Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 45]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 8 – Арван мянган километрын аялал, Хэсэг 45 – Гутамшигтай үйлдэл
Линлэй энэ сийлбэрийг дуусгаад удаагүй байгаа. Линлэйн одоогийн чадвараар бол, түүний чулуун сийлбэр дээд зэрэглэлийнх. Энэ мөнгөлөг үстэй залуу авхай сийлбэрийг анхааралтай ажиглана.
“Гайхалтай. Зүгээр л гайхалтай.”
Сийлбэрийг анхааралтай ажигласныхаа дараа, тэрээр толгойгоо эргүүлэн Линлэйруу хараад. “Лэй ахаа, би таны сийлбэр манай багшийнхаас ч илүү гэдгийг мэдэрч байгаа ч, яаж тайлбарлахаа мэдэхгүй байна.” гэлээ.
Охин ихэд өхөөрдөм харагдаж байсан ч, Линлэй гагцхүү ундууцал мэдэрч байлаа.
“Хатагай Данлан, би бэлтгэлээ хийх хэрэгтэй байна.” Линлэй эвтэйхнээр хэлбэл.
Мөнгөлөг үстэй охин толгойгоо дохиод. “За, би явлаа.” охиныг ийн хэлэхэд, Линлэй гүнзгий санаа алдлаа. Тэгтэл охин үргэлжлүүлэн, “Гэсэн ч, Лэй ахаа, та бэлтгэлээ дуусгасныхаа дараа, та надад чулуун сийлбэр хийх талаар заагаад өгөөч.” гэлээ.
Линлэй царайгаа барайлгаад. “Чулуун сийлбэр бол дээд зэрэглэлийн уран зургийн хэлбэр. Бусдад нууцаа яахан ийм хялбар дамжуулах билээ?”
Үнэндээ, мастер зэрэглэлийн сийлбэрч тийм ч амархан сурагч авдаггүй.
“Өө.” Мөнгөлөг үстэй охин толгойгоо гудайлгаад, ойролцоох хашааруу алхлаа. Тэгээд, үсрээд амархан гэгч нь хашааны нөгөө талд гарчихлаа.
“Тэр эцэст нь нэг юм явлаа.” Линлэй уртаар санаа алдлаа.
Гэхдээ дараа нь, мөнгөлөг үстэй охин хашааны цаанаас толгойгоо цухуйлгаад. “Лэй ахаа, бэлтгэлээ сайн хийгээрэй. Таныг дуусахаар, би таныг олж очноо.” гэж хэлснээ алга болчихов.
Линдин өөрийнхөө унтлагын өрөөндөө эргэж ирлээ. Тэрээр сандал дээр суувал, царай нь эргээд хүйтэн болж, нүд нь мөс мэт болжээ. Хэрэв Линлэй түүнийг харвал, түүнийг сайн зүйл хийх хүн гэдэгт итгэхгүй байсан биз.
“Энэ Линлэй бүгдэнгээс нь сэрэмжилж байна, дээрээс нь түүнтэй дотносох амаргүй юм. Энэ ч асуудал болох нь дээ.”
Газарт буусан Сахиусан тэнгэр, Линдин үнэндээ Линлэйгээс гадна нөгөө таван сахиусан тэнгэр нь үхээсээ гэж хүсэхгүй байлаа.
Гэсэн хэдий ч, Сахиусан тэнгэр, даалгавраа биелүүлэхгүй байж болохгүй.
Нэг нэг алхмаар.
Хэрэв тэр Линлэйг хялбархан алж чадах бол, өөрийнхөө амьдралыг золиосолсон ч яахав.
“Линлэй Женне Кэанэ хоёрт анхаарал хандуулаад байвал, намайг сэжиглэхгүй.” Линдин, Линлэй Женне Кэанэ нарын харилцааг мэдсэнийхээ дараа энэ төлөвлөгөөгөө гаргасан.
Линдин Линлэйтэй ойрхон байж, 9-р зэрэглэлийн тулаанчийн хүчээрээ, хүн хэлбэрт байхад нь гэнэтийн дайралт өгч чадна. Тэгэх юм бол түүнийг алах боломж 90% дээш.
