Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 36]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 8 – Арван мянган километрын аялал, Хэсэг 36 – Жинхэнэ мэргэжилтэн
Шитэлэйн энэ дайралт ‘тулгах’ түвшнийг давсан дайралт байлаа. Адамантин илд ‘Газрын гүн гүнзгий үнэн’ түвшний онцгой дайралт хийсэн бол, Шитэлэйн дайралтыг нэг үгэнд дүгнэн хэлбэл, Хурд!
“Би үхэх гэж үү?” Линлэй үхэхийг хүсэхгүй байлаа. Тэр амьдархыг хүсэж байсан юм. Тэр хараахан зорилгодоо хүрээгүй байгаа.
Гэсэн ч харамсалтай нь, энэ ертөнцөд, олон хүн үхэх мөч болоод газраа сонгож чаддаггүй. Эцсийн эцэст, хүн бүрийг ертөнц тойрон эргэдэггүй. Олон зүйл тэдний хүссэнээр болдоггүй.
“Эзэнтээн.”
Бэбэн нулимс бөмбөрч эхэлжээ.
Гэтэл гэнэтхэн, Бэбэ цочирдлоо.
Ганц Бэбэ ч биш. Хэирү, Засслэр, Хар хүлэгт баатрын ахмад, Баркерын ах дүүс болон холоос үзэж байсан хүмүүс цөм цочирдоцгоожээ.
“Юу болчихов?” Хүн бүр төөрөлджээ.
Газар дээр зогсох Линлэйруу Шитэлэй агаар дээрээс дайрсан. Түүний илд, Линлэйн духтай маш ойрхон байсан.
Гэхдээ тэр хоёр хөдлөхгүй байх бөгөөд, байрлалдаа хөлдөцгөөжээ.
Линлэйн баруун гарны шархнаас дуслах цус агаар дээр хөлджээ.
Энэ мөчид, Линлэй болон Шитэлэй нарын эргэн тойрон дахь орон зай хөлджээ. Эд зүйлс, биес… гээд бүх зүйлс саатацгаажээ.
Зөвхөн тэд ч биш. Бэбэ, Хэирү, Засслэр, болон Баркерын ах дүүс хүртэл хөлджээ.
Нам гүм!
Бүрхэг мэдрэмж. Нам гүм гунигтай аймшигтай мэдрэмж.
Шитэлэйн нүднээс цочирдол харагдана.
“Мастер Линлэй. Уулзалгүй удаж шүү.”
Эелдэг хоолой дуулдвал. 30 гаран настай урт хар үстэй, сулавтар дээл өмссөн эр алхан ирлээ. Тэр үргэлж байдаг шигээ, сэргэлэн харагдаж байлаа.
“Шитэлэй байхаа? Ийм залуудаа Гэгээнтэн зэрэглэлийн оргилд хүрчихсэн байх гэж. Хэрэв би ахиц гаргаагүйсэн бол, би хүнтэй ч уулзахаасаа ичих байлаа.” Сулавтар дээлтэй залхуу эр гараа далаллаа. Ууланд цохиулах шиг, Шитэлэй солир адил гэдрэг нислээ.
“Бам!” “Бам!” “Бам!” “Бам!”
Шитэлэйн бие арав гаруй чулуу ханыг цөмлөн газарт буулаа.
“Линлэй, чамайг гурван жил харсангүй шив?” гээд Линлэйруу инээмсэглэвэл. Энэ мөчид, Линлэйд гэнэтхэн дахиад хөдөлж болох юм шиг мэдрэмж төрлөө. Бэбэ, Хэирү, Засслэр болон Баркерын ах дүүс нар бүгд одоо л хөдөлж болохоор боллоо.
Тэрхүү аймшигтай дарангуйлагч аура алга болжээ.
“Ноён Цезарь.” Линлэй даруй хүндэтгэл үзүүллээ. Линлэй Цезарьд урьд өмнөхөөсөө ч илүү ихээр талархаж байв. Одоо бол, түүнд үнэндээ итгэл найдвар мэдрэгдэж байлаа. Энэ хүн түүний амийг аварсан. Яаж талархахгүй байж болох билээ дээ?
