Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 33]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 8 – Арван мянган километрын аялал, Хэсэг 33 – 4 ах дүүсийн зам
Засслэр ард нь явна. Дунд эргэм насны эр өөрийнх нь нэрийг дуудахыг сонсоод Линлэй тэр даруй болгоомжилсон.
Гэхдээ тэр хүний өгсөн захиаг харвал, Линлэйн нүүрэнд инээмсэглэл тодорлоо. Тэрээр жаргалтай нь аргагүй инээж байлаа.
Засслэр Линлэйн нээж буйг харсангүй.
“Засслэр” Линлэй инээмсэглэснээ. “Эндээ байж бай. Би найзтайгаа уулзчихаад ирье.” гэхэд.
“За.” гээд Засслэр толгой дохилоо.
“Бэбэ.” Линлэй унтаж байсан Бэбэг дуудвал, нойрмог нүдээрээ Линлэйруу асуунгуй ширтлээ.
“Бэбэ, надтай хамт яв.”
“Харин, Хэирү эндээ үлд.” гэхэд.
Бэбэ баяртайгаар бардам гэгч нь Хэирүрүү харан толгойгоо өргөснөө, Линлэйн мөрөн дээр үсрэн гарлаа. Бэбэ баяртайгаар, оюун санаагаараа “Эзэнтээн, бид юу хийх юм бэ?” гэхэд.
“Очих газраа хүрмэгц, чи ойлгох болно оо.” гээд Линлэй хөхрөн инээлээ.
Тэгснээ, “Зам заа.” хэмээн дунд эргэм насны эрд хэллээ.
15 минутын дотор л, Линлэй дунд эргэм насны эр хоёр тансаг эдлэнд хүрч ирцгээлээ. Холоос, Линлэйн гол танхимд зогсох эрийг хараад таньлаа.
“Гуравдугаар дүү.” Танил хоолой гарвал.
“Иел дарга.” гээд Линлэй ч хөхрөн инээлээ.
“Ссюююкк.” Бэбэ баярлан дуугарна. Эрнст суруульд байхад, Бэбэ Линлэйн гурван ах дүүстэй байнга хамт байдаг байсан. Үнэндээ, тэд бие биетэйгээ нэлээд сайн танилууд.
3 жилийн өмнөхтэйгөө харьцуулбал, Иел нас бие гүйцсэн хүн шиг болжээ. Одоо бол, тэрээр Линлэйгээс үл ялим өндөр байх ба, ойролцоогоор 2м өндөр ажээ. Гэхдээ Линлэйгээс туранхай. Тэр өндөр туранхай эр болжээ.
Хар хослол өмсөж, үнэртэй ус цацсан байх нь түүнийг улам сэтгэл булаам болгожээ.
“Гуравдугаар дүү, өнгөрсөн 3 жилийн хугацаанд чамайг үхчихсэн байх вий гэж их анаа зовлоо.” ийн хэлээд Иел Линлэйг тэврэн авлаа. Найзтайгаа тэврэлдээд туйлын баяртай байлаа.
Өнгөрсөн 3 жилийн хугацаанд тэд ганц ч удаа уулзаагүй.
“Чамайг надаас биерхүү болчихно гэж санасангүй шүү. Өнгөрсөн хугацаанд чи их өөрчлөгджээ.” Иел ийн хэлээд санаа алдлаа. 3 жилийн өмнөхтэй нь харьцуулбал тэр тийм ч их өөрчлөгдөөгүй.
Тэгтэл Линлэй.
Линлэй чангаар хөхрөн инээгээд. “Анхнаасаа л та нараас ах байсан. Одоо та өсөхгүй, таныг гүйцэх нь мэдээжийн зүйл шүү дээ.” гэхэд.
Дэргэд нь байх Бэбэ чяхран дуугарна.
Бэбэ тун баяртай байлаа. Тэр Линлэйг ингэж хөгжилтэй нь аргагүй инээж байхыг харалгүй удсан.
“Хөөх, Бэбэ.” ийн хэлээд Иел Бэбэг тэврэн аваад бяцхан толгойг нь үрлээ. Тэгээд “Чамайг ирнэ гэж мэдээд байсан юм. Би чамд сайн мах бэлтгэсэн.”
Иелийг ийн хэлээд толгойгоо эргүүлэн үйлчлэгчрүү харвал, тэд түүний юу гэх гэснийг ойлголоо. Тэгээд удалгүй, 10 гаран үйлчлэгч хоолны тэргэнцэр түрэн орж ирлээ.
