Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 40]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 8 – Арван мянган километрын аялал, Хэсэг 40 – Үхэшгүй дайчны хувирал
Энэ захиан дээр Вартоны мэдээллийг уншаад, Линлэй хөмсөг атиралдлаа.
“Вартон Дайны бурхны сургуулийн хүндэт шавь болохоор ширэх жилийн сонгон шалгаруулалтанд бүртгүүлсээн?” Линлэй ихэд гонсойлоо. “Яагаад Дайны бурхны сургуульд орох гээд байгаа юм бол? Дайны бурхны биечлэн заадаг шавь нь хүртэл дөнгөж Гэгээнтэн зэрэглэлийнх. Луугийн цуст дайчин өөрөө Гэгээнтэн зэрэглэлд хүрч чадахгүй гэж үү?”
Линлэй Дайны бурхны сургуульд орсон ч их нөлөө үзүүлнэ гэдгийг мэдэж байлаа.
Эцсийн эцэст, Луугийн цуст дайчид Гэгээнтэн зэрэглэлийн оргилд хүрэх хамгийн боломжит хүмүүс. Дөрвөн агуу дайчид бол басах зүйл биш.
Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийн хувьд…
Дайны бурхан Обриэн эзэнт гүрнээ босгоод олон жилийг үдсэн, гэсэн ч хүндэт шавь эсвэл биечлэн багшилдаг сурагчдынх нь нэг нь ч болов Тэнгэрлэг оршихуй зэрэглэл болсон билүү? Тэнгэрлэг оршихуй зэрэглэл бол Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийн хүнээр заалгаад л болчихдог зүйл биш.
“Хүнд хэрхэн ертөнцийн зарчим хуулиудын талаар зааж болох юм? Хүн бүр өөрийн гэсэн ойлголттой. Бусдын явсан зам тухайн хүнд таарч тохирохгүй.”
Линлэй дүүгийнхээ Дайны бурхны сургуулийн хүндэт шавь болохоор бүртгүүлсэнд сэтгэл хангалуун бус байлаа.
Гэсэн хэдий ч, түүний дүү өсөж яваа.
“Би Вартоныг өөрийнхөө сонголтыг хийсэнд нь буруутгаж чадахгүй.” Линлэй үргэлжлүүлэн уншлаа. Төгсгөлд нь гэхэд, Линлэйн нүүрэнд инээмсэглэл тодорлоо. “Хаха, тэгэхээр энэ жаал, Вартон… хаха…”
Иел яагаад Вартоныг Дайны бурхны сургуулийн хүндэт шавь болох хүсэлт гаргасан талаар дэлгэрэнгүй тайлбарлажээ. Гол шалтгаан нь Эзэнт гүрний Долоодугаар гүнжээс болсон байлаа.
“Вартоныг төгс төгөлдөг, мөхөшгүй хайртайгаа амьдраасай гэж найдаж байна. Ядаж л, минийх шиг битгий байгаасай.” Линлэй дүүгээ чимээгүйхэн адислалаа.
Үнэндээ, түүнээс л болж Вартон Дайны бурхны сургуулийн хүндэт шавь болохыг хүсэж. Обриэн эзэнт гүрний хуучин эзэн хаан Дайны бурхны үүсгэн байгуулагч тул, хэрэв тэр Дайны бурхны сургуульд орчихвол, Вартонд гүнжтэй гэрлэхэд бүүр л хялбар байх болно.
Захиаг уншсаныхаа дараа, Линлэй гарнаасаа дөл гаргалаа.
“Шярр.” Захиа үнс боллоо.
Ребекагийн араас, Линлэй эдлэндээ ирлээ.
Тэд амар тайван бэлтгэлээ үргэлжлүүлцгээнэ. Линлэй дүү Вартоныхоо хэргийн талаар тунгаана. Захиан дээрхээр бол, Эзэнт гүрний Долоодугаар гүнж маш үзэсгэлэнтэй мөн сайхан сэтгэлтэй байж таарна. Түүнд хаан аав нь машид хайртай болохоор, түүнд олон дагагчид байдаг биз.
Зарим нь Вартоноос ч өндөр хэргэм зэрэгтэй хүмүүс байж таарна.
Гэсэн ч…
Эзэнт гүрний Долоодугаар гүнж Вартонтой сайн харилцаатай. Тэр түүнтэй хамт гадуур хөгжилдөхөөр явдаг.
