Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 35]

4 comments

Өмнөх

Дараах


Ном 8 – Арван мянган километрын аялал, Хэсэг 35 – Газрын гүн гүнзгий үнэн
Шөнө ус хүйтэн байв.
Шөнийн хүйтэн салхи сэвэлзэнэ. Шитэлэйн салаа цөм үхэцгээсэн. Одоо ганцхан, Шитэлэй л үлдсэн.
Линлэйн талд Линлэй өөрөө, Бэбэ, Хэирү, Засслэ болон Баркерын таван ар дүүс нар байлаа.
Харин өрсөлдөгч нь ганц Шитэлэй.
Гэхдээ асуулт ч үгүй, одоо бол Линлэйн тал яах аргагүй сул талтай байлаа. Тэдэнд зугтахад хүртэл хүнд байв.
“Татах хүчний талбайн нөлөө газарт тулгуурладаг. Газраас хөндийрвөл, нөлөө нь багасна.” Линлэй Гэгээнтэн зэрэглэлийн тулаанч газраас хэдэн арван метрын зайтай нисвэл, магадгүй татах хүчний талбай мэдрэгдэхгүй байх гэдгийг мэдэж байлаа.
Одоо бол, Шитэлэй газраас арав гаруй метрын өндөрт байлаа.
“Түүнд татах хүчний талбай нөлөөллөө ч, сайндаа л энгийн үеийнхээс хоёр дахин хүнд л байгаа байх.” Аянга мэт хурдтайгаар, Линлэй өөрсдийгөө хэрхэн амьд үлдэх аргыг сүвэгчилж байлаа.
Засслэ сулхан дуугаар, “Линлэй, Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчид нисэж чаддаг ч, шидэт араатан шиг биш, хэдийгээр тэд өндөр хурдтай нисдэг ч, 9-р зэрэглэлийн тулаанчаас сайндаа л хоёр дахин хурдан байгаа байх.” гэлээ.
Үүний шалтгаан маш энгийн.
Хүн хурдтай гүйх үетэй л ижилхэн. Хүмүүс эгц урагшаа хялбархан гүйж чадах ч, гэнэтхэн баруун эсвэл зүүн тийш эргэчихээд, эргээд урагшаа эсвэл хойшоо гүйх үед, тухайн хүн азтай байвал л дээд хурдныхаа гуравныхаа гуравны нэгийг ашиглаж чаддаг.
Линлэй үүнийг ойлгож байсан ч, одоохондоо энэ тухай бодож олоогүй байлаа. Одоогоор, Линлэйн толгойд асар хурдтай бодлууд урган гарна.
“Юу, чи эсэргүүцхийг хүсээ юу?” Шитэлэй ногоон цусанд будагдсан илдээ барина.
“Бэбэ, Хэирү, Татах хүчний талбайг битгий орхиорой.” Линлэй хар алтан нүдээрээ агаар дээр зогсох Шитэлэйг ширтлээ. “Гэгээнтэнз зэрэглэлийн тулаанч маш хүчирхэг, гэхдээ тэр бол дайчин. Түүнд Татах хүчний талбайн нөлөөг бууруулах арга үгүй. Хүсэж байвал, агаар дээрээ л байж байг. Тэр нэг л газарт хүрэх юм бол, түүний хурд хоёроос гурав дахин багасна. Тэгэх юм бол, тэр намайг гүйцэхгүй, та хоёрыг бүүр ч гүйцэхгүй.” гэвэл.
Бэбэ Хэирү хоёр сулхан ульцгаалаа.
Гэхдээ Зассэ хөмсрөө зангидсан байлаа. Тэр тийм ч хурдан биш.
“Бид түүнтэй нүүр тулъя. Бид юу ч болж байсан та нарын замд саад учруулуулахгүй.” Баркерын ах дүүс дуу мэдэн хэлцгээлээ. Тэд булчингаа ярталзуулах нь, тэднийг яг л шидэт араатнууд шиг харагдуулна.
