Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 43]

2 comments

Өмнөх

Дараах


Ном 8 – Арван мянган километрын аялал, Хэсэг 43 – Басил дахь уулзалт
Тэр шөнө Линлэй захирагчийн цайзад оройн хоол зооглож байлаа.“Кэанэ, Женне. Түр гараад ирээч.” хэмээн Линлэй тэднийг оройн хоолны дараа дуудан төв хэсэгт байрлах цэцэрлэгийн хажуугаар алхлаа.
Кэанэ Женне хоёр бие бие рүүгээ харцаа шилжүүлэн Линлэйгийн араас дагана.
Орой цэцэрлэгт нэг л дулаахан нам гүн ажээ. Линлэй тэр хоёрыг хараад инээмсэглэн, “Женне, Кэанэ та хоёр заавал хэлэх ёстой зүйл байна.”
Тэр хоёр Линлэйг харан гайхан зогсоно.
“Гэрэлт сүм бид хоёр хоорондоо том зөрчилдөөнтэй байгаа. Нэгнийгээ устгах хүртлээ бидний хэн нь ч зогсохгүй.”
Линлэйн хэлсэн эдгээр үгс Женне Кэанэ хоёрыг цочирдуулж орхив. Тэд хоёул Линлэйг энгийн нэгэн биш гэдгийг мэдэх ч, Гэрэлт сүмтэй сөргөлдөх хэмжээний гэж төсөөлөгдөхгүй ажээ.
Гэрэлт сүм бол хэлүүлэлтгүй том оршихуй.
Линлэй дуугаа намсган, “5 жилийн өмнө би Обриэн эзэнт улсад байхад  Гэрэлт сүмтэй тулалдаж байлаа. 5 жилийн өмнө Гэрэлт сүмийн хүчин Хаеруг  мэдэж байсан. Энэ миний л бодол ч, тэднийг намайг Чиэр хот хүртэл дагаж та хоёрыг мэднэ гэж таамаглаж байлаа.”
Олон хүмүүс Кэанэ Женне хоёрыг үл  мэдэгдэх хар ирвэс хамгаалж байсан болохоор тэд Чиэр хотод аюулгүй ирж хотын захирагч болсон гэдгийг мэднэ.
Энэ нууц биш. Гэрэлт сүмд ч энэ тийм ч сонин биш.
“Гэрэлт сүм Чиэр хотод хэд хэдэн хүмүүсээ нуусан байгаа гэж би сэжиглэж байна.” гэж Линлэй тайвнаар хэллээ.
Сэжиглэж эхэлсэн мөчөөсөө л эхлэн Линлэй Чиэр хотод ирэх төлөвлөгөө боловсруулж эхэлсэн билээ.
Шитэлэй түүнтэй тулалдаж байсан удаатай. Тэр тулааны дараа Гэрэлт сүм Линлэйг хэр аюултай болохыг мэдсэн байх ёстой. Хэрвээ тэд Линлэйг алуулахаар хүмүүс явуулаагүй бол тэд ч жинхэнээсээ шавартайгаар хутгалдана.
“Тэгвэл бид юу хийх хэрэгтэй вэ?” гэсээр Кэанэ Женне хоёр мэгдсэн байдалтай асуулаа.
“Женне эхлээд чамаас асууя. Чи намайг дагахыг хүсч байна уу?” хэмээн Линлэй Женнерүү ширтлээ.
Женне эргэлзэлгүй толгой дохилоо.Линлэй бага зэрэг толгой дохилоо.“Би энэ цайзад Гэрэлт сүм тагнуулаа шургуулсан байх вий гэхээс айж байна. Тийм болохоор би өнөө шөнө хотоос гарах бодолтой байна.” гэхэд.
“Юу? Лэй ахаа та энэ шийдвэрээ өөрөө гаргасан хэрэг үү?” хэмээн Женне асуухад Линлэй гайхшралд оров.
“Битгий санаа зов. Би чиний өмнөхөн явах болно. Бид эхлээд Басил нийслэл рүү явна. Бас зүүн захад Нилэ зочид буудалд өрөө авчихсан байгаа. Цаг нь болохоор чи намайг тэндээс олох болн.” гэхдээ тэрээр Гэрэлт сүмтэй асуудлаа шийдэхээр эргэлт буцалтгүй шийдсэн хүн шиг байлаа. Гэсэн ч тэр Кэанэ Женне хоёрыг хамтад нь авч явж чадахгүй.
Хэрэв тэр том бүлэг хүмүүстэй явбал, Женне, Кэанэ хоёр анхаарал татна.
