Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 46]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 8 – Арван мянган километрын аялал, Хэсэг 46 – Төлөвлөгөөгөө өөрчилсөн нь
Хашаанд.
“Эзэнтээн, би түннелээр дамжаад гадагшаа гарч ирээд, Данланы дэргэд өөр таван хүн байхыг харлаа.” Бэбэгийн нүд ууртайгаар гялтганаа. “Энэ муу хүүхэн! Тэр гарцаагүй муу санаалж байна.” гэхэд.
Линлэй тайвнаар инээгээд. “Илүү дутуу зүйл бодоод яахав. Наадах чинь намайг алуулахаар Гэрэлт сүмийн явуулсан хүн. Сая, хэрэв би наадахыг чинь хөөгөөд, гадагш гарсан бол, намайг гарахтай зэрэгцээд наадуул чинь зэрэг дайрч алах байсан. Хэрэв тэр намайг алъя гэж бодоогүй байсан ч, яагаад худлаа хэлж хүмүүс цуглуулсан байх уу? Тэрнээс гадна, би тэдгээр хүмүүсийг нь огт мэдрээгүй.”
Тэр гадаа нуугдаж байсан таван хүнийг мэдрээгүй байлаа. Тэгэхээр тэр тав эргэлзээгүй мэргэжилтнүүд бөгөөд, өөрөөс нь ч дутахааргүй байж таарна.
“Эзэнтээн, бид яах вэ?” Хэирү оюун санаагаараа асуухад.
Линлэй гартаа адамантин хүнд илдээ бариад. “Яах вэ гэж үү? Бодоод байх шаардлагагүй. Женнег эргэж ирэх үед, би даруй эндээс явна. Хэрэв дагаад байвал, тэднийг алах болно.” гэлээ.
Тэр отолтонд л орохгүй бол, Луугийн хувиралд орсныхоо дараа, гарт нь адамантин илд байвал, Линлэй Гэгээнтэн зэрэглэлийн анхан түвшний хүнтэй ч тулалдах итгэлтэй байлаа.
Хэсэ хугацааны дараа.
“Лэй ахаа.” танил хоолой дуулдлаа.
“Ор.” Линлэй босож зогсоод инээмсэглэвэл, хаалга нээгдэж Женне Кэанэ хоёр орж ирлээ.
Кэанэ Линлэйруу харан санаа алдаад. “Лэй ахаа, энэ удаа эгч маань ашиглуулах шахсан. Аз болоход, би өрөөнийх нь гадна хэдэн хамгаалагчид байлгасан тулдаа.” гэлээ.
“Ашиглуулах?” Линлэй Женнерүү хартал.
Женне толгой сэгсрэн инээд алдаад. “Юу ч биш дээ. Алберт, овгийн ахлагчийн анхны залгамжлагч байгаа юм. Өнгөрсөн шөнө, тэр миний өрөөрүү нууцаар орох төлөвлөгөөтэй байсан юм. Аз болоход, дүү маань хэдэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваад. Алберт энэ нөхцөл байдлаас айсандаа гар хүрч чадаагүй. Эцсийн эцэст, цайзад олон хүн байгаа шүү дээ.” гэхэд.
“Алберт үргэлж танд санаархаж ирсэн. Би яахан хамгаалалтаа бууруулах билээ дээ. Би хотын захирагч байхаа больлоо гээд яадаг юм? Юу ч болж байсан тэр новшид би таныг ашиглахыг зөвшөөрөхгүй.” Кэанэ ийн хэллээ.
Хэсэг явсанаа, Женне дүүрүүгээ харлаа.
Линлэй бахархал дүүрэн нүдээр Кэанэг харна.
“Эгчээ, ирээдүйд, Лэй ахыг дагаж явахдаа, өөртөө анхаарч яваарай.” Кэанэгийн нүд улайн. “Гэхдээ Лэй ахтай хамт байгаа болохоор, танд тийм ч их санаа зовохгүй байна аа.” гэлээ.
Линдин зочид буудлаас холгүйхэн зогсоод Женне Кэанэ хоёрыг орохыг нь харна.
“Ойрхон суугаад амарцгаая.” Линдин зочид буудлын нэг давхарыг заагаад. “Гэхдээ амарч байхдаа, бид гадаах хэсгийг сайн харах ёстой шүү. Женне Кэанэ хоёрыг гарч ирэх үед, бид тэднийг дагах болно.” гэвэл.
Нөгөө тав нь ч толгой дохиод, Линдинг дагацгаалаа.
