Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 25]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 8 – Арван мянган километрын аялал, Хэсэг 25 – Мэргэжилтнүүдийн хүчинд нэгдэх мөч
Хар дээлтэй эрийн энэ хашхираан ганц Линлэй хөгшин эр хоёрыг ч бус, Лампсон тэр хэдийг ч гэсэн сандаргалаа.
“Юу болоод байна аа? Хартес яагаад байхгүй байна аа?” Лампсон даруй хаалгаа түлхэн, хоёр давхарын коридорт ууртайгаар орж ирлээ.
Энэ үед, нөгөө гурван 9-р зэрэглэлийн тулаанчид ч гэсэн өрөө өрөөнөөсөө гарч ирцгээлээ.
Засслийн өрөөнд.
Энэ хашхираанг сонсоод, Засслийн царай хувирлаа. Тэр даруй хажуудаа байсан Линлэйд зааварлан, “Чи 9-р зэрэглэлийн тулаанчдын нэгийг нь алсан ч, дахиад тав үлдсэн. Би гуравт нь анхаарал тавъя. Харин чи хоёрыг нь ав. Чадахгүй л гэж битгий хэлээрэй дээ.” гэв.
Засслэр өөрийн чадвартаа үнэхээр итгэлтэй байсан болохоор, гурван 9-р зэрэглэлийн тулаанчийг авах гэлээ.
“Чи ганцыг нь л алахад болно.” Линлэй тайвнаар хэллээ. Энэ мөчид, Линлэй гадаа өрсөлдөгчдөө цуглархыг чимээгүйхэн хүлээнэ. Тэднийг тэгмэгц, Бэбэ Хэирү хоёр тэдний ардаас нь, харин Засслэр Линлэй хоёр урдаас нь дайрна. Ингэж хоёр талаас нь дайрвал өрсөлөгчид нь амархан зугтаж чадахгүй.
Линлэйг үгийг сонссон Засслэр шоолонгуй инээмсэглээд, “Чи ч үнэхээр сагсуу нөхөр юм гээч.” гэв.
“Эрхмээ!” Энэ мөчид, хар дээлтэй эр Хартесын цогцсыг харсан байлаа. Тэгээд тэр даруй гашуудсан ч, өрөөнд хоёр хүн байгааг анзаарлаа.
Салхи мэт, дөрвөн 9-р зэрэглэлийн тулаанчид дээд давхараас буун ирлээ.
Лампсон тэр хэд Засслийн дэргэд Линлэйг байхыг олж харвал царай нь хувьс хийцгээлээ.
“Сайн уу. Өмнөх удаагийн тулаан, тийм ч хөгжилтэй байгаагүй. Дахиад хөгжилдөцгөөе.” Засслэр урдаа байгаа таван 9-р зэрэглэлийн тулаанчидруу харан жаргалтайя мишээлээ.
“Антимэйжик гав эвдэрчихэж.” Мөнгөлөг үстэй хөгшин мэргэжилтэн цочирдон хэллээ.
Гэсэн ч Лампсон Линлэйруу ширтэж байлаа.
“Их лам Лампсон. Уулзалгүй удаж.” Линлэй гартаа адамантин хүнд илдээ атгаад, хар алтан сэтгэл хөдлөлгүй, өршөөлгүй нүдээрээ түүнийг цоо ширтэнэ.
Гэрэлт сүмийн ихэнх дээд албан тушаалтнууд Линлэйг хувиралд орсон үедээ аймшигтай үзэмжтэй болдог гэдгийг мэднэ.
“Линлэй!”
Лампсон сулхан дуугаар дуудвал, түүний царай нэлээд барайсан байлаа.
“Линлэй чи манай нөхдийн зургааг нь алсан хүн үү?” Хартесын дүү, хар дээлтэй эр, Линлэйруу үл итгэсэн байртай ширтэнэ. “Боломжтой гэж үү?”
Амин шидтэн Засслэр, гайхширан Линлэйруу ширтэнэ. Гэрэлт сүмийн салааныхны хариу үйлдлээс үзвэл, түүнийг сулласан ‘Дракиниан’ гэгч үнэхээр аймшигтай нэгэн бололтой. “Тэгэхээр чиний нэрийг Линлэй гэдэг байх нь ээ? Тэгээд болоогүй надаас алдартай байх нь?”
