Хуйларч буй луу [Ном 8, Хэсэг 24]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 8 – Арван мянган километрын аялал, Хэсэг 24 – Засслэр
Тэнгэр харанхуйлна. Линлэй энэ бүх хугацаанд байшингийн хананы гадна талд нуугдаж байсан бөгөөд, одоог хүртэл нууцлаг хөгшинтэй ойртох боломж сүвэгчлэх гээд чадахгүй байлаа.
“Зочид буудалд ярьж байсан зүйлээс үзвэл, Гэрэлт сүм энэ хүнийг бариулахаар хэд хэдэн хүчирхэг хүмүүсээ илгээсэн бололтой.” Линлэй хөмсгөө атиралдуулан. “Энэ хөгшин дор хаяж л 9-р зэрэглэл байх.”
“Гэхдээ хараахан Гэгээнтэн зэрэглэлд ороогүй байх ёстой. 9-р зэрэглэл тулаанчдын бүрэлдэхүүнээс хүртэл Гэгээнтэн зэрэглэлийн тулаанч зугтаж дөнгөнө. Тэд түүнийг барьж авах магадлал тун бага байсан.”
Хэдийгээр Линлэй хүртэл энэ нууцлаг хөгшнийг хэр хүчирхэг болохыг тааж мэдэхгүй байсан ч, эргэлзэх зүйлгүй, энэ хүн бол 9-р зэрэглэлийн олон мэргэжилтнүүдтэй тулалдах чадвартай хүн байж таарна.
“Түүнийг бариулахаар Гэрэлт сүм ингэж хүчин чармайлт гаргаж байна гэхээр тэр их чухал хүн гэсэн үг. Би тэднийг төлөвлөгөөг тасалдуулах болно доо.” Линлэйн нүд хүйтэн болоод. “Зургаан 9-р зэрэглэлийн мэргэжилтнийг алаад Чиэр хотоос тэдний нэгнээс нь сэрэмжилж дайжина гэдэг яах аргагүй хэцүү байна байх.”
Линлэй Чиэр хотод чимээгүйхэн амьдарч байсан. Мэдээж, тэр өөрийнхөө үйл хөдлөл болон оршихуйгаа ил гаргахыг хүсэхгүй байсан.
“Хэрэв тэр ямар нэг зүйл хийвэл, тэдгээр зургаан мэргэжилтэнг алах шаардлагатай болно.
“Бэбэ, Хэирү. Бид гурав нийтдээ гурван 9-р зэрэглэлийн тулаанчидтай тулалдаж чадна. Гэхдээ зургаагийн эсрэг… Хэрэв тактик хэрэглэвэл бүтэж магадгүй ч. Бид эхлээд тэр хөгшинг суллаад хамсаатанаа болгосон нь дээр байха. Тэгснээр бид амжилт олох боломж маань нэмэгдэнэ.”
Линлэй антимэйжик гавыг хэрхэхээ мэднэ.
Антимэйжик гавын үнэ цэнэ болон хүч нь тэдний нарийн түвэгтэй шидийн тойрогт оршидог. Гэсэн ч гавыг хийсэн материал нь эдэлгээ даахуйц биш. Хэдийгээр уг гав нь хоригдлуудыг шидийн хүч хэрэглэхээс урьдчилан сэргийлдэг ч, Линлэй үүнийг эвдэх чадалтай гэдэгтэй бат итгэлтэй байлаа.
Линлэй яарсангүй. Энэ удаа, тэр Хэирүд уулын хөндийгөөс хотод эргэж ирэхийг оюун санаагаараа тушаалаа.
Хүн болон шидэт араатны нөхөрлөл сүнсээр нь холдогдож бий болдог. Тэдний сүнслэг энерги хүчирхэгжих тусам, тэдний оюун санаагаараа харилцах зай ч уртсана.
Жишээлбэл, Линлэй Бэбэ хоёр хэдэн зуун километрын цаанаас ч оюун санаагаараа харилцаж чадна. Гэхдээ тэрнээс холдвол, харилцах боломжгүй болно.
Зарим язгууртны овгийн сул дорой гишүүд сүнсний холбооны хуйлмал ашиглаж 1-3р зэрэглэлийн шидэт араатантай холбоо тогтоодог ч, тэд хэдхэн зуун метрын газарт ч харилцаж чаддаггүй.
Хамгийн гол нь тэдний сүнслэг энерги.
Харин Линлэй Хэирү хоёрын хувьд тэд хэдэн зуун километрын зайд харилцах чадвартай. Гэхдээ, зай нь холдох тусам нэг нэгнийхээ зүг зөв чиглэлд мэдээ явуулах боломжгүй болдог.
Харанхуй болжээ. Одоо оройн 9 цаг болж байлаа.