“Энэ шарсан мах бол дэлхий дээрх хамгийн амттай мах. Бэбэ, амтархан ид.” гээд Иел хөхрөн инээлээ.
Бэбэ бяцхан хамраараа сайн үнэрлэчихээд, нүдээ гялтгануулна. Тэгснээ хар сүүдэр болоод махны зүг ухас хийлээ. Үүнийг харсан Линлэй тэр хоёр хөхрөн инээлдэцгээнэ.
Гол танхим амттан болон дарсанд булагдсан байх ба, ах дүү хоёр ярих зуураа зоогоо барьцгаалаа.
“Иел дарга, дотор ярьцгаая.” Линлэй ийн хэлээд инээд алдлаа.
“Нээрээ тийм. Иел дарга, Эрнст сургуульд юу тохиолдсон бэ?” Линлэй гэнэтхэн асуухад.
“Балгас болсон.” Иел толгой сэгсрээд санаа алдан. Эрнст сургуулт Фэнлай хоттой ойрхон байдаг болохоор шидэт араатны дайралтанд өртсөн. Эрнст сургуулийн багш нарын ихэнх нь 8-р зэрэглэл. Дээрээс нь олон сурагчид нь сул дорой. Тэд яахан… шидэт араатнуудын өөдөөс тэмцэлдэх билээ?” гэхэд Линлэй ч толгой дохилоо.
Төгсөн ангийн сурагчид нь л 6-р зэрэглэлийн шидтэнгүүд байдаг. Гэхдээ шидэт араатны ихэнх нь 6-8р зэрэглэл. Тэд олноороо дайрвал тэд сүйрэл л дагуулна.
“Эрнст сургууль газрын хөрснөөс арчигдсан.”
Иел санаа алдаад. “Бид гурав 3 жилийн өмнө Ариун нэгдлийг орхицгоосон. Энэ 3 жилийн хугацаанд, би Обриэн эзэнт гүрэн болон Юлан эзэнт гүрэн хоёрын хооронд аяласан. Харин Жорж Юлан эзэнт гүрэнрүүгээ буцсан. Би Жоржийг Юлан эзэнт гүрний мужийн захиргааны газарт орон гэж дуулсан.” гэхэд.
Линлэй, “Мужийн захиргааны газар ий?”
Линлэй тийм ч их гайхширсангүй. Эцсийн эцэст, Жорж бол хувийн зохион байгуулалт сайтай, дээрээс нь ард нь хүчирхэг Влаш овог бий. Түүнд энэ тийм ч хэцүү байхгүй.
“Харин Рэйнодс?” Линлэй инээ асуухад.
“Дөрөвдүгээр дүү юу? Тэр овогруугаа буцаад аавынхаа армид орсон.” гээд Иел хөхрхөн инээснээ. “Чи төсөөлдөө. Дөрөвдүгээр дүүг армид орсон гээд. Итгэхэд бэрх байгаа биз.” гэвэл.
Линлэй ч мөн адил хөхрөн инээлээ.
Рэйнолдс бол үнэхээр амьдралын идэвхтэй дүрсгүй нэгэн. Тэгтэл одоо армид орсоон? Хэн бугайд ч энэ төсөөлөхөд бэрх байна биз.
“Гэхдээ өнгөрсөн жил уулзахад, тэр нэлээд өөрчлөгдсөн байсан. Өмнөхөө бодвол, илүү нас биед хүрсэн хүн шиг болж, цэрэг хүн шиг харагдаж байна лээ. Даанч надтай хэсэг ууснаа эргээд л хэвэндээ орчихсон.” гээд Иел инээд алдлаа.
“Харин таны тухайд? Өмнөхтэйгөө харьцуулбал одоо танаас илүү язгууртны гэмээр аура ялгарч байна.” гэв.
Үнэндээ, хар хөслөл өмссөн Иелээс хэн хүнээс илүүтэйгээр язгууртны аура ялгарч байсан юм.
“Үгүй дээ.” Иел багахан инээмсэглэх аядсанаа. “Эрнст сургуулиас яваад, би энгийн шидийн бэлтгэлийнхээ хажуугаар, овгийнхоо хэрэгт анхаарал тавих шаардлагатай болсон. Үнэндээ, би тоолж баршгүй олон язгууртны найранд оролцсон. Тэгээд л, ааш аягыг нь сурчихсан хэрэг.” гэхэд.
Линлэй ч мөн адил толгой дохилоо.
Дөрвөн ах дүүс тус тусынхаа замаа хөөжээ.
Захирагчийн газар, цэрэг, маркетинг.
