Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 38]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 8 – Арван мянган километрын аялал, Хэсэг 38 – Сүмийн төлөвлөгөө
Цезарийг явсны дараа, Линлэй тэр хэд даруй Басилын нийслэлийг зорьлоо. Энэ удаа, тэд тэгтлээ яарсангүй. Гэхдээ Баркерын ах дүүс 8-р зэрэглэлийн дайчид учир, тэдний аялал маш хурдан байсан юм.
Дараа өдрийн орой нь гэхэд, тэр хэд Басилын нийслэлийн ойролцоох тосгонд иржээ.
“Энэ тосгоныг Үүлний оргил тосгон хэмээдэг.” Засслэр инээмсэглэн уг тосгонг танилцууллаа. “Өмнө нь, би энэ жижиг тосгонд 10 гаруй жилийг өнгөрөөсөн. Эндэхийн хүмүүс үнэнчээс гадна машид энгийн, бас гадаах ертөнцтэй тэр бүр харьцаад байдаггүй. Товчхондоо, энд цөөхөн хүмүүс л ирдэг. Амар тайван газар.” гэвэл.
Линлэй толгой дохилоо.
Тэдэнд амар тайван газар л юу юунаас илүүтэйгээр хэрэгтэй байгаа. Энэ удаа, тэр Шитэлэйтэй тулалдахад, тэр бараг л үхэхээ шахсан. Линлэй ядахдаа л хүн төрхөндөө байхдаа 9-р зэрэглэлд ордог болтлоо бэлтгэл хийхээр төлөвлөж байлаа. Ингэх юм бол, тэр Луугийн хувиралд орохоороо, Гэгээнтэн зэрэглэл болдог болно.
“Хэрэв би Гэгээнтэн зэрэглэлд хүрчихвэл, хэдхэн жилийн дараа гэхэд, илд ашиглах чадвараа өөрийн ойлголтын түвшинтэйгөө хослуулан хамаг хурднаараа бэлтгэл хийхэд, Шитэлэйтэй дахин таарсан ч, ялж чаддаггүй юм аа гэхэд, зугтаж дөнгөнө.”
Линлэй Луугийн хувирлынхаа хүчний давуу талыг сайн мэднэ.
Тэр Хуягт ирт нуруун лууны цөмийг идсэнийхээ дараа, Линлэй Луугийн хувиралд орохоороо Хуягт ирт нуруун луугийн давуу талыг авсан, хурд болон хамгаалалтыг нь.
Баркерын ах дүүс уг тайван амгалан тосгоныг харвал, нүд нь машид шийдэмгий болцгоосон байлаа.
“Би эхнэр болон хүүхдийнхээ өшөөх авах өдөр заавал ирэх болно.” Баркер болон дүү нар нь Линлэй, Засслэр болон Гэрэлт сүмийн хооронд болсон хэргийг мэдэж буй.
Асуух ч шаардлагагүйгээр, Линлэй бол энэ бүлгийн удирдагч.
Энэ салаа бүхэлдээ Гэрэлт сүмийн дайснуудаас бүрдсэн.
Үүлны оргил тосгоны баруун хэсэг, Линлэй тэр хэд нутгийн язгууртнуудтай түргэн гэгч нь хэлцэл хийж, 10 мянган алтан зоосоор олон ажилчид урьд шинээр оршин суух шинэ байшин зэхүүлэхээр боллоо.
10 мянган алтан зоос, ийм хөдөө тосгонд, энэ хэмжээний мөнгө тухтай сууц бэлтдүүлэхэд хангалттай.
Дараа өдөр нь, Линлэй Ребека Лина хоёрыг энд авчирлаа. Өнөөдрөөс хойш, Линлэйн багийхан энд чимээгүйхэн сууршиж бэлтгэлдээ анхаарцгаана.
“Нүжигнэх.”
Далайн давалгаа эрэгт цохигдвол, тоо томшгүй олон хөөс сагана. Хаш цэнхэр далайн усан дээгүүр, хүн дүрстэй зүйл өндөр хурдтай нисэх нь үзэгдэнэ. Богино хугацаанд, хүн дүрст зүйл эрэг дээр ирлээ. Энэ хүн Шитэлэй байлаа.
“Одоо зүйлс хэтэрхий түвэгтэй болчихлоо.” Шитэлэй сэтгэлээр унажээ.