Хар дайчны хувцас өмссөн Линлэй, байшингийн хананы гадна талд Бэбэ Хэирү хоёрын хамт нуугдана. Тэд чимээгүйхэн хүлээнэ.
“Бэбэ, Хэирү, та хоёр эндээ үлд. Намайг оюун санаагаараа дохио өгсний дараа л хөдлөөрэй.” Линлэй ийн зааварлавал.
Бэбэ Хэирү хоёр ч толгой дохилоо.
Линлэй тэр даруй хар дайчны хувцсаа тайлахад, хар хайрс түүнийг бүрхэн авлаа. Тэгээд дух, тохой, өвдөг болон нуруунаас нь хар гадас шиг зүйл урган гарч ирлээ.
Урт өмдийг нь луугийн сүүл цоолон гарч иржээ.
Линлэй нүд хүйтэн, хар алтан болсон байлаа.
“Санаж ав. Намайг тушаал өгөхөд л хөдлөнө шүү.” Линлэй, Бэбэ Хэирү хоёрт дахин зааварлалаа. Тэгээд, харанхуйд яг л сүнс мэт гэтлээ.
‘Тулгах’ түвшинг эзэмшсэний дараа, тэр эргэн тойрныхоо агаарт ямар ч өөрчлөлт оруулалгүйгээр алхаж чаддаг болсон.
Барилгын хоёр давхарт. Гурван өрөө байх ба голынход нь өнөөх хөгшинг түгжсэн гэдэг нь илт байв. Учир нь, энэ өрөөг хоёр хар дээлтэй эрчүүд сахиж байсан юм.
Линлэй хиймэл толгодын ард гэтнэ, тэр тохиромжтой үе ирэхийг хүлээж байлаа.
“Та нарыг хором ч анхаарлаа сулруулахгүй байна гэдэгт итгэхгүй байна.” Линлэй маш тэвчээртэй байлаа.
Одоо бол, хар дээлтэй эрчүүд уйтгарлан яриа өрнүүлж байлаа.
“Энэ даалгаврын дараа, хоёулаа нэг сайхан амрана аа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд их ядарлаа. Би энэ бүх хугацаанд их ч цухалдлаа.” Хар үстэй эр нь ийн хэллээ.
“Тийм шүү. Энэ даалгаврын үеэр бид, 9-р зэрэглэлийн хоёр Даяанч мөн гурван Онцгой тогтоол гүйцэтгэгч нараа алдсан. Бид арван нэгүүлээ хамтарч ажилласан ч, тав маань үхчихэж. Энэ хөгшин ч мангас шиг нөхөр шүү.”
Одоо бол, хоёр хар дээлтэй эрчүүд нэлээд тайвширчээ.
Энэ хөгшнийг бариулахын тулд, түүнийг хаана байгаа талаарх мэдээг хүлээж авмагцаа, Гэрэлт сүм хүмүүсээ илгээсэн байх. Тэд Обриэн эзэнт гүрэнг өнгөрч, 48 удирдлагагүй Вант улсуудаар дайрч, алс холын зүүн нутагт очсон. Тэгээд уг нууцлаг хөгшинтуй сар гаран тулалдсаны эцэст Удирдлагагүй газрын Вант улсуудын нэгэн дээр нь барьж авсан.
Гэхдээ энэ хөгшнийг барьчихсан болороор, тэдний золиосолсон бүхэн үнэ цэнэтэй.
Тэд буцах замдаа маш болгоомжтой байгаа. Тэд Обриэн эзэнт гүрний мэргэжилтнүүд тэднийг илрүүлчих вий хэмээн айж байгаа. Гэхдээ одоо, тэд одоо буцах замынхаа хагасыг туулчихсан. Цаашид очих хотууд бол олон мэргэжилтэнгүй жижигхэн хотуунд. Тиймээс тийм ч аюултай биш.
Мэдээж, Лампсон болон бусад нь одоо нэлээд тайвширчихсан байгаа.
“Би угаалгын өрөө орлоо. Чи эндээ сахиж байгаарай. Би удахгүй хүрээд ирнэ ээ.” Нэг хар дээлтэй нь ийн хэлбэл.
Нөгөөх нь инээд алдаад. “Чамайг хэлэхээс өмнө зүгээр байсан ч, одоо угаалгын өрөө ормоор санагдчихлаа. Зүгээр дээ, чи эхлээд яв, би дараа нь явъя.” Тэд хэдийгээр тайвширсан ч, зэрэг хамгаалалтаасаа бууж зүрхлэхгүй.
Эцсийн эцэст, хэрэв тэд энэ хөгшнийг зугтаалгачихвал, тэд маш том нүгэл хүлээнэ.