Адамантин хүнд илдээ бариад, Линлэй агаар дээр зогсох Шитэлэйрүү хараад. “Яарах хэрэггүй.” гэлээ.
Шитэлэйд яаралгүй, тайван гэгч нь тэднийг ширтэнэ. Гэгээнтэн зэрэглэлийн оргил түвшний тулаанч тэр яахан эдгээр хүмүүст санаагаа чилээх билээ дээ?
“Хурд?”
Шитэлэй Линлэйруу хүйтнээр ширтээд. “Чиний төлөвлөгөө Гэгээнтэн зэрэглэлд хүрсэн хүнд үр нөлөөтэй байж болох ч, харамсалтай нь… Би бүтэн зууны өмнө Гэгээнтэн зэрэглэлд хүрсэн. Жаалаа, Гэгээнтэн зэрэглэл чиний бодож байгаа шиг чинь хялбархан зүйл биш. Гэгээнтэн зэрэглэл бол дан ганц хар ухаанаар хүч ашиглах явдал биш, харин илүү гүн гүнзгий ойлголт шаарддаг зүйл.” гээд.
Линлэй хүн бүрийн өмнө гартаа илд барин зогсох Шитэлэйрүү хүйтнээр ширтэнэ.
Энэ төлөвлөгөө бол түүнд байгаа ганц сонголт. Гэгээнтэн зэрэглэлийн хурдтай нэгэнтэй тааран учир, түүнд зугтах газар үгүй. Түүнд үлдсэн ганц сонголт нь Татах хүчний талбай. Энэ л түүний амьд үлдэх ганц боломж.
“Вишш!”
Шитэлэй гэнэтхэн Линлэйруу харавсан сум мэт чавхдвал, хар дээл нь салхинд намилзана. Гэсэн хэдий ч, түүний урт илд, алтан гэрэлд хучигдаж, Линлэйн зүгт энгийн хурдтайгаар савагдлаа.
Ганц л дайралт байсан ч гэлээ, уг дайралт бүхэл талбайн аураг хүйтэн болголоо.
Линлэй хүйтэн ертөнцөд орсон мэт мэдэрнэ. Түүнийг хүйтэн аура бүрхэн авбал, үүнтэй зэрэгцэн, аура яг л түгжигдсэн мэт мэдрэгдлээ. Хэдийгээ энгийн хурдтай байсан ч, Линлэйруу ирэх цавчилт мятрашгүй хүчтэй байлаа.
‘Тулгах’ түвшин!
“Ххмм.” Хатуу, адамантин хүнд илдээ Линлэй хөдөлгөж эхэллээ.
Шитэлэйн нүд гэнэтхэн гэрэлтлээ.
“Сап!” Түүний мөс мэт хүйтэн урт илд гэнэтхэн агаар зүсэн, хурдаа арав дахин нэмэв. Нүд ирмэхийн зуурт, илд Линлэйн дэргэд хүрээд ирлээ.
Линлэйн адамантин хүнд илд яг л усанд буй загас шиг, агаар зүсэн ирэх мөс мэт хүйтэн урт илдийг агаар дээр нь хаалаа.
Нэг нь хурдан. Харин нөгөөх нь удаан.
Гэхдээ хачирхалтай зүйл нь гэвэл, хоёр илд хоорондоо огтлолцсон нь байлаа.
“Дүннн.” Хоёр илд хоорондоо тулах үед өөр дуу гарсангүй. Гагцхүү, агаар гэнэтхэн чичирхийлэл л дуу хадлаа. Линлэй хар алтан нүдээрээ үргэлжлүүлэн өрсөлдөгчөө ширтэнэ.
Газрын гүн гүнзгий үнэн – Гурвалсан үет давалгаа!
Шитэлэйд гагцхүү, түүнийг чичиргээн дамжин гурвалсан гүн гүнзгий, хүчирхэг дайралт түүний зүрхрүү дайрах л мэдрэгдсэн.
“Бүүүм!”
Шитэлэйн биенээс аймшигтай дуутай тэсрэлт зүг бүрт түүний саарал тулааны ки-н догшин дэлбэрэлт дэгдлээ. Тулааны ки-н бүх цацраг зүү мэт эргэн тойрон дахь барилгуудруу буудлаа.