Сүмийн хувьд тэр таван бие машид ач холбогдолтой. Тэдний төлөө, Обриэн эзэнт гүрнийг гомдоох эсвэл нэг Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчаа өгөхөд ч бэлэн байгаа. Тэр цагаа олоогүй зүйл хийхгүйн тулд, Хэидэнсээс ч асуулгүй, өөрөө мэдээд зохицуулсан.
Гэхдээ үр дүн нь…
Шитэлэй холоос, Гэрэлт цогчин дуганг ширтэнэ.
“Виш.” Шитэлэй агаарт хөөрлөө. Гэрэлт дуганы эргэн тойронд хүлэгт баатрууд байх ба, тэд агаарт дүүлэх нэгнийг хараад, өөрийн эрхгүй түшгицгээлээ. Гагцхүү тэр хүнийг Шитэлэй гэдгийг мэдээд тайвширцгаав.
Гэрэлт дуганы 9-р давхар.
“Өө, Шитэлэй эргээд ирэв үү.” Хэидэнс цонхоор Шитэлэйг нисэн ирж буйг харлаа. “Юу болоод байна? Яагаад тэр ганцаараа ирж байдаг билээ?”
Хэидэнсд муу совин төрлөө.
“Таг.” урьдчилж мэдэгдсэн зүйлгүй байхад, хаалга савагдан нээгдлээ. Тэгээд мөс мэт хүйтэн харцтай Шитэлэй алхан орж ирэв.
“Шитэлэй, юу болсон бэ? Тэд хаана байна? Тэр таван 8-р зэрэглэлийн бие хаана байна?” Хэидэнс яаравчлан асуухад.
Шитэлэй толгой сэгсрээд. “Гэгээнтэн минь, бид тэр таван биеийг авч чадахааргүй болсон.” гэхэд.
“Юу болоов?” гээд Хэидэнсийн царай барайлаа.
Тэр таван бие Гэгээнтэн зэрэглэлийн оргилд гарсан таван хүн болох байсан. Гэрэлт сүмд тэдний үзүүлэх ач туслыг дутуу үнэлж болохгүй.
Шитэлэй сулхан дуугаар. “Гэгээнтэн минь, би эхэндээ тэр тавыг дагуулан явж байсан. Гэтэл Деко хотод очих үед, бидэнрүү хоёр хүн дайрсан.” гэвэл.
“Хэн хоёр?” Хэидэнс Шитэлэйг зогсоож дөнгөх хүн байгаа гэдэгт итгэхгүй байв.
“Линлэй, Засслэр хоёр.” Шитэлэй хүйтнээр хэлбэл.
“Линлэй, Засслэр хоёр оо?” хэмээгээд Хэидэнс ихэд цочирдлоо.
Линлэй гурван жилийн турш сураггүй байсан. Тэгтэл одоо хаанаас гараад ирэв?
Хэидэнс гурван жилийн өмнөхийг дурслаа. Хэидэнс үнэндээ гоц ухаант Линлэйг алахыг хүсээгүй. Гэхдээ түүнд сонголт байгаагүй. Гэсэн ч, гурван жилийн өмнө, Линлэй Хэсс хотоом алга болсны дараа, түүний ул мөр дахин олдоогүй.
Гэтэл одоо, Линлэй Засслэртэй нэгдчихсэн байна гэж үү?
“Чи Линлэйг Засслэрыг сулласан гэх гээ юу?” гээд Хэидэнсийн нүд бүлтийвэл.
Шитэлэй толгой дохиод. “Тийм. Линлэй маш хүчирхэг болчихсон байсан. Гэгээнтэн зэрэглэлээс доош зэрэглэлд, тэр ялагдашгүй. Гагцхүү Гэгээнтэн зэрэглэл эсвэл түүнээс дээш зэрэглэлтэй хүн л түүнийг ялж чадна.” гэхэд.
“9-р зэрэглэлийн зургаан тулаанч. Тэр тийм олон хүнийг алж чадна гэж үү?” Хэидэнсд итгэхэд бэрх байлаа.
Шитэлэй толгой дохиод. “Гэгээнтэн минь, би Линлэйг маш хүчирхэг хоёр шидэт араатантай болохыг нь хэлэх ёстой байх. Тэр хоёр хоёул 9-р зэрэглэлийн оргилд хүрцгээсэн. Түүнчлэн… Линлэй одоо Гэгээнтэн зэрэглэлийн оргил түвшний хүнтэй ойролцоо ойлголтын түвшинтэй.”
