Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 39]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 8 – Арван мянган километрын аялал, Хэсэг 39 – Цаг хугацаа удаанаар явсаар
Обриэн эзэнт гүрний хил дотор өөр шашнуудыг хязгаарладаг, тиймээс Гэрэлт сүм болон Харанхуйн сүм нар өөрсдийн хүчнүүдээ нууц байлгадаг. Хэрэв ил болох юм бол, Обриэн эзэнт гүрэн тэдэнд зөөлөн хандахгүй.
Энэ хандлага нь Эзэнт гүрний дотор Гэрэлт сүмд өөрсдийн нөлөөгөө өргөжүүлэх боломж олгоогүй юм.
Хааны нийслэл болон муж улсуудад, Гэрэлт сүм өөрсдийн хүчнээ нууцаар оруулсан ч, муж улсуудад цөөхөн хэдэн хүнээ л оруулж чадсан.
Энгийн хотуудын хувьд, заримд нь хэдхэн хүн оруулж чадсан бол заримд нь нэг ч хүн оруулаагүй байгаа.
Харин тосгодуудын хувьд? Тэднийг дурдах ч шаардлагагүй.
Тэдний нөлөө тийм ч их биш. Тиймээс, Гэрэлт сүмийн хүчин Линлэйн ямар ч ул мөрийг олоогүй хэрэг. Тэдэнд Линлэйг хаашаа зугтсан талаарх ямар ч санаа байхгүй байлаа.
Линлэйн хаана нуугдаж байгааг мэдэхгүй ч, Линдиний зургаан хүнтэй баг Обриэн эзэнт гүрнийг зорилоо.
Басилын нийслэлийн Баруун хойд мужийн гадна. Үүлний оргил тосгон.
Линлэй, Засслэр, Баркерын ах дүүс, Ребеъа болон Лина нар энд чимээгүйхэн аж төрнө. Тэд бэлтгэл хийхээс гадна, Ребека Лина хоёр Линлэй тэр хэдийг хооллодог байлаа.
Тосгоны хүмүүст өгсөн ойлголтоор бол Линлэй бол язгууртан. Засслэр гэрийн үйлчлэгч, харин Баркерын ах дүүс хамгаалагчид.
Линлэйн багийхан тосгоны баруун хэсэгт, байшингаасаа хэдэн зуун метрын зайд байцгаалаа.
“Эгчээ, өнөөдөр миний дуудсан араг яс маш хөөрхөн байсан! Тэр маш сул дорой харагдаж байсан.” Ребека Лина хоёр шинэхэн ногоо бариад гэррүүгээ буцацгаана.
Тэд бэлтгэлээс гадна, хоол хийхэд л цаг зарцуулдаг байлаа.
“Ребека, тоглож битгий цагаа үр. Араг яс дуудсаныхаа дараа, буцаагаад суллаж бай. Чи араг ясаар тоглоод хэтэрхий их цаг үрж байна.” Лина дурамжсан байлаа.
“Мэднэ ээ, эгчээ. Би удахгүй таныг гүйцэх болно.” Ребека сулхан хэллээ. Түүний эгч нь хэдийнээ зомби дуудаг болчихсон.
Ребека Лина хоёр хоёул авъяастай. Тэд Үхдлүүдийн сүнс дуудах шидэнд хурдацтай суралцаж байлаа.
Тэр хоёр хоосон газарруу явцгаалаа. Одоогоор, Линлэйн бариулж буй барилга угсралтын ажил дээрээ явж байгаа. Тиймээс, Линлэй түр зуртаа амьдрахын тулд модон оромж босгосон.
“Линлэй ахын бэлтгэлийн арга их хачин.” Ребека бувтналаа.
Одоо бол, Линлэй нэг гартаа адамантин хүнд илд нөгөө гартаа Цустягаан бурхны илд барьжээ. Адамантин илд ямар ч жингүй бүжиж байх бол, Цустягаан нөгөө талд нь, савалт бүрт нь мянган тонн хүч гарч байлаа.
