Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 34]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 8 – Арван мянган километрын аялал, Хэсэг 34 – Хүндхэн байдал
Деко хот нь дунд хэмжээний хот бөгөөд 100 мянга гаруй хүн амтай. Баруун ойд муж болон Хойд далайн муж хотын хоорон дахь хил дээр оршидог хот бөгөөд өдөр бүр олон мянган хүн орж гардаг.
“Бид ирчихлээ.”
Хотыг алсаас хараад, Линлэй түр зогслоо.
6 цагт 8 км зам туулса ч, Линлэй огт ядраагүй байлаа.
Үнэндээ, Линлэй дээд хурдаараа ирээгүй. Түүний адилаар, Хэирүд ч гэсэн энэ аялал их хялбар байсан.
“Бид ирчихлээ. Нар хараахан жаргаагүй байна.” Засслэр нарруу толгойгоо эргүүлбэл, баруун зүгт нар гийсээр байлаа.
Пиригийн дурсамжинд, тэр энд Деко хотод хувийн ажлаар ирж, уулзалтанд орохоор төлөвлөж байсан.
Линлэй Засслэр хоёр уулзалт болох газраас холгүйхэн эдлэн худалдан авчээ.
Мөнгө л байвал олон зүйлс их хялбархан бүтдэг.
Тэгээд, чимээгүйхэн бэлтгэлдээ роод, өнөөх салааныхан ирж, хэнийг урхинд орох бол хэмээн хүлээлээ.
10 гаруй өдрийн дараа, Хойд далайн мужаас хийсэн 2000км аялалаасаа, Шитэлэйн хүмүүс эцэст нь нэг юм Хойд далайн мужийн хил дээр ирлээ.
“Чүү.” Нэг эр морио хавираад, Шитэлээйн дэргэд ирлээ. Тэгээд хүндэтгэлтэйгээр, “Бидэнд Баруун хойд мужийн хянагч, Гүн Пири алуулсан гэх мэдээ ирлээ. Бид урьдаас төлөвлөсөн чиглэлээрээ явах уу? яах уу?” гэхэд.
Шитэлэй морио угзран, хэсэг чимээгүй байснаа, тайвнаар, “Гүн Пиригийн үнэнч байдлаас үзвэл, тэр яагаад ч Эзнээс урвахгүй. Бид чиглэлээ өөрчлөхгүй.” гэвэл.
“За, ноёнтоон.” гээд дэргэд нь байсан хүлэгт баатар хүндтгэл үзүүллээ.
Хүлэгт баатар үнэндээ огт түгшихгүй байлаа.
Эцсийн эцэст, Гүн Пиригийн Гэрэлт сүмийг гэх итгэл үнэмшилтэй. Тэр яасан ч урвахгүй. Хэдийгээр тамлагдаж Гэрэлт сүмийн талаарх нууцуудаас хэлсэн байлаа ч, арай ч энэ салааны талаар хэлээгүй байх хэмээн бодлоо.
Дээрээс нь, энэ салаа Шитэлэйн дор байгаа болохоор хэн тэднийг айлгаж дөнгөнө гэж?
Шөнө, Шитэлэйн салаа эцэст нь нэг юм Деко хотод ирлээ. Пириг үхэхээс ч өмнө Деко дахь Гэрэлт сүмийн хүчинд энэ салааг хүлээн ав гэсэн тушаал ирсэн.
Тэнд энэ салаа их удаан хүлээсэн.
“Ноёдоо, өнөө шөнөдөө амардаа. Та нарын хоол ундыг б бэлтгэчихсэн байгаа.” Деко хотын хянагч хүндэтгэлтэйгээр хэлбэл.
9-р зэрэглэлийн мэргэжилтэн. “Сүүлийн үед, чамд ямар нэг асуудал гарав уу?” гэхэд.
“Үгүй.” хэмээн хянагч хүндэтгэлтэйгээр хэллээ.
