Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 28]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 8 – Арван мянган километрын аялал, Хэсэг 28 – Цэцэг шиг эгч дүүс
Үүр цайлаа. Агаар ихэд цэнгэг байв.
Раскин өөрийн хоёр хүний хамт өчигдөр шөнө Лампсон тэр хэдийн буудалласан эдлэнрүү хурдтай явна.
“Би ноён Лампсон болон бусдад нь анхаарал тавих ёстой. Ноён Лампсоны ганц үг л биднийг дээш нь татах болно.” гэхдээ Раскин тун таагүй зүйл мэдрнэ. “Харамсалтай нь, ноён Лампсон их болгоомжтой хүн шиг байсан. Тэд эдлэнд ганц ч үйлчлэгч оруулахыг зөвшөөрөхгүй байх.”
Ингэж бодонгоо, Раскин хаалгаруу алхаллаа.
“Юу болоод байна? Хаага нээлттэй байна уу даа?” Раскины хөмсөг атиралдлаа. Тэр Лампсон болон бусдыг нь ямар чухал даалгавартай яваа гэдгээ мэднэ. Тэд яасан ч хаалгаа нээлттэй орхихгүй.
Тэр хашаанд орж ирлээ. Тэгээд, тэр хашаанаас нам гүм байдал мэдэрлээ.
“Ноёдоо.” Раскин ийн дуудлаа.
Гэхдээ түүний хоолой хашаагаар нэг хадсан ч, ямар ч хариу байсангүй.
“Та хоёр эргэн тойрныг харж бай. Би дээшээ гараад шалгачихаад ирье.” Раскин таагүй зүйл мэдэрсэн тул, даруй хоёр давхар дахь Лампсон тэр хэдийн өрөөг зүглэлээ.
Хоёр давхарын бүх хаалга нээлттэй байлаа. Хаалттай хаалга нэг ч байсангүй.
Лампсоны өрөөнд ороод, Раскины хөмсөг атиралдлаа. Түүний ор ашиглагдаагүй байх агаад, орны толгой дээр нь үүргэвч байлаа.
“Нэг л зүйл буруу байна даа.”
Раскин даруй өөр өрөөг нээлээ. Ор нь замбараагүй болсон байх агаад ширээн дээр нь үүргэвч байлаа. Одоохондоо, Раскин ямар ч асуудал олж харсангүй… гэхдээ л нэг л зүйл биш байгааг мэдэрч байлаа.
“Ноён Лампсон болон бусдад нь үүргэвчээ ч авах цаг байгаагүй бололтой. Тэдэнд нэн даруй эндээс явах тийм чухал хэрэг гарсан юм байх даа?” Раскины хөмсөг атиралдлаа.
“Ноёнтоон!” Доод давхараас хашхирах дуулдлаа.
Раскины царай хувьс хийн, даруй доош буугаад, цонхоор гадаах талбайруу үсрэн буулаа.
“Яасан бэ?” Раскин хоёр туслахруугаа ширтлээ.
“Ноёнтоон, энд цусны толбо байна.” гэж хэлээд өнөөх хоёр ханаруу заалаа.
Эхэндээ, Засслэр үхдэл зарц нартаа бүх ул мөрийг устгахыг тушаасан. Үнэхээр л бүх л ул мөр болон цусны толбыг арилгасан. Гэхдээ Хар ирвэс Хэирү, ганц самардаж Онцгой тогтоол гүйцэтгэгчийн гавлын ясыг хагалж байхдаа, цусыг нь хаа сайгүй цацсан. Хэдийгээр үхдлүүд болгоомжтой байсан ч, хэдэн жижиг ул мөрүүд үлдээжээ.
“Цусны толбо. Бас ноёд бүгдээрэй алга?”
Нам гүм байгаа хашааг хараад, Раскины цээжин дээр нэг бул чулуу тээглээд байгаа мэт мэдэрлээ. “Энд тулаан болж. Тэгээд ноёд тэр хүнийг хөөгөөд явсан юм байх даа?”
Раскин тэдгээр зургаан ноёдоо хэр хүчирхэг болохыг мэднэ. Тэр зургаан ноёдоо үхсэн гэдэгт итгэхгүй байлаа.
Раскин хоёр туслахдаа, “Та хоёр, даруй Басилын нийслэлрүү яв. Энэ мэдээг дамжээл.” гэхэд.
“За!” гэцгээлээ.
Гэхдээ өнөөх хоёр туслахыг нь Басилын нийслэлд хүрэхээс өмнө, Линлэй тэр хэд хэдийнээ замынхаа хагаст байсан хоёр дахь салаатай таарчихсан байлаа.