“Хүнд зүйлийг хөнгөн мэт өргөх, хөнгөн зүйлийг хүнд мэт өргөх…”
Линлэй уруулаа нумруулан инээмсэглэлээ.
Тэрээр Адамантин илд эсвэл Цустягаан хэрэглэж байгаагаас үл хамааран, тэр ойлголтын түвшнөө хоёуланд нь ашиглаж чадна. Жишээлбэл, тэр тулгах түвшинг бүхэл төрлийн дайралтандаа ашиглаж чадна.
Илд, нударга, өшиглөлт болон саваа гэх мэт.
Тулгахыг эд нарын алинд нь ч ашиглаж болно.
Тиймээс үүнийг ‘тэнгэр газрын хүчийг дуудах’ гэж нэрлэж болно.
‘Хүнд зүйлийг хөнгөн мэт өргөх’ түвшинг, Цустягаан дээр ашиглах боломжгүй, учир нь энэ илд угаасаа хөнгөхөн. Хэдэн арван өдөр бясалган суун тунгаасны эцэст, Линлэй гэнэтхэн тэнгэрт үлээх салхи ямар хүнд бүхнийг хамарсан болохыг ухамсарлалаа. Эцэст нь, түүний оюун санаанд нэг зүйл зурвас хийлээ.
Салхи бол хий зүйл. Зөөлөн байвал, яг л хайрлан үнсэж байгаа юм шиг. Гэхдээ хүчтэй шуурч байвал, тэд уул болон хад чулууг ч бутлах чадалтай.
“Хүнд зүйлийг хөнгөн мэт өргөх.”
Линлэй Цустягаанаа савлаа. Илдний ойролцоо хий, хуурмаг аянга мэт дуу гарвал, гэнэтхэн шуурга гарч ирлээ.
“Салхины хандлагат нэг тулааны шившлэг, ‘Хэмжээст ирмэг,’ маш хүчирхэг шидийн дайралтын шившлэг. Хэмжээст ирмэг шившлэгийн хүчээрээ хэмжээст ханыг хувааж чадна. Тэгвэл… Хэмжээст ирмэг илдний техникийн нөлөөг хуваах боломжтой болов уу?”
Линлэй өөрөө ийн асуулаа.
Зөв замаар явбал, нэг л чиглэлд аваачина. ‘Тулгах’ түвшнөөс дээд түвшинг, адамантин хүнд илд ашиглах үедээ, Линлэй газрын хуулийг ашигласнаар бүтэмжтэй болгож чадна.
Линлэйн харж байгаагаар, Цустягааныг ашиглаж байхдаа, ‘тулгах’ түвшинг давахын тулд, ‘Салхины хууль’-ийг ойлгосон байх ёстой.
Гагцхүү зөв замаар явсан тохиолдолд л төөрөгдөхгүй байх болно.
Одоо бол, Линлэй бэлтгэлийнхээ арга замыг дүгнэн бодож байлаа. Гэхдээ хорвоо ертөнцийн хууль гүн гүнзгий түвэгтэй зүйл. Ойлгоход маш хэцүү. Аз болоход, Линлэйн газар болон салхины элементийн мөн чанар нь онцгой элементийн төрлүүд, тиймээс л байгальтай харьцах харилцаа нь харьцангуй өндөр түвшинд хүрсэн.
Гэхдээ тэрнээс гадна, олон жил бэлтгэл хийхгүй л бол, ахиц гаргах нь бараг боломжгүй.
“Вишш.”
Агаараас нэг зүйл буун, Линлэйн ард газардлаа.
“Ноён Цезарь.” Линлэй толгойгоо эргүүлээд, хүндэтгэл үзүүллээ.
Цезарь толгой дохин инээгээд. “Баркер болон дүү нар нь хаана байна?”
“Тэд өрөөнийхөө ардах хоосон талбайд бэлтгэл хийж байгаа. Ноён Цезарь, та намайг дагаад яв.” Инээмсэглэснээ, Линлэй Баркерын ах дүүсийн өрөөний арын хэсэгрүү чиглэвэл, Цезарь гэнэтхэн Линлэйн хөлрүү гайхан ширтлээ.
