Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 42]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 8 – Арван мянган километрын аялал, Хэсэг 42 – Уулзалтын тов
Таван жилийн гэрээ. Линлэй амлалтаа саналаа.
“Би Женнег тэгтлээ шийдэмгий хандаагүй гэж найдая.” Линлэй эцэст нь, Женне түүнийг дагахаар болсон ч, Линлэй түүнд Ребека Лина хоёрт ханддаг шигээ л хандана.
Линлэй түүнд татагдаж чадахгүй.
Зовлон үзсэний дараа, Линлэй сэтгэлийнхээ гүн дэх хэсгийг хөлдөөж, цоожилсон. Уг мөсөн бүрхэвч нь хүйтэн бөгөөд хатуу. Линлэйн тэр мөсөн давхаргыг нэвтлэх тун хэцүү байна. Үнэхээр хэцүү.
Гэхдээ өөрийнхөө хайр дурлалын талаар бодвол, Линлэй Вартоны талаар санагалзана.
“Иелийн захиан дээрхээр, өнгөрсөн жилүүдэд, Вартон Эзэнт гүрний Долоодугаар гүнжтэй ихэд дотно байгаа. Гэсэн хэдий ч, захиан дээрхээр бол, Вартон гүнжийг эхнэрээ болгон авахад хялбар байхгүй.”
Гүнжийн ар тал маш том. Тэр журамтай, сайхан сэтгэлтэй, үзэсгэлэнтэй, дээд зиндааных бас хаан аав нь түүнд машид хайртай. Түүнд бас маш олон дагагчид байдаг.
Линлэйн хийж чадах зүйл бол гагцхүү тэднийг сайхан харилцаатай байгаасай гэж найдах.
Ядаж л, түүн шиг дуусахгүй байгаасай.
Хагас сарын дараа.
“Ноёнтоон.” Гэйтс, Линлэйг сийлбэрээ дуусгаж байхад нь гүйн ирлээ. Тэрээр баяртайгаар, “Миний ах ‘Хүнд зүйлийг хөнгөн мэт өргөх’-г ойлгочихлоо.”
“Өө?”
Линлэй гараа сунгаад, шулуун цүүцээ тавьлаа. Тэрээр гайхширан, ” Баркер ч гэсэн ‘Хүнд зүйлийг хөнгөн мэт өргөх’ түвшинд хүрчихээ юу?” гэхэд.
“Тийм ээ. Ноёнтоон, та явж харах уу?” гэвэл.
Линлэй хөхрөн инээгээд. “Ингэвэл ямар уу. Гэйтс, гол танхимд бүгдэнг нь авч ир. Надад бүгдэнг нь хэлэх зүйл байна.” гэхэд.
“Өө.” Линлэйг чухал зүйл ярихыг хүсэж байгааг хараад, Гэйтс толгой дохилоо.
Хэсэг хугацааны дараа, бүгдээрэй гол танхимд цугларлаа. Тэдний олонх нь Баркерыг ‘Хүнд зүйлийг хөнгөн мэт өргөх’ түвшинд хүрсэн талаар ярьцгааж байлаа.
“Бүгдээрэй.”
Инээмсэглэсээр, Линлэй гол танхимд орж ирлээ. “Надад анхаарал тавих чухал зүйл байна. Энэ аялалд, би Бэбэ Хэирү хоёрыг л авч явна. Харин үлдэж буй та нар, эндээ бэлтгэлээ үргэлжлүүлээд байж бай. Хэрэв бүх зүйл түргэн болж дуусвал, хэдхэн өдөр л болно. Хэрэв удах бол, хүнээр захиа илгээх болно.” гэхэд.
“Ноёнтоон, та биднийг дагуулж явахгүй хэрэг үү?” хэмээн Гэйтс чангаар асуухад.
“Та нар бэлтгэлээ үргэлжлүүл.” Линлэй Гэйтсрүү харж инээгээд, “Гэйтс, хэрэв чи ‘тулгах’ түвшинд хүрвэл эсвэл 9-р зэрэглэл болбол, би чамайг дагуулж явъя.” гэхэд.
