Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 29]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 8 – Арван мянган километрын аялал, Хэсэг 29 – Мөрдлөгө
Баруун хойд муж бол, Обриэн эзэнт гүрний долоон том мужийн нэг бөгөөд, өргөн уудам газрыг хамардаг ба 10 сая хүн амтай. Харин Баруун хойд мужийн нийслэл Басил бол хамгийн хөгжингүй хот. Басил хотын хэрэм дотор гэхэд л сая хүн аж төрдөг.
Басилд, олон эртний овгууд байдаг.
Гүн Пири бол Басил хот дахь харьцангуй даруухан язгууртан. Гэхдээ эртний овгууд дундаасаа, тэднийх нэлээд нэр нөлөөтэй. Түүчнлэн, тэрээр бусадтай тэмцэлддэггүй, бусдын нөлөөнд автаагүй найрсаг хүн. Хотод байдаг ихэнх язгууртнууд түүнтэй сайн харилцаатай.
“Гүнтэн эргээд ирэв үү.” Гадаах хаалганы хамгаалагч инээмсэглэн бөхийлөө.
Гүн Пири 200 настай бөгөөд, толгой нь мөнгөлөг цагаан өнгөтэй ажээ. Гэхдээ түүний урт салах нь яг л залуу хүнийх шиг гялтганана. Гүн Пири харуулруу харан багахан толгой дохиод, дулаахнаар инээмсэглэн, “Чи чинь үсээ тайруулчихаа юу даа. Чамд зохиж байна. Хөгшин Локэгийнд засуулсан уу?” гэв.
Эдгээр магтаалын үгсийг сонссон харуул даруй инээмсэглээд. “Тийм ээ. Ноён Локэ ч үнэхээр чадварлаг шүү.” гэлээ.
Сахлаа илбэсээр, Гүн Пири харшдаа орж ирлээ.
“Гүн Пири ч үнэхээр янзтай эр шүү.” Харуул битүүхэн санаа алдлаа.
Гүн Пири бол үнэхээр сайн хүн. Энэ бол Басил хот дахь бараг хүн бүрийн бодол. Гүн Пири хүн алах дургүйгээс гадна заваан хэлэнд дургүй. Түүний үйлдэл бүх ёс суртахуунтай бөгөөд язгууртан боловсон эрийн язгууртны шинж нь илэрдэг.
Тэрээр дотор хашаанд орж ирлээ.
Гүн Пиригийн царай гэнэтхэн барай лаа.
“Юу болоод байна? Ийм зүйл яаж ийм олон болдог байна аа?” Гүн Пили ихэд сандарчээ. Манайх хэд хоногийн өмнө, тэр Их лам Лампсон, Даяанчид болон Онцгой тогтоол гүйцэтгэгч нар алга болсон гэх мэдээ хүлээж авсан. Тэгтэл одоо, хоёр охиныг дагалдаж байсан хүмүүс алуулж охид хулгайлагдсан гэх мэдээг хүлээж авлаа.
Гүн Пири, Обриэн эзэнт гүрний баруун хойд хэсгийн муж дахь Гэрэлт сүмийг хариуцаж ажилладаг. Түүнд ийм хүнд нөхцөл байдал удаан хугацаанд чи орооцолдоогүй.
“Лампсон ноёнд ямар нэг асуудал гараагүй гэж найдъя.”
Пири чимээгүйхэн залбирна.
Хэрэв хоёр охин аврагдсан бол, тэд ч аврагдсан байх учиртай. Гол асуудалд үүнд байгаагүй. Гэхдээ Лампсон болон бусад нь 9-р зэрэглэлийн тулаачид, бас хар шидийн Амин шидтэн.
“Ноён Гүн.” Тайрмал үстэй туранхай өндөр эр алхална. Тэрээр хүндэтгэлтэйгээр бөхийгөөд, “Бид хэдийнээ алга болсон ноёдын талаар судалгаа хийгээд дуусчихлаа.” гэвэл.
Пири түүнрүү даруй хараад. “Түргэн ярь.” гэлээ.
“Биднийг дагагчдын мэдүүлгүүдээс үндэслэвэл, ноёд өөр хотуудад хараахан гарч ирээгүй байгаа юм байна. Түүнчлэн, Чиэр хот дахь бүр дагагчдынхаа сүлжээг идэвхжүүлсэн ч, тэднийг хотоос гарч байхыг нь харсан хүн алга.” хэмээн монхор хамартай эр хүндэтгэлтэйгээр хариуллаа.
