Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 37]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 8 – Арван мянган километрын аялал, Хэсэг 37 – Үхэшгүй дайчид
“Таг.”
Түүдэг асна. Цезарь, Линлэй, Засслэр болон Баркерын ах дүүс түүдэг тойрон сууцгаажээ. Бэбэ Линлэйн гуян дээр унтах бол Хэирү Линлэйн ард хэвтэж байлаа.
Зэрлэг байгальд шөнөөр түүдэг асаана гэдэг бол маш аюултай зүйл. Гэхдээ хэн Линлэй тэр хэдэд аюул учруулж чадах билээ дээ? Тэд чинь Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийн тулаанчтай хамт байгаа шүү дээ.
“Яагаад биднийг аварсан юм бэ?” Таван ах дүүсийн том нь чанга дуугаар асуулаа.
Линлэй Засслэр хоёр Цезарьруу харцгаалаа. Энэ бол тэдний сонирхож байсан асуулт.
Цезарь өнөөх тавруу хараад. Асуултанд нь хариулалгүй, оронд нь асуулт тавьлаа. “Танай ээж аав чинь?” гэвэл.
“Бидний хамаатан садангууд бүгд үхсэн. Харин эцэг эхийн минь хувьд уу? Тэд багаасаа л өнчин байсан.” Баркер ийн хариуллаа. Хойд зүгийн 18 Вант улсад эцэг эхгүй өснө гэдэг бол тийм ч онц гойд зүйл биш.
Эцсийн эцэст, Хойд зүгийн 18 Вант улсад өнчин байна гэдэг бол нийтлэг үзэгдэл.
“Өнчин…”
Цезарь уртаа санаа алдаад. “Би Юлан тивд алдартай Арманд овог ингэтлээ доройтно гэж санасангүй.”
Таван ах дүүс, Линлэй болон Засслэр нар гайхширлаа.
“Ноён Цезарь, та Баркерын ах дүүсийг…” Линлэй Цезарийн хэлэх гэснийг таамаглажээ.
Цезарь толгой дохиод. “Тийм ээ. Таван ах дүүсийн овог болох Арманд овог бол, Дөрвөн агуу дайчны овгийн нэг болох Үхэшгүй дайчдын овог юм.”
“Үхэшгүй дайчид аа?” Баркер болон ах дүүс нь цочирдлоо.
“Боломжтой гэж үү?”
Ах дүүс цочирдон хөл дээрээ бослоо. Тэд бага байхаасаа л өнчин байсан. Яахан өөрсдийгөө Агуу дайчны овгийнх гэж таамаглах билээ дээ?
Линлэй хэдийн Цезарийн үгэнд итгэсэн байлаа. Эцсийн эцэст, түүний овгийн Дөрвөн агуу дайчны тэмдэглэл дээрхээр, Луугийн цуст дайчдын Баруч овог, Ягаандөлт дайчдын Хайд овог, Барынсудалт дайчдын Болэй овог, мөн Үхэшгүй дайчдын Арманд овог хэмээсэн байсан.
5000 жилийн өмнө, эдгээр овгууд маш алдартай байсан.
Дээд санваартан болон Дайны бурхнаас гадна, асуулт ч үгүй, Дөрвөн агуу дайчид хүний хүчний оргилд хүрсэн байсан. Хэдийгээр тэднийг Гэгээнтэн зэрэглэлийн оргилд байсан гэдэг ч, Дөрвөн агуу дайчид дөнгөж л Гэгээнтэн зэрэглэлийн оргилд хүрсэн гэдэг жаахан тохиромжгүй.
Хүч болон ойлголт, тэд бол харилцан нэг нэгнээ дэмждэг зүйлс.
Жишээлбэл, одоо бол, Линлэйн ойлголтын түвшин дээд зэрэглэлийнх бөгөөд, Гэгээнтэн зэрэглэлийн оргилд ойртож байж л ойлгодог ‘тулгах’ түвшнийг тэр хэдийнээ ойлгочихсон. Гэхдээ түүний хүч машид сул. Үнэндээ, түүний дайралтын хүч Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчийхаас хэтэрхий сул дорой.
Түүхэнд бичигдсэнээр, гурав дахь Луугийн цуст дайчин хүнд дайны алх ашигладаг байсан.
