Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 26]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 8 – Арван мянган километрын аялал, Хэсэг 26 – Харилцан итгэлцэл
Шөнийн тэнгэрт ганц ширхэг од байтугай сар ч байсангүй.
Линлэй тэр хэд бөглүү алслагдсан гудманд явна. Энэ удаа, Линлэй эргэн хүн төрхөндөө орсон байлаа.
“Шшрр—”
Линлэйн урагдсан хувцас, хунараа шатаан шинэ хувцас өмсөнө. Нүд ирмэхийн зуурт, Линлэй өөрийгөө дахин хувцаслачихжээ.
“Өө, энэ Линлэй гэгч бодож байснаас минь ч онцгой хүү бололтой.” Засслэр ногоон нүдээрээ Линлэйруу ширтэнэ. Засслэр яаж сая юу болсон талаар мэдэхгүй байх билээ? Линлэй орон зайн бөгжөө ашигласан.
Засслэр ч гэсэн өөрийн гэсэн орон зайн бөгжтэй.
400 жилийн өмнө, Шидэт араатны ууланд, тэр үхдэл зарц нараа цуглуулах үед, олон жилийн хугацаанд тохиолдлоор хагас гэмтсэн араг яснууд олширсон. Харин нэг араг ясны хуруунд, орон зайн бөгж байж таарсан хэрэг.
Тэр үед, Засслэр машид баяртай байсан.
Түүний ажигласнаар, Засслэр уг араг ясыг олон жилийн өмнө шидэт араатантай тулалдаж байгаад хүндээр шархдаж хөндийд үхсэн болов уу гэж таамагласан. Гэхдээ мянган жилийн дараа, газар зүйн байршилд өөрчлөлт орж хөндий битүүмжлэгдсэн.
800 жил амьдарсан Амин шидтэн, өөрийн гэсэн орон зайн бөгжтэй байх нь ойлгомжтой л зүйл. Гэхдээ түүний өмнө буй хүү бол яалтач үгүй залуу хүү. Тэр үүнийг хаанаас олсон юм бол?
“Түргэн хөдөлцгөөе.” Линлэй хувцаслаж дуусаад аяархан тушаавал.
“Линлэй, би чамайг бүүр илүүтэйгээр сонирхож байна.” гээд Засслэр зэвүүнээр хөхрөн инээлээ.
Линлэй түүнрүү хараад. “Засслэр, санаж яв. Ирээдүйд, миний зөвшөөрөлгүй, жинхэнэ нэрээр минь дуудаж болохгүй шүү. Зүгээр л ‘Лэй’ гэж байгаарай.” гэвэл.
Засслэр хөмсгөө зангидаад. “Ойлголоо. Чи өөрийгөө ичлэгдэх вий гэдгээс айж байгаа байх нь.” гэлээ.
Үнэндээ, Линлэйн нэр алдар Обриэн эзэнт гүрэнд нэлээд алдар цуутай. Гэхдээ гагцхүү сийлбэрийн салбарт. Сийлбэрчид Линлэйг ихэд биширдэг. 16 настайдаа хэн л Арван мастер бүтээлтэй дүйцэх бүтээл урлаж чадах билээ дээ? Яахан бахархахгүй байж болох билээ?
Харамсалтай нь, Засслэр хөгшин бэртэгчин учир, сийлбэр энэ тэр сонирхдоггүй.
Тэд түргэн түргэн алхлана.
“Бид хаачиж байгаа юм бэ?” Засслэр хурдтай явангаа аяархан асуувал.
“Хотын гадна талруу.” хэмээн Линлэй тайван гэгч нь хэллээ.
“Гэхдээ энэ хотын хаалганы зүг биш шүү дээ?” хэмээн Засслэр гайхширан асуухад.
“Бид хотын хаалгаар гарах ёстой хэрэг үү?” гээд Линлэй Засслэрруу харвал, тэрээр Линлэйг юу гэх гээд байгаа даруй ойлголоо.
