Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 44]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 8 – Арван мянган километрын аялал, Хэсэг 44 – Хөршүүд
Баруун хойд муж дахь Басилын нийслэл нь эртний Жиакэси овгийн үйл ажиллагааны суурь нь. Баруун хойд муждаа бол, тэдний овог хаад. Овгийн цуглааны үеэр, тал бүрээс овгийнх нь нийслэлд яаран ирцгээдэг.
Нийслэлийн зүүн хойд хэсэгт, эртний асар том цайз байдаг. Энэ бол Жиакэси овгийн төв.
Юлан цаг тооллын, 10008 он. 11-р сарын 14. Энэ өдөр Жиакэси овгийн цайз бүхэлдээ чимэглэгдсэн байлаа. Хаалганы харуулуудын тоо урьд өмнөхтэйгөө харьцуулбал гурав дахин их байлаа. Түүнчлэн, овгийн олон гишүүд дэлхийн өнцөг булан бүрээс ирцгээж, энэ хаалгыг нэвтрэн гарцгаана.
“Эгчээ, овгийн цайз манайхаас үнэхээр том шүү, дор хаяж л арав дахин том.” Кэанэ сүйх тэрэгнийхээ хаалгыг нээгээд гайхширан санаа алдлаа.
Энэ сүйх тэргэнд гурван хүн байлаа. Кэанэ, Ирэнэ болон Женне.
Женне хаалгыг ширтээд. Толгой дохин, “Овог бидэнтэй харьцуулбал илүү олон мэргэжилтнүүдтэй. Гагцхүү, элэнц өвөөг л тэнд байгаа болов уу гэж гайхаж байна.”
Женне элэнц өвөө гэж Майкэканы талаар ярьж байлаа.
Жил бүр, энд цуглаан болоход, Майкэкан заримдаа оролцдог ч заримдаа оролцдоггүй. Гэсэн ч, өнгөрсөн хоёр жилд, тэр өөрийгөө ганц л удаа харуулсан. Женне Кэанэ хоёр санаа алдацгаалаа, тэд овгийнхоо хүн бүрийн хувьд баатар нь болсон хүнийг харах хүсэлтэй байлаа.
“Боломжтой. Ирэнэ элэнц өвөөг харж байгаагүй шүү дээ.” гэснээ Кэанэ эхнэрийнхээ гарнаас атгалаа.
Цайзын хаалган дээр сүйх тэрэг ирлээ. Тэгээд тэд зогсоцгоолоо. Тэд гурав дүрэм журмыг мэдэж буй. Тэгээд тэд сүйх тэрэгнээсээ бууцгаалаа.
“Женне!” ийн баяртайгаар дуудах дуулдлаа.
Энэ дууг сонсоод Женнегийн хөмсөг атиралдсан ч, эргүүлээд инээмсэглэлээ. Түүнийг толгойгоо эргүүлбэл гялалзсан үстэй залуу эр өөррүү нь ирж явах харагдлаа. “Үеэр Алберт.”
“Үеэл Алберт.” Кэанэ Ирэнэ хоёр ч гэсэн эелдэгээр дуудацгаалаа.
Алберт яг л өөрөө бахархдаг хүн шиг харагдана. Тэр багаасаа л эртний язгууртан овгийн уур амьсгалд суралцсан ч, түүний нүд болон царайнаас нь л хоосон толгойтой хүн болохыг нь хэн ч олоод харчихаж болохоор ажээ.
Гэхдээ Алберт бол Жиакэси овгийн одоогийн ахлагчийн ууган хүү, овгоо залгамжлаж хүн.
Тэр бол овгийн ирээдүйн ахлагч. Хэн түүнийг дорд үнэлж чадна гэж?
“Женне, чи улам л үзэсгэлэнтэй болоод байх юм аа. Кэанэ, Ирэнэ, тэнэг юм шиг битгий зогсоод бай, алив.” Алберт Женне тэр хэдийг дулаанаар цайзад орохыг урьлаа.
Гэр бүлийн цуглаан 11-р сарын 15нд, тиймээс л ихэнх нь өмнөх өдөр ирцгээсэн. 14ний шөнө, Жиакэси овгийн цайз үнэхээр хөл хөдөлгөөнтэй байлаа.
“Эгчээ, Алберт дахиад л уурыг чинь хүргэчихсэн үү?”