“Болгоомжтой!” Линлэй чангаар хашхираад, даруй биеэсээ луугийн цуст тулааны ки-гээрээ тэслэн, чиглэлгүй саарал тууланы ки-н тэсрэлтийг хаах гэж оролдон, ард буй Баркерын таван аах дүүсийг хамгаалахыг оролдлоо. Гэсэн ч, тэр бүгдэнг нь хааж чадсангүй, цөөн тооны хэдэн ширтэх зүйл бие дээр нь буулаа. “Тас!” Тэдний бие дээр хэд хэдэн цусан зураасаад зурагдсан ч, ах дүү тав цөм амьд үлдэцгээжээ.
“Ямар аймшигтай хамгаалалтын хүч вэ.” Линлэй гайхширан санаа алдлаа.
Аз болоход, Шитэлэйн тулааны ки санаандгүй тэсэрч, бүх зүгт ниссэн. Тиймээс л Баркерын ах дүүсийн амийг авчихалгүй, хөнгөн бэртэл цусан зурааг зэрэг зүйлс үлдээсэн хэрэг.
Харин Засслэгийн хувьд, түүний өмнө хүнд хар хуяг дуулга өмсөж жад барьсан хүлэгт баатар зогсоно. Энэ бол ‘Хар хүлэгт баатрын ахмад’ тэр бол түүний бахархдаг гурван 9-р зэрэглэлийн оргил түвшний үхдлүүдийн нэг.
“Бүүм!”
Эргэн тойрны бүхийл хананууд нуран унаж, эдлэнгүүд чичирхийлнэ. Тэр бүү хэл, зарим хүмүүс хүртэл уг Гэгээнтэн зэрэглэлийн тулааны ки-нд амь үрэгджээ.
“Аа!”
“Туслаарай!”
Гаслант хашхираан дуулдана. Уг дэлбэрэлт Деко хотын хэсэг хүмүүсийг сэрээсэн байх бөгөөд, ойрхон байсан хүмүүс бүгд гэрийн зүг зугтацгаалаа.
Харин Линлэйн талынхан агаар дээр зогсох Шитэлэйг цоо ширтэцгээнэ.
Шитэлэйн уруулын буланд багахаан цус үзэгдэнэ. Шитэлэй цусаа арчаад, Линлэйруу гайхширан ширтэнэ. Эцэст нь нэг юм, тэр санаа алдан, “Линлэй, би чамайг тэнгэр газрын хүчний түвшинг давчихсан байх юм гэж санасангүй. Гайхамшигтай, үнэхээр гайхамшигтай.”
Тэнгэр газрын хүч гэдэг нь ‘тулгах’ түвшин бөгөөд уг түвшинд энгийн Гэгээнтэн зэрэглэл болж байж л хүрч чадна.
“Тэр миний дайралтанд ямар ч бэлтгэлгүй байж, хүнд ч бэртэл авсангүй.” Линлэйн зүрх хүйт даана.
Шитэлэй Линлэйруу ширтээд. Санаа алдан, “Линлэй, би чамайг үнэхээр өрөвдөж байна. Чиний одоогийн ойлгоц Гэгээнтэн зэрэглэлийн оргилд хүрсэн хүнийг шиг байна. Товчхондоо, 9-р зэрэглэлийн оргилоос Гэгээнтэн зэрэглэлд орж чаддаггүй хүмүүсийн хамгийн гол шалтгаан бол тэдний ойлгоцын түвшин хангалтгүй байдагтай холбоотой. Гэхдээ чи, түүний эсрэг нь, чиний ойлгоц өндөр ч гэлээ, тулааны ки чинь хангалтгүй.”
Линлэй өөрөө ч энэ логикыг ойлгож буй.
“Чам шиг гоц ухаантан үхэх гэж байгаад харамсаж байна.”
Шитэлэйн нүд хурц ширүүн болно. Тэгээд хүйтнээр, “Линлэй, би чамд хүндлэл үзүүлж, чамд хамгийн хүчирхэг дайралт болох, Мөсөн нутагт ертөнц хийж чамайг устгая.”