“Гэхдээ арай 10 цаг болоогүй байна. Хаалга хаагдах болоогүй байна шүү дээ. Хүсвэл бид хотын хаалгаар ч гарч болно.” Засслэр эсэргүүцлээ.
“Би Чиэр хотод Гэрэлт сүмийн хүчин байгаа эсэхийг баттай мэдэхгүй. Магадгүй хаалганы хамгаалалтанд тэдний хүмүүс байж мэднэ. Хэрэв тэр замаар явбал… тэ биднийг мэдчих боломжтой. Эцсийн эцэст, Гэрэлт сүмийн тэргүүлэх зургаан мэргэжилтнээс гадна, өнөөдөр чамайг харсан хүмүүс, тэр газраас явчихсан байна гэдгийг мэдчихнэ.” гээд Линлэй тайван гэгч нь хэлбэл.
Засслэр толгой дохилоо.
Тэрхүү барилгыг цойжтой байхад, Чиэр хотод байгаа Гэрэлт сүмийн өөр бүлэг хүмүүс тэнд байсан. Эхэндээ, тэд Лампсон тэр хэдэд үйлчилж байсан.
Гэхдээ Лампсон их болгоомжтой хүн. Тиймээс өөр хүн шургалсан байх вий гэж эмээн, бүх үйлчлэгч нараа явуулчихсан байсан.
….
Линлэй болон Засслэр шалавлан хотын ханан дээр ирлээ. 20 метр өндөр хана Засслийг хэлэх ч үггүй болголоо.
“Би үүнийг давж чадахгүй бололтой.” Засслэр шулуухан хэллээ.
Тэр бол Амин шидтэн. Түүний биеийн төлөв бол энгийн хүнийхтэй ижилхэн 3-р зэрэглэл. Гэхдээ 20-30 метр хана давна гэдэг түүнд боломжгүй зүйл.
“Хэирү.” Линлэй Хар үүл ирвэсрүүгээ харвал.
“Рооаар.” Хоёр метр өндөр, хар ирвэс, Хэирү Амин шидтэн Засслэрруу хүйтэн нүдээр ширтлээ.
“Хэирүгийн нуруун дээр суу.” Линлэй зааварчиллаа.
Засслэр эргэлзэж тээнэгэлзэлгүйгээр даруй Хэирүгийн нуруун дээр гаран суулаа. Хэирүгийн хүзүүн дээр байсан, Бэбэ түүнрүү хялам хийх ч. Засслэр хоёрын хоёр шидэт араатантай тэрсэлдэж зүрхэлсэнгүй.
Тэр тулааны үр дүнг тодорхой харж байлаа. Түүний эргэцүүлсэнээр, Сүүдрийн хулгана болон хар ирвэс нар л түүнд хариултыг нь доторхой хэлж өгч байв. Үхдэл нь бэлэн бус цагт, Амин шидтэн байлаа ч, тэр 9-р зэрэглэлийн шидэт араатнуудыг оролдож зүрхлэхгүй.
“Явцгаая.”
Линлэй яг л сум мэт агаарт дүүлэн, ганц л үсрээд 30 метрын өндөрт гаран хананы нөгөө талд амархан гэгч нь буулаа.
“Вишш.” Хүчтэй үсрэлтээр, Хэирү хар сүүдэр шиг зүйл болоод, амархан гэгч нь 20 метр хананы нөгөө талд гарчихлаа.
Хотын гадна талын зэрлэг өвсөн дээр.
“Хөөх. Энэ ирвэс ч хурдан юм аа.” Засслэр сандран, цочирдсон амьсгаа аваад. Яриагаа дуусгалаа.
“Байж бай.” Линлэй даруй хэлснээ. “Хэирү, одоо буцацгаая.” гэлээ.
Линлэй тэр даруй өөртөө ‘суперсоник’ шившлэг хийв. Линлэй шалавлан уулын хөндийд байдаг гэррүүгээ салхи мэт гүйвэл, Хэирү түүнтэй амархан гэгч нь зэрэгцэн давхина.