Пири гайхширч орхилоо.
“Юу?” Пири дотроо, жинхнээсээ дагжин чичирж эхэллээ. “Лампсон болон бусад ноёд энэ бүх хугацаанд Чиэр хотод байж байсан байна гэдэг боломжгүй зүйл. Түүнчлэн хэрэв тэнд Чиэр хотод байлаа гэхэд, тэдний ул мөр үлдсэн л байх ёстой. Тэд дайралтанд өртсөн байх. Тэгээд л тэд шөнийн цагаар Чиэр хотын хэрмийг даван гарцгаасан байх.” гэснээ.
“Хэрэв тэглээ гэж бодоход, Лампсон ноён өөр хотод гарч ирэх л ёстой доо.” гэв.
Пири үнэндээ санаа зовинож эхэллээ.
Түүний муу совин татна.
“Ноён Лампсон хүчирхэг нэгний дайралтанд өртөөд үхсэн байвал яах вэ?” Пири итгэж чадахгүй байлаа. Эцсийн эцэст, Лампсон тэр хэд бол машид хүчирхэг хүмүүс. Тэр зургааг алахын тулд олон тооны 9-р зэрэглэлийн олон мэргэжилтэн эсвэл нэг Гэгээнтэн зэрэглэлийн тулаанч байх учиртай.
Пири гэнэтхэн монхор хамартай эррүү хараад. Хүйтэн хоолойгоор, “Хамаг хурдаараа явж хөгшин Пориг ол. Түүнд миний сургасан гурван Цэнхэр далавчит харцагыг авчраарай гэж хэлээрэй.” гэхэд.
“Мэдлээ, гүнтээн.” гэхдээ монхор хамартай эр нөхцөл байдлыг машид сайн ойлгожээ.
Пири яаравчлан Лампсоны салааны хэргийн талаар гурван захианд бичлээ. Тэрээр хуулбар бүрээ өөр өөр Цэнхэр далавчит харцагад өгөөд ‘Ариун арал’-д хүргэхээр хаяглалаа.
Ариун нийслэл, Фэнлай хот сүйрсэнээс хойш, Гэрэлт сүм Юлан тивээс холгүйхэн нэг арал дээр шинэ төвөө босгосон. Тэд энэ газраа ‘Ариун арал’ гэж нэрийдсэн.
….
Чиэр хотын гаднах хөндийд.
Одоо бол, энд дөрвөн модон өрөө байлаа. Бэбэ Линлэй хоёр нэгэнд нь, Засслэр нөгөө нэгд нь, харин гурав дахад нь эгч дүү хоёр, харин сүүлчийнхэд нь Хэирү байлаа.
Үүр цайлаа. Хөндийд анир чимээгүй амар амгалан байв.
Үзэсгэлэнтэй эгч дүүс, хувцсаа угаангаа инээлдэг ярилцана. Эдгээр хувцас бол, Линлэй Засслэр хоёрынх. Хөндийд, тэд хоол хийж угаалга хийдэг.
“Эгчээ. Засслэр өвөөг өдөржин өрөөндөө бэлтгэл хийгээд ядардаг гэж бодож байна уу?” ийн Ребека Линагаас асуулаа.
Засслэрийн модон өрөө бүхэлдээ хар, үхлийн аурагаар бүрхэгджээ. Тэрхүү шигүү, хар, үхлийн аура эгч дүү хоёрыг айлгана.
Лина хөмсгөө атиралдуулан хамраа үрээд, санаа алдан. “Магадгүй хүчирхэг мэргэжилтнүүд тиймэрхүү хэцүү бэлтгэл хийдэг байх. Гэсэн ч, Линлэй ахын бэлтгэлийг харах илүү таатай байдаг.” Ийн хэлээд, зайдуухан байх хөх цөөрмийг харвал, Ребека ч тийш харав.
Цөөрмийн голд, Линлэй усан дээр зогсох ч, живэхгүй байв.
“Тап. Тап.”
Линлэйг хөл доорх ус эргэн тойрон дахь уснаас хэдхэн см-ээр доош болсон байлаа. Учир нь, Линлэй хөлнөөсөө тулааны кигээ суллахад, цөөрмийн төвд бяцхан долгион үүснэ.