Кэанэ Женнегийн өрөөгөөр алхална. Женнег санаа алдаад цонхруу ширтэхийг хараад, тэр даруй Женнег юу бодож байгааг таамагласан.
Женне толгойгоо эргүүлэн дүүрүүгээ хараад. Хөмсгөө атиралдуулан, “Тэр Алберт сайн юм санаагүй. Овгийн цуглаан бүрээр, тэр намайг зовоохоор ирдэг. Эдгээр өдрүүд хэзээ ч хялбар өнгөрдөггүй.” гэхэд.
“Эгчээ.” Кэанэ эгчийнхээ гарнаас атгалаа. Тэрээр харамсаж байгаа аятай, “Би таныг надтай хамт баймаар байгаа болохоор л Лэй ахтай хамт явахгүй байгааг гэдгийг мэднэ ээ.” гэвэл.
“Кэанэ.” Женне Кэанэгийн толгойг энхрийлэн илсэнээ. “Кэанэ, чи одоо надаас ч өндөр болчихож ээ.” гэлээ.
Кэанэ чимээгүйхэн толгойгоо доошлууллаа.
Женне Кэанэд бага байхаас нь л анхаарал тавьсан. Ариун нэгдэлд очсоноос хойш, тэдний ээж хүндээр өвдсөн болохоор, Женне Кэанэд яг л ээж шиг нь анхаарал тавих болсон.
Тэдний хайр машид гүн гүнзгий.
“Женне, үеэл Женне.” Албертын дуу дахиад дуулдлаа.
Женне Кэанэ хоёр хөмсгөө атиралдуулахад, царай нь барайцгаалаа. Энэ Алберт үнэхээр ядаргаатай байлаа.
Нүд ирмэхийн зуурт, тэр хаалган дээр хүрэдэ ирлээ.
“Женне. Өө, Кэанэ, чи ч гэсэн энд байжээ.” Алберт инээснээ. “Женне, бид гол танхимд жижигхээн зоог барих үйл ажиллагаа явуулах гэж байна. Женне, хамт явцгаая. Би чамд зориулж хэдэн үдшийн даашинз бэлтгэсэн байгаа.” гэхэд.
Женне толгой сэгсрээд. “Хэрэггүй дээ. Миний толгой эргээд бие тиймхэн байна.” гэвэл.
“Яагаад бие чинь муудаав? Би үзээдхэе.” гээд урагш алхан, духан дээр нь хүрэх гэтэл. Женне даруй хойш хоёр алхам ухарлаа.
Кэанэ хажуу талаас нь хөхрөн инээгээд. “Үеэл Алберт, эгчийн минь бие тавгүй байх шиг байна. Түүнийг амраацгаая.” гэхэд.
Алберт хэсэг зогсож байснаа, толгой дохин инээд алдаснаа. “За.” гэлээ. Тэгээд тэр Кэанэрүү ширтсэнээ. “Кэанэ, чи надтай хэсэг хамт яваач. Үеэл Женне, амраг. Хэрэв ямар нэг зүйл хэрэг болбол, үйлчлэгч нарт хэлээрэй.” гэснээ Кэанэрүү харвал.
Кэанэ толгой дохиод, Албертыг даган гарлаа.
Цэцэрлэгт хүрээлэнд.
Алберт Кэанэ хоёр зэрэгцэн алхална. Алберт чимээгүй байх бол, Кэанэ ч гэсэн юу ч дуугарахгүй байлаа.
Урт хугацааны дараа…
“Кэанэ, хотын захирагч болох хэр байна даа?” Алберт гэнэтхэн асуухад.
Кэанэ гайхширч байснаа. Сулхан дуугаар, “Дажгүй шүү.” гэв.
Алберт хөхрөн инээгээд толгой дохисноо. “Мэдээж. Чи чинь сая хүнийг захирч байгаа шүү дээ. Кэанэ чи баруун хойд мужид арван хот байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Хотын захирагч бол хамгийн дээд албан тушаал, олон ч хүн энэ суудлын төлөө хөөцөлддөг. Эцсийн эцэст, манай Жиакэси овог маш том овог.”
Кэанэ ямар нэг зүйл ойлгосон мэт толгой дохилоо.
Жиакэси овогоос шинэ мөчрүүд үргэлжлүүлэн гарч ирсээр л байгаа. Мэдээж, тэд нар нь илүү олон болсоор байгаа. Өмнө нь, Кэанэгийн аав, Гүн Вэйд, өмнөх овгийн ахлагчтай дотно байсан болохоор, азаар хотын захирагч болсон.