Гаднаа, Линлэй энгийн хүмүүсээс өөр биш боловч…
Цезарь ямар төрлийн хүн билээ дээ? Тэр яахан хэлэхгүй байх билээ дээ?
Тэр Линлэйн алхам хэмнэлтэй байгааг мэдэрч байсан бөгөөд, алхам бүр нь тодорхой хэмжээний чичиргээнтэй байсан юм. Үнэндээ, Линлэй явж байхдаа хүртэл бэлтгэлээ хийж байсан ба, тэр алхам бүрээ газрын лугшилттай ижилсүүлж байсан юм.
“Тэр үнэхээр авъяастай юм.” Цезарь сэтгэлээсээ бахархаж байлаа.
Багахан алхасны дараа, Цезарь Баркер болон дүү нарыг нь харлаа. Тэр тавын бэлтгэлдээ ашиглаж байсан газар, байшин шиг нь хэмжээтиэй тоолж барамгүй олон бул чулуунуудаар дүүрэн байлаа. Газар нь бүхэлдээ газрын өнгөтэй гэрлийн давхаргаар хучигджээ.
“Хааах!”
Тэдний биеийн булчин гялалзаж, судас нь яг л могой шиг гүрийх нь, тэднийг тун ч хүчирхэг болохыг нь харагдуулна.
“Ноён Цезарь.” Цезарийг хараад, Баркерын ах дүүс даруй бэлтгэлээ зогсоолоо.
“Та тав үнэхээр хүнд бэлтгэл хийж байх шив?” Цезарь инээмсэглэснээ. “Бэлтгэл чинь ямар төрлийн нөлөөтэй байна?”
Таван ах дүүсийн дөрөв дэх нь болох Бонэ, “Өмнө нь, бид бэлтгэл хийх үедээ, ингэж сайжирч байгаагүй. Гэхдээ одоо бид Татах хүчний талбайд бэлтгэл хийгээд, өөрсдийн дотоод эрхтэн болоод булчин илүү сайжирч бэхжлээ.”
Татах хүчний талбайн нөлөөн доор тухайн хэсгийн татах хүч эрс нэмэгдэнэ.
Татах хүч их байх тусам булчин болоод дотоод эрхтнүүдэд ашигтай.
“Сайн байна. Би энэ урт аялал хийж олон жилийн өмнө хуулбарлаж авсан нууц ботио авчирлаа.” Тэрээр гараа сарвайвал, урд нь зузаан ном гарч ирлээ.
Баркер уг номыг хараад, нүд нь гэрэлтэцгээнэ.
“Энэ Нууц Үхэшгүйн боть байх нь ээ?” Гэйтс нүдээ бүлтийлгэн ширтвэл.
“Май.” гээд Цезарь хөхрөн инээлээ.
Гэйтс гараа тосон авлаа. Тэгээд даруй номоо нээгээд уншвал, нөгөө дөрөв нь ч дэргэд нь ирцгээн зэрэгцвэл, яг л таван баавгай шахцалдах шиг л харагдаж байлаа. Тэд нүдээ бүлтийлгэн харцгаана.
Энэ дүр зураг үнэхээр хөгжилтэй байсан юм.
“Хаха.” Цезарь хөхрөн инээвэл, Линлэй ч гэсэн инээмсэглэлээ. Цезарь Линлэйруу хараад. Сулхан дуугаар, анхааруулан, “Линлэй, би энэ тавыг өвөг дээдэс шигээ гэдгийг нь хэлж чадна. Тэд боловсроогүй бас эв хавгүй. Хэрэв тэд тусдаа аялавал, тэр бусдад амархан хууртаж мэднэ. Би чамайг тэднийг удирдан зална гэж найдаж байна.” гэвэл.
“Ноён Цезарь, санаа бүү зов.” хэмээн Линлэй хэллээ.
