Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 27]

One comment

Өмнөх

Дараах


Ном 8 – Арван мянган километрын аялал, Хэсэг 27 – Сүмийн нууц
Засслэр түүнийг 21 настайдаа ийм түвшинд хүрсэн болохоор, ирээдүйд өөрийг нь тоосондоо даран үлдээнэ гэдгийг сайн мэдэж байгаа.
“Бид одоо нэг нэгнийхээ чадварыг мэддэг боллоо. Чи Гэрэлт сүмийн талаар мэдмээр байна уу?” Засслийн царайнд өөртэй итгэлтэй байдал нь үзэгдэнэ. Сүмийн нууцуудын талаар бол, Засслэр, Сүмийн дээд албан тушаалтнуудаас ч дутахааргүйгээр мэднэ.
“Ярь.” Линлэй анхааралтай сонсож эхэлбэл.
Засслэр толгой дохиод. “Энгийнээр хэлбэл, Гэрэлт сүмийн хүч бол, гадна талаасаа, Номлогч, Санваартан, Хамтба, Төлөөлөгч болон Их лам нар. Тэдэнд бас найман гол хүлэгт баатрын хороо, Гэрэлт дуганы хүчирхэг хүлэгт баатрууд байдаг. Эд нар нь тэдний хоёр дахь цэргийн хүчинд тооцогддог. Түүнээс гадна, Сүмийн шашны шүүхийн үйлчлэгч нар болох олон тооны Даяанчид бий.”
Үүнийг сонссон Линлэй чимээгээ аядлаа. Тэр үүнийг мэдэж байсан.
“Гэхдээ эдгээр хүчнүүдээс гадна, тэдэнд хоёр нууц хүчин бий.” Эдгээр үгс Линлэйн сонирхолыг ихэд татлаа.
Даяанч болон Сүмийн шашны шүүхийн тогтоол гүйцэтгэгч нар ил хүч нь гэж үү?
“Тэдгээр хоёр нууц хүчин, бусад хүчнүүдээсээ илүү хүчирхэг. Нууц хүчнүүдийнх нь эхнийхийг Зеллот гэдэг!” Засслэр хөмсгөө зангидаад. “Тэд маш аймшигтай. Тэд гэрлийн хандлагын хүчтэй биш харин маш хачирхалтай хүчтэй. Миний ч тайлбарлаж чадахааргүй тийм.”
Линлэй Зеллот гэх нэрийг анх удаа л сонсож байлаа.
“Тэгвэл хоёр дахь нь?” Линлэй асуувал.
Засслийн царай барайн. “Гэрэлт сүмийн хоёр дахь нууц хүчин нь хамгийн хүчтэй нь, тэдний нууц хөзөр л гэсэн үг. Тэд тэр хүчнээ эгзэгтэй мөч хүртэл хэзээ ч ашиглахгүй. Тэднийг… Газарт буусан Сахиусан тэнгэрүүд гэдэг!”
“Сахиусан тэнгэрүүд?!” Линлэйн зүрх чичирхийлнэ.
Өмнө нь, Эрнст сургуульд, Линлэй сахиусан тэнгэрүүдийн талаар уншиж байсан. Тэд маш хүчирхэг.
“Тэдний махан бие нь хязгаартай болохоор, Газар буусан Сахиусан тэнгэрүүд бүх хүчээ ашиглаж чаддаггүй. Гэсэн ч, тэдний хамгийн сул дорой нь л 9-р зэрэглэлийн. Олонх нь Гэгээнтэн зэрэглэлийнх. Газарт буусан сахиусан тэнгэрүүд бол үнэндээ Гэрэлт сүмийн хамгийн аймшигтай хүчин.” гээд Засслэр санаа алдлаа.
Линлэй ч гэсэн битүүхэн цочирдлоо.
“Засслэр, би өмнөн Сахиусан тэнгэрүүдийн талаар уншиж байсан. Хамгийн хүчирхэг Сахиусан тэнгэрүүд нь хүртэл хүч нь хоригдоод хоригдоод Тэнгэрлэг оршихуй зэрэглэлтэй болдог гэсэн. Хэрэв Гэрэлт сүмд олон тооны Сахиусан тэнгэр байсан бол, тэд одоогийнх шигээ нөхцөл байдалд орохгүй байх байсан.” Линлэй ийн хэлбэл.