Линлэй дайснуудруугаа хүйтнээр ширтэнэ. “Хангалттай ярьлаа. Үүнийг хийцгээе.”
“Миний хөвгүүд бэлэн. Бид хэзээд хөдлөхөд бэлэн.” Амин шидтэн Засслэр, баяртайя инээмсэглэнэ. Гэнэтхэн, түүний араас хоёр алтан яст харваачид гараад ирлээ.
Линлэй мэл гайхширав.
Үхэгсэдийн сүнс дуудах шидэнд Үхдэл дуудах чадвар байдаг гэж дуулж байсан ч, энэ бол түүний үүнийг харж буй анхны удаа. Тэдгээр хоёр харваачдын аура 9-р зэрэглэлийн тулаанчдаас дутахааргүй байлаа.
“Линлэй, чи үнэхээр хүчирхэг бололтой. Хэн нь олон хүн алахаа үзье.” Засслэр баяртайя инээмсэглэвэл, гурван хүчирхэг, гурван метр өндөртэй алтлаг өнгөтэй зомбинууд гарч ирлээ. Тэдгээр алтлаг өнгөтэй зомбинуудын нүд хаш нолоон байв.
Хоёр алтан яст харваач мөн гурван алтлаг өнгөт зомби. Тэд тус бүр 9-р зэрэглэлийн дайчидтай ижил хүчтэй байлаа.
Хамтдаа, тэд таван 9-р зэрэглэлийн тулаанчдын хүчийг гаргана!
Лампсон, Засслэр Линлэй хоёруу харна. Тэрээр шүдээ хавираад, сулхан дуугаар тушаалаа. “Ухраад. Даруйхан явцгаая.” Лампсон үнэндээ ийм тушаал өгөхийг хүсээгүй.
Засслийг барих үеэр, тэд маш их золиос гаргасан.
Гэхдээ Засслийн үхэгсэдийн сүнсийг дуудах шидийн нууцыг мэдчихвэл, Гэрэлт сүм нууцаар хар шидтэний бүхэл бүтэн салааг бий болгож чадна.
“Бэбэ. Хэирү. Одоо!” Линлэй оюун санаагаараа тушаалаа.
“Ал.”
Амин шидтэн Засслэр, ийн тушаахын хажуугаар, өөр шидэт шившлэг уншиж эхэллээ. Хэдийгээр Алтлаг яст харваач болон Алтлаг өнгөт зомби нар тус тус 9-р зэрэглэлийн тулаанчдын хүчтэй ч, тэд дөнгөж л 9-р зэрэглэлийн анхан түвшний хүчтэй.
Засслэр хамгийн их бахархдаг хоёр дуудлагаа хийлээ.
Тэрээр уг хоёр үхдэлийг захирхын тулд, маш их хүчин чармайлт гаргасан. Засслэр уруулаа хөдөлгөн шившлэгээ уншина. Уг хоёр үхдэлийг дуудах нь өмнөх таваасаа ч хэцүү байлаа.
“Суллагдчихлаа! Үхдэл луу гарч ирж байна!” Хоёр Онцгой тогтоол гүйцэтгэгчид, хоёр Даяанч болон Их лам нар гадагш яаравчлан зугтацгаалаа.
Гэтэл энэ мөчид…
“Вишш!”
Хоёр алтан сум агаар зүсэн, хоёр Даяанч зүг нислээ. Үүнтэй зэрэгцэн, гадна талаас хоёр хар зүйл сүйтгэнэлээ.
“Лампсон. Та нарын хэн чинь ч зугтаахгүй шүү.” Линлэй чангаар хэлэх мөчид, Линлэй аянга мэт тэдэнрүү давшлаа.
Линлэйн хөдөлгөөн маш түргэн байлаа. Хуягт ирт нуруун луугийн өвөрмөц хурд, суперсоник шившлэг мөн дэлхийгээр ‘тулгах хүч’-г зээлчихсэн байгаа 9-р зэрэглэлийн оргилд хүрсэн тулаанч… Линлэйн хурд Онцгой тогтоол гүйцэтгэгч нарыг хол илүү даван гарсанд, Даяанчид болон Их лам нар хэлэх ч үггүй боллоо.