Энд ирсэн хүн үнэхээр л Цезарь байлаа. Алуурчдын хаан.
Засслэр тэр хэд амаа айнгайлган ширтэцгээнэ. Тэдний харсан зүйл хэтэрхий хачирхалтай байсан. Бас, энэ хүнтэй таараад, Шитэлэй огтхон ч эсэргүүцэж чадсангүй.
Чулуу нүжигнэх сонсдоно. Шитэлэй хөл дээрээс бослоо. Хэдийгээр нүүр ам нь шороо болсон байсан ч, алхан ирээд, Цезарьруу итгэлгүйхэн ширтээд.
“Чи… чи… энэ… энэ…” Шитэлэй үнэхээр цочирджээ.
“Энэ юу гэж? Хаха, надад хэлээч. Энэ юу гэж?” гээд Цезарь Шитэлэйруу чөтгөрийн гэмээр инээдээр инээвэл.
Мэргэжилтний бие авч явах байдлаа хөсөр хаян, Цезарьруу ширтээд. “Бурхан… бурхны.. Бурхны ертөнц?!”
“Бурхны ертөнц?”
Линлэй Засслэр хоёр гайхширлаа.
Харин Шитэлэй үүнд тийм ч их гайхширсангүй. Эргэн тойрны бүх зүйл хөлдсөн байгаа нь, ‘бурхны ертөнц’ гэх домогт хүчнээс болсон. Энэ бол Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийхний л ашигладаг хүч.
Одоо бол, Юлан тивд дөрвөн хүчирхэг мэргэжилтнүүд байдаг нь – Дайны бурхан Обриэн, Дээд Санваартан, болон Харанхуйн ойн мөн Шидэт араатны уулын хаад.
Гэтэл одоо… Алуурчдын хаан, Цезарь Бурхны ертөнцийг эзэмшчихсэн байна гэж үү?
“Хаха…” Цезарь хөхрөн инээлээ.
“Ноён Цезарь.” Линлэй болон бусад нь Цезарьруу гайхширан ширтэнэ.
Цезарь сахлаа үрснээ. “Гайхах хэрэггүй. Шитэлэй, та хэд хэтэрхий бардам байна. Хөгшин би 5000 жилийн өмнө, Гэгээнтэн зэрэглэлийн оргилд хүрсэн, мөн миний бэлтгэлийн хурд та нарынхаас ч хурдан. Би гоц ухаантан юм шүү.” гэлээ.
Цезарь шүлсээ үсчүүлэн үргэлжлүүлэн ярьлаа. “5000 жилийн турш Гэгээнтэн зэрэглэлийн оргилд байлаа. Одоог хүртэл хязгаараа давах аргаа олоогүй байвал, ичмээр зүйл биз дээ. Тиймээс хоёр жилийн өмнө, бид өөрийн бяцхан саадаа давсан.” гэвэл.
Шитэлэй болон Линлэй тэр хэд чимээгүй болцгоожээ.
Бурхан минь гэж.
Дахиад нэг Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийн тулаанч төржээ.
Линлэй үүнийг ойлгож байлаа. Делин өвөөгийнх нь хэлснээр бол, Цезарь бол Делин Кевотийн үеийн хүн, тэр үед л тэр Гэгээнтэн зэрэглэл болчихсон байсан. Тэгээд 5000 жилийн дараа Тэнгэрлэг оршихуй зэрэглэлд хүрэх саадыг давжээ.
“Ноён Цезарь.”
Шитэлэй хүндэтгэлтэйгээр бөхийгөөд.
Ямар ч Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийн тулаанчид хүндэтгэл үзүүлэх нь зүй ёсны хэрэг. Тэнгэрлэг оршихуй зэрэглэлд хүрчихвэл, тэд эзэнт гүрнийг хүртэл үл тоомсорлож болно. Тэд бол энэ нутгийн хамгийн хүчирхэг хүмүүс билээ. Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийн хүнд бүхэл бүтэн Ариун нэгдлийг хүйс тэмтрэх хүртэл хүнд ажил биш.