“Сайн байна. Одоо явдаа. Үйлчлэгч нар ч гэсэн хоол бэлдэж дуусаад явцгаа. Энд байх хэрэггүй.” гэвэл.
“За.” хэмээн хянагч хүндэтгэлтэйгээр хэллээ.
Шитэлэй өөрийнхөө өрөөг хайж олоод. “Сикалү, хоол болохоор намайг дуудаарай.” гэснээ хаалгаа хаавал.
9-р зэрэглэлийн тулаанч ч хүндэтгэлтэйгээр зөвшөөрлөө.
Үнэндээ Сикалү бол энэ салааны ахмад. Гэхдээ Шитэлэй ирснээс хойш, түүнийг юу ч гэж хэлсэн сонсдог болсон. Тэр бүх үйлчлэгч нарыг ойроос ажаад, энгийн хүмүүс гэдгийг нь мэдээд одоо л нэг юм санаа нь амарлаа.
“Тэднийг авчир.” Сикалү тушаалаа.
Тэр даруй таван ах дүүсийг сүйх тэрэгнээс нь буулган авчирлаа. Аз болоход, сүйх тэрэг тунчиг том, эс бөгөөс энэ тав багтахгүй байсан болов уу.
“Та 5 сонсож бай. Хэрэв та нар дуугүй байхгүй бол, эхлээд та нарын гарыг хугална. Хоёр дахь удаад, хэлнүүдийг чинь огтлоно шүү.” Сикалү хүйтнээр хэлбэл.
Туслахууд нь өнөөх таван ах дүүсийн амны бөглөөсийг авлаа. Тэд тав Сикалүг ууртайгаар ширтэх ч, тэд түүнийг ямар хүн болохыг мэднэ. Тэд тэнэг зүйл хийж байдлыг хүндрүүлэхгүй. “Сикалү, бид тавд чамайг алах өдөр ирэх л болно.” Хамгийн том нь болох Баркер хүйтнээр ийн хэлбэл.
Сикалү хөхрөн инээлээ.
Бусад нь мэдэхгүй байж болох ч, тэр бол мэдэж байгаа. Энэ тав төд удахгүй газарт буусан сахиусан тэнгэрүүд болно. Тэний сүнс устгагдана.
“Хэрэв боломж гарвал, оролдоод л үзэхгүй юу.” Сикалү ёулон хариуллаа.
Энэ тав хойд зүгийн 18 вант улсад амьдардаг байсан. Өнчин тэднийг нэг хөгшин өсгөсөн. Тэд түүнийг ‘өвөө’ гэж дуудацгаадаг байсан.
Тэднийг өсгөсөн өвөө нь энгийн нэг хоолны газрын эзэн байсан. Таван ах дүүс багаасаа л их хүчирхэг байсан. Түүнчлэн, өвөө нь залуудаа армид цэрэг байсан тул, тэднийг багаас нь бэлтгэсэн. Аз болж, ах дүүс төрөлхийн авъяастай байж таарсан ба 16-хан настайдаа, дан ганц булчингийн хүчээрээ 6-р зэрэглэлийн дайчид болсон. Харин одоо тэд 30 настай ба 8-р зэрэглэлийн дайчид.
Тэд өвөөгөө өөд болсны дараа, армид элссэн.
Тэднийг вант улс, 1 вант улсуудын нэг ба, тэр тав баатарлаг зангаараа армиа тэргүүлдэг байсан. Вант улсуудын хоорондын тулаанд 8-р зэрэглэл бол өндөр зэрэглэл. Таван ах дүүс бат бөх бие бялдар болоод хүчирхэг дайралттай.
Гэсэн ч…
Эцэст нь, тэд Гэрэлт сүмийн хүчинд баригдсан. Гэрэлт сүм даруй ойрхон байсан хоёр 9-р зэрэглэлийн мэргэжилтнүүд илгээн тэднийг бариулсан. Тэд эсэргүүцэх гэсэн ч, Гэрэлт сүмийн хүн тэднийг ойр дотны хүмүүсийг алсан.