Гэхдээ 1-2 минут өнгөрсний дараа, Алберт зочид буудалд 10 гаруй хүн авчирлаа.
“Энэ газар уу?” Алберт хажуудаа байсан хүнээс асуув.
“Тийм ээ, залуу эзэнтээн. Хатагтай Женне энэ зочид буудалруу орсон.” Үүнийг сонсоод Алберт толгой дохиод. “Яваад Женнегийн хайртай гээд байгаа новшийнх нь талаар олж мэдчихээд ир.”
Ийн хэлбэл, түүний нүүр шархдсан байлаа.
Өнгөрсөн шөнө, тэр их хөөрхийлөлтэй байдалд орсон.
Тэр Женнег 3-р зэрэглэлийн шидтэн гэдгийг мэдэх ч, өөрөө 4-р зэрэглэлийн дайчин. Тэр шөнө Женнег унтаж байхад нь хүчиндэх санаатай байсан. Түүнд энэ тийм ч хэцүү биш. Тиймээс, тэр өнгөрсөн шөнө, түүний өрөөрүү гэтсэн.
Тэгтэл Женнегийн өрөөнд Женне биш эмэгтэй харуул байж таарсан.
Тэрнээс гадна, өрөөний гадна харуулууд нуугдаж байсан.
Жиакэси овгийн залгамжлагчийг, эмэгтэй харуул дуу алдтал нь гөвшсөн. Аз болоход, Женне болон эмэгтэй харуул түүнийг хэн болохыг мэддэг учраас алж зүрхлээгүй. Тэр үед, Женне түүнд бууж өг хэмээн хэлсэн, учир нь ирээдүйд, тэр хайртай хүнтэйгээ дэлхийгээр аялана.
“9-р зэрэглэлийн дайчинтай хамт дэлхийгээр аялана аа?” Албертын зүрх сэтгэл уур хорслоор дүүрэн байлаа.
“Эндээ хэсэг азная. Хоол идэнгээ хүлээе.” Алберт чангаар хэллээ.
Алберт хүмүүстэйгээ Нилэ зочид буудалд орж ирцгээлээ. Тэгтэл орж ирээд удаагүй байтал, түүний нүд бүлтийлээ.
Алберт Линдинг цоо ширтэнэ.
“Энэ үзэсгэлэнтэй сахиусан тэнгэрийг ээ.” Алберт дотроо санаа алдлаа.
Алберт сонголт сайтай. Тэр хэдийнээ энгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдээс уйдчихсан. Гэхдээ Линдин үнэхээр үзэсгэлэнтэй байсан юм. Царайнаас гадна, түүний хүйтэн ариун аура нь.
Линдин жүжиглэхээ больж, эргээд хуучин хэвэндээ орсон байлаа.
Түүн шиг ариухан эмэгтэйг Алберт илүү ихээр хүсэмжилдэг. Алберт эмэгтэй хүний гуяны хооронд байдаг зүйл цэвэр ариухан байхад л юу юунаас илүүтэйгээр сэтгэл ханадаг.
“Үзэсгэлэнтэй хатагтай, чиний даруухан зарцын нэрийг Алберт Жиакэси гэдэг. Уулзахад таатай байна.” Алберт алхан очоод ийн хэллээ.
Линдин түүнрүү харсан ч, анхаарал хандуулсангүй.
“Зайл.” Линдиний дэргэд байсан алтлаг үстэй хүн ийн бархирвал.
“Чи үхэхийг хүсээ юу?” Албертын хамгаалагч даруй зэвсгээ сугалаад, алтлаг үстэй хүнрүү хүйтнээр ширтлээ. Энэ удаа, Женнег дагаж буй тэр маш болгоомжтой байсан юм.
Тэр Женнегийн хайртай хүн 9-р зэрэглэлийн дайчин гэдгийг мэднэ, тиймээс тэр өнөөөр бүр мэргэжилтнүүдээ авчирсан. Тэдний нэг нь элэнц өвөөгийн нь сурагч агаад 9-р зэрэглэлийн дайчин.
“Жиакэси?” Линдин гэнэтхэн түүнрүү эргэн харлаа. Тэр одоо л урдаа байгаа хүндээ анхаарал хандууллаа.
“Тийм.” Алберт бахархалтайгаар мишээлээ.
Албертын зарц нарын нэг нь бахархалтайгаар, “Манай залуу эзэн бол дараагийн залгамжлагч. Та хэд яаж манай залуу эзэнд бүдүүлэг хандаж зүрхэлж байна аа?”
