Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 32]

One comment

Өмнөх

Дараах


Ном 8, Арван мянган километрын аялал  – Хэсэг 32, Шийдвэр

Хэдийгээр Пири хэдийнээ 200 насыг зооглосон ч, тэрээр 8-р зэрэглэлийн дайчин бөгөөд бие нь одоо ч хүчирхэг хэвээрэй. Гэхдээ Засслэр түүний гавлын ясанд хумсаа зооход, Пиригийн царай цонхий цайж, бие нь чичирж эхэлсэн.

Линлэй үүнийг анхааралтай ажиглана.

“Сүнс чөлөөлөлт.” Энэ бол Линлэйн ийм төрлийн шид техник харж буй анхны удаа. Хамгийн хүчирхэг гурван шидтэний төрлийн нэг болох, хар шидтэнгүүд үнэхээр аймшигтай чадваруудтай.

Хоёр минут хэрээтэй хугацаа өнгөсний дараа, Засслийн ногоон нүд эргээд хэвийн өнгөндөө орлоо.

Засслэр Пиригийн цонхигор царайруу харан, ёрын инээмсэглэл тодруулаад, түүнийг суллалаа. Хоёр Алтлаг өнгөт зомбинууд ч гэсэн Пириг суллалаа. Пири, гавлын ясандаа хумс зоолгуулж сүнсээ чөлөөлүүлээд, эргэлзээгүй үхсэн. Тэрээр яг л шавар мэт, шалан дээр тэрийн оочоод дахиж хөдөлсөнгүй.

“Чи юу гэж бодож байна?” Засслэр Линлэйруу баяртайгаар харна.

Засслэр шиг мэргэжилтэн энгийн хүмүүсийг гайхшруулсан гээд өөрөөрөө бахархдаггүй. Гэхдээ Линлэйтэй байх хугацаанд, тэр Линлэйг гайхшруулсан удаа үгүй. Тэрээр чадвараа илчилсэнийхээ дараа, Засслэр Линлэйн гайхширсан байхыг харахыг хүссэн.

Гагцхүү мэргэжилтнүүдийн гайхширал л Засслэрийн сэтгэлийг хангана.

“Гайхалтай.” Линлэй гайхширсандаа уулга алдана.

Сүнс бол үнэхээр гайхалтай, нууцлаг зүйл. Тэд хүмүүсийн хамгийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг нь ч, хүмүүс сүнсний талаар багахан л зүйл мэддэг. Линлэй сүнснээс нь дурсамжийг нь сэргээх энэ тэр юм болов уу гэж бодож байсан ч, ядаж л яг юу болохыг нь төсөөлөхгүй байлаа.

“Хэх хэх хэх.” Засслэр инээснээ, хоёр алтлаг өнгөт зомбинуудаа алга болгон, үхэгсэдийн ертөнцрүү нь буцаалаа.

“Явцгаая.”

Линлэй ийн уриаллаа.

Нүд ирмэхийн зуурт, Гүн Пиригийн эдлэнд амар тайван байдал эргэн ирлээ. Одоо бол, ихэнх хүмүүс нь энд ухаангүй байх бол, мэргэжилтнүүдийнх нь цогцос газарт тэгийн хэвтэцгээнэ.

Тэдний эдлэнгийн хашаан дотор.

Гол танхимын хаалга хаагдахад, Линлэй Засслэр хоёр ярилцан Ребека Лина хоёр дэнлүү асаацгаана.

“Пиригийн дурсамжийг сэргэсэн үү?” Линлэй тайван асуухад.

Засслэр Линлэйруу хараад инээснээ. “Линлэй, өмнө нь, би чиний талаар багахан л зүйл мэддэг байсан. Чамайг тийм гайхалтай нэгэн гэж бодсонгүй.” гэхэд.

“Та Лэй ахын талаар олж мэдээ юу?” Ребека сониучирхан асуулаа.

Засслэр хөмсгөө дээшлүүлэн инээгээд,

“Ребека, Лина та нарын ах Линлэй Ариун нэгдэл дотроо багагүй нэр хүндтэй. Түүний чулуун сийлбэр дээр мөнхлөгдсөн гавъяа нь их мастер Проуластай дүйцэнэ. Чи мэдэх үү? Ердөө 16 настай байхдаа мастерын түвшний сийлбэр хийж байсан. Тэр сийлбэр нь хэр үнэтэй болохыг мэдэх үү?” хэмээн Засслэр инээсээр асуулаа.

“Сийлбэр ээ?”

Ребека Лина хоёр бие биерүүгээ харна.

“Тэгээд хэдэн алтан зоос юм бэ дээ?”  Ребека Лина хоёр зэрэгцэн асуулаа.

