Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 31]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 8 – Арван мянган километрын аялал, Хэсэг 31 – Шөнөөр нуугдсан нь
Линлэй гурван жил ямар ч ул мөргүй алга болсон. Хэидэнс энэ хэргийг Линлэйтэй холбоотой гэж бодохгүй. Тэрнээс гадна, тэр Линлэйн талаар бодож олсон ч, тэр Линлэйг 9-р зэрэглэлийн тулаанч болчихсон байна гэж бодохгүй.
Харамсалтай нь…
Хэидэнс Линлэйн өсөлтийн хурдыг мэдэхгүй.
Басилын нийслэл дэх хоолны газарт.
Линлэй сууж байх бол, Бэбэ л дэргэд нь байлаа. Тэд архи ууцгаана.
“Нааш ир.” Линлэй зөөгчийг дуудлаа.
“Танд юу хэрэгтэй вэ?” зөөгч машид эелдэг байв.
Линлэй гурван алтан зоос гаргаж ирээд. “Би чамаас асуулт асууя. Хэрэв би хариултанд чинь сэтгэл хангалуун байвал, энэ гурван алтан зоосыг чамд өгье.” гэлээ. Зөөгчийн жилийн цалин нь ердөө л 4 алтан зоос байдаг. Тиймээс түүний нүдэнд шунал үзэгдлээ.
“Ноёнтоон, асууна уу. Би энэ муж дахь хэд хэдэн зүйлийг мэднэ шүү.” Тэрээр итгэлтэй нь аргагүй хэллээ.
Иймэрхүү хоолны газарт, олон төрлийн хүмүүс орж гардаг. Тиймээс зөөгчид их зүйл дуулдаг.
“Би чамаас Басилын энэ хотын Пири гэгч хөгшиний талаар асуумаар байна? Түүний үс нь цагаан, гадаад төрх нь сүр жавхлантай.” Линлэй зөөгчийн чихэнд шивнэлээ.
Зөөгч итгэлтэйгэгч нь инээгээд, сулхан хоолойгор хариуллаа. “Та Гүн Пиригийн талаар яриад байх шиг байна.” гэвэл.
“Гүн Пири?” гэж хэлэхдээ, Линлэйн нүд томорлоо.
Зөөгч толгой дохиод. “Басилын нийслэлд, Пири гэдэг нэртэй ганц л язгууртан бий. Мөн тэр Пири гэгч хөгшин, цагаан үстэй. Эргэлзээгүй.” гэхэд.
“Өө.” гээд Линлэй толгой дохиод. “Түүний эдлэн хаана байдаг болохыг чи мэдэх үү?” гэхэд.
Зөөгч толгой дохиод. “Мэдээж. Гүн Пири Хуатинг гудмын, гурав дахь байшинд амьдардаг.” гэвэл.
“Хэрэв чи надтай хамт явбал, би чамд нэмж гурван алтан зоос өгье.” Линлэй ийн хэллээ.
Эцсийн эцэст, Линлэй төөрчих вий гэж санаа зовж байсан. Энэ зөөгчөөр тэнд хүргүүлсэн нь илүү дээр. Ингэвэл, ядаж л тэр төөрөхгүй.
Линлэйг дахиад гурван алтан зоос гаргаж ирэхийг хараад, зөөгч ихэд баярлалаа. “За. Ноёнтоон түр хүлээнэ үү. Би эхлээд даргадаа хэлчихээд ирье.”
Хэрэв тэр тухайн өдрөө юм хийгээгүй бол, өдрийнхөө цалинг хасуулна. Гэхдээ Линлэйг дагаж явбал, тэр нэмж гурван алтан зоос авна.
Басилын нийслэл. Хуантинг гудам.
Линлэй алсаас хуучны эдлэнг ширтэнэ. Хана нь нурснаас үзвэл, энэ эдлэн дор хаяж хэдэн зууны настай.