“Магадгүй тэр миний хүчийг мэдэрсэн байх.” Линдин толгой сэгсрээд. “Энэ Линлэй сониуч зантай биш. Би багш гэж хэд хэдэн удаа дурдсан боловч, тэр хэн болохыг нь асуугаагүй.”
Линдин үнэндээ Линлэйг тэнэгтүүлэх бүх гинжин хэлхээг бэлтгэсэн.
Хэдийгээр Линдин залуухан харагдаж буйвч, нас нь Делин Кевотийнхыг ч давсан. Гагцхүү, Гэрэлт дэд эрхт ноёлогчийн Тэнгэрийн ертөнцөд өнгөрөөсөн 10 мянган жилийн хугацаа нь энд өнгөрөөсөн хэдэн арван жилийн хугацаанд нь нөлөөлөөгүй хэрэг.

“Түүний зан чанараас үзвэл, мөнгөлөг үстэй охин бяцхан гүнж шиг юм.” Линлэй хөмсгөө атиралдуулснаа. “Гэхдээ түүний хүч…”
Үнэндээ, Линлэй Гэрэлт сүмийн хүчнээс болгоомжилсоор байгаа.
Гэрэлт сүмийн хүчин хэдийнээ Линлэйгийн одоогийн байршилыг мэдчихсэн. Тэгтэл, гэнэтхэн л, 7-р зэрэглэлийн залуухан эмэгтэй дайчин гараад ирлээ гэж үү? Хэдийгээр тэр хөөрхөн хэрсүү байсан ч, Линлэй түүнд тийм ч амархан итгэчихгүй.
Тэр хэн нэгэнд итгэхээсээ өмнө, эхлээд хүчийг нь харгалзан үздэг.
Хэрэв тахиа ч алж чадахааргүй сул дорой охин байсан бол, Линлэй арай илүү хандах байсан. Эцсийн эцэст, тэдэнд зэвсэг байсан ч, тэд түүнийг гэмтээж чадахгүй. Гэхдээ энэ залуу авхай бол өөр.
Хэрэв тэр гэнэтхэн ойроос дайрвал, тэр түүнийг алдаггүй юмаа гэхэд хүндээр шархдуулна.
“Гэрэлт сүм энэ удаа энэ залуу авхайг намайг алуулахаар явуулаа юу?” Гэхдээ түүний цэвэр ариухан нүдийг эргүүлээд бодвол, түүнд итгэхэд бэрх байв.
Тэр шөнө.
Мөнгөлөг үстэй охин дахин ирлээ, гэхдээ энэ удаа, тэр урд хаалганаас зочид буудлын хоолны тэрэг түрэн ирж байв.
“Лэй ахаа, би танд хоол авчирлаа.” Линдин ийн хэллээ. Түүний царайнд инээмсэглэл тодорсон байвч, Линлэй түүнийг хараад, толгой нь өвдөх л мэдрэгдэв.
“Дахиад л чи юу?”
“Юу асуудал байгаа юм уу?” Линдин, ундууцсанаа. “Лэй ахаа, би танд хоол авчирсан болохоор, надад чулуун сийлбэр урлахыг зааж өгнө биз дээ?” гэхэд.
“Үгүй.” хэмээн Линлэй татгалзлаа.
“Харамч.” Линдин хамраа үрчилзүүлсэнээ. “Багш маань намайг хоол хийж өгөхөд, хүссэн бүхнийг минь хийдэг юм. Та муу харамч.” гэвэл.
“Тэр чинь багш чинь болохоос би биш.” гээд зөвшөөрсөнгүй.
Энэ үл таних хүн дор хаяж 7-р зэрэглэлийнх, эсвэл бүүр өндөрч байж мэднэ. Линлэй түүнийг өөртэй нь ойр байхыг зөвшөөрөхгүй, хэн нэгэнд чулуун сийлбэр заавал тэр хүнийг өөртэйгөө ойр байлгах шаардлагатай болно.
Эцсийн эцэст, одоо бол Гэрэлт сүмтэй тэрсэлдэж буй цаг.
“Санаж яв. Би чамайг хоол аваад ир гээгүй.” Линлэй хүйтнээр хэлбэл.
Линдиний царай хувьс хийн, Линлэйруу ууртайгаар хараад. “Чи муу. Хэн нэгнийг өөрт нь сайн хандаж байгааг ч мэдэхгүй. Би багшдаа чамайг хэлнэ. Тэр чамайг ирж алах болно.”