“10 сая алтан зоос!” хэмээн Засслэр хэллээ.

Засслэр үнэндээ Пиригийн бүх дурсамжийг авсан. Пири Гэрэлт дуганаас Линлэйг алах тушаал авсан байсан. Мөн Линлэйн талаар цөөнгүй мэдээлэлтэй байсан.

“10 сая алтан зоос оо? Ердөө нэг сийлбэр үү?” хэмээн Ребека Лина хоёр амаа ангайлган зогсоно.

“Зүгээр ч нэг сийлбэр биш шүү. Том ах Линлэй чинь түүхэнд бичигдсэн хоёр дахь авьяаслаг шидтэн. Гэхдээ одоогийн Юулан тив дэх нэгдүгээр зэргийн шидтэн ч байж магадгүй. Харин дайчны хувьд та хоёр мэднэ дээ.” хэмээн Линлэйг  чин сэтгэлээсээ хүндэлдэгээ илэрхийллээ.

Ребека Лина хоёр бахархал атаархал дүүрэн нүдээр Линлэйг ширтлээ.

“Хангалттай, Засслэр. Болоод өнгөрсөн зүйл шүү дээ. Пиригийн дурсамжнаас юу олсноо хуваалцаач.” хэмээн толгой сэгсрэн инээсээр хэллээ.

Засслэр инээмсэглэн толгой дохиод

“Пиригийн толгой дахь мэдээлэл дээр үндэслэвэл Гэрэлт дуган Обрэйн хаант улсыг сул дорой байгаа гэдгийг мэдэж байгаа. Тэд бүгдийг нь нууж байна. Тэд дайны бурханд халдаж зүрхлэхгүй тэгээд ч Обрэйн хаант улсад Гэрэлт дуганы хүчирхэг хүмүүс байгаа.”

Линлэй толгой дохилоо.

“Пиригийн дурсамжаар, би Баруун хойд мужид байгаа Гэрэлт сүмийн хянагчийг  мэдлээ. Бид одоо энэ хэсэгт цугларсан тэдний хүчинг бутлах болно.” Засслэр чөтгөрийн гэмээр инээдээр инээлээ.

Бүтээх хэцүү. Устгах амархан.

Тэдгээр хүмүүст ямар ч сэжиг төрөөгүй байгаа.

Гэхдээ тэднийг устгаж байж л тэдний нөлөөг арилгана.

“Харин бусад мужийн хувьд?” хэмээн Линлэй асуулаа.

Тэдний бүрхсэн аалзны торыг нураах нь хангалтгүй. Обрэйн хаант улсад байгаа Гэрэлт дуганыг устгаж байж л сая Линлэйн сэтгэл амрана.

“Хэрвээ бид Гэрэлт дуганы толгой болсон дайчид, шидтэнүүдийг устгаж чадвал Гэрэлт дуган яг л толгойгүй луу шиг болох болно. Нэмж хэлэхэд, Гэрэлт дуган бусад газраас ч гэсэн холбоогоо тасалж нэг цэгт холбоогоо төвлөрүүлэхэд хүрнэ. Ингэвэл тэдний босгосон аалзны тор хийсэх нь тодорхой.”

Гэрэлт дуганд хүчтэй цохилт өгөх нь Линлэйн хувьд жаргал билээ.

Засслэр толгой сэгсэрлээ.

“Хотуудын хянагчид  тус бүр Пирид тайлан өгдөг байсан шиг, Пири ч гэсэн  Обриэн эзэнт гүрнийг бүхэлд нь ерөнхийлөн хянадаг хүнд эсвэл Гэрэлт сүмийн төвд тайлан өгдөг байсан.” Гэхэд.

“Обриэн эзэнт гүрнийг бүхэлд нь хянадаг хүнд ээ?” гээд Линлэйн нүд томорлоо. Тэгэхээр Обриэнд, эзэнт гүрнийг хянахаар том хэргэм зэрэгтэй хүн нь байгаа гэж үү? Хэрэв тэр хүн эсвэл түүний зиндааны хүнд Сүнс чөлөөлөт ашиглавал, тэд бүүр ихийг олж мэдэх байх.

“Харамсалтай нь, Пири тэр хүнийг хэн болохыг мэдэхгүй юм байна.” Гээд Засслэр толгой сэгсрээд. “Пири ганцхан зурвас хүргэдэг газрыг нь л мэддэг юм байна.” Гэвэл.

Линлэй толгой дохилоо.

Гэхдээ Засслэр гэнэтхэн инээд алдаад. “Гэхдээ Пиригийн дурсамжаас, би нэг сонирхолтой мэдээлэл олж мэдлээ.” Гэхэд.

“Ярь.” Гээд Линлэй Засслэрруу харлаа.

