Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 30]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 8 – Арван мянган километрын аялал, Хэсэг 30 – Таван жилийн тохиролцоо
Кэанэ, Чиэр хотын захирагч тэрээр, одоо дөнгөж 14 настай. Хэдийгээр түүний эгч Женне түүнд тусалдагч, Женне өөрөө энэ талаар хэр сайн мэдэх билээ дээ? Тиймээс ихэнхдээ, хөгшин үйлчлэгч, Ламберт түүнд тусалдаг.
Ламбертын хувцас шулуун хэрнээ багахан үрчлээтсэн байв. Самнасан үсээ гялтгануулан цайз дотор удаанаар алхалбал, язгууртан бүсгүй алхлан гарч ирлээ.
“Авхай яагаад үргэлж ноён Лэйн талаар бодоод байгаа юм бол оо?” Ламберт санаа алдлаа. Женне Линлэй дээр зочилж очихыг хүсэж байв ч, Линлэй түүнд бэлтгэлийнх нь дундуур битгий садаа бол гэж хэлсэн болохоор, түүнд цайздаа хүлээхээс өөр сонголт үлдээгүй. Харамсалтай нь, Линлэй цайзад ирснээс хойш нэлээд урт хугацаа өнгөрсөн.
Женнегийн гуниг удаанаар нэмэгдэхийг хараад, Ламбертэд нэг л зовиуртай санагдана.
“Ламберт.”
Нэр нь дуудагдахыг сонсоод, Ламберт эргэн харвал Линлэй цайвар цэнхэр дайчны хувцас өмсчихсөн алхан ирж байлаа. Женне Кэанэ хоёр хэрэв цайзын харуулууд Линлэйг харвал, ямар ч мэдэгдэл ирүүлэлгүйгээр шууд оруул хэмээн үүрэг буулгасан.
“Ноён Лэй!” Ламберт баярлан хөөрлөө.
“Ноён Лэй, гол танхимд түрхэн зуур хүлээж байгаарай. Би залуу эзэн болон авхай хоёрт даруй мэдэгдээдхье.” гэлээ.
Гол танхимд.
Линлэй сандал дээр чимээгүйхэн сууна. Басилын нийслэлрүү хийх энэ аялалдаа тэрээр Засслэр болон эгч дүү хоёрыг дагуулан явах ба, тэднийг Басилын ойр хавьд үлдээх юм.
Эцсийн эцэст, Линлэй Гэрэлт сүмийг нууцаар Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтэн илгээсэн гэж таамаглаж буй. Харин Басил хотод Майкэкан бий, тийм байхад Гэрэлт сүмийнхэн дураараа дургиж чадахгүй.
“Лэй ахаа.”
Хаалганаас гайхаж мөн баярласан хоолой гарна. Линлэй эргэн харвал, улаан даашинз өмсөж, царайн гялтганасан Женне ирж явлаа. Түүний цээж дээшээ доошоо болохын хажуугаар амьсгаадаж байлаа. Тэр Линлэйг эргэж ирсэн гэдгийг дуулангуутаа, Женне хамаг хурдаараа гүйн ирсэн.
“Юунд ингэтлээ яараа вэ? Байдгаараа амьсгаадчихсан байж байгаагаа хараач. Алив суу.” гээд Линлэй хөхрөн инээхэд.
“За.” гэд Женне суулаа.
Тэгээд, удаагүй байхад, Кэанэ Ламберт хоёр ч орж ирлээ. Кэанэ инээд алдан, “Эгчээ, та ч хурдан ирж шүү. Намайг хаяад.” гэхэд.
Женне ичингүйрэн Кэанэруу цэвүүн харц шидлээ.
“Лэй ахаа, сүүлд ирснээс чинь хойш урт хугацаа өнгөрч. Энэ удаа энд хэр удах гэж байна даа?” гэхэд.
Линлэй толгой сэгсрээд. “Энэ удаа би салах ёс хийх гэж ирсэн юм. Би Чиэр хотоос явах гэж байгаа.” гэхэд.
“Юу?”
Кэанэ Ламберт хоёр гайхширлаа. Үүний зэрэгцээ, тэд Женнерүү толгойгоо эргүүлцгээлээ. Өмнө нь, түүний царай ичингүйрлээр дүүрэн байсан бол, одоо цочирдсон царай гаргаж байлаа.