Линлэй тэр тавтай нэгдэх үедээ л, тэдэнд дайсагнал болон нинжин сэтгэл хоорондоо тодорхой ялгаатай болохыг мэдсэн. Тэд шулуун шударга бөгөөд огтхон ч оюуны наадгай хийдэггүй. Тэд хараахыг хүссэн нэгнээ гууд л хараана тэд юу ч нууж хаадаггүй.
Линлэй иймэрхүү зан араншинд дуртай. Үнэнч шударга болохоор!
“Энэ тав, Нууц Үхэшгүйн ботиор хичээллэвэл, тэд хурдацтай өснө. Тэдэнд хэдхэн жилийн дотор 9-р зэрэглэлд хүрэх тийм ч хэцүү байхгүй.” Цезарь дотроо санаа алдлаа.
Тэрээр толгойгоо эргүүлэн Линлэйруу хараад. “Линлэй бол итгэл даахаар нэгэн.”
Цезарийн хувьд, Линлэй Баркерын ах дүүс шиг тийм дотны чухал хүмүүс биш. Эцсийн эцэст, тэр тав бол Цезарийн дотны найзынх нь үр удам. Харин Линлэйн хувьд, Цезарь шиг сийлбэрт дуртай хүнд, мастер сийлбэрчингээс өөр хэн ч биш.
Линлэйд тэр ердөө л талархдаг.
Гэхдээ таван ах дүүсэд бол, тэр тэднийг ач хүүхдүүдээ хайрлах хайраар хайрладаг.
Удалгүй Цезарь эргээд явлаа. Хагас жил өнгөрсний дараа, эдлэн баригдаж дуусан, Линлэй тэр хэд байшиндаа орцгоон, чимээгүйхэн бэлтгэлдээ орцгоолоо.
Цезариас гадна, Линлэй тэр хэдийг энд байгаа гэдгийг Цезариас гадна Иел л мэднэ.
Иел Юлан тив болоод Гэрэлт сүмийн шинэ мэдээллүүд болон Вартоны талаарх мэдээллийг мэдэгдэх гэж сар бүр хүн явуулдаг.
Хэдийгээр тэд энэ тосгонд амьдардаг ч, Линлэй Юлан тивд болж буй хэргийн талаар сайн мэдээлэлтэй байлаа.
Үүлний оргил тосгоны баруун хэсгийн ойд, Линлэй өөрийн бэлтгэлээ үргэлжлүүлнэ.
Гурван жил.
Тэд Үүлний оргил тосгонд нам гүм гурван жилийг өнгөрөөлөө. Гурван жилийн хугацаанд, Гэрэлт сүмийн хүчний хайлт ямар ч үр дүнгүй байсан. Линлэйн хувьд, тэр өөрийн бэлтгэлдээ анхаарч, хурдацтай өссөн.
Салхи салхилж, үхсэн навчсыг үлээнэ.
Линлэй тэнгэр өөд толгойгоо өргөлөө. Түүнээс дээш маш өндөрт, Цэнхэр салхин харцага далавчаа дэвэн дүүлэн ниснэ. Линлэй инээмсэглэн, адамантин хүнд илдээ агаарт хэд хэд савлаа.
“Бүүм!”
Линлэйн адамантин хүнд илд, орон зайд цуврал хагарал үүсгэн тэнгэрт хурдтайгаар чичиргээнт давалгаа цацлаа.
Нүд ирмэхийн зуурт, чичиргээнт давалгаа мянган метр газар туулсан байв.
“Бүүм!”
5-р зэрэглэлийн шидэт араатан, Цэнхэр салхин харцагын бие чичирж, тэнгэрээс унаж эхэллээ.
“Би эцэст нь ‘Зуун үет давалгаа’ түвшинд хүрчээ.” Линлэй нүд итгэлээр дүүрчээ. “Хэрэв өнөөдөр, Шитэлэй дахин надруу дайрвал, тэр хөнгөн шарх аваад буцахгүй л болов уу.”
Газрын гүн гүнзгий үнэн – Гурвалсан үет давалгаа!