“Тэд нар уу?” Линлэй тэр хэд замын хажуу талын өндөр өвсөнд нуугдана.
Засслэр сүйх тэргийг тойрон явах дөрвөн хүлэгт баатрыг харлаа. Тэрээр толгойгоо дохиод, “Тийм ээ. Тэд байна. Өнөөх хоёр охин сүйх тэргэн дотор байх ёстой.”
“Сүйх тэргэн дотор оо?”
Линлэйн хөмсөг атиралдан, Бэбэрүү хараад. “Бэбэ, би энэ тэрэг хоёр охиноос ч их ачаа тээж яваа гэж бодож байна. Тэдгээр хоёр охиныг харуулууд хамгаалж байх учиртай. Бэбэ, чи жижигхэн биетэй. Чиний даалгавар бол сүйх тэргэн дотор хамаг хурдаараа ороод харуулуудыг ал.” гэхэд.
Засслэр толгой дохиод.”Энэ салаа зургаан хүнтэй. Тиймээс сүйх тэргэн дотор хоёр хүн байх ёстой.” гэвэл.
“Сонсов уу, Бэбэ? Сүйх тэргэн дотор байгаа хоёр хүнийг ал.” гээд Бэбэгийн толгойг илээд инээд алдлаа.
Бэбэ Линлэйн мөрөн дээрээс үсрээд, бяцхан толгойгоо өргөн Линлэйруу хараад. “Эзэнтээн. Бэбэ би таныг хойш нь татаж байсан удаатай билүү?” гэхэд.
Линлэй дулаахан инээмсэглээд.
“Үүнийг хийцгээе.” Линлэй оюун санаагаараа хэллээ.
Бэбэ даруй бяцхан нүдээрээ сүйх тэрэгрүү харлаа. Тэгээд, даруй өндөр өвсөөр гэтээд, сүйх тэргэнд ойртлоо…
Сүйх тэргэн дотор, хоёр үзэсгэлэнтэй, хаш үстэй эгч дүүс байлаа. Тэдний нүд багахан улайн хавдсан байх ба, өөдөөс нь харан суух хоёр эррүү ууртайя ширтэнэ.
“Та муу сайнууд.” Эгч дүү хоёрын нэг нь, нүдээ багахан бүлтийлгээд, сулхан дуугаар хараахад.
Хоёр эр тэдэнрүү хараад зөвхөн инээмсэглэж байв.
“Ребека, дахин бүү хараал хэл. Эдгээр хог шаарнуудыг харааж бүү хүчээ дэмий үр. Бид Гэрэлт сүмд олон жил залбирвал бидэнд жаргалтай зүйл тохионо гэж итгэсэн. Хэн тэднийг ийм бузар зүйл хийнэ гэж санах билээ.” Хоёр охины нүд үзэн ядалтаар дүүрчээ.
“Эгчээ.” Ребека эгчийнхээ гарыг чанга гэгч нь атгана.
Бебека болон Лина хоёрыг 48 хууль дүрэмгүй Вант улсаас дуудсан. Тэд аавыгаа даган Гэрэлт дэд эрхт ноёлогчид итгэсэн, гэсэн ч хэн Гэрэлт сүмийг тэдний эцэг эхийг алж, өөрсдийг нь хулгайлна гэж санах билээ дээ.
Тэдний эцэг эх үхэж, Ребека Лина хоёр одоо гэр бүлгүй болсон.
Харин одоо, тэдний ирээдүй үнс нурам болсон. Тэд ямар ч итгэл найдвар харахгүй байв.
“Ааваа. Ээжээ.” Ребека Лина хоёр эцэг эхээ бодвол тэд чичирж байлаа. Эдгээр жилүүдэд, тэдний эцэг эх тэднийг юу ч болж байсан хамгаалдаг байсан.
Гэхдээ энэ удаа…
“Лина. Чи дүүгээ аваад зугт.” Тэдний аав сүүлчийнхээ мөчид 7-р зэрэглэлийн тулаанчныг чанга гэгч нь барьж байсан. Хэдийгээр тэдний аав 5-р зэрэглэлийн дайчин ч гэлээ, түүнийг хэдхэн секунд л барьж чадсан.
Гэсэн ч харамсалтай нь, Гэрэлт сүмийн хүчин машид хүчирхэг.
“Бурхан минь, биднийг авраач.” Лина дотроо хашхирна. “Та биднийг аварч, өшөө авах боломж олговол, би сүнсээ ч золиход бэлэн байна.” гэв.
