Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 41]

4 comments

Өмнөх

Дараах


Ном 8 – Арван мянган километрын аялал, Хэсэг 41 – Зуун үет давалгаан хүч

Манан дунд, Линлэй тэр хэд урдаа байгаа Гэгээнтэн зэрэглэлийн Үхэшгүй дайчинг гайхаж баярлан харна.

Тэдгээр хүчирхэг, булчинлаг гар хөлнүүд нь…

Гэгээнтэн зэрэглэлийн Үхэшгүй дайчинг харахад л, дайчны аура нь хэр хүчирхэг болох нь харагдаж байлаа. Тухайлбал, цагаан гантиг хуяг нь л, түүнийг үнэндээ дайны машин шиг харагдуулж байсан юм.

Хэдийн дүү нар нь 2.2 метр өндөр ч гэлээ, одоогийн Баркертай харьцуулбал яг л бага насны хүүхэд шиг харагдаж байлаа. Тэд Баркерын цээжээр л татаж байлаа.

“Гэгээнтэн зэрэглэл. Ахаа танд яаж мэдрэгдэж байна?” таван ах дүүсийн гуравдахь нь болох Хазэрын нүд гялтганаж байлаа.

Агаар дээр зогсох Гэгээнтэн зэрэглэлийн Үхэшгүй дайчин агаар чичирхийлүүлэн. “Хүч мэдрэгдэж… байна. Итгэхэд бэрх хүч. Тэрнээс илүүтэйгээр, би төрөхөөсөө л ийм чадвартай байсан мэт хялбархан нисэж чадаж байна.”

Гэгээнтэн зэрэглэлийн тулланч нисэх ойлголтын түвшинд хүрсэн байх ёстой.

Гэхдээ Дөрвөн агуу дайчид өөр. Тэд хангалттай хүч л байвал, Дөрвөн агуу дайчны удмын нууцынхаа тусламжтайгаар тэд төрөлхийн чадвар нь л юм шиг нисэж боломжтой болдог.

Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатнууд насанд хүрэхдээ л хэрхэн нисэхийг цаанаасаа мэдэж байдаг шиг.

Энэ бол тэдэнд бэлэглэсэн бэлэг!

“ХАха. Дүү нар минь хэтэрхий стрессдэх хэрэггүй. Та нар бүгдээрэй л 8-р зэрэглэлийн оргил түвшнийх биз дээ? Дахиад ганц л алхам хийхэд, та нар 9-р зэрэглэл болж, хувирхаараа над шиг болно.” Баркер тайван байх гэж хичээж буйвч, түүний сэтгэл ихэд хөдөлсэн байлаа.

Үүнийг хараад, Линлэй ч гэсэн таван ах дүүсийг өөр шиг нь Дөрвөн агуу дайчдын нэг байгаад нь баярласан.

Баркерын ах дүүс Линлэйтэй харьцуулбал их бэлтгэл хийсэн. Шитэлэйд баригдах үедээ л, тэд 30 настай байсан. Тэр үед, тэд хэдийн 8-р зэрэглэлд орчихсон байсан.

Тэд ‘Нууц үхэшгүйн боть’-оор хичээллээгүй ч 8-р зэрэглэл байсан.

Тэд уг ботиор хичээллээд ингэж хурдацтай хөгжсөн нь энгийн л зүйл. Эцсийн эцэст, тэдний бие тэднийг хэр их тулааны ки-тэй болохыг нь харуулж байсан бөгөөд, тэдний хүчирхэг бие… хэдийнээ 8-р зэрэглэлийн оргилд хүрсэн. Харин өнөөдөр, Баркер сүүлчийнхээ хаалгыг нээж 9-р зэрэглэл болсон.

Хүн төрхөндөө байхдаа 9-р зэрэглэл байгаа Үхэшгүй дайчин, хувирхаараа Гэгээнтэн зэрэглэлийн анхан түвшинд орно.

“8-р зэрэглэлийн оргилоос 9-р зэрэглэлд орох хэцүү биш ч, хялбар бас биш. Надад     нэлээд хэдэн жил ч шаардлагатай байж мэдэх юм.” Таван ах дүүсийн тавдахь нь болох Гэйтс уруулуу жимбийлгэлээ.