Ирэх жил, Дайны бурхны сургуульд элсэх тэмцээн зохиогдоно. Энэ бол Линлэй тэр хэдийн Үүлний оргилд тосгонд байгаа дөрөв дэх жил.
“Линлэй ахаа, май таны захиа.”
Ребека түүнд өөр нэг захиа өгвөл. Линлэй даруй нээн уншлаа. Үйл явдлууд болж буй цаг хугацаанаас үзвэл, энэ захиан дээр тэмцээний талаарх мэдээлэл байх учиртай.
Түүний дүүгийн чадвараар бол, тэр амжилттай тэнцэх ёстой.
“Айн? Тэр бүтэлгүйтсээн?” Энэ захиаг уншаад, Линлэйн хөмсөг атиралдлаа.
Дайны бурхны сургуулийн хүндэт шавь болох тэмцээний үр дүнгээс тодорсон хүн бол Блүмэр гэгч залуу хүү. Энэ бол сүүлд зогсоогоороо үлдсэн хүн нь ялдаг төрлийн тэмцээн биш.
Уг шаталсан тэмцээний төгсгөлд нийт арван хүн тунаж үлддэг, тэрхүү тунаж үлдсэн хүмүүсээс, Дайны бурхан өөрөө юм уу, түүний өөрийнх нь шавь нарын нэг нь, дараагийн хүндэт шавийг сонгодог.
Вартон шөвгийн 10-т үлдсэн ч, эцэст нь, Дайны бурхны сургууль БЛүмэр гэгчийг сонгосон.
“Өөр нэг гоц ухаантан уу?” Линлэй цочирдлоо.
Блүмэр одоо 32 настай ч, хэдийнээ 9-р зэрэглэл болчихсон. Энэ түүнийг гайхалтай авъяастай болохыг нь харагдуулж байгаа юм.
“Гэхдээ авъяасын хувьд, Вартон илүү байх учиртай. Энэ жил, тэр дөнгөж л 21 настай, гэсэн ч хэдийнээ 8-р зэрэглэлийн дайчин болчихсон.” Линлэй сарын өмнө Вартоныг 8-р зэрэглэлийн дайчин болсон гэдгийг нь мэдсэн.
21 настайдаа 8-р зэрэглэлийн дайчин болно гэдэг бол маш гайхалтай зүйл.
“Ххмм?” Блүмэрийн ар талын талаарх мэдээллийг уншвал, Линлэйн нүдэнд нэг зүйл торох шиг боллоо.
“Блүмэрийн ах нь Гоц авъяаст илдний Гэгээнтэн, Оливье гэж үү?” Линлэй багахан гайхширлаа. Оливье бол гоц ухаантан, Гэгээнтэн зэрэглэлд орсон даруйдаа, Солирын илдний Гэгээнтэн Диллонг ялсан.
Олон жилийн өмнө Гэгээнтэн зэрэглэлд орсон Гэгээнтэн зэрэглэлийн хүнийг анхан түвшний Гэгээнтэн зэрэглэлийн хүн ялна гэдэг боломжгүй хэрэг биш.
Энэ бол тухайн хүмүүсийн ойлголтын түвшнөөс л хамаарах зүйл.
Жишээлбэл, Линлэй. Одоо бол, түүний ойлголтын түвшин Гэгээнтэн зэрэглэлийн оргилд хүрчихсэн байгаа. Гагцхүү, биеийн хүч болоод тулааны ки нь хэтэрхий бага байгаа болохоор л Гэгээнтэн зэрэглэлд орж чадахгүй байгаа.
Тэрээр шаардлагатай хэмжээний биеийн хүч болоод тулааны ки-тэй болбол, Гэгээнтэн зэрэглэлд орчихно.
Тиймээс л Линлэй тулааны ки-н бэлтгэлдээ их цагийг зарцуулдаг. Тэр аль болох түргэн 9-р зэрэглэлийн саадаа давахыг хүсэж байлаа.
“Вартон одоо юу мэдэрч байгаа бол доо.” Линлэй ийн гайхширна. Хэдхэн жилийн өмнө, цахиар нь ч унаагүй байсан жаал одоо насанд хүржээ.
Линлэй Вартоныг гэх хайраар дүүрэн.