“Харин миний өөрийн хувьд?” Линлэй өөрийнхөө замыг мэдэж буй. “Би Дээд санваартан, Дайны бурхан болон Шидэт араатны уулын хаан Дилин нарын зэрэгт очин очтолоо бэлтгэлийн замаа хөөх болно. Тэгээд би Юлан тивийн оргилд зогсоно!”
Энэ ертөнцийн оргилд байдаг хүчийг эзэмших!
Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийн тулаанчдын хувьд бүх зүйл тоглоом. Тэднийг гомдоож зүрхлэх хүн үгүй. Тэд бол Юлан тивийн хамгийн хүчирхэг хүмүүс.
Линлэй яасан ч энэ замаасаа буцахгүй.
Түүнийг юу ч зогсоохгүй!
“Гуравдугаар дүү, 3 жилийн өмнө нийслэлд очихдоо, би дүүтэй чинь уулзсан.” Иел гэнэтхэн хэллээ.
“Вартонтой юу?” Линлэйн нүд томорлоо.
Иел толгой дохин инээмсэглээд. “Тэр чиний нөхцөл байдлыг мэдэхгүй байсан болохоор, санаа нь их зовж байсан. Тэгэхээр нь, чамайг зүгээр байгаа, бэлтгэлээ үргэлжлүүлээд хийж байгаа гэдгийг хэлчихсэн.” гэхэд.
“Вартон хэр байна?” Линлэй асуухад.
“анаа бүү зов. Тэр зүгээр байгаа.” гэснээ Иел сонин болгож. “Би дүүг чинь амаас ч булчиноаг гэж бодогүй шүү. 3 жилийн өмнө л гэхэд тэр надаас өндөр болчихсон байсан. Одоо бүүр ч өндөр болсон биз. Тэр гар энэ тэрийнх нь булчинг ээ.” гэхэд.
Линлэй толгой дохиод инээмсэглэлээ.
Вартоны өсөлт түүний санасан шиг байлаа. Эцсийн эцэст, түүний овгийн түүхэн дүх бүх луугийн цуст дайчид машид булчинлаг байсан. Мөн анхны луугийн цуст дайчны дайны илд ‘Алуурчин’ шиг зэвсэг хэрэглэцгээдэг байсан.
“Дүү Вартон чинь, өөрийгөө яаж нуухаа сайн мэддэг юм байна лээ шүү. Тэр өдийг хүртэл хүчээ нууж байсан. Гэхдээ чиний талаар дуулмагцаа, хүчээ бага багаар ил болгож 7-р ангийхны тэмцээнд 8-р зэрэглэлийн тулаанчийг ялж олны гайхширлыг төрүүлсэн.” гэхэд.
Линлэй тайвнаар инээмсэглэлээ. 8-р зэрэглэлийн дайчин? Вартон одоо 7-р зэрэглэлийн дайчин болсон байгаа, харин Луугийн хувиралд орохоороо 9-р зэрэглэлд орно.
-Алдартай болсныхоо дараа, хэр байсан?” Линлэйг ийн асуухад.
“Вартон одоо мужийн Гүн цол хүртсэн. Тэр бол Обриэн эзэнт гүрний өсөж яваа од. Хэдхэн жилийн дотор, тэр Дайны бурхны сургуульд орох байх.” гээд Иел санаа алдсанаа. “Ирүүдэйд түүнд Гэгээнтэн зэрэглэлд хүрэх маш их болож бий.” гэвэл.
“Дайны бурхны сургууль? Гэгээнтэн зэрэглэл?” Линлэй үнэндээ дүүгээ Дайны бурхны сургуульд оруулах хүсэлгүй байлаа. Бүтэлгүйтэхгүй л бол Луугийн цуст дайчид Гэгээнтэн зэрэглэлд хялбархан орчихно.
Линлэй Иелтэй өглөөжин ярилцлаа. Түүний санаа одоо л нэг юм амрав. Тэр одоо ах дүү нарынхаа хэрхэн аж төрж буйг мэднэ.
Өдрийн хоолны дараа.
“Гуравдугаар дүү. Энэ бол Давсон худалдааны пүүсийн сахиус. Энэ чиний байр суурийг настан гэдгийг илтгэнэ. Үүнийг ав.” Иел хар сахиус сарвайвал.
Линлэй багахан цочирдон. “Настан?”
Линлэй Фэнлай хаант улсад байхдаа л 9-р зэрэглэлийн анхан түвшинд ордог болчихсон байсан. Тэр үед Линлэй дөнгөж л 17 настай байсан.Түүнийг луугийн хувиралд ордог гэдгийг мөн шидтэний авъяасыг нь бодолцож үзвэл, эрт оройгүй тэр Гэгээнтэн зэрэглэлд орох үед нь Давсон худалдааны пүүс түүнд ‘Настан’ болгох нь мэдээжийн зүйл байсан.