Линлэй адамантин хүнд илдээ баруун гартаа барьжээ. Хааяа илдээ савчиж, үе үе чичинэ. Хөдөлгөөн бүр нь ойролцоох агаарыг нь чичирхийлүүллээ. Агаар яг л шавраар хийгдсэн мэт, адамантин хүнд илдээ савчих үед, орон зай цуурах шиг л болж байлаа.
“‘Дэлхийн гүн дэх үнэн’ техникийг заримдаа ашиглаад, заримдаа ашиглахгүй байгаа нь энэ.”
Линлэйн дух атиралдана.
Лампсоныг алах үед, хэдийгээр Линлэй түүнийг илдээрээ цавчсан ч, Лампсон биеийнхээ гадна багахан ч гэмтэл аваагүй. Харин дотоод эрхтэнгүүд нь цөм задарсан.
Линлэйн харснаар, адамантин хүнд илдийг ашиглах гуравдугаар түвшин нь ‘тулгах’ түвшин. Харин дөрөв дэх түвшин нь ‘Дэлхийн гүн дэх үнэн’ юм байна.
Энэ хүнд зэвсгийг ашигласнаар, Линлэй дэлхийн хуулийн ногдолтыг ойлгосон. Энэ төрлийн дайралт, нүд ирмэхийн зуурт, дайралтын хүчээ өрсөлдөгчийнхөө бие дотор оруулан чичиргээн болгон хувиргадаг юм байна.
Энэ төрлийн чичиргээний дайралт, бүрэн эзэмшсэн үед, өрсөлдөгчийнх нь хамгаалалт нөлөөхөө болино.
Эцсийн эцэст, тэнгэр газар бий болсон цагаасаа хойш дэлхийн чичиргээнт лугшилт байсаар ирсэн. Тэрхүү нууц машид гүн гүнзгий ойлголт байсан юм.
Энэхүү ‘Газрын гүн дэх үнэн’-ын зарчмуудын хувьд:
Нэг дайралтын хүчийг чичиргээний төрлийн дэлхийн өөрийнх нь чичиргээнт лугшилт болгон хувиргадаг. Тэрхүү чичиргээн өрсөлдөгчийнх нь биед орох үед, өрсөлдөгчийнх нь дотор цуурайтна. Тэрхүү цуурай нь машид хүчтэй, эцсийн эцэст, тэр чинь Линлэйн дайралтын хүчнээс бүтсэн шүү дээ.
Биеийн дотоод эрхтнүүд гадна тал шиг тийм бат бөх хамгаалалттай байдаггүй.
Энэ төрлийн цуурай өрсөлдөгчийнх нь дотоод эрхтэнг амархан гэгч нь устгана.
“Гэсэн хэдий ч, дайралтын хүчийг цуурайн чичиргээн болгоно гэдэг хэцүү.” Линлэй тулааны ки болон биеийн хүчээ ашиглан дайрдаг дайралтаас өөр, ‘цуурайн давалгаа’ төрлийн дайраллт болохыг ойлгосон.
Линлэй одоо бол Газрын хуулийн ойлголтын хагасыг нь л ойлгосон болохоор ‘цуурайн давалгаа’ төрлийн энгийн дайралтыг л хувиргах чадвартай болсон.
Линлэйн бодолд, ‘цуурайн давалгаа’ илүү олон бий болбол, илүү их хүч хувиргах боломжтой болно.
“Заримдаа, би нүд ирмэхийн зуурт, арван чичиргээн үүсгэдэг ч, заримдаа, би нэгийг ч үүсгэж чаддаггүй.” Линлэйн толгой өвдөнө.
Линлэй ‘Газрын хуулиуд’-ыг ашиглахуйн ертөнцөд хэдийн орсон, Линлэй өөрийнх нь чадвал хүнд илд ашиглах энэ төрлийн түвшинд хүрсэн гэдгийг ойлгож байлаа.
Гэхдээ Линлэй тэрхүү түвшинг бүрэн ойлгож чадахгүй л байв.
“Би хэт шунахайрч болохгүй. Одоо бол, аль болох олон чичиргээн үүсгэхдээ л анхаарах шаардлага байхгүй. Би нэг цуурайт давалгаа үүсгэхдээ л төвлөрөх хэрэгтэй.” Адамантин хүнд илд барьсан Линлэй царайн бараажээ.
Гэнэтхэн….
Адамантин хүнд илдээрээ нуурын эсрэг талаас агаар цавчлаа.