“Роооааар!”
Хар үүл ирвэс Хэирү, Онцгой тогтоол гүйцэтгэгчдийн нэгрүү нь дайран, хумсаараа майжаад авлаа. Аймшигтай, Онцгой тогтоол гүйцэтгэгч даруй илдээрээ Хар үүл ирвэсрүү далайлаа.
“Аа!” ирвэсийн савар Онцгой тогтоол гүйцэтгэгчийн гавлын ясан дээр буувал, Онцгой тогтоол гүйцэтгэгчийн илд ирвэсийг гэмтээсэн ч үгүй.
“Ххмм.” Хар үүл ирвэс басамжлалаар дүүрлээ.
Өмнө нь, Линлэй Луугийн хувиралд орж 9-р зэрэглэлийн оргилд хүрчихээд адамантин илдээ ашигласан ч, юу ч хийж чадаагүй. Эцэст нь, Татах хүчний талбар болон Агааран жигүүр шившлэгүүдийг ашиглаж байж Хэирүг өөртөө зүтгүүлэхээр болсон.
“Сап!”
Нөгөө Онцгой тогтоол гүйцэтгэгч бүрэн хамгаалалтаа сулламагц, Бэбэ түүний хамгаалалтыг нэвтэлж, түүний цээжиг сүлбэн зүрхийг нь бяцаллаа.
Нүд ирмэхийн зуурт, 9-р зэрэглэлийн хоёр тулаанчид хоёр шидэт араатанд алууллаа.
“Рооаар!” Хар үүл ирвэс ойролцоо байсан Даяанчруу дайрлаа. Даяанч үнэндээ зочирдсон байв. Хоёр шидэт араатан хаанаас ч юм гарч ирээд хоёр Онцгой тогтоол гүйцэтгэгч нарыг алчихлаа шүү дээ.
Бэбэ нөгөө Даяанчруу давшлаа.
Хоёр Даяанч болон Лампсон гурав ихэд цочирджээ. Тэд гэрлийн хандлагат шидэнд мэргэшсэн ч, тэдэнд бүх шидүүд хугацаа шаарддаг. Тэд эдгээр хоёр шидэт араатны эсрэг шившлэгээ ашиглаж чадархааргүй байдалд байлаа.
“Лампсон!”
Линлэй чангаар архирлаа. Тэрээр хүнд илдээ бариад, чөтгөрийн бурхан мэт, адамантин хүнд илдээ агаар зүсэн савчина.
Лампсон айдаст дарагдсан байсан болохоор, түүний орон зай түгжигджээ.
“Лин-”
Тэрээр үхэх мөчдөө, Линлэйтэй уулзсан анхны уулзалтаа саналаа. ‘Зүүднээс сэрсэн нь’ сийлбэр дуудлага худалдаанд орж байсан үе. Тэр үед, Линлэй өөдрөг, баяр хөөртэй гоц ухаант хүү байсан. Гэхдээ хэдхэн жилийн дараа, тэр аймшигтай нэгэн болсон. Харин өнөөдөр, тэр түүний амь насыг авч байна.
“Бам.”
Лампсоны нүдэндэх хүсэл замхархаас өмнө, Линлэй адамантин хүнд илдээ түүний биеийн зүг цавчлаа. Энэ мөчид, Линлэйг шинэ түвшинд хүргэх ойлголтууд хоорондоо нэгдэцгээлээ.
Энэ яг л дэлхийн лугшилт шиг байв.
Маш гүн гүнзгий чичиргээн. Няцаашгүй чичиргээн. Адамантин хүнд илдний хүч Лампсоны биед орвол гэнэтхэн ‘лугшилт’ны хэмнэл шиг болж өөрчлөгдлөө.
Лампсоны бүхэл бие чичирсэнээ, газар тэрийн оочлоо. Лампсоны бие дээр ганц ч шарх байгаагүй ч… Түүний чих хамраас цус олгойдож байлаа.