“Лэй ахаа, та хаашаа явах гэж байгаа юм бэ?” Женне түрүүлж асуухад.
“Одоо бол, Басилын нийслэлрүү явах төлөвлөгөөтэй байна.” гэлээ.
Басилын нийслэл болон Чиэр хот хоёр хоорондоо хол нэлээд хол зайтай. Энгийн хүн бол сүйх тэргээр 2-3 өдөр явж хүрэх газар.
“Лэй ахаа, би хамт явъя.” Женне зоригтойгоор хэллээ.
Линлэй дотроо санаа алдана. Яаж тэр Женнегийн бодлыг мэдэхгүй байх билээ дээ? Гэхдээ Линлэй, Женнег дүүгээ гэж бодон хайрладгаас өөр зүйлгүй. Энэ бол гэр бүлийн хайр.
“Болохгүй ээ, Женне. Би ажлаар явж байгаа. Би аюултай тулгарна. Чи намайг дагаж болохгүй.” Линлэй эсэргүүцлээ.
Женне толгойгоо сэгсрээд. “Би айхгүй байна.” гэв.
Женнег хараад, Линлэй түүнд шуудхан хатуугара татгалзахгүй л бол түүнийг бууж өгөхгүй гэдгийг мэдэж байлаа. Линлэй уртаар санаа алдаад. “Женне, би бэлтгэлдээ л анхаардаг. Өөр юунд ч анхаарал хандуулдаггүй. Би чамайг анхаарч чадахгүй.” гэчихэв.
Линлэй эвтэйхнээр ярина, Женне яахан үүний утгыг ойлгохгүй байж чадах билээ дээ?
Женнегийн царай цонхийлоо. Тэр 8 настайгаасаа хойш, хотын гадна талын тосгонд амьдарсан. Түүний амьдрал тайван бөгөөд хатуу ширүүн байсан. Чиэр хот хүртэлх аялалд нь, Линлэй тэднийг хамгаалсан, тийм л учраас эгч дүү хоёр аялалаасаа амьд ирж хотын захирагч болцгоосон.
“Лэй ахаа, би үргэлжлүүлэн мэдрэмжээ дармааргүй байна. Лэй ахаа, би таныг надад дургүй гэдгийг мэднэ ээ. Би танаас их зүйл асуухгүй. Би зүгээр л тантай хамт явмаар байна. Лэй ахаа, би таны шивэгчин болъё. Та намайг дэргэдээ байлгахад л, би жаргалтай байх болно.” Женне итгэл тээн хэллээ.
Кэанэ Ламберт хоёр чимээгээ аядацгаалаа.
Линлэйн сэтгэл ихэд зовиноно. Женне бол сайн охин, гэхдээ…
“Женне, чи намайг дагаж өөрийгөө аюулд оруулах шаардлагагүй. Одоо бол, чи язгууртан авхай. Чиэр хотод, чамайг хүсэж мөрөөдөж байгаа олон сайхан залуус бий.” Линлэй ийн хэлбэл.
Женне уруулаа зуугаад, толгойгоо сэгсэрвэл, нүд нь чийгтжээ.
“Лэй ахаа. Эгчийн минь хүсэлтийг зөвшөөрчих л дөө. Таныг байхгүй байх хугацаанд, түүний хоолны дур нь хүртэл буурсан. Бүүр нүднээс гарчихсан байгаа биз дээ.” Кэанэ ийн хэллээ.
Женне чийгтсэн нүдээр Линлэйруу ширтэнэ.
“Женне…”
Эцэст, Линлэйн сэтгэл зөөлөрлөө. “Таван жил. Би чамд таван жил өгье, чи ч гэсэн надад таван жилийн хугацаа өг. Одоогоос таван жилийн дараа би чамтай уулзая. Хэрэв тэр цагт, чи шийдвэртээ бат итгэлтэй байвал, би чамайг надтай хамт байхыг нь зөвшөөрье.”
Цаг хугацаа бол хамгийн сайн эм.
Одоогоос таван жилийн дараа, Женне нас ахиж итгэл үнэмшил нь ч өөрчлөгдөнө. Линлэй түүнийг багадаа эцэг эхийн хайрыг мэдрээгүй болохоор, хайр хүсэмжилж буй хэмээн итгэлээ. Хэдэн жилийн дараа, Женнегийн нас явж, түүний бодол санаа өөрчлөгдөнө. Тэр үед, тэр Линлэйг гэх дарамт доор байхаа болино.