Хачирхалтай зүйл нь, нууран дээр ганц толгион үүссэнгүй. Гэхдээ гэнэтхэн, нуур бүхэлдээ, хачирхалтайгаар хоржигнон дуугарч байснаа… нуур бүхэлдээ дээш өргөгдөн, метр хэртэй өндөр усан хана бослоо.
“Энэ удаа дахиад амжилттай гүйцэтгэлээ.
Линлэйн сэтгэл үнэнийг хэлэхэд догдолсонгүй. Тэр ‘Газрын гүн дэх үнэн’ техникээ бэлтгэх үедээ заримдаа амжилттай болгож, заримдаа алддаг. Түүний ор дүн нь тогтмол болоогүй.
“Линлэй ах, хоолоо идэх цаг боллоо.” Лина эргээс холгүйхэн зогсон, түүнийг дуудсанаа инээд алдлаа.
“Засслэр өвөө, хоолоо идэх цаг болллоо!” Ребека ч гэсэн модон өрөөнийх нь гаднааср Засслийг дуудна.
Линлэй гараа суллан, адамантин хүнд илдээ чулуудчихав. Илд нь газарт буувал, эргэн тойрныхоо газрыг чичирхийлүүллээ. Линлэй ‘тулгах’ түвшинг хэдийнээ бүрэн эзэмшчихсэн, мөн адамантин илд нь түүнд огтхон ч саад болохоо больсон.
Өвсөн дээр, тэгш өнцөгт ширээ тавигджээ.
Линлэй тэр хэд ширээг тойрон сууна.
“Линлэй, бэлтгэл чинь яаж байна? Би чиний этгээд бэлтгэлийн аргыг чинь харсан. Би чам шиг бэлтгэл хийдэг дайчин урьд өмнө нь харж байсангүй.” Засслэр сониучирхан ийн хэллээ.
Засслэр маш их мэдлэгтэй ч, түүний ярьж байгаа зүйлээс үзвэл, тэр дайчдын тулааны аргын талаар их зүйл мэдэхгүй бололтой.
Үнэндээ, илүү өндөр зэрэглэлийн ойлгох эхний алхам бол, жишээ нь Гэгээнтэн зэрэглэлд орохын тулд 9-р зэрэглэлийн оргилд гарах шаардлагатай. Мөн Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийн анхан шатны зүйл бол Гэгээнтэн зэрэглэлд орсон байх ба, тэнгэрлэг гялбаанд хүрэхээсээ өмнө, тэнгэр газрын хуулийг нарийн нягт ойлгосон байх ёстой.
“Би ойлголтоо тэлэхийн тулд бэлтгэл хийдэг. Ингэж элементийн мөн чанарын талаар ойлголт авах нь шидтэнийхтэй төстэй.” Линлэй ийн хэллээ.
Засслэр даруй ойлголоо.
9-р зэрэглэлийн хар шидийн Амин шидтэн, Засслэр Үхлийн хуулийн бэрх болон хуурмаг ойлголтыг ойлгохыг оролдож, үхэгсэдийн ертөнцийн үхлийн хэмжээлшгүй аурагаар тэрээр өөрийгөө хучдаг.
“Засслэр, бид Лампсон болон тэрний хүмүүсийг алсан. Чи Гэрэлт сүмийг уураа барина гэж бодож байна уу?” Линлэй тэр хэргийн тухайд санаа нь зовиноно.
Засслэр итгэлтэй гэгч нь хөхрөн инээгээд. “Санаа бүү зов. Обриэн эзэнт гүрэн Гэрэлт сүмээс маш хол байдаг. Нисдэг шидэт араатнаар мэдээ хүргүүллээ гэхэд, дор хаяж л 10 өдрөөс хагас сарын хугацаа хэрэгтэй. Бас тэд нар мэргэжилтэн илгээлээ ч, нэлээд хугацаа шаардагдана.” гэхэд.
“Гэхдээ хэрэв Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтэн энд нисээд хүрээд ирвэл, тэд маш хурдан энд хүрээд ирнэ шүү дээ.” Линлэй зовинон хэллээ.
Гэрэлт сүмийн олон мэргэжилтнүүдийг алсны дараа, Гэрэлт сүм Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтэн явуулах боломжтой.
“Хаха, санаа бүү зов. Тэд Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтэн явуулж чадахгүй. Бодоод үзвэл. Яагаад тэд намайг бариулахаар Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтэн явуулалгүй оронд нь 9-р зэрэглэлийн мэргэжилтнүүд явуулсан юм бол?” Засслэр чангаар инээлээ.