Засслэр толгой сэгсрээд. “Үгүй дээ. Газарт буусан Сахиусан тэнгэрүүдийн хүч Гэрэлт сүмийн өгсөн хүн савнуудаас л хамаарна.” гэхэд.
“Хүн сав ий?” Линлэй ийн асуугаад Засслэрруу хартал.
“Тийм ээ. Сахиусан тэнгэрүүд орон зайн хагарал үүсгэж шууд манай ертөнцөд бууж ирэх чадваргүй. Тэдэнд байдаг цорын ганц сонголт нь онцгой арга ашиглаж хүний биед орох. Тухайн хүний бие хүчтэй сул доройгоос шалтгаалж сахиусан тэнгэрийн хүч тодорхойлогдоно.” Засслэр ийн тайлбарлаад.
“Линлэй, хэдийгээр энэ ертөнцөд 9-р зэрэглэл болон Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчид гэж байдаг ч… Хэрэв тэдэнд тулааны ки нь байхгүй бол, тэдний биеийн хүч машид сул байх болно. Энгийн хүний булчингийн хүч 6-р зэрэглэл л хүрдэг.”
Линлэй үүнийг хүлээн зөвшөөрлөө.
“Сахиусан тэнгэр 6-р зэрэглэлийн биеийн хүчтэй хүний биед орвол, 9-р зэрэглэлийн тулаанчин хүч гаргадаг. Тиймээс, Гэрэлт сүмд 7 болон түүнээс дайчдын бие хэрэгтэй байдаг.” Засслэр ийн хэллээ.
“Бүүр хүчирхэг бие?” Линлэйн хөмсөг атиралдана.
“Хэдийгээр энгийн хүний 6-р зэрэглэл л хүрдэг ч, маш хүчирхэг гоц ухаантнууд байдаг. Тэд залуу байхаасаа л, хязгааргүй биеийн хүчтэй байдаг. Тэд маш хүчирхэг. Тэд байгалаас өгсөн онцгой бэлгийнхээ тусламжтайгаар дан ганц биеийн хүчээрээ л 7-р зэрэглэлд хүрч чаддаг. Мөн 7-р зэрэглэлийн биед орсон Газарт буусан Сахиусан тэнгэр Гэгээнтэн зэрэглэлд хялбархан гэгч нь орчихно.”
Засслийн хэлэхийг сонсоод, Линлэйн хөмсөг өөрийн эрхгүй атиралдана.
Учир нь Линлэйн элэнц өвөө дан ганц булчингийн хүчээрээ 7-р зэрэглэлийн бэлтгэл хийдэг байсан. Гэсэн ч, тэрээр дараа нь тулаанд амь үрэгдсэн. Өмнө нь, Линлэй энэ талаар асууж байгаагүй ч, одоо…
“Гэрэлт сүм элэнц өвөөгийн биеийг авах боломжтой байсан болов уу?” Линлэй ийн асуулаа.
Үнэндээ, Дөрвөн агуу дайчдад гайхалтай бие бялдар байдаг. Тэд дан ганц булчингийн хүчин дээрээ тулгуурлаад хүртэл гайхалтай дайчид болж чадна.
Засслэр үргэлжүүлэн. “Энэ шалтгааны улмаас Гэрэлт сүм дэлхий даяар хүчирхэг биетэй хүмүүсийг эрж хайдаг. Хүчирхэг бие байх тусам, Газарт буусан Сахиусан тэнгэрүүд улам хүчирхэг болдог. Гэхдээ ашигладаггүй. Энэ эринд, Юлан тивд дөрвөн Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийн тулаанчид байдаг. Тэр дөрөвтэй таарвал, Гэгээнтэн зэрэглэлийн тулаанч ч юу ч хийж чадалгүй үхдэг.”
“Дөрвөн Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийн тулаанчид аа?” Линлэй гайхширан Засслэрруу ширтлээ. Засслэр Шидэт араатны уулын мэргэжилтнийг талаар мэдэж байгаа юм шиг санагдлаа.