“Таван жил. Болж байна.” Женнегийн нүдэнд итгэл найдвар үзэгдэнэ.
“Женне.”
Линлэй Женнерүү хараад. “Явахаасаа өмнө, та нарт хэлэх зүйл байна. Миний жинхэнэ нэр Лэй биш. Намайг Линлэй Баруч гэдэг.” гэв.
“Линлэй Баруч?” Женне бувтаналаа.
“Линлэй? Ноён Лэй, та гоц ухаант мастер сийлбэрч хэрэг үү?” Ламберт цочирдлоо. Ламберт өмнө нь Ариун нэгдэлд байсан. Ариун нэгдэлд, Линлэй ихэд алдартай.
“Миний байршил болон гадаад байдлыг илчлэхгүй гэж найдъя. Салах ёс хийе дээ.”
Линлэй багахан инээмсэглэснээ, эргэж хараад танхимаас гарлаа.
Линлэйн нурууг хараад, Женне нулимс бөмбөрүүлнэ. Тэр гараа чанга атгавал, хумс нь алганд нь шигдэнэ.
Чиэр хотын гудам.
Хар үүл ирвэс Хэирү дээр эгч дүү хоёр суусан байх ба Бэбэ Линагийн гарт тухтай гэгч нь амарна. Харин Засслэр дайчны хувцас өмссөн Линлэйн хажууд урт шидтэний дээл өмсчихсөн явж байлаа.
Тэд Басилын нийслэлрүү хурдтайгаар урагшилна.
Басилын нийслэл бол алсаас ч харагдах асар том хот.
Линлэй тэр хэд Басилын нийслэлд ойртон ойртсоор хүрч очицгоолоо.
“Пириг олох гэж яараад хэрэггүй. Эхлээд буудаллах газраа олъё.” Линлэй ийн хэлбэл.
Засслэр толгой дохилоо.
Нийслэлд Пири гэдэг нэртэй хэд хэдэн хүн бий. Зөв нэгнээ олохын тулд хугацаа зарцуулагдана. Тиймээс, Линлэй дангаараа байх эдлэнд буудаллаа.
Линлэй тэр хэдийг нийслэлд ирснээс хойш хоёр өдрийн дараа, Гүн Пиригийн цэнхэр далавчит харцага Гэрэлт сүмийн Ариун арал дээр ирсэн.
Ариун арал нь Юлан тивийн гадна байрлах ба, ганцаардмал газар юм.
Ариун арал бүхэлдээ хэдхэн км-ын урттай. Үнэндээ, өмнө нь, эндэх Гэрэлт сүмийн нууц бааз байсан. Харин одоо бол, шууд үндсэн төвөө болгосон.
Гэрэлт дуганы 9-р давхар.
Энэ Гэрэлт дуган Фэнлай хотод байсан шигээ том биш ч, Гэрэлт сүмээс маш их хүчин чармайлт гарган, нарийн баригдсан.
Гэрэлт дуганы 9-р давхарт.
Хэидэнс цонхны өмнө зогсоно. Тэрээр цонхоор, Арлын цаадах хязгааргүй цэнхэр далайг ажина.
Одоогоор, Хэидэнс ихэд сайхан ааштай байлаа. 9-р зэрэглэлийн мэргэжилтнүүдийн салаа нь хар шидийн Амин шидтэн Засслэрийг барьсан гэсэн мэдээ ирүүлсэн. Харин тэрнээс хоёр хоногийн дараа, тэр өөр нэг мэдээ хүлээж авсан. Хойд зүгийн арван найман вант улс, түүний хүчин асар том олз олсон – 8-р зэрэглэлийн таван сав.
Товчхондоо, энгийн хүн биеийн бэлтгэл хийгээд 6-р зэрэглэл л болдог. Тэр нь хязгаар нь байсан юм.
Харин зарим гоц ухаантнууд нь биеийнхээ бэлтгэлд анхаарвал 7-р зэрэглэлд хүрдэг.