“Яасан?” Цезарь Шитэлэйруу харвал.
Тэрээр хүндэтгэл үзүүлэн. “Ноён Цезарь, энэ бүх жилүүдэд, Гэрэлт сүм тантай маш сайн харилцаатай байсан. Ноён Цезарь таныг Гэрэлт сүмд орох болов уу хэмээн гайхал төрөөд. Хэрэв тэгвэл, Гэгээнтэн, Ариун эзэнт хаан ямар ч хүслийг тань зөвшөөрөх байх.” гэлээ.
Энэ бол Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийн тулаанч.
Хэидэнс Ариун эзэн хааны суудлаасаа ч огцорч мэднэ. Эцсийн эцэст, Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийн тулаанч Сүмийг хянавал, Юлан тив дээрх Гэрэлт сүмийн байр суурь тэс өөр түвшинд хүрнэ.
“Сонирхол алга.” Цезарь жуумалзсанаа. “Эдгээр жилүүдэд, хөгшин би өөрийн чинжаал хутга байгууллагынхаа хэрэгт ч ордоггүй байсан. Тийм байтал чи намайг өөрийнхөө төлөө ажиллуулах гээ юу?”
Шитэлэй жигтэй гэгч нь инээлээ.
Одоо бол, Цезарь Ариун эзэн хааны өмнө зогсоод, хамар дээр нь хуруугаараа дарчихаад, хараасан ч, Ариун эзэнт хаан дуу гаргаж ч зүрхлэхгүй. Энэ бол Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийн нэр төр.
“Ноён Цезарь, та хүсэхгүй байвал, бид хүчлэхгүй. Гэхдээ энэ Линлэй… тэр Гэрэлт сүмийн олон хүмүүсийг алсан. Ноён Цезарь, та хүсвэл…”
“Дуугаа тат.”
Цезарь хүчээ ашиглалгүйгээр Шитэлэйн гэдэсрүү өшиглөөд. “Линлэй бол мастер сийлбэрчин. Надад олон хобби байхгүй. Үзэсгэлэнтэй эмэгтэй болон сийлбэр л байгаа. Чи миний өмнө Мастер Линлэйг алах гээ юу? Санасаны ч хэрэггүй.”
Шитэлэй үг дуугарч зүрхэлсэнгүй.
Шитэлэй машид бухимдсан байлаа, түүний даалгавар бол ах дүү тавыг Гэрэлт сүмд аваачиж өгөх байсан. Ах дүү тав дан ганц булчингийн хүчээрээ л 8-р зэрэглэлийн биетэй болсон. Газарт буусан сахиусан тэнгэр, тэдний биед орвол Гэгээнтэн зэрэглэлийн оргилд хүрсэн таван хүн болж хувирна.
“Ноён Цезарь, зүгээр дээ. Сүм мэдээж хэрэг танд нүүр өгнө, Ноён Цезарь.” Шитэлэй жуумалзан инээснээ. “Гэсэн ч, энэ тав бол Сүмд заавал ч үгүй байх ёстой хүмүүс. Ямар ч үнэ цэнээр байсан хамаагүй, би тэднийг Сүмд аваачиж өгөх ёстой. Би таныг зөвшөөрнө гэж найдаж байна.” гэхэд.
“Өө, энэ тав аа? Аваад явдаа. Би тэдний талаар мэдэхгүйгээс хойш.” Цезарь ийн хэллээ.
Гэрэлт сүм түүнийг олон жилийн туршид хүндэтгэсэн. Тиймээс, Цезарь ч гэсэн Гэрэлт сүмд нүүр өглөө.
Таван ах дүүс цочирдоцгоолоо.
“Ноён Цезарь!” Линлэй шалавлан хэлэхэд.