Газрын гүн гүнзгий үнэн – Арван үет давалгаа!
Газрын гүн гүнзгий үнэн – Зуун үет давалгаа!
Гурван жил өнгөрсний дараа, Линлэй Газрын гүн гүнзгий үнэн түвшний талаарх дээд зэрэглэлийн ойлголтонд хүрсэн. Түүний дайралтын хүч одоо маш аймшигтай болсон.
Тэр мянган метрын зайд буй 5-р зэрэглэлийн шидэт араатныг тэр одоо алж чадна.
Магадгүй, Гэгээнтэн зэрэглэлийн анхан түвшний тулаанчид ч энэ хэцүү байх. Эцсийн эцэст, тулааны ки, агаараар дамжих үед, агаарын эсэргүүцэлд аажим аажмаар сулардаг. Тэдний хоорондын зай хол байх тусам, дайралт нь сул байна.
Тулааны ки-тэй харьцуулахад, чичиргээнт давалгаа нь агаар нэвтлэх тусам сул болох ч, арай ч тулааны ки шиг их хэмжээгээр хүчээ гээхгүй.
Өмнө нь Гурвалсан үет давалгаа техникийг ашиглах үед, Линлэй хэдэн арван метрын зайнаас 5-р зэрэглэлийн шидэт араатныг алж чаддаг байсан. Холдох тусам, давалгаа 5-р зэрэглэлийн шидэт араатныг алах хангалттай хүчгүй болж байсан.
Гэхдээ Арван үет давалгаа техникийг ашиглаж чаддаг болоход, Линлэй 100 метрээс 5-р зэрэглэлийн шидэт араатныг алах боломжтой болсон.
Гэхдээ Зуун үет давалгаа нь илүү хүчирхэг. 3000 метрын зайнаас ч ямар ч асуудалгүй алж чадна.
Энэ бол Линлэйн ханцуйнд буй жинхэнэ тамга хөзөр. Аюултай нөхцөл байдалд орохгүй л бол, Линлэй энэ техникээ ашиглахгүй.
“Гэхдээ Салхины гүн гүнзгий үнэний саадыг хэрхэн давах вэ?” Линлэй адамантин илдээ хуйндаа хийгээд, Цустягаанаа сугаллаа.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд, Цустягаанаа ашиглах 4-р түвшин ‘Салхины гүн гүнзгий үнэн’ талаар ойлголттой болсон. Гэхдээ уг ойлголт нь дөнгөж өнгөц түвшинд л хязгаарлагдах ба ‘Намирах салхи’ техникийг л хийж чаддаг болсон байлаа.
“Ийм байх ёсгүй дээ. Салхины хандлагат шид ердөө л хурдан бас уян хатан биш. Дайралт нэг бүрийнх нь чадвар илүү хүчтэй байх ёстой. Яаж, ‘Хэмжээст ирмэг’ийг дайралттайгаа нэгтгэх вэ?”
Линлэй ‘Хэмжээст ирмэг’-ийн нөлөөг Цустягаанаар гаргаж болно гэдгийг мэдэрч байлаа. Гэхдээ тэнд хүрэх зам өтгөн манангаар хучигдсан мэт санагдах агаад Линлэй хязгаараа эвдэхийн тулд юу хийх ёстойгоо мэдэхгүй байлаа.
“Линлэй ахаа, Линлэй ахаа!” Ребекан дуу ойн гаднаас дуулдлаа.
Линлэй Цэнхэр салхин харцагаа хүзүүгээр нь толгойг тасалчихаад харцагынхаа биеийг бариад ойгоос гарлаа. Энэ харцага өнөөдрийн хоол.
“Линлэй ахаа танд захиа ирсэн.” Ребека Линлэйруу харада инээмсэглэлээ.
“Өө?”
Сар бүр захиа ирдэг. Линлэй Цэнхэр салхин харцагаа шидлээ. “Ребека, энэ манай өнөөдрийн хоол шүү.” гээд Линлэй захиаг аваад нээж үзлээ.


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s