Үнэндээ, хотын захирагч нарыг бүхэлд нь Жиакэси овгийн ахлагч хянадаг.
Эцсийн эцэст, Жиакэси овог бол Баруун хойд мужийг удирдан чиглүүлэх эрхтэй овог.
“Кэанэ, чи манай гурав дахь дүү шиг олон хүүхдүүд өсөж томорч байгааг мэдэж байгаа байх. Одоо бол, тэр армид голлох үүрэг гүйцэтгэдэг хүн. Тэд нарын ихэнх нь хотын захирагч болох хүсэлтэй байгаа.” Алберт Кэанэрүү харвал тэдний аль аль нь инээмсэглэхгүй байлаа.
Кэанэ Албертын юу гэх гээд байгааг мэдэж байлаа.
“Зөвхөн дүү нар минь ч биш. Авга нар маань ч гэсэн. Өмнө нь, тэд танай аавыг давж гарч чадаагүй ч гэлээ, тэд огтхон ч бууж өгцгөөгөөгүй.”
Алберт Кэанэрүү хараад. “Кэанэ, би чамайг сайнаар боддог. Гэхдээ чи ямар нэг зүйлийг авахын тулд өгөх хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй.” гэхэд.
Кэанэ чимээгүй боллоо.
“Кэанэ, чи хотын захирагч, тиймээ, гэхдээ би, ирээдүйн овгийн ахлагч, би чамайг байр сууриас чинь буулгаж чадна.” Алберт Кэанэрүү хараад, хүйтнээр хэлбэл.
“Үеэл Алберт, юу гэх гэсэн юм.” гээд хүчээр инээмсэглэхэд.
Алберт хөхрөн инээгээд. “ХАха, чи чинь миний үеэл шүү дээ. Мэдээж, би чамайг хүчлэхгүй. Би зүгээр л өөрсдийгөө илүү гүн гүнзгий харилцаатай болох байх гэж найдаж байна. Жишээлбэл, би эгчтэй чинь гэрэлдэг ч юм уу. Чи юу гэж бодож байна?” гэхэд.
Кэанэ уур бухимдлаар дүүрлээ.
Тэр Албертын санааг эртнээс мэдэж байсан. Женне бол боловсон, үзэсгэлэнтэй эмэгтэй, тэр усны хандлагат шидийн бэлтгэл хийдэг болсноосоо хойш бүүр ч эмэгтэйлэг болсон.
Алберт энэ бүх хугацаанд түүний араас унаж тусдаг байсан.
Гэхдээ одоо гуч гарсан дээрээс нь гурван ч эхнэртэй. Хэрэв тэр эгчийгээ түүнтэй гэрлүүлбэл, эгч нь татвар эмээс хэтрэхгүй нэгэн болно.
Тэрнээс гадна, түүний эгч Линлэйг дагаж явах гэж байгаа.
“Үеэл Алберт, эгч минь хайртай хүнтэй гэдгийг өмнө нь хэлж байсан байх аа.” хэмээн хэлтэл.
“Юу гээч наргиан бэ?” Алберт хөхрөн инээснээ. “Кэанэ, хэрэв эгч чинь хэн нэгэнд хайртай юм бол, яагаад одоог хүртэл гэрлээгүй байгаа юм? Хэрэв тэр хэн нэгэнд хайртай юм бол, бид түүнийг алчихаж чадна.” гэлээ.
Алберт одоо Женнег маш ихээр хүсэж байгаа. Тэр үзэсгэлэнтэйгээр зогсохгүй, бас шидтэн. Шидийн бэлтгэл хийдэг болсноор, хүн илүү урт насалдаг. Тэр 60-70 настай болсон ч, яг л 30 гарч яваа юм шиг л харагдана. Алберт түүн шиг эхнэртэй болохыг ихэд хүсэж байгаа.
“Чи түүнийг алж чадахгүй. Эгчийн хайртай хүн 9-р зэрэглэлийн мэргэжилтэн.” Кэанэ ийн хэлбэл.
“9-р зэрэглэлийн тулаанч аа?” Албертын хөмсөг атиралдлаа.