“Гүн Пири, сайн хүн үү?”
Линлэй зэвүүнээр инээмсэглэлээ.
Баруун хойд хэсгийн муж дахь Гэрэлт сүмийн хэргийг хариуцсан хянагч нэлээд сайн хүн. Обриэн эзэнт гүрэн гадны шашинд их хатуу ханддаг. Хэрэв Пири баригдвал, тэр ноцтой гэм нүгэл үйлдсэн гэж буруутгагдан, хамаг зүйлээ хураалган овгоо тараалгах болно.
Хаягийг нь санавал, Линлэй даруй эргэснээ, тэндээс явлаа.
Гэхдээ Линлэй хэн нэгэн өөрийг нь алсаас ажиглаад байгааг анзаарсангүй. “Энд? Түүнийг үнэхээр эндээс оллоо гэж үү?” Тэр хүн үнэхээр гайхширчээ.
“Ммхх. Гурваж жил. Түүнийг эндээс олно гэж бодсонгүй. 5000 алтан зоосны шагнал авах бололтой.” Тэр хүн үнэхээр баяртай байлаа.
Гудмаар алхлах Линлэй, хүчирхэг биш энгийн хүмүүсийг огт анзаарахгүй байлаа. Үнэндээ, дөнгөж л гуравдугаар зэрэглэлийн энгийн иргэдийг анзаараад ч яах билээ.
Зочид буудлын арын байшингийн хашаанд.
Засслэр хашаанд том модны доор сууна. Линлэйг орж ирэхийг хараад, тэрээр инээмсэглэн, “Тэгээд яав даа? Пири гэгчийг олсон уу?” гэвэл.
“Олсоон. Тэр Гүн юм байна. Түүний байр суурь тийм ч доогуур биш.” Линлэй ийн хэллээ.
Бүхэл бүтэн муж дахь хэргийг зохицуулдаг хүн чамгүй эр байж таарна. Тэр чинээлэг магнат эсвэл хүчирхэг язгууртан байж таараа.
“Хаха, гайхалтай. Тэгвэл өнөө шөнө, хэдүүлээ… тэднийд зочилъё.” Засслэр ёрын инээдээр инээвэл, нүд нь ногооноор гялтганана.
Линлэй тайван гэгч нь толгой дохилоо.
“Ребека, Лина.” Линлэй толгойгоо өргөөд гол танхимаас алхан ирэх хоёр ихэр эгч дүүсрүү хараад. “Өнөө шөнө, та хоёр эндээ үлд. Хаашаа ч явж болохгүй шүү.” гэхэд.
“Ойлголоо.” гээд ихэр эгч дүүс толгой дохилоо.
Засслэр ихрүүдрүүдийн зүгт инээгээд. “Та хоёр зааж өгсний дагуу, бясалгалын трансд ороод байж бай. Хэдэн өдрийн дараа гэхэд л, та хоёрын ‘Үхдлүүдийн сүнс дуудах суурь зан үйл’-ын анхан шатыг эхлүүлэх болно.”
Хэсэг хугацаанд хамт байсны дараа, Засслэр ихэр эгч дүүсийг Үхдлүүдийн сүнс дуудах шидийг сурахад тохирсон хүмүүс гэж шийдсэн.
Үнэндээ, ердийн долоон шидийн элементүүд сүнслэг энергитэй хамааралтай маш өндөр шаардлага тавьдаг. Гэхдээ эдгээр Зөгнөлийн шид, Амьдралын шид болон үхдлүүдийн сүнс дуудах шидүүд нь сүнсний хувьд машид өндөр шаардлагатай.
Тэр тусмаа тэрхүү гурван шидийн төрөл дундаас, Үхдлүүдийн сүнс дуудах шид нь сүнсний шинжилгээ болон сүнсний цэвэршилтийн тал дээр маш өндөр шаардлагатай. Гэсэн ч, элементийн харилцан хамаарлын тал дээр ийм тийм гэсэн шаардлага байдаггүй.