Хэрэв Лампсоны арьсыг нээж үзвэл, Лампсоны бүх эрхтэн задарсан болохыг олж мэдэх биз.
Энэ мөчид, Бэбэ Хэирү хоёр ч нөгөө хоёр Даяанчийг дуусгачихсан байлаа. Энэ аллагууд зүгээр л төгс тооцоолол байв. Засслийн дуудсан үхдэл болон Линлэйн аймшигтай төрхөөс эмээсэн, Лампсон тэр хэд даруй зугтаах гэсэн ч, тэднийг хананд хүрэх үед, хамгаалалтаа сулруулсан байхад нь Бэбэ Хэирү гэх хоёр аймшигтай шидэт араатнууд тэднийг тасдан хаялаа.
Эцсийн үр дүн хүн бүрт ил харагдаж байлаа.
Бэбэ, Хэирү болон Линлэй гурав 9-р зэрэглэлийн таван тулаанчдыг алчихлаа! Хэрэв эхлээд Линлэйгийн алсан хүнийг тооцвол зургаан хүнийг тэд алжээ.
“Роооааар!”
Энэ мөчид, гадаа талбайн дунд, орон зайн хагал үүсвэл, аварга хар луугийн толгой орон зайн хагаралаас цухуйн гарч ирлээ.
Үхдэлийн дуудлага – Үхдэл луу!
“Гэхдээ… гэхдээ…” Засслэр Линлэй болон Сүүдрийн хулгана болон Хар ирвэсрүү ширтэнэ. Тэрээр хэлэх ч үггүй болтлоо цочирджээ.
Тэрээр өөртөө ихэд итгэлтэй бардам байсан болохоор, өөрөө гурвыг нь, Линлэйг хоёрыг нь аргал гэж хэлсэн.
Гэхдээ түүнийг үхдэл дуудаж ганц хүн алах гэсээр байтал, Линлэй шидэт араатнуудын хамт бүгдэнг нь алчихлаа.
“Ноён Засслэр, Үхдэл лууг дуудаж дуусгах шаардлагагүй гэж бодож байна. Эсвэл Бэбэ эсвэл Хэирүтай тулалдуулж үзэх юм уу?” хэмээн Линлэй тайвнаар хэллээ.
Амин шидтэн Засслэр, царайгаа барайлгаснаа, Үхдэл луугаа үхдлүүдийн ертөнцрүү нь буцаалаа.
“Линлэй, чи болон шидэт араатнууд чинь машид хүчирхэг юм. Гэхдээ миний Үхдэл луу сул дорой биш шүү. Тэрнээс илүүтэйгээр, Үхдэл луу миний доор байдаг ганц үхдэл биш. Надад бас Эртний адгуус бий.” Засслэр ийн хэлснээ. “Чи үхэгсэдийн армид эцэст төгсгөл үгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.”
Линлэй үнэндээ Засслийн хэлсэн үгнүүдээс айж байлаа.
Засслэр дотроо бол, Үхдлүүдийн ертөнцийг үхдэлийг номхотгох хялбар биш гэдгийг мэдэж байгаа. Гэсэн ч эцсийн үр дүнд тэд номхотгогддог. Өмнө нь, тэрээр Үхдэл лууг номхотгохын тулд, олон үхдлүүдээ золиосолж байсан.
“Түргэн эндэхийг цэвэрлье. Гэрэлт сүмийнхэн энд болсон зүйлийг мэдэж болохгүй.” Линлэй даруй хэллээ.
Засслэр ч даруй үхдлүүдээ дуудаж эхэллээ.
Хоёр алтлаг яст харваач болон гурван алтлаг өнгөт зомби нар дуулгавартай гэгч нь цогцоснуудыг цэвэрлэлээ. Энэ нь машид үр дүнтэй байсан бөгөөд удалгүй цогцоснууд алга болцгоолоо.
“Линлэй.” Засслэр Линлэйруу сониучирхан хараад. “Лампсоны хэлснээр, чи их алдартай бололтой. Өөрийнхөө талаар хэлээч?” гэвэл.
Линлэй түүнрүү харснаа. “Амаа хамхи. Дуугүй бай.” гэв.