Гэйтс даруй амаа таглалаа. Тэр Линлэй биш. Түүнд ‘Хүнд зүйлийг хөнгөн мэт өргөх’ түвшинд хүрэх л түүнд маш хэцүү байсан. Тэр одоо ч энэ түвшнийхөө суурь шатанд буй, тэр хараахан бүрэн эзэмшээгүй байгаа.
“Хангалттай. Маргааш өглөө, би үүр цайхад явна.” Линлэй шийдвэрээ гаргажээ.
Маргааш өглөөний үүрээр, Баркерын ах дүүс, Ребека болон Засслэр нар Линлэйг харвал, тэр хар урт дайчны хувцас өмссөн байлаа. Тэрээр Хар үүл ирвэсээ унасан байх ба, дэргэд нь Бэбэ сууж байлаа. Нэг эр болон хоёр шидэт араатнууд Үүлний оргил тосгоноос гарцгаалаа.
Түүний урт хар дээл салхинд намирна. Линлэй зэвсэгнүүдээ орон зайн бөгжиндөө хадгалжээ.
“Адамантин хүнд илдээ ашиглан Газрын гүн гүнзгий үнэнг дээд хүчээр нь ашиглавал, бай магадгүй устгагдана. Ер нь бол, Цустягаан бурхны илдээ үргэлжлүүлэн ашиглавал боломж нь бүүр ч нэмэгдэнэ.”
Линлэй Газрын гүн гүнзгий үнэнг ашиглах түвшин нь дээд зэрэглэлийнх.
Гэхдээ Линлэйн Салхины гүн гүнзгий үнэнг ашиглах түвшин нь маш доогуур.
Линлэй Цустягааныг ашиглах нь адамантин хүнд илд ашиглахаас сул талтай байна гэдэг итгэхгүй байлаа. Эцсийн эцэст, түүнд нэг бай дээр хэрэглэх салхины хандлагат шившлэг ‘Хэмжээст ирмэг’ бий. Хэрэв шидэт техникүүд энэ шившлэгийн нөлөөг идэвхжүүлдэг бол, логикоор бодвол, илдний техникүүд ч гэсэн тэгэх боломжтой.
“Бэбэ, би чамайг эдгээр жилүүдэд сайжирсаар байгаа гэдгийг чинь мэдэж байгаа. Чи яг ямар төрлийн шидэт араатан юм бэ?” Хэирү дээр суух, Линлэй, Бэбэрүү хараад инээхэд.
Хэирү, “Эзэнтээн, Бэбэ бол аймшигтай нэгэн. би түүн шиг хүчирхэг шидэт араатан урьд өмнө нь харж байгаагүй. 5 жилийн өмнө, тэр бид хоёр эн тэнцүү байсан, гэтэл одоо, тэр бүүр хүчирхэг болчихсон. Тэгсэн хэрнээ одоог хүртэл Гэгээнтэн зэрэглэлд ороогүй л байгаа.”
Хэрэв Хэирү, Шидэт араатны уулын хааны гурван хүүхэдтэй уулзвал, тэр энэ ертөнц дээр Бэбэгээс ч хүчтэй шидэт араатан байдаг юм байна гэдгийг мэдэх биз. Тэд бол аймшигтай Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатнууд, тэд амархаан гэгч нь 100 аварга лууг залгичихсан.
“Бэбэ өсөх тусмаа илүү том болсоор л байна.” Линлэй хөхрөн инээснээ. “Гэхдээ Бэбэ одоог хүртэл өссөөр л байна.” гэлээ.
Линлэй Бэбэг хараахан нас биед хүрээгүй гэдгийг таамаглаж байлаа.
“Хэхэ, боломжтой шүү.” Бэбэ бяцхан толгойгоо өндийлгөөд. “Бэбэ, би насанд хүрэх үедээ, магадгүй Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан болох байх.”
Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатнууд бол Цусан нүдэт зогдот арслан, Догшин ертөнцийн баавгай, Ягаан нүдэт алтан бич гэх мэт араатнууд юм… Эдгээр шидэт араатнууд өөрсдийн байгалиас заяасан тойргын дагуу өсөж хөгждөг бөгөөд, насанд хүрэх үедээ Гэгээнтэн зэрэглэлд орцгоодог.