Засслэр Линлэйг гайхширсан байгааг харан инээд алдаад. “Хүний төрлийн Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийн мэргэжилтнүүд нь Дайны бурхан болон Дээд санваартан хоёр, харин шидэт араатны төрлийнх нь Харанхуйн ойн хаан болон Сүйрлийн өдөр гарч ирсэн Шидэт араатны уулын шидэт араатны Хаан хоёр юм.” гэснээ.
“Линлэй, би Үхэгсэдийн сүнсийг дуудах шидийн нууцад суралцсан үеэсээ л, би… Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийнхний дан ганц биеийн хүч нь л Гэгээнтэн зэрэглэлийн байдаг болохыг олж мэдсэн.” Засслэр ийн хэллээ.
Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийн тулаанчдын тэнгэрлэг бие, тэнгэрлэг оч болон тэнгэрлэг хүчнээс бүрддэг. Гэгээнтэн зэрэглэлийнхэн тэднийг яаж ч чадахгүй.
“Тиймээс, Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийн хүч ашиглахын тулд, дор хаяж л Гэгээнтэн зэрэглэлийн биеийн хүчтэй байх шаардлагатай. Тиймээс л Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийн сахиусан тэнгэр гаргаж ирэх боломжгүй байгаа юм. Хэдийгээр дээд түвшний Сахиусан тэнгэр бууж ирлээ ч, тэд түүний хүчийг ашиглаж чадахгүй.” Засслэр итгэлтэйгээр хэллээ.
Үхэгсэдийн сүнсийг амьлуулах шидийн сургалт машид гүн гүнзгий. Тэрнээс гадна, Засслэр бол өөрөө найман зууныг дамнаж амьдарсан болохоор олон зүйл мэднэ.
“Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийн тулаанч!” Линлэйн зүрх чичирхийлнэ.
Юлан тивийн дөрвөн Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийн мэргэжилтнүүд дэлхий ертөнцийг донсолгодог. Сүйрлийн өдөр гэхэд л, Дилин гарч ирж Сүүдрийн сүм болон Гэрэлт сүм хорыг зугтахад хүргэсэн.
Гэрэлт сүмд Газарт буусан Сахиусан тэнгэрүүд байдаг. Гэсэн ч, Сүүдрийн сүмд олон жилийн турш тэдэнтэй тэнцүү байхаар ямар хүчин байдаг юм бол?
Гэсэн ч, тэд Шидэт араатны уулын хаан Дилиныг гомдоож зүрхлээгүй.
Үүнээс үзвэл, Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийн тулаанч бол тэр бүр байгаад байдаггүй зүйл болох нь харагдана.
“Хэн мэдэхэв, би тийм хүчирхэг болох үе ирэх ч юм билүү.” Линлэй эрч хүч итгэл найдвараар дүүрэн байлаа.
….
Засслэр үргэлжлүүлэн Гэрэлт сүмийн талаарх мэдээллийг Линлэйд өгсөөр.
“Гэрэлт сүм хоёр зүйлд ихээхэн анхаарал хандуулдаг. Эхнийх нь хүчирхэг бие олох. Хоёр дахь нь цэвэр арун сүнс олох.” Зассла ийн хэлбэл, Линлэйн царай хувьс хийгээд явчихлаа.
Цэвэр ариун сүнс?
Үүний үр дүнд түүний ээж үхсэн.
“Гэрэлт дэд эрхт ноёлогчид, Гэрэлт сүмийн дагагчдаас нь хэрэгтэй хоёрхон зүйл байдаг. Эхнийх нь дагагчид. Хоёр дахь нь цэвэр ариун сүнс. Сүмийн санал болгосон сүнс цэвэр ариухан байх тусмаа, тэд Гэрэлт дэд эрхт ноёлогчоос илүү том бэлэг хүртдэг.”
Одоо л, Линлэй Гэрэлт сүмийн талаар сайн гэгч нь ойлгож авлаа.