Баруун хойд муж бол Жиакэси овгийн эзэмшил. Харин Алберт дараагийн залгамжлагч нь. Үнэндээ, түүнд сайрхах эрх бий.
“Алберт.” Албертын араас дунд эргэм насны эр аяархан. “Энэ зургаагийн хэн нь ч сул дорой биш. Тэд бүгд 8 юм уу 9-р зэрэглэлийн дайчид байна.” гэхэд.
Алберт зочирдлоо.
Энэ мөчид, Линдин хөл дээрээ босож зогсоод инээмсэглэн. “Залуу эзэн Алберт, сайн байна уу. Би таван дагалдагчтайгаа нэг хүн алахаар хайж байгаа юм л даа.” гэхэд.
“Таван дагалдагчтайгаа? Танай багш чинь хэн юм?” Өнөөх дунд эргэм насны эр асуухад.
“Цул илдний гэгээнтэн, Хэйдсон.” Линдин ийн хэллээ.
Цул илдний гэгээнтэн дэлхийгээр аялах сонирхолтой нэгэн болохоор л Линдин ингэж дээрэнгүй ярьж зүрхэлж байгаа юм. Цул илдний гэгээнтэнг хэн болохыг Обриэн эзэнт гүрэнд хүртэл цөөхөн хэдэн хүн л мэддэг.
“Цул илдний гэгээнтэн?”
Хүн бүр цочирдоцгоолоо.
“Залуу эзэнтээн.” Албертын зарц гүйн ирлээ. “Залуу эзэнтээн, бид мэдээлэл оллоо. Хатагтай Женне Лэй гэж бүртгүүлсэн хүн дээр ирж.”
“Лэй?” Албертын хөмсөг атиралдлаа.
“Дуулж ч байгаагүй юм байна.” Алберт мэргэжилтэнрүүгээ эргэж хараад. “Авга Силан, та түүнийг зохицуулж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу?” гэвэл дунд эргэм насны эрийн хөмсөг атиралдлаа.
Үүнийг сонссон, Линдиний сэтгэл хөдөллөө.
“Залуу эзэн Алберт, та Лэй гэгчийг болгож өгөх гээ юу?” гээд Линдин инээхэд.
Алебрт гайхширан. “Яасан?” гэтэл.
“Миний дагалдагч нарыг бас хамт аваад яв.” гээд Линдин инээмсэглэлээ.
Алберт даруй хөөрлөө. Тэр энэ ариунхан гоо үзэсгэлэнтэй дотно харилцаа тогтоохыг хүсэж байсан болохоор энэ сайхан боломж байсан юм.
“Магадгүй би Лэй гэгчийг алж Женнег өөрийн болгохоос гадна, урд минь байгаа үзэсгэлэн гоо ч гэсэн өөрийн болгох байх.” Албертын сэтгэл хөдөлжээ. Линдиний гоо үзэсгэлэн Женнегийнхтэй адилгүй агаад, үнэн хэрэгтэй бараг илүү байсан юм.
Алберт инээмсэглээд. “Гайхалтай. Бүгдээрэй хамтарч ажиллая. Таны нэр?” гэхэд.
“Намайг Данлан гэж дуудаарай.” Линдин одоо ч хуурамч нэрээ ашигласаар байлаа.
“Үзэсгэлэнт хатагтай Данлан, таны багш Хэйдсон, өмнө нь манай овгоор зочилж байсан юм. Тэр үед, тэрээр бүтэн сарыг манай элэнц өвөөтэй хамт байсан.” Алберт улам дотносох гэж ийн хэллээ.
“Өө?” Линдин цочирдлоо.
“Үнэндээ.” Алберт Линдиний ард байх таван хүнрүү хараад. “Таны хүмүүс тэр Лэй гэгчийг зохицуулахуйц чадвартай гэдэгт итгэлтэй байна уу?” гэхэд.
“Та миний багшийн шавь нарт итгэхгүй байгаа хэрэг үү?” Линдин дурамжхан хэлээд царайгаа барайлгалаа. Алберт зүрх базаллаа.
Алберт Линдин хоёрыг ярилцаж байтал, гаднаас хүмүүс гүйлдэн ирлээ.
“Залуу эзэнтээн, муу мэдээ! Хатагтай Женне залуу эзэн Кэанэгээс салаад Лэй гэгчийг дагаад явчихлаа. Тэд хашаанаас гарцгаасан. Тэд явахаар төлөвлөж байгаа бололтой.
Алберт даруй хөл дээрээ үсрэн бослоо.