Тэр Гэгээнтэн зэрэглэлд хүрэх үедээ, дөнгөж л ‘Хүнд зүйлийг хөнгөн мэт өргөх’ түвшинд хүрсэн байсан. Гэсэн ч, түүний дайралтын хүч гайхалтай байсан.
Үүний шалтгаан нь түүний бие дэх хүч болон тулааны ки нь маш их байснаас болсон.
Хүний хүч болон тулааны ки бол хамгийн үндсэн зүйлс. Дээд зэрэглэлийн ойлголтын түвшинтэй бол, нэг суурь нь илүү гэсэн үг. Жишээлбэл, хүний суурийг 100 гэж үзвэл, тухайн хүний ойлголтын түвшин байх байсан тохиолдолд, түүний дайралтын хүч 50 болох боломжтой. Гэхдээ ойлголтын түвшин чинь сайн бол, 100-гаа бүхлээр нь ч ашиглаж болно, эсвэл дайралтын хүч чинь 200 ч хүрж мэднэ.
Харин Дөрвөн агуу дайчид төрөхөөсөө л, бусад Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчдаасаа бодвол, хүч болоод тулааны ки нь хэд дахин их. Хэдийгээр, тэдний ойлголтын түвшин бага байлаа ч, тэдний дайралт аймшигтай хүчтэй байх болно. Энэ бол Дөрвөн агуу дайчдад байгалиас өгсөн бэлэг!
Юу ч хийхгүй байсан ч. Тэдэнд байгалиас өгсөн бэлэг тэдэнд маш их давуу талыг өгсөн.
“Та нарын бие маш тэсвэртэй байх учиртай.” гэж хэлээд Цезарь санаа алдлаа.
Баркерын ах дүүс нэг нэгэнрүүгээ ширтээд толгойгоо дохицгоолоо. Таван ах дүүсийн хоёрдугаарх нь болох Анкэ толгой дохиод. “Бид тулааны ки-гээр хичээллэх боломжгүй ч, бид дан ганц булчингийн хүчээрээ 8-р зэрэглэлд хүрсэн.” гэхэд.
“Дөрвөн агуу дайчдаас өөр хэн биеийнхээ хязгаарыг давж дан ганц булчингийн хүчээрээ 8-р зэрэглэл болж чадна гэж?” Цезарь ийн хэлээд толгой сэгсэрлээ.
Линлэйд одоо нэг юм тодорхой боллоо.
Дөрвөн агуу дайчид зөвхөн өөрсдийн гэсэн онцгой тулааны ки ашиглах бясалгалаар л хичээллэж чаддаг бөгөөд энгийн тулааны ки-н бэлтгэл хийгээд ямар ч нэмэргүй.
“Дөрвөн агуу дайчид дундаас, Үхэшгүй дайчид хамгийн бат бөх тэсвэртэй биетэй нь. Тэдний хамгаалалт маш хүчирхэг, мөн дайралт нь хэлэх ч зүйл биш. Ганц сул тал нь тэд жаахан удаан.” ийн хэлээд Цезарь санаа алдсанаа. “Баркер, чи болон ах дүүс чинь залуу байгаа ч, дан ганц булчингийн хүчээрээ 8-р зэрэглэлд хүрч. Дөрвөн агуу дайчдын нэг болох Үхэшгүй дайчдаас өөр хэн ийм их биеийн хүчтэй байх билээ дээ?” гэвэл.
Линлэй ч гэсэн толгой дохилоо.
Тийм.
Тэр өөрөө Луугийн цуст дайчин ч гэлээ, дан ганц биеийн хүчний дасгалаар 8-р зэрэглэл хүрнэ гэсэн бол хэр удах байсан бол? Түүний дүү Вартон ч гэсэн, Нууц Луугийн цусны ботийн дагуу хичээллэсэн болохоороо л, тэр 17 настайдаа 7-р зэрэглэлд хүрч чадсан.
“Танай өвгийн настангуудаас гадна, надаас илүү танай овгийн талаар мэдэх хүн байхгүй болов уу гэж айж байна. Та нар бол эргэлзээгүй Үхэшгүй дайчид. Ямар ч эргэлзээгүй.” Цезарь ийн тодорхой болгож хэлснээ. “Түүнчлэн, та тавь төрөлхийн авъяастай юм байна. Хэрэв Нууц үхэшгүйн ботиор хичээллэсэн бол, та нар өдийд хэдийнээ 9-р зэрэглэл хүрчихсэн байх байсан биз.” гэхэд.