“Хотын зүүн хэсэг дэх Нилэ зочид буудал. Энэ бол үнэхээр алдартай зочид буудал. Би хаана болохыг нь мэднэ ээ.” гээд Кэанэ толгой дохилоо. Таван жилийн хугацаанд тэр, нийслэлээр хэд хэд орсон.
Линлэй төлөвлөгөө боловсруулжээ.
Одоо Гэрэлт сүмийн хүчнийг алах тийм ч чухал биш. Тэднийг алсан ч Гэрэлт сүмд том цохилт болж чадахгүй.
Хэрвээ тэдэнтэй таарвал бүгдийг нь алах болно. Хэрвээ таарахгүй бол зөнгөөр нь хаяна.
Женнегийн хувьд, Линлэй Засслэр болон Баркерын ах дүүстэй дахин уулзаж байж л тэр цаг нэг юм санаа нь амарна.
“Тэгвэл би явлаа.” гэсээр Линлэй инээлээ.
“Одоо юу?” Женне Кэанэ хоёр гайхацгаалаа.
“Яг одоо. Тэгж байж л, Гэрэлт сүмийн хүмүүст сэдэл төрөхгүй.” Линлэй инээснээ, хар сүүдэр болоод, цэцэрлэгээс дүүлэн алга боллоо.
Тэр үед, Хар ирвэс Хэирү болон Бэбэ нар ч хурдтайгаар алга болцгоолоо.
Гурван хар сүүдэр Чиэр хотын хоёр 20 метр өндөр ханыг гялс даваад нөгөө талд нь гарцгаалаа. Энэ хана энгийн тулаанчдын эсрэг ашигтай ч. Линлэйн одоогийн түвшний мэргэжилтнүүдэд бол, үүнээс ч өндөр хананууд ч тэднийг зогсоож хүчрэхгүй.
Хэирүг унаад, Линлэй шөнө салхи сөрөн давхина.
“Шөнөөр аялах таалагдаж байна шүү.” Хүйтэн салхи өөдөөс нь исгэрэх, түүнд шинэхэн сайхан мэдрэмж төрүүлнэ.
Сарны гэрэл ертөнцийг нимгэн самбайгаар хучиж, бүх зүйлийг яг л зүүд мэт санагдуулна.
Энэ шөнө, өөр газарруу морьд унасан хүмүүс хурдтайгаар давхилдана. Тэд Линдинд сайн мэдээ хүргэж байгаа нь энэ. Гэсэн хэдий ч, Линдин одоо Чиэр хотоос 100 км-ын зайд буй.
Линлэй Чиэр хотод шөнө ирсэн. Чиэр хот дахь хянагч нь 6 цагт мэдээ хүлээж авсан гэвэл, түүнийг Линдинд мэдээ хүргүүлэхэд хэдийнээ 7 цаг болсон байлаа.
Харин Линлэй ойролцоогоор 8 цагт Чиэр хотыг орхисон.
Энэ үед, мэдээ хүргэгч дөнгөж л замдаа явж байсан. 9 цагийн алдад л, мэдээ хүргэгч нэг юм Линдины байгаа газарт иржээ. Тосгонд гал дүрэлзэн асна. 11 сарын үед ядуу эр эцэст нь нэг юм ингэж дулааныг мэдэрнэ.
“Эзэн Линдин.” мэдээ хүргэгч Линдинд хүндэтгэл үзүүллээ. Мэдээ хүргэгч Линдины байшингийн хаалганы зүгт харан мориноосоо үсрэн буугаад. “Эзэн Линдин, чухал зүйл болж. Бид Линлэйг Чиэр хотод ирснийг нь илрүүллээ.” гэхэд.
Линдины нүд хүйтэн болж, бүлтийснээ дээш босоод.
“Линлэй?” гэх үед тэрээр баярлаж мөн цочирдсон байдалтай байлаа.
Тэр бүтэн таван жил хүлээгээд бүүр туйлдаж байсан. Тэгтэл өнөөдөр, ийм мэдээ хаанаас ч юм гараад ирлээ.
“Саикэ! Та нар хүрээд ир.” Линдин хүйтэн хоолойгоор хэд хэдэн удаа дуудвал, өнөөх таван сахиусан тэнгэр нь даруй гүйлдэн ирцгээлээ.
Зургаан сахиусан тэнгэрүүд хүний биед орсон тул, тэдний хүчний хязгаар 9-р зэрэглэл.
Гэсэн ч тэдэнд одоо ч сахиусан тэнгэрийнх нь мөн чанар бий.