Тиймээс л Гэрэлт сүм хүчирхэг бие хайдагтайгаа ижил шалтгаанаар Гэрэлт дэд эрхт ноёлогчид цэвэр ариун сүнс тахил болгон өргөдөг байх нь. Тэд Газарт буусан сахиусан тэнгэрүүдийг илүү хүчирхэгжүүлэхийн тулд л тэгдэг байх нь.
“Линлэй, Юлан тивд, хаа сайгүй Гэрэлт сүмд нуусан хүчин байдаг. Эцсийн эцэст, тэдний шүтгэлийн хүч маш аймшигтай.” Засслэр ийн хэлснээ санаа алдаад. “Гэхдээ Дөрвөн агуу эзэнт гүрэнд, тэд сул талтай. Хууль дүрэмгүй нутгуудад ч гэсэн тэд нэлээд хүчирхэг.”
“Хууль дүрэмгүй нутгууд аа?”
Линлэйн ой санамжийн нүүрэн тал дахь газрын зураг хөвнө.
Обриэн эзэнт гүрний зүүн хэсэгт, Обриэн эзэнт гүрнээс арай том газар нутаг байдаг. Энэ хэсгийн төвд асар том ой байх ба уг ойг – Харанхуйн ой гэдэг.
Харанхуйн ой 1000 км шоо дөрвөлжин талбайд оршидог. Тус нутгийн хагасыг уг аварга ой эзэлдэг.
Харанхуйн ойн хойд хэсэгт, 18 Вант улс байх ба, Обриэн эзэнт гүрний нэг мужтай л тэнцэх хэмжээний газар нутагтай.
Харанхуйн ойн өмнө хэсэгт 48 хууль дүрэмгүй Вант улс байдаг. Тэдгээр Вант улсуудын нийт газар нутаг Обриэн эзэнт гүрний хагастай тэнцдэг. Тэд бол Юлан тивийн төр засаг нь хамгийн эмх замбараагүй, байнга тулалдаж байдаг 48 Вант улс.
“Гэрэлт сүм болон Сүүдрийн сүм хоёр бол Хууль дүрэмгүй нутгийн хамгийн хүчирхэг хоёр шашин.” Засслэр ийн хэлбэл.
Линлэй дотроо төсөөлж байлаа.
Дайн тулаан байнга болдог Хууль дүрэмгүй нутагт, хөөрхийлөлтэй энгийн ардыг шашин шүтлэгээр тайтгаруулах нь энгийн л зүйл.
“Их ярьсанаас болоод ам бүүр хатчихлаа. Өглөөний хоолоо идэцгээе.” Засслэр чанга гэгч нь хөхрөн инээлээ.
Засслэр болон Линлэй хоёрт хоёуланд нь орон зайн бөгж байдаг ба хоёулаа бөгжиндөө сайн дарс хадгалчихсан байдаг. Дарс ууж шинэхэн жимс идэнгээ, тэд Гэрэлт сүмтэй тэмцэх төлөвлөгөөнийхөө талаар ярилцана.
“Өө, тийм. Би гэнэтхэн нэг зүйл саналаа.” Засслэр гэнэтхэн хэлбэл.
“Юу тэр вэ?” гээд Линлэй Засслэрруу харлаа.
Засслэр хөхрөн инээгээд. “Энэ удаа, би баригдчихаад явж байхдаа, Гэрэлт сүмийнхны өөр нэг салаа явж байхыг харсан. Тэд хэсэг бүлэг хүмүүс авч явж байсан.” гэхэд.
“Хэн юм бол? Чамтай адилхан мэргэжилтнүүд болов уу?” Линлэй ийн асуулаа.
Хэрэв тэд мэргэжилтнүүд бол, Линлэй тэр хоёр тэднийг суллана. Эцсийн эцэст, тэд бүгд л Гэрэлт сүмтэй дайсагналцаж байгаагаас хойш. Хэрэв тэд хамтдаа байвал, тэд илүү хүчирхэгжинэ.
“Үгүй ээ. Хоёр өхөөрдөм охид л байсан.” Засслэр толгой сэгсэрснээ. “Анх, тэр салаа болон Лампсоны салаа хоёр уулзах үед л, би тэднийг олж харсан. Тэд ямар ч гэм зэмгүй, цэвэр ариухан сахиусан тэнгэр шиг охид байсан. Миний сүнс таних чадвараас үзвэл, тэдний машид цэвэр ариун байх учиртай.”