“Обриэн эзэнт гүрнийг ерөнхийлөн хянагч тушаал буулгаж. Сар гарны хугацаанд, Баруун хойд мужид хоригдлууд авч явах өөр нэг салаа байрлана.  Харин хянагч Пириг тэд нарт сайн хандаж нууцыг чандлан хадгалахыг тушаасан байна.” Засслэрийн уруул нумран. “Энэ тушаалаар, уг салааг их чухалчилж үзсэн байна. Энэ салааны авч явж байгаа хүмүүс надаас дутаад байхааргүй байх.” Гэвэл.

“Өө.” Гээд Линлэйн нүд томорлоо.

Энэ салааг ингэж чухалчилж байгаа нь тэдний авч явж байгаа хүмүүс энгийн биш гэдгийг нотолж буй хэрэг.

“Баруун хойд муж дахь эхний буудалласан газрыг нь мэдэж байна уу?” Линлэйг асуухад.

“Деко хот. Анх товлосон замаар бол тэд нийслэлээр дайрч өнгөрөхгүй.” Засслэр ийн хэлбэл.

Линлэй ч толгой дохилоо. Тэр үүнийг ойлгож байлаа. Гэгээнтэн зэрэглэлийн тулаанч Майкэкан нийслэл Басилд буй.

“Деко хот ойролцоогоор 800 км зайд оршдог.” Засслэр Обриэн эзэнт гүрний газар зүйн байршлыг нэлээд сайн мэднэ.

Линлэй хүйтнээр хэллээ. “800 км? Бид хурдалж чадвал өдрийн тал гэхэд л очно.”

Хэрэв Хар үүл ирвэс, Хэирү, хамаг хурдаараа явбал хагас өдөрт орохгүй. Гэхдээ дээд хурдаа хүрэн хүртлээ хадгалж чадахгүй.

Гэхдээ өглөө нь гараад энгийн хурдаар явбал, тэд шөнө нь л оччихно.

“Хагас сарын дотор бид Деко хотод очно.”Линлэйг ийн хэлбэл.

Засслэр ч толгой дохилоо.

Цаг хугацаа өнгөрсөөр. Линлэй Засслэр хоёр охидын хамт өнөөх байрандаа л байлаа. Засслэр охидыг ‘Үхдлүүдийн сүнс дуудах суурь зан үйл’-ийг хийхэд бэлтгэх бол, Линлэй цаг алдалгүй бэлтгэлээ хийсээр байлаа.

Линлэй ‘Үхдлүүдийн сүнс дуудах суурь зан үйл’-д өөрийн биеэр гэрч болж чадсангүй.

Ребека, Лина болон Засслэр нар л өрөөнд байх ба тэд ‘Үхдлүүдийн сүнс дуудах суурь зан үйл’-ийг эхлүүлжээ. Төд удалгүй, Засслэр ч өрөөнөөс гарч ирвэл, Линлэй Ребека Лина хоёрт түвэг удахыг хүссэнгүй.

Бүтэн гурван өдөр, гурван шөнө болсны эцэст тэд өрөөнөөсөө гарч ирлээ. Гурван өдөр болсон тул, тэд ‘Үхдлүүдийн сүнс дуудах суурь зан үйл’-ийн дотор нь агуулагдаж байсан зүйлсэд дассан. Засслэрийн хэлснээр уг эгч дүүс маш өндөр түвшний авъяастай юм.

Харин Линлэй, хүнд илд ашиглах 4-р түвшин болох ‘Газрын гүн гүнзгий үнэн’-гээр үргэлжлүүлэн сургуулилана.

Урт дээлтэй эр яг л салхи мэт зүүнээс нисэн ирлээ.

Тэр туранхай бас богинохон саарал үстэй байх ба энэ нь түүнийг яг л ган хүүхэлдэй шиг харагдуулна.

Тэрээр хар дээлтэй байх ба асар хурдтайгаар зүүн тийш хараад. “8-р зэрэглэлийн таван бие.” Гэлээ. Тэрээр одоо ч Хэидэнсийн давтан хэлсэн зүйлийг санаж буй.

Юу ч болж байсан уг таван ах дүүсийг зугтаалгаж болохгүй. Таван 8-р зэрэглэлийн биеийг. Тэдний биед Сахиусан тэнгэрүүд орвол, тэд Гэгээнтэн зэрэглэлийн оргил түвшний тулаанчид болон хувирна.

“Гэгээнтэн зэрэглэлийн тулаанч алалгүй удаж.” Шитэлэйн нүүрэнд хүйтэн, ёрын инээд тодорно.