Тэдэнд тодорхой тушаал бий. Эзнийхээ төлөө гэвэл, тэд өөрсдийнхөө амийг дуртайя өргөнө.
Линлэйг Чиэр хотод ирснийг дуулаад өнөөх таван сахиусан тэнгэрүүд ихэд баярласан. Тэдний даалгавар бол Линлэйг алах.
“Явцгаая.” Линдинг даруй ийн тушаавал.
“За.” хэмээхдээ өнөөх тав огтхон ч эргэлзсэнгүй.
Линдин мэдээ хүргэгчид санаа зовсонгүй. Тэр зургаа хөлөөрөө даруй Чиэр хотыг зорьсон юм. 9-р зэрэглэлийн дайчид морьноос ч хурдан.
Дараа өглөө нь.
Чиэр хот дахь энгийн эдлэн. Өнгөрсөн шөнө, Линдин тэр хэд Чиэр хотод ирцгээсэн.
“Юу? Линлэйг алга болсоон?” Линдин хүйтнээр урдаа байх цагаан дээлтэй эрийг ширтвэл.
Цагаан дээлтэй эр даруй, “Эзэн Линдин, захирагчийн цайзад байсан манай хүмүүс мэдээгүй. Өнөө өглөө Линлэйн хоёр шидэт араатан байхгүй болохоор нь л тэд анзаарсан байна лээ. Магадгүй, тэр явчихсан байх.” гэлээ.
“Бам!”
Линдин уурандаа чулуун ширээ нудран авбал, ширээ жижиг жижиг хэсэг болон бутран уналаа. Нөгөө таван сахиусан тэнгэрүүд нь ч гэсэн ихэд ууртай байцгаалаа.
Тэд энд таван жил байсан. Линлэй ирлээ гэх мэдээ ирмэгц, тэр нүд ирмэхийн зуурт л алга болчихлоо.
Цагаан дээлтэй эр ихэд сандарч байлаа. Тэр урд нь байгаа хүмүүс ихэд хүчирхэг болохыг сайн мэдэж байгаа. Хэдийгээр тэр Баруун хойд хэсгийн мужийн хянагч ч гэлээ тэдний тушаалыг биелүүлэх үүрэгтэй.
Гэсэн хэдий ч, цагаан дээлтэй эр тэднийг сахиусан тэнгэрүүд гэдгийг мэдэхгүй.
Гагцхүү үхэхийнхээ өмнө л, тэд өөрсдийнхөө жинхэнэ хүчийг үзүүлнэ.
“Шалга. Шалга. Линлэйг хаашаа алга болсныг олж мэд. Бас… Баруун хойд муж дахь бүх нөөцөө шавх. Бид заавал Линлэйн байгаа газрыг олох ёстой. Тэр Баруун хойд мужид л байх учиртай.” гэхэд.
“За.” хэмээн цагаан дээлтэй эр хариуллаа.
Тэд түүнийг бүтэн таван жилийн хугацаанд олж чадаагүй. Линдин магадгүй түүнийг Обриэн эзэнт гүрнээс явчихсан юм болов уу хэмээн санаа зовно. Эцсийн эцэст, тэдэнд ямар ч ул мөр байхгүй болохоор, тэд түүний байгаа газрыг олох арга үгүй.
Гэхдээ тэд ядаж л түүнийг одоо Баруун хойд мужид байсан гэдгийг нь мэднэ.
Линдин гурав дахь өглөө нь боож үхэх шахаж байтал, тэдэнд Басил нийслэлээс мэдээ ирлээ.
“Линлэй Басил нийслэлд гарч ирсэн байна.”
Энэ мэдээг дуулаад Линдин тэр хэдийн сэтгэл ихэд хөдөлцгөөсөн.
“Эзэнтээн, бид одоо хөдлөх үү?” Таван сахиусан тэнгэр Линдинрүү харцгаана. Тэр бол энэ салааны ахмад. Үнэндээ, Унасан сахиусан тэнгэрүүд дундаа, тэр нэлээд алдартай нэгэн.
Хоёр далавчит сахиусан тэнгэрүүд л хүний биед орохоороо 9-р зэрэглэлийг дэмждэг.
“Нийслэлд Майкэкан байна.” гэхэд.
Линдины хөмсөг атиралдан. “Майкэкан ойролцоогоор 60 жилийн өмнө Гэгээнтэн зэрэглэлд орсон. Бидний мэдээллээр, тэр одоо Гэгээнтэн зэрэглэлийн дунд түвшинд байгаа. Хэрэв тэр хөндлөнгөөс оролцвол, хүндхэн л хэрэг болно байх.”
