Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 48]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 8 – Арван мянган километрын аялал, Хэсэг 48 – Дөрвөн далавчит Сахиусан тэнгэр
Өнөө шөнө, тэнгэрт сар гарчээ. Сарны гэрэл орчлон ертөнцийг бүрхжээ.
Мөн энд дөрвөн цагаан Сахиусан тэнгэрүүд агаар дүүлэн, яг л хий үзэгдэл мэт, Линлэйруу дөхнө.
“Ямар хурдан юм бэ.” Линлэй цочирдлоо.
Одоо бол, Линлэйн дайралт хүчирхэгч гэлээ, хамгаалалт нь сул. Түүний дайралт Гэгээнтэн зэрэглэлийн анхан түвшний мэргэжилтнийг алахад хангалттай. Гэхдээ хамгаалалт нь дорой, хэдийгээр Гэгээнтэн зэрэглэлийн дайралтын хүчтэй ч, Гэгээнтэн зэрэглэлийн анхан түвшний тулаанчийн дайралтыг өөр дээрээ авч хүчрэхгүй.
“Ххмм.” Линлэй байрандаа зогсоно. Тэрээр амандаа Суперсоник шившлэгээ шившээд, даруй бултаж эхэллээ. Хурдний хувьд, Линлэй одоо ч тэр дөрвөөс удаан байлаа.
“Шшшрркк!”
Хэнгэрэг хагалам дуу хадвал, хар сүүдэр гэнэтхэн гарч ирээд, дөрвөн Сахиусан тэнгэрүүдээс ч хурдтайгаар, Линлэйн дэргэд байсан Сахиусан тэнгэррүү дайрлаа.
“Үх.” Сахиусан тэнгэр хар сүүдрийн зүгт нударгаа явууллаа.
“Бам!” Нударганаас ариун гэрэл гялс хийн, хар сүүдэртэй мөргөлдлөө. Хар сүүдэр газарт шидэгдсэн ч, газар дэвсээд, шалавлан эргээд өнөөх хүнрүү давшлаа.
“Виш!” Хоёр хурц хумс сунаж, Сахиусан тэнгэрийн зүгт цавчлаа.
Эхнийх нь Сахиусан тэнгэрийн нударгыг, нөгөөх нь биеийг нь. Сахиусан тэнгэрийн бие хэдийн салж унахын даваан дээр байсан тул, энэ дайралтнаас болоод, бие нь чичирхийлэн, булчингуудаас нь цус олгойдлоо.
“Бам!” нэг тойрч эргэснээ, хар сүүдэр хоёр дахь удаагаа Сахиусан тэнгэрийг самардлаа.
Энэ дайралт Сахиусан тэнгэрийн бие сүйдэх явцыг улам түргэсгэлээ.
“Бүүм.” гэх дуунаар Сахиусан тэнгэрийн бие шууд задарч цагаан далавч нь алга боллоо. Ингэж, Хос далавчит Сахиусан тэнгэр тулаанд амь үрэгдлээ.
Линдин, араас нь тулааныг хараад, уг хар зүйлийг гайхширан ширтлээ.
Тэр энэ хар зүйлийг Линлэйн тэжээвэр амьтан, Сүүдрийн хулгана гэдгийг мэдэж байлаа. Гэхдээ одоо бол, Сүүдрийн хулгана нэг метр өндөр, 20 см урттай ба гарны хэмжээтэй болжээ. Түүнчлэн хар Сүүдрийн хулгана аймшигтай хурдтай байх агаад, Хос далавчит Сахиусан тэнгэрээс ч хурдан байлаа.
Бэбэ үнэхээр гайхалтай байсан юм.
“6 жилийн өмнө, Шидэт араатны ууланд, Бэбэ Хэирүтэй тулалдсан. 6 жилийн дараа, Хэирү огт ахиц гаргаагүй. Тэр бол түүний хязгаар байсан. Гэхдээ Бэбэ энэ зургаан жилд тасралтгүй өсөж хөгжсөн… хурдны хувьд, Бэбэ одоо Хэирүгээс хурдан. Хамгаалалтын хувьд, Гэгээнтэн зэрэглэлийн үхэшгүй дайчин болсон Баркер ч, түүнээс илүү хамгаалалттай байхгүй биз.” Линлэй Бэбэг хэр хүчирхэг болохыг мэднэ.
Одоо бол Бэбэ машид хурдан байсан юм.
Өдөр бүр, Линлэй бэлтгэл хийдэг. Харин Бэбэ идэж унтахаас өөр зүйл хийдэггүй. Гэсэн ч түүний хүч Линлэйгийнхээс хурдацтай өсөж байгаа.
Бэбэгийн хувирлаас л түүнийг хэр хүчирхэг болсныг харж болохоор байлаа. Тэрээр хагас метрээс нэг метр болтлоо өсжээ.