“Үхдлүүдийн сүнс дуудах суурь зан үйл ээ?”
Ребека Лина хоёрын сэтгэл ихэд хөдөлжээ. Энэ бүх хугацаанд, тэд эцэг эхийнхээ өшөөг авах боломж бий гэж найдаж байсан ч, тэдэнд хүч байгаагүй. Гэхдээ Үхдлүүдийн сүнс дуудах шидийг сурчихвал, тэд хангалттай хүчтэй болно.
Тэр шөнө.
“Хэирү. Ребека Лина хоёрыг хамгаалж байгаарай.” Линлэй ийн зааварлалаа.
Пири шиг жижиг нөхөртэй харьцах бол маш энгийн ажил. Линлэй Засслэр хоёр байхад л хангалттай. Бэбэг бас дурдвал, бүтэлгүйтэх боломж огт байхгүй.
“Болгоожтой байгаарай.” Ребека Лина хоёр ийн хэлнэ.
Засслэр жигтэй гэгч нь инээд алдаад. “Басилд, Майкэканаас гадна, Линлэй бид хоёрын санааг зовоож чадах хүн байхгүй.” гэхэд.
Линлэй, “Явцгаая.” гэв.
Хар хувцас өмссөн өнөөх хоёр хашаанаасаа чимээгүйхэн гарлаа. Түүнчлэн Бэбэ ч гэсэн тэр хоёрыг даган явна.
Харанхуйд Линлэй тэр гурав гудмаар алхална.
“Хуатинг гудам урд байх ёстой.” Линлэйн ой санамж маш сайн. Байршил нь машид түвэгтэй байсан ч, хотоор ганц л удаа алхахдаа Линлэй ерөнхий байршлыг нь цээжилчихсэн. Линлэй тэр тэд жижиг гудмыг өнгөрөөд, Гүн Пиригийн эдлэнгийн хашааны захад ирлээ.
Хуучирсан барилгыг хараад, Засслэр Линлэйтэйгээ харц солилцоно.
“Засслэр, чи баталгаатай болгох.” Линлэй өмнө нь Гүн Пириг харж байгаагүй.
“Санаа бүү зов.” Засслэр уруулаа зуугаад хүйтнээр мишээлээ.
Линлэй Засслэр хоёр урагшлан хашааг давлаа. Тэр хоёрт уг барилгын ерөнхий бүтцийн талаарх ойлголт байсан юм. Ихэвчлэн урд хэсэгтэй гол танхим нь байрлаж, хоёр дахь барилганд нь эзэн нь унтаж амардаг.
Гэхдээ Засслэр хоёр давхар барилгын өмнө зогсоод шидэт тарина амандаа бувтнаж эхэллээ.
Хэсэг хугацааны дараа…
Саарал утаа барилгаруу удаанаар дөхнө. Хэсэг хугацааны дараа, хоёр дахь барилга бүхэлдээ саарал мананд бүрхэгдлээ. Манан үргэлжлэн тархсаар. Ийм зүйл болохыг харсан Линлэй жаахан самуурлаа.
Линлэй саарал мананд бүрхэгдвэл. Тэрээр хэсэгхэн зуур манарах шиг болсон ч, дараа нь эргээд сэргэсэн.
“Юу хийгээд байгаа юм?” Линлэй аяархан асуухад.
“Би энд байгаа сул дорой хүмүүсийг унтуулж байна. 7-р зэрэглэл болон түүнээс дээш зэрэглэлтэй хүн л, тулааны кигээ ашиглаж энэ манантай тэмцэлдэж чадна. Харин Пири бол 8-р зэрэглэлийн дайчин.” Засслэр Пириг хэр хүчирхэг болохыг мэдэж байлаа.
“Хэн бэ?”