“Үнэхээр, надад Татах хүчний талбай нөлөөлнө гэж бодоо юу?” Шитэлэй жуумалзан инээсний дараа, биенээс нь аймшигтай саарал гэрэл цацарлаа. Уг саарал гэрэл хэдэн зуун метр газарт гэрэлтэх бол тэрээр яг л нар болсон мэт санагдана.
“Миний татах хүчний талбай?” Линлэй өөрийнх нь газрын элементийн мөн чанарт Татах хүчний талбай саарал гэрэлд үгүй болсныг мэдлээ.
Хэдэн зуун метрд саарал гэрэл тархжээ.
“21 настайдаа ийм түвшинд хүрнэ гэдэг.” Шитэлэй үргэлжлүүлэн санаа алдана. Олон хүмүүс хэдэн зууны турш шаргуу хичээгээд ч Гэгээнтэн зэрэглэлд орж чаддаггүй. Гэтэл Линлэй?
Тэр дөнгөж 21 настай, тэгтэл ойлгоц нь дээд түвшнийх юм.
“Бэбэ, Хэирү, зугтахад бэлд.” Линлэй оюун санаагаараа хэлбэл.
“Эзэнтээн.” Бэбэн санаа зовж эхэллээ.
“Битгий цаг дэмий үрээд бай!” Линлэй оюун санаагаараа ууртайгаар архирлаа.
Бэбэ Хэирү хоёр архиралдана, гэсэн ч тэдэнд сонголт байсангүй. Одоо бол, Баркерын ах дүүс болон Засслэ нар юу хэлэхээ ч мэдэхгүй байлаа.
Линлэй тэдний урд зогсоод, Шитэлэйрүү ширтэнэ.
“Хараахан бүрэн эзэмшээгүй байгаа ч, Газрын гүн гүнзгий түвшинг ашиглахаас өөр сонголт алга.” Линлэй гартаа адамантин хар илдээ бариад хар алтан нүдээрээ өрсөлдөгчөө ширтэнэ.
‘Гурвалсан үет давалгаа’ бол Газрын гүн гүнзгий үнэн түвшний ердөө л суурь нь.
Энэ дөнгөж суурь нь ч гэлээ, үүнийг Линлэй 100% амжилттай хэрэглэж чадна. Энэ дээд түвшний дайралт учир, Линлэй үүндээ тун итгэлтэй байлаа. Гэхдээ одоо бол, түүнд өөр сонголт алга.
“Газрын гүн гүнзгий үнэнээс гадна, надад өөр аюултай техник бий.” Линлэй нүд бага багаар улайна.
“Роооааар!”
Линлэй бөгтийлөө. Гэнэтхэн, луугийн хайрсанд хучигдсан хөлөөрөө газар өшиглөөд, харваж буй аварга том чулуу шиг, агаар дээр зогсох Шитэлэйн зүг чавхдлаа.
“Буц.” Шитэлэй Линлэйруу илдээ савлаа.
“Аа!!!” Линлэй гэнэтхэн хашхирлаа. Баруун гар дахь адамантин хүнд илдээрээ Шитэлэйрүү хязгааргүй хүчээр савахад, үүнтэй зэрэгцэн, үзэсгэлэнтэй ягаан гэрэл зүүн гараас нь гялс хийлээ.
Тэнгэрлэг эд зүйл – Цустягаан Бурхны илд.
Цустягааныг далайх үед, Линлэйгээс аймшигтай сүнслэг энерги ялгарлаа. Цустягаан бүхэлдээ цусан улаан өнгөнд хучигдлаа.
“Бам!”
Ёрын улаан гэрэл улам тодроно. Хэдэн зуун метрын хүрээнд байсан хүмүүс уг гэрлээс айсандаа хашхирч байвал, Баркерын ах дүүс хүртэл үүнээс айн сандарч эхэллээ.
“Аа!!!”
Засслэ айдсаар дүүрлээ. Холоос, Линлэйг агаар дээр байхыг нь харсан хүн, эргэн тойрных нь ёрын улаан аура, эсэргүүцэж үл болох хэрцгий бурханг санагдуулна.
