч ойлголтын түвшний ялгаа тэдний хүчний ялгааг их болгодог.
Учир нь тэд нэг газарт байсан ч, тэд мэдлэгийн өөр өөр замаар замнацгээнэ.
Жишээлбэл, Газрын хуульд өөрийгөө бэлтгэдэг тулаанч, тулгах түвшинд хүрснийхээ дараа, өөр замаар явах боломжтой. Эцсийн эцэст, Газрын хууль бол далай адил хэмжээ хязгааргүй учир ойлголтонд нь ч олон зам буй. Өөр өөр зам өөр өөр үр дүнд хүргэнэ. Линлэйн зам бол газрын судлын лугшилтаар хачирхалтай чичиргээнт дайралт ашиглах. Юлан тивд ашигладдаг хүч дээр суурьлагдсан бас өвөрмөц төрлийн хүчнүүдээс тэс өөр төрлийнх ажээ.
Линлэйг Үүлний оргил тосгонруу явахаар зэхэж байтал, гэнэтхэн…
“Линлэй уу?” араас нь холгүйхэн хоолой дуулдлаа.
Линлэйн зүрх салганалаа. Тэр ойр хавьд хэнийг ч анзаараагүй. Тэр даруй толгойгоо эргүүлэн харвал, хар дээл, цагаан үстэй туранхай хөгшин агаар дээр зогсож байв. Энэ хөгшин агаар дээрээс Линлэйг ширтэнэ.
Линлэй даруй ойлголоо. “Майкэкан уу?”
“Тийм.” энэ хүн үнэхээр Майкэкан байлаа.
Линлэй ноцтой шархдсан учир, өөрийгөө эдгээхдээ л анхаарлаа хандуулсан байсан. Тэр зургаан Сахиусан тэнгэртэй хийсэн энэ том тулаан ойролцоох нийслэлд байдаг Гэгээнтэн зэрэглэлийн тулаанч, Майкэканд анзаарагдалгүй өнгөрөхгүй гэдгийг мартаж орхижээ.
Линлэй Майкэканруу болгоомжтойхон харна. Тэрээр яг л 50 нас хүрч яваа мэт харагдана. Хэдийгээр үс нь цайсан ч, царайнд нь ганц ч үрчлээс байсангүй. Агаар дээр зогсох түүний, тайван аура Линлэйд гайхалтай нууцлаг мэдрэмж төрүүлнэ. Энэ Майкэкан Дөрвөн далавчит Херубаас ч хүчирхэг.
“Та энд хэр удаан байсан юм бэ?” Линлэй асуухад.
Тэрээр хөхрөн инээгээд. “Тийм ч удаагүй ээ. Намайг ирэх үед, Дөрвөн далавчит Херуб та хоёр нэг нэгэнрүүгээ сүүлчийнхээ дайралтыг хийн хүндээр бэртээж байсан.” гэвэл.
Линлэй хөмсөг дээш өргөгдлээ.
Энэ Майкэкан Линлэйг өөрийгөө эдгээж байх энэ бүх хугацаанд түүнийг ажиглаж байж. Линлэйг шархдчихсан байхад нь дайраагүйгээс хойш, түүнд муу санаж ирээгүй нь лавтай биз.
“Би чамайг Дөрвөн далавчит Херубыг алах үед үнэхээр цочирдсон.” Майкэкан санаа алдсанаа. “Хэдийгээр Дөрвөн далавчит Сахиусан тэнгэр түрхэн зуур л бүрэн хүчээ ашигладаг ч, өөрөө үхэлгүй нэгийг нь ална гэдэг бол гайхалтай зүйл. Луугийн цуст дайчид… Домогт Луугийн цуст дайчид үнэхээр хүчирхэг юм. Линлэй, одоо чи Луугийн хувиралд орсныхоо дараа, Гэгээнтэн зэрэглэл болдог болсон байх учиртай. Дөнгөж Гэгээнтэн зэрэглэлийн анхан түвшинд байхдаа, Херубыг алах хэр хэцүү байв?”
Линлэй гайхширлаа, тэр уйлах уу инээх уу гэдгээ мэдсэнгүй.
“Энэ Майкэкан…” Линлэйд хэлэх ч үг олдсонгүй. Тэрээр дотроо, “Луугийн хувиралд орохдоо Гэгээнтэн зэрэглэл болдог болохоосоо өмнө тэр Дөрвөн далавчит Сахиусан тэнгэрийг алсан. Энэ Майкэкан намайг Гэгээнтэн зэрэглэлд орсныхоо дараа Херубтай тулалдсан гэж бодоод байх шиг байна.”
“Юу, чи Гэгээнтэн зэрэглэлд хүрээгүй юм уу?” Майкэкан үл итгэсэн байртай хэлэхэд.
Линлэй инээмсэглээд. “Би Луугийн хувиралд орсныхоо дараа, Гэгээнтэн зэрэглэлийн анхан түвшинд ордог оо.” гэлээ.
Майкэкан толгой дохин сэтгэл ханасан байртай инээмсэглэснээ. “ХАха, Гэгээнтэн зэрэглэлийн тулаанч харснаас хойш их удсан байна. Би өнөөдөр чамайг харсандаа үнэхээр баяртай байна. Ингэвэл ямар байна. Надтай хамт манайд оч. Тэгвэл бид хэсэг ч гэсэн тулалдаж чадна. Би өөрсдийнхөө чадварыг нэмэгдүүлэхэд тусалж чадах болов уу хэмээн итгэж байна. Санаа зовох хэрэггүй дээ, би бүх хүчээ гаргахгүй, зүгээр л чөлөөт тулаан.” гэлээ.
Линлэй Дөрвөн далавчит Сахиусан тэнгэрийг алах гэж байхдаа хүндээр бэртсэн тул, өөрийгөө Майкэкантай тэнцэхгүй гэдэгт итгэлтэй байлаа.
“Майкэкан, би Луугийн хувиралд орохоороо Гэгээнтэн зэрэглэл болдог болно. Гэсэн ч…” Линлэй түүнрүү итгэлтэйгээр хараад. “Би дөнгөж тулааныхаа дараа л одоогийн түвшиндөө орсон. Херубтай тулалдаж байхдаа би, хараахан хязгаараа даваагүй байсан.” Одоо бол, Линлэй Гэгээнтэн зэрэглэлийн оргил түвшний хүнтэй тулалдаж чадна гэдэгтэй итгэлгүй байсан ч, Майкэкантай тулалдаж чадна гэдэгтээ итгэлтэй байв.
Гэгээнтэн зэрэглэлд хүрсэн түүнд, одоо хүчээ нуугаад байх шаардлага үгүй.
“Юу? Сая л давсаан?” Майкэкан үүнийг сонсоод цочирдлоо.


Өмнөх

Дараах

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s