“Хэрэв бид бүх хүчээ ашиглавал, бидэнд түүнийг алах хэцүү байхгүй.” Нөгөө таван сахиусан тэнгэрүүдийнх нь нэг болох Саикэ ийн хэлбэл.
“Тийм ээ. Бид бүхнээ гаргавал, бид биеэ золиод жинхэнэ хүчээ ашиглах боломжтой болно. Бид тав Хоёр далавчит сахиусан тэнгэрүүд, харин та, Херуб. Хэдийгээр богино хугацаанд ч гэлээ, бид Линлэйг алж чадна аа.”
Эдгээр үгсийг сонсоод, Линдин эргэлзлээ.
Үнэхээр л, тэд бие золиослоод жинхэнэ хүчээ богино хугацаанд ашиглах боломжтой болно. Гэсэн хэдий ч, тэд хоёр гурван дайралт хийсний дараа л, тэдний бие үнс болно.
Таван хоёр далавчит сахиусан тэнгэр болон нэг Херуб нар Сахиусан тэнгэрийн тулааны тойргыг бүх хүчтэйгээ хослуулан ашиглавал, Гэгээнтэн зэрэглэлийн дунд түвшний тулаанч хүртэл тэдний гарт амь үрэгдэнэ.
“Бүү яар.” Линдин тайвнаар хэлснээ. “Бүгдээрэй тайвшир. Бүхнээ гаргах бол бидний сүүлчийн арга. Эцсийн эцэст, хувиралд ороогүй байхдаа, Линлэйн хүч тийм ч сүрхий биш. Бид Линлэйг хүн дүрстэй байхад нь шууд алах хэрэгтэй.”
“Эзэнтээн, тэгэхээр таны зорилго…” Өнөөх тав Линдинрүү харцгаалаа.
“Линлэй бид зургааг анзаараагүй л байгаа.” ийн хэлэх үед Линдины нүүрэнд ёрын инээмсэглэл тодорлоо.
Тэр өдөр, Линдин тэр хэд цагаан дээлтэй эрээр замчлуулаад, Чиэр хотоос морь унан гарцгаасан юм.
“Эзэн, Чиэр хотын цэргүүд сүйх тэрэг харуулдан явж байна.” цагаан дээлтэй эр тэднийг хараад аяарханаар Линдин тэр хэдэд мэдэгдэхэд.
“Өө? Женне Кэанэ хоёр уу?” гээд алсаас Линдин тэдэнрүү харлаа.
Тэр хоёрыг Линлэйтэй холбоотой болохыг Линдин мэднэ.
“Танай хүмүүс тэдэн дунд холилдсон байгаа юу?” хэмээн сулхан дуугаар хэлбэл.
“Мэдээж. Эзэнтээн.” гээд цагаан дээлтэй эр толгой дохивол. Линдин инээмсэглэснээ, “Тэгвэл зүгээр ээ. Бидэнд одоохондоо тэдэнд анхаарал хандуулах шаардлага байхгүй.” гэлээ.
Линдин тэр хэд тэднээс хурдан явж байлаа. Нүд ирмэх зуурт л, тэд тэднийг гүйцээд ирчихэв. Кэанэ Женне хоёрын Басил нийслэлрүү ингэж аялаж байгаа шалтгаан бол жил бүр зохиогддог овгийнх нь зоог барих үдэшлэг болох учраас юм.
Линдин болон Женне, Кэанэ нар болон хүмүүс нь Басилын нийслэлийг зорьцгооно. Линлэйн хувьд гэвэл, тэр хэдийнээ, хотын зүүн хэсэгт байрлах зочид буудалдаа буудаллачихсан байгаа.
Зочид буудлын ард жижигхээн эдлэн байдаг. Тэнд Линлэй байрлаж байсан юм.
“Би хүний анхаарал татахуйц Басилын нийслэлд ирсэн болохоор, сүмийнхэн намайг бараг анзаарчихсан байх. Гэрэлт сүмийнхэн надруу дараагийн удаа хэнийг явуулдаг бол доо?”
Линлэй огтхон ч санаа зовохгүй байлаа. Харин ч бүүр сэтгэл нь хөдөлсөн байлаа.
“Би надтай энэ тэнцүү эсвэл намайг Газрын гүн гүнзгий үнэний Зуун үет давалгааг ашиглахад хүргэхээр хүнтэй тулалдсангүй.”


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

2 comments on “Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 43]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.