Хиймэл толгодын ард гэтэх Линлэй, нэг хар дээлтэй эрийг нь явахыг харвал, түүний сэтгэл ихэд хөдөллөө. “Нэг нь л үлдлээ. Түүнийг алах асуудал биш. Гагцхүү… Би ямар ч чимээ гаргаж болохгүй.”
Линлэй нүд нарийсч, амандаа шидэт шившлэг уншиж эхэллээ. ‘Супер соник’.
….
Энэ мөчид, Хартес унтлагы өрөөний хаалганы дэргэд зогсоод, эргэн тойрноо ажина. Тэрээр 9-р зэрэглэлийн дайчин учир өөртөө тун итгэлтэй байлаа.
Гэхдээ гэнэтхэн, нүднийх нь буланд хар гэрэл гялтганах үзэгдлээ.
“Тэр юу вэ?” Хартес толгойгоо эргүүлэн харлаа.
Аварга хар хөх илд гэнэтхэн түүний харах хүрээнд орж ирсэн юм. Хамгийн аймшигтай нь, тэр хар хах илд эргэн тойрныхоо газарт даралт үзүүлж, түгжиж байв.
Орон зай түгжигдэж байлаа!
Хартес сэрэмжлүүлэхээр хашхирхыг хүссэн ч, тэгэх завдал гарсангүй. Үнэндээ, тэгсэн ч, хөлдсөн орон зайд дуу нь цуурайтахгүй.
Хартесын нүд эргэлдэнэ. Гэнэтхэн, тэр алгаа хавсраад гэрэлт тулааны кигээ ихэсгэн, илдрүү шууд зүглэлээ.
“Бам!”
Хартес гараараа аварга илдийг цохих үед, Хартес гэнэтхэн тулах үед, шалаар өнхөрлөө. Түүнд зогсоох хүч байсангүй.
“Бүүм.” түүний гарын яс хугаржээ.
Тэгээд, огт удаашралгүй, адамантин хүнд илд Хартесыг цохилоо. Хартес чичирхийлийг л, мөн нэг зүйл хугарахыг л мэдэрсэн… тэгээд өөр юу ч мэдэрсэнгүй.
Нүд ирмэхийн зуурт. Өрсөлдөө аллаа.
Түүнд боломж гарсангүй. Луугийн хувиралд орсныхоо дараа, Линлэй 9-р зэрэглэлийн оргилд гардаг, мөн түүнд адамантин хүнд илд бий. Үүний зэрэгцээ, ‘тулгах’ түвшинг ойлгочихсон учир, тэр хоёрын түвшин тэс өөр байгаа.
“Түргэл.” Линлэй хаалга нээлээ. Онгойлготол, туранхай, урт цагаан үстэй, цагаан хөмсөгтэй хөгшин газарт завилан сууж байлаа. Линлэйг орж ирэхийг сонсоод, өнөөх хөгшин нүдээ нээн, “Яагаад чи…” гэв.
Гэхдээ Линлэйг хараад, хөгшин эр даруй үгээ дутуу хэллээ.
“Линлэйн Луугийн хувиралд орсон байхыг өнөөх хөгшин цоо ширтэнэ. Тэгээд сулхан дуугаар, “Чи аль ертөнцөөс оршихуй вэ, Дракиниан?/Хүн луу/”
“Дракониан?” Линлэй гайхширлаа.
Өөр ертөнцөд түүн шиг харагддаг Дракониан гэдэг зүйл байдаг хэрэг үү?
“Яагаад энд ирсэн юм?” Хөгшин эр дахин сулхан дуугаар асуувал.
Линлэй, “Чамайг аврах гэж.”
Линлэй адамантин хүнд илдээ бариад. “Гараа хөдөлгөлгүй байлгаж байгаарай. Би гавыг чинь эвдээд агье.”
Хэдийгээр уг хөгшин эр Линлэйг хэн болохыг сэгжиглэж байсан ч, дуулгавартай гэгч нь гараа хөдөлгөлгүй барьлаа. Антимэйжик гавруу харвал, Линлэй адамантин хүнд хар илдээрээ гавыг цавчиж байлаа.
‘Хүнд зүйлийг хөнгөн мэт өргөх’ – Аянгын ниргэлт!
Адамантин илд аажуухнаар доошлон доошилсоор, антимэйжик гавын төв хэсэг дээр буулаа. ‘Тас’ гэх дуунаар, гаван дээр олон хагарал үүсэж, улмаар өрөөгөөр нэг бутран уналаа.
Хөгшин эр гараа сэгсэрвэл, гав нь хэдийн хоёр тийш салан ниссэн байв.
“Би чамд намайг амраач гээгүй болохоор, ямар ч өргүй шүү.” гээд цонхигор царайтай эр, Линлэйруу хүйтнээр ширтлээ.