Ууртай архираан сонсдвол, нэг хөгшин гурван дунд эргэм насны хүмүүс өрөөнөөс гүйн гарч ирлээ. Удирдагч нь Линлэй тэр хоёрруу хүйтнээр ширтэнэ. Гэхдээ саарал манан болоод гадаа шөнө болчихсон байгаагаас болж, тэд Линлэй Засслэр хоёрын гадаад төрхийг харж чадахгүй байв.
“Гүнтээн.” хашаанаас өшөө гурван хоолой гарахад, хоёр дунд эргэм насны эрчүүд болон нэг залуухан хүү нар гүйн ирж байлаа.
Гүнгийн гэрт долоон мэргэжилтэн байна, тав нь 7-р зэрэглэл, хоёр нь 8-р зэрэглэлийнх.
“Чи хэн бэ?” Гүн Пири зандачлаа.
“Хэхэхэ. Пири. Намайг мартчихаа юу даа?” Засслэр удаанаар урагш алхаад, хоёр хүчирхэг, алтлаг өнгөт зомби нараа дуудлаа.
Манан шингэрвэл, Гүн Пири түүний царайг тод гэгч нь харлаа.
“Чи байна.” Гүн Пиригийн нүд аяганаасаа унах шахлаа. Тэрээр Засслэрийг хэр хүчирхэг болохыг мэднэ. 5-6 9-р зэрэглэлийн мэргэжилтнүүд байсан ч түүнд юу ч хийж чадахгүй.
Зассоыг хараад, Пири Лампсон тэр хэдэд таагүй зүйл болсныг ойлголоо.
“Харин чи чинь?” Гүн Пири Линлэйруу харснаа, гэнэтхэн цочирдлоо.
Линлэйн гаднах төрх нэлээд өмнө нь гадаад нутагт суугаа Гэрэлт сүмийн хянагч бүрт тархсан. Гурван жилийн өмнөхтэй харьцуулбал, Линлэйн үс одоо жаахан урт ургасан байсан ч, царай нь огт өөрчлөгдөөгүй байлаа.
“Чи чинь Линлэй уу?” Пири цочирдлоо.
Линлэй толгой дохин инээмсэглээд. “Гүн Пири, сайн хараатай юм гээч. Засслэр бид хоёр өнөө шөнө тантай хэдэн зүйл ярилцах гэсэн юм. Засслэр, хөдөлцгөөе.” гэхэд.
“Ал.” Засслэр дариу зандарлаа.
Хоёр алтлаг өнгөт зомби гэнэтхэн алтлаг гэрлийн туяа болон хувираад, нөгөө зургааруу нь давшлаа. Гэнэтхэн хашхираан дуулдвал, зомбинууд нүд ирмэхийн зуурт гурвыг нь алчихсан байх бол, нөгөө гурав нь айсандаа дагжин чичирж байлаа.
“Сап.” Залуу хүү илдээ алтлаг өнгөт зомбигийн биерүү савсан ч, нөлөөнд нь хүүгийн гар хугарчээ. Алтлаг өнгөт зомбигийн бахархал бол тэдний хамгаалалтын чадвар.
“Аүүү.” сулхан ульсанаа, алтлаг өнгөт зомби залуу хүүг ганц л нударлаа.
“Банг!
Дунд эргэм насны ойролцоох бул чулууг өшиглан, хадны аварга хэсгийг алтлаг өнгөт зомбируу илгээлээ. Гэхдээ зомби түүнрүү аянгын хурдаар давшлаа. Чулуу зомбин өөдөөс дээд хурдаараа ойртоно. “Банг!” “Банг!” “Банг!” чулуунууд ар араасаа зомбитой мөргөлдбөх бол, зомби огтхон ч хаахгүй байлаа.
Чулуу бүр мянган паундын жинтэй ч, харамсалтай нь, зомбиг яаж ч чадсангүй.
“Сап.”
Хар толбо гялтганавал, дунд эргэм насны эр шалан дээр тэрийн оочлоо.