Гэхдээ… Хойд зүгийн арван найман вант улсад, Гэрэлт сүм таван ах дүүсийг олжээ. Тэдэнд ямар тулааны ки байгаагүй. Гэсэн ч тэд дан ганц биеийн хүчээрээ л 8-р зэрэглэлд хүрсэн байсан.
“8-р зэрэглэлийн бие. Энэ нь Зургаан жигүүрт сахиусан тэнгэр, Серафимд хүчээ ил болгоход хангалттай.” Хэидэнс өөрийн эрхгүй баярлан хөөрнө. “8-р зэрэглэлийн таван бие. Тэдэнд Сахиусан тэнгэрүүд орвол, тэд эргэлзээгүй Гэгээнтэн зэрэглэлийн оргилд хүрсэн таван тулаанч болох болно.”
Гэгээнтэн зэрэглэлийн гурван түвшин хоорондоо машид ялгаатай.
Одоогоор, Гэрэлт сүмд таван Гэгээнтэн зэрэглэлийн оргилд хүрсэн тулаанчидтай. Гэхдээ тэрхүү 8-р зэрэглэлийн таван сорьцыг авч ирэхэд, Гэрэлт сүмийн Гэгээнтэн зэрэглэлийн оргилд хүрсэн мэргэжилтнүүд хоёр дахин нэмэгдэнэ!”
“Тэр үед, Сүүдрийн сүм бидний эсрэг зогссоор байж чадна гэж үү?” Хэидэнсийн царайнд инээмсэглэл тодроно.
“Гэгээнтээн.”
“Ор.” Хэирэнс ердийн адил тайван царай гаргалаа.
Төлөөлөгч орж ирээд, Ариун эзэн хаанд хүндэтгэлтэйгээр захиаг өглөө. “Гэгээнтээн, энэ Обриэн эзэнт гүрний Баруун хойд зүгийн мужаас ирсэн нууц захиа.” гэвэл.
“Өө?” гэхэд Хэидэнсийн хөмсөг өргөгдлөө.
Гадна байгаа зааварлагчид л мэдэгдэл явуулна гэхээс, өөр хүн нууц зурвас явуулна гэж байхгүй. Хэрэв нууц зурвас ирсэн бол тэр нь ямар нэг чухал зүйл л байж таарна.
“Боломжтой гэж үү…?” Хэидэнс гэнэтхэн саяхан, Лампсон тэр хэд Баруун хойд зүгийн мужид хар шидийн Амин шидтэнг авчирсан талаар мэдээллээж байсныг саналаа.
Хэидэнс яаравчлан захиаг нээн үзлээ.
Захиад хараад, Хэидэнсийн царай барайлаа. “Ноён Шитэлэйг над дээр авч ир.” гэвэл.
“Ноён Шитэлэй?” гээд төлөөлөгч ихэд цочирдлоо.
Гэрэлт сүмд, Даяанчдыг Фаллэн Леаф удирддаг. Харин Сүмийн шашны шүүхийн Онцгой тогтоол гүйцэтгэгч нарыг Шитэлэй удирддаг.
Ноён Шитэлэй бол ердөө л Онцгой тогтоол гүйцэтгэгч.
Гэхдээ түүний хүч, Сүмийн шашны шүүхийн удирдагч Дээд зааварлагч Оссэннотой тэнцэхүйц. Тэдний аль аль нь Гэгээнтэн зэрэглэлийн оргилд хүрсэн. Тайван цагт, Гэрэлт сүм Гэгээнтэн зэрэглэлийн оргилд гарсан тулаанчдаа ховорхон даалгаварт явуулдаг.
“Түргэл.” Хэидэнс зандачлаа.
Төлөөлөгч даруйхан, “Мэдлээ, Гэгээнтэн минь.” гэлээ.
Төлөөлөгчийг явбал, Хэидэнсийн хөмсөг атиралдана. “Лампсоны салаа Баруун хойд мужид хагас сарын өмнө очсон. Гэхдээ тэднийг эргэж ирж байгаа талаар хичээл мэдээ ирээгүй. Харах нь ээ… Тэд алуулсан бололтой.”
Лампсон болон бусад бүх 9-р зэрэглэлийн мэргэжилтнүүд үхсэн бололтой.
Энэ жижиг зүйл биш ч, Хэидэнс тайван байдлаа хадгална.