Энэ бол Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатнуудад байгалиас нь өгсөн бэлэг.
“Би Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатнуудын талаар сонсож байсан. Гэхдээ шидэт араатнууд Тэнгэрлэг оршихуй зэрэглэл хүртлээ өсдөг болов уу?” Линлэй дотроо санаа алдсанаа. “Тийм байлаа ч, тэд Юлан тивд гарч ирэхгүй гэж мөрийцөе.”
Тэд аялалаа үргэлжлүүлнэ. Шөнө нь, Линлэй Чиэр хотод ирлээ.
Чиэр хотын гудамд, олон хүмүүс шидэт араатнууд унан явна. Гэсэн ч, тэдний ихэнд нь Салхин чоно эсвэл соёот чоно гэх мэт дунд эсвэл доод зэрэглэлийн шидэт араатнууд л байлаа.
Линлэйг Хар үүл ирвэсээ унаад гудмаар явах үед, бусад шидэт араатнууд айн зай тавих өгцгөөнө.
Хэдийгээр хүмүүс шидэт араатантай тулгарах үедээ, хүчийг нь нарийн тодорхойлж чаддаггүй ч, дээд зэрэглэл доод зэрэглэлийн шидэт араатнуудын ялгааг хялбархан мэдэж чадна.
“Ххмм? Хар ирвэс?”
Энгийн хүмүүс хар ирвэс унасан Линлэйг хараад, нүдээ бүлтийлгэн. “Тэр хар ирвэс байна, яг зурган дээрх шигээ юм аа.” гэцгээнэ.
Тэдний сэтгэл ихэд хөдлөн, жижиг уулзварруу гүйлдэнэ.
Чиэр хотын захирагчийн цайзын хаалга. Линлэйг хаалган дээр харагдвал, олон тооны хүмүүс хаалганы дэргэд цугларцгаалаа.
Залуу хүү болон нэгэн эмэгтэйн дуу бас зэрэг дуулдлаа.
Линлэй даруй тэднийг анзаарлаа. Женне илүү үзэсгэлэнтэй бас нас бие гүйцсэн бол, Кэанэ Женнегээс хагас толгой өндөр царайлаг эр болжээ.
Женне Кэанэ хоёр баярлан гүйлдэн ирлээ.
Одоо 19 настай Кэанэ чангаар, “Лэй ахаа, бид түрүүхэн харуулуудаас ирвэс унасан хүн ирж байна гэж дуулсан. Тэгээд таныг байх гэж таамагласан юм.”
Хар ирвэс бол маш ховор амьтан. Ердөө хоёрхон төрөл байдаг нь, Хар судалт ирвэс, харин нөгөөх нь Хар үүл ирвэс.
“Лэй ахаа.” Женне минчийтлээ улайчихаад, баяртайгаар Линлэйруу харвал.
“Дотор ороод ярилцая.” Линлэй ийн хэлээд тайвнаар инээлээ.
Цайз дотор орлоо. 16 настайгаасаа хойш, Кэанэ хотын захирагч хийж байгаа тул, одоо энэ ажилдаа мэргэшсэн.
Өнгөрсөн жил, Кэанэ үзэсгэлэнтэй эхнэр авсан. Тэр үед, Кэанэ Линлэйг урьхыг хүссэн ч, харамсалтай нь, Линлэйг хаана байгааг мэдээгүй.
“Женне, чи шидтэн болоо юу?” Танхимруу алхаж явахдаа, Линлэй ийн асуугаад инээлээ.
Линлэй сүнслэг энергиэ тараагаад, даруй Женнегээс шидтэний аура мэдрэгдэж байгааг мэдэрсэн. Гэхдээ аура нь тийм ч хүчтэй байсангүй.
“Тийм ээ. Би усны хандлагат шидтэн болсон.” Женнегийн нүд баяртайгаар гялтганаад. “Лэй ахаа, таныг явсанаас хойш, надад хийж чадах зүйл байгаагүй. Тэгээд, би таныг хүчтэй болохоор, өөрийгөө юу ч хийж чадахгүй, танд дараа болж болохгүй гэж бодсон юм л даа. Тэгээд өөрийн элементийн хандлага болон сүнслэг энергиэ шалгуулсан юм. Би өөрийгөө усны хандлагат шидтэн гэж таамаглаагүй шүү.”