“Нууц үхэшгүйн боть ий?” Баркерын ах дүүс эргэлзлээ.
Линлэй тэдэнд тайлбарлан, “Баркер, үнэндээ, Дөрвөн агуу дайчдын овгийнхон өөр төрлийн тулааны кин арга ашиглах боломжгүй. Гагцхүү өөрсдийн тулааны ки хөгжүүлэх аргыг л ашиглах ёстой байдаг юм. Танай Үхэшгүй дайчдын овгийн хувьд ч гэсэн, та нар зөвхөн Нууц үхэшгүйн ботийг л ашиглах ёстой.” гэхэд.
“Хэр их хичээснээс үл хамааран сурч чадахгүй байсанд гайхах зүйл алга.” Ах дүүсийн тавь дахь нь болох Гэйтс ийн хэлээд санаа алдвал.
“Хэрэв та тав Нууц үхэшгүйн ботиор хичээллэсэн байсан бол, анхнаасаа л баригдахгүй байх байсан юм.” гэж хэлснээ Цезарь санаа алдаад. “Дөрвөн агуу дайчид машид хүчирхэг. Тэдэн дундаа, Үхэшгүй дайчид хамгаалалтын хүч хамгийн сайтай нь, Барын судалт дайчид хамгийн хурдан нь, Ягаандөлт дайчид хачирхалтай Нирвана дахин төрөх чадвартай, харин Луугийн цуст дайчид хамгийн суурьтай нь буюу, хүчирхэг дайралт, хамгаалалт, хурдтай.” гэлээ.
Цезарь бол Делин Кевотийн үеийн хүн.
Энэ нь мөн Дөрвөн агуу дайчид ертөнцөд гарч ирж байсан үе юм.
“Ноён Цезарь, яагаад бидэнд ингэж онцгойлж хандана вэ?” Баркер сониучирхан хэлбэл.
Түүний үгийг сонсоод, Цезарь өөрийн эрхгүй өнгөрснөө дурслаа. Түүний илэрхийллүүд нарийн түвэгтэй болж байлаа. Хэсэг хугацаа өнгөсний дараа, тэр санаа алдаад, “Танай өвөг дээдэс, Арманд шиг эрхэм найз надад байгаагүй юм.” гэлээ.
Арманд, Үхэшгүй дайчны овгийн анхны толгойлогч болох анхны Үхэшгүй дайчин.
“5000 жилийн өмнө, Юлан тив урьд хойчид байгаагүй их үймээн самуунд нэрвэгдсэн аймшигтай цаг үе тохиосон юм. Дөрвөн агуу дайчид гарч ирцгээж, Дайны бурхан Обриэн Дээд санваартны титаныг ялж алдартай болсон цаг. Юлан эзэнт гүрэн бутарч, Пуант эзэнт гүрэн шиг болж. Бүхэл тив галан үерт автаад байсан юм.”
Линлэй тэр хэд үүнийг мэдэх ч гэлээ анхааралтай сонсоцгооно.
“Энэ бол газрын гадарга дээр болсон зүйл.” гээд.
Цезарь Линлэйруу инээмсэглэснээ. “Үнэндээ, тэр эрийн чиний бодож байгаагаас ч ээдрээтэй байсан. Юлан тивд бидний төрөлх нутагт байдаг мэргэжилтнүүдээс ч олон мэргэжилтнүүд байсан. Юлан тивд өөр ертөнцийг хүчирхэг тулаанчид ч гэсэн бууж ирчихээд байсан юм.”
“Өөр ертөнцийн хүчирхэг тулаанчид аа?”
Линлэй тэр хэд цочирдлоо.
“Тийм ээ.” Цезарь хөхрөн инээгээд. “Та нараас, хол үйл явдал ч гэлээ, тэр эринд үнэхээр эмх замбараагүй байсан юм. Олон ч Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчид өөд болцгоосон. Тэр эринд, Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчид онц зүйл байгаа учир нь, олон тооны хүчирхэг мэргэжилтнүүд бууж ирцгээсэн ба… тэдэнд дунд олон тооны Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийн тулаанчид байсан юм.”
“Олон тооны Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийн тулаанчид аа?!” Линлэйд толгой нь эргэх нь мэдрэгдэнэ.
“Тийм.”