Өөр нэг зэрэглэлийн саадыг хэзээ давна гэдгээ хэлэхэд хэцүү.

Жишээлбэл, Линлэй одоогоор 8-р зэрэглэлийн оргил түвнийх. Тэр маргааш эсвэл 3-4 жилийн дараа ч давж мэднэ.

Баркер Линлэйруу инээмсэглээд. Баяртайгаар, “Ноён Линлэй, надад Газрын гүн гүнзгий үнэн техникийг ашиглаач.” гэхэд.

“Оролдож үзэхийг хүсээ юу?” гээд Линлэй инээмсэглэлээ.

Таван ах дүүс яагаад Линлэйг ‘Ноён’ гэж дууддаг болсон шалтгаануудын нэг бол түүний тулааны хүч тэр тавыг давсанд байсан юм. Сүүлийн жилүүдэд, тэд Нууц ботиор хичээллэж, бас Үхэшгүй дайчны хувирлаар хувирдаг болсон. Тэд хэд хэдэн удаа Линлэйтэй нударга зөрүүлж байсан.

Үхэшгүй дайчны хамгаалалт үнэхээр аймшигтай.

Гэхдээ Газрын гүн гүнзгий үнэний хачирхалтай чичиргээнт дайралт, тэдний хуяг болон булчингуудыг нь нэвтэлж, дотоод эрхтэнд нь хохиорол учруулснаар хүчээ бүрэн ашиглах боломжгүй болгодог байсан.

Тэр үед, Линлэй түүний эсрэг хамгийн сул ‘Гурвалсан үет давалгаа’-г л ашигладаг байсан. Гэсэн хэдий ч, таван ах дүүс өдийг хүртэл хөнгөн бэртэл л авдаг байсан.

“Газрын гүн гүнзгий үнэн бол маш аюултай техник. Баркер, хэрэв чи үнэхээр туршиж үзмээр байвал, өмнөх удаагийнх шиг л байх болно шүү. Би хүчнийхээ хамгийн бага түвшнөөс эхэлнэ, тэгээд аажмаар хүчийг нь нэмнэ. Би эхлэхдээ л хамгийн хүчтэй дайралтаа хийхгүй.” Линлэй ийн хэллээ.

Газрын гүн гүнзгий үнэн – Зуун үет давалгаа.

Энэ бол Гурвалсан үет давалгаа дайралтнаас хэд дахин хүчтэй дайралт. Линлэйн тооцооллоор бол, энэ дайралтыг ашиглавал Гэгээнтэн зэрэглэлийн анхан түвшний тулаанчийг ч алахад хэцүү байхгүй.

“Санаа бүү зов. Алхам алхмаар нь хийцгээе. Би хэтрүүлэхгүй ээ.” Баркерын хоолой цаанаа чичирхийлж байлаа.

“За. тэгвэл.” Линлэй толгой дохиод. ” Чи Гэгээнтэн зэрэглэлийнх болсон. Тиймээс би Луугийн цуст дайчныхаа хувиралдаа оръё.” Линлэй дээд хэсгийн хувцсаа тайлаад, биеэ луугийн хайрсаар хучиж, энд тэндээсээ хурц жад цухуйлгалаа.

Нүд ирмэхийн зуурт, Линлэй Луугийн цуст дайчныхаа хувиралд орлоо.

“Ноёнтоны нүдийг харах бүрт, миний зүрх салганадаг шүү.” Гэйтс сулхан хэлбэл өнөхө гурав нь ч толгой дохилоо.

Линлэй хар алтан нүдээ Хуягт ирт нуруун луугаас авсан.

“Баркер, эхлээд, би Газрын гүн гүнзгий үнэнд нударгаа ашиглана. Хэрэв чи эсэргүүцэж чадвал, адамантин хүнд илдээ ашиглая.” Линлэй ийн хэллээ.

Тэр нударгаараа ч, Газрын гүн гүнзгий үнэний хүчийг бүрэн ашиглаж чадна.