“Обриэн эзэнт гүрний эзэн хаан, хэрэв энэ захидал дээрх үнэн бол, тэр Вартоныг Луугийн цуст дайчны овгийн үр удам гэдгийг мэдэж байгаа. Вартоны хүчийг, түүний Луугийн хувиралын хүч тодорхойлно. Луугийн цуст дайчны хувьд, эзэн хаан охиноо Вартонтой суулгасан ч хааны овгийнхоо нэр төрийг гутааж буй хэрэг болохгүй.”
Үнэндээ, Линлэй хааны овгоос айж эсвэл тэдний овгийг хүндэтгэх ямарч мэдрэмж мэдрэхгүй байлаа.
Тэр гагцхүү жинхэнэ хүчирхэг мэргэжилтнүүдийг хүндэлж бас эмээдэг, Дайны бурхан, Дээд санваартан, Алуурчдын хаан, мөн Харанхуйн ойн болон Шидэт араатны уулын хаан шиг хүмүүсээс. Тэд бол дэлхий ертөнцийн оргилд зогсож буй хүмүүс.
Ойлголт гэдэг маш чухал зүйл. Биеийн хүч ч гэсэн их чухал! Линлэй одоогийн түвшинд, нэн тэргүүнд хэрэгтэй байгаа зүйл нь биеийн хүч болоод тулааны ки-гээ сайжруулах явдал.
‘Хүнд зүйлийг хөнгөн мэт өргөх’ техникийг ашиглах үед, Линлэйн дайралтын хүч Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчийхаас 10 дахин сул байсан юм.
Газрын гүн гүнзгий үнэн ч гэсэн дээ.
Энэ удаа, Линлэй магадгүй хамгаалалтгүй байгаа Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчид хүнд шарх өгч магадгүй ч. Хэрэв Гэгээнтэн зэрэглэлийн тулаанч байсан бол, өрсөлдөгчөө тэр дор нь алж ч чадах байсан биз.
ГУрван чичиргээнт давалгаа адилхан боловч, чичиргээний хүч нь тэс өөр түвшнийх. Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчийн чичиргээний хүч 10 дахин их.
“Үндсэн зүйл!”
Линлэй орон дээрээ бясалгалын байрлалтай суух бөгөөд, биеийнх нь бүх булчин арьсан доор нь яг л тоолж барамгүй олон өт шиг гүрвэс хийнэ. Линлэйн духны судаснууд ч гэсэн товойн гарч ирцгээсэн байлаа.
Луугийн цуст тулааны ки-н нөлөөгөөр өвөрмөц, шимтэй хар хөх тулааны ки-г Линлнйн гол судсаар тараана.
Түүний дантианд.
Тулааны ки хэдийн дээд зэрэглэлийн нягттай байгаа. Түүний дантианд уг шингэн тулааны км аажим аажмаар унсан орно.
“Вэв.”
Линлэй урт амьсгаа авбал, илдний шулуун иртэй зэрэгцэн амнаас нь цагаан манан түрэн гарч ирлээ.
“8-р зэрэглэлийн оргил түвшнөөс 9-р зэрэглэлд ортол хэр удахыг хэн мэдэхэв.” Өнгөрсөн дөрвөн жилд, Линлэй 8-р зэрэглэлийн оргилд хүрсэн. Гэхдээ, бэлтгэл хийж байхад, хамгийн чухал мөч дээр хамгийн их цаг авдаг.
Одоо бол, Линлэй, хувирсан үедээ, 9-р зэрэглэлийн оргилд л хүрдэг хэвээр байгаа.
Удахгүй 9-р зэрэглэлийн өмнөх саадыг давна. Тэгэхээрээ Луугийн хувирал хийвэл Гэгээнтэн зэрэглэлийн анхан түвшний тулаанч болдог болно.
9-р зэрэглэлийн оргил Гэгээнтэн зэрэглэлийн анхан түвшин бол хоёр тэс өөр түвшин.
“ХАха…хахахаха…” Гэнэтхэн, өрөөний гаднаас инээх дуулдлаа. Линлэй гайхан орноосоо бослоо. “Яагаад Баркерын ах дүүс хар өглөөгүүр ийм баяртай байна?”