Эцсийн эцэст, Гэрэлт сүмийн Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчид үнэхээр найдвартай хүмүүс. Гэгээнтэн зэрэглэлийн тэд байхад, Гэрэлт сүмийн цөм устана гэж айх шаардлага үгүй.
“Лампсон болон болон бусад тав нь Засслэрийг дагуулж яваа. Тэдний чадвараар бол, ганц хоёр тулаанчид тэднийг аргалж дөнгөхгүй.” Хэидэнсийн хөмсөг атиралдан. “Гэгээнтэн зэрэглэлийн тулаанч байв уу? Баруун хойд мужийн Майкэкан юм болов уу?”
Хэидэнс Майкэканаас өөр боломжит хувилбар олохгүй байв.
“Майкэкан!” Хэидэнс алах хүслээр дүүрлээ.
Хэидэнсийн хувьд, арван нэгэн 9-р зэрэглэлийн тулаанчид ганц Засслэрийн үнэд хүрэхгүй. Засслэрийн жинхэнэ үнэ цэнэ хувь хүн гэдэгт нь бус, түүний Үхдлүүдийн сүнс дуудах шидийн аргын бэлтгэлд буй. Зөгнөлийн шид шиг, тэр бол машид хүчирхэг шид.
Хараал, хорт гааз, тахал, үхдэл зарц болон Үхдэл дуудах чадвар. Эдгээр нь машид хүчирхэг.
Гэрэлт сүм хар шидтэнгээс татгалзаж үл чадна.
Тэр хар шидтэн тэдэнд үйлчлэхийг хүссэн бол, тэд түүнд Онцгой тогтоол гүйцэтгэгчийн нэрийг өгөх хүсэлтэй байсан. Гэрэлт сүмийн харанхуй болох Сүмийн шашны шүүхэд хаа сайгүй төрөл бүрийн мэргэжилтнүүд байдаг.
Хэидэнс Линлэйг Лампсон тэр хэдийг алсан гэдгийг мэдэхгүй. Хэрэв мэдвэл, ууралсандаа үсэрц цовхочих биз.
“Гэгээнтээн.” мөс мэт хүйтэн дуу гарвал.
“Шитэлэй. Хүрээд ир.” хэмээн Хэидэнс дулаахнаар хэллээ.
Шитэлэй бол ердөө л 1.7 метрын өндөртэй. Юлан тивд, тэрээр жижигхэн туранхай хүн гэж тооцогддог. Тэр богинохон цагаан үстэй байх ба, нүд нь хурц хутга шиг. Гадна байдлаасаа бол, тэрээр дунд эргэм насных гэмээр харагдана.
“Гэгээнтэн минь, танд ямар хэрэг гараав?” Шитэлэй шууд асуухад.
Хэидэнс ч шууд яриандаа орлоо. “Бид, Лампсон тэр хэдийг үхсэн гэх мэдээ авлаа. Тэднийг Обриэн эзэнт гүрний Гэгээнтэн зэрэглэлийн хүн алсан байх өндөр боломжтой.”
Шитэлэй чимээгээ аядлаа.
“Би чамайг Обриэн эзэнт гүрний баруун хойд зүгийн мужруу явуулж байна. Тэнд очмогцоо, хэдэн хоригдол авч явж байгаа өөр өөр салаадуудыг олж уулз. Юу ч болсон, чи таван ах дүүсийг Ариун арал дээр авч ирэх ёстой шүү.” гэхэд.
“Хэрэв би Обриэн эзэнт гүрний Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчтай таарвал яах вэ?” Шитэлэй асуухад.
“Тэднийг ал, тэгээд хамаг хурдаараа эргэж ир.” Хэидэнс ямар ч сэтгэл хөдөл үзүүлэлгүй хэллээ.
Тэдгээр таван биед Сахиусан тэнгэрүүдийг оруулчихвал, Гэрэлт сүм дахиад таван Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчидтай болно. Тэрний төлөө, тэд Обриэн эзэнт гүрнийг гомдоохоос ч буцахгүй. Эцсийн эцэст, тэд Обриэн эзэнт гүрнийг гомдоосон ч, Ариун нэгдэл Обриэн эзэнт гүрэнд нөхөн олговор олгочиход л болчих зүйл.
“За. Би шөнө болмогц замдаа гаръя.” Шитэлэй ийн хариуллаа.


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.