Тэр бага байхаасаа л, авга эгчдээ шахагдаж, баригдаж амьдарсан болохоор, шидийн бэлтгэл хийх боломж олдож байгаагүй.
Хэн ч Женнег шидтэн болно гэж таамаглаагүй.
“Гэхдээ миний авъяас их биш ээ. Таван жил болж байхад, би дөнгөж л 3-р зэрэглэлийн шидтэн.” Женне ийн хэллээ.
Товчхондоо, бага байхаас нь насанд хүртэл нь, хүний сүнслэг энерги үргэлжлэн өсдөг. Гэхдээ Линлэй, Рэйнолдс шиг гоц ухаантнууд, багаасаа нас биед хүртлээ бэлтгэл хийхгүй байсан ч, эхнээсээ л 3-р зэрэглэлийн шидтэн байдаг.
Харин тэр 18 нас хүрчихсэн, мөн таван жил бэлтгэл хийсэн. Тэгсэн ч, тэр дөнгөж л 3-р зэрэглэлийн шидтэн байсаар байлаа.
Тэр түүний авъяасыг дундажлаж үзвэл, магадгүй түүнийх энгийнээс дээгүүр байх.
“Лэй ахаа, суу.” Кэанэ Линлэйг суухыг уриад. “Би танд танилцуулая. Энэ миний эхнэр Ирэнэ.” гэхэд.
Кэанэгийн дэргэд хөөрхөн цэнхэр нүдтэй, үзэсгэлэнт залуу авхай сууж байлаа. Одоо бол, энэ залуу авхай Линлэйг сониучирхан ажина. Кэанэ түүнтэй анх уулздаг болсноосоо хойш л, түүнд Линлэйн талаар ярьсан.
“Лэй ахаа.” Ирэнэ ийн хэлбэл.
“Кэанэ, бүгдээрэй, суугаад тайвширцгаа. Ингэтлээ ёсорхож зогсоод яахав.” Линлэй ийн хэлээд тайвнаар инээлээ.
Бүгдээрэй, суусан ч, Кэанэ Линлэйг үргэлжлүүлэн ширтэнэ. Кэанэ Линлэйг таван жилийн гэрээнээс болоод ирснийг нь мэдэж байлаа.
5 жил өнгөрсөн, Женне одоо 23 настай. Усны хандлагат шидийн бэлтгэл хийдэг болохоор, Женнегийн арьс их толигор, бас урьд өмнөхөөсөө ч үзэсгэлэнтэй болжээ. Түүнчлэн тэрээр илүү эмэгтэйлэг болжээ.
Таван жилийн хугацаанд, тэр нэлээд дагагчтай болсон.
Харин Чиэр хотоос биш. Женне Кэанэ хоёр Басил нийслэлийн олон үйл ажиллагаанд орсон, тиймээс олон хүн Женнег анх хармагцаа сэтгэл алдарцгаасан.
Гэхдээ Женне тэднийг тоогоогүй.
“Женне.” Линлэй Женнерүү хараад. “Би чамайг 5 жилийн гэрээгээ санаж байгаа гэж таамаглаж байна. Женне, би чамайг охин дүү гэх хайраар л хайрлана.”
Женнегийн бүхэл бие чичирхийлснээ, дараа нь инээж эхэллээ.
Түүний дэргэд байсан, Кэанэ болон үйлчлэгч Ламберт нар санаа алдацгаалаа.
“Лэй ахаа.” Женне хэлснээ. “Би тан шиг ахтай болсондоо бахархдаг. Юу ч болж байсан, хаана ч байсан, би таныг дагах болно. Би таныг гэрлэхээс минь өмнө хаячихгүй байх гэж найдаж байна.” гэхэд.
Линлэйн бие чичирхийллээ.