Гагцхүү, дайралтын хүч нь, адамантин илдний талтай тэнцэхүйц.

“За. Алив. Би тийм ч амархан байхгүй болов уу.”  Баркерын сэтгэл хөдөлсн байлаа.

Газар дээрээс, Линлэй агаар дээр буй Баркерыг ширтэнэ.

“Арван үет давалгаа.” Линлэй ийн хэллээ.

Аянган мэт, Линлэй баруун гараараа агаар цохивол, Баркерын цээжний цагаан гантиг хуягийг мөргөлөө. Гэхдээ Баркерт энэ дайралт биед нь нөлөөлөөгүй мэт санагдана.

“Бүүм!”

Хачирхалтай дайралт булчин болон хуягийг нь нэвтлээд, Үхэшгүй тулаан ки-гээр хучигдсан дотоод эрхтэнийг нь сүлбэлээ. Эцэст нь, дайны алх мэт, зүрх болон бусад эрхтэнгүүд дээр нь буулаа.

Түүний дотоод эрхтэнгүүд бүгд хямарлаа.

Гэхдээ дараа нь, Баркерын бие дэх Үхэшгүй тулааны ки дотоод эрхтнүүдээ дахин бүрхлээ.

“ХАха, би зүгээр ээ. Дахиад.” Баркерын нүд гялтганалаа. Линлэйн Арван үет давалгаа цохилт түүнд гэмтэл учруулсангүй. Тэр гагцхүү дотоод эрхтэн нь чичирхийлэхийг л мэдэрсэн.

Линлэй толгой дохилоо.

Үнэндээ, хэрэв Гэгээнтэн зэрэглэлийн Үхэшгүй дайчин, хүчирхэг хамгаалалттай гэдэг ч, нүцгээн гараараа хийсэн Арван үет давагааг тэсвэрлэж чадаагүй бол, Агуу дайчдын хамгийн өндөр хамгаалалтын хүчтэй гэж магтуулахын хэрэг байхгүй биз.

“За. Би довтолгооны хүчээ нэмэгдүүлж эхэллээ шүү.” Линлэй дэмий ярих гэлгүй, шууд дайрлаа.

Баркер Үхэшгүй дайчдын сул тал нь хурд нь гэдгийг мэднэ. Үнэндээ, хэрэв Линлэй жинхнээсээ тулалдаж байсан бол, Линлэй асар хурдтайгаар, ганц л цохих байсан. Үр дүн нь одоогийнх шиг зүгээр дайралт хийгээд зогсохоор ийм хэцүү байхгүй байх байсан.

Арван үеэс, хорин үет, тэгээд гучин үет…

“Түүний хамгаалалт үнэхээр хүчирхэг юм. Тэр чичиргээний 90 үеийг тэсвэрлэж чадаж байна.” Линлэйн нүд гялалзлаа. Тэр даруй, “Баркер, би тэгвэл хамгийн хүчирхэг зэвсэггүй дайралтаа хийе л дээ!”

Баркер түүнийг агаар дээр хүлээнэ.

Баркер 90 үет давалгаа өөрт нь гэмтэл учруулсан гэдгийг тэр хүлээн зөвшөөрч байлаа. Гэхдээ Үхэшгүй тулааны ки-ны эдгээх хүч асар их, тиймэрхүү хөнгөн шарх хэдийнээ эдгэсэн.

“Зуун үет давалгаа!”

Шуурга мэт, Линлэй агаарруу буудвал, түүний нударга Баркерт ойртон ойртсоор, цээжин дээр нь буулаа.

“Бүүм!” “Бүүм!” “Бүүм!” “Бүүм!”

Баркер урьд өмнө мэдэрч байгаагүй хүчтэй чичиргээн дотоод эрхтэнд нь аварга солир мэт буулаа. Нүд ирмэх зуурт зуун чичиргээн тархав.

Баркер дотоод эрхтэн нь чичирхийг мэдэрвэл, амнаас нь цус олгойдлоо.