Ийн хэлээд Цезарь толгой дохисоноо. “Үнэндээ, 5000 жилийн өмнө, дээд ертөнцүүд дэх байгууллагууд маш өндөр үнэ төлж хүмүүсээ Юлан тивд нэвтрүүлсэн юм. Тэдэнд шалтгаан байсан л биз. Линлэй, чи тэдгээр тулаанууд хэр хатуу ширүүн, хэрцгий байсныг төсөөлөх ч үгүй. Тэр үед, Юлан тивээр аялаж байсан Арманд бид хоёр хүчинд элсэцгээсэн. Олон удаа, би үхэх дөхсөн, гэсэн ч Арманд надад тусалдаг байлаа. Гэхдээ мэдээж… би ч гэсэн түүнд олон удаа тусалж байсан.”
Цезарь чимээгүй болоод, Арманд өөр хоёртоо тохиож байсан зүйлээ дурслаа.
Пуант эзэнт гүрэн болон Юлан эзэнт гүрэн 5000 жилийн өмнө бутарсан. Дайны бурхан 5000 жилийн өмнө Тэнгэрлэг оршихуйн ертөнцөд орж алдартай болсон Дөрвөн агуу дайчид ч гэсэн 5000 жилийн өмнө гарч ирцгээсэн…
Харин одоо, Цезарийн хэлж байгаагаар, 5000 жилийн өмнө, Юлан тивд өөр ертөнцийн мэргэжилтнүүд бууж ирцгээж.
“5000 жилийн өмнө, ямар нэг том зүйл тохиолдож.” Линлэй дотроо ийн бодлоо.
“Ингээд боллоо. Та нарын хүч тодорхой түвшинд хүрэх үед, та нар өөрсдөө мэдмээргүй байсан ч, хэн нэгэн та нарт хэлж өгч л таараа.” гээд Цезарь хөхрөн инээлээ.
Линлэй гэнэтхэн Юлан тив тийм ч энгийн нутаг биш болохыг ойлголоо.
“Үнэндээ, амьдралдаа олон зүйлийг хүчлэх шаардлага байхгүй. Надруу хар. Би хүссэн үедээ эмэгтэй хүнтэй зугаацаж, хүссэн үедээ л иддэг. Би хүсэж байгаа болохоороо л тайван амгалан байна. Тийм байх ямар гайхалтай гээч? Гэхдээ Обриэн болон Дээд санваартанг хар. Тэд алдар нэрээ алдацгаагаагүй. Гэсэн ч, үнэндээ тэд маш их дарамтан дунд байдаг.” гээд Цезарын уруул нумарлаа.
Линлэй тэр хэд ч түүний ярихыг чимээгүйхэн сонсоно.
Юлан тив дэх хамгийн хүчирхэг мэргэжилтнүүдийн хэрэг явдуулын талаарх яриаг, энэхүү Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийн Цезарь гэгчээс сонсоод, Линлэйд их хачирхалтай мэдрэмж төрлөө.
“Гагцхүү Тэнгэрлэг оршихуй зэрэглэлд хүрснийхээ дараа л, уулсаас холдох хүчтэй болох юм байна.” Линлэй дотроо ийн бодлоо.
Цезарь Линлэйруу хараад. “Линлэй, би чамд хэдэн зөвөлгөө өгье.” гэвэл.
“Ноён Цезарь, надад зааварчилгаа өгөөч.” хэмээн Линлэй дахин сурагч болсон мэт ихэд даруухнаар хэллээ.
Цезарь толгой дохиод. “Би чамайг Гэрэлт сүмтэй гүн гүнзгий дайсагналтай болохыг чинь мэднэ. Гэхдээ чи одоо, хэтэрхий сул дорой байна. Хэдийгээр чи Гэрэлт сүмийн хэдэн төлөвлөгөөг нь баллаж, жижиг асуудлууд удсан ч, чи суурийг нь ганхуулж чадахгүй. Эхлээд чамайг чимээгүйхэн бэлтгэлээ хийхийг зөвлөж байна. Би чамайг тийм өндөр зэрэглэлд хүртлээ бэлтгэл хий гэхгүй ч. Ядаж л, Гэгээнтэн зэрэглэл болдог болох хүртлээ. Тэгэхэд л болно.” гэлээ.
Цезарь Линлэйн ойлголтын түвшин дээд зэрэглэлийнх гэдгийг хэдийнээ анзаарсан.