Энэ удаа, тэнгэр ер бусынаар гэрэлтэж байх бөгөөд, ертөнц өтгөн манангаар хучигдсан байлаа. Энгийн хүн байсан бол 5 метрын зайнаас манангаас өөр юу ч харагдахгүй байв.
“Баркер ах, яагаад хар өглөөгүүр та нар яагаад ингэтлээ хөл хөөрцөг болцгоогоов? Бид унтах хэрэгтэй байна!” Ребека дурамжхан хэллээ.
Линлэйн хараа энгийн хүнийхээс хавь илүү. Түүнд, Баркер өөрийгөө ч удирдаж чадахааргүй болтлоо баярласан байх нь харагдлаа.
“Ахаа, та яагаад ингэтлээ баярлаав?” Нөгөө дөрөв нь өрөөнөөсөө гарч ирлээ.
“Чадчихлаа. Би 9-р зэрэглэлийн саадыг давчихлаа.” тэрээр дөрвөн дүүдээ баяртайгаар хэлснээ. “Хаха, би хэрэв хувирал хийвэл, Гэгээнтэн зэрэглэлийн анхан түвшинд орж чадахаар боллоо.”
Үхэшгүй дайчдын хувирал Луугийн цуст дайчдын хувиралтай төстэй. Хэрэв тэд энгийн хүн төрхөндөө байхдаа 9-р зэрэглэл байвал, хувирахдаа, Гэгээнтэн зэрэглэлд орно.
“Гэгээнтэн зэрэглэлийн анхан түвшин?” Засслэр цочирдон өрөөнөөсөө гарч ирлээ.
Линлэй тэр хэд ч гэсэн цочирдсон байлаа.
Линлэйн нүд гялтгана.
“Баркер, чи саадыг давчихаа юу?” Линлэйн сэтгэл хөдлөн хэллээ.
Баркер толгой дохиод. “Тийм ээ, ноёнтоон. Би давчихлаа.” Өмнө нь, Баркерын ах дүүс Линлэйг ‘Ноён Линлэй’ гэж дууддаг болсон. Одоо тосгоны хүмүүс, Линлэйг язгууртан, таван ах дүүсийг хамгаалчид нь гэж бодож байгаа болохоор, тэд Линлэйг ‘Ноён’ гэцгээж байгаа.
Дөрвөн жилийн дараа гэхэд, бүгд ингэж дуудаад хэвшчихсэн байлаа.
Эцсийн эцэст, Баркерын ах дүүс ихэд эрэлхэг дүр төрхтэй. Тэдний ухаан Линлэй Засслэр хоёрынхтой дүйхээр сийрэг биш. Энэ бүлэг голчлон Линлэйн шийдвэрээр хөдөлдөг.
“Баруун хэсгийн хоосон талбайруу явцгаая. Чиний одоогийн хүчийг харцгаая.” хэмээн Линлэй даруй хэллээ.
Хүн бүр эдлэнгийн баруун хэсэгт байх хоосон талбайг чиглэцгээлээ. Нар хараахан мандаагүй байсан болохоор, тосгоны ихэнх хүмүүс нойрноосоо сэрцгээгээгүй байлаа. Үүнийг нэг ч хүн хараагүй юм.
“Тэр хувирвал, Гэгээнтэн зэрэглэлд орно. Эзэнтээн, би хязгаараа давахын тулд хэр их хугацаа шаардлагатай бол?” Хар үүл ирвэс Хэирү, Линлэйд ийн хэллээ.
Хэирү аль эрт л 9-р зэрэглэлийн оргил түвшинд хүрчихсэн байсан.
“Рооааар.” Бэбэ ууртайгаар архираад. “Хэирү, намайг чиний залийг ойлгохгүй гэж битгий бодоорой доо. Чи эзний Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатны шидэт цөмийг л онилж байгаа биз дээ.”
Линлэй толгойгоо сэгсрээд хөхрөн инээлээ.
9-р зэрэглэлийн оргил түвшний шидэт араатнууд Гэгээнтэн зэрэглэлд орохын тулд өөрийнхөө хязгаарыг давах ёстой. Гэхдээ мэдээж, тэд өөрсдийнхөө элементийн төрлийн Гэгээнтэн зэрэглэлийн шидэт цөмийг хэрэглэвэл, хязгаараа давах боломж нь нэмэгдэнэ.
Гэхдээ мэдээж, бүтэлгүйтэх боломж ч бий.