“Намайг ална ий?” Линлэй охины царайнд уур уцаар хуримтлагдахыг харлаа.
“Мэдээж. Манай багш их хүчтэй.” мөнгөлөг үстэй охин ийн хэлбэл.
“Танай тэр хүчирхэг багш чинь хэн юм бэ дээ?” Линлэй ийн асуулаа.
Мөнгөлөг үстэй охин, “Чамд хэлье л дээ. Түүний нэрийг Хэйдсон гэдэг юм.” гэлээ.
“Цул илдний гэгээнтэн, Хэйдсон уу?” Линлэй цочирдлоо.
Обриэн эзэнт гүрэнд, Дайны бурхан бол хамгийн хүчтэй мэргэжилтэн, харин араас нь Цул илдний гэгээнтэн Хэйдсон ордог. Энэ цул илдний гэгээнтэн бол олон жилийн өмнө Гэгээнтэн зэрэглэлд хүрсэн, бас Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчидтай хийсэн тулаандаа ганц ч ялагдаж байгаагүй хүн.
Түүний хамгаалалт болоод дайралтын аль аль нь өөлөх зүйлгүй.
Тэрнээс гадна, тэр хүйтэн бөгөөд их алсын хараатай хүн. Түүний хөгжилд саад болох зүйл үгүй. Өөлөх зүйлгүй, төгс Гэгээнтэн зэрэглэлийн тулаанч болохоор л, хүмүүс түүнийг Цул илдний гэгээнтэн гэж дууддаг.
“Тэгэхээр одоо чи надаас айх ёстойгоо мэдэж авав уу?” Мөнгөлөг үстэй охин хөхрөн инээснээ. “Гэхдээ санаа бүү зов. Чулуун сийлбэр хийхийг заагаад өгвөл, би чамайг багшдаа хэлэхгүй.”
“Гайхах зүйл алга.” Линлэй мөнгөлөг үстэй охиныг хараад. “Чиний одоогийн зэрэглэл?”
Хэдийнээ 8-р зэрэглэлд орсоон.” Мөнгөлөг үстэй охин бахархалтайгаар хэлснээ. “Юу гэж бодож байна? Бүхэл эзэнт гүрэнд надаас дүү 8-р зэрэглэлийн мэргэжилтэн олон биш шүү.” гэлээ.
Линлэй түүнрүү харада хөхрөн инээснээ. “Хатагтай Данлан, чи буцаж очоод чамд чулуун сийлбэр хийхийг заах хүсэлгүй байна гээд хэлчих. Түүнийг намайг алахаар ирэх эсэхийг нь хармаар байна.” гэв.
Мөнгөлөг үстэй охин гайхширсанаа, хандлага нь зөөлрөн. “Лэй ахаа, танаас гуйя, надад заагаад өгчих л дөө?” ийн хэлээд Линлэйд ойртлоо.
Линлэй гурван алхам хойшлоод, гол танхимруу буцлаа.
“Хатагтай Данлан, би одоо амрах хэрэгтэй байна. Чи явдаа.” Линлэй эдлэнгийнхээ хаалгыг хаалаа.
“Ххмм.”
Мөнгөлөг үстэй охин хамраа дуугаргаснаа, яваад өглөө.
Дараагийн хоёр өдөр, мөнгөлөг үстэй охин бүх л төрлийн аргыг хэрэглэлээ, Линлэйд бэлэг болгон гоё ганган хувцас өвч өгч, эсвэл Линлэйд өрөвдөлтэй төрхөө харуулахыг хичээж байлаа. Тэгсэн ч Линлэй чулуун сийлбэр урлахыг зааж өгөхөөс татгалзсаар байлаа.
Дөрөв дэх өдөр.
Өнөө өглөө, Линдин өмнөх өдрүүдийн адилаар, Линлэйн хашаанд ирлээ.
“Лэй ахаа, би одоо явлаа.” Линдин сулхан хэллээ.
Линлэй мөнгөлөг үстэй охиныг гайхширан ширтэнэ. Өнгөрсөн гурван өдөр, Линлэй энэ охиныг харах бүртээ л толгой нь өвдөхийг мэдэрсэн. Тэрнээс гадна, Линлэйд энэ охин үнэхээр хэн болох нь одоо ч тодорхойгүй байлаа.