Тэр эцэг эхийгээ үхэхийг харсан. Тиймээс тэр өшөө авахыг хүсэж буй.
Харамсалтай нь. Бурхан тэднээс алс холд байлаа. Яаж тэр хоёр энгийн сүнсний хүслийг мэдрэх билээ дээ?
“Сап.” Гэнэтхэн, хачирхалтай дуу гарлаа.
Лина Ребека хоёр цочирдлоо. Тэд хар үслэг зүйл л харсан. “Сап!” хоёр дахь дуу гарахад, энд тэндгүй цус садарлаа.
Ребека Лина хоёр ч үүнийг хараад цочирдов.
Хоёр харуулын толгой гэнэтхэн тасарсан байлаа. Тэдний хүзүүний хагас нь тасарсан байх ба эргэлзээгүй үхсэн байлаа.
“Хэн байсан бэ?” Ихэр эгч дүүс цочирдсоноо, гэнэтхэн хөөрч баярлалаа. Тэд хэн нэгэн тэднийг аварсаныг мэдэж байлаа. Тэд зүг бүрт харсан ч, өөрсдийг нь аварсан хүнээ олж харсангүй.
“Шшрркк, шшрркк.” Тэдний доороос чимээ гарлаа.
Ихэр эгч дүүс толгойгоо доошлуулбал, жижигхэн хар хулгана бардам гэгч нь толгойгоо өргөж байх нь харагдлаа. Яг л хүн шиг сахлаа үрж байлаа.
“Харх уу?” Ихэр эгч дүүс эргэлзлээ.
Бэбэ даруй уурлан, түргэн үсрээд жижигхэн савраа догшин гэгч нь савчлаа. Тэр гэнэтхэн хар толбо болоод, тэднийг өнгөрөөд явлаа.
“Харх гэснээс болсон уу?” Ребека Лина хоёр ойлгож эхэллээ.
Бэбэ тэр хоёрыг алахдаа ямар ч чимээ гаргаагүй. Сүйх тэрэгний дугуй үргэлжлүүлэн замаараа өнхөрсөөр. Дөрвөн хүлэгт баатрууд юу ч анзаараагүй байлаа.
“Аа!”
Гэнэтхэн гаднаас аймшигтай хашхираан сонсдлоо.
“Рооааар!” аймшигтай араатны архираан дуулдлаа.
Ребека болон Лина нар нэг нэгэнрүүгээ хараад, сүйх тэрэгнийхээ хаалгыг нээлээ. Сүйх тэрэгний жолооч хэдийнээ үхсэн байх ба, шинэхэн цус нь сүйх тэргийг будаж байлаа.
Ребека болон Лина даруй дөрвөн хүлэгт баатарруу харлаа.
Гэхдээ тэднийг харахад…
Дөрвөн ягаан гэрэл гялс хийлээ. Гурван хүлэгт баатарт толгой нь тэнгэр өөд нисэхээс өмнө хариу үйлдэл үзүүлэх ч завдал гарсангүй, сүйх тэрэгний өмнө, хар хуяг өмсөж, нуруундаа адамантин хүнд илд үүрсэн дайчин, Линлэй зогсоно.
“Сайн уу. Та нар одоо эрх чөлөөтэй.” Линлэй ийн хэлээд инээмсэглэлээ.
Ихэр эгч дүүс өмнөө байгаа хүчирхэг залуу хүүг хараад, Ребека Лина хоёр цочирдлоо. Тэдний нүдэнд, тэдгээр хүлэгт баатрууд илүү хүчирхэг харагдаж байсан ч. Энэ залуу хүүг хүлэгт баатрууд хэдхэн хоромч барьж дийлсэнгүй.
Ребека болон Лина. Сайн уу.” Хөгшин хоолой гарлаа. Засслэр одоо л өвсөн дундаас гарч ирлээ.
Засслэрийн чөрийсөн, дорой бие, урт цагаан хөмсгийг нь хараад, “Засслэр өвөө!” гэцгээлээ.
Тэд Засслэртай хамт аялаж хамгаалуулж байх үедээ, нэг нэгнээ мэддэг болсон.
“Засслэр өвөө, энэ ноёнтон хэн бэ?” Ихэр эгч дүүс Линлэйруу сониучирхан харлаа. Гэнэтхэн тэд дэргэд нь аварга хар ирвэс байгааг анзаарлаа. Ирвэсийн хүйтэн нүд ихэр эгч дүүсэд айдас төрүүлнэ.
“Битгий ай. Хэирү, тэднийг айлгахаа боль.” Линлэй зандарлаа.