Линлэйн хүч Гэгээнтэн зэрэглэлд орох хүртэл, түүний бодит байдалын талаарх ойлголт илүү гүн гүнзгий болж, Гэгээнтэн зэрэглэлийн оргилд гарсан тулаанчтай таарсан ч, ялдаггүй юм аа гэхэд, зугтаж чадах биз.
“Ойлголоо.” гээд Линлэйн толгой дохилоо.
“Баркер.” Цезарь Баркерын ах дүүсрүү харвал.
“Ноён Цезарь.” гээд тэр тав ихэд хүндэтгэл үзүүллээ. Тэд одоо л өөрсдийгөө Үхэшгүй дайчдны овгийн үр удам гэдэгтээ итгэсэн. Харин тэдний урд байгаа хүн бол тэдний өвөг дээдэстэй зовлон жаргалаа хуваалцаж ирсэн найз нь учир, тэд ингэж хүндэтгэл үзүүлэх нь зүйн хэрэг юм.
Цезарь толгой дохиод. “Дөрвөн агуу дайчдын овог бүгд доройтжээ. Танай өвөг дээдэс бэлтгэлийн аргаа алдсанаас болж Арман овог доройтож. Аз болоход… өмнө нь, би Армандтай аялаж байх үедээ, Нууц үхэшгүйн ботийг хувьлаад авчихсан байсан юм. Тэр миний Чинжаал хутга байгууллагын төв байранд байх учиртай.” гэлээ.
Энэ үгийг сонсоод ах дүү тавын нүд сэргэцгээв.
Тэд Линлэйн хувирлыг харсан. Дөрвөн агуу дайчдад өөрийн гэсэн хувирал байдаг. Хувираагүй байхдаа, тэр тав 8-р зэрэглэлийн дайчид. Харин нууц ботийг олж аваад, хувирдаг болчихвол… тэдний хүч маш ихээр өснө.
“Гэсэн ч, эндээс төв байр хүртэл жаахан зайтай. Маргааш өглөө, би тийшээ явах бодолтой байна.” хэмээлээ.
Хэрэв Чинжаал хутга байгууллагын дээд албан тушаалтнууд Цезарийг өөрөө аялаж очно гэдгийг дуулсан бол, цочирдож үхэх байсан биз.
Хөгшин мастер Цезарь бол маш залхуу нэгэн.
Эндээс төв байр хүртэл 10 мянган милийн зайтай. Энэ аялалд маш их ядарна. Цезарь шиг залхуу хүнд бол энэ аялал бүүрч урт байна биз.
“Баялалаа, Ноён Цезарь.” Баркер болон ах дүүс нь талархалаа илэрхийлцгээвэл.
“Хэрэггүй дээ. Ирээдүйд, та тавыг Үхэшгүй дайчны овгийн нэр төрийг сэргээнэ гэж найдаж байна.” Одоо бол, Цезарийн сэтгэл их хөдөлжээ. 5000 жилийн өмнө, тэр Армандтай дэлхийгээр аялах үедээ, өдөр бүр амь өрсөн явж ирсэн бөгөөд тэдгээр нь хэзээ ч мартагдашгүй амьдралын туршлага байсан юм.
Шөнө дуусаж үүр цайлаа.
Түүдэгнээс юу ч үлдээгүй ажээ. Линлэй тэр хэд Цезарийг явуулахаар босоцгоожээ.
“Ноён Цезарь, бид даруй Басил хотын гаднах жижиг тосгонруу явлаа. Ирэхээрээ, та биднийг тэндээс хайж олоорой.” Линлэй ийн хэллээ.
Линлэй одоо Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчид хүмүүсийг хайхын тулд тэдний сүнслэг энергийг ашигладаг болохыг ойлгосон. Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийн тулаанчийн хувьд, тэдэнд ерөнхий байршилаа өгвөл, тэд тухайн хүнийг хялбархан гэгч нь олчихно.
“За. Хаха. Бэлтгэлээ сайн хийцгээгээрээ, жаалуудаа. Би ингээд явъя даа.” Цезарь эргээд сэтгэлийн хөдөлгөөнгүй төрхөндөө буцлаа. Шөнө өнгөрөхөд, тэр эргээд хуучин хэвэндээ орсон байв.
Линлэй тэр хэд Цезарийг тэнгэрт асар хурдтай дүүрэн нисэж, тэнгэрийн хаяанд замхран алга болохыг харцгаалаа.


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s