Баркерын ах дүүс ойр дотны хүмүүсээ үхэхийг харсан. Тэдэн дунд тэдний гуравынх нь эхнэр болон хоёр хүү нь байсан. Тэдний хоёртой нь гэрлээгүй байсан ч, тэд бие биедээ хайртай байсан. Гэрэлт сүм тэднийг бүх зүйлийг булаасан.
“Тэд ирлээ.”
Линлэй өдөр бүр хашааг ашигладаг байсан. Хоосон байсан эдлэн эцэст нь нэг юм хүмүүсээр дүүрч, хүмүүсийн дуу хадлаа.
Засслэрийн нүд ногооноор гэрэлтлээ. Тэгээд ёрын инээдээр инээгээд, “10 гаран өдөр хүлээсний эцэст цаг нь ирлээ. Бид хэзээ хөдлөх вэ?” Засслэр Линлэйрүү харлаа. Тэд хүчний давуу байдалдаа бат итгэлтэй байлаа. Тэднийг хөдлөх үед юу ч болж байсан амжилттай болно.
“Шөнө болохоор.” Линлэй шийдвэрээ гаргасан байх бол Засслэр ч мөн адил толгой дохилоо.
Ойрхон хар үүл ирвэс, Хэирү, хашааны өвсөнд нуугдана. Цаг удаанаар өнгөрч, Деко хотод амар тайван байдал нэмэгдсээр байлаа. Шөнө, бүхэлдээ нам гүм болжээ.
Бясалгалын байрлалаар сууж байсан Линлэй гэнэтхэн нүдээ нээгээд.
“Явцгаая.” гэснээ Засслэрруу хараад. “Болгоомжтой байгаарай.” гэвэл.
“Битгий санаа зов.” гээд Засслэр инээснээ. “Би одоо үхдэлүүдээ дуудаадхая.” гэлээ. Хэдхэн хормын дараа хоёр алтлаг өнгөт зомби гараад ирлээ. Төд удалгүй, хашааны голд хүн дүрстэй хар нөмрөгтэй зүйл гараад ирлээ.
“Энэ юу вэ?” Линлэй уг хүн дүрст хар зүйлрүү ширтлээ.
“9-р зэрэглэлийн оргилд хүрсэн Эртний адгуус.” ийн хэлээд Засслэр хөхрөн инээлээ.
Линлэй толгой дохилоо. Түүний дэргэд буй уг хүчирхэг мэргэжилтэнгүүд бүгд хоёрхон 9-р зэрэглэлийн тулаанчидтай тулалдана. ТЭрнээс гадна, тэд отож дайрна. Энэ тулаанд мөрий тавих ч шаардлага алга.
“Явцгаая.”
Ийн хэлээд хашааг давбал, Бэбэ, Хэирү хоёр түүнийг дагалаа.
Засслэр ч гэсэн гурван үхдлүүдээ дагуулаад, Линлэйн хойноос явлаа.
Удалгүй, тэр хэд өнөөх байшин дээр ирцгээлээ.
“Салаад явъя. Эхлээд би өнөөх таван ах дүүсийг манаж байгаа харуулуудыг зохицуулчихаад тэднийг дагуулаад өрөөнүүдийг цэвэрлэе.” Линлэй ийн сулхан дуугаар хэллээ.
“Хөдөлцгөөе.” гэлээ.
Таван ах дүүсийг нэг өрөөнд хорьж байх ба гадна талд нь хоёр 8-р зэрэглэлийн дайчид манаж байлаа.
Тэр хоёр тун тайван байх ба ярилцангаа эргэн тойрны ажина.
“Ххмм.”