Алберт, Линдин болон бусад нь цонхоор гадагшаа харлаа. Үнэндээ, Женне Линлэйг дагаад хотоос гарахаар явж байлаа.
Харин Кэанэ, өөр тийшээ явж байлаа. Тэр хоёр салах ёс гүйцэтгэн нэг нэгэнрүүгээ даллацгаана.
“Тэ явж байна гэж үү? Женне үнэхээр энэ Лэй гэгчид хайртай юм гэж үү?”
Линдиний царай хувьс хийж, бодол нь тогтворгүй боллоо.
Уг төлөвлөгөөгөөр бол Линлэй Женнег ирэнгүүт нь аваад явах байлаа. Тэр Женнег Линлэйтэй хамт явна гэж таамаглаагүй. Эцсийн эцэст, Женне өдийг хүртэл Кэанэтэй хамт байсан шүү дээ.
“Женне үнэхээр тэр новшийг дагаад явчихлаа гэж үү? Тэр хоёр хамтдаа дэлхийгээр аялах төлөвлөгөөтэй байгаа бололтой.” Алберт бухимдан. “Эрчүүдээ, надад тусал!” гэхэд.
“Бүү яар.” Линдин даруй түүнийг зогсоолоо.
Алберт Линдинрүү асуунгүй харлаа. Линдин, одоо бол, Линлэйг Женнетэй хамт явах болохоор, өмнөх төлөвлөгөө нь хэрэггүй болсон гэдгийг мэдэж байлаа.
Гэхдээ өөр арга бий.
“Алберт, тэдний араас хүн явуулж дагуул. Тэднийг хотоос гарвал, мориор хөөе. Хотын гадна… миний дагалдагчид түүнийг алах болно.” Линдин итгэлтэйгээр хэллээ.
Хотын гадна бол, Майкэкан Линлэйг үхсэний дараа л ирэх боломжтой.
“Өө?” Алберт хөөрлөө. Хэрэв тэр өөрийн биер оролцохгүй бол, энэ нь ихэд таатай хэрэг юм.
“Ингэвэл яаж байна. Тэднийг хотоос гарсны дараа, тэдний араас хүлэгт баатрын салаатай хөөе. Би дагалдагчдаа салааны хүмүүс дунд оруулчихая, тэгэх юм бол Линлэй анзаарахгүй. Тэгээд зөв цагт нь…” Линдин хүйтнээр инээлээ.
Линлэйг хамгаалалтаа бууруулмагц, тэр зургаа Линлэйруу довтлон, Сахиусан тэнгэрийн тойргоо хийнэ.
Тэгэх юм бол богино хугацаанд, тэд Линлэйг алж чадна.
Сахиусан тэнгэрий тойргыг амжилттай болговол, Линлэйг алах магадлал 100% болно. Эцсийн эцэст, Сахиусан тэнгэрийн тойрог үүсгэсэн сахиусан тэнгэрүүд, бүх хүчээ гаргаагүй байсан ч, Гэгээнтэн зэрэглэлийн анхан түвшний мэргэжилтийг алж дөнгөнө. Харин өөрсдийн биеэ золиословол, Гэгээнтэн зэрэглэлийн дунд түвшний мэргэжилтнийг ч алж чадна.
“Асуудалгүй.” Алберт цээжээ дэлдлээ.
Линдин болон өнөөх тав нь инээмсэглэвэл, Алберт ч гэсэн инээмсэглэлээ.
Хотын гадна.
Женне хар ирвэс уначихсан, харин Линлэй дэргэд нь салхи сөрөн алхана. Алхах зуураа, тэр Женнетэй инээлдэн ярилцана.
Женнегийн царайн жаргалын туяагаар дүүрчээ. Линлэйг өөртэй нь ингэж удаан ярилцаж байгаад, тэр аз жаргал мэдэрнэ.
“Женне, бага зэрэг анхааралтай байгаарай.” Линлэй гэнэтхэн хэлбэл.
“Юу?” Женне цочирдлоо.
Линлэй, “Бидний араас хүлэгт баатрын салаа хөөж байна.” Линлэйн нүд алуурчных шиг боллоо. Энэ салаа Гэрэлт сүмийнхтэй холбоотой.
“Энэ удаа жинхнээсээ Зуун үет давалгааг туршиж үзэж болох бололтой.” Линлэй ийн бодсоор үргэлжлүүлэн урагшиллаа, тэр тэдэнд өөрсдийг нь гүйцэх боломж олгосон юм.


Өмнөх

Дараах

 

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s