Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 47]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 8 – Арван мянган километрын аялал, Хэсэг 47 – Сахиусан тэнгэрийн тулааны шидийн тойрог
Намар хэдийнээ болжээ. Элит хүлэгт баатруудын салаа яг л мөсөн илд шиг намрын хүйтэн салхийг зүсэн урагшлана.
“Хурдан, хурдан!”
Алберт энгийн хуяг өмсчихсөн ардаа хэдэн хүлэгт баатар дагуулан явна. Албертын хажууд, дунд эргэм насны эр байх ба тэр бол Албертын тушаал доор байдаг ганц 9-р зэрэглэлийн дайчин юм.
Линдин болон нөгөө хэд ч гэсэн энгийн хуяг дуулга өмсжээ. Гаднаасаа, тэд хүлэгт баатруудаас ялгарах юмгүй байсан юм.
“Санаж ав.” Линдин нөгөө тавдаа аяархан ийн хэллээ. “Бид Линлэйг гүйцэх үед, Алберт дайрах тушаал өгөг, тэр үед та хэд Линлэйг хүлэгт баатруудыг дагаад Линлэйг бүсэл. Тэгээд Линлэйг хамгаалалтаа сулруулмагц, бид Сахиусан тэнгэрийг тулааны тойргыг хийх болно шүү. Санаж ав, юу ч болж байсан, яарч дайрч болохгүй. Миний тушаалаар л хөдлөнө шүү.” хэмээвэл.
“Мэдлээ.” гээд.
Нөгөө тав нь толгой дохилоо.
Линдин уруулуу нумруулан инээмсэглээд. “Чүү.”
Морьдын түвэргөөн үргэлжлэн түчигнэсээр, хүлэгт баатруудын салаа тоос талуулан айсуй. Нүд ирмэх зуурт, тэд их зам туулсан байлаа.
Линлэй тэдэнд өөрийгөө бариулах боломжийг олгосон. Богино хугацааны дараа, Алберт тэр хэд Линлэйн төрхийг олж харцгаалаа.
“Тэр урд байна.” Алберт баярлан, даруй чангаар. “Хурдан, хурдан.” хэмээн хашхирлаа.
Хүлэгт баатрууд чангаар хашхиралдан, морьдынхоо хурдыг нэмэцгээлээ. Морьдын тоос түргэн гэгч нь Линлэйтэй ойртоод ирлээ.
“Санаж ав, Хэирүгийн хүзүүнээс сайн бариарай. Хэирү чамайг түрүүлээд очих ёстой газарт хүргэнэ.” хэмээн Линлэй зөөлөн дуугаар хэлбэл.
Женне Линлэйруу хараад. “Лэй ахаа, та яах юм бэ?” гэхэд.
“Санаа бүү зов. Би асуудлаа шийдчихээд очино.” ингэж хэлснээ, Линлэй Хэирүрүү харснаа, оюун санаагаараа. “Хэирү, чи одоо яв. Санаж ав, Женнег хамгаалах ёстой шүү.” гэтэл.
Хэирү. “Рооаар.” хэмээн архирлаа.
Хэирү ихэд ихэмсэгээр архирсанаа, хар сүүдэр болохынхоо өмнө хурдаа багаар нэмснээ алга болоод өглөө, Албертын хүмүүст түүнийг зогсоох боломж гарсангүй.
“Түс.” Хүлэгт баатрууд Линлэйн замыг хаалаа. Тэд Хар ирвэсийн замыг хааж чадаагүйгээс болоод л тэр зугтааж чадсан. Линдин тэр хэдэд, ирвэсийг зогсоох боломж байсан ч, тэд түүний явахыг хараад ихэд баярлацгаасан.
Эцсийн эцэст, тэдний бай бол Линлэй!
“Женне!” Энэ явдлыг харсан, Албертын уур нь хүрлээ.
Ууртайгаар Линлэйруу эргэн хараад, ёжлонгуй, “Шидэт араатандаа Женнег өгч явуулна гэнээ? Ххмм, чамд л гэхэд Женне минийх. Би чамайг… хойд төрөлд чинь илгээгээд өгье л дөө. Хаха… бүгдээрэй, дайраад!” Алберт ууртайгаар Линлэйд ийн тушаалаа.
Морьдын түвэргөөн түчигнэн, хүлэгт баатрууд даруй түүнийг бүслэн авлаа.
Линлэй тэдний голд зогсох авч, тэднийг огт тоохгүй байлаа. Харин Бэбэ Линлэй мөрөн дээр ихэмсэгээр зогсоно, тэрээр бяцхан нүдээрээ хүлэгт баатруудруу харна.