“Линлэй, та энэ тавтай ямар нэгэн чухал холбоотой хэрэг үү?” гэснээ Цезарь уруулаа мушгируулснаа. “Тийм биш бололтой. Тэдэнд санаа битгий зов. Та өөрийнхөө л амьдралд анхаарлаа хандуул. Яагаад тэдэн санаа зовно вэ?” гэлээ.
Энэ бол Цезарийн зан чанар. Тэр ганцаараа аяладаг болохоор хүссэн зүйлээ л хийдэг.
“Танд баярлалаа, Ноён Цезарь.” Шитэлэй талархал илэрхийллээ.
Цезарь түүнрүү харан инээмсэглэснээ, Баркерын ах дүүсрүү хараад. “Харах нь ээ та нар Гэрэлт сүмд их чухал хүмүүс бололтой.” Цезарь Баркерын ах дүүсрүү ширтэнэ.
Баркерын ах дүүс машид анхаарал татахуйц. Тэд 2.2 метр өндөр бөгөөд машид булчинлаг биетэй. Тэд яг л аварга баавгай шиг харагдаж байсан юм.
“Та тав эсэргүүцээгүй нь дээр шүү.” Шитэлэй алхан ирлээ. Засслэр Линлэй хоёр түүнийг зогсоохыг хүссэн ч, Шитэлэй тэдэнрүү хүйтэн харцаар ширтээд, дотроо инээд алдаж байлаа.
Тэд Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчдыг яаж зогсоож чадах билээ дээ?
Линлэй Адамантин илднийхээ хамгийн хүчирхэг дайралтыг Цустягааныхаа хорон ауратай цугт нь ашигласан. Гэсэн ч, тэр өрсөлдөгчдөө дөнгөж л өнгөц шарх үлдээж чадсан.
“Линлэй, юу ч боллоо гэсэн, ах дүү бид тав чамд үнэхээр талархаж байна.” том ах Баркер нь ийн чангаар хэлбэл.
“Тэд ч том биетэй юм аа.” хэмээн Цезарийг хэлтэл.
Шитэлэй даруй, “Тийм ээ, тэд их булчинлаг.” хэмээн хариуллаа.
Цезарь тэр тавруу харна. Эхэндээ тохуурхах аядаж байсан тэрээр, бага багаар бодлогоширч эхэллээ. Тэгснээ, Баркерын ах дүүсийн зүгт алхлаа.
“Яагаад та энд хүрээд ирэв?” Таван ах дүүсийн гурав дахь нь болох Хазэр ийн ярзганавал.
“Гуравдугаар дүү, бүү тэнэг зүйл хийгээрэй!” Баркер эргүүлэн зандачлаа.
“Ахаа.” Булчинлаг эр дурамжхан хэллээ.
Цезарь ах дүүсрүү чимээгүйхэн ширтэнэ. Түүний дэргэд байсан, Шитэлэй ч гайхширч эхэллээ. Тэгээд сулхан дуугаар, “Ноён Цезарь, та юу хийж байгаа юм?” гэхэд.
“Шитэлэй, чи одоо яв даа.” хэмээн тайвнаар хэлбэл.
“Тэгвэл ноён Цезарь, тантай салах ёс гүйцтгэе дээ.” ийн хэлснээ даруй Баркерын ах дүүсийн зүгт алхлаа. Тэгээд, “Та тав урд яв.” гэж хэлтэл.
“Би чамайг яв гэсэн. Наад тав чинь үлдэнэ.” Цезарь хүйтнээр хэлбэл.
Шитэлэй бүүр цочирдож орхилоо.
Линлэй Засслэр нар ч мөн адил цочирдоцгоожээ. Тэр ч бүү хэл Баркерын ах дүүсч энэхүү үгэнд цочирдоцгоосон байлаа.
“Ноён Цезарь, та…?” Шитэлэй Цезарьруу гайхширан ширтлээ. Хэсэгхэн хугацааны өмнө л, тэр энэ тавыг авч явахыг зөвшөөрсөн. Тэгтэл, нүд ирмэхийн зуурт бодлоо өөрчилчихлөө.