“Чи хэтэрхий удаан байна, муу усан толгойт.” Бэбэ зомбигийн байгаа зүгт архираснаа, Линлэйн мөрөн дээр үсрэн гарлаа.
Алтлаг өнгөт зомбин хурд энгийн 9-р зэрэглэлийн тулаанчаас илүү. Гэхдээ Бэбэтэй харьцуулахад, маш их ялгаатай. Эцсийн эцэст, Бэбэ Хэирү хоёр 9-р зэрэглэлийн шидэт араатан ч хурд нь онцгой.
Бэбэ болон хоёр алтлаг өнгөт зомби нар нүд ирмэхийн зуурт зургаан хүнийг аллаа. Зомби бол эцсийн эцэст, 9-р зэрэглэлийн үхдэл. Эдгээр хүмүүс тэдний эсрэг боломж байгаагүй.
Пири энэ бүх хугацаанд өөрийгөө чимээгүйхэн тайвшруулж байсан.
Тэр энэ хэсгийн Гэрэлт сүмийн хэргийг хариуцах хянагчаар сонгогдохдоо л оюун санааны бэлтгэлтэй байсан. Гагцхүү, тэр өөрийг нь Обриэн эзэнт гүрний хүмүүс л алах болов уу гэж бодож байсан. Тэр Линлэй Засслэр хоёрт ингээд алуулах юм гэж таамаглаагүй.
“Линлэй, Лампсоныг алж Засслэрийг сулласан хүн чи юу?” Пири ийн асуулаа. Тэрээр үхэхээсээ өмнө, өөрийнхөө сониуч зангаа дарахыг хүсчээ.
“Тийм.” Линлэй товчхон хариуллаа.
Пири толгой дохин инээд алдаад. “Чи бол Луугийн цуст дайчны овгийнх. Гурван жилд, чиний хүч маш ихээр өснө. Гэсэн ч надаас ямар нэгэн зүйл олж мэднэ гэж найдаад хэрэггүй. Би чиний асуултанд хариулахгүй.” Пиригийн царайн дээр ариун гэрэл үзэгдэнэ.
“Түүнийг барь.” Засслэр хүйтнээр тушаахад.
Хоёр алтлаг өнгөт зомби Пирирүү дээд хурдаараа давшаад, хөдлөх ч завдал олгосонгүй.
“Линлэй, түүнийг түр харж туслаач. Би түүнд ‘Сүнс чөлөөлөлт’ хийгээдхэе.” Засслэр Линлэйд ийн зааварлавал.
Линлэй гайхширлаа.
Сүнсний яллалт? Линлэй хэн нэгэнд ‘Сүнс чөлөөлөлт’ ашиглаж байсан талаар сонсож байгаагүй. Гэрэлт сүм хүртэл хүний сүнсийг яллаж, хайх чадвар байхгүй. Гэхдээ хар шидтэн, шидийн хандлагын эмч учир сүнстэй хамгийн их хамааралтай, тиймээс бусад шидтэнүүдийг бодвол сүнсний талаар илүү ихийг мэднэ.
“Сүнс цөлөөлөлт?” Энэ үгийг сонсоод, Пири цочирдолд орлоо. “Боломжгүй.” Тэр ‘Сүнс чөлөөлөлт’ техникийг өмнөн сонсож байгаагүй.
“Хаха. Хэдийгээр чи одоо үхсэн ч, хэтэрхий оройтсон.”
Засслэр Пиригийн өмнөөс алхан ирнэ. Тэрээр үрчийсэн таван хуруугаараа, Пиригийн толгойг тахиан сарвуу шиг болгон барихад, Засслэрийн нүд гэнэтхэн гүн ногоон боллоо.
“Ааа… Аааа…” Пиригийн бие чичирж эхэлбэл, тэр шаналан гасалж эхэллээ.


Өмнөх

Дараах

 

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s