Үхлийн өмнөх мөчид, тэр хоёр ямар нэг зүйл мэдрээд эргэж харсан. Гэсэн ч, тэдний харсан зүйл бол ердөө л ягаан гэрэл зурас хийх л байсан.
“вишш.” Бэбэ, Хэирү, Эртний адгуус, алтлаг өнгөт зомби нар буад өрөөнүүдрүү давшицгаасан бол Линлэй таван ах дүүсийн байсан өрөөрүү ухас хийлээ.
Түүнийг дотогш орвол өнөөх тав түүнрүү энэ ‘мангас’ гэсэн харцаар ширтэцгээж байлаа. Линлэйн бие бүхэлдээ хар луугийн хайрсаар хучигдсан байх ба, дух нуруу зэргээсээ нь гадас цухуйжээ. Дээрээс нь, Линлэйн хар алтан нүдийг харсан хэн бугайн ч зүрх салгалах байсан биз.
“Чи хэн бэ?” Ах дүүс машид зоригтой ч, энэ удаа цочирдоцгоожээ.
Гэхдээ гагцхүү илдний ягаан гялбаа л тэдний асуултын хариулт байв.
“Виш!”
Линлэй цуст ягаан бурхны илдээ савбал, хар алтан уяа тасарлаа.
‘Тулгах’ чадварыг эзэмшсэний дараа, Линлэйн цуст ягааныг ашиглах чадвар шинэ түвшинд очсон.
‘Тулгах’ зэвсэг огт хязгаарладаггүй.
Гарт буй илд эсвэл хутгандаа ‘тулгах’ хүчийг дуудна. Ингэснээр Линлэйн Цуст ягаан машид хурц балсон. Тэгээд туулны ки-гээ илдэндээ оруулаад, Линлэй уг уяаг тун хялбархан цавчсан.
Уяа тайлагдмагц, ах дүүс энэ хүн өөрсдийг нь суллах гэж ирсэн болохыг ойлголоо. Гэхдээ тэднийг түүнд талархал илэрхийлэхээс өмнө, гэнэтхэн…
“Чөтгөр гэж!” гэх ууртай хамшхираан дуулдвал.
“Ааа.” гэхд зовлонт орилоон дуулдлаа.
Линлэйн царай хувьс хийж, төв талбайруу яаравчлан гүйлээ. Тэгээд түүний харсан зүйл бол талбайн чулуутай хэсэг нь энд тэндээ хагарчихсан, мөн хар нөмрөгт Эртний адгуус газарт тарчлан хэвтэх дүр зураг байлаа. Товчхондоо, эртний адгуус ялагджээ. Газар энд тэндгүй ногоон цусанд будагдсан байлаа.
“Юу болсон бэ?” Линлэй цочирдлоо.
Засслэр ч гэсэн цочирджээ. “Муу шүү. Энд мэргэжилтэн байна.”
Эртний адгуус бол 9-р зэрэглэлийн оргилд хүрсэн үхдэл бөгөөд, маш хатуу бат бөх бие бялдартай. Тэгтэл тэр өрөөнд байсан мэргэжилтний ганц дайралтанд л ингэтлээ шархдаж энэ хүртэл нисэж ирнэ гэдэг.
“Бэбэ, Хэирү эргээд ир.” Линлэй оюун санаагаараа тушаавал. Тэр хоёр хар цэг шиг болоод талбайд эргэн ирцгээлээ.
Энэ удаа, Баркерын ах дүүс ирсэн ч, Линлэйн харц тэр нэг өрөөнрүү зүгт төвлөрчээ.
“Ххмм.”
Хүйтэн харцтай, намхан, туранхай эр өрөөнөөс алхан гарч ирлээ. Түүний богинохон мөнгөлөг үс нь яг л ган утас мэт харагдана.
Тэрээр машид хүйтэн харцтай эр байсан юм.