Энэ ч асуудал шүү. Хэрэв одоо овгийн ахлагч байсан бол, 9-р зэрэглэлийн мэргэжилтнийг алуулахаар хүчирхэг цэрэг явуулж чадах байсан. Гэхдээ би ердөө л залгамжлагч. Түүний захирдаг хүмүүс хязгаарлагдмалын дээр, хүчтэй биш.
“Кэанэ, чи надад худлаа хэлээгүй нь дээр шүү.” Алберт Кэанэг хүйтнээр ширтлээ.
Кэанэ санаа алдаад. “Үеэл Алберт, би худлаа хэлээгүй. Эгч минь түүнд хайртай. Надад хийж чадах зүйл байхгүй. Үеэл Алберт, би чамд дахиж саад болохоо болъё доо. Баяртай.” гэхэд.
Алберт Кэанэг явахыг хүйтнээр ширтлээ.
“Таван жил.” Алберт Женнегийн өрөөний зүгт ширтэнэ. “Энэ удаа, би дахиж Женнегээс холдохгүй. Тэр 9-р зэрэглэлийн тулаанч байлаа гээд яадаг юм? Тэр Жиакэси овгоор оролдож зүрхлэх юм уу?” Албертын нүд яг л чонынх шиг болжээ.
15нд, Линлэй өглөө эрт Давсон худалгааны пүүсийг төв байрыг зорьлоо. Тэр настаныхаа тэмдэгийг үзүүлээд, хэдэн хүн Үүлний оргил томгонруу Засслэр тэр хэдэд мэдээ хүргүүлэхээр явууллаа.
Тэгээд, Линлэй Нилэ зочид буудалдаа чимээгүйхэн байрлана.
Нилэ зочид буудлын ард арван гаруй эдлэн байх агаад, бүгдээрэй өндөр, бас дажгүй загвартай. Линлэй тэдний нэгэнд нь аж төрдөг.
Хашаандаа, Линлэй сийлбэрээ дуусгачихаад, тэрээр адамантин хүнд илдээ савчиж эхэллээ.
Бэбэ Хэирү хоёр залхуутайя газарт хэвтэнэ.
Илдний бэлтгэлийн дараа, Линлэй хэсэг азнаад, гэнэтхэн юм бодож эхэллээ. “Би 8-р зэрэглэлийн оргилд хүрснээс хойш бүтэн жил боллоо. Өмнө сараас, би үргэлж хязгаараа давж байна гэж мэдэрсэн ч, жижигхэн хэсгээ гээснээс болоод чадахгүй байна.”
Энгийн хүн, 8-р зэрэглэлээс 9-р зэрэглэлрүү орох нь тийм ч сүртэй хэрэг биш.
Гэхдээ Агуу дайчид, болон энгийн хүмүүс маш том ялгаатай. 9-р зэрэглэлд орвол, Линлэй Луугийн хувиралд ороод Гэгээнтэн зэрэглэл болдог болно.
“Би яарч болохгүй. Миний бэлтгэлийн хурд хангалттай хурдан байгаа.” Линлэй одоо ч тайван байдлаа алдаагүй байлаа. Өмнө зүгрүү хараад, Линлэй дүү Вартоныхаа талаар дахин санагалзлаа. “Би 9-р зэрэглэл хүрэх үедээ, би хааны нийслэлрүү явж дүүтэйгээ уулзах болно оо. Түүнтэй уулзсанаас хойш урт хугацаа өнгөрч.”
Вартон зургаан настайдаа гэрээ орхин үйлчлэгч Хиритэйгээ хамт Обриэн эзэнт гүрнийг зорьсоноос хойш, тэр хоёр уулзаагүй.
Харин одоо, Вартон 22 настай. Дараа сар, тэр 23 хүрнэ.
“Ххмм?” Линлэй гэнэтхэн эргээд хашааруугаа харлаа.
Зочид буудлын үйл ажиллагаа явуулдаг эдлэнгүүд нэг нэгэнтэйгээ их ойрхон болохоор, хоёр хоёроор нь хуваажээ.
Энэ зочид үнэхээр гайхалтай, хэрсүү залуу авхай байлаа. Тэр гэнэн харцаар Линлэйг ширтэх ч, харц нь Хар үүл ирвэс дээр тогтлоо.
“Хөөх, ямар том ирвэс вэ.” залуу авхай хашааг даваад, Хэирүгийн зүгт гүйн ирлээ.