Тийм дээ ч Линлэйг настан болохыг зөвшөөрсөн.
“Зүгээр л ав.” гээд Иел инээлээ.
Линлэй Иелрүү ширтэнэ. Тэр хэрэв ирээдүйд худалдааны пүүс хүнд байдалд орвол туслах ёстой болно гэдгээ ойлгож байлаа. Эцсийн эцэст, энэ сахиус хүч болоод үүрэг хариуцлагыг илтгэнэ.
“За, би авъя.” гэж хэлэн инээд алдаад, Линлэй сахиусыг авлаа. Хэдийгээр энэ сахиус байхгүй байсан ч, Давсон худалдааны пүүс хүнд байдалд орвол, Линлэй зүгээр хараад суухгүй, Иел ахынхаа төлөө.
“Баярлалаа.”
Ах дүү хоёр нэгэнтэйгээ ихэд дотно. Тиймээс олон үг шаардлагагүй.
“Гуравдугаар дүү. Чиний аура 3 жилийн өмнөхтэй харьцуулахад, их тогтуун болсон нь мэдрэгдэж байна. Хэддүгээр зэрэглэл хүрсэн?” Иел сулхан дуугаар шивнэн асуухад.
Линлэй үнэнээ нуулгүй. “Гэгээнтэн зэрэглэлээс дооших түвшинд бол ялагдашгүй.” гэхэд.
Иел гайхширан Линлэйг ширтлээ.
“Ингээд явъя даа. Би хэд хоногоос тан дээр ирье.” гээд хөхрөн инээлээ.
Хойд Далайн хэсгийн муж. Жирийн нэг жижиг хот.
Нам гүм, алслагдмал хашаанд.
“Нойн Шитэлэй.” Хүчирхэг дайчин хаалганы гаднаас сулхан дуугаар дуудаад, “Бидний явах цаг боллоо.” гэвэл.
Төд удалгүй, хаалга савагдан нээгдэж, хүйтэн харцтай Шитэлэй гэх эр гарч ирээд. “Явцгаая.” гэхэд.
“За.” хэмээн дайчин сулхан хариуллаа.
Шитэлэй хашаанаас гарлаа. Эргэн тойрных нь хүмүү санаа алдахаас өөр зүйл үл чадна. Гэгээнтэн зэрэглэлийн тулаанч хүмүүсийн зүрхэнд шар у хуруулахад хангалттай ажээ.
“Түргэл!” ийн тушаавал.
Бусад нь, таван булчинлаг эрсийг түлхэж эхэллээ. Тэр тав 2.2м өндөртэй агаад машид булчинлаг. Тэднийг хал алтан уяагаар чанга гэгч нь хүлжээ. Тэд хэр хүчирхэг байсан ч тэр уяанаас мултарч чадахгүй байлаа.
Түүнчлэн тэдний амыг тагласан байлаа.
“Бувтнах.”
Таван ах дүүс ууртайгаар хараана.
“Үхэхийг хүсээ юу?” Хар дээлтэй эр нэгнийх нь бие дээр ташуур буулгасан ч, цагаан ором л үлдлээ. “Новш, яасан бат бөх биетэй юм.”
Шитэлэй тэр хэд Хойд далайн мужийн нэг хотоос нөгөөхрүү нь аялаж байхад, Линлэй Ребека Лина хоёрыг Давсон худалдааны пүүсийн хамгаалалтанд үлдээгээд, өөрөө хоёр шидэт араатан болоол Засслэрийн хамт Деко хотыг зорьжээ.
“Эдгээр хоригдлуудыг хоёр 9-р зэрэглэлийн тулаанчид л хамгаалж байгаа. Энэ амархан байх болно.” Хэирүгийн нуруун дээр суух Засслэр инээснээ. “Энэ салаа хэнд бараа болж байгаа бол?” гэхэд.
“Засслэр, өдийд Пириг үхсэн гэх мэдээ Обриэн эзэнт гүрэн дэх Гэрэл сүмийн хэргийг хянагчид хүрсэн байх ёстой байхаа?” Линлэй гэнэтхэн асуувал.
“Тийм ээ, одоо хүрсэн байх учиртай.” гэснээ. “Гэсэн ч, тэд намайг Сүнс чөлөөлөлт ашиглаж чаддаг гэж таамаглах ч үгүй.”


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.