“Шшшрррккк.” Бэбэ сэтгэл хөдлөн оюун санаагаараа. “Эзэнтээн, надад Хос далавчит Сахиусан тэнгэрийг даатгачих. Тэд намайг гэмтээж чадахгүй.” гэвэл.
Линлэй үг дуугарсангүй.
Хос далавчит Сахиусан тэнгэрүүд Гэгээнтэн зэрэглэлийн анхан түвшний хүчтэй. Тэд Бэбэд хор учруулж чадахгүй.
Бэбэ ямар гайхалтай хүчирхэг шидэт араатны төрөл бол оо?!
Нөгөө гурван Хос далавчит Сахиусан тэнгэрүүдийн нэгийг нь, уг аянга мэт хурдтай хар зүйл хоёрхон самардалтаар алсан нь тэднийг цочирол болон уур уцаараар дүүргэлээ.
Тэдэнд ямар ч хариу үйлдэл үзүүлэх завдал гаргалгүйгээр, Бэбэ нөгөө нэгэнрүү нь дайрна.
“Наадхаа анхаарах хэрэггүй. Линлэйг ал.” Линдин хүйтнээр хэллээ.
Гурван Сахиусан тэнгэр Бэбэг тоолгүй, Линлэйруу давшицгаалаа. Гэхдээ тэд Бэбэг анхаархаа больж байгаагаас, Бэбэ тэгээгүй.
Эцсийн эцэст, Бэбэ тэднээс арай хурдан.
“Вишш.” Хар сүүдэр гялс хийвэл, Бэбэ өөр нэг Сахиусан тэнгэрийн дэргэд иржээ.
Линлэй тэдэнтэй тулалдах итгэлгүй байсан болохоор зугтааж байлаа. Гагцхүү ганцтай нь л тулалдаж чадна гэдэгтээ итгэлтэй байлаа. Эцсийн эцэст, Линлэй Бэбэ шиг биш, түүний хамгаалалт дорой.
“Сап!”
Бэбэ савраа нээн, өөр нэг Сахиусан тэнгэррүү савлаа.
“Бам!” Бэбэгийн савар Хос давалчит Сахиусан тэнгэрийн нударгатай тулсан ч, Бэбэ хос савар Сахиусан тэнгэрийн баруун нударгатай тулснаа, Сахиусан тэнгэрийг хазлаа.
“Тас.”
Сахиусан тэнгэрийн баруун гарыг хазжээ.
Өвдөлтөө эсэргүүцэн, Хос далавчит Сахиусан тэнгэр ууртайгаар хар Сүүдрийн хулгана зүгт зүүн нударгаа савлаа. Энэ дайралт Хос далавчит Сахиусан тэнгэрийн бүх хүчийг агуулж байсан бөгөөд, зүүн нударга нь яг л нар мэт гялтганаж байлаа.
“Бааам!” Зүүн гар нь хар Сүүдрийн хулгана дээр буулаа, гэсэн ч яг тэр мөчид, хар Сүүдрийн хулгана Хос далавчит Сахиусан тэнгэрийн цээжинрүү савраараа хүчтэй самардлаа.
Түүний арьс нь нээгдэж цус олгойдно.
Бэбэг газартай хавсран цохисон ч, Хос далавчит Сахиусан тэнгэрийн бие чичирхийлнэ. Судаснуудаас нь цус урсаж, зүрх нь ч дийлхээ больлоо, тэрээр цаашид хүчээ тогтвортой барих боломжгүй болжээ. Цус хаа сайгүй олгойдон асгарч, Хос далавчит Сахиусан тэнгэр тэнгэрээс уналаа.
Өөр нэг Сахиусан тэнгэр уналаа.
“Эзэнтээн.” Бэбэ Линлэйд санаа нь зовиноно.
“Бам!”
Линлэй нударга нисгэвэл, Хос далавчит Сахиусан тэнгэрийн бие чичирхийлж байснаа, тэнгэрээс уналаа. Сүүлчийн Хос далавчит Сахиусан тэнгэр Линлэйн араас хөөлөө.
“Эзэнтээн!” Бэбэ хурднийхаа хязгаарт хүрлээ. Линлэй бултсан ч, Бэбэг ирэхээс өмнө, Сахиусан тэнгэр Линлэйг цохилоо.
Бэбэ Хос далавчит Сахиусан тэнгэррүү ууртайгаар ширтэнэ.
“ЭЗэнтээн, та зүгээр үү?” Бэбэ оюун санаагаараа асуувал.
“Би зүгээр ээ. Гэхдээ дахиад дайралт хүлээж авбал, тэсвэрлэхгүй байх.” Линлэйн уруулны булангаас цус урсана. Цээж хэсгийнх нь хайрс эвдэрч, араас нь цус урсаж байлаа.