“Миний үеэл Женнед чам шиг хүн хүрэх ёсгүй. Чиний байр суурь багадна!” Алберт ийн ихэмсэгээр хэллээ. Тэр одоо бүх зүйл өөрийнх нь удирдлаганд байгаа мэтээр мэдэрч байлаа.
Линлэй өөрийг нь бүсэлсэн хүлэгт баатруудруу тайвнаар харна.
“Би эхэндээ Гэрэлт сүмийн хүчинтэй л учраа олох гэсэн. Арай ч та нарыг энэ тэнэг хэрэгтээ хутгачихна гэж таамагласангй.” Линлэй аажуухнаар толгой сэгсэртэл. Яг тэр мөчид…
“Эзэнтээн.” Бэбэ гэнэтхэн хүлэгт баатруудруу ширтэж байснаа. “Данлан байна.” гэв.
“Данлан?” Линлэйн толгой дээр хүйтэн ус цутгах шиг л болж, Линлэй чичирхийллээ. “Тэд Гэрэлт сүмийн хүмүүс байсан хэрэг үү?” Линлэй болгоомжилж эхэллээ.
“Би түүнийг үнэртэж байна.” ийн хэлснээ Бэбэ итгэлтэйгээр. “Тэр хуяг дуулга өмсөөд, Бэбэ, надаас нуугдаж чадна гэж бодсон юм байх даа?” гэлээ.
Линлэй одоо ч өөрийн зэвсгээ дуудаагүй байлаа.
Түүнд зэвсгээ ашиглах гэж яараад байх шаардлага үгүй.
Түүнийг гэнэтхэн орон зайн бөгжнөөсөө зэвсгээ дуудвал, өрсөлдөгчдийнх нь хамгаалалт суларна. Линлэй Албертыг бус, оронд нь өөрийг нь бүсэлсэн хүлэгт баатруудыг анхааралтай ажина.
“Давшаад! Түүнийг ал!”
Алберт ихэмсэгээр тушаалаа.
Гэхдээ энэ мөчид, өөр нэг дуу хадлаа. “Ал!” гэнэтхэн, зургаан цагаан гэрлийн цацраг тархлаа. Гадаад үзэмжээрээ, яг л зургаан Онцгой тогтоол гүйцэтгэгч нарын Линлэйг барихаар хийсэн техник шиг байсан юм.
Хосолмол дайралтын тойрог Сахиусан тэнгэрийн тулааны тойрог.
Гэхдээ хүчний хувьд, энэ тойрог илүү хүчирхэг байлаа.
“Виш.” Зургаан гэрлийн цацраг хоорондоо холбогдоход, замд нь байсан хэдэн хүлэгт баатруудын бие цоо сүлбэгдлээ. Тэдний гурав нь газар дээрээ үхэж, үлдсэн найм нь хүндээр шархдацгаажээ.
“Ааа!”
Цээжээ цоо сүлбүүлсэн хүлэгт баатруудын нэг нь, жижигхэн нүхтэй үлджээ. Энэ хүлэгт баатар даруй морьноосоо унаж, хоёронтой хашхирснаа, үхэд хийн уналаа.
“ХАха, 9 жил. Гэрэлт сүм энэ хугацаанд шинэ юм сураагүй юм ши.” гээд Линлэй чангаар хөхрөн инээлээ.
“Юу болоод байна аа?” Алберт бүүр айж орхижээ.
Албертын дэргэд байсан дунд эргэм насны эр ихэд туршлагатай нэгэн. Түүний царай хувьс хийн, даруй чангаар, “Түргэн зугт! Тэр зургаа Хэйдсоны шавь нар биш, харин Гэрэлт сүмийн 9-р зэрэглэлийн мэргэжилтнүүд байна. Зугтацгаагаарай! Хэрэв яарахгүй бол, хэтэрхий хожимдох болно шүү!” гэлээ.
Алберт ашиггүй амьтан ч гэлээ, түүний зугтах зөн нь дээд түвшнийх.
“Чүү, чүү!” Алберт Линлэйг алах гэхээ болиод, даруй дунд эргэм насны эрийн хамтаар дутаалаа.
Сахиусан тэнгэрийн тулааны тойрог орсон хэдэн хүлэгт баатрууд, зугтаах гэсэн боловч, цагаан гэрэл тэднийг хөөн биеийг нь өндөр темпратурд үнс болтол нь шатааж байлаа.
“Зугтаарай.”
Үлдсэн хүлэгт баатрууд хамаг хурдаараа зугтааснаар, Линдингд алагдалгүй өнгөрлөө. Энд Линлэй, Бэбэ болон Линдиний хүмүүс л үлдэцгээлээ.
“Бүүм!”