Линлэйн сэтгэл хөдлөгүй хар алтан нүдрүү хараад Засслэ инээд алдан. “Линлэй, чи Гэрэлт сүмийн эсрэг нэлээд том атаа хорсолтой бололтой тийм үү?” гэвэл.
“Тийм бол юу гэж?” Линлэй энэ удаа хариулбал.
“Ямар төрлийн атаа хорсол?” хэмээн Засслэр даруй асуулаа.
“Би тэд нараас нэг ч хүн үлдээлгүй устгана.” Линлэй сулхан хоолойгоор хэлсэн ч, энэ яг л сүнс чичирхийлүүлэм, үхдлүүдийн ертөнцийн муу ёрын салхины ирсгэрээн шиг л байлаа.
Засслэр даруй нүдээ бүлтийлгэн. “Хаха, сайн байна. Линлэй, чи нэлээд чадварлаг хүн бололтой. Ингэвэл яаж байна? Чи надад туслаад, хамтдаа Гэрэлт сүмийн эсрэг тэмцэе.” гэхэд.
Линлэй, “Би чамд туслах ий? Чи удирдана гэж үү?” гээд Засслэрруу харлаа.
Засслэр өөрөө хүртэл Линлэйн хар алтан нүдрүү ширтэх үедээ таагуу мэдрэмж мэдэрч байлаа.
“Хоорондын удирдлагын ялгаа гэж байхгүй, хэн ч удирдахгүй. Бид хамтарч л ажиллана.” Хар шидтэн Засслийн ойрын тулааны чадвар дорой. Тэрнээс гадна, түүнд үхдэл дуудахад хугацаа шаардлагатай.
Линлэй хар алтан нүдээрээ Засслэрруу ширтэнэ.
“Болж байна. Би зөвшөөрлөө.” Линлэй эцэст нь нэг юм үг дуугарлаа. Линлэй хар шидтэнтэй хүчээ нэгтгэвэл түүний хүч үнэмлэхүй нэмэгдэнэ гэдгийг хүлээн зөвшөөрлөө.
Засслэр тэр даруй баярлан. “Хаха, гайхалтай. Бид хүчээ нэгтгэчихвэл, бид юунаас айх билээ? Хэидэнс, тэр муу хөгшинг би нэг л өдөр ална даа. Линлэй, чи Гэрэлт сүмээс хэнийг нь алахыг хүсэж байна?” гэв. Засслэр Линлэйг Гэрэлт сүмийн нэгэнтэй нь том хэмжээний өс хонзонтой гэдгийг гадарлаж байлаа.
“Хэн гэнээ?” гэснээ.
Линлэй толгойгоо сэгсрээд. “Би Гэрэлт сүмийг үндсээр нь утсгана.” гэвэл.
“Гэрэлт сүм ээ?” Засслэр үнэндээ хэсэг гайхширан зогссоноо, хүйтнээр хөхрөн инээгээд. “Хаха, гайхалтай! Тэр цаг ирэхэд, бид Хэидэнстэй хамт Гэрэлт сүмийг бүхэлд нь устгах болно!” гэлээ.
Гэсэн ч Линлэйн царай хүйтэн бас сэтгэл хөдөлгүй чигтэй л байлаа.
Тэгээд, “Явцгаая.” Линлэй шидэт араатнуудтайгаа хаалгаруу дөхвөл.
“Хаашаа тэр вэ?” хэмээн Засслэр даруй асуухад.
“Чамд очих ёстой газар байгаа хэрэг үү?” Линлэй ийн асуувал.
Засслэр, “Байхгүй.” гээд толгой сэгсэрлээ.
Линлэй тайвнаар, “Тэгвэл өнөөдрөөс эхлээд, намайг дага.” гэж хэлээд Линлэй, Бэбэ Хэирү хоёрын хамт харанхуйд замхарлаа. Үүнийг харсан Засслэр, дотроо, “Линлэйг дагавал, цаашид илүү сонирхолтой байх бололтой.” ийм учраас 800 настай хөгшин Амин шидтэн харанхуйд Линлэйг дагалаа.


Өмнөх

Дараах

 

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s