Хэдхэн минутын дараа гэхэд л, тэд уулын хөндийд ирчихлээ.
“Өнөөдрөөс эхлээд, чи энд амьдрана. Хэрэв явахыг хүсвэл, гаднах төрхөө өөрчилсөн нь хамгийн зөв арга шүү.” Линлэй тайван гэгч нь ийн хэлбэл. Засслэр эргэн тойрноо харж байснаа, сэтгэл нь ханан толгой дохиод. “Надад эндэх таалагдаж байна. Энэ газар бэлтгэлд минь яг тохирно.” гэв.
Тэр шөнөө, Линлэй Засслэрд модон өрөө барьж өглөө.
Шөнө дундад, Линлэй өвсөн дээр суун, бэлтгэл хийхдээ бэлдэж байтал, гэнэтхэн Засслэрийн модон өрөөнөөс, гэнэтхэн үхлийн аура мэдрэгдлээ. Засслэр хүнгүй газарт дуртай нь гайхаад байх зүйлгүй байлаа. Олон хүнтэй газар, тэрээр иймэрхүү нээлттэй бэлтгэл хийж зүрхлэхгүй.
“Хар шидтэн.” Линлэй хар шидтэний талаар уншиж байснаа эргүүлэн санавал, өөрийн эрхгүй айдас хүрнэ.
Товчхондоо, хар шидтэнийх, түүний сүнслэг энергиэс ч хүчирхэг, аймшигтай байсан юм. Учир нь, хангалттай хугацаа л байвал, тэд олон тооны үхдэлүүд цуглуулж чадна.
“Хашаанд гарч ирсэн Засслийн үхдэл 9-р зэрэглэлийнх байсан. Тэр дор хаяж л 9-р зэрэглэлийн дунд түвшнийх байгаа.” Линлэй Хар шидийн Амин шидтэн ганцаараа л бүхэл бүтэн аймшигт армитай тэнцдэг гэж дуулж байсан.
Хар шидийн Амин шидтэн тулааны үеэр 100 мянган үхдэл ч дуудаж чаддаг гэгддэг.
Мөн, дайнд, тэд өрсөлдөгчөө албал, тэд түүний цогцсыг өөрийнхөө үхдэл зарц болгож, түүнийг хянах боломжтой болдог. Түүний өрсөлдөгчдийн цогцос тэгж л түүний хүссэн бүхнийг хийж дайснуудтай нь дайнд тулалддаг.
Хар шидтэний арми тулаан бүрт улам л өсдөг.
Гэхдээ мэдээж, хар шидтэн хангалттай сүнслэг энергитэй үед.
“Түүнчлэн, би хар шидтэнүүдийг Үхдэл дуудах эсвэл үхдэл зарц болгох чадваруудаас ч илүү зүйлстэй гэж дуулсан юм байна. Би тэдэнд өвөрмөц, аймшигтай хар шившлэгүүд байдаг гэж дуулсан.”
Хар шидтэнгүүдийн тахал маш алдартай.
Түүхэнд тэмдэглэгдсэнээр, ганц л хар шидтэнээс болж, арван сая хүнтэй хотод тахал гарсан. Тиймээс л, Линлэй Холмерыг хор ашиглахыг хараад, түүнийг хар шидтэн юм болов уу хэмээн гайхсан.
….
Үүр цайж. Тэнгэрт аажуухнаар гэрэл гийнэ.
Амин шидтэн Засслэрийн алдсан үхдлүүдийн ертөнцийн сүнслэг энерги ч биед нь эргээд ирлээ. Тэрээр нүдээ нээвэл, жижигхэн инээмсэглэл түүний нүүрэн дээр гар ирлээ. “Өчигдөр миний азтай өдөр байсан.”