Линдин тэр хэдийн хуягууд тэсэрч энгийн төрх нь гарч ирлээ. Нэг эмэгтэй таван эрэгтэй. Линдин тэр хэд итгэлтэйгээр Линлэйруу харцгаана.
“Линлэй, чи айхгүй байна уу?” Линдин Линлэйруу хүйтнээр инээмсэглэвэл.
Линлэй Линдинрүү хараад. “Би чиний жүжигчний чинь чадварыг хүлээн зөвшөөрч байна. Чи зөрүүд эмэгтэйн дүрийг сайн бүтээсэн. Гэсэн хэдий ч, чи 8 жилийн өмнө, Хэсс хотод, энэ хосолмол дайралтын техникийг ашигласан зургаан Онцгой тогтоол гүйцэтгэгч нарыг намайг алсан гэдгийг мэдээгүй бололтой.”
“Таг, таг…”
Линлэй хувцсыг хар луугийн хайрс цоолж, дух, тохой, өвдөг зэргэс нь гадас цухуйж. Мөн араас нь урт луугийн сүүл гарч иржээ.
Түүнчлэн Линлэйн нүд хүйтэн, хар алтан болсон байлаа.
“Линлэй, бид тэр зургаатай адилгүй.” Линдин тайван хэлснээ. “Өнөөдөр, чи эргэлзээгүй үхэх болно.” гэж хэлбэл, гэрлийг нягт улам нэмэгдэж, тэнгэрийг бүхэлд нь бүрхсэн мэт боллоо.
Линлэй хар алтан нүдээрээ тэднийг цоо ширтэнэ. Тэгээд хүйтнээр, “Би чамд нэг зүйл хэлье. Надад… наад хосолмол дайралт чинь үнэхээр таалагдахгүй байна.”
Линлэй одоо ч тэр цагаан цацрагыг зүүд зүүд мэт санана.
“Делин өвөө.” Линлэй 8 жилийн өмнө зургаан Онцгой тогтоол гүйцэтгэгч нарыг алахын тулд Делин өвөө нь амиа золиосолж байсан дүр зургийг эргүүлэн саналаа. Тэр өдрөөс, Делин өвөө нь энэ хорвоод байхаа бүр мөсөн больсон.
“Түүнийг ал.”
Линдин хүйтнээр тушаалаа.
“Вишш!” Линдин тэр хэд Линлэйруу давшицглаавал, гэрэлт асар хурдтайгаар гялтганаж эхэллээ. Гэрэлтэнд хүрсэн юм бүхэн даруй үнс болон замхарцгааж байсан юм.
Үүнийг хааж чадах зүйл байсангүй.
“Гэрэлт сүм. ХАха…” Линлэй тэр зургааруу хараад хүйтнээр инээлээ. Тэгээд тэрээр газар өшиглөн, тэдний нэгрүү дөхлөө.
“Ямар өрөвдөлтэй юм бэ.” Линдин Линлэйн оролдлогыг хүйтнээр харна.
Тэд хамтрах үед, тэдний хамгаалалт хүртэл нэмэгддэг. Гэгээнтэн зэрэглэлээс доош түвшний хэн бугай ч тэдэнд хор учруулж чадахгүй. Тэд Линлэйн дайралтанд санаа зовинохгүй байлаа.
“Эхнийх нь!”
Линлэйн хоолой гэнэтхэн аянга мэт цуурайтвал, гарт нь гэнэтхэн адамантин хар илд гараад ирлээ. Сүүдэр болоод, адамантин илд агаар сүлбэн, нэгнийх нь бие дээр буулаа.
“Ямар инээдтэй юм бэ.”
Тэр зургаа огт тоосонгүй. 9-р зэрэглэлийн Сахиусан тэнгэрүүд эхэндээ бултаагүй ч, Линлэйн дайралтыг цагаан гэрлийн идэвхжилт хаасангүй.
Газрын гүн гүнзгий үнэн – Зуун үет давалгаа!
Линлэй хар алтан нүдээрээ тэр нэг хүнээ хүйтнээр ширтэнэ.
Энэ 9-р зэрэглэлийн Сахиусан тэнгэр маш хачирхалтай мэдрэмж авч, аварга дайны алханд дотоод эрхтнүүд нь бяцлагдлаа. Түүний гэрлийн хандлагат хүч нь энэ дайралтын эсрэг үйлчилсэнгүй!
“Бүүм!” “Бүүм!” “Бүүм!”
Уг хачирхалтай дайралтууд Сахиусан тэнгэрийн толгой бие дээр үргэлжлүүлэн буулаа.
“Аа!”
9-р зэрэглэлийн Сахиусан тэнгэр газарт оочлоо. Сахиусан тэнгэрийн тулааны тойрогт, одоо хүн дутаж уствал, цагаан гэрэл сарнин алга боллоо. Линдин болон нөгөө дөрөв нь энэ явдлын цочирдон харцгаана. Тэд итгэж чадахгүй байлаа.