Цезарийн илэрхийлэл урьд өмнөхөөсөө ч хүйтэн, ууртай байлаа. Тэрээр Шитэлэйрүү хүйтнээр ширтээд. “Шитэлэй. Сайн сонс. Хэидэнс дээр очоод хэл. Хэрэв ирээдүйд, Сүм энэ тавд гар хүрдэг л юм бол, Ариун арал дээр чинь хийх аллагын үеэр та нарт нүүр өгөөгүйд намайг бүү буруутгаарай гэж.”
Үүнийг сонссон, Шитэлэй машид цочирдлоо.
“Хэрэв одоо явбал, өнөөдөр юу ч болоогүй юм шиг дүр эсгэе. Эс бөгөөс…” Цезарийн нүд хүйтэн болж, биенээс нь аймшигтай аллагын аура ялгарлаа.
Цезарь бол Алуурчдын хаан. Тэр аллагад мэргэшсэн нэгэн.
Харин одоо, дээрээс нь тэр Тэнгэрлэг оршихуй зэрэглэлд орчихсон.
Тэр Гэрэлт сүмийг эсэргүүцэхээр нэг л шийдэж, аллагаа эхлүүлбэл, тэр ганц ч шархдалгүйгээр, Гэрэлт сүмийн Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчдыг бүгдэнг нь алж дөнгөж биз.
Юу ч болж байсан, Сүм Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийн тулаанчийг гомдоож болохгүй, ялангуяа Тэнгэрэлг оршихуй зэрэглэлийн аллагад мэргэшсэн нэгнийг.
“За.” Шитэлэйн сэтгэл гашуудлаар дүүрэн байлаа.
Тэрээр уур хилэнгээр дүүрэн байсан юм. Тэр Цезарийг хэт давамгай илүү байгаад ууралж байлаа. Гэсэн ч тэр өмнө нь байгаа хүн бол Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийн тулаанч болохыг мэдэж буй. Тэр өөрийн уур хилэнгээ харуулж зүрхлэхгүй.
“Ноён Цезарь, салах ёс гүйцтгэе дээ.” Шитэлэй багахан бөхийгөөд, бараа нь талийн одлоо.
Линлэй, Засслэр болон Баркерын ах дүүс Цезарьруу гайхширан ширтлээ.
“Өмнө нь, Цезарь үргэлж залхуу бас лазан хүн байсан. Тийм байтал яагаад Баркерын ах дүүсийг хараад ийм чухал харцтай болчихов?” Линлэй ихэд гайхширчээ.
“Цезарь Линлэй тэр хэдрүү хараад. “Намайг дагаад эндээс яв. Энд хэд хэдэн харж буй хүмүүс байна. Бас… Би энэ тулаанаас ялгарсан хүчирхэг долгионыг Гэгээнтэн зэрэглэлийн тулаанч хэдийнээ илрүүлчихсэн гэж бодож байсан.” гэлээ.
Үнэндээ Деко хотод Гэгээнтэн зэрэглэлийн тулаанч байхгүй.
Хамгийн ойрхон нь л 1000 гаруй км зайд буй. Хэдийгээр Гэгээнтэн зэрэглэлийн тулаанч байсан ч энэ замыг туулахад хугацаа нэлээд зарцуулна.
Линлэй тэр хэд тулааны талбараас Цезарийг дагаад явцгаалаа. Шөнө нь, тэд хотоос гарч ууланд гарцгаалаа. Тэгээд гагцхүү амрах газраа л зогслоо.
“Бид өнөө шөнөдөө энд хоноглоно.” гээд Цезарь санаа алдлаа.
Одоо бол, Цезарь тэвчээргүй хэнэнггүй хүн шиг биш, харин ч эсэргээрээ, зөөлөн сэтгэлтэй хүн шиг санагдана. Линлэй Цезарийг Баркерын ах дүүстэй ямар нэгэн байдлаар холбоотой байх хэмээн таамаглана.


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s