Хэидэнс хэрэв Гэгээнтэн зэрэглэлийн тулаанч саад болбол түүнийг алаарай гээд хэлчихсэн. Түүний хийсэн үйлдлийн хариуцлагыг Гэрэлт сүм үүрнэ.

Гүн Пириг үхсэнээс хойших арав дахь өглөө.

Линлэй хөдлөлгүй завилан сууна. Газар өглөөний мананд хучигджээ.  Одоогоор, Линлэйн амьдрал ихэд тайван буйвч, Пиригийн үхлээс бол хотын харуулууд мөрдлөгө явуулах болсон. Гэхдээ энэ Линлэй тэр хэдэд хамаагүй.

Линлэй гэнэтхэн хөл дээрээ бослоо.  Тэгээд гар дахь адамантин хүнд илдээ савбал, чих дүжрүүлэм дуу хадлаа!

Линлэйн урд барагцаагаар 50метрын зайд буй хана гэнэтхэн л сэгсчигдэн бөөн шороо тоос боллоо.

“Бүүүм.” Ханан дээр нударганы хэмжээтэй ором үүсвэл гэнэтхэн тоос бослоо. Яг л элс мэт чулууны хэсгүүд урсвал, нударга ил боллоо.

Ямар ч тулааны ки ашиглалгүйгээр, дан ганц агаарын хүчээр Линлэй 50м зайд буй хананд нүх гаргачихлаа.

“Газрын гүн гүнзгий үнэн – Гурвалсан үет давалгаа.”

Линлэй аяархан ийн бувтаналаа. “Эцэст нь нэг юм, Газрын гүнзгий үнэн техникийн суурь болох ‘Гурвалсан үет давалгаа’-г бүрэн болгочихлоо. ” Чиэр хотоос явсанаас хойш, бүхийл хугацааг Линлэй үүнд зарцуулсан..

Харин одоо, тэр эцэст нь нэг юм ‘Гурвалсан үет давалгаа’ техникийг эзэмшлээ.

Тулааны ки болон биеийн хүч ашиглах үедээ чичиргээний хэлбэрт хувирган дайрвал, чичиргээн хэдий чинээ их байна тэр хэрээрээ хувиргалт илүү өндөр хувьтай байж, хүчний алдагдал тэр тусам бага байна. Гурвалсан үет давалгаа бол маш их хүч гарзаддаг ч гэлээ, машид хүчирхэг техник.

Эцсийн эцэст, энэ бол тулааны ки болон биеийн хүчний дайралтаас тэс өөр.

“Линлэй.” Засслэр хаалганы дэргэд зогсоод харна. “Юу гээч дайралт вэ?” Засслэр цочирджээ.

Засслэр өмнөн Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчийн дайралтыг харж байсан.

Гэхдээ ерөнхийдөө, тэд илдээ савах үед, тэдний тулааны ки зайны дайралт хийж байсан. Гэхдээ Засслэр хэзээ ч тулааны ки эсвэл өөр нэг хүч ашиглалгүй, чимээгүйхэн хананд нүх гаргаж байхыг харж байгаагүй. Энэ үнэхээр гайхалтай зүйл байлаа.

“Чамд хэлсэн ч, ойлгохгүй байх.”Линлэй тайвнаар инээлээ.

Линлэй ‘Гурвалсан үет давалгаа’ техникийг эзэмшихээд, дараагийнх нь бүүр хэцүү бас их хугацаа зарцуулагдана гэдгийг мэдэж байлаа.

“Тог!” “Тог!” “Тог!”

Гэнэтхэн хаалга тогших туулдвал, Линлэй очин хаалгаа нээлээ.

Зочид буудлын үйлчлэгч хүндэтгэлтэйгээр. “Ноёнтоон, энэ ноёнтон тантай уулзахыг хүслээ.” Гэхэд дэргэд нь нэгэн дунд эргэм насны эр зогсож байлаа.

Дунд эргэм насны эр үйлчлэгчрүү хараад, даруй түүнийг явуулснаа.

Линлэйруу харан инээмсэглэснээ. “Ноён Линлэй, сайн байна уу.” Гэвэл.

Линлэйн царай хувьс хийлээ. Учир нь түүнийг цөөхөн хэдэн хүн л мэддэг.

“Ноён Линлэй, сэрэмжлэх хэрэггүй. Манай овгийн ахлагч тантай уулзахыг хүссэн юм.” Гээд дунд эргэм насны эр инээмсэглэвэл.

“Овгийн ахлагч чинь хэн юм?”гээд Линлэй хөмсгөө атиралдуулбал.

“Ноён Линлэй, энэ захиаг уншаад та ойлгох болно.” Дунд эргэм насны эр өврөөсөө захиа гаргаж ирээд Линлэйд өглөө.


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

1 comments on “Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 32]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.