“Гэгээнтэн зэрэглэлийн оргил түвшний хүнийхтэй ойролцоо?” Хэидэнс цочирдлоо.
Эцсийн эцэст, ойлголтын түвшин дээшлэх тусам цааш хөгжихөд бүүр л хэцүү болдог. Хэдэн зуун жил бэлтгэл хийсэн хүмүүс хүртэл бүтэлгүйтдэг.
“Тийм. Линлэй хэдийн Тэнгэрийн хүчийг ашиглах түвшинг давчихсан байсан. түүний одоогийн дайралтууд нь машид хачирхалтай өвөрмөц байсан. Тэрнээс илүүтэйгээр, надад тэр тэрхүү түвшний жижигхэн хэсгийг нь л эзэмшсэн юм шиг санагдсан. Тэрнээс гадна, тэр маш хөнгөн шархдсан.” Шитэлэй Линлэйг ‘Газрын гүн гүнзгий үнэн’-г ашиглаж хачирхалтай дайралт хийн өөрийнх нь дайралтыг яаж хаасан талаар бодохгүй байж чадахгүй байлаа.
“Би ч тийм хариу дайралт хийж чадахгүй. Тиймэрхүү дайралт тулааны ки, эсвэл хүчин дээр тулгуурладаггүй. Тэр…” Шитэлэй түр зоглоо, түүнд зөвөөр тайлбарлаад хэлчих үг олдсонгүй.
Шитэлэйн үгийг сонсоод, Хэидэнс цочирдлоо.
Гэгээнтэн зэрэглэлийн оргилд хүрсэн тулаанчийн дайралтаас хөнгөн шархтай мултарна гэдэг бол гайхалтай зүйл.
“Түүний дайралтных нь юу нь онцгой байсан? Хамгаалалт нь хэр байсан?” Хэидэнс даруй асуухад.
Шитэлэй толгой дохиод. “Түүний дайралтууд хүний гаднах булчинг нэвтэлж доторх эрхтэнд нь дайралт үзүүлдэг. Товчхондоо, гаднах хамгаалалтын хүч хэр их байсан ч, ямар ч ашиггүй.”
“Өө?” Хэидэнсийн хөмсөг атиралдлаа.
“Энэ техник хүний дотоод эрхтэнд зориулагдсан зэвсэг юм байна. Энэ дайралтын эсрэг авах хамгийн сайн хамгаалалт нь тулааны ки-гээрээ биеийнхээ дотоод эрхтнүүдийг хамгаалах явдал юм байна.”
Үнэндээ, Линлэй дайралтнаас үүсдэг чичиргээн, материаллаг хаалтыг давахаараа, хүчээ алддаг.
Гэхдээ энэ нь чичиргээний давалгаа төрлийнх болохоор, хамгаалалт нь хэр өндөр байлаа ч, хамгаалалтынх нь хүчийг нэвтэлж чадна. Гэсэн хэдий ч, өрсөлдөгчийнх нь дотоод эрхтэн маш нягт, тулааны ки-н хамгаалалтын давхаргаар хучигдсан бол, чичиргээнт давалгааны тулааны ки маш сул байх болно. Тийм үедээ дотоод эрхтэнд нь хүрлээ ч, маш бага хохирол учруулна.
“Энэ төрлийн дайралтаас хамгаалах ямар ч арга байхгүй. Ганц байгаа арга нь тулааны ки-гээрээ нөлөөг нь багасгах.” Шитэлээй санаа алдсанаа. “Бас, би энэ дайралтыг ойлгож эхлэх үедээ ингэж мэдэрсэн. Ирээдүйд, түүний дайралт илүү хүчирхэг болно. Энэ магадгүй миний харж байсан дайралтуудаас хамгийн хачирхалтай нь байсан байх.”
Шитэлэйд энэ дайралт их гүн сэтгэгдэл төрүүлжээ.
Энэ нь Хэидэнсийн санааг бүүрч зовоосон юм.
“Энэ Линлэйг заавал ч үгүй алах ёстой.” Хэидэнс санаа одоо үнэхээр их зовж байлаа. Хэрэв Линлэй энэ мэтчилэн үргэлжлүүлэн хөгжсөөр байвал, тэр эргэлзээгүй Гэрэлт сүмд аюул учруулна.