Гэрэлт сүмийн хүн үү?
Эсвэл Цул илдний гэгээнтэний шавь уу?
Гэхдээ Линдин удаан түүний араас хөөцөлдсөн болохоор, Линлэй энэ мөнгөлөг үстэй охиныг дур булаам, хэрсүү төрлийн эмэгтэй гэж мэдэрсэн. Тэр үнэхээр л түүнийг Гэрэлт сүмд харъяалагддаг гэж бодохгүй байсан юм.
“Хэрэв Гэрэлт сүмийн алуурчин бол, жүжиглэх чадвар нь үнэхээр айхтар юм.” Линлэй өөртөө нууцхан хэллээ.
Линдин Линлэйруу хараад. “Лэй ахаа, би үргэлж багшаараа бахархдаг байсан, харин манай багшид сийлбэр таалагддаг. Би түүнд сайн сийлбэр хийж өгөх хүсэлтэй байсан ч, танд надад заах хүсэл байгаагүй бололтой.”
“Чамд хангалттай цаг бас авъяас байхгүй бол ямар үр ашиггүй.” Линлэй ийн хэлээд толгой сэгсэрлээ.
Линдин нүдээ бүлтийлгэн. Яаравчлан, “Надад цаг авъяас хоёрын аль аль нь байна.” гэхэд.
“Та газрын хандлагат шидтэн үү?” Линлэй гэнэтхэн асуулаа.
“Үгүй.” Линдин толгой сэгсрээд, эргүүлээд, “Газрын хандлагат шидтэн байсан бол юу гэж?” хэмээн асуулаа.
Линлэй толгой сэгсрээд. “Хэрэв чи газрын хандлагат шидтэн биш бол, надаас чулуун сийлбэр сурах авъяасгүй гэсэн үг.” Линлэй үнэнийг хэллээ. Шулуун цүүцний сургуулийн сийлбэрчид газрын хандлагат шидтэн байх ёстой.
“Та зүгээр л шалтаг тоочиж байна.” Линдин урагш алхаад, Линлэйруу хуруугаараа чичээд. “Би чулуун сийлбэр урлахын тулд заавал газрын хандлагат шидтэн байх ёстой гэж дуулж байгаагүй юм байна.” гэхэд.
“Чиний мэдэхгүй олон зүйл бий.” гээд Линлэй тайвнара инээлээ.
Одоо бол, Линдин Линлэйгээс хоёр метрын зайтай байлаа. Линдиний тооцооллоор, “Хоёр метрын зай. Энгийн хүний төрхтэй байхад нь, Би түүнээс хүчтэй. Надад түүнийг алах болоу бий.”
Эхэндээ, Линдин хөдөлхөөсөө өмнө түүнтэй улам ойртохыг хүсэж байлаа.
Гэхдээ Линлэй түүнд боломж өгөхгүй.
“Лэй ахаа, би таныг худлаа ярьж байгааг мэдэж байна. Лэй ахаа, би танаас сүүлчийн удаа асууя. Та надад чулуун сийлбэр заахыг хүсэж байна уу?” Линдин Линлэйруу найдвар тээсэн нүдээр харлаа.
Линлэй толгой сэгсвэл.
“Өө.” Линдин толгой гудайлгалаа.
Гэхдээ энэ мөчид, Линдин гэнэтхэн Линлэйруу давшлаа, аянга мэт хурдтайгаар, Линдиний баруун гарнаас чинжаал гараад ирлээ.
Хоёр Метр. Тэйд маш ойрхон байлаа.
Гэхдээ, хачирхалтай ягаан гэрэл гялс хийлээ.
Линдин энд тэндээс ягаан гэрэлт гялс хийж байн байн байрлалаа өөрчлөнө. Ямар нэг зүйл түүний гар бол чинжаалыг ороолоо.
“Ххмм.”
Линдин даруй чинжаалаа хаяад зүүн гараараа дайрлаа.
“Бүүм!”
Хоёр гар хоорондоо тулбал, Линдин түргэн гэгч нь урагш давшлаа. Гэхдээ Линлэй арагшаа ухраад, нүд ирмэх зуурт, хашааны буланд ирлээ.
“Роооааар!”