Үхэгсэдийн сүнс дуудах шид хийдэг хүмүүс, бусад төрлийн шидтэнгүүдтэйгээ харьцуулбал, сүнсний тухайд эргэлзэх зүйлгүй тэд илүү туршлагатай.
“Гэсэн ч, Гэрэлт сүмийн нүдэнд, би тэр хоёр охиноос ч чухал байсан. Тэгээд л Лампсон болон бусад нь намайг аваад хамаг хурдаараа хөдлөхөд, нөгөө нэг салаа нь өнөөх хоёр охинг аваад, ардаас аажуухнаар ирэхээр болсон.” Засслэр ийн хэлбэл.
“Тэгэхээр чиний төлөвлөгөө…?” Линлэй ийн асуугаад Засслэрруу харлаа.
Засслэр хөхрөн инээснээ, “Миний төлөвлөгөө бол тэр хоёр охиныг суллах. Эцсийн эцэст, тэр салаанд олон мэргэжилтэн байхгүй. Ганц 8-р зэрэглэлийн тулаанч л байгаа.” гэв.
Засслэр Линлэй хоёрт 8-р зэрэглэлийн тулаанч юу ч болохгүй.
“Чам шиг хар шидийн Амин шидтэн хоёр тэр хоёр охиныг аврахаар сайхан сэтгэл бий гэж үү?” гээд Линлэй түүнрүү харлаа.
Засслэр инээд алдаад. “Гэрэлт сүмийн ажилыг тасалдуулах нь намайг машид жаргалтай болгоно. Тэрнээс гадна, хоёр цэвэр ариухан сүнс, Үхдлүүдийн сүнс дуудах шидийн бэлтгэлт их тохиромжтой.”
Үхдлүүдийн сүнс дуудах шидийг суралцахад хэрэгтэй шаардлага маш өндөр байлаа.
Тиймээс л, Юлан тив дээрх Хар шидтэнгүүдийн тоо маш цөөхөн байдаг. Хүний хамгийн чухал чанар бол сүнс ба Гэрэлт дэд эрхт ноёлогч хүртэл цэвэр ариун сүнс гартаа оруулахыг хүсдэг. Үүнээс харахад л, цэвэр ариун сүнс хэр чухал болох нь харагдана. Тэрнээс гадна, Үхдлүүдийн сүнс дуудах шидэнд, цэвэр ариун сүнс шаардлагатай байдаг.
“Чи тэдний явж буй замыг мэдэж байгаа биз дээ?” Линлэй ийн асуувал.
Засслэр толгой дохиод. “Тэдний авч явсан зам минийхтэй ижил байх учиртай, тэд Лампсон тэр хэдийг үхсэн гэх мэдээ аваагүй л бол, тэд чиглэлээ гэнэт өөрчлөхгүй.”
“Рооааар.” Бэбэ Хэирү хоёр зүлгэн дээр хэвтэж байснаа, ухас хийн бослоо. Хоёр шидэт араатан машид баяртай байлаа. Шидэт араатнууд бол байгалиасаа тулаанд хорхойссон, догшин ширүүн байдаг.
“Яг одоо юу?” гээд Засслэр хэсэг гайхширснаа. “Бид Лампсон тэр хэдийн ул мөрийг бүрэн устгасан. Хэдийгээр Гэрэлт сүмийн хүмүүс эдлэнг хоосон байгааг анзаарсан ч, Лампсон тэр хэдийг хэдийнээ яваад өгсөн байна гэж бодно. Тэп Лампсонг тийм хурдан үхчихнэ гэж төсөөлөх ч үгүй. Хэдийгээр тэд Лампсон тэр хэдийг үхсэн гэдгийг олж мэдлээ ч, бусад салаанууддаа яаравчлан мэдээ хүргэж чадахгүй.” гэхэд.
“Юу ч өөрчлөгдөхгүй ээ. Бид яг одоо ирсэн замаараа буцах болно.” гэлээ.
Засслэр ч Линлэйтэй сөргөөцөлдөлгүй, зүгээр л толгойгоо сэгсрэн санаа алдаад, хөл дээрээ бослоо.


Өмнөх

Дараах

 

Advertisements

1 comments on “Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 27]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s