Харин Линлэйтэй ойрхон байсан Шитэлэйн хувьд ямар байгаа бол?
Шитэлэйг аймшигт аура бүрэн бүрхэн авчээ. Энэ ёрын аура Шидэт араатны уулын хаан, Дилин гаргаж байсан ауранаас ч аймшигтай байсан юм. Түүний биенээс мэдрэгдэх уг аура, шууд л Шитэлэйн оюун санаа болоод сүнсрүү чиглэж байлаа.
“Ал!”
Хачирхалтай хоолой түүний оюун санаанд зогсолтгүй цуурайтна.
Шитэлэйд залуу нас нь санаанд нь орлоо, тэрээр залуудаа гуйлгачин байсан. Тэр маш их айдас дунд байдаг байсан, өдөр бүр түүнийг удирдагч нь зодож нүддэг байсан.
Гэхдээ Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчийн зүрх сэтгэл машид тогтвортой.
“Аа.” Шитэлээй айдсаа дарахын тулд, бие дэх саарал тулааны ки-гээ тэсэллээ. Иймэрхүү нөхцөл байдалд, тэр хүчнийхээ хагасыг л хэрэглэх боломжтой байлаа.
“Үх!”
Линлэйн нүд улаанаараа эргэлдэн, адамантин хүнд илдээ Шитэлэйн зүг савлаа.
“Бам!” “Бам!” “Бам!”
Адамантин хүнд илд гурван ч удаа Шитэлэйн илдтэй туллаа. Тулах бүртээ, Линлэйн баруун гар цочирдлоос болж хөшин, гар нь хэсэг хэсэг газартаа язарч эхэлжээ.
“Вишш!”
Адамантин хүнд илдээрээ гурван удаа дайрахын сацуу, Цустягаанаараа ч гэсэн арав гаран удаа савжээ. Дайралт бүр нь нэг газарт чиглэж байлаа. Хэдийгээр Шитэлэйн тулааны ки нягт ч гэлээ, түүнийг найман илдний дайралт оносон. Үнэндээ 9-10 дайралт Шитэлэйн булчин дээр буусан ч, Шитэлэйн бие нягт тулааны кигээр дүүрэн байсан.
Линлэй үргэлжлүүлэн агаар дээр зогсож чадсангүй. Арван дайралтын дараа, тэр аажуухнаар газарт буулаа.
“Ххмм.”
Шитэлэйн нүд хүйтэн болжээ. Үнэндээ 9-р зэрэглэлийн оргил түвшний хүчинд хүчээр түрүүлнэ гэдэг бол гутамшиг. Шитэлэй архиран. “Мөсөн нутагт ертөнц!” гэлээ.
Буух үедээ, Линлэй тэнгэр өөд харвал, илдний сүүдрийн зэрэглээ цаг хугацаах хуваах шиг болж байлаа. Нүд ирмэхийн зуурт, түүний бие дээр ирлээ. Энэ мөчид… энэ илдний хуурмаг сүүдэр бүхэл ертөнцийг арчих мэт санагдана. Линлэйн ертөнцөд, гагцхүү энэ хуурмаг илд л оршин байлаа.
Засслэ, Баркерын ах дүүс болон холоос харж байсан хүмүүст агаарын темпратур буурсан мэт мэдрэгдлээ. Тэдний хөмсөг бөөгнөрч эхэллээ.
Үүнтэй зэрэгцэн, Шитэлэйн урт илд Линлэйн зүрхрүү чиглэлээ.
Гэхдээ Линлэй хариу үйлдэл үзүүлж ч амжаагүй байхад, урт илд түүнрүү дөхнө…
“Эзэнтээн!”
“Эзэнтээн!”
Хоёр шидэт араатанд эзнийгээ үхэхийг харахаас өөр сонголт байсангүй.


Өмнөх

Дараах

 

Advertisements

4 comments on “Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 35]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s