“Эрх чөлөөтэй болоод зогсохгүй, Хар хүлэгт баатрын ахмадыг дараад авчихсан. Хэдийгээр тэр миний ганц алтлаг өнгөт зомбитой тэнцэх ч гэлээ.” Засслэр үнэхээр баяртай байлаа.
Хэдийгээр алтлаг өнгөт зомби 9-р зэрэглэл ч, Хар хүлэгт баарын ахмадаас дорой. Хар хүлэгт баатар бол Үхдэл луутай ижил зэрэглэлийнх.
Засслэр ингээд гурван 9-р зэрэглэлийн оргилд хүрсэн үхдлүүдтэй боллоо. Хар хүлэгт баатрын ахмад, Үхдэл луу болон Эртний адгуус нар юм. Үүний зэрэгцээ, тэр одоо хоёр алтлаг яст харваач болох хоёр алтлаг өнгөт зомби нарыг л ашиглаж чадна.
Гурван 9-р зэрэглэлийн оргилд гарсан үхдэл, анхандаа гурав байсан.
Эд нар бол Засслийн хамгийн хүчирхэгүүд нь. Түүний үхдлүүдийн ихэнх нь 7-8р зэрэглэлийнх. Эцсийн эцэст, Үхдлүүдийн ертөнцөд, дээд түвшний үхдэл олон доод түвшний үхдлүүдийг боолчилдог.
Жишээлбэл, хоёр алтан яст харваачид, 500 мянган араг яснуудын армийг удирддаг.
Харин Хар хүлэгт баатрын ахмадын доор, 8-р зэрэглэлийн Хар хүлэгт баатрууд байдаг.
800 жил амьдарсан хар шидийн Амин шидтэн аймшигтай армитай байх нь мэдээжийн зүйл. Тоглоом ч үгүй.
“Ххмм?” тэрээр модон өрөөрүүгээ явж байснаа, нүд нь гэнэтхэн томроод ирлээ.
Учир нь одоо, Линлэй нүдээ аниад чимээгүйхэн нууран дээр зогсож байлаа. Түүний бие яг л өд мэт хөнгөн байх агаад, усанд живэхгүй байлаа.
“Энэ…” Засслэр ихэд гайхширчээ.
Засслэр Линлэйг Гэгээнтэн зэрэглэлийн тулаанч биш гэдгийг мэднэ. Хувиралд орсныхоо дараа, Линлэй 9-р зэрэглэлийн оргилд хүрдэг ч, хүн байх үеийнх нь түвшин хамаагүй муу. Гэтэл одоо, Линлэй татах хүчинд оролгүйгээр зогсоно.
“Ноён Засслэр.” Линлэй тэр даруй нүдээ нээвэл, царайнд нь инээмсэглэл доторлоо. Тэр мөчид, тэрээр усны гадаргуу дээр алхан, хуурай газарт хүрээд ирэх нь тэр.
“Бид одоо холбоотонгууд болсон. Би Гэрэлт сүмийн талаар хэдэн зүйл мэдрээр байна.” Линлэй шулуухан хэллээ.
Засслэр инээмсэглэн толгой дохиод. “Надаас асууж байгаа бол, би чамд хэлж болно. Гэхдээ. Үүний өмнө, бид бие биедээ харилцан итгэх хэрэгтэй. Би чиний талаар их зүйл мэдэхгүй.” гэхэд.
Линлэй, “Линлэй. Бүтэн нэр Линлэй Баруч. 21 настай. Гэгээнтэн зэрэглэлээс бусад хэн бугай ч надтай өрсөлдөж чадахгүй. Линлэй тайван байсан ч, хэлсэн үгэндээ машид итгэлтэй байлаа.
Луугийн хувиралд орж 9-р зэрэглэлийн оргилд гарсан тэр, Гэгээнтэн зэрэглэлээс гадна хэнд ч ялагдахгүй. Хэрэв Линлэй, адамантин хүнд илнийхээ ‘тулгах’ түвшинг эцэст хүргэж болно, мөн түүнчлэн хамгийн чухал нь тэр 8-р зэрэглэлийн шидтэний хүчийг дуусгах ёстой… Линлэйн хүч гайхалтайгаар нэмэгдэнэ.