Линлэйн уруул нумрав.
Гэрлийн хандлагат энергийн мөн чанарын энэ цагаан гэрэлт, тулааны ки-тэй ижилхэн. Гэхдээ Линлэйн ашигласан Газрын гүн гүнзгий үнэн техник бол тэс өөр төрлийн дайралт. Ямар нэгэн саадтай таарвал хүч нь л багасна. Тэрнээс биш энэ дайралтыг хаах арга үгүй.
Энэ хосолмол дайралт, Газрын гүн гүнзгий үнэний өмнө, юу ч болсонгүй.
Линлэй бүх хүчээрээ хийсэн дайралт 9-р зэрэглэлийн Сахиусан тэнгэрийн дотоод эрхтнүүдийг задалхад хангалттай байжээ. Тэрээр үхэж, энэ хорвоогоос сүнс нь алга боллоо.
“Чи… Чи түүнийг алчихлаа?” Линдин болон нөгөө дөрөв нь цочирдоцгоожээ.
“Ийм төрлийн дайралт чинь надад үйлчлэхгүй.” Линлэй ямар ч сэтгэл хөдлөлгүй тэдэнрүү ширтээд. “Та нарын нэг чинь уналаа. Одоо үлдсэн та нарыг.” гэв.
Юлан тивд, Гэгээнтэн зэрэглэлийн тулаанч байлаа ч, тэдний бие уствал үхнэ.
Хүний биед орсон Сахиусан тэнгэрүүд үнэндээ өөрсдийн биеэ устгадаггүй. Тэд хүчээ биедээ авч үлдэх чадварыг үл тоон, сүнсэндээ ашаалал өгдөг.
Энэ төрлийн ачаалал өгөх техник нь тэдний биеийг удаанаар задралд оруулдаг.
Энэ төрлийн задрал их удаанаар явагддаг. 30 секундын дараа л, сүнс нь биенээс нь салж бие нь амьгүй болдог.
Гэхдээ Линлэй ганцхан дайралтаар Сахиусан тэнгэрийн дотоод эрхтнүүдийг үгүй хийсэн тул, Сахиусан тэнгэр эндээс холдмоор байсан ч хэтэрхий оройтсон.
“Ноёнтоон?” нөгөө дөрөв нь Линдинрүү харцгаана.
Ариун гэрэл гэнэтхэн Линдиний нүүрнээс гялс хийв. “Иймэрхүү ер бусын дайртанд, өөрсдийнхөө мөнх амьдралд санаа зовинох шаардлагагүй боллоо. Эзэнийхээ тэвэрт эргэж очихдоо бэлдэцгээ.” гэвэл.
“Мэдлээ.” гэцгээв.
Тэдний нүд тайван бөгөөд хүйтэн болцгоолоо. Тэдний царайнаас ариун гэрэл гялтганаж эхэллээ.
“Вишш.” дөрвөн эрийн нуруунаас яг л хуурмаг зүйл мэт цагаан далавч гэнэтхэн гараад ирлээ. Нүд ирмэх зуурт, тэр дөрөв далавчтай болж, агаар дээгүүр дүүлцгээж байлаа.
Дөрвөн хүн дүрстэй далавчтай зүйлс агаар дээгүүр нисэлдэнэ. Үүнийг харсан Линлэй, гүн цочирдолд орлоо.
“Сахиусан тэнгэрүүд! Тэд Сахиусан тэнгэрүүд юм байна!”
Домогт гардаг хүчирхэг амьтдын нэг түүний өмнө гараад ирлээ. Хамгийн сул дорой хос далавчит Сахиусан тэнгэр хүртэл Гэгээнтэн зэрэглэлийн анхан түвшний мэргэжилтний аймшигтай хүчийг эзэмшдэг.
“Ал.” Линдин ийн тушаалаа, тэрээр цаг алдахыг хүссэнгүй.
Учир нь тэдний биенээс хэдийнээ цус урсаад эхэлчихсэн байлаа. Товчхондоо тэдний бие эвдрэлд ороод эхэлчихсэн, тэдний судаснуудаас цус олгойдон гарна. Тэдний биенээс Гэгээнтэн зэрэглэлийн анхан түвшний хүч олгойдон гарна.
Тэдэнд тийм ч их цаг байхгүй.
Тэд Линлэйг аль болох хурдан алах ёстой.
“Вишш!” Тэд гэрэлт далавчаа дэвтэл, дөрвөн Сахиусан тэнгэр цагаан цэг шиг болоод Линлэйн зүгт давшицгаалаа.


Өмнөх

Дараах

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s