“Рооаар.” Хэирү Бэбэрүү архирлаа. “Бэбэ, би чамд дургүй. Чи өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд зогсолтгүй өссөн. Гэхдээ би зогсчихсон.”
Бэбэг яг ямар төрлийн шидэт араатан болохыг, хэн ч мэдэхгүй.
Гэхдээ Бэбэ бол Хар үүл ирвэсээс ч авъяастай шидэт араатны төрөл. Хэдийгээр дөрвөн жилийн өмнө, Бэбэ Хэирүтэй ойролцоо хүчтэй байсан ч, үнэндээ, Бэбэ ихэд өсөж хөгжсөн.
Дөрвөн жилийн дараа, Бэбэ одоогийн хүчээрээ Хар үүл ирвэсийг амархан ялж чадна.
Хамгаалалт эсвэл хурдаараа бол, Бэбэгийнх аймшигтай.
“Магадгүй, Гэгээнтэн зэрэглэлийн тулаанч хүртэл Бэбэг алах гэж ихээхэн хүчин чармайлт гаргах байх.” Линлэйн зүрх Бэбэг үнэлэх үнэлэмжээр дүүрэн байлаа. Дөрвөн жилийн өмнө, Бэбэгийн хамгаалалт аймшигтай байсан. Одоо бол, үгээр ч илэрхийлэх аргагүй болсон.
“Хэирү, эзэнт ганц харанхуйн элементийн Гэгээнтэн зэрэглэлийн шидэт цөм л бий. Харин чи хоёс элементийн шидэт араатан. Хэрэв чи идвэл, бүтэлгүйтэх боломж чинь их. Ямар ч үнэ цэнэгүй! Би бол цэвэр харанхуйн элементийн шидэт араатан. Би хөгжиж дуусах үедээ идвэл, миний хязгаараа давах боломж чинийхээс ч их.” Бэбэ, ийн хэлээд. “Яасан, дургүй байна уу? Миний саварны амтыг амталмаар байгаа юм уу?” гэхэд.
Хэирү архирснаа чимээгүй боллоо.
Бэбэ бардам гэгч нь бяцхан толгойгоо өргөлөө. Хэирү, энэ бардам шидэт араатанг маш сайн мэднэ.
Харин энэ үед, Баркер хувирах гэж байлаа.
“Бэбэ, зүгээр бай.” Линлэй урдаа буй Баркерыг анхааралтай ажина.
“Хаха, бүгдээрэй, анхааралтай хараарай.”
Баркерын сэтгэл ихэд хөдөлжээ. Час хийх дуу гарлаа, түүний биеийн булчингууд тачигнаж эхэллээ. Баркерын биеийн булчин тэлбэл, арьсны өнгө болон булчин нь хувирч эхэллээ.
Нижигнээн!
Баркер, энгийн үедээ 2.2 метр өндөртэй ч, одоо түүний булчин нь тэлсэнээр түүний хэмжээг нэмжээ. Нүд ирмэхийн зуурт, Баркер 3 метр өндөртэй хүчирхэг аварга биет болон хувирлаа.
Баркерын арьс бүхэлдээ цайвар ногоон өнгөтэй болжээ.
Түүний арьс болон булчин нь чулуу шиг л харагдах бөгөөд, тэдгээр аварга булчингууд нь асар их хүчийг агуулж байлаа. Харахад л илт байлаа. Тэгээд, түүний цайван ногоон арьсан дээр, цагаан давхаргат, хуяг шиг гантиг гарч ирээд, царайнаас нь эхлээд бүх биеийг нь хучлаа. Түүний толгой нь хүртэл цагаан гантиг дуулгаар хучигджээ.
Энэ хуяг дуулга нь түүний биенээс урган бий болсон. Энэ үнэхээр хачирхалтай хэрэг байсан юм.
Тэгээд, Баркер гэнэтхэн агаарт хөөрөн, тойрон нисэж эхэллээ.
“Хаха, Гэгээнтэн зэрэглэл. Энэ Гэгээнтэн зэрэглэлийн хүч байх нь ээ.” Баркер хоёр ч удаа нудрагаа савлаа. Тэгэх үед нь, агаарт хүч тархлаа.
Энэ бол Гэгээнтэн зэрэглэлийн Үхэшгүй дайчин!


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s