Линлэй энэ талаар сонирхож байлаа.
Хэрэв Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтэн Засслэрийн араас ирсэн бол, түүнийг хялбархан гэгч нь бариад авчих байсан.
“Линлэй, чи ойлгож байгаа байх, Обриэн эзэнт гүрэн Дайны бурхны хяналт доор байдаг. Олон жилийн өмнөөс, Дайны бурхан Обриэн эзэнт гүрний хилээр өөр улсуудын Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтэнг давуулахыг зөвшөөрөхгүй гэдгээ тунхагласан. Хэрэв тэд сайн санаалж ирвэл зүгээр ч, хэрэв хүчирхийлэл үйлдэж байгаад баригдвал, үр дагавар нь маш хүнд байх болно.”
Засслэр ийн хэлээд хүйтнээр инээснээ. “Хэдийгээр Гэрэлт сүм арав дахин зоригтой байсан ч, тэд Дайны бурхны тунхагыг зөрчиж зүрхлэхгүй.”
Дайны бурхны нэр төрд харшилж болохгүй.
“Заавал тэгэх албагүй ээ.”
Ийн хэлээд Линлэй толгой сэгсэрлээ. “Хэрэв тэд хүчирхийлэл үйлдэж байгаад баригвал гэсэн байхаа? Гэхдээ баригдахгүй бол яах вэ? Санаж яв, Чиэр хотод ямар ч мэргэжилтэн байхгүй, бас Дайны бурхан алс хол, хааны нийслэлд байгаа. Хэрэв Гэгээнтэн зэрэглэлийн тулаанч Чиэр хотод гэнэт гараад ирвэл, тэр гарцаагүй мэднэ гэдэг хэцүү.”
Засслэр гайхширчээ.
“Гэрэлт сүм солиорчихоогүй биз дээ?” Засслэр жаахан эргэлзлээ.
“Хэлэхэд хэцүү юм. Эцсийн эцэст, бид нэг дор зургаан 9-р зэрэглэлийн тулаанчдыг алсан. Бас тэд чамайг барих гэж байхдаа, хэдэн хүнээ алдсан. Гэрэлт сүм тийм ч амархан тулалдалгүйгээр хойш суухгүй.” Линлэй барайн хэлбэл.
Засслэр итгэлтэйгээр инээд алдаад. “Зүгээр ээ. Хэдийгээр Чиэр хотод Гэгээнтэн зэрэглэлийн тулаанч байхгүй ч, Басил хотод нэг бий. МайКэкан. Хэрэв Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтэнг Гэрэлт сүмээс бидэнтэй тулалдуулахаар явуулбал, тэр эргэлзээгүй анзаарна. Тэр өөрийнх нь газар нутаг дээр Гэрэлт сүм тэгж даврахыг хүлээн зөвшөөрөхгүй байх. Түүнчлэн, энд хоёр Гэгээнтэн зэрэглэлийн мэргэжилтнүүд тулалдвал, Дайны бурхан олж мэдэж л таараа.” гэхэд.
“Тийм шүү.” гээд Линлэй инээд алдаж эхэллээ.
Хэрэв тэр Обриэн эзэнт гүрнийг Гэрэлт сүмийн эсрэг тулалдуулахаар өдөөн хатгаж чадвал, Гэрэлт сүмийг хазахаас илүүтэйгээр зажилж буй хэрэг болно.
“Линлэй, би Баруун хойд мужид Лампсон тэр хэдэд баригдчихсан байхад, тэд Баруун хойд муж дахь Гэрэлт сүмийн нууц газартаа хүмүүс угтаж авахаар очиж байсан юм. Би нэг хөгшинийг нь Пири гэж байсныг санаж байна, тэр мужийн үйл хэргийг хариуцдаг. Тэдний ярианаас үзвэл, тэр Пири гэгч одоо Басилын нийслэлд байх учиртай.” гэснээ.
Засслэр ёрын инээдээ инээгээд. “Бид Басилруу явахаас хойш, тэр Пири гэгчийг ч гэсэн янзалчихая. Бид Гэрэлт сүмийн зарим нэг нууцыг мэдэж магадгүй л юм.” гэхэд.
“Баруун хойд мужийн үйл хэргийг хариуцдаг хүн?” Линлэй нүдээ томруулснаа. “За. Бид маргааш хөдлөх болно.” гэлээ.


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s