Линлэй айжээ.
Түүнрүү хоёр Сахиусан тэнгэр дайрсан. Линлэйн хурд анхнаа бодвол удааширчээ. Эцэст нь гэхэд, хоёр дайралт хүлээж авч байснаас нэгийг нь хаасан нь дээр.
“Хангалттай хурдан биш байна. Хэрэв Бэбэ шиг хурд болон хамгаалалттай байсан бол, тэд юу ч болохгүй байх байлаа.” Линлэй дотроо санаа алдана.
6 жилийн өмнө, Бэбэ түүнтэй ижил хурдтай байсан ч, хамгалалалт нь илүү байсан.
Гэхдээ 6 жилийн дараа, түүний хурд хоёр дахин нэмэгдсэн. Хамгаалалтын хувьд, Бэбэгийнх гурван дахин. Хамгийн аймшигтай зүйл нь тэр одоо ч 9-р зэрэглэл байгаа. Гэгээнтэн зэрэглэлд ороогүй байгаа.
Хэирү бол өндөр авъяастай 9-р зэрэглэлийн бахархал өндөртэй шидэт араатан, гэхдээ Бэбэтэй харьцуулахад, түүний авъяас бага.
Бэбэ өөрийн хурдаараа Хос далавчит Сахиусан тэнгэрүүдтэй тулалдсан. Нүд ирмэхийн зуурт, дөрвөн Сахиусан тэнгэр үхжээ. Тэдний удирдагч, Линдин тэднийг алсаас ажина.
“Эзэнтээн, Хос далавчит Сахиусан тэнгэр Гэгээнтэн зэрэглэлийн анхан түвшнийх байхаа? Яагаад тэр тийм ч хүчтэй санагдахгүй байгаа юм бэ?” Газарт гишгэсэн, Бэбэ ийн хэлбэл.
Линлэй хөхрөн инээгээд, Линдинрүү харлаа.
“Бэбэ, чи тэднийг Сахиусан тэнгэрийнхээ хүчийг ашигласан чинь биенээс нь цус гарч эхэлснийг анзаарсан уу? Товчхондоо, тэдний бие хүчээ тэсэхгүй байгаа. Тэр үнэндээ Гэгээнтэн зэрэглэлийн анхан түвшний тулаанчид биш ч, тэдний хүч өмнөх шигээ байхгүй байгаа.” Линлэй даруй үнэнийг харжээ.
Тэдний бие хязгаартаа тулсан. Хэдэн сайхан цохилт өгөхөд л бие нь салаад унана.
“Юу гээч шидэт араатан бэ.”
Бэбэг хараад Линдин цочирдлоо. “Линлэй, би чамайг Сүүдрийн хулганатай гэж сонссон, гэхдээ наадах чинь сүүдрийн хулгана биш байна. Тэр хархны домогт удирдагчид шиг юм…”
“Юу?” Линлэй Линдинрүү харлаа.
Линлэй үргэлж л Бэбэг ямар төрлийн шидэт араатан бол гэж гайхдаг байсан.
“Хамгаалалт болон хурд нь асар их шидэт араатны төрөл… үнэхээр тийм шидэт араатны төрөл байдаг гэж үү?” Линдин Гэрэлт дэд эрхт ноёлогчийн ертөнцөд олон жил амьдарсан. Дөрвөн далавчит Сахиусан тэнгэрийн хувьд, тэр олон зүйл үзсэн.
Хэд хэдэн шидэт араатан насанд хүрэх үедээ Гэгээнтэн зэрэглэл болдог.
Гэхдээ тэдний дунд, цөөхөн хэдэн ховор төрлийн шидэт араатны төрөл байдаг. Энэ бол Линдиний хархны домогт удирдагчийг харж буй анхны удаа.
“Эзэнтээн, энэ эмэгтэй юу яриад байна аа?” Бэбэ эргэлзэнгүй Линлэйруу харлаа.
“Тэр хархнуудын дундах удирдагчийн талаар ярьж байна.” гээд Линлэй хөхрөн инээлээ.
Делин Кевоте болон Ариун эзэн хаан ч Бэбэг ямар төрлийн шидэт араатан болохыг мэдэхгүй байсан ч, энэ Линдин ямар нэг зүйл мэдэх юм шиг байлаа. Дуунаас нь бол, Линдин баттай мэдэх бус таамаглаж байв.
“Линлэй, чи бахархах хэрэгтэй.”
Одоо бол, Линдин Бэбэгийн талаар мэдээд ихэд цочирдсон байдалтай байлаа. Тэр одоо түүний эсрэг тайван тулалдана. “Чамайг алахын төлөө, нэг Херуб, нэг Дөрвөн далавчит Сахиусан тэнгэр, чамтай хамт үхэх гэж байна.”