Хэирү Бэбэ хоёр Линлэйн дэргэд зогсоно, гэхдээ Хэирү болон бусдыг нь дайрахаас өмнө, Линдин даруй ухарлаа.
“Чи намайг алахыг хүсээ юу?” Линлэй Линдинрүү хүйтнээр ширтлээ.
Линдин толгойгоо өргөөд, ууртайгаар. “Лэй, сонс. Данлан би амьдралынхаа туршид хүнээс юм гуйж байгаагүй. Багшдаа хүртэл ингэж байгаагүй. Бүтэн гурван өдөр! Би чамаар заалгахын тулд бүх л зүйлийг туршиж үзсэн ч, татгалзсан. Тиймээс л чамайг одоо алахыг хүслээ. Буруу юу?”
“Үнэхээр л логиктой зүйл байна шүү.” Линлэй Линдинрүү харлаа.
Линдин Линлэйн эдлэнгийн хаалган дээр зогсоод ууртайгаар. “Хэрэв чадвар байгаа бол, намайг ал л даа. Миний хамтрагчид удахгүй ирнэ. Хэрэв намайг дээрэлхэж зүрхэлбэл, би тэдэнд хэлнэ!”
Одоо бол, Линлэй түүнийг алахаар шийджээ.
Энэ Данлан гэх охин Цул илдний гэгээнтэний шавь байсан ч, үгүй байсан ч, тэр түүнийг алахаар оролдож байна.
Гэхдээ Линлэйд энэ их хачирхалтай аюул мэдрүүлнэ.
Түүнийг хаанаас ирснийг мэдэхгүй ч, Данлан гэгчээр оролдож болохгүй… гэх мэдрэмж төрнө. Хэрэв тэр хийвэл, энэ их аюултай байх болно.
“Ххмм, чи намайг алахгүй гэсэн үг үү? Тэгвэл би явлаа.” Линдин эдлэнгийн хаалгыг түлхэн онгойлгоод явлаа. Линлэй түүнийг хөөлгүй, гагцхүү оюун санаагаараа тушаалаа. “Бэбэ, газар доорх түннелээр яваад, гаднахыг хараад аль.”
Линлэй эдлэнгийн хаалганы гадна тал.
Хаалганы гадаа 9-р зэрэглэлийн таван мэргэжилтэн байлаа. Тэд эртнээс л, Линдинтэй хамт Сахиусан тэнгэрийн тулааны тойрогийг хийхэд бэлэн байцгааж байсан юм.
Линдин хашаанаас гарч ирэх үедээ, нүдээрээ өнөөх тавдаа дохио өглөө.
Тэр тав Линдинийг чимээгүйхэн дагалаа.
“Ххмм.” зочид буудалдаа, Линдин дурамжхан. “Хэрэв тэр миний араас хөөсөн бол, бид зургаа нүд ирмэх зуурт түүнийг алах байсан юм. Гэхдээ тэр эдлэндээ нуугдчихсан, бас хоёр шидэт араатан нь дэргэд нь байсан. Бид зургаа дотогш гүйн орлоо ч, Линлэйн хурдаар бол, тэр амархан гэгч нь зугтчих байсан.”
Линдин нийслэлд Линлэйг алах ухаалаг шийдвэр биш гэдгийг мэдэж байлаа. Эцсийн эцэст, Майкэкан ойролцоох цайзад амьдардаг. Түүний хурдаар бол, тэр нүд ирмэх зуурт л энд хүрээд ирнэ.
“Ноёнтоон, бид яах вэ?” Өнөөх тав нь Линдинрүү харлаа.
“Дараагийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлье.” Линдин хүйтнээр хэлснээ. “Линлэйг алахын тулд амиа хорлох дайралтыг бид ямар ч сонголтгүй болсон үедээ л хийнэ шүү.” гэхэд. өнөөх тав толгой дохилоо.
Сахиусан тэнгэрүүд хүртэл амиа золих амаргүй.
“Ххмм?” Линдин гэнэтхэн цөөн тооны харуулууд дагуулж яаваа эмэгтэй эрэгтэй хоёрыг харлаа. Тэд Линдиний өмнөн харсан Женне Кэанэ хоёр байв. “Би тэднийг олохоос өмнө, өөрсдөө хүрээд ирж байгаа хэрэг үү?” Линдиний нүүрэнд инээмсэглэл тодорлоо.


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s