Тэр залгихыг хүссэн ч, дотоод эрхтэн нь аманд нь хүчээр цус шахаж байлаа. Тэр тэвчиж чадаагүй, тэгээд тэр амныхаа цусыг арчлаа.

“Ахаа!” Баркерын дөрвөн дүү даруй гүйлдэн ирцгээлээ.

“Баркер.” Линлэй цочирдлоо.

“Би зүгээр ээ.” Амныхаа цусыг арчвал, Баркер арай дээрдлээ. “Би хүнд шархдаагүй ээ. Миний Үхэшгүй тулааны ки 3 эсвэл тэрнээс жаахан удаан хугацаанд л шархаа эдгээнэ байх.”

Баркер Линлэйруу хараад. “Ноён, ойлголтын хувьд, та надаас илүү юм. Хэдийгээр, миний бие таныхаас хүчтэй ч, би таныг ялж чадсангүй.”

Дөрвөн жилийн өмнө байсан бол Линлэй одоогийн Баркертай тэнцэхгүй байх байсан.

Гэхдээ энэ дөрвөн жилд, Линлэйн Газрын гүн гүнзгий үнэний ойлголт нь илүү гүн болсон. Одоогийнх нь Зуун үет давалгаа нь Гурвалсан үет давалгааг сайжруулж хийсэн бөгөөд хэдэн арав дахин хүчтэй.

“Хэрэв би адамантин илдтэйгээ, Зуун үет давалгааг ашигласан бол хоёр дахин хүчтэй байх байсан.” Линлэй дотроо ийн хэллээ. Газрын гүн гүнзгий үнэний хүч, хүнд илдтэй хослох үед, илүү хүчирхэг байна.

“Хэрэв би адамантин илдээрээ Зуун үет давалгаагаар бүх хүчээрээ дайрсан бол, Гэгээнтэн зэрэглэлийн анхан түвшний Үхэшгүй дайчныг хүндээр шархдуулах юм уу алах ч боломжтой юм байна.” Линлэйд одоо тодорхой боллоо.

Үхэшгүй дайчдын хамгаалалтын чадварыг домогт өгүүлсэн байдаг.

Хэрэв Гэгээнтэн зэрэглэлийн анхан түвшний тулаанчид Зуун үет давалгааг ашиглавал тэд үхэх магадлалтай.” Линлэй тун итгэлтэй байлаа.

Хүч болон ойлголтын түвшин хоёр нэг нэгнээ дэмждэг зүйлс юм.

Дөрвөн жилийн өмнөхтэй нь харьцуулахад, Линлэйн хүч тийм ч их нэмэгдээгүй. Гэхдээ миний ойлголтын түвшин хэдэн арав дахин сайжирсан. 9-р зэрэглэлийн оргил түвшний хүн, Гэгээнтэн зэрэгт орох гэж, ойролцоогоор хүчээ 10 дахин нэмэх шаардлагатай.

“Баркер.” Засслэр инээмсэглэснээ. “Үндсэн биеийн хүчээрээ, та тав Линлэйгээс сул дорой биш. Чиний бие, Баркер, үнэндээ Линлэйгийнхээс хүчирхэг. Гэхдээ ойлголтын хувьд, чи түүнээс хэт доогуур байна. Линлэй ойлголтын түвшинг дөрвөн түвшинд хуваах боломж болно, эхнийх нь энгийн дайралт, хоёр дахь нь ‘Хүнд зүйлийг хөнгөн мэт өргөх’ гуравдахь нь ‘тулгах,’ Дөрөв дэх нь ‘Газрын гүн гүнзгий үнэн.’ Гэхдээ та тавын ашиглаж буй хүч чинь дөнгөж л суурь түвшнийх. Чиний ойлголтын түвшин хэт доогуру байна.”

Баркер хувирлаа цуцлаад, эргээд хэвийн төрхөндөө орлоо.

“Өнгөрсөн дөрвөн жилд, Ноён Линлэй бидэнд их зүйл зааж сургасан. Гэхдээ бид тав үнэндээ…” Баркер инээд алдлаа.