Линдиний бүхэл биеэс гэрэл цацарч, нуруунаас нь дөрвөн далавч урган гарч ирлээ.”
Херуб!
“Муу шүү.” Линлэйн царай хувьс хийлээ. Сахиусан тэнгэр олон далавчтай байх тусмаа хүчирхэгждэг, далавч нь ихсэх тусам, хүч асар ихээр өсдөг.
“Эзэнтээн, намайг явуул!”
Бэбэн сэтгэл хөдлөн дуу алдсанаа, Херубын өөдөөс явлаа.
Линдин хүйтнээр инээмсэглэлээ. Түүний дөрвөн далавч нь гялалзвал, тэр гэнэтхэн цагаан цэг шиг болж хувирлаа. Түүний гайхалтай хурд нь Бэбэгийнхтэй адилгүй байлаа.
“Бүүм!”
Линдиний нударганд, ариун гэрэл гялс хийн цагаан жад шиг зүйл гарч ирээд, Бэбэтэй туллаа. Энэ удаа, Бэбэ цохигдож, газарт метр хэртэй шигдлээ. Бэбэгийн бие газарт шигджээ.
“Бэбэ.” Линлэй цочирдлоо.
Линлэй Херубыг хэр хүчирхэг болохыг таамаглаж байсан ч, арай ч ийм хүчирхэг гэж мэдээгүй.
“Э-Эзэнтээн, би зүгээр ээ.” Бэбэ сулхан дуугаарлаа. Линлэй Бэбэг одоо хүнд шархдсан байх хэмээн таамаглав.
Херубын хүч Хос далавчит Сахиусан тэнгэрийнхээс хамаагүй илүү байв.
“Линлэй, одоо чиний ээлж.” Линдиний бие хэдийнээ цусанд будагдсан байсан ч, Линдин үүндээ огт сатаарахгүй байлаа.
Линдин түүнд дор хаяж 10 секундын амь үлдсэн гэдгийг мэдэж байв. 10 секунд Линлэйг алахад хангалттай.
Дөрвөн цагаан далавч гялтганан, Линдин цагаан цэг шиг боллоо. Линлэй түүнийг харж чадахгүй байж байтал, гэнэтхэн л урд нь гараад ирэв.
Линлэйн харсан зүйл бол Линдиний хүйтэн сэтгэл хөдлөлгүй, мөнгөлөг нүд байв.
“Явах цаг боллоо!”
“Аа!!!”
Линлэйг ухрахтай зэрэгцэн гарт нь Цустягаан бурхны илд гараад ирлээ. Тэр даруй Цустягаанд нуугдсан аймшигтай аураг идэвхжүүллээ.
Энэ аймшигтай аура Гэгээнтэн зэрэглэлийн оргилд байсан Шитэлэй битгийхэл, Линдинд ч нөлөөллөө.
Чичирхийлж байснаа, Цустягааны гадаргуй цусны өнгөтэй гэрэлт бүргэдэж эхэллээ.
Энэ аура Линдиний оюун санаанд нэвтэрч, сүнсрүү нь довтоллоо.
“Энэ…” Линдиний хүйтэн нүдэнд айдас хурна. Түүнд өөр ертөнц дээр Сахиусан тэнгэрийн армитайгаа тулалдаж яваад, аймшигтай чөтгөртэй тулгарсан мэт мэдрэмж төрлөө. Тэр одоо ч тэр чөтгөр маш олон Сахиусан тэнгэрүүдийг амархан гэгч нь нухчин хаясаныг санаж буй. Бүхэл бүтэн зуун мянган Сахиусан тэнгэртэй арми түүнд ялагдсан.
Түүний бүрэн хүч, Цустягаанаас бол дарагдаж эхэллээ.
Цустягааныг идэвхжүүлэхтэй зэрэгцэн, Линлэй адамантин хүнд илдээ гаргаж ирээд, Линдиний зүгт савлаа.
Газрын гүн гүнзгий үнэн – Зуун үет давалгаа.
“Бүүм!” Линлэй Линдиний хүчний бараг хагасыг бууруулжээ. Түүний хар хайрс бутарч, Линлэйн амнаас их хэмжээний цус олгойдон гарлаа.
Яг л элстэй шуудуй шиг, Линлэй газарт савагдан, тоос манарууллаа.
Линдин үл итгэсэн байртай зогсоно.
“Яаж ийм аймшигтай аура байж болно гэж?” Линдин гэнэтхэн өөрийгөө хорвоо ертөнцийн Хуульд захирагддаг болохыг мэдэрлээ. Түүний сүнс, өчүүхэн ч эсэргүүцэл үзүүлэлгүйгээр, Хуульд захирагдан, Юлан тивээс алга боллоо.
Линдиний цогцос, газарт унаж, ам хамраас нь шинэхэн цус олгойдно.


Өмнөх

Дараах

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s