“Үргэлжлүүл. Тэр хоёрыг чамайг зогсооход хангалттай байгаагүй гэдэгт итгэлтэй байна.” Хэидэнс ийн хэлбэл.
Шитэлэй толгой дохиод. “Тийм. Тэр хоёр дөнгөж л 9-р зэрэглэл. Гэхдээ намайг Линлэйг алах гэтэл, нэг хүн гарч ирсэн. Цезарь. Алуурчдын хаан Цезарь!” гэхэд.
“Цезарь?” Хэидэнс эргэлзэн хэлснээ. “Тэр Гэрэлт сүмтэй нүүр тулсан тулаанд орж зүрхлэхгүй байх учиртайдаа.” гэхэд.
“Буруу. Тэр тэгсэн.” гээд Шитэлэй санаа алдсанаа. “Цезарь Тэнгэрлэг оршихуй зэрэглэлд орчихсон.” гэлээ.
“Тэнгэрлэг оршихуй зэрэглэл!”
Энэ үг Хэидэнсийн бодлыг аянга мэт ниргэвэл, тэрээр хэсэг зуур толгой нь эргэхийг мэдэрлээ. Юлан тивд дахиад нэг Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийн тулаанч гараад ирж.
“Тэнгэрлэг оршихуй зэрэглэл ий?” гээд Хэидэнс Шитэлэйруу ширтвэл.
“Тийм. Тэнгэрлэг оршихуй зэрэглэл.” гээд тэрээр толгой дохилоо.
Хэидэнс хэсэг чимээгүй болсноо.
“Цезарь тэгээд юу гэж байна?” хэмээн тайвнаар асуухад.
“Цезарь, ирээдүйд, Гэрэлт сүмийг тэр ах дүү тавыг битгий оролдоорой гэж хэлсэн. Эс бөгөөс, тэр Ариун арал дээр аллага үйлдэхдээ найрсаг загинахгүй шүү гэсэн.” Шитэлэйн хэлсэн эдгээр үгс Хэидэнсийг сэтгэлд алх мэт буулаа.
Тэр таьан биед Сахиусан тэнгэрүүд орвол Гэгээнтэн зэрэглэлийн оргилд хүрэх байсан.
Энэ хэтэрхий зовиуртай зүйл байсан. Хэидэнс үүнийг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байлаа.
Тэр үүнийг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байлаа!
“Яагаад Цезарь тийм зүйл хэлсэн юм бол?” Хэидэнс нүдээ онийлгосноо. “Цезарийн талаарх миний ойлголтон дээр тулгуурлавал, тэр эрх мэдэл эсвэл хүчинд ямар ч сонирхолгүй. Тэр эрх чөлөөтэйгээр зугаатай амьдрахыг л хүсдэг. Тэр танихгүй хүндээ тус болохгүй.”
Үнэхээр л тийм байсан юм. Цезарьд үнэхээр л бусдын үхэх сэхэх ямар ч хамаагүй.
“Цезарь шиг залхуу хүн ингэж хол явна гэхээр…”
Хэидэнс гэнэтхэн нүдээ бүлтийлгээд.
“Одоо л ойлголоо.” гээд Хэидэнс санаа алдлаа.
“Шалтгаан нь юу юм бол, Гэгээнтэн минь?” Шитэлэй ийн асуухад.
Хэидэнс дахин нэг санаа алдсанаа. “Сүмд буй Цезарьтай холбоотой мэдээллээр бол, Цезарь 5000 жилийн өмнөх эмх замбараагүй эринд, түүнд Арманд гэх сайн найз байсан талаар тэмдэглээстэй байдаг. Цезарьд Армандын үр удам үргэлж л үнэ цэнэтэй хүмүүс байсаар ирсэн.”
“Үхэшгүй дайчид уу?” Шитэлэй одоо л ойлголоо.
“Тийм. Би Юлан тивд гэнэтхэн л 8-р зэрэглэлийн таван бие гараад ирсэнд гайхаад байсан юм. Гэхдээ л ойлголоо. Тэд Үхэшгүй дайчид байж. Дөрвөн агуу дайчдын хамгийн хүчирхэг биетэй овог.”
Хэидэнс хэсэг чимээгүй болбол. Бодол санаа нь эргээн хэвийн боллоо.
“Бид тэр тавд хүрч болохгүй. Яагаад ч.” Юу ч болж байлаа гэсэн, тэд Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийн тулаанчийг гомдоож болохгүй.