“Өвгөөн, та биднийг гоц ухаантнууд гэж бодож байна уу? Ноёнтон, 25 настай ч, хэдийнээ Гэгээнтэн зэрэглэлийн оргил түвшний ойлголттой.” Гэйтс, Засслэрт хүндэтгэлтэй хандахгүй байлаа.

Засслэр Гэйтсрүү гутрангуй харна.

“Та нар хүчтэй биетэй бас хүнд зэвсэг ашигладаг. Та нарт ‘Хүнд зүйлийг хөнгөн мэт өргөх’ түвшинг ойлгосон нь хялбар байна байх. Гэхдээ тэвчээртэй байх хэрэгтэй. Бэлтгэлдээ анхаарвал, нэг л өдөр, та нар ойлгох байх.” Линлэй урам өгөх гэж ийн хэллээ.

Үнэндээ, Линлэй маш том, шударга бус давуу талтай байсан юм.

Түүний элементийн төрөл онцгой. Шидтэн болохоор, тэр байгальтайгаа илүү хялбар ойртож, харилцаж чаддаг. Тэр элементийн төрлөө илдний чадвартайгаа хослуулснаар, ойлголтын түвшнөө илүү хялбар гүнзгийрүүлэх боломжтой болгож өгч байгаа юм.

“За, ноёнтоон.” Тэр тав толгой дохилоо.

Баркерын ах дүүсийн мэдэж байгаагаар, Линлэй одоо 8-р зэрэглэлийн оргил түвшнийх. Удахгүй дараагийн зэрэглэлийнхээ саадыг давахаараа, Линлэй Луугийн хувиралд орж Гэгээнтэн зэрэглэлийн анхан түвшинд ордог болно. Линлэйн ойлголтын түвшин өндөр болохоор, Гэгээнтэн зэрэглэлд орвол, Линлэй тэр хоёрын ялгаа асар их байна.

“Бид түүнд дараа болж болохгүй.” Таван ах дүүс одооноос  бахархалтайгаар шаргуу бэлтгэлээ хийхээр шийдлээ.

Нүд ирмэхийн зуурт, дахиад жилийн хугацаа өнгөрлөө.

Намрын салхи урьдын адил сэржигнэн салхилна.

Бэлтгэлдээ орсон Баркерын ах дүүсийг зайнаас хараад Линлэй инээмсэглэлээ. Баркерын ах дүүсийн бүгдээрэнгийнх нь хүч Линлэйгээс их, тиймээс Линлэй Давсон худалдааны пүүсээс тэдэнд зэвсэг авч өгсөн.

Таван урт ишт аварга сүх.

Уг аварга сүхнүүд дорж хаяж хоёр метр урт ба, ихэд зузаан ажээ. Тэрнээс гадна, сүхний толгой нь их том. Уг аварга сүхнүүдийг хамгийн сайн, ховор материалаар урласан бөгөөд 5300 паундын жинтэй.

“Гэйтс, хамгийн авъяастай нь юм. Тэр түрүүлээд ‘Хүнд зүйлийг хөнгөн мэт өргөх’ түвшинг ойлгосчихсон. Бусад дөрөв нь арай ойлгоогүй байлаа.

Хэдийгээр жилийн хугацаа өнгөрсөн ч, Баркераас бусад нь 9-р зэрэглэлд орж чадаагүй л байлаа. Ганц гайхшруулам зүйл нь Гэйтс ‘Хүнд зүйлийг хөнгөн мэт өргөх’ түвшинг ойлгосон явдал нь байлаа.

Засслэр энэ жил ижил хугацааг бэлтгэлд зарцуулсан. Энэ 800+ настай хөгшин Линлэй болон Баркерын ах дүүсийн хүч хурдацтай нэмэгдэж байгаагаас ичсэндээ, ингэж шаргуу бэлтгэл хийж байгаа юм.

Хатсан навчсыг унахыг харвал, Линлэй амар амгаланг мэдэрнэ.

“Таван жил. Таван жил болж ээ. Би таван жилийн гэрээгээ дуусгах ёстой.” Линлэй баруун хойд зүгт байх Чиэр хотын зүгт ширтлээ.


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

4 comments on “Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 41]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s