“Ароо.” Хэирү Линлэйруу аргадсан хоолойгоор дуугараад, толгойгоо бөхийлгөн хажуу тийш болоод, ихэр эгч дүүсийг дахин айлж зүрхэлсэнгүй.
“Ребека, Лина, энэ хүн бол ноён Линлэй. Тэр надаас дорой биш.” Засслэр ийн хэлбэл.
“Үнэн гэж үү?” Ребека болон Лина Линлэйруу цочирдон инээмсэглэнэ.
Тэд Линлэйг хүчирхэг гэдэгт итгэж байлаа, учир нь тэд Засслэрийг Гэрэлт сүмийнхэн хэрхэн авч явахыг харсан. Засслэр эгч дүүсэд өмнөн сая сая хүнтэй арми устгаж байснаа гайхуулж байсан. Гэсэн ч эцэст нь арван 9-р зэрэглэлийн тулаанчидтай тулалдсан тэрээр баригдсан.
“Засслэр өвөө. Биднийг энэ хулгана аварсан.” Эгч дүүс даруй толгойгоо эргүүлэн Бэбэрүү харлаа.
Бэбэ одоогоор сүйх тэрэг дээр зогсоно. Тэрээр инээмсэглэснээ, нүд ирмэхийн зуурт, Линлэйн мөрөн дээр үсрэн гарлаа.
“Бэбэгийн талаар яриад байна уу? Энэ бол Линлэйн шидэт араатан.” Засслэр Бэбэг танилцуулан инээмсэглэснээ. Линлэйруу харан инээмсэглэснээ. “Линлэй. Би чамд тэднийг танилцуулъя. Энэ бол дүү Ребека, арай том нүдтэй нь. Харин энэ бол эгч Лина нь.” гэхэд.
Линлэй инээмсэглэн толгой дохилоо.
“Засслэр, бид хоёр охиныг гэрт нь буцаах ёстой юу, эсвэл…?” гэв.
Линлэйд, хоёр охиныг ашиглах шаардлага байхгүй. Эцсийн эцэст, сүнс хэр цэвэр ариухан байсан ч, хүчирхэг гэсэн үг биш.
“Засслэр өвөө, бидэнд очих газар байхгүй.” эгч Линан даруй эгдүүцсэнээ, гуйлаа. “Засслэр өвөө, биднийг хамт аваад яваач. Бид таныг Гэрэлт сүмийн хүмүүсийг алсан гэдгийг мэднэ. Бид өөрсдийнхөө эцэг эхийн өшөөг авмаар байна.” гэхэд.
“Засслэр өвөө, танаас гуйя.” хэмээн Ребека ч гэсэн түүнээс гуйлаа.
Засслэр эдгээр охидуудыг дагуулан явж, Үхдлүүдийн сүнсийг дуудах шидийн харанхуйн урлагт сургахаар төлөвлөж байсан ч. Тэрээр одоо Линлэйн зөвшөөрлийг авах хэрэгтэй.
“Линлэй, тэднийг аваад явчихая. Лина Ребека хоёр хоол хийж чадна. Бид үргэлж хөндийд шарсан мах идээд байж болохгүй биз дээ?” гээд инээд алдлаа.
Үүнийг сонссон, Ребека Лина хоёр яаравчлан хэллээ, “Бид юу ч хийж чадна аа. Бид угаалга, хоол, цэвэрлэгээ гээд юуг ч чадна.” гэв.
Тэр хоёр өөрсдөндөө найдвар байхгүй, хувь тавилан нь сүйрсэн гэдгийг мэдэж байлаа. Засслэр Линлэйн бодлыг хэр өндрөөр үнэлдэг болохыг хараад, Линлэй эргэлзээгүй хүчирхэг мэргэжилтэн болох нь мэдрэгдэнэ. Энэ тэдэнд өшөө авах том боломж олгоно.
Линлэй эгч дүү хоёрруу хараад. Цоо ширтэж байснаа, толгой дохиод. “Болно оо.” гэлээ.
Эгч дүү хоёрын нүдэнд ч баяр баяслын гэрэл гийнэ.
“Явцгаая. Бид буцах болно.” Линлэй ийн зааварчиллаа.
Линлэй тэр хэд уулын хөндийд эргэж ирлээ, гэсэн ч энэ удаа эгч дүү хоёр нэмэгджээ. Тэр дөрөв нийтлэг нэг цэг дээр төвлөрч буй. Тэд Гэрэлт сүмийг үзэн ядалтаар дүүрэн!


Өмнөх

Дараах

 

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s