ГЭхдээ даруй түүнийг өөрийг нь дагахаар бат шийдсэнийг ойлголоо. Гэхдээ түүний хэлсэн зүйлээс үзвэл, тэр шийдвэрээ гаргажээ.
“Чи намайг дагаж эндээс явахаар шийдээ юу?” хэмээн Линлэй асуухад.
Женне хэсэг байзнаснаа. Эцсийн эцэст, тэр Кэанэ дүүтэйгээ их ойр. Дотроо тэрээр өөрийн нэг хэсгийг орхихыг хүсэхгүй байлаа. Гэхдээ Кэанэг Ирэнэтэй жаргалтай байгааг хараад, зовинол нь ариллаа.
“Би ямар ч үед таныг дагах болно оо, Лэй ахаа. Лэй ахаа, эхлээд бид хаачих вэ?” Женне асуухад.
“Бид Басил нийслэлийн ойролцоох жижиг тосгонд очно.” хэмээн Линлэйг хариуллаа.
“Басил нийслэл?” Кэанэ гайхширснаа, даруй, “Лэй ахаа, манай овог жил бүр Басил нийслэлд цуглардаг. Жил бүрийн 11-р сарын 15нд болдог. Гурван өдрийн дараа болно. Линлэй ахаа, эгчтэй хамт намайг аваад яваач? Нэг зүгт явах юм байна.” гээд.
Кэанэ Линлэйруу баяртайгаар харлаа.
Кэанэ үнэндээ эгчээсээ хагацмааргүй байлаа. Тэр Линлэйг дэлхийгээр аялаж байгааг мэдэж байгаа. Эгч нь Линлэйтэй хамт явбал, дахиж уулзахад хэр их хугацаа ч өнгөрсөн байх юм билээ?
Хамтдаа өссөн болохоор, тэд нэгнээ гэх хайр нь гүн гүнзгий.
Линлэй Кэанэруу харлаа, тэгснээ Женнерүү харав. Тэгээд толгой дохиод, “За. Хамдтаа Басил нийслэлрүү явцгаая. Чамайг овгийхонтой чинь уулзуулчихаад, Женне бид хоёр явъя.” гэхэд.
“Баярлалаа.” гээд Кэанэ талархан хэллээ.
Линлэйг цайзад хэд хонох үед, Гэрэлт сүмийн Чиэр хот дахь нууц хүчин ихэд баяртай байв.
“Линлэй үнэхээр Чиэр хотод иржээ. Гайхалтай.” Цагаан үстэй эр ийн хэлээд. “Таван жил, бүтэн таван жил. Бид Линлэйг эцэст нь нэг юм оллоо.”
Гэрэлт сүмийн Линлэйг таван жилийн турш тасралтгүй хайсан. Харамсалтай нь, Обриэн эзэнт гүрэн дэх хүчин нь хүн хүчээр дутмаг болохоор хүчин нь ихэвчлэн хотуудаар л байрладаг. Тэгээд л, хөдөө тосгонд нуугдаж байсан Линлэйг тэд олоогүй хэрэг.
Гэсэн хэдий ч, Чиэр хотод, Линлэйг хэсэг амьдарч байсан болохоор, Гэрэлт сүм энд хүмүүсээ сайн цуглуулсан байлаа.
“Түргэн хөдөө байгаа Хатагтай Линдинд мэдээ хүргэ. Түүнд Линлэйг Чиэр хотод ирсэн гэж хэлээрэй.” Цагаан дээлтэй эр даруй зааварлалаа.
Линдин болон нөгөө таван сахиусан тэнгэрүүд, Обриэн эзэнт гүрэнд ирээд, бүтэн хоёр жил хайсан ч, тэд түүнийг олж чадаагүй. Эцэст нь, сонголтгүй болж, тэд Чиэр хотын ойролцоох жижиг тосгонд сууршиж, ямар нэгэн хөдөлгөөн ирэлхийг тандаж байсан.
Мэдээ хүлээж аваад удалгүй, тэд даруй замд гарцгаалаа.
Тэд юу ч болж байсан Линлэйг алах ёстой, хэдийгээр үхэх байлаа ч. Энэ бол тэдний хувь тавилан.


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.