Шитэлэй Эртний адгуусруу хүйтнээр ёжлонгуй хараад. “Хар шидтэн?” гэснээ. Толгойгоо эргүүлэн Линлэй, Засслэр хоёрруу хараад. “Хэн юм бол гэж гайхаж байсан чинь. Хар шидтэн Залэр болон гоц ухаант Луугийн цуст дайчин Линлэй нар байх шив дээ.” гэлээ.
Гэрэлт сүмийн дээд албан тушаалтнуудад бол Линлэйн Луугийн хувирал танил зүйл.
“Гайхалтай. Та хоёр хоёул Гэрэлт сүмийн байнууд. Өнөөдөр би та хоёрыг барина.” гэхэд Шитэлэйн уруул нумран ёрын инээмсэглэл тодорлоо.
“Виш.” Линлэй луугийн сүүлээрээ газар хэд ороолговол.
Гэнэтхэн газрын өнгөт гэрэл бүхэл талбайг бүрхлээ. Тэр хэсэгт байсан хүмүүст толгой нь эргэх нь мэдрэгдэнэ. Засслэр өөрийн эрхгүй нэг өвдөг дээрээ сөгдлөө. Тэгтэл өөр нэг газрын өнгөт давхарга Засслэр тэр хэдийг тойрон бий боллоо. Тэр хэдэд татах хүчний нөлөөг удаан тэсвэрлэх шаардлага гарсангүй.
Газрын хандлагат шид – татах хүчний талбай.
“Тайлан дээрх шиг, Луугийн цуст дайчнаас гадна, гоц ухаант шидтэн юм биз дээ.” Шитэлэй тайван гэгч нь инээмсэглээд. “Чиний татах хүчний талбай энгийн үеийнхээс 8 дахин хүнд бололтой. Бас энэ богино хугацаанд, 7-гоос 8-р зэрэглэл болчихсон байх юм гэж таамагласангүй. Гэхдээ харамсалтай нь, гоц ухаантан минь, өнөөдөр чи үхнэ.” гэж хэлээд.
Шитэлэй Линлэйруу алхам алхмаар ойртлоо.
“Урагшаа.” Засслэр сулан дуугаар хашхирвал, хоёр алтлаг өнгөт зомби нар архиралдсанаа, Шитэлэйрүү давшлаа. Үүнтэй зэрэгцэн, Засслэр, Линлэй болон холбоотнууд нь даруй дутаахаар завдацгаалаа.
Илдний гэрэл хүйтнээр гялбалаа.
Хоёр алтлаг өнгөт зомби нар голоороо хуваагдан, газарт тэрийн оочлоо.
“Зугтахыг хүсээ юу?”
Шитэлэй нүд ирмэх зуурт, Линлэй тэр хэдийн урд агаар дээр гараад ирлээ. Агаар дээр зогсох түүний урт илд, алтлаг өнгөт зомби нарын цусанд будагджээ.
“Үнэхээр Гэгээнтэн зэрэглэлийн тулаанч байна.” Засслэр жуумалзлаа.
Үнэндээ, ганц дайралтаар л Эртний адгуусыг тийм байдалд оруулсан байхыг нь хараад сайн зүйл биш болохыг ойлгосон. Тэр түүнийг магадгүй Гэгээнтэн зэрэглэл байх гэж таамагласан. Харин одоо, баталгаатай боллоо. Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчид асар хурдтай нисэж чаддаг. Тэдэнд зугтах арга алга.
Линлэй Засслэр хоёр харц солилцоно. Тэд өөрсдийгөө ямар нөхцөл байдалд байгааг мэдэж байлаа.
“Өнөөдрийн ажиллагаанаар гудамж сэлүүхэн байх нь гэж бодож байлаа. Хэн биднийг Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчид хөөгдөнө гэж бодох билээ?” Линлэйд тун таагүй байлаа. Тэрээр хар алтан нүдээрээ Шитэлэйрүү ширтээд. “Сонголтгүй бололтой гэхдээ бүх хүчээ гаргана.”


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.