Линлэй түүнрүү харах ч, Линлэйн хар алтан хүүхэн хараа хөгшин эрийг огтхон ч айлгахгүй байлаа.
“Та Гэрэлт сүмтэй дайсагналцаа юу?” Линлэй асуулаа.
Тэд машид нам гүм байсан болохоор, хоёр давхарт байгаа Лампсон тэр хэд тэр хоёрыг сонсохгүй байлаа.
“Дайсагнах ий? Би тэднийг устгах хүртлээ яасан ч зогсохгүй.” Хөгшин эр хүйтнээр хэллээ.
“Тэр чинь л надад хэрэгтэй.” Линлэй тайвнаар хэлээд. “Хэдийгээр би чамайг мэдэхгүй ч, танд л гэхэд… өнөө шөнө, энд байгаа Гэрэлт сүмийн ганц ч хүн амьд үлдэхийг би зөвшөөрөхгүй. Би тэдэнд өөрийгөө илчлэхийг хүсэхгүй байна.” гэхэд.
“Өөрийгөө илчлэх ээ?” Хөгшин эр гайхан хэлснээ. “Дракиниан чи хаанахых юм? Дөрвөн дээд ертөнцийн нэгнээс нь ирсэн үү? Чи Ад чөтгөрийн ертөнцийнх үү?” гэвэл.
Линлэй түүнрүү харснаа. “Үгүй.” гэв.
Хөгшин эр инээд алдаснаа. “Тэгвэл эхлээд би нэрээ хэлье. Намайг Засслэр гэдэг. Би бол Амин шидтэн буюу, 9-р зэрэглэлийн үхэгсдийн сүнсийг дууддаг шидтэн. Харин чи?” гэхэд.
/Үхэгсэдийн сүнс амьлуулагч шидтэн – Хар шидтэн, ихэвчлэн хар шидтэн гэдгээрээ бичигдэж явна./
Линлэй цочирдолд орлоо.
Шидтэний хувьд, Линлэй газар, гал, салхи, ус, гэрэл, цахилгаан болон харанхуйн хандлагат шидүүдээс ч илүү гурван шидийн хандлагын талаар нэлээд сайн мэднэ. Делин Кевоте түүнтэй энэ талаар өмнө ярилцаж байсан.
Тэдгээр гуравт Гэрэлт сүмийн Зөгнөлийн шид, Юлан эзэнт гүрний домогт Дээд санваартаны ашигласан Амьдралын шид, мөн маш ховор байдаг Үхэгсэдийн сүнс дуудагч шид ордог.
Энэ гурав бол Юлан тив маш ховор байдаг шидүүд.
Эцсийн эцэст!
Дөрвөн дээд ертөнцийг Дөрвөн Овэргодууд бүтээсэн.
Тэдгээр Овэргодууд ч гэсэн өөрийн гэсэн давуу талтай бөгөөд, Хувь тавилан, Амьдрал, Үхэл мөн Сүйрлийн Овэргод гэж байдаг.
Хувь тавилангийн Овэргод Зөгнөлийн шидийг.
Амьдралын Овэргод Амьдралын шидийг.
Үхлийн Овэргод Үхэгсэдийн сүнсийг дуудах шидийг тус тус дамжуулсан.
Эдгээр гурав нь Овэргодуудын дамжуулсан шид учир машид хүчирхэг. Харин Сүйрлийн Овэргод ямар ч шид дамжуулж өгөөгүй ба түүний дагагчидын хамгийн түрүүнд бахархдаг зүйл нь тэдний өөрсдийн хүч болон авъяас чадвар.
Жишээлбэл, Дайны бурхан Обриэн бол Сүйрлийн Овэргодын дагагч.
“Хар шидийн Амин шидтэн?” Линлэйн нүүрэн дээр цочирдсон байдал нь гарч ирнэ.
“Харин чи?” Засслэр Линлэйруу ширтвэл.
“Яагаад би чамд өөрийнхөө тухай хэлэх ёстой гэж? Би чамайг надад өөрийнхөө талаар хэл гээгүй шүү ээ.” хэмээн тайван гэгч нь хэллээ. Амин шидтэн юу хэлэхээ мэдсэнгүй.
Энэ мөчид, хар дээлтэй эр угаалгын өрөөнөөсөө ирлээ.
“Найзаа, чи хааччихаа вэ?” Гадаа нь хэн ч байхгүй байхыг хараад, хар дээлтэй эрийн царай даруй хувиран, чангаар хашхирлаа.
Тэдний манаж байсан Амин шидтэн бол тун аюултай нэгэн. Ах дүүсийнхээ нэгнийг юу ч хэлэгүйгээр алга болсон байхыг хараад яахан уурлахгүй байх билээ дээ?


Өмнөх

Дараах

 

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s