“Бүү хүр.” Линлэй даруй чангаар хашхирлаа.
Залуу авхай зогсоод, Линлэйрүү инээмсэглээд. “Ахаа, би ийм хөөрхөн, том хар ирвэс харж байгаагүй юм. Би түүнд хүрч болох уу?” гэлээ.
Энэ залуу авхай мөнгөлөг үстэйн дээр, үнэхээр ухаалаг нүдтэй ажээ. Тэрээр нүүрэндээ инээмсэглэл дотруулах ч, эмэгтэй дайчны хувцас өмссөн байлаа.
Линлэй энэ мөнгөлөг үстэй охиныг харлаа.
Дайчны хүчийг хараад хэлэх хэцүү ч, Линлэй энэ охины аурагаас түүнийг дор хаяж 7-р зэрэглэлийн дайчин эсвэл түүнээс ч өндөр зэрэглэлтэй болохыг нь мэдэрлээ.
“Хэирү хамаагүй хүн хүрэхэд дургүй байдаг юм.” хэмээн Линлэй тайвнаар хэллээ.
Мөнгөлөг үстэй охин хамраа үрчилзүүлснээ. “Ххмм, би танд итгэхгүй байна. Миний багш шидэт араатан өөрсдөндөө хүргэхэд дуртай байдаг гэсэн.” гээд Хэирүн зүгт гүйлээ.
“Рооааар.” Хэирү гэнэтхэн хөл дээрээ босоод, мөнгөлөг үстэй охины зүгт хурц хумсаа савлаа.
Мөнгөлөг үстэй охин айж даруй хойш хоёр алхам ухарлаа.
“Би чамд хэлсэн биз дээ. Хэирү хүн хүрэхэд дургүй байдаг юм. Хангалттай, чи гэррүүгээ буц.” Линлэй охиныг явахыг хүслээ.
Мөнгөлөг үстэй охин Линлэйруу инээмсэглэснээ. “Манай эзэн надад ирвэсний төрлийн шидэт араатан хамгийн хэрцгий нь байдаг гэсэн. Тэгэхээр, ахаа та хүчтэй байх нь ээ. Би тантай тулалдаж болох уу?” гэв.
“Тулалдах?” Линлэйд бусад хүмүүс түүний амьдралын хэв маягыг тасалдуулах таалагддаггүй.
“Эхлээд би өөрийгөө танилцуулая. Миний нэр Данлан.” Мөнгөлөг үстэй охин инээмсэглэн ийн хэллээ.
“Намайг Лэй гэж дуудаарай. Гэхдээ надад зав алга. Чи буцдаа.” Линлэй тайван бөгөөд хүйтнээр ийн хэллээ. Дор хаяж 7-р зэрэглэлийн дайчин охин… гарч ирнэ гэдэг бол энгийн зүйл биш.
Мөнгөлөг үстэй охин унжийгаад. “Өө. Ойлголоо.” Тэгснээ эргээд яввал, тэрээр уур бухимдлаар дүүрчээ. “Энэ Линлэй үнэхээр хүйтэн хүн юм. Түүнтэй дотносох хэцүү байх бололтой. Гэхдээ би амархан бууж өгөхгүй дээ. Хэрэв түүнийг амархан алж болох бол, би юу ч байсан хийнэ.”
Энэ мөнгөлөг үстэй охин Линдин байлаа.
Гэхдээ зан араншингаас нь үзвэл, Линдин их өөрчлөгджээ. Өмнө нь, тэр мөс мэт хүйтэн Сахиусан тэнгэр байсан. Гэтэл одоо, тэр идэвхтэй, хэрсүү болж. Түүний жүжиглэх чадвар үнэхээр сайн гэдгийг хүлээн зөвшөөрөх нь зүй ёсны хэрэг биз.
“Өө, Лэй ахаа, та сийлбэрчин юм уу?” Линдин Линлэйн сийлбэрийг хараад даруй гүйн очлоо. Тэгээд харж байснаа, “Миний багш бас сийлбэрт дуртай, гэхдээ тэр өөрөө яаж сийлдэгийг мэдэхгүй.” ийн хэлээд, анхааралтай гэгч нь сийлбэрийг сонжлоо.
Линлэйн хөмсөг атиралдлаа.
Энэ мөнгөлөг үстэй охин үнэхээр ядаргаатай юм!


Өмнөх

Дараах

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s