“Линлэйн авъяас хэтэрхий аймшигтай юм. Тэр түүнийг амьд байлгаж болохгүй.” гээд Хэидэнс Шитэлэйруу харснаа. “Шитэлэй, Цезарь Линлэйн төлөө Гэрэлт сүмийн эсрэг зогсоно гэж хэлээгүй биз дээ?” гэхэд.
Шитэлэй толгой дохилоо.
Хэидэнс итгэлтэйгээр толгойгоо дохиод.
“Тийм л байх ёстой. Түүнд чулуун сийлбэр таалагддаг ч гэлээ, тэр мастер сийлбэрчийн төлөө Гэрэлт сүмийн эсрэг дайн хийхгүй байх учиртай.”
Цезарь маш бардам хүн.
Түүнд чухалчилж үздэг хүмүүс маш цөөхөн. Харин Линлэй тэдний нэг биш.
“Шитэлэй, явж амар. Явахдаа, нэгэнд нь Линдинд энд ир гэж тушааж байна гээд хэлчихээрэй.” хэмээн Хэидэнс тушаавал.
“Мэдлээ, Гэгээнтэн минь.” гэв.
Арваас минут өнгөрсний дараа, хаалга тогших сонсогдлоо.
“Ор.” Хэидэнс тайвнаар хэллээ.
Өндөр үзэсгэлэнтэй мөнгөлөг үстэй эмэгтэй орж ирлээ. Яахын аргагүй, тэр эмэгтэй бол ямар ч эрийн хүслийг төрүүлэхүйц үзэсгэлэн төгс эмэгтэй байсан юм. Гэхдээ түүний мөс мэт гоо үзэсгэлэн нь өөртөө хэнийг ойртуулахааргүй төрлийн хүнийх шиг байв.
“Гэгээнтэн минь.” гээд Линдин бөхийлөө.
Хэидэнс түүнд даруй тушаан. “Маргааш, 9-р зэрэглэлийн таван сахиусан тэнгэр дагуулаад Обриэн эзэнт гүрэнрүү яв. Энэ даалгаврын зорилго бол Линлэйг алах. Удахгүй, би чамд Линлэйн талаарх мэдээллийг хүргүүлнэ.” гэхэд.
“За, Гэгээнтэн минь.” гэлээ.
Линдин бол 6-р зэрэглэлийн биед орсон Гэрэлт сахиусан тэнгэр. 7-8р зэрэглэлийн бие олоход хэцүү ч, 6-р зэрэглэлийн бие их нийтлэг байдаг. Тиймээс, Гэрэлт сүм хэдэн 9-р зэрэглэлийн Сахиусан тэнгэртэй.
“Санаж ав, чи Линлэйг юу ч болж байсан алах ёстой шүү.” Хэидэнс дахин санууллаа.
Линдин сандарч байсан ч, өөртөө итгэлтэй боллоо.
Сахиусан тэнгэрүүд машид хүчирхэг. Хоёр далавчит сахиусан тэнгэр хамгийн сул дорой нь л Гэгээнтэн зэрэглэлийн анхан түвшний хүчтэй байдаг. Линдин үнэндээ маш хүчирхэг, гэсэн ч, тэр биенээсээ болоод бүх хүчээ гаргаж чадахгүй байгаа.
Гэхдээ бүхнээ гаргах юм бол…
Тэд өөрсдийн амийг Гэгээнтэн зэрэглэлийн хүчээр солих боломжтой.
Хамгийн чухал нь… зургаан Сахиусан тэнгэр ‘Сахиусан тэнгэрийн тулааны тойрог’ гэх домогт тойргийг хийх чадвартай байдаг. Тэр зургаа хүчээ нэгтгэвэл, Гэгээнтэн зэрэглэлийн анхан түвшний хүнийг ч амархан алж чадна, тиймээс Линлэй юу ч биш.
“Яв.”
Хэидэнс тайван гэгч нь хэллээ.
Тэд бол эцсийн эцэст 9-р зэрэглэлийн Сахиун тэнгэрүүд. Линлэйг алахын төлөө, шаардлагатай гэвэл тэр зургааг золиосолсон ч чадна. Эцсийн эцэст, Линлэйн авъяас Хэидэнсийг машид айлгаж байсан юм.
“Тэр үргэлжлүүлэн өсөж болохгүй!”


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.