“Луугийн хувирал. Гайхаад байх зүйл биш.” Одоо л Амин шидтэн Линлэйг дракониан биш гэдгийг ойлголоо. Гэнэтхэн Засслэр гайхширан. “Юу гэнээ? 21 настай?” гэхэд.
“Тэгээд?” гээд Линлэй Касслэруу ширтлээ.
Линлэй энэн хар шидийн Амин шидтэнг бахархал өндөртэй гэдгийг мэдэж байлаа. Хэрэв Линлэй түүнийг айлган бишрүүлэхгүй л бол, тэдэнд багаар ажиллахад маш хэцүү байх болно.
“Боломжтой гэж үү?” Засслэр цочирдолд оржээ. Гэхдээ дараа нь, тэрээр инээд алдаад. “Хаха, би харин өөр шүү. Бид хөгшин хар шидтэнтэй байснаар бидэнд л давуу талтай байна. Энэ жил би, 866 нас хүрч байгаа.” Засслэр бахархалтайя насаа хэллээ.
“Линлэй, чи өөрийгөө Гэгээнтэн зэрэглэлээс бусдад нь ялагдахгүй гэж хэллээ. Үнэндээ би наадханд чинь итгэхгүй байна.” Засслэр тайван гэгч нь хэлээд. “Миний үхдлүүдийн арми сая давсан, мөн надад гурван 9-р зэрэглэл оргилд хүрсэн үхдлүүдтэй.”
Энэ мөчид, хоёр тал нэгнийгээ хүчээр дарахыг оролдож байлаа. Түүнчлэн, нэг нэгнийхээ хүчийг мэдсэнээр, тэдний хамтын ажиллагаа улам л сайжирна.
“Засслэр.” Линлэй түүнрүү хүйтнээр ширтээд. “Би чиний бүхэл бүтэн үхдлүүдийн армитай тулалдсан ч, ялна гэдэгтээ итгэлгүй байна. Гэсэн хэдий ч, надад хоёр 9-р зэрэглэлийн оргилд хүрсэн шидэт араатнуудтай. Мөн би 8-р зэрэглэлйн хос элементийн шидтэн. Тоогоор илүүрхэх гэсэн ч, миний эсрэг үйлчлэхгүй л болов уу.”
Засслэр бүрэн цочирджээ.
Тэр Линлэйг 21 настайдаа Луугийн цуст дайчин болоод 9-р зэрэглэлийн оргилд гарч чаддаг болдог гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гэсэн ч 21 настайдаа хос элементийн 8-р зэрэглэлийн шидтэн байна гэдэг машид аймшигтай хэрэг.
Эцсийн эцэст, шидтэний бэлтгэлийн хамгийн хэцүү зүйл нь сүнслэг энергиэ бясалгах. 21 настайдаа ийм аймшигтай сүнслэг энергитэй байх юм гэж зүүдэлсэн ч үгүй.
“8-р зэрэглэлийн хос элементийн шидтэн. 21 настайдаа ?” Засслэр ийн бувтнана. “Энэ чинь бараг түүхэн дэх хамгийн гоц ухаантан нь юм биш үү?”
Линлэй 17 настайдаа 7-р зэрэглэлийн шидтэн болсон. Энэ нь түүхэндэх хоёр дахь хамгийн залуу тохиолдол.
Гэхдээ 21 настайдаа 8-р зэрэглэлийн хос элементийн шидтэн болно гэдэг бол түүхэн дэх анхны удаагийнх.
“Би 8-р зэрэглэлд хүрэх үедээ, ойролцоогоор 400 настай байсан.” Засслэр өөрийгөө хэр хөгшин гэдэг талаараа бодвол, хэлэх ч